Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/222

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             Хэргийн индекс:07/2025/0189/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Б.Бат-Амгалан, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Иргэдийн төлөөлөгч С.Өнөболд,

Хохирогч*******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******-Уул аймгийн Прокурорын газраас******* овогт************** холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4,1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2518000000114 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр*******-уул аймгийн******* суманд төрсөн,, настай,,, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,*******- Уул аймаг, сум, дугаар баг, дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай,

   Урьд:

  *******-Уул аймгийн Сум дундын шүүхийн оны 2 дугаар сарын 04-ний өдрийн0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******5 дугаар зүйлийн*******5.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,53 дугаар зүйлийн53.2 дахь хэсэгт зааснаар 5 жил0 хоногийн хорих ялаар нийт хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жил0 хоногийн хорих ялаар,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар жил,7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жил нийт 2 жилийн хорих ялаар,

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Хожинбай овогт******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”,1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, хохирогч*******ын мэдүүлэг /хх-ийн5-16,8 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн65 дугаартай дүгнэлт /хх-ийн5-37 дугаар хуудас/,*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн74 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/, хохирогч яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-72 дугаар хуудас/, хохирогч*******ын өвчний түүх /хх-ийн 76-110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2025 оны******* дүгээр сарын 24-ний өдөр, 21 цагийн орчим*******-Уул аймгийн сум, *** дугаар баг,ийн дүгээр гудамжны тоотод*******ын толгой руу нь сүхээр цохиж, эрүүл мэндэд нь дух ясны хугарал, дух зулайд шарх, дух зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан”

мөн түүнийг зогсоох үйлдэл хийсэн толгой руу сүхээр цохиж эрүүл мэндэд нь дух зулайд шарх бүхий хохирол учруулсан” гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

- хохирогч*******ын өгсөн: “Би 2025 оны дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад өдөр цагаа сайн санахгүй байна гадаа явж байгаад *** хуурай дүү гэсэн нэг залуутай нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хоёрын гадаа зогсож байхаар нь би очоод бид гуравын гэрт нь орохдоо 2 шил архи аваад орсон. Тэгээд гэрт нь орсон чинь гэртээ сууж байсан. Тэгээд бид хэд нөгөө архиа задлаад ууж байх үед *** хуурай дүү гараад яваад өгсөн. Тэгээд бид гурав нөгөө архиа ууж дуусчхаад том өрөө рүүгээ орсон, бид хоёр гал тогооны өрөөд суугаад үлдсэн. Тэгсэн удалгүй гом өрөөнөөсөө төмөр сүх бариад гарч ирээд одоо би чамайг одоо ална гээд над руу дайраад сүхээрээ цохихоор нь би сүхийг нь зүүн талын гараараа хаасан чинь миний гар өвдөөд би гараа доошлуулсан чинь дахиад сүхээрээ над руу цохисон чинь миний толгой хэсэг рүү таараад миний толгойноос цус гараад би ухаан алдаад унасан. Тэрнээс хойш санахгүй байна. хажууд хараад сууж байсан, *** цохисныг нь би хараагүй. Тэгээд би хэсэг байж байгаад ухаан ороод эгч рүүгээ залгаад хэлсэн...Бид хоёрын дунд урд өмнө маргааны асуудал байсан.ын хөл рүү нь хутгаар хатгасан асуудал байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн5-16,8 дугаар хуудас/,

- хохирогч өгсөн: “Би 2025 оны дүгээр сарын 24-ний өдөр сумын дугаар баг *** гэдэг газар гэртээ байж байгаа1 цагийн үедын төв рүү ороодын гэрт нь очсон. Намайг гэрт нь орох үед,*** нар байсан. Тэгээд бид гурав 0,75 литрийн Тайга гэдэг архинаас 2 шилийг хувааж уугаад хоорондоо юм яриад сууж байгаад, *** хоёр урд нь хоорондоо маргалдаж байсан асуудлаа яриад дахиад маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг маргалдаад яах вэ нэгэнт болсон асуудал юм чинь одоо тар хоёр маргалдаад яах вэ эр хүмүүс байж одоо боль гэж гэж хэлэхэд сандал дээр сууж байгаад босож ирээд том өрөө рүүгээ ороод нэг төмөр иштэй сүх барьж гарч ирээд *** одоо би чамайг ална гээд гараад ирсэн. Тэгэхэд нь би боль гээд хэлэхэд *** сүхээрээ *** толгой хэсэг рүү нэг удаа сүхээрээ цохисон. Би тэр үед нь салгах гээд тэр хоёрын дундуур орсон чинь эргэж хараад гартаа барьсан байсан төмөр сүхээрээ миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь би малгайгаараа толгойгоо дарж байсан. *** толгойноос бас цус гараад гал тогооны өрөөнд газар толгойгоо дараад хэвтэж байсан. Тэгээд *** утсаараа цагдаад дуудсан удалгүй цагдаа эмнэлэг орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- гэрч *** өгсөн: “**** гэдэг залуу над руу залгаад *** гэрт нь *** толгойноос нь цус гарсан сүхээр цохисон байна гэж хэлэхээр нь цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

-*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн65 дугаартай “*** биед дух ясны хугарал, дух зулайд шарх, дух, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, амь нас хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн5-37 дугаар хуудас/,

-*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн74 дугаартай “*** биед дух, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийг үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, амь нас хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

- хохирогч яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-72 дугаар хуудас/,

- хохирогч*******ын өвчний түүх /хх-ийн 76-110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4,1.6 дугаар зүйлийн-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж*******ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн түүнийг зогсоох үйлдэл хийсэн хохирогч биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын биед учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарын халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж,*******ын эрүүл мэндэд хүнд, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч*******, *** нарын цаашид эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг,

хохирогч*******ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа: “...шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтын хүрээнд гэм буруутай байна. Хохирогчийн биеийн байдлын хувьд унаж татдаг болсон хор уршигтай байна. Сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээтэй холбоотой зардлуудаа цаашид иргэний журмаар нэхэмжлэх хүсэлттэй байгаа учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар: “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой зардлыг өөртэй нь ярилцаж байгаад шийдвэрлэе гэж бодож байна” гэх  дүгнэлтийг,

иргэдийн төлөөлөгч С.Өнөболд “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2.4 дэх хэсэгт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор,

11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Энэхүү үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч*******ын биед дух ясны хугарал, дух зулайд шарх, дух, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг болох нь*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн65 дугаартай дүгнэлт /хх-ийн5-37 дугаар хуудас/-ээр,

Мөн хохирогч биед дух, зулайд шарх гэмтэл бүхий хохирол учруулсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг болох нь*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн74 дугаартай дүгнэлт /хх-ийн5-37 дугаар хуудас/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг чиглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, мөн тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр мөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч *******ыг нэг удаагийн үйлдлээр хохирогч*******, *** нарын биед хохирол учруулсан гэж үзэхгүй бөгөөд харин тус тусдаа хоёр удаагийн үйлдлээр хохирогч нарт дээрх гэмтлийг учруулсан байх тул түүнд холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлах нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”,1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт 7 жил, сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар: “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгч миний хувьд энэ хэрэг дээр про-боно байдлаар шүүх хуралдаанд оролцож байгаа. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан. 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байсан болох болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн16 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, тэдний эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс түүний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэгдэх үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх түүнийг хэрэглэх эсэхийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шийдвэрлэхээр зохицуулсан.

Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил, сарын хугацаагаар хорих ял,1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршиг:

Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол,*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хх-ийн 21-22 дугаар тал) гэжээ.

Иймд хохирогч*******, *** нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заасан.

Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 222,694 төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаа (хх-ийн 74 дүгээр тал)-гаар тогтоогдож байх тул уг зардлыг *******аар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1.******* овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”,

11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил /гурав/ сарын хугацаагаар хорих ял,1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хохирогч*******, *** нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журамд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар *******аас 222,694 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь00900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш******* хоногийн дотор*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГЭРШИХБӨРТЭ

                             

                                     ШҮҮГЧ                                      Б.БАТ-АМГАЛАН

 

                                      ШҮҮГЧ                         Н.ИДЭР