Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

 2025            05            01                                             2025/ШЦТ/132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Цэгмэд /томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн 2530000000082  дугаартай  хэргийг  2025 оны 04 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, ******* гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *******, ******* овогт *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомтод байрлах ******* ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд ******* ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй нүүрс ачихаар урд хаалгаар орж ирэхэд нь хашааны урд хаалгаар орж ирлээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******гийн өгсөн "... 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй нүүрс ачихаар Андын илч ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбай руу орох гээд хаалгыг нь андуураад урд хаалгаар нь орж зүүн тийшээ эргэж зогсоход хамгаалагч гэх залуу хүрч ирээд “наашаа яагаад орж ирэв” гэхээр нь хаалга андуураад орж ирлээ эндээс ачиж болохгүй юм уу? гэж асуухад “энэ рүү орж ирж болохгүй” гэж над руу уурлаж бид хоёр маргалдсан. ******* ХХК-ийн талбайд миний нэг танил нүүрс ачих гээд машинтайгаа орж ирсэн байхаар нь би машинаасаа бууж нөгөө залуугаас яаж хаанаас ачих талаар асуух гээд уулзаад зогсож байхад нөгөө хамгаалагч залуу чи хурдан гаралдаа гээд намайг харааж байснаа над руу хүрч ирээд намайг заамдаж аваад дугтарч цохиод мөргөсөн. Тэгээд тэнд байсан миний танил залуу хажуугаас боль гэж хэлсэн. Миний эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, толгойгоороо хамар луу мөргөсөн. Миний хамар хавдаж хамрын яс хугарсан. Хамраа засуулж эмчлүүлэх зардал нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 х/

Хохирогч *******гийн “…Би *******н биед халдаж зодсон зүйл байхгүй. Би 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Бичигтийн боомт гэх газарт нүүрс буулгалтын талбай руу орох гэж байгаад буруу хаалгаар орсон. Тэгтэл харуул нь болох ******* гэдэг хүн нь намайг мөргөж миний хамрыг гэмтээсэн. Би эмчилгээний зардал болох 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ талаар баримт надад байгаа. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ…” /хх-ийн 11х/

 

 Гэрч өгсөн "“...2025 оны 02 дугаар 17-ны өдөр үдийн хойно ажлын байран дээр байхад манай харуул Нэргүй гар станцаар урд хаалгаар машин орж ирчхээд шаардлага тавихад гарахгүй байна гэхээр би очсон. Намайг очиход Хамгаалагч Нэргүй нөгөө машины жолооч гэх хүнтэй барьцалдаж заамдалцаад зогсож байсан. Машинаас буугаад очих хооронд Нэргүй нөгөө залуугийн хамрыг цохисон бололтой хамраас нь цус гарч байсан. Би очиж салгасан, нөгөө залуу тэгээд яваад өгсөн. Би тухайн үед нь Нэргүйгээс яасныг асуухад би гараараа цохисон гэсэн. Нөгөө залуу мөн миний хамар луу цохичихсон гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х /

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай “...1.*******ы биед хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 25-26 х/

Яллагдагч өгсөн "... 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг "Бичигт" боомтод ******* ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд харуулын үүрэг гүйцэтгэж байхад талбайн менежер станцаар “урд талын хаалгаар машин орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзаад “энэ хаалгаар орж болохгүй буцаад гар” гэхэд “чи мэддэг юм уу” гэхээр нь “би харуул нь байна, ажлаа хийж байна” гэхэд машинаасаа ******* буугаад ирэхээр нь гар гэж хэлээд маргалдаад намайг заамдахаар нь нүүрэн хэсэгт, зүүн шанаа хавьд цохиход намайг боогоод байхаар нь нүүр лүү нь мөргөөд зууралдаад байж байхад талбайн менежер ирж бид 2-ыг салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ажлын шаардлага тавихад өөдөөс сөргөлдөөд байхаар нь биед нь халдсан..." гэх мэдүүлэг/ хх-ийн 45-47/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01х/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 29-32 х /

 

Шүүгдэгч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/

 

Шүүгдэгч *******н оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 х/

 

Шүүгдэгч *******н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 х/

 

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 56 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомтод байрлах ******* ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд *******г ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй нүүрс ачихаар урд хаалгаар орж ирэхэд нь хашааны урд хаалгаар орж ирлээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

Хохирогч *******гийн өгсөн "... Би 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Бичигтийн боомт гэх газарт нүүрс буулгалтын талбай руу орох гэж байгаад буруу хаалгаар орсон. Тэгтэл харуул нь болох ******* гэдэг хүн нь намайг мөргөж миний хамрыг гэмтээсэн..." гэх,

 Гэрч өгсөн "... Намайг очиход Хамгаалагч Нэргүй нөгөө машины жолооч гэх хүнтэй барьцалдаж заамдалцаад зогсож байсан. Машинаас буугаад очих хооронд Нэргүй нөгөө залуугийн хамрыг цохисон бололтой хамраас нь цус гарч байсан. Би очил салгасан ногоо залуу тэгээд яваад өгсөн. Би тухайн үед нь Нэргүйгээс яасныг асуухад би гараараа цохисон гэсэн. Нөгөө залуу мөн миний хамар луу цохичихсон гэж хэлж байсан...." гэх,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай “...1.*******ы биед хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт

Яллагдагч Б.Ганзоригийн өгсөн "... Талбайн менежер станцаар “урд талын хаалгаар машин орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзаад “энэ хаалгаар орж болохгүй буцаад гар” гэхэд “чи мэддэг юм уу” гэхээр нь “би харуул нь байна, ажлаа хийж байна” гэхэд машинаасаа ******* буугаад ирэхээр нь гар гэж хэлээд маргалдаад намайг заамдахаар нь нүүрэн хэсэгт, зүүн шанаа хавьд цохиход намайг боогоод байхаар нь нүүр лүү нь мөргөөд зууралдаад байж байхад талбайн менежер ирж бид 2-ыг салгасан....." гэх мэдүүлгүүд

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...  Шүүгдэгч *******  нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомтод байрлах ******* ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд ******* ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй нүүрс ачихаар урд хаалгаар орж ирэхэд нь хашааны урд хаалгаар орж ирлээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн даатгалын санд 93,642 төгрөг гарсныг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан. Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай гэв.  ...” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирол хор уршгийн холбогдолтой асуудал дээр хохирогчийн зүгээс эрүүл мэндтэй холбогдолтой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байгаа. Энийг мөн тогтоолгоод иргэний журмаар шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа учраас тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэв... гэх дүгнэлтийг гаргав.

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  нүүр рүү нь толгойгоороо мөргөж гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч *******г үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учраас эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй байна гэв. ...” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “ ...Улсын яллагчийн зүгээс *******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1-т заасан 650,000 төгрөгийн торгох ялын санал гаргаж байна. Тухайн зүйл ангид 450,000 төгрөгөөс эхэлж байгаа. Ийм учраас *******гийн үйлдсэн гэмт хэрэг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг баримтаар гаргаад өгвөл төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн эрүүл мэндийн санд учирсан хохирлоо нөхөн төлсөн. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгуулийн доод хэмжээг өгнө үү гэсэн саналтай байна гэв...” гэх дүгнэлтийг гаргав.

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******н хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

 3. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

 

Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болох, мөн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 93,642 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны зарлагын баримтаар тус тус дурдъя

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй,  шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д  оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч *******  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас 93,642 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР