| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/138 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/138
2025 05 07 2025/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530001190102 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг,******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг +30 бааранд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь “Eden” нэртэй архины шилээр цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******* “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнийн 2 цагийн үед найз Зоригтой хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт байх +30 баар руу орсон. Би баар руу орох үедээ нэлээд согтууралтай байсан. Тэгээд би тухайн бааранд ороод ширээнд сууж байгаад ойролцоо ширээнд байсан таньдаг , , ******* нартай мэндлэхээр очиж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд тухайн ширээнд сууж байсан ******* гэх зүс таних хүн гэнэт ширээн дээр байсан “Eden” нэртэй архины шилээр миний толгой руу цохисон. Тэгээд миний толгойноос цус ихээр гараад байхаар нь тус баарны ажилтных нь утсаар цагдаад дуудлага өгч байснаа санаж байна...Ямар ч байсан би , *******, , нарын ширээнд очоод сандал дээр нь сууж байхад ******* гэх хүн нь миний толгой руу архины шилээр цохиж байсныг санаж байна. Би гэх хүний биед халдаж зодсон асуудал гаргаагүй. Би гомдолтой байна. Өөрийн биед учирсан хохирлыг болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас),
Гэрч “...Манай нөхөр Д.Амаржаргал нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн үед цагдаагийн байгууллагаас над руу холбогдоод “Нөхөр чинь цагдаа дээр ирсэн. Толгойгоо хагалуулсан байна. Цагдаатай хамт 103-руу явуулчихъя, та яваад оч” гэхээр нь би очсон. Тэгээд манай нөхөр Д.Амаржаргал Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж толгойн орой хэсэгтээ 6 оёдол тавиулсан. Тухайн үед нь би ажил ихтэй байсан болохоор цагдаад гомдол гаргаагүй юм. Тэгээд нөхөр Д.Амаржаргал бид хоёр гайгүй юм байлгүй гэж бодоод тоогоогүй юм. Тэгээд тухайн асуудал болсноос хойш 3 хоногийн дараа манай нөхөр ******* толгой, дух хэсэгт нь их хавагнаад байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд эмч ******* толгойны оройн хэсгийн яс нь цуурсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас),
Гэрч “…Би тухайн үед +30 шөнийн цэнгээний газарт текэн дээр сууж байхад миний сууж байсан текний ертөнцийн зүгээр баруун талд нь байх ширээн дээр танихгүй 4-5 хүн сууж байсныг санаж байна. Тэгэхэд тухайн хүмүүс дээр нэг танихгүй хүн ирж суугаад хоорондоо архи ууж, сууж байгаад гэнэт “хүний тархи хагалчихлаа” гэж хүмүүс ярих нь сонсогдсон. Тэгээд хартал тухайн ширээн дээр байсан хоёр хүн нэгнийхээ толгой руу архины шилээр цохисон байсан. Тухайн ширээнд 4-5 хүн сууж байх шиг байсан. Тухайн хүний толгой руу цохисон гэх шил нь “Eden” гэх нэртэй архины шил байсан бөгөөд тухайн шил шалан дээр байхаар нь би хэрэггүй юм байна гэж бодоод хогийн савандаа хийгээд хаячихсан. Тэгээд тухайн үед байсан хүмүүсийн нэг нь цагдаа дуудаж байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас),
Гэрч “…Тухайн үед , ах, Болдхүү бид нар Яргайт гэх караокед хэсэг сууж байгаад +30 баар руу орсон. Тэгээд Болдхүү ах тухайн бааранд тааралдсан танил хүмүүстэйгээ хамт өөр ширээнд суухаар яваад өгсөн байсан. Тэгээд ах, бид 3 үлдээд тус баарны текнийх нь хажуу талд байх ширээнд суугаад 2 шил виски ууцгаасан. Тухайн үед Д.Амаржаргал, Зориг нар манай ширээнд ирж сууж байсан. Тэгээд би гадагш гараад утсаар яриад, тамхи татчихаад буцаад ороод очиход Д.Амаржаргал нь ахыг “толгой руу шилээр цохиж толгой хагаллаа” гэж хэлээд хоорондоо маргаад байж байсан. Тэгээд гаднаас цагдаа орж ирээд ах, Д.Амаржаргал хоёрыг аваад явсан. Би тухайн газраас гэр рүүгээ явсан. Тэр хоёрыг юунаас болж хоорондоо маргасан талаар нь би мэдээгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30-р хуудас),
Гэрч Б.гийн “…Тухайн үед ах, , бид нар Яргайт гэх караокед хэсэг сууж байгаад +30 баар руу орсон. Тэгээд бид нар текнийх нь баруун талын ширээнд суугаад виски захиалж ууж байсныг санаж байна. Тухайн үед Д.Амаржаргал бид нартай тухайн бааранд тааралдаад нэг ширээнд сууцгаасан. Тэгээд архи ууж, хоорондоо юм яриад сууж байтал гэнэт тас хийсэн дуу сонсогдоход миний хажуу талд сууж байсан ******* толгой нь хагарсан байсныг санаж байна. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгөөд, удалгүй цагдаа ирээд ахыг аваад явж байсныг санаж байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас),
Гэрч “...Тухайн үед Д.Амаржаргал бид хоёр +30 баар руу орсон. Бид хоёр +30 бааранд орохоосоо өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид хоёрыг ороход тухайн бааранд ах хэдэн хүмүүстэй сууж байсан. Д.Амаржаргал бид хоёр ахтай ойролцоо ширээнд сууцгаасан. Тэгээд ахын ширээнд дандаа бид хоёрын тандаг хүмүүс байхаар нь тухайн хүмүүсийн ширээнд очиж суугаад хоорондоо юм ярьж байгаад би хэт их согтсондоо болоод Амаржаргалыг тухайн бааранд үлдээгээд гэр рүүгээ явсан. Намайг явснаас хойш юу болсон талаар мэдээгүй. Намайг тухайн бааранд байхад Д.Амаржаргал, ******* ах хоёр хоорондоо муудалцсан асуудал үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38-р хуудас),
Гэрч “…Тухайн үед би , , нартай хамт Яргайт караокед нэлээд удаан сууцгааж байгаад орой 23 цагийн үед +30 баар руу орцгоосон. Тэгээд бид нар ширээ аваад хоёр шил виски аваад ууцгаасан. Тэгээд би нэлээд согтсон байсан болохоор гэр рүүгээ явчихсан байсан. Маргааш өглөө нь манай найз над руу утсаар холбогдоод “найз нь хүн зодчихжээ” гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай “...1.******* биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Асралт мед эмнэлгийн толгойн соронзон резонанст томографийн шинжилгээний бичиг (хавтаст хэргийн 50-58-р хуудас),
Яллагдагч *******ын “...Тухайн үед , , гэх найзуудтайгаа хамт Яргайт караокед ороод 2 цаг шахам болоод тухайн шөнийн 23 цагийн үед +30 баар руу бид нар орсон. Тухайн бааранд манай сумын хүмүүс болох Д.Амаржаргал, Зориг нар байсан.Тэгээд бид нар 1 шил виски захиалчхаад текнийх нь баруун талд байх ширээнд сууцгааж байхад Д.Амаржаргал, Зориг хоёр манай ширээнд ирээд, бид нартай юм яриад нэг ширээнд сууцгаасан. Тэгээд бид нар нэг шил вискигээ ууж дуусгаад дахиад нэг шил виски авч ууж дуусгасан. Тэгээд би хэт их согтсон болохоор зарим асуудлыг санахгүй байна. Бид нар нэг ширээнд сууж байх үед Д.Амаржаргал бид хоёр хоорондоо муудалцаагүй байсан. Тэгээд цааш болсон асуудлын санахгүй байна. Дараа нь баарны барменаас нь асуухад “чи ширээгээ цохиод, агсам тавиад, хүн рүү шил шидчихсэн. Тэгээд цагдаа ирсэн” гэж хэлсэн. Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байна...” гэх мэдүүлгүүд,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 61-63-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 09-р хуудас),
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 80 х)
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 82 х)
Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 81 х)
Шүүгдэгч *******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 84 х)
Шүүгдэгч *******ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хх-ийн 85 х)
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг +30 бааранд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь “Eden” нэртэй архины шилээр цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч ******* “...******* гэх зүс таних хүн гэнэт ширээн дээр байсан “Eden” нэртэй архины шилээр миний толгой руу цохисон...” гэх,
Гэрч “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн үед цагдаагийн байгууллагаас над руу холбогдоод “Нөхөр чинь цагдаа дээр ирсэн. Толгойгоо хагалуулсан байна. Цагдаатай хамт 103-руу явуулчихъя, та яваад оч” гэхээр нь би очсон. Тэгээд манай нөхөр Д.Амаржаргал Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж толгойн орой хэсэгтээ 6 оёдол тавиулсан. Тухайн үед нь би ажил ихтэй байсан болохоор цагдаад гомдол гаргаагүй юм. Тэгээд нөхөр Д.Амаржаргал бид хоёр гайгүй юм байлгүй гэж бодоод тоогоогүй юм. Тэгээд тухайн асуудал болсноос хойш 3 хоногийн дараа манай нөхөр ******* толгой, дух хэсэгт нь их хавагнаад байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд эмч ******* толгойны оройн хэсгийн яс нь цуурсан байна гэж хэлсэн...” гэх,
Гэрч “…Би тухайн үед +30 шөнийн цэнгээний газарт текэн дээр сууж байхад миний сууж байсан. Тэгээд хартал тухайн ширээн дээр байсан хоёр хүн нэгнийхээ толгой руу архины шилээр цохисон байсан.…” гэх,
Гэрч “…Би гадагш гараад утсаар яриад, тамхи татчихаад буцаад ороод очиход Д.Амаржаргал нь ахыг “толгой руу шилээр цохиж толгой хагаллаа” гэж хэлээд хоорондоо маргаад байж байсан. Тэгээд гаднаас цагдаа орж ирээд ах, Д.Амаржаргал хоёрыг аваад явсан. Би тухайн газраас гэр рүүгээ явсан. Тэр хоёрыг юунаас болж хоорондоо маргасан талаар нь би мэдээгүй…” гэх,
Гэрч Б.гийн “…Тухайн үед ах, , бид нар Яргайт гэх караокед хэсэг сууж байгаад +30 баар руу орсон. Тэгээд архи ууж, хоорондоо юм яриад сууж байтал гэнэт тас хийсэн дуу сонсогдоход миний хажуу талд сууж байсан ******* толгой нь хагарсан байсныг санаж байна. …” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай “...1.******* биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Асралт мед эмнэлгийн толгойн соронзон резонанст томографийн шинжилгээний бичиг,
Яллагдагч *******ын “...Тухайн үед , , гэх найзуудтайгаа хамт Яргайт караокед ороод 2 цаг шахам болоод тухайн шөнийн 23 цагийн үед +30 баар руу бид нар орсон. Тухайн бааранд манай сумын хүмүүс болох Д.Амаржаргал, Зориг нар байсан. Тухайн бааранд манай сумын хүмүүс болох Д.Амаржаргал, Зориг нар байсан.Тэгээд бид нар 1 шил виски захиалчхаад текнийх нь баруун талд байх ширээнд сууцгааж байхад Д.Амаржаргал, Зориг хоёр манай ширээнд ирээд, бид нартай юм яриад нэг ширээнд сууцгаасан. Тэгээд бид нар нэг шил вискигээ ууж дуусгаад дахиад нэг шил виски авч ууж дуусгасан. Тэгээд би хэт их согтсон болохоор зарим асуудлыг санахгүй байна. Бид нар нэг ширээнд сууж байх үед Д.Амаржаргал бид хоёр хоорондоо муудалцаагүй байсан. Тэгээд цааш болсон асуудлын санахгүй байна. Дараа нь баарны барменаас нь асуухад “чи ширээгээ цохиод, агсам тавиад, хүн рүү шил шидчихсэн. Тэгээд цагдаа ирсэн” гэж хэлсэн. Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “... Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,178,830 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн болно. Шүүгдэгч хохирогчид 1 сая төгрөг өгсөн байх тул 178,830 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчид олгох. Хохирогч сэтгэл санааны хохирлын талаар дурдаагүй, хэрэгт хохирогч Д.Амаржаргал нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,616,365 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй байгаа тул шүүгдэгчээс гаргуулах. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр бүрэн дүүрэн тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж толгойн тус газарт нь “Eden” нэртэй архины шилээр цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “....Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна... гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Амаржаргал нь эмчилгээний болон бусад зардалд баримтаар 1,178,830 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг хуульд заасан дүнгээр нэхэмжилнэ” гэжээ.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд болон бусад зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эмчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн болох нь “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******аас хохирогч ******* эмчилгээний болон бусад зардалд 178,830 төрөг гаргуулж хохирогч Д.Амаржаргалд олгосугай.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч Д.Амаржаргал нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 1,616,365 төгрөгийг зарцуулсан болох нь ЭМДЕГ-ын цахим системийн баримт / хх-ийн 09-р хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 1,616,365 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
3. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд хамаарах уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.
Хохирогч Д.Амаржаргал нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч Д.Амаржаргал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болох дурдъя.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди” бичлэгийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,616,365 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд, хохирогч ******* эмчилгээний болон бусад зардалд 178,830 төгрөг гаргуулж хохирогчид олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Амаржаргал нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардал,сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг “Сиди” бичлэгийн хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР