Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О, А.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                          Ц.Л/онлайн/

Шүүгдэгч                                           С.О, А.Г/онлайн/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Д.Э/онлайн/

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой, С.О, А.Г нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт А-н Г.

 

Монгол Улсын иргэн, Н овогт С-н О.

 

Шүүгдэгч С.О, А.Г нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд аймгийн  сумын  баг “Э” хорооллын тоот байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овогт А-н Г, Н овогт С-н О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэж хүн байнга амьдах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Гыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар, С.Ог 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Он цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч С.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцоовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

 

            ... Шүүхээс дээрх шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл болж чадаагүй өөрөөр хэлбэл ял хүндэдсэн гэж үзэж байна.

            Үйлдэл холбогдол нь: шүүгдэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баг Э хорооллын  тоот байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлахыг завдсан хэрэг үйлдсэн.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй, шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч З.Ш нь гомдол санал байхгүй гэж мэдүүлдэг.

            Шүүгдэгч нар нь урьд нь энэ төрлийн хэрэг үйлдэж, хэд хэдэн удаа ял шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байгаа.

            Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтад хамруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.О, А.Г нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч С-н О, А-н Г нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд  аймгийн  сумын  баг “Э” хорооллын тоот байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.О, А.Г нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нь ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтад хамруулж шийдвэрлэж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу мөн хэргийн зүйлчлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарт тохируулан шийдвэрлэх ёстой.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх төгссөн гэмт хэрэгт оногдуулсан ялын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний хорих ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохироогүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхийг завдсан, хохирогч нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээг  хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.О, А.Г нарт оногдуулсан  хорих ялыг тус бүр 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-н гаргасан давж заалдах гомдлын ... ял нь хүндэдсэн тул хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 2 жил 9 сарын гэснийг ... 2 жил ... гэж, ... 3 жилийн ... гэснийг ... 2 жил ... гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э-н  давж заалдах гомдлын ... ял нь хүндэдсэн хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн хэсгийг хүлээн авч, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү ... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА