| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
2025 05 07 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат
Хохирогч ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2430002870295 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т ******* ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын хашаанд оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун хотхоны 210 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.8 промилли согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн , бага насны хүүхэд болох /3 настай/ нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж ийн эрүүл мэндэд зүүн 1-р хавирга нугалмын хажуугийн болон суганы урд шугамаар 2-р хавирга 3,4,5,6,7-р хавирганууд суганы урд, суганы дунд, нугалмын хажуугийн шугамаар гурвалсан, 8, 11,12-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар тогтворгүй, баруун талын 1-р хавирга нугалмын хажуугаар шугамаар 2,3,4,5,6,7-р хавирганууд суганы урд шугамаар, бүсэлхий нугалмын зүүн 1,2,3-р хөндлөн сэртэн, зүүн дал үйрч бяцарсан, зүүн эгэмд зөрөөтэй хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн, зүүн, баруун уушгинд няцрал, зүүн чих, зүүн өвдөгт шарх, зулгаралт, толгой, цээж, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол, бага насны хүүхэд болох гийн эрүүл мэндэд баруун зулайгаас доош лямбда хэлбэрийн заадсаас баруун хөхлөг сэртэн чихний суваг дайрсан гавлын хөндийн рүү цөмөрсөн хугарал, баруун дух, духны хажуу, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, нүүрэнд зулгаралт, дагз, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би их гомдолтой байна. Уг нь бид нэг хороололд амьдардаг юм билээ. Хэрэг болсноос хойш бидэнтэй ирж уулзаагүй. Хохирлын мөнгө эхнэр хүүхдээрээ дамжуулж цувуулж өгдөг байсан. Зүүн гар, зүүн хөл 2 одоо хүртэл чангарч өгөхгүй, татангад болсон. Эмнэлгээр явахаар онош нь тодорхой гарахгүй байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш нэхэмжилж байгаа мөнгөн дүн 1,400,000 гаруй төгрөг байгаа. Маш их гомдолтой байна. Одоогоор хүүхдийн биеийн байдал харахад эрүүл ч гэсэн хүнд байгаа. Бид 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу явж тархины цахилгаан бичлэг хийлгэсэн. Тархины 2 талд, бөмбөлгийн төв хэсгээр удаашралттай гэж оношлогдсон. Бид анхнаасаа гадаад улс руу явж эмчилгээ хийлгэх боломжтой байсан боловч Гэмтэл согог үндэсний төвийн эмч нарын зөвлөгөөгөөр больсон. Учир нь бага насны хүүхэд, маш олон мэдрэлийн судасны хажуугаар хагалгаа хийх учраас хүүхдэд маш өндөр эрсдэлтэй гэсэн үүднээс бид хагалгаа хийлгээгүй. Эмийн арга тархин дахь цус харвалтыг шимэгдүүлэх эмчилгээг хийж эхэлсэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал гүйцэт сайжрахгүй байгаа. Зан араншин нь хүртэл өөрчлөлтэй болж байгаа. Цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа. Сургуульд орох үед буюу тархины ачаалал их авах үед тархины удаашрал улам нэмэгдэнэ гэж эмч хэлсэн. Өдөр бүр таталтын эм ууж байна. Би ажлаа хийж эхнэр 24 цагаар хүүхдээ асарч гэртээ сууж байгаа. Эхнэрт минь давхар маш их дарамттай байгаа. Ихээр ядарч, үс нь халцарч байна. Бид боломжтой байсан бол өөрсдөө эм тариагаа аваад хэрэглэнэ. Үнэхээр аргаа барсан үедээ ах руу ярьдаг. Улаанбаатар хот руу явахдаа хүртэл хүний машин гуйж бензин хийнэ, олон газраар үзүүлэхгүй зөвхөн гэмтэлд эсвэл зөвхөн эх нялхаст үзүүлэхээр очихдоо замын унаагаар яваад, такси барьж явдаг. Тэр бүх зардлыг өөрсдөөсөө гаргаж явдаг. Өмнөх шүүх хурлын дараа 1 сард бид хот руу явсан. Явахынхаа өмнөх өдөр ахтай яриад замын зардал, хоол ундны мөнгө болох 200,000 төгрөг явуулчих гэж хэлэхэд “явж бай, араас чинь мөнгө төгрөг зохицуулаад явуулъя’’ гэсэн. Маргааш нь залгахад “өгч чадахгүй, албатай юм шиг нэхлээ” гэсэн хариу өгсөн. Үүн дээр гомдолтой байна. Хэрэг болсноос хойш над руу нэг ч удаа залгаагүй. Өмнөх шүүх хуралд хурлын танхимд таарсан. Таараад ядаж хүүхдийн чинь бие гайгүй юу? ч гэж асуугаагүй. Бид өмнөх шүүх хурал дээр гарсан зардал, сэтгэл санааны хохирлоо авчихвал ямар нэгэн гомдолгүй гэж хэлсэн. Энэ хүн олон хүүхэдтэй, аавтай минь адил насны хүн, хүний зовлонг мэдэж байгаа гэсэн үүднээс гомдолгүй гээд хэлсэн чинь баярлалаа ч гэж хэлээгүй. Хэлгүй хүн шиг л алга болсон. Бид өөрсдөө боломжтой байсан бол энэ хүнээс мөнгө гуйхгүй шүү дээ. Аргаа барсан үедээ л мөнгө асуудаг. Үүнийг л хэлэх гэсэн юм гэв.
2430002870295 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-16 х/
2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”,/хх-ийн 17-18 х/
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, /хх-ийн 20-р х/
2024 он 08 дугаар сарын 25-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын хяналтын камерын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 33 минут 58 секундээс 02 цаг 59 минут 59 секунд хүртэлх 26 минут 04 секундийн дуугүй дүрс бүхий бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” мөрдөгчийн тогтоол,/хх-ийн 21-р хуудас/
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” “...жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх мөрдөгчийн тогтоол,/хх-ийн 22-р х/
Хохирогч ийн өгсөн “...Тухайн өдөр намайг гэртээ буюу Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал 210-6 тоотод байхад манай хойд байрны Энхтүвшин “би танай гэрийн гадна байна данхраадаа өгчих дугуйгаа сольчихъё гараад ир” гээд дуудсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч очсон. Тухайн үед манай ач хүү Сэргэлэн миний араас намайг дагаад гарсан. Тэгээд намайг гарахад миний машины баруун талд машинаа зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Тэгээд би машинаасаа данхраадаа авч өгөөч Энхтүвшин машиныхаа урд дугуйг данхраадаад тайлж байсан. Би тухайн үед гаргасан данхраадаараа Энхтүвшиний машины хойд талынх нь дугуйг данхраадаад тайлж байхад гэнэт миний хажуу талаас машин ороод ирсэн. Тэгээд би цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин доороос гарч байснаа санаж байна. Тэгээд эмнэлгийн машин ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 27-31 х /
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед ээж над руу “аав чинь машинд дайруулчихлаа” гээд залгасан. Тухайн үед би гэртээ Баруун-Урт сумын 2 дугаар баг тоотод байсан. Тэгээд ээжийн залгасны дараагаар би шууд гэрийнхээ гадаа ирсэн. Тухайн үед намайг очиход манай бага хүү нэг хүн тэвэрчихсэн, харин аав цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл доороос татаж гаргаж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай аавын гэр болох Мандал тауны 210-р байрны баруун талд ертөнцийн зүгээр баруун хойшоо харсан байдалтай зогсоосон байсан. Тухайн үед тэр хавиар олон хүн болон машин байсан. Тухайн үед би тэнд байсан хүмүүсээс түргэн дуудсан уу? гэж асуусан. Тухайн үед хүмүүс түргэн дуудсан гэж байсан. Тэгээд тэнд зам дээр байсан машинуудыг холдуулаад аавыг машин доороос гаргаж ирээд хөдөлгөөнгүй байлгасан. Тэгээд удалгүй түргэн ирээд аавыг үзсэн. Тухайн үед би аавыг түргэний эмчид үлдээгээд өөрийнхөө ирсэн машинтай бага хүүгээ аваад эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу авч явсан. Удаагүй байхад аавыг түргэний машин эмнэлэг дээр авчирсан. Тухайн үед эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилсан... Миний бие тухайн үед очоод Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн ******* гэх хүнийг харсан. Тухайн үед ******* нь хөл дээрээ тогтож чадахгүй нэлээн согтуу харагдсан. Тэгээд тухайн ******* нь миний хажууд ирчхээд аавыг “би өргөөд өгье” гээд байсан. Тухайн үед би “хөдөлгөж болохгүй” гээд түлхээд холдуулсан...Тухайн үед би очоод шууд бага хүү харсан. Тухайн үед хүүгийн нүүр нь тэр чигтээ цус болчихсон, халцарсан, баруун талын чихнээс нь цус гараад тогтохгүй байсан. Хүү маань шоконд орсон байдалтай байсан. Тухайн үед би хүүгээ харчхаад ээжид тэврүүлчхээд аав руу очоод “яаж байна” гэж асуусан. Тэгээд аавыг харахад хариу үйлдэлтэй миний асуусан асуултад хариулж байсан. Тухайн үед ааваасаа “та босож чадах уу? босох уу?” гэж асуухад аав надад “би босож чадахгүй байна. Бүх бие хөндүүр байна” гэж хэлж байсан. Тухайн үед аавын биед зүүн талын чих нь гэмтсэн, 2 гарын шуу хэсгээрээ цус болчихсон шархтай байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй. Харин эмнэлэг дээр ирээд харахад аавын зүүн хөлийн өвдөг, нуруунд шархтай байсан...Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Хүүгийн маань биеийн байдал нь одоогоор тогтворжиж байгаа хэдий ч яаг эрүүл хэвийн хүүхэд шиг болоогүй. Шаардлагатай эмчилгээ нь бүрэн дуусаагүй, бүрэн эдгээгүй байгаа. Мөн миний хүү одоо ингээд эдгэж байгаа ч цаашдаа хэдэн жилийн дараагаар тухайн зам тээврийн ослын улмаас биед нь ямар өөрчлөлт гарах эсэх нь тодорхойгүй байгаа. Одоо 3 настай хүүхэд ирээдүй нь ямар ч баталгаагүй байна. Өсөж яваа хүүхэд сурч боловсрох, нийгэмших тал дээр дутагдалтай байгаа. Би болон манай ар гэрийн зүгээс тухайн ******* од маш их гомдолтой байна. Одоо миний хүү хараа хяналтгүй нэг ч хором байж чадахааргүй байгаа. Миний хүү гэртээ гэр дотроо гүйж харайж байгаад гадаа орчинд гараад өөрөө алхаж чадахгүй айдастай байнга өргүүлдэг болсон. Сэтгэл санааны хувьд айдас түгшүүртэй болчихсон байгаа. Миний хүү төрөхөөсөө ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41 х/
Иргэний нэхэмжлэгч өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед манай нөхөр Анхбаяр гэртээ цайгаа уучхаад ахын гэрт оччихоод ирье гээд Toyota Prius-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гарсан. Тэгээд өдөр 12 цагийн үед нөхөр Анхбаяр машинаа ахын хашаанд орхичхоод ирлээ гээд найзаараа гэртээ хүргүүлээд ирсэн. Тухайн үед нөхөр Анхбаяр надад ахын гэрт нь ахтай 0.5 литрийн архи уусан тэгээд машинаа үлдээчхээд ирлээ гэж хэлж байсан. Тэгээд нөхөр Анхбаяр гэртээ унтаж байхад орой 18 цагийн үед утсанд нь дуудлага ирсэн. Тухайн үед нөхөр утсаар ярьчхаад надад “машин мөргүүлчхэж” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр такси бариад машины байгаа газар очиж тухайн осол болсныг харсан...Миний бие өөрийн эзэмшлийн тоёота приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролдоо хохирлын үнэлгээг нь гаргуулсан. Хохирлын үнэлгээ нь 6,980,000 төгрөг гарсан. Тухайн үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 х/
Иргэний нэхэмжлэгч өгсөн “...Миний өөрийн эзэмшлийн Toyota Филдер маркийн 61-57 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн *******ийн эсрэг талын ард урд талын дугуйны хээ муудчихаад хооронд нь солих санаатай Даваадоржоос данхраадыг нь хэрэглэх гээд Даваадоржийн гэрийн гадна буюу Мандалын 210 дугаартай байрны гадна баруун урд талын машины зогсоолд зогсоод Даваадорж руу залгаад “чи гэртээ байна уу? би дугуйгаа солих гээд данхраад чинь байна уу? гэрийн чинь гадаа байна" гээд ярьсан. Тэгээд Даваадорж гэрээсээ ач хүү Сэргэлэн /3 настай байсан байх/ дагуулаад гарч ирсэн. Тэгээд данхраадаа машиныхаа араас авч өгсөн. Тэгээд бид хоёр миний машины дугуйг солих гээд би машинаа данхраадчихаад би урд талын дугуйн боолтыг нь тайлаад дугуйгаа машинаасаа салгаж байсан. Яг тэр үед Даваадорж миний машины арын дугуйг тайлаад Түвшээ ах аваарай гээд дугарах шиг болсон. Яг тэр үед айхтар чимээ гараад машин мөргөх шиг болсон. Тэгтэл миний машин данхраадаас ойччихсон. Тэгээд эргээд хартал миний ард талаар цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл өнгөрөөд баруун тийш жоохон хөдлөөд буцаад арагшаа ухарч байсан. Тэгтэл Даваадоржийн ач хүү нь Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талд миний машины баруун урд талд доошоо хараад уйлахгүй чимээгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг нь өргөж аваад Даваа Даваа орилсон. Яг тэр үед Даваадоржийн эхнэр орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь би д хүүгийн өгсөн. Тэр үед надад “Даваадорж энэ цагаан машин дор байна” гээд тэр зүгт нь заасан. Тухайн үед тэр хавиар их хүмүүс бужигнаад байж байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүстэй тэр Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг данхраад доороос татаж гаргасан. Тухайн үед Даваадорж дээшээ харчихсан байсан гэж санаж байна. Тэгтэл хажууд түргэний машин ирсэн байсан. Тэгээд Даваадорж, ач хүү хоёрыг авч явсан. Тухайн үед тэнд болсон асуудал гялс болоод өнгөрсөн. Тухайн үед тухайн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг хаанаас гарч ирснийг би хараагүй...Тухайн үед ач хүү нь доошоо хараад хэвтэж байхад би өргөж авсан. Тэр үед газар цус болчихсон байсан. Тухайн үед би их сандарсан тулгамдсан байсан болохоор царай зүсийг нь сайн харж чадаагүй. Тэгээд ирэхээр нь ач хүүг нь өгсөн. Харин Даваадоржийн биед зүүн талын гарын шуу, бугалга хавиар нь зулгарсан байсан. Мөн нүүрэнд нь зүүн талын хацраар нь зулгарсан байсан. Тухайн үед түргэний машинд оруулахад ёолоод хэцүү байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх- ийн 53-54 х/
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2403168 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон хохирлын дүн 4,120,000 төгрөг байна...” гэх авто машины техникийн үнэлгээний тайлан,/хх-ийн 71-77 х/
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2402221 дугаартай “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эвдрэл, эд ангийн хохирлыг 6,980,000 төгрөг байна гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт,/хх-ийн 84-94 х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “” цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн хаягтай цуснаас 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 103-104 х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай “...1. гийн биед баруун зулайгаас доош лямбда хэлбэрийн заадсаас баруун хөхлөг сэртэн чихний суваг дайрсан гавлын хөндийн рүү цөмөрсөн хугарал, баруун дух, духны хажуу, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, нүүрэнд зулгаралт, дагз, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Амь насанд аюултай тул 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун зулайгаас доош лямбда хэлбэрийн заадсаас баруун хөхлөг сэртэн чихний суваг дайрсан гавлын хөндийн рүү цөмөрсөн хугарал нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун дух, духны хажуу, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт нь 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг, нүүрэнд зулгаралт, дагз, хуйханд зөөлөн эдийн няцрал нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх- ийн 124-126 х/
Сүхбаатар аймшгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 361 дугаартай “...1. ийн биед зүүн 1-р хавирга нугалмын хажуугийн болон суганы урд шугамаар 2-р хавирга 3,4,5,6,7-р хавирганууд суганы урд, суганы дунд, нугалмын хажуугийн шугамаар гурвалсан, 8, 11,12-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар тогтворгүй, баруун талын 1-р хавирга нугалмын хажуугаар шугамаар 2,3,4,5,6,7-р хавирганууд суганы урд шугамаар, бүсэлхий нугалмын зүүн 1,2,3-р хөндлөн сэртэн, зүүн дал үйрч бяцарсан, зүүн эгэмд зөрөөтэй хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн, зүүн, баруун уушгинд няцрал, зүүн чих, зүүн өвдөгт шарх, зулгаралт, толгой, цээж, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Амь насанд аюултай тул 4.1.12, 4.1.13, 4.1.15 зааснаас хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ийн биед зүүн 1-р хавирга нугалмын хажуугийн болон суганы, урд шугамаар 2,3,4,5,6,7-р хавирганууд суганы урд, суганы дунд, нугалмын хажуугийн шугамаар гурвалсан, 8,11,12-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар тогтворгүй, баруун талын 1-р хавирга нугалмын хажуугаар шугамаар, 2,3,4,5,6,7-р хавирганууд суганы урд шугамаар хугарал гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэг, цээжний зүүн хөндийн хий, шингэн нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн, баруун уушгинд няцрал нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн дал үйрч бяцарсан зүүн эгэмд зөрөөтэй хугарал нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, зүүн чих, зүүн өвдөгт шарх нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, толгой, цээж, өвдөгт зөөлөн эдийн няцрал нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 170-173 х/
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ******* ******* /*******/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:
-1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
-3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ( жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
-12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй гэж үзэж байна.
-******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох “В, С8, С1, С1Е, СЕ, D, D1” ангиллын 519251 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна…” гэх мөрдөгчийн магадалгаа, /хх-ийн 176-180 х/
Яллагдагч *******ын өгсөн “...Тухайн өдөр 11 цагийн үед намайг гэртээ байхад манай хуурай дүү болох Анхбаяр өөрийн эзэмшлийн Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тухайн үед би гэртээ байсан “Экс” нэртэй 0.5 литрийн архийг гаргаж ирээд манай гэрт байсан гагнуурчин Гантулга гэх хүнтэй хамт 3-лаа уусан. Тэгээд Анхбаяр ажилтай гээд явахдаа Гантулга бид хоёрт “Экс” нэртэй 0.5 литрийн архи дэлгүүрээс авчирч өгчхөөд өөрийн машинаа манай хашаанд үлдээгээд явсан. Тухайн үед Анхбаяр өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор жолоо барихгүй гээд үлдээсэн юм. Тэгээд Гантулга бид хоёр Анхбаярын авч өгсөн архийг хувааж уучхаад Гантулга эргээд дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авчирсан. Тэгээд тэрийг Гантулгатай хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад Гантулга гэр рүүгээ явсан. Би гэртээ унтах гээд үлдсэн. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэрээсээ Анхбаярын эзэмшлийн приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрийнхээ зүүн талд осол гаргасан байсан. Тухайн үед би их согтсон байсан. Миний санаж байгаагаар тэр үед өөрийнхөө унаж байсан машиныг өргөх гээд мөн тэнд олон хүн хашхиралдаад байсныг бас санаж байна. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 201-203 х /
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-р хуудас/,
Хохирогч С.Даваажав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нарын Хохирол нэхэмжилсэн баримт / 1-р хх-ийн 235-250 х, 2-р хх-ийн 1-45 х/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1-р хх-ийн 210-212 х/,
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.11.15-ны өдрийн 23/214 албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримтууд /хх-ийн 226-228-р хуудас/
Хохирогч нарт хохирлын мөнгө шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд
Хаан банкны 5630422395 дансны 4 удаагийн мөнгөн шилжүүлэг /1 хуудас/
Гэрэл зураг /3 хуудас/
Хохирлын талаарх Е Баримтууд /55 хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун хотхоны 210 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.8 промилли согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн , бага насны хүүхэд болох /3 настай/ нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж ийн эрүүл мэндэд зүүн 1-р хавирга нугалмын хажуугийн болон суганы урд шугамаар 2-р хавирга 3,4,5,6,7-р хавирганууд суганы урд, суганы дунд, нугалмын хажуугийн шугамаар гурвалсан, 8, 11,12-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар тогтворгүй, баруун талын 1-р хавирга нугалмын хажуугаар шугамаар 2,3,4,5,6,7-р хавирганууд суганы урд шугамаар, бүсэлхий нугалмын зүүн 1,2,3-р хөндлөн сэртэн, зүүн дал үйрч бяцарсан, зүүн эгэмд зөрөөтэй хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн, зүүн, баруун уушгинд няцрал, зүүн чих, зүүн өвдөгт шарх, зулгаралт, толгой, цээж, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол, бага насны хүүхэд болох гийн эрүүл мэндэд баруун зулайгаас доош лямбда хэлбэрийн заадсаас баруун хөхлөг сэртэн чихний суваг дайрсан гавлын хөндийн рүү цөмөрсөн хугарал, баруун дух, духны хажуу, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, нүүрэнд зулгаралт, дагз, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан болох нь дээр дурдсан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун хотхоны 210 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.8 промилли согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн , бага насны хүүхэд болох /3 настай/ нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж ийн эрүүл мэндэд зүүн 1-р хавирга нугалмын хажуугийн болон суганы урд шугамаар 2-р хавирга 3,4,5,6,7-р хавирганууд суганы урд, суганы дунд, нугалмын хажуугийн шугамаар гурвалсан, 8, 11,12-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар тогтворгүй, баруун талын 1-р хавирга нугалмын хажуугаар шугамаар 2,3,4,5,6,7-р хавирганууд суганы урд шугамаар, бүсэлхий нугалмын зүүн 1,2,3-р хөндлөн сэртэн, зүүн дал үйрч бяцарсан, зүүн эгэмд зөрөөтэй хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн, зүүн, баруун уушгинд няцрал, зүүн чих, зүүн өвдөгт шарх, зулгаралт, толгой, цээж, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол, бага насны хүүхэд болох гийн эрүүл мэндэд баруун зулайгаас доош лямбда хэлбэрийн заадсаас баруун хөхлөг сэртэн чихний суваг дайрсан гавлын хөндийн рүү цөмөрсөн хугарал, баруун дух, духны хажуу, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх зайнуудад цус харвалт, нүүрэнд зулгаралт, дагз, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, улсын яллагчтай санал нэг гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч , бага насны хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 361, 362 дугаартай “хохирогч нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан...” гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно ” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Э.Төмөрсүх нь “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ******* ******* /*******/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:
-1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
-3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ( жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
-12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй..” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Прокуророос шүүгдэгч *******ын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч хохирогч , бага насны хүүхэд болох нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. “Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөнөөс хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцогдохыг хууль тогтоогчоос тогтоожээ.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг “ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ” үйлдсэн, уг хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Тухайлбал, шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 361, 362 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.
Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3,3.7а, 12.3-т гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осолдож эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч , бага насны хүүхэд болох нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаар тогтоох саналтай...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө төлж барагдуулж байгаа, цаашид ч мөн төлөхөө илэрхийлж хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасахыг хүсэж байна. Учир шүүгдэгч ******* нь ам бүл олуулаа. Тээврийн хэрэгсэл жолоодож амьдарлаа авч явдаг. Одоогоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан машинаа албан газартаа өгсөн байгаа. Мөн 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг улсын яллагч гаргаж байна. Үүнийг өмгөөлөгч миний бие болон шүүгдэгч хүлээн зөвшөөрч байна гэв...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, тогтсон ажилтай зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 10,570,670 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хариуцлага хүлээлгэхэд харгалзан хөнгөрүүлэх үзэх нөхцөл болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын баримтаар гаргасан эмчилгээний зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч , бага насны хүүхэд болох нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний зардалд нийтдээ баримтаар 13.826.670 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь эмчилгээний зардал 10,570,670 төгрөгийг төлсөн байна.
Иймээс шүүгдэгч *******оос эмчилгээний зардал 3.256.000 төгрөгийг гаргуулж хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгож, тэдгээр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдъя.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хохирогч ийн “Өвчтөний зардал”-ын цахим баримтанд 9,595,291 төгрөг, хохирогч гийн эмчилгээний зардалд 10,276,846 төгрөг” гэж тусгагдсан боловч тухайн зардал нь ямар үнэлгээтэй эмчилгээ үйлчилгээний төлбөр болох нь уг баримтанд тусгагдаагүй, үүнийг хэрхэн тооцож гаргасныг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тодорхой нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр уг нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй тул энэ тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэс“гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”- ээр хуульчилжээ.
Иймд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч , нарт тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино…” гэж,
мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “…Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэг / 27.10 дугаар зүйл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /,…-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана…” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байхад хэрэгт мөрдөгч “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон нь дээрх хуулийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, шинжилгээний байгууллага нь практикт түгээмэл үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан 5 төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний үр дүнд сэтгэцийн хор уршиг учирсан гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хор уршгийн зэрэглэлийг хялбарчлан тогтоож болно.
Ийнхүү мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан, уг хор уршиг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.
Харин “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шинжилгээний байгууллагын тогтоосон хор уршгийн зэрэглэлийг хохирогч эс зөвшөөрч, маргасан тохиолдолд шинжилгээний байгууллага хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг ердийн журмаар явуулж, дүгнэлт гаргана.
Иймд шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол аль зэрэглэлд хамаарахыг тогтоосны дараа шүүх сэтгэцийн гэм хорын хохирол гаргуулах асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хохирогч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Уранзулд 6,980,000 төгрөг, д 4,120,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Болор үнэлгээ ХХК-ны 2403168, 2402221 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, харин иргэний нэхэмжлэгч Н.Уранзул 1,450,000 төгрөгийн хохирол төлсөн үлдэгдэл 5,530,000 төгрөгийг гаргуулна гэсэн тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Уранзулд олгохоор шийдвэрлэв.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ын дугаартай *******ийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******од дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ын дугаартай *******ийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт эмчилгээний зардалд 3.256.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Уранзулд эд хөрөнгийн хохиролд 5,530,000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч , нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг, гэм хорын асуудлыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч , бага насны хохирогч нарын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай
10. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт эмчилгээний зардалд баримтаар ирүүлсэн 10,570,670 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР