Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02072

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/02072 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Юнэскогийн гудамж, Юнион Бьюлдинг А корпус 00 давхар, 1501 тоот хаягт байрлах, Э ХХК /РД:000000/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, Ар зайсан гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, С овогт Б-ын Э /РД:000000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0-р хэсэг, Хан-Хиллс 000 байр, 0000 тоот хаягт байрлах И ХХК /РД:000000/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 82 983 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Ц.Намсрайн гудамж 00 байр, 00 тоот 58.8 м.кв орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э ХХК болон И ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 000000000 дугаартай Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 000000 дугаартай Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 000000 дугаартай барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан. Дээрх 3 гэрээний дагуу хариуцагч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн хажууд байрлалтай Sky smart apartment орон сууцны төслийн А болон Б блокын карказ угсралтын ажил, Нийслэлийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Хариуцагч нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг бүхэлд нь дуусгасан. Харин Мишээл Экспо төвийн хажууд байрлалтай Sky smart apartment орон сууцны төслийн А блокын ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэж улмаар ажлаа хаяж явсан тул манай компанийн зүгээс шаардлага хүргүүлэн дээрх 3 гэрээний хүрээнд тооцоо нийлж, акт үйлдсэн байдаг. Уг актаар хариуцагч нь үлдсэн ажил болох гадна довжоо, гадна паднусны ажлыг дуусгахаар харилцан тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй тул актаар тогтоосон 82 983 000 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байгаа. Харин нэхэмжлэгч Б.Эийн хариуцагчид холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 38 а байрны 32 тоот 2 өрөө орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч барьцаанаас чөлөөлсөн тул тухайн эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзаж байна... гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2020.03.16-ны өдрийн 000000000 дугаартай барилгын карказ угсралтын ажлын гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ, 2020.06.25-ны өдрийн 000000 дугаартай Барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.08.27-ны өдрийн 000000 дугаартай Барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2021.04.08-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо баримтын жагсаалт, И ХХК-ийн 2020.08.28-ны өдөр Э ХХК-д хүргүүлсэн 01/05 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020.08.28-ны өдрийн Б.Эээс Р.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, Э ХХК-иас И ХХК-д 2021.04.20-ний өдрийн 03/25 тоот, 2021.09.01-ний өдрийн 03/47 тоотоор тус тус шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн баримт, 2022.06.02-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгснөөс өөрөөр шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч И ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хөлс 82 983 000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 000000000 дугаартай барилгын карказ угсралтын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулан уг гэрээгээр И ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр апартмент 9270м.кв, 4 давхар үйлчилгээний төвтэй, консолтой 16 давхар орон сууцны барилгын ажлын бүрэн цутгамал төмөр бетон арга бүтээц /карказ/-ийг зургийн дагуу иж бүрэн хийж гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсөнд 815 789 660 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Мөн талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 000000 дугаартай Барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан уг гэрээгээр И ХХК нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын бүрэн цутгамал төмөр бетон арга бүтээц /карказ/-ийг иж бүрэн хийж гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсөнд 140 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаан үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний талууд тооцоо баримтын жагсаал №1 гэх баримтыг үйлдсэн байх ба уг баримтаар нэхэмжлэгч нь дээрх хоёр гэрээний дагуу хариуцагчид нийт 998 160 000 төгрөг төлсөн. Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч И ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн YA05/03 дугаар гэрээнд заасан ажлаа 100 хувь гүйцэтгэн гэрээ дуусгавар болсон. Харин 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 000000000 дугаар гэрээт ажлын гүйцэтгэл 95 хувьтай буюу нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 915 000 177 төгрөг болохыг, зөрүү төлбөр 82 983 000 төгрөг гарсан болохыг тус тус баталгаажуулсан байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан ба талуудын хороонд үйлдэгдсэн тооцоо нийлсэн баримт, нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн шаардлага зэргээс дүгнэхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 000000000 дугаар гэрээ хариуцагчийн /дутуу гүйцэтгэсэн 5 хувь ажлын тухайд/ гүйцэтгээгүй үүргийн хүрээнд цуцлагдсан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлс 82 983 000 төгрөгийг буцаан гаргуулна гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байх тул хариуцагч И ХХК-иас 82 983 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчид холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 хороолол, Ц.Намсрайн гудамж 38А байр, 32 тоот 58.8 м.кв орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.06.13-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 82 983 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох сугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э хариуцагчид холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Ц.Намсрайн гудамж 00 байр, 00 тоот 58.8 м.кв орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 345 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 572 865 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ