| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
2025 05 07 2025/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2530000000104 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, хүнд механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 1711 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь баруун нүдний ухархай, хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, дунд чихний цочмог шүүдэст үрэвсэл, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, хамар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр *******, ******* болох найзуудтайгаа "Биллион" бааранд архи уусан. Би нэлээд согтсон байсан. Хаалгаар гарахдаа хаалганы ард байсан хүнийг мэдэхгүй цохисон байсан. Хэл амаараа ярилцах гэтэл өөрөө эхэлж намайг цохисон. Үүнээс болж маргаан үүссэн. Би 2 удаа гараагаа цохиод, газар унасан байхад нь нүүр рүү нь өшиглөсөн...” гэв.
Хохирогч Б.ын өгсөн "...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед гэх найзтайгаа хамт “+30” баарнаас гарч яваад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байх “Биллион” баар луу орсон. Бид хоёр “Биллион” бааранд ороод удаагүй байтал манай найз өөр хүмүүстэй тааралдаад тэд нартайгаа хамт суулаа гэхээр нь “Би явлаа” гэж хэлчхээд баарнаас гарсан. Тухайн бааранд миний төрсөн эгч нь тааралдсан. Тэгээд баарнаас гарч байхад эгч араас гарч ирээд үүдэнд нь хоорондоо юм яриад зогсож байснаа санаж байна. Тухайн үед би нэлээд согтолттой байсан болохоор ямар шалтгаанаар хүнтэй маргалдаж, зодуулсан талаараа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр байж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15-р хуудас),
Гэрч “... Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 03 цагийн орчимд такси үйлчилгээнд яваад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” баарны гадаа хүн хүргэж өгөхөөр очоод зогсоол дээр нь машинтайгаа зогсож байтал “Биллион” баарны гадна үүдний хаалган дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тухайн хоёр хүн согтуу байх шиг байсан. Тэгтэл удалгүй баарнаас цагаан куртиктэй залуу, гурван эмэгтэй гарч байгаа тааралдаад цагаан куртиктэй залуу нь баарны гадаа байсан согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад эхэлсэн. Тэгээд цагаан куртиктэй залуу нь маргалдаж байсан эрэгтэй хүнээ цохиод газарт унагаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас),
Гэрч З.*******гийн “... Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед үеэлүүд болох *******, Б.*******, төрсөн дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байх “Биллион” бааранд орсон. Тухайн бааранд бид нар нэлээд удаан байж байгаад шөнө 03 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч байхад үүдэнд байсан танихгүй эрэгтэй, эмэгтэй хүний эрэгтэй хүнтэй надтай хамт явж байсан ******* муудалцаад, харин эмэгтэй хүнтэй нь Б.******* муудалцаад доор нь уначихсан байсан...Тэгээд хэсэг зууралдаж байгаад салаад баарны үүдэнд зогсож байтал цагдаагийн алба хаагч ирээд бид нарыг аваад явсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23-р хуудас),
гэрч Б.*******ын “... Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед үеэлүүд болох *******, З.*******, нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байх “Биллион” бааранд орсон. Тухайн бааранд бид нар нэлээд удаан байж байгаад шөнө 03 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч байхад надтай хамт явж байсан ******* бид нарын урд явж байгаад баарны гадна талын хаалгыг нээтэл гадна талд нь байсан Б. гэх танихгүй эрэгтэй санаандгүй хаалганд нь оногдоод, тухайн хүн *******д уурлаад хоорондоо муудалцаад зодолдсон... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28-р хуудас)
Гэрч ын “... Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийн найз н.Болороотой хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байх “Биллион” баар луу орсон Бид хоёр тухайн бааранд 1 цаг орчим болоод буцаж гарснаа санаж байна. Ямар ч байсан “Биллион” бааранд байхдаа төрсөн дүү ******* тааралдаад баарны гадна талд гараад хоорондоо юм ярьж зогсож байгаад 2-3 эмэгтэй хүүхдүүдтэй муудалцсан талаараа санаж байна. Тухайн хүмүүс нь баарнаас гарч ирээд хамт явж байсан өндөр биетэй, цагаан хувцастай танихгүй залуу нь манай дүү ******* муудалцаад эхэлсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33-р хуудас)
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай “... 1. Б.ын биед баруун нүдний ухархай, хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, дунд чихний цочмог шүүдэст үрэвсэл, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, хамар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48-р хуудас)
Яллагдагч өгсөн "... тухайн үед баарнаас гарах гээд гадна талынх нь хаалгыг нээх үед гадна талд нь байсан Б. гэх залуу санаандгүй хаалганд цохигдсон. Тэгээд би тухайн хүнээс уучлалт гуйхад тухайн хүн нь намайг “шээс” гэх зэргээр хараагаад байсан. Тэгээд надтай ярилцаад зогсож байснаа гэнэт өөрөө эхлээд намайг цохих гээд гараа далайхаар нь би тухайн цохилтод нь оногдоогүй бултчихсан. Тэгээд би зөрүүлээд тухайн хүний цээж хавьд гараараа хоёр удаа цохиход тухайн хүн нь арагш ухарч байгаад газарт уначихсан. Тэгээд би сүүлд очоод нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгээд би дахиж тухайн хүнийг цохиогүй. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байтал цагдаагийн алба хаагч ирээд бид нарыг аваад явсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-р хуудас) гэх мэдүүлгүүд
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 51-53 х /
2025.03.06-ны өдрийн Яаралт тусламжийн хуудас №1722 (хх-ийн 42-43 х)
Б. Амбулаториор эмчлүүлсний карт (хх-ийн 44-46 х)
2025.03.06-ны өдрийн Яаралт тусламжийн хуудас №1723 (хх-ийн 58-60 х)
“MENT MED” Чих, хамар, хоолойн эмнэлгийн үзлэг
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87 х)
Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 89 х)
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 90 х)
Шүүгдэгч гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 91 х)
Шүүгдэгч Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-ийн 92 х)
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 97 х)
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт (хх-ийн 98 х) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь баруун нүдний ухархай, хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, дунд чихний цочмог шүүдэст үрэвсэл, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, хамар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч Б.ын өгсөн ".... Тухайн үед би нэлээд согтолттой байсан болохоор ямар шалтгаанаар хүнтэй маргалдаж, зодуулсан талаараа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр байж байсан..." гэх,
Гэрч “... “Биллион” баарны гадна үүдний хаалган дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тухайн хоёр хүн согтуу байх шиг байсан. Тэгтэл удалгүй баарнаас цагаан куртиктэй залуу, гурван эмэгтэй гарч байгаа тааралдаад цагаан куртиктэй залуу нь баарны гадаа байсан согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад эхэлсэн. Тэгээд цагаан куртиктэй залуу нь маргалдаж байсан эрэгтэй хүнээ цохиод газарт унагаачихсан...”,
Гэрч З.*******гийн “...Тухайн бааранд бид нар нэлээд удаан байж байгаад шөнө 03 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч байхад үүдэнд байсан танихгүй эрэгтэй, эмэгтэй хүний эрэгтэй хүнтэй надтай хамт явж байсан ******* муудалцаад, харин эмэгтэй хүнтэй нь Б.******* муудалцаад доор нь уначихсан байсан...Тэгээд хэсэг зууралдаж байгаад салаад баарны үүдэнд зогсож байтал цагдаагийн алба хаагч ирээд бид нарыг аваад явсан... ”,
гэрч Б.*******ын “.... Тухайн бааранд бид нар нэлээд удаан байж байгаад шөнө 03 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч байхад надтай хамт явж байсан ******* бид нарын урд явж байгаад баарны гадна талын хаалгыг нээтэл гадна талд нь байсан Б. гэх танихгүй эрэгтэй санаандгүй хаалганд нь оногдоод, тухайн хүн *******д уурлаад хоорондоо муудалцаад зодолдсон... ” гэх,
Гэрч ын “... “Биллион” бааранд байхдаа төрсөн дүү ******* тааралдаад баарны гадна талд гараад хоорондоо юм ярьж зогсож байгаад 2-3 эмэгтэй хүүхдүүдтэй муудалцсан талаараа санаж байна. Тухайн хүмүүс нь баарнаас гарч ирээд хамт явж байсан өндөр биетэй, цагаан хувцастай танихгүй залуу нь манай дүү ******* муудалцаад эхэлсэн... ” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай “... 1. Б.ын биед баруун нүдний ухархай, хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, дунд чихний цочмог шүүдэст үрэвсэл, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, хамар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт,
Яллагдагч өгсөн "... Тухайн үед баарнаас гарах гээд гадна талынх нь хаалгыг нээх үед гадна талд нь байсан Б. гэх залуу санаандгүй хаалганд цохигдсон. Тэгээд би тухайн хүнээс уучлалт гуйхад тухайн хүн нь намайг “шээс” гэх зэргээр хараагаад байсан. Тэгээд надтай ярилцаад зогсож байснаа гэнэт өөрөө эхлээд намайг цохих гээд гараа далайхаар нь би тухайн цохилтод нь оногдоогүй бултчихсан. Тэгээд би зөрүүлээд тухайн хүний цээж хавьд гараараа хоёр удаа цохиход тухайн хүн нь арагш ухарч байгаад газарт уначихсан. Тэгээд би сүүлд очоод нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгээд би дахиж тухайн хүнийг цохиогүй. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байтал цагдаагийн алба хаагч ирээд бид нарыг аваад явсан..." гэх мэдүүлгүүд
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдсон хийгээд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь баруун нүдний ухархай, хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, дунд чихний цочмог шүүдэст үрэвсэл, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, хамар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байгаа учир шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон: “... хувьд хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ гэсэн. Үүнийг төлөх талаар хохирогчтой холбогдох гэсэн боловч холбогдох чадаагүй. Эрүүл мэндийн сангаас болон эмчилгээний зардалд одоогоор баримт гаргаж өгөөгүй. хувьд эдгээрийг төлөхөө илэрхийлсэн. Гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь баруун нүдний ухархай, хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, дунд чихний цочмог шүүдэст үрэвсэл, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, хамар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ...шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон: “....Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, төлбөрийн чадваргүй байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Хохирогч Б. нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болох дурдъя.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сиди” бичлэгийг хэрэгт хавсаргах, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР