Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат

Хохирогч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530001000109 дугаартай  хэргийг  2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: 

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* өмчлөлийн 4 тооны улаан болон хар хүзүүтэй эм хонинууд зүүн талын чих ухам имтэй, баруун талын чих имгүй, 1 тооны хязаалан насны эр хонь зүүн талын чих имгүй, баруун талын чих сам имтэй нийт 5 тооны хонинуудыг малын хашаан дотроос нь хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх үйлдэлдээ ашиглан, хулгайлсан,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн С Түмэнжаргалын өмчлөлийн 4 тооны цанхин болон хар хүзүүтэй, улаан хүзүүтэй эм хонинууд зүүн талын чих ухам имтэй, баруун талын чих имгүй нийт 4 тооны хонинуудыг малын хашаан дотроос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль буycaap "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх үйлдэлдээ ашиглан, хулгайлж, хохирогч ******* нийт 1,634,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Би ахынхаа хониноос 9 тооны хонь авсан. Би ахынхаа хониноос авах эрхтэй байсан гэв.

 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад  гомдол санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, ******* миний хониноос авах эрхтэй гэв.

 

2530001000109  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч ын: “....2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед би машинтайгаа Мөнххаан сум руу орж ирээд сумын төвд гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ хоносон юм. Тухайн үед манай хөдөө гэрт хүн үлдээгүй, малаа хашаад үлдээсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд хөдөө гэр рүүгээ очиход манай мал хашаатай, хонь хашсан хашааны ам руу машин ухарч зогссон мөр байхаар нь би хонио тоолж үзэхэд 369 тооны хонь байхаас 365 тооны хонь тоолж 4 тооны хонь дутаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн урьд өмнө нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр манай хонины хашааны ойролцоо машины мөр гарсан байхаар нь би хонио бүртгэхэд мөн 5 тооны хонь дутсан байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Манайхыг эзгүй байх хооронд 2 удаа манай хониноос нийт 9 тооны хонь дутсан Миний алдсан гэх хонины баруун талын чих имгүй, зүүн талын чих урдаасаа ухам имтэй, 8 тооны бүдүүн улаан хүзүүтэй, хар халзан зүстэй эм хонь, 1 тооны хязаалан эр хонь нь хар хүзүүтэй, зүүн чих нь имгүй, баруун чих нь сам имтэй хонь алдсан. Би овогтой сэжиглэж байна. Яагаад гэвэл манай хонины хашааны ойролцоо жижиг машины мөр байсан. Хонь алдагдах үеэр ******* нь манай эхнэрээс намайг гэртээ байгаа эсэхийг сураад байсан гэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53-р хуудас),

 

Хохирогч ын дахин өгсөн: “...Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад одоо гомдол санал байхгүй...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-p хуудас).

 

Хохирогч ын дахин өгсөн: “...******* миний хохирлыг барагдуулсан. Надад 10 хоногийн өмнө шиг санаж байна 9 тооны эм хонь өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад *******т гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-р хуудас).

 

Гэрч : “... Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, "Улаан чулуут" гэх газар өөрийн хамтран амьдрагч *******, 3 настай охин , хадам аав, хадам ээжийнхээ хамт түр оршин сууж байгаа юм. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой манай нөхөр *******, бид 2 хонио хотлуулчхаад охин хамт Мөнххаан сумын төв рүү 19 цагийн үед орж ирээд өвөө Содномцэрэнгийн гэрт даалуу тоглоомоор тоглож байгаад орой манай нөхөр ******* нь "ойрхон хөдөө айл руу хамт яваад ирий" гэхээр нь би зөвшөөрч хүүхдээ аваад нөхөртэйгөө хамт Эдван маркийн ******* СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумаас баруун тийш 6 орчим км-т байх, "Бор толгой" гэх газар, С Түмэнжаргал ахын хөдөө гэрийн гадаа ирээд зогссон. Тухайн үед. ахын гэрт нь хүн байгаагүй. Мал нь хашаатай байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр ******* нь хашаатай байсан хонь руу нь машинаа ухраагаад тулж зогсоод машиныхаа арын суудлыг хэвтүүлж байгаад 4 тооны хонь барьж ирээд хөлийг нь боогоод машиныхаа арын тээшинд ачих гэхээр нь би "Яах гэж байгаа юм бэ, болохгүй шүү дээ, хэрэггүй ээ" гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд оролгүй "Би өөрөө мэдэж байна" гэж хэлээд 4 тооны хонио машиныхаа арын тээшинд ачсан. Тухайн үед би хүүхдээ машин дотор өвөр дээрээ аваад унтуулж байсан болохоор Гантөмөрийн үйлдлийг зогсоож чадаагүй юм. Тэгээд Мөнххаан сум руу хөдлөөд орой 22 цагийн үед Мөнххаан сумын урд байдаг мал нядалгааны газарт ирээд 4 тооны хонио худалдан борлуулсан. Тухайн үед манай нөхөр ******* нь хөдөө ойрхон айл руу яваад ирий гэхээр нь би "Хэний рүү явах юм бэ?" гэж асуухад "Ойрхон айл руу яваад ирий" гэж хэлсэн. Өөр ахынх руу явъя гэж хэлээгүй...”

...Манай нөхөр ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой ахын хоттой байсан хониноос 4 тооны хонь зөвшөөрөлгүй авсан. Тухайн үед би хонины им, зүсийг нь сайн анзаарч хараагүй. Тухайн 4 тооны хонио Мөнххаан сумын төвөөс урагш байдаг гэх хүний бойнд худалдан борлуулсан. Яг хэдэн төгрөгөөр борлуулсныг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ******* нь 2024 оны 11 сараас хойш гар утсаараа "Покер" нэртэй мөрийтэй тоглоом тоглоод байгаа юм. Тухайн 4 тооны хонио зарж борлуулсан мөнгөө "Покер" тоглоомд зарцуулсан. Би болиулах гэж оролдсон боловч миний үгэнд огт ордоггүй юм ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69-р хуудас).

 

Гэрч дахин өгсөн: ”...Хаан банкны , төрийн банкны тоот данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг манай нөхөр болох ******* нь ашигладаг. Манай нөхөр интернэт банкны нууц үг, кодыг нь мэддэг. ******* нь миний уг 2 дансыг ашиглан цахим покер тогтоом тоглодог. Би уг данснуудыг ашигладаггүй юм. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ганзориг гэх хүний данснаас 1.010.000 төгрөгийг манай нөхөр ******* нь миний тоот дансыг ашигладаг учраас миний данс руу гүйлгээ хийгдсэн байсан. Уг гүйлгээ ямар учиртай байсан талаар би сайн мэдэхгүй байна. Миний хувьд тус 1.010.000 төгрөгөөс хувьдаа ашигласан зүйл байхгүй. ******* уг 1,010,000 төгрөгөөс надад мөнгө өгөөгүй. ******* нь тухайн мөнгийг ын малаас авсан хонио зарж борлуулсан мөнгө болох тухай надад огт халж байгаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******ийн дугаарын данснаас 600,000 төгрөгийг манай нөхөр ******* нь миний дансыг ашигладаг учраас миний тоот данс руу гүйлгээ хийгдсэн байсан. Миний хувьд тус 600,000 төгрөгөөс хувьдаа ашигласан зүйл байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* нь ын хоттой малаас 5 тооны хонь хулгайлан авсан талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* хоттой малаас 4 тооны хонийг авах үед ******* СҮЭ улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгслийг ашигласан. ******* нь "Ашид мөнх баян хоршоо буюу малын бой ажиллуулдаг гэх хүнд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мал борлуулсан талаар би мэдэхгүй байна. Харин 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А. Ганзориг гэх хүний бойнд 4 тооны хонийг өгөх үед би хамт явж байсан. Гэхдээ тухайн үед манай нөхөр ******* нь надад хэлэхдээ “ гэх айлаас хонь авна" гэж огт хэлээгүй, зүгээр л "ойрхон айл руу яваад ирий" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд ахын гадаа очоод хонь ачиж эхлэхээр нь би болиулах гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд ороогүй, би хүүхдээ өвөр дээрээ аваад унтуулж байсан болохоор *******ийн үйлдлийг зогсоож чадаагүй юм. Тэгээд манай нөхөр ******* нь айлын гаднаас хөдлөөд шууд сумаар дамжаад сумын урд байдаг Ганзориг гэх хүний бой руу очиж хонио буулгасан. Би *******ийн үйлдлийг болиулах гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд огт ороогүй юм. Манай нөхөр ******* нь ахын 4 тооны хонийг хулгайлсан талаар би мэдэж байсан боловч тухайн үед буюу 2025 оны 01 дүгээр сард би 7 сартай жирэмсэн байсан болохоор сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан учраас цагдаад болон ахад хэлээгүй айгаад халж зүрхлээгүй юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74-р хуудас),

 

Гэрч :  Би ******* гэх хүнээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баруун чих нь имгүй, зүүн чих нь урдаасаа ухам имтэй, 4 тооны эм хонь, зүүн чих имгүй, баруун чих сам имтэй, хязаалан эр хонь амьдаар нь худалдан авч, 1 тооны эм хонийг нь 190 000 төгрөг, хязаалан эр хонийг нь 250.000 төгрөгөөр бодож, нийт 1.010.000 төгрөгийг хаан банкны тоот гэх хүний эзэмшлийн дансаар шилжүүлж байсан. Тухайн үед би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байгаагүй. Улаанбаатар хотод байхдаа *******тэй утсаар холбогдож худалдан авч, имийг нь болон мал худалдсан хүний овог нэр, дансны дугаарыг нь мал мах худалдан авсан бүртгэлийн дэвтэртээ бүртгэж авч байсан Харин 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой ******* нь дугаараас утасдаж "4 тооны эм хонь өгий, дүү нь суманд аваад ирсэн" гэж ярихаар нь би "Манай бой хүнгүй байгаа, манай манаач сум явсан, харин би Улаанбаатар хотод байна, маргааш аваад ирээ" гэж ярихад Т. Гантөмөр нь "Хонио хийх хашаа байхгүй, хөдөө буцах гээд байгаа юмаа" гэж ярихаар нь би 4 тооны баруун чих нь имгүй, зүүн чих нь урдаасаа ухам имтэй хонийг нь 1 хонийг нь 190.000 төгрөгөөр бодож нийт 4 хонийг 760.000 төгрөгөөр худалдан авч мал мах худалдан авсан бүртгэлдээ имийг нь бүртгэж тэмдэглээд хаан банкны тоот Гантөмөр гэх хүний эзэмшлийн данс руу мөнгийг нь шилжүүлээд 4 хонийг нь бойн дээрээ хашаанд хийлгэж үлдээлгэж байсан. Маргааш нь 4 тооны хонийг манай бойчин Б.Гантөмөр нь ажилласан ******* нь надад 2 удаа мал мах худалдан борлуулахдаа гарал үүслийн бичгээ "маргааш нь авч өгнө" гэж хэлээд гарал үүслийн бичиг авч өгөөгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78-р хуудас).

 

Гэрч : ******* бид хоёр өнгөрсөн жил буюу 2024 оны намар 10 сарын сүүлээр наймаа хийгээд би ******* СҮЗ улсын дугаартай, цагаан өнгийн Nissan Advan маркийн машинаа ******* дүүдээ худалдсан юм. Одоо тухайн машин нь *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Бид хоёр хэн хэн нь хөдөө мал малладаг учраас өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслээ шилжүүлж амжаагүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь *******т байгаа. Бид хоёрын хувьд тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн төлбөрийн маргаантай асуудал огт байхгүй. ******* нь бэлнээр 4,500,000 төгрөгөөр надаас худалдаж авсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82-р хуудас),

 

Яллагдагч *******ийн: Би өнгөрсөн онд буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цагийн орчимд ахын хөдөө гэр нь эзгүй, хүнгүй байгаа гэдгийг мэдээд өөрийнхөө эзэмшлийн ******* СҮЭ улсын дугаартай, цагаан өнгийн "Nissan Advan" маркийн машинтайгаа ганцаараа очиж ахын хашаатай хониноос нь 5 тооны хонь буюу 1 эр хонь, 4 эм хонь/-г хашаа руу давж орж бариад хөлийг нь хулж машиныхаа арын багаж хэсэгтээ хийгээд шууд сумын төв рүү тэр оройдоо ороод Мөнххаан сумын урд талд байх мал, махны газар /бой/-нд малын ченж ах болох гэх хүнд өөрийнхөө эзэмшлийн хонь байгаа юм гэж хэлээд эм хонио нэгийг нь 190,000 төгрөгөөр, 1 ширхэг эр хонио 250,000 өгөхөөр тохиролцож нийт 1,010.000 төгрөг болгож зарж борлуулсан

Тэгээд 2025 он гараад 01 дүгээр сарын 21-ний орой эхнэр, охиныхоо хамт манай өвөө болох Содномцэрэнгийнд даалуу тоглож байгаад ахыг сумын төв рүү явсан тухай сонсож мэдээд би эхнэр, охиноо аваад эхнэртээ ойрхон айл руу явчхаад ирье гэж хэлээд бид 3 өвөөгийнхөөс гараад өөрийнхөө ******* СҮЭ улсын дугаартай, цагаан өнгийн "Nissan Advan" маркийн машинтайгаа ахын хөдөө гэр рүү нь очсон. Намайг очиход ахын гэрт нь хүн байхгүй, мал нь хашаатай байсан. Тэгэхээр нь би машинаа хонины хашааны үүдний аман дээр ухраад зогсоогоод арынхаа багажийг буулгаад ахын хашаатай хонь руу нь орж 4 ширхэг /эм/ хонь барьж аваад машиныхаа ард багаажиндаа хөлийг нь боож хийгээд шууд тэр оройдоо сумын төв рүү оруулж нөгөө ахад 1 хонийг нь 190,000 төгрөгөөр бодож зарж борлуулсан. Намайг тухайн үед манай эхнэр хулгай хийх гэлээ гээд олон удаа загнаж болиулахыг оролцсон. Би эхнэрийнхээ үгэнд оролгүй "би өөрөө мэдэж байна" гэж хэлээд би тухайн 4 хонийг хулгайлж авсан юм. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Их гэмшиж байна.

...Би 2024 оны зунаас эхлэн онлайн покер тоглоомыг тоглож эхэлсэн юм. Би покер тоглох гээд мөнгө байхгүй байсан болохоор ахын хашаатай хониноос 2 удаагийн үйлдлээр нийт-9 тооны /1 эр хонь, В эм хонь хулгайлан авч зарж борлуулаад борлуулсан мөнгөөрөө би онлайн покер тоглоод алдсан. Би тухайн мөнгийг гэр орондоо болон эхнэр, хүүхдэдээ зарцуулсан зүйл огт байхгүй Би олсон бүх мөнгөөрөө өөрөө тоглоод алдсан

....******* СҮЭ улсын дугаартай, цагаан өнгийн "Nissan Advan" маркийн машиныг би 2024 оны 10 дугаар сард Мөнххаан сумын иргэн Дорждэрэм гэх хүнээс худалдаж авч байсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Миний өөрийн эзэмшлийн машин гэж хэлж болно машинтай холбоотой төлбөр мөнгөний асуудал байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127-130 хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2502040 дугаартай 1. Нас гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ цэнэ нь 244,667 төгрөг гэж үглээ 2. Нас гүйцсэн эм хонины зах зээлийн үнэ цэнийг 173,666 төгрөг гэж үзлээ. 3. Нийт 9 тооны хонины зах зээлийн үнэ цэнийг 1,634,000.00 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянган/ төгрөг гэж үзлээ." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-92-р хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2502092 дугаартай 1. 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 2014/2019 онтой Nissan advan маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 4,666,666.67 буюу бүхэлчилбэл 4,667,000.0/дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянган төгрөг гэж үзлээ гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 100-106-р хуудас)

*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-20-р хуудас),

 

эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 29-37-р хуудас),

 

эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-41-р хуудас),

 

Мал, мах худалдан авсан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-24-р хуудас).

 

Nissan Advin” маркийн 0567 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар( хавтаст хэргийн 139-р хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (хавтаст хэргийн 135-р хуудас)

 

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 137-138-р хуудас)

 

2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот “ Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоол (хавтаст хэргийн 43-р хуудас) зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ын өмчлөлийн 4 тооны улаан болон хар хүзүүтэй эм хонинууд зүүн талын чих ухам имтэй, баруун талын чих имгүй, 1 тооны хязаалан насны эр хонь зүүн талын чих имгүй, баруун талын чих сам имтэй нийт 5 тооны хонинуудыг малын хашаан дотроос нь хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар "Nissan Advan" маркийн ******* СҮЗ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх үйлдэлдээ ашиглан, хулгайлсан,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Бор толгой" гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ын өмчлөлийн 4 тооны цанхин болон хар хүзүүтэй, улаан хүзүүтэй эм хонинууд зүүн талын чих ухам имтэй, баруун талын чих имгүй нийт 4 тооны хонинуудыг малын хашаан дотроос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль буycaap "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх үйлдэлдээ ашиглан, хулгайлж, хохирогч ******* нийт 1,634,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ын: “....2024 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд хөдөө гэр рүүгээ очиход манай мал хашаатай, хонь хашсан хашааны ам руу машин ухарч зогссон мөр байхаар нь би хонио тоолж үзэхэд 369 тооны хонь байхаас 365 тооны хонь тоолж 4 тооны хонь дутаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн урьд өмнө нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр манай хонины хашааны ойролцоо машины мөр гарсан байхаар нь би хонио бүртгэхэд мөн 5 тооны хонь дутсан байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Манайхыг эзгүй байх хооронд 2 удаа манай хониноос нийт 9 тооны хонь дутсан. Миний алдсан гэх хонины баруун талын чих имгүй, зүүн талын чих урдаасаа ухам имтэй, 8 тооны бүдүүн улаан хүзүүтэй, хар халзан зүстэй эм хонь, 1 тооны хязаалан эр хонь нь хар хүзүүтэй, зүүн чих нь имгүй, баруун чих нь сам имтэй хонь алдсан...." гэх,

Хохирогч ын дахин өгсөн: “...******* миний хохирлыг барагдуулсан. Надад 10 хоногийн өмнө шиг санаж байна 9 тооны эм хонь өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад *******т гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй" гэх мэдүүлэг,

Гэрч : “...Манай нөхөр ******* нь "ойрхон хөдөө айл руу хамт яваад ирий" гэхээр нь би зөвшөөрч хүүхдээ аваад нөхөртэйгөө хамт Эдван маркийн ******* СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумаас баруун тийш 6 орчим км-т байх, "Бор толгой" гэх газар, С Түмэнжаргал ахын хөдөө гэрийн гадаа ирээд зогссон. Тухайн үед. ахын гэрт нь хүн байгаагүй. Мал нь хашаатай байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр ******* нь хашаатай байсан хонь руу нь машинаа ухраагаад тулж зогсоод машиныхаа арын суудлыг хэвтүүлж байгаад 4 тооны хонь барьж ирээд хөлийг нь боогоод машиныхаа арын тээшинд ачих гэхээр нь би "Яах гэж байгаа юм бэ, болохгүй шүү дээ, хэрэггүй ээ" гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд оролгүй "Би өөрөө мэдэж байна" гэж хэлээд 4 тооны хонио машиныхаа арын тээшинд ачсан....”

...Манай нөхөр ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой ахын хоттой байсан хониноос 4 тооны хонь зөвшөөрөлгүй авсан. Тухайн үед би хонины им, зүсийг нь сайн анзаарч хараагүй. Тухайн 4 тооны хонио Мөнххаан сумын төвөөс урагш байдаг гэх хүний бойнд худалдан борлуулсан....”гэх

Гэрч дахин өгсөн: ”...Хаан банкны , төрийн банкны тоот данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг манай нөхөр болох ******* нь ашигладаг. Манай нөхөр интернэт банкны нууц үг, кодыг нь мэддэг. ******* нь миний уг 2 дансыг ашиглан цахим покер тогтоом тоглодог. Би уг данснуудыг ашигладаггүй юм... гэх,

Гэрч :  Би ******* гэх хүнээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баруун чих нь имгүй, зүүн чих нь урдаасаа ухам имтэй, 4 тооны эм хонь, зүүн чих имгүй, баруун чих сам имтэй, хязаалан эр хонь амьдаар нь худалдан авч, 1 тооны эм хонийг нь 190 000 төгрөг, хязаалан эр хонийг нь 250.000 төгрөгөөр бодож, нийт 1.010.000 төгрөгийг хаан банкны тоот гэх хүний эзэмшлийн дансаар шилжүүлж байсан. Тухайн үед би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байгаагүй. Улаанбаатар хотод байхдаа *******тэй утсаар холбогдож худалдан авч, имийг нь болон мал худалдсан хүний овог нэр, дансны дугаарыг нь мал мах худалдан авсан бүртгэлийн дэвтэртээ бүртгэж авч байсан Харин 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой ******* нь дугаараас утасдаж "4 тооны эм хонь өгий, дүү нь суманд аваад ирсэн" гэж ярихаар нь би "Манай бой хүнгүй байгаа, манай манаач сум явсан, харин би Улаанбаатар хотод байна, маргааш аваад ирээ" гэж ярихад Т. Гантөмөр нь "Хонио хийх хашаа байхгүй, хөдөө буцах гээд байгаа юмаа" гэж ярихаар нь би 4 тооны баруун чих нь имгүй, зүүн чих нь урдаасаа ухам имтэй хонийг нь 1 хонийг нь 190.000 төгрөгөөр бодож нийт 4 хонийг 760.000 төгрөгөөр худалдан авч мал мах худалдан авсан бүртгэлдээ имийг нь бүртгэж тэмдэглээд хаан банкны тоот Гантөмөр гэх хүний эзэмшлийн данс руу мөнгийг нь шилжүүлээд 4 хонийг нь бойн дээрээ хашаанд хийлгэж үлдээлгэж байсан. Маргааш нь 4 тооны хонийг манай бойчин Б.Гантөмөр нь ажилласан ******* нь надад 2 удаа мал мах худалдан борлуулахдаа гарал үүслийн бичгээ "маргааш нь авч өгнө" гэж хэлээд гарал үүслийн бичиг авч өгөөгүй..." гэх,

Гэрч : ******* бид хоёр өнгөрсөн жил буюу 2024 оны намар 10 сарын сүүлээр наймаа хийгээд би ******* СҮЗ улсын дугаартай, цагаан өнгийн Nissan Advan маркийн машинаа ******* дүүдээ худалдсан юм. Одоо тухайн машин нь *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Бид хоёр хэн хэн нь хөдөө мал малладаг учраас өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслээ шилжүүлж амжаагүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь *******т байгаа. Бид хоёрын хувьд тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн төлбөрийн маргаантай асуудал огт байхгүй. ******* нь бэлнээр 4,500,000 төгрөгөөр надаас худалдаж авсан юм..." гэх,

Яллагдагч *******ийн: Би өнгөрсөн онд буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цагийн орчимд ахын хөдөө гэр нь эзгүй, хүнгүй байгаа гэдгийг мэдээд өөрийнхөө эзэмшлийн ******* СҮЭ улсын дугаартай, цагаан өнгийн "Nissan Advan" маркийн машинтайгаа ганцаараа очиж ахын хашаатай хониноос нь 5 тооны хонь буюу 1 эр хонь, 4 эм хонь/-г хашаа руу давж орж бариад хөлийг нь хулж машиныхаа арын багаж хэсэгтээ хийгээд шууд сумын төв рүү тэр оройдоо ороод Мөнххаан сумын урд талд байх мал, махны газар /бой/-нд малын ченж ах болох гэх хүнд өөрийнхөө эзэмшлийн хонь байгаа юм гэж хэлээд эм хонио нэгийг нь 190,000 төгрөгөөр, 1 ширхэг эр хонио 250,000 өгөхөөр тохиролцож нийт 1,010.000 төгрөг болгож зарж борлуулсан. Тэгээд 2025 он гараад 01 дүгээр сарын 21-ний орой эхнэр, охиныхоо хамт манай өвөө болох Содномцэрэнгийнд даалуу тоглож байгаад ахыг сумын төв рүү явсан тухай сонсож мэдээд би эхнэр, охиноо аваад эхнэртээ ойрхон айл руу явчхаад ирье гэж хэлээд бид 3 өвөөгийнхөөс гараад өөрийнхөө ******* СҮЭ улсын дугаартай, цагаан өнгийн "Nissan Advan" маркийн машинтайгаа ахын хөдөө гэр рүү нь очсон. Намайг очиход ахын гэрт нь хүн байхгүй, мал нь хашаатай байсан. Тэгэхээр нь би машинаа хонины хашааны үүдний аман дээр ухраад зогсоогоод арынхаа багажийг буулгаад ахын хашаатай хонь руу нь орж 4 ширхэг /эм/ хонь барьж аваад машиныхаа ард багаажиндаа хөлийг нь боож хийгээд шууд тэр оройдоо сумын төв рүү оруулж нөгөө ахад 1 хонийг нь 190,000 төгрөгөөр бодож зарж борлуулсан. Намайг тухайн үед манай эхнэр хулгай хийх гэлээ гээд олон удаа загнаж болиулахыг оролцсон. Би эхнэрийнхээ үгэнд оролгүй "би өөрөө мэдэж байна" гэж хэлээд би тухайн 4 хонийг хулгайлж авсан юм. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Их гэмшиж байна.

...Би 2024 оны зунаас эхлэн онлайн покер тоглоомыг тоглож эхэлсэн юм. Би покер тоглох гээд мөнгө байхгүй байсан болохоор ахын хашаатай хониноос 2 удаагийн үйлдлээр нийт-9 тооны /1 эр хонь, В эм хонь хулгайлан авч зарж борлуулаад борлуулсан мөнгөөрөө би онлайн покер тоглоод алдсан. Би тухайн мөнгийг гэр орондоо болон эхнэр, хүүхдэдээ зарцуулсан зүйл огт байхгүй Би олсон бүх мөнгөөрөө өөрөө тоглоод алдсан

....******* СҮЭ улсын дугаартай, цагаан өнгийн "Nissan Advan" маркийн машиныг би 2024 оны 10 дугаар сард Мөнххаан сумын иргэн Дорждэрэм гэх хүнээс худалдаж авч байсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Миний өөрийн эзэмшлийн машин гэж хэлж болно машинтай холбоотой төлбөр мөнгөний асуудал байхгүй..." гэх мэдүүлгүүд,

 

Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2502040 дугаартай 1. Нас гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ цэнэ нь 244,667 төгрөг гэж үглээ 2. Нас гүйцсэн эм хонины зах зээлийн үнэ цэнийг 173,666 төгрөг гэж үзлээ. 3. Нийт 9 тооны хонины зах зээлийн үнэ цэнийг 1,634,000.00 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянган/ төгрөг гэж үзлээ." гэх ,

Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2502092 дугаартай 1. 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 2014/2019 онтой Nissan advan маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 4,666,666.67 буюу бүхэлчилбэл 4,667,000.0/дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянган төгрөг гэж үзлээ гэх шинжээчийн дүгнэлт,

*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Мал, мах худалдан авсан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...*******ийн хувьд өөрийн төрсөн аавын дүү болох Түмэнжаргал гэдэг хүнээс 2 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглаад 9 тооны бог мал буюу хонийг авсан үйлдэл нь байцаалтаар тогтоогддог. Энэ талаараа өөрөө ч би авсан гэдгээ хэлдэг. Хохирогч манайх 365 хоньтой тэрнээс 9 тооны мал дутсан гэж мэдүүлдэг. Ямар шалтгаанаар энэ хонийг авсан бэ гэдэг нь Гантөмөр өөрөө ч гэсэн ярьж байна. Би айлын ганц хүүхэд хэдэн малаа хараад байж байдаг. Мөрийтэй тогтоом тоглодог болоод ахынхаа хониноос авчихсан гэж мэдүүлгээ өгсөн. Тухайн үед Түмэнжаргалын хувьд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэн авсан нь мэдэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад 2 удаа машин ухарч ороод манай хониноос аваад байна гэдэг гомдол гаргасан. Хэнийг сэжиглэж байна гэхээр ******* гэж хүнийг авсан байж магадгүй гэж хэлсэн.

Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа мөн хулгайн гэмт хэрэг гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан олон тооны малыг хашаатай байхад нь авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, 5 хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******, хохирогч ын 9 тооны хоныг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч *******ийн хувьд айлын хонийг хулгайлах зорилгоор бусдын эзэмшлийн "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан  2024.12.26-ны өдөр 5 хонь, 2025.01.21-ний өдөр 4 хонийг тус тус хашаан дотроос авч тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байж ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байжээ.

 

Өөрөөр хэлбэл, тэрээр хонийг тээврийн хэрэгсэлгүйгээр зөөвөрлөх, тээвэрлэх боломжгүй байсан байна. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдаас авсан мөнгөний төлбөрийг төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч ын эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч ******* түүний хонийг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “...хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч ын хоттой хониноос авах эрхтэй байсан, түүнийгээ авсан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж гэм буруугийн талаар мэтгэлцэж байгаа боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт *******, Н.Хулан нарын ХААН банкны дансаны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, мал, мах худалдан авсан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч ын: “....2024 оны 12 дугаар сарын сүүлээр манай хонины хашааны ойролцоо машины мөр гарсан байхаар нь би хонио бүртгэхэд мөн 5 тооны хонь дутсан байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Манайхыг эзгүй байх хооронд 2 удаа манай хониноос нийт 9 тооны хонь дутсан Миний алдсан гэх хонины баруун талын чих имгүй, зүүн талын чих урдаасаа ухам имтэй, 8 тооны бүдүүн улаан хүзүүтэй, хар халзан зүстэй эм хонь, 1 тооны хязаалан эр хонь нь хар хүзүүтэй, зүүн чих нь имгүй, баруун чих нь сам имтэй хонь алдсан. Би овогтой сэжиглэж байна. Яагаад гэвэл манай хонины хашааны ойролцоо жижиг машины мөр байсан. Хонь алдагдах үеэр ******* нь манай эхнэрээс намайг гэртээ байгаа эсэхийг сураад байсан гэсэн..." гэх,

гэрч : “... нөхөр ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой ахын хоттой байсан хониноос 4 тооны хонь зөвшөөрөлгүй авсан. Тухайн үед би хонины им, зүсийг нь сайн анзаарч хараагүй. Тухайн 4 тооны хонио Мөнххаан сумын төвөөс урагш байдаг гэх хүний бойнд худалдан борлуулсан. Яг хэдэн төгрөгөөр борлуулсныг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ******* нь 2024 оны 11 сараас хойш гар утсаараа "Покер" нэртэй мөрийтэй тоглоом тоглоод байгаа юм. Тухайн 4 тооны хонио зарж борлуулсан мөнгөө "Покер" тоглоомд зарцуулсан. Би болиулах гэж оролдсон боловч миний үгэнд огт ордоггүй юм ...”гэх,  гэрч :  Би ******* гэх хүнээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баруун чих нь имгүй, зүүн чих нь урдаасаа ухам имтэй, 4 тооны эм хонь, зүүн чих имгүй, баруун чих сам имтэй, хязаалан эр хонь амьдаар нь худалдан авч, 1 тооны эм хонийг нь 190 000 төгрөг, хязаалан эр хонийг нь 250.000 төгрөгөөр бодож, нийт 1.010.000 төгрөгийг хаан банкны тоот гэх хүний эзэмшлийн дансаар шилжүүлж байсан...." гэх мэдүүлгүүд зэргээр ын 9 тооны хонийг хулгайлсан нь нотлогдох бөгөөд хохирогчийн малыг захиран зарцуулах эрхтэй байсан гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэн няцаагдсан хийгээд тухайн хониноос захиран зарцуулах эрхтэй байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шүүхийн шатанд хохирогч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг үндэслээд гэм буруугийн талаар шүүхийн шатанд маргасан. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаантай учраас ялын тал дээр саналгүй ... гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

 Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүнийг хоёр удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзсэн бөгөөд ял оногдуулахдаа энэ шинжийг харгалзан хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролд тохируулан ялыг шударга ёсны зарчимд нийцүүлж нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас ялгамжтай байдлаар оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2  /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* 1,634,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №2502040 дугаартай “...Нийт алдагдсан 9 тооны хонины зах зээлийн үнэ цэнийг 1,634,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон бөгөөд  энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* учруулсан 1,634,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид 9 тооны хонийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч ын мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төрүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд  ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заажээ.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн эзэмшлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрч У.Дорждэрэм нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ эзэмшлийн "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зэргийг ашигласан гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №2502092 дугаартай дүгнэлтээр “..Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн автомашины зах зээлийн үнэлгээ 4,667,000 төгрөг байх тул дээрх тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иймд Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн автомашины үнэ 4,667,000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөлийн “Nissan Advan" маркийн ******* СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ын хохирол төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР