| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/117 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/117
2025 04 21 2025/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин
Улсын яллагч Д.Дашням
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2530000290049 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг "Тэгшийн бригад" гэх газраас монгол "Б" үсгэн тамгатай хүрэн халзан гүүг ******* эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж адуутай нь хамт хашиж, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хохирол төлөгдсөн, гомдол байхгүй. Идэшний цагаар гүүгээ хулгайд алдчихлаа гээд цагдаад мэдэгдсэн. 4, 5 хоног хайж өөрөө олоод яриад чи авсан байна, одоо би идшээ яах вэ? гэхэд оронд нь идэш өгсөн. авсан гэдгийг мэдэхээс өмнө цагдаад мэдэгдсэн байсан. Мэдсэний дараа цагдаад гомдлоо татаж авъя, эзнээ олсон, гомдол барагдуулсан, би гомдолгүй гэсэн боловч цагдаа аймаг дээр очиж учраа ол гэсэн хариу өгсөн гэв.
2530000290049 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би мал хулгайлах гэмт хэргийн буруутан болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны өвөл манайх хадам аав хамт Уулбаян сумын 3 дугаар баг "Дов Ухаа" гэх газарт өвөлжиж байсан. 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би идшээ идэх гээд адуунаасаа Хонгор зүсмийн гүүгээ бариад хашаанд хашчихсан байхад наад гүүгээ идээд хэрэггүй, манай дүү ийн хар морийг идшинд идээ, би хэлчихнэ, гүү нь үлдэг гэхээр нь хадам аавын үгэнд ороод гүүгээ тавиад ахын морийг идсэн. Би бичиг үсэг мэдэхгүй учраас цаг хугацаагаа тодорхой хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан идшээ идсэний дараа ах хадмынд ирээд миний хар зүсмийн хязаалан насны морь байхгүй байна гээд асуусан юм байна лээ тэгтэл хадам аав хүргэн идсэн гэдгийг нь хэлсэн байсан. Тэгээд ах надтай уулзаад яагаад миний морийг идэж байгаа юм бэ гээд асуухаар нь хадам аав ид гэхээр нь идсэн гэдгээ хэлсэн. Би ахын эзэмшлийн хар зүсмийн хязаалан насны морийг идсэн болохоор оронд нь өөрийн эзэмшлийн гүүнээс нэгийг нь идшиндээ хэрэглээрэй гээд өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87-р хуудас/
Яллагдагч *******ын "******* ах надтай уулзаад "Миний адууг хэрэглэсэн байна. Надад 1,000,000 төгрөг өг гэсэн, тэгэхээр өгөх мөнгө байхгүй, гурван гүүнийхээ нэгийг нь өгье гэж л хэлсэн. Тэгэхэд гүү чинь хаана байгаа юм бэ гэхээр нь "Дов ухаа"-д байгаа гэхэд явсан. Тухайн үед ийм л яриа болсон. Тэрнээс ******* хэлээд байгаа шиг би тухайн хүнд гүү зүсэлж өгсөн зүйл байхгүй. Би мэдэхгүй би гүү зүсэлсэн зүйл байхгүй, машин хроп эвдрээд мөнгөний хэрэг гараад өөрийн хүрэн зүсмийн гүүгээ зарсан. Яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. ******* аав, манай хадам өвөө Саранхүүтэй мэнд мэдээд утсаар ярьж байхад Саранхүү өвөө " ах чинь гурван гүүний нэг гүүний чинь зургийг авсан гэсэн, зургийг нь авсан гүүгээ идэх гээд очиход алга болсон" гээд цагдаад хандсан талаар хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ, би тэр гүүг чинь мөнгөний хэрэг хүрэн гүүгээ бойнд өгсөн, ах яагаад надаас асуугаагүй юм бол гээд асуухад чиний дугаарыг мэдэхгүй, холбогдож чадахгүй байсан гэсэн, өвөөгийн хажууд ахын дуу гарахаар нь өвөөг ахад утсаа өгчих гээд ахтай утсаар ярихдаа "Та юун шүүх цагдаа болоод байгаа юм бэ, мөнгөний хэрэг гараад хүрэн гүүгээ үгүй хийсэн, над руу залгаад асуухгүй яасан юм бэ гэхэд би чиний дугаарыг мэдэхгүй болохоор хэлээгүй гэж байсан" ах миний гүүний зүс, тамгыг мэдэхгүй..." гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91-р хуудас)
Хохирогч ******* “...2023 оны 11 дүгээр сарын үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Дов ухаа” гэх газраас зөв талын гуяндаа сартай монгол “Б” тамгатай хар зүсмийн хязаалан үрээг алдаад олохгүй байсан юм. Манай төрсөн ах нь “Дов ухаа” гэх газар нутагладаг юм. Тэгээд ахаасаа миний хязааланг харсан уу гэж асуухад нь аваад хэргэлцэн гэж хэлсэн юм. Тэгээд *******той уулзаад чи яагаад надад хэлэхгүй миний үрээг авчхаж байгаа юм гэж хэлэхэд нь би танд орных нь юмыг өгье гэж хэлэхээр нь чи тэгвэл надад мөнгө өг би наад үрээг чинь Улаанбаатар хот руу хүнтэй яриад 3,000,000 төгрөгөөр зарах гэж байсан юм гэж хэлэхэд ******* нь “надад мөнгө байхгүй байна. Танай адуунд байгаа сартай хүрэн гүүг авчих” гэж хэлээд би тэр гүүг нь авсан юмаа. 2024 оны 10 дугаар сарын дундуур адуугаа бөөгнүүлэх гээд очтол миний адуунаас өгсөн хүрэн гүү адуундаа байхгүй байсан. Ийнхүү хүрэн гүүг хулгай авчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх
“...Би 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр ыг Мөнххаан суманд байх үед биеэр очиж уулзаад 10 сарын 25, 26-ны үеэр Алтангадасын цайллагатай надад 1 сая төгрөгийн хэрэг байна гэж од хэлсэн. Тэгэхэд нь надад мөнгө байхгүй. Танай адуунд байгаа сартай хүрэн цагаан үсгэн “Б” тамгатай гүүг ав гэж хэлэхээр нь би хадам аав нь болох ахад тэр гүүг нь надад өгсөн шүү. Би тэгж байгаад ирж авна гэж хэлчхээд Уулбаян сум руу буцсан юм. Тэгээд авч амжихгүй байсаар байгаад 2024 оны 11 дүгээр сарын 30-нд очоод авах гэтэл өнөөх сартай хүрэн гүү байхгүй байсан юм. нь налтай утсаар болон биеэр сартай хүрэн гүүг буцааж авна гэх талаар огт ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16-17, 21-22 хуудас/,
Хохирогч ******* “…Би тийм олон адуу мал байдаггүй ч гэсэн цөөн тооны буюу 5 тооны адууг маань төрсөн ах нь өөрийнхөө малтай хамт малладаг. 2024 оны 07 дугаар сард ахынд очиход миний эзэмшлийн Монгол бичгийн “Б” тамгатай хар зүсмийн хязаалан насны үрээ байхгүй байхаар нь ахаас асуухад хүргэн *******ыг 2023 оны 11 дүгээр сард идшиндээ хэрэглэсэн талаар хэлсэн. Тэгэхээр нь та яагаад надад энэ талаар хэлээгүй юм бэ гээд асуухад хүргэн орных нь адууг өгнө гэсэн гэхээр нь нээх их тоогоогүй. Тэгээд 2024 оны 10 дугаар сард очиж уулзаад “Чи миний адууг идшиндээ хэрэглэсэн байна. Ахад нь мөнгө хэрэгтэй байна. Адуу авахгүй. 1,000,000 төгрөг өгчих гэхэд ******* мөнгө байхгүй, таны азаргатай адуунд байгаа миний сартай хүрэн гүүг хэрэглэ” гэхээр нь адуугаараа очиход *******ын зүсэлсэн гүү нь байхаар нь зургийг нь дараад явсан. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******ын зүсэлсэн адууг очиж авахаар Уулбаян сумын төвөөс тус сумын 3 дугаар баг “Дов ухаа” гэх газарт очиход тухайн гүү нь байхгүй байхаар нь эхлээд сумынхаа цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэн ч давхар тухайн гүүгээ эрж хайгаад явж байгаад тухайн газарт нутагладаг хүмүүсээс *******ын өгсөн гүүг асуухад ******* нь надад өгсөн гүүгээ өөрөө хэрэглэсэн болохыг мэдээд утас руу нь залгаад “Чи надад өгсөн гүүгээ яагаад өөрөө хэрэглэв гээд асуухад мөнгөний хэрэг гарахаар нь зарсан, би танд өөр гүү өгье гээд дахин тохиролцож сүүлд нь тэр гүүг авсан. Одоо бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй. Ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй…” гэх дахин мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26-р хуудас/,
Хохирогч ******* “…*******той Мөнххаан сумын төвд очиж уулзаад “Чи миний адууг хэрэглэсэн байна. 1 сая төгрөг өгчих гээд дахин хэлэхэд мөнгө байхгүй, оронд нь таны азаргатай адуунд байгаа хүрэн гүүг ав гэсэн. Тэгээд би азаргатай адуун дээрээ очоод *******ын хэлсэн хүрэн зүсмийн Монгол “Б” тамгатай гүүний зургийг аваад явсан. Тухайн үед тус гүүний зургийг эхнэр Т.Оюун-Эрдэнийн гар утсаар авч байсан. Тухайн гар утас нь эвдэрсэн байгаа болохоор зураг нь байхгүй. Гэхдээ би эхнэрийн утаснаас тухайн хүрэн гүүний зургийг өөрийнхөө утсаараа дарж авсан боловч тамга нь сайн харагдахгүй байгаа. Мэдүүлэг өгсний дараа тухайн гүүний зургийг гаргаж өгнө… Тухайн азарга адуунд ямар, ямар гүүнүүд байдаг талаар би сайн мэдэхгүй байсан. *******той очиж уулзаад хүрэн зүсмийн гүү байгаа, тухайн гүүний тамга нь ташаан дээрээ цагаан үсгэн тамгатай гэж тодорхойлж хэлээд явуулсан болохоор азаргатай адуун дээрээ очиход хэлсэн гүү байхаар нь зургийг нь дарсан. Тэрнээс зүсэлж өгөөгүй байсан бол би юу гэж хүрэн гүүний зургийг авах юм бэ, надад гурван гүүний нэг гүүгээ өгнө гэсэн байсан бол би юу гэж тухайн хүрэн гүүг алга болсон байна гээд хайгаад явах юм бэ, тийм зүйл огт байхгүй. ******* худлаа ярьсан байна… Би тухайн үед нь утсаар ярих үедээ утасныхаа дуу бичигчээр хэсэг хугацаанд яриаг нь бичиж авсан. Тус ярианы бичлэгээ дараа нь гаргаж өгье. Тэр ярианы бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа…” гэх дахин мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,
Гэрч С. “...Хүргэн ******* нь 2023 оны 11 дүгээр сард өвлийн идэшний цагаар өөрийнхөө гайгүй тартай Хонгор зүсмийн гүүгээ бариад авчихаар нь гүү идээд хэрэггүй, ******* хязаалан насны хар зүсмийн морийг ид гээд идүүлсэн нь үнэн. Гэхдээ оронд нь гүү өгөөрэй гэж хэлсэн. Мөн миний хувьд ******* цөөн тооны адууг өөрийнхөө адуутай хамт хариулдаг. Хүргэнд идүүлсэн морийг ******* өгөхгүй байсан ч болно. Миний хувьд айлын том хүү болохоор ах дүүсийнхээ өвөл идэх адуу малыг хооронд нь сольж хольж байгаад зохицуулж өгдөг. Тийм болохоор хүргэний идэх гэж байсан гүүг нь болиулаад дүүгийн морийг идүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34-р хуудас/,
Гэрч “...******* гэх хүний адуу манай Тэгшийн бригад хавиар байдаг юм. 2024 оны 11 дүгээр сард намайг хөдөө гэртээ байхад ******* нь надаас монгол “Б” тамгатай сартай хүрэн гүү тус оны 10 дугаар сарын дундуур алдаад олохгүй байна гэж асуусан юм. ******* гэх хүний асуусан гүүг ******* гэх хүний хүргэн ******* нь 2024 оны 10 дугаар сарын дундуур орон нутгийн сонгуулийн маргааш нь юм шиг санаж байна, ******* нь манай гэрт ирээд миний тээврийн хэрэгсэл эвдэрчхээд мөнгөний хэрэг гарчхаад байгаа юмаа чи надад Мөнххаан сум руу ганц гүү буулгаад өгчих гэж хэлэхээр нь би за тэг гэж хэлээд Мөнххаан сумын бойны хашаанд буулгаж орхисон гүү мөн байна гэж ******* ахад хэлсэн. Би тэр үед ******* гэх хүнийг өөрийнхөө адууг ачиж явж байна гэж бодсон. Монгол Би тамгатай хүрэн халзан гүү байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
Гэрч “...2024 оны 10 дугаар сарын 12-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Амгалан нь 1 тооны адуу, 2 дугаар багийн иргэн Отгонбаатар нь 1 тооны адуу, Уулбаян сумын 3 дугаар багаас *******-1 тооны адуу тус тус өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу утсаар яриад гүү өгөх гэсэн юм гэхээр нь би Мөнххаан сумын бойны хашаанд буулгачих гэж хэлээд буулгасан хойно нь очоод харахад бие жижигтэй багашаархан сартай хүрэн зүсмийн байдас байсан. Тэр үед биеэр жижиг байсан болохоор 950,000 төгрөгөөр бодож авсан Хаан банкны гэх данс руу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* нь манай эхнэрийн данс гээд энэ данс руу хийсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46-р хуудас/,
Гэрч “...Би Хаан банкны тоот дансыг 2024 оны 09 дүгээр сараас эхлэн ашиглаж байна. Манай приус 20 маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн кроп нь эвдэрчхээд янзлуулах гээд мөнгө хэрэгтэй байсан тул манай нөхөр ******* нь Уулбаян сумын 3 дугаар баг Дов ухаа гэх газраас өөрийнх гэх сартай хүрэн байдсыг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд аваачиж ченжид худалдан борлуулсан. Тэгээд 2024 оны 10 дугаар 13-ны өдөр миний тоот данс руу 1 байдас худалдан борлуулсан мөнгө болох 950,000 төгрөг орсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50-р хуудас/,
Гэрч “…Миний хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь хүргэн ******* нь өмнө нь манай нөхрийн адууг нөхөрт хэлэхгүйгээр идшиндээ хэрэглэсэн болохыг би сүүлд нь мэдсэн. Миний хувьд нөхрийн адуу малын асуудалд огт оролцдоггүй, дараа нь нөхөр бид хоёр адуу мал дээрээ очихоор явахдаа *******той уулзсан. Тэр үед нөхөр, ******* хоёр адуу малын талаар хоорондоо ярьсан боловч би тэр яриаг нь сонсоогүй, сонссон ч мэдэхгүй учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53-р хуудас/,
Гэрч “…2024 оны 12 дугаар сарын дундуур гэртээ байхад хүү ******* нь орж ирээд *******ын өгсөн сартай хүрэн гүүг идэх гэсэн адуундаа байхгүй байна. Сураг сонсоод байхад өөрөө хэрэглэсэн юм шиг байна гэж хэлэхээр нь би ******* руу залгаад чи Сүхээд өгсөн гүүгээ хэрэглэсэн юм уу гэж асуухад би мөнгөний хэрэг гараад хэрэглэсэн юм аа гэж хэлсэн. Чи тэгээд хэлээд авчихгүй дээ цагдаа сэргийлэхэд мэдэгдээд бөөн асуудал болж байна гэж би *******од хэлсэн. Тэгээд би *******ыг чи *******тэй яриад өөсдөө учраа ол гэж хэлсэн. *******, ******* нарыг утсаар юу ярьсан талаар бол мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2402352 дугаартай дүгнэлтээр Соёолон гүүний зах зээлийн үнэлгээ нь 1.025.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-68-р хуудас/
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 93-р хуудас/,
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 103-106-р хуудас/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 101-р хуудас/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 95-97-р хуудас/,
Сартай хүрэн зүсмийн гүү, саарал зүсмийн гүү/ унагатай/, хашаанд байгаа адууны зураг /хавтаст хэргийн 09-10 хуудас/,
1 ширэх “сиди” бичлэг
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг "Тэгшийн бригад" гэх газраас монгол "Б" үсгэн тамгатай хүрэн халзан сартай гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч ******* “... ******* нь адуунд байгаа сартай хүрэн, цагаан үсгэн "Б" тамгатай гүүг ав гэж хэлэхээр нь би хадам аав нь болох ахад тэр гүүг нь надад өгсөн шүү. Би тэгж байгаад ирж авна гэж хэлчхээд Уулбаян сум руу буцсан юм. Тэгээд авч амжихгүй байсаар байгаад 2024 оны 11 дүгээр сарын 30-нд очоод авах гэтэл өнөөх сартай хүрэн гүү байхгүй байсан юм. нь надтай утсаар болон биеэр сартай хүрэн гүүг буцааж авна гэх талаар огт ярьж байгаагүй..." гэх дахин мэдүүлэг....” гэх,
гэрч ”.... ******* гэх хүний асуусан гүүг хүргэн О. нь 2024 оны 10 дугаар сарын дундуур орон нутгийн сонгуулийн маргааш нь юм шиг санаж байна. ******* нь надад Мөнххаан сум руу ганц гүү буулгаад өгчих гэж хэлэхээр нь би за тэг гэж хэлээд Мөнххаан сумын бойны хашаанд гүү буулгаж орхисон. Би тэр үед ******* гэх хүнийг өөрийнхөө адууг ачиж явж байна гэж бодсон. Монгол Би тамгатай хүрэн халзан гүү байсан...", *******ын авсан гэх гүү нь адуутайгаа Тэгшийн бригадын тэр хавиар байдаг юм. Яг юу ашиглаж яаж авчирсан талаар би сайн мэдэхгүй байна. Манай гэрээс ертөнцийн зүгээр хойд зүгт ойролцоогоор 1 км хэрээтэй хашаа байдаг юм. Тэнд хашаатай байгаа, тэндээс нь ачаад явна гэж надад хэлсэн...." гэх дахин мэдүүлэг
гэрч “... 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* нь над руу утсаар яриад нэг гүү өгөх гэсэн юм гэхээр нь би Мөнххаан сумын бойны хашаанд буулгачих гэж хэлээд, буулгасан хойно нь очоод харахад бие жижигтэй багашаархан сартай хүрэн зүсмийн байдас байсан. Тухайн гүүг 950,000 төгрөгөөр бодоод гэсэн данс руу шилжүүлсэн ...” гэх,
гэрч “...Манай нөхөр ******* нь өөрийн гэх сартай хүрэн хүрэн байдсыг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд аваачиж, ченжид худалдан борлуулсан. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөх миний тоот данс руу 1 байдас худалдан борлуулсны мөнгө болох 950,000 төгрөг орсон ...” гэх мэдүүлгүүд,
Эд мөрийн баримтаар хураагдсан “сиди” бичлэгийг шинжлэн судлахад: шүүгдэгч *******, хохирогч *******, түүний аав нарын утсаар ярьсан харилцан яриаг сонсоход
хохирогч ******* нь би чиний зааж өгсөн гүүг идшиндээ хэрэглэх гэсэн чинь адуундаа байхгүй байхаар нь хайгаад олоогүй. Гэтэл Сүхбат чамайг Мөнххаан сум руу 10 дугаар сарын 07, 08-ны өдрийн хавьцаа сартай зээрд гүү аваад явсан гэж байна гэхэд шүүгдэгч ******* нь би хээр зүсмийн босоо хайруулан тамгатай үрээ авч явсан. Би Сүхбатаар адуу ачуулаагүй гэв.
Н.Саранхүү нь Үрээгээ хаанаас, хэний адуунаас ачуулсан бэ? гэхэд ******* Өөрийнхөө саарал алаг морьтой хэдээс Гантөмөр ахын гаднаас ачуулсан гэхэд гүү авсан бол үнэнээ хэлээрэй. Цагдаагийн байгууллагад гүү алга болсон гэж бүртгүүлсэн байгаа. Чамайг хээр зүсмийн үрээ ачаад явсан байхад Сүхбат сартай хүрэн гүү ачаад явсан гэж худлаа ярьж байгаа бол энэ талаар цагдаагаар шалгуулна гэхэд ******* нь сартай хүрэн зүсмийн гүү ачиж явсан талаараа хүлээн зөвшөөрсөн байна.
Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2402352 дугаартай дүгнэлтээр Соёолон гүүний зах зээлийн үнэлгээ нь 1.025.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сартай хүрэн зүсмийн гүүний зураг, сиди бичлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “.....Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг "Тэгшийн бригад" гэх газраас монгол бичгийн "Б" үсгэн тамгатай хүрэн халзан гүүг ******* эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж адуутай нь хамт хашиж, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирог ******* 1,025,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* 1,025,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогчид өөр гүү өгсөн ба хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг, гэрч , Г.Сүхбат, Э.Батцогт, мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний "Болор үнэлгээ" ххк- ийн шинжээчийн дүгнэлт, Н.Саранхүү, *******, ******* нарын гар утсаар ярьсан аудио бичлэг, яллагдагч О. мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч О. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үйл баримтаар тогтоогдож бай бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэг ******* нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд "мал хулгайлах" гэмт хэрэгт бусдын малыг өмчлөх, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагддаг бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 1 дэх заалтад хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв.
Хохирогч *******ээс “...Гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс“...Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй болохыг нь дурдаж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******оос: Хэлэх зүйл байхгүй гэх саналыг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь хувийн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд ******* малыг бэлчээрээс нь хулгайлан авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.
Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засуулах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын нэг тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч ******* түүний адууг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирлыг барагдуулсан,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оногдуулан тооцуулах саналгүй. Хэрэгт битүүмжилсан зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг аудио бичлэгийн хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй ...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг“... Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Шүүгдэгчийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, ойлгох үүрэгтэй байдаг. Шүүгдэгчийн хувьд боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, аливаа юмыг ойлгохдоо тааруу, удаан санагдсан. Энэ ч утгаараа удаан хугацааны дараа энэ нөхцөл байдлаа ойлгосон. Иймд тус нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг шүүгдэгч хангаж байгаа учир хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* 1,025,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2402352 дугаартай дүгнэлтээр нэг адууны зах зээлийн үнэлгээ нь 1,025,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-68-р хуудас/ тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* учруулсан 1,025,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид орон адууг өгсөн болох нь хохирогч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “сиди” бичлэгийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй болохыг дурдъя
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******од дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди” бичлэгийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР