Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122   

 

2025            04             28                                                2025/ШЦТ/122              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат ,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000370057  дугаартай  хэргийг  2025 оны 04 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг ******* гэх газар оршин суух хаягтай боловч, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1302 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эхнэр хүүхдээ хөдөө орхиод ирсэн байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...гэв”.

 

              Хохирогч ******* өгсөн “...2025 оны 01 сарын 05-нд нөхөр бид 2 өдөр еглөө нь гэртээ байсан юм. Өдөр 13 цаг өнгөрөөгөөд найзууд болох , ээ 2 манай гэрт ирсэн юм. Тэгээд би хоол цай хийж өгөөд бид дөрөв 2.5 литрийн "Сэрүүн" нэртэй 1 ширхэг пиво хувааж уусан юм. Тэгээд дараа нь бид 2 дэлгүүр яваад дахиад 2 сав том пиво авчирсан. Тэгээд тэр авчирсан пивоныхоо нэгийг нь задлаад ууж байхад нөхрийн үеэл манай гэрт ирсэн. Тухайн үед манайд сүү, талх, 0.75 литрийн архитай ирсэн. Тэгээд бид нар 2 пиво, бас архиа уусан. Тэгээд дараа нь рүү орой 18 цагийн үед явцгаасан. Тэгээд нөхөр , , , нар дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литрийн 3 ширхэг, 0.75 литрийн архи 1 ширхгийг авчирсан. Тэгээд Сүхээгийнд очоод ууцгаасан. Тухайн үед би нээх уугаагүй. Өөрийгөө хянах хэмжээндээ л байсан. , 2 авчирсан 0.75 литрийн архиа хувааж уусан , бид 3 пивоо уусан. Би пивоноос нь өнжөөд ганц нэг авсан. Тэгтэл уурлаад л "гөлөгнүүд ээ та нар яагаад байгаа юм, дээрэлхээд байгаа юм уу?" гээд л агсам тавиад байсан. Тэгэхээр нь би Өсөхөөд хандаж "чи боль оо яагаад байгаа юм бэ? Энэ хүн амьтан байх чинь" гэхэд нь миний өөдөөс дайрсан. Тэгэхээр нь би ыг нэг удаа алгадаад түлхээд унагаасан. Ердөө тийм л юм болсон. Тэгээд л босож ирээд миний толгой тархи руу гараараа олон удаа цохиод байсан юм. Тухайн үед , гурвуулаа хориод дийлэхгүй байсан. Тэгээд сүүлдээ над руу заазуур бариад чамайг ална гээд над руу дайрсан. Тэгээд би сандарсандаа л цагдаа дуудсан. Тэгээд ийм л юм болсон." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17-р хуудас),

 

              Гэрч Д.ийн өгсөн “...Тухайн өдөр би эхнэр ийн хамт найз ын гэр рүү 12 цагийн үед явсан байх. Тэгээд тэнд хоол унд идчихээд "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг дөрвүүлээ хувааж уусан Тэгээд орой 18 цагийн үед манай гэр болох Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1302 тоот руу найз , Хонгорзул, бас нэг залуу /ын үеэл/ гэж байсан. Тэгээд бид 5 манай гэрт очоод "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг, 0.75 литрийн Агар нэртэй пиво 1 шилийг уусан. Тухайн үед би нэлээн архи пиво уусан байсан. Нэг мэдэхэд , Хонгорзул 2 хорондоо хэрэлдээд байж байсан. Тэр үед нь би , Хонгорзул хоёрыг салгаснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсныг сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 23-24 х/

 

              Гэрч З.ийн  өгсөн “…Тухайн өдөр 12 цагийн үед ын эхнэр нөхөр бид хоёр руу залгаад гэрт нь ирж цай уу гээд. Тэгээд би нөхөр хамт ын гэрт нь очсон юм. Тэгээд тэндээ очиж цай уугаад тэгээд "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн пиво 2 савтайг ууцгаасан. Тэгээд ын гэрт нь удалгүй байж байгаад танайх руу явъя гээд тэгээд манай гэр рүү орой 18 цагийн үед , Хонгорзул, бас нэг залуу, би, нөхөртэйгөө бүгдээрээ 15-лаа/явцгаасан. Тэгээд манай гэрт ирээд ахиж дэлгүүр ороод "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн пиво 1 савтай, 0.75 литрийн "Экс" нэртэй архи аваад тэгээд манайд бүгдээрээ ууцгаасан юм. Тэгээд би бараг тасарсан байсан. Манай нөхөр намайг унтуулчихсан байна лээ. Намайг унтсанаасаа хойш болсон асуудлыг би мэдэхгүй байна.…” гэх /хх-ийн 29-30 х/

 

              Гэрч өгсөн “..Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн үед ******* үеэл ахындаа очсон. Намайг очиход ******* ахын гэрт эхнэр , түүний найзууд , нар 1 ширхэг 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво ууж байсан. Тэгээд бид хэд ******* ахынд хоол, цай идчихээд 18 цагийн үед ******* ахын найз , хоёрын гэр лүү бид хэд бүгдээрээ явсан. ахын гэрт очоод бид 5, нэг ширхэг 2.5 литрийн пиво хувааж ууж дууссаны дараа эгч ******* ахыг гэр лүгээ явъя гэсэн ******* ах явахгүй үргэлжлүүлж архи, пиво ууна гээд хоорондоо хэрэлдэж, маргалдаад байхаар би , ******* хоёрт хандаж та муудахаа болио гэж хэлсэн. Тухайн үед миний үгэнд орохгүй хоорондоо хэрэлдээд, маргалдаад байхаар би тамхи татахаа гарлаа гэж хэлээд гэрээс гараад тэгээд гэр лугээ харьсан. Намайг гэх айлаас явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна..” /хх-ийн 35-36х/

              Гэрч “...Манай охин Хонгорзул 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн үед гэрийн хаалга тогшоод хүүхдээ тэврээд л ороод ирсэн. Тухайн үед би "чи яав аа" гэж асуусан чинь охин надад "нөхрийгөө цагдаад өгчихөөд ирлээ" гэж хэлж байсан. Тухайн үед охин нөхөртэйгөө муудсан л юм шиг байна гэж бодсон. Би тэгж л мэдсэн. Өөр юм мэдэхгүй.... Тухайн үед намайг харахад охин зүүн гарын ар талд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Өөр надад гэмтэл харагдаагүй...Мэдэхгүй. Надад бол муудлаа барилаа энэ тэр гэж ерөөсөө орж ирдэггүй байсан. Тэр орой л муудсан л юм шиг байна лээ. Тэгээд л цагдаад өгсөн л гэхээр айхтар муудсан юм байлгүй дээ гэж л тухайн үед бодож суусан. ...Манай хүргэн гайгүй ээ. Ер нь бол ер нь бол тийм айхтар хэрэлдээд, зандарч загнаад байдаггүй чигээрээ л байдаг юм. Ерөөсөө тийм хэрүүл хийгээд байдаггүй юм. Харин найзууд нь л хааяа ярьдаг юм. Архи уухаараа жоохон тавтиргүй л гэж байдаг юм. Тэгэхдээ миний дэргэд бол энэ архи уугаад ирж байгаагүй...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 39-40х/

             

              Яллагдагч *******ын “..Тухайн өдөр эхнэр Хонгорзултай гэртээ байж байхад найз , эхнэр ийн хамт манай гэрт 13 цагийн үед ирсэн. Тухайн үед бид нар хоол цай идэнгээ "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн пиво 2 савтайг ууцгаасан. Тухайн үед би тэр пивоноос нь амсаагүй уугаагүй. Тэгээд бид нарыг сууж байхад манай гэрт ирсэн. Тухайн үед манай идэх боов, сүү, 0.75 литрийн "Экс" нэртэй архитай ирсэн. Тэгээд бид 5 тэр авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд архи ууж дуусчхаад орой 17 цагийн үед гэр рүү бид нар явцгаасан. Тэгээд дэлгүүр ороод "Агар" нэртэй 0.75 литрийн архи, "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг аваад гэрт архийг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн эрүүлжүүлэхэд ирсэн байсан. Тэгээд маргааш нь эрүүлжүүлэхээс гараад гэртээ очиход эхнэр ууртай, надаас сална гээд уурласан. Тэр үед эхнэр надад "чи над руу заазуур бариад дайрсан, миний толгой руу хэд хэдэн удаа цохисон" гэж хэлсэн. Миний хувьд тухайн орой архи ууснаас хойшоо болсон асуудлыг санахгүй байгаа. ... Яг тухайн орой бол эхнэрээ яаж зодсоноо санахгүй байгаа. Харин маргааш нь гэртээ очоод харахад эхнэрийг биед ил харагдах нүүр ам гээд гэмтэл харагдаагүй. Эхнэр Хонгорзул надад зүүн гараа хөхөрсөн байгаа гэж харуулж байсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл харуулаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 х/ гэх мэдүүлгүүд,

 

              Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаартай 1. ******* биед зүүн мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.11-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52-р хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 х  /

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86 х/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 х/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн 85 х/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл  /хх-ийн 09-11 х/

Холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас /хх-ийн 07-09 х/

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх иргэний гаргасан  баталгаа гаргах / хх-ийн  90-95 х/ 

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулсан тухай тогтоол, саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 96-98 х/

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл,  бусад  баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 102 х/

  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105 х/

Ө.Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 106 х / зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1302 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

               Хохирогч ******* өгсөн “... уурлаад л "гөлөгнүүд ээ та нар яагаад байгаа юм, дээрэлхээд байгаа юм уу?" гээд л агсам тавиад байсан. Тэгэхээр нь би Өсөхөөд хандаж "чи боль оо яагаад байгаа юм бэ? Энэ хүн амьтан байх чинь" гэхэд нь миний өөдөөс дайрсан. Тэгэхээр нь би ыг нэг удаа алгадаад түлхээд унагаасан. Ердөө тийм л юм болсон. Тэгээд л босож ирээд миний толгой тархи руу гараараа олон удаа цохиод байсан юм. Тухайн үед , гурвуулаа хориод дийлэхгүй байсан. Тэгээд сүүлдээ над руу заазуур бариад чамайг ална гээд над руу дайрсан. Тэгээд би сандарсандаа л цагдаа дуудсан. Тэгээд ийм л юм болсон." гэх

 

              Гэрч Д.ийн өгсөн “...Тухайн үед би нэлээн архи пиво уусан байсан. Нэг мэдэхэд , Хонгорзул 2 хорондоо хэрэлдээд байж байсан. Тэр үед нь би , Хонгорзул хоёрыг салгаснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх,

             

              Гэрч “...Манай охин Хонгорзул 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн үед гэрийн хаалга тогшоод хүүхдээ тэврээд л ороод ирсэн. Тухайн үед би "чи яав аа" гэж асуусан чинь охин надад "нөхрийгөө цагдаад өгчихөөд ирлээ" гэж хэлж байсан гэх мэдүүлгүүд

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаартай 1. ******* биед зүүн мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.11-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1302 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь яллагдагчаас нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 40,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, яллагдагч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй болно.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч *******: Миний буруу гэв.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******  нь дээрх  гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г “гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь эхнэр нөхөр болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч *******  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр ыг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: ...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай. Хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 40,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд оруулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

   2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны 40,000  төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.28-ны өдрийн 23/20 дугаартай албан бичгээр /хх-ийн 100 х/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 40,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******ын 2025 оны 01 сарын 05-ны өдрөөс 1 хоног саатуулагдсан хугацааг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт тустай ажил хийлгэх ялд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг  тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас 2025 оны 01 сарын 05-ны өдө 1 хоног саатуулагдсан хугацааг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хассугай.

 

5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 40,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд оруулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР