| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/155 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/155
2025 05 19 2025/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 25300000000116 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг "Дэнж" хорооллын 1425 тоотод өөрийн танил айл болох ******* гэрт байх үедээ төрсөн өдөр тэмдэглэхээр ирсэн иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
2530000000116 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч *******: "... Манай нөхөр бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр таньдаг айлынх нь хүн болох Бажаа гэх ахынд нь очсон юм. Тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглээд манай нөхөр , найз тухайн айлын хүмүүс болох Бажаа, Жавзаа бид нар 2 шил 0,75 литрийн архи ууцгаасан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууцгааж байхад гаднаас танихгүй, согтуу эрэгтэй хүн орж ирээд сууж байснаа гэнэт манай найз тай муудалцаж эхэлсэн. Тэгээд тухайн согтуу эрэгтэй хүн хүн нь шууд нүүр руу rараараа 1-2 удаа цохисон Тухайн үед ямар шалтгаанаас болоод манай найзыг цохих болсныг мэдээгүй. Тэгэхээр нь "та яаж байгаа юм" гэж хэлээд босоод иртэл тухайн согтуу эрэгтэй хүн нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд уруулыг нь урчихсан. Тэгээд хажуугаас нь манай нөхөр "болилдоо та" гэж хэлээд хориглох гэхэд нь тухайн согтуу танихгүй эрэгтэй хүн нь ын баруун нүд рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би тухайн хүнийг хориглох гэхэд "чамд ямар хамаатай юм" гэж хэлээд миний нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд "чи миний уруулыг цохилоо" гэж уурлаад тухайн согтуу эрэгтэй хүний нүүр рүү нь гараараа цохиод байсан. Бид нар цагдаад гомдол гаргасан. Тухайн үед би бага зэрэг согтууралтай байсан. Би тухайн хүнийг танихгүй. Харин нөхөр надад хэлэхдээ тухайн согтуу эрэгтэй хүнийг "Аваа" гэж дууддаг гэж хэлж байсан. Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаад ямар нэг хохирол хор уршиг учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй Надад өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-08-р хуудас).
Хохирогч Х.: “... Би 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед , гэх хоёр найзтайгаа хамт өөрийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Баруун-Урт сумын 5 дугаар баг "Данж"-ийн 1425 тоотод байх танил ах гэр руу очсон. Бид нарыг очих үед ах эхнэртэйгээ хоёулаа байсан. Бид нар ахын гэр рүү очихдоо халамцуу байсан. Тэгээд бид нар 0,75 граммын 2 шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор хүнтэй муудалцсан, зодуулсан талаараа санахгүй байгаа. Тэгээд тухайн асуудал болсноос хойш 1 хоногийн дараа уруул хавдаад хөндүүрлээд байхаар нь ахын гэр рүү очиж асуухад ах, эхнэр нь болох Жавзаа эгч хоёр " гэх хүн чамтай маргалдаад, чиний уруул руу өшиглөсөн" гэж хэлсэн. Тухайн үед би эмнэлэгт очиж үзүүлсэн байсан. Одоогоор миний дээд уруул хажуу хэсэгтээ сэтэрсэн байдалтай байгаа. Би дахиж эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учирсан зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөрийн биед учирсан хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй"...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13-р хуудас)
Гэрч ******* ”...Би 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр найзуудтайгаа архи уусан байсан болохоор Баруун-Урт сумын 5 дугаар баг "Дэнж ийн 1425 тоотод гэртээ согтуу унтаж байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор санахгүй байгаа юм Маргааш өглөө сэрээд сонсоход манайд ирсэн. ******* манай найз муудалцаад сууж байхад нь нүүр рүү нь өшиглөчихсөн. Тэгээд цагдаад гомдол гарсан гэж өөрийн эхнэр сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17-р хуудас),
Гэрч М.ын: “... Тухайн өдөр манай найз Х. төрсөн өдөр болоод манай эхнэр Б. найз Х. бид нар Баруун-Урт сумын 5 дугаар баг "25Дэнжийн 14 тоотод байх танил ах гэрт очоод ах, эхнэр нь болох Жавзаа, манай эхнэр , найз Х. бид нар 2 шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас согтуу ах орж ирсэн. Дараа нь сонсоход тухай хүн нь ахын найз гэж сонссон. Тэгээд тухайн гэх хүн нь манай найз ******* хоорондоо муудалцаад байсан. Тэгээд хоорондоо зууралдаад байсан. Тэгэхэд Х. амнаас нь ихээр цус гараад байхаар нь би салгах гээд дундуур ортол тухайн гэх нь миний баруун нүд рүү гараараа цохичихсон. Тэгээд би Х.ыг салгаад гэрээс авч гараад гадаа зогсож байхад гэх хүн нь цагдаа дуудна гээд явж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22-р хуудас),
Гэрч Тухайн өдрийн орой нь манай нутгийн танил дүү нар болох , . нар манайд ирсэн юм. Тэд нар ирэхдээ нэг шил архи авч ирээд манай нөхөр тай хувааж ууцгаасан. Тухайн хүмүүс нь анх гэрт ирэхдээ халамцуу байсан. Тухайн үед нь би бага насны хүүхдээ аваад гэрийнхээ баруун урд талд сууж байхад гаднаас нөхрийн найз орж ирж байсан. Тэгээд би аргал түлээгээ хийхээр гэрээсээ гадагш гарчхаад удалгүй буцаад ороод ирэхэд , хоёр хоорондоо ам зөрж маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэд нарыг гэрт муудлаа гэж загнаад гэрээс хөөж гаргасан. Тэгээд би хүүхдээ аваад орон дээрээ унтчихсан. Тэгээд дараа нь цагдаа манай гэрт ирээд тэд нарыг аваад явсан байсан. Юу болоод цагдаа ирснийг би мэдээгүй." гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 25-27-р хуудас).
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн СҮХ0725/175 дугаартай 1 Б. ийн биед бүсэлхийд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн СҮХ0725/17*******тай 1.М.ын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй" гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 40-41-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн СҮХ0725/179 дугаартай... 1. Х. биед дээд уруулд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг Түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50-р хуудас).
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн СҮХ0725/181 дугаартай. 1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 60-61-р хуудас),
Яллагдагч *******гийн: "... Тухайн үед би гэртээ 0,33 граммын архи ганцаараа уучхаад найз гэр рүү очсон. Тэгээд д сууж байхад тэдний гэрт уугаад сууж байсан Х. гэх хүн нь намайг "Баяндэлгэрийн , хөгшин гар байна щдээ" гэх зэргээр өдөж хоргоогоод, үгээр ёжлоод байхаар нь би тухайн хүнтэй муудалцсан. Тэгээд Х. гэх залуу дахиад хамт байсан нэг залуу бид гурав хоорондоо харилцан цохилцсон асуудал болсон. Тэгээд цагдаа алба хаагч ирээд намайг цагдаагийн байгууллага руу аваад явсан..." (хавтаст хэргийн 78-80-р хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 55 х /
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 х/
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 85 х/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 86 х/
*******гийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 87 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг "Дэнж" хорооллын 1425 тоотод өөрийн танил айл болох ******* гэрт байх үедээ төрсөн өдөр тэмдэглэхээр ирсэн иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******: "... Согтуу эрэгтэй хүн шууд нүүр руу rараараа 1-2 удаа цохисон Тухайн үед ямар шалтгаанаас болоод манай найзыг цохих болсныг мэдээгүй. Тэгэхээр нь "та яаж байгаа юм" гэж хэлээд босоод иртэл тухайн согтуу эрэгтэй хүн нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд уруулыг нь урчихсан...” гэх,
Хохирогч Х.: “... Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор хүнтэй муудалцсан, зодуулсан талаараа санахгүй байгаа...” гэх,
Гэрч М.ын: “... гэх хүн нь манай найз ******* хоорондоо муудалцаад байсан. Тэгээд хоорондоо зууралдаад байсан. Тэгэхэд Х. амнаас нь ихээр цус гараад байхаар нь би салгах гээд дундуур ортол тухайн гэх нь миний баруун нүд рүү гараараа цохичихсон....” гэх,
Гэрч : Би аргал түлээгээ хийхээр гэрээсээ гадагш гарчхаад удалгүй буцаад ороод ирэхэд , хоёр хоорондоо ам зөрж маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэд нарыг гэрт муудлаа гэж загнаад гэрээс хөөж гаргасан..." гэх мэдүүлгүүд,
Яллагдагч *******гийн: "... Тухайн үед би гэртээ 0,33 граммын архи ганцаараа уучхаад найз гэр рүү очсон. Тэгээд д сууж байхад тэдний гэрт уугаад сууж байсан Х. гэх хүн нь намайг "Баяндэлгэрийн , хөгшин гар байна шдээ" гэх зэргээр өдөж хоргоогоод, үгээр ёжлоод байхаар нь би тухайн хүнтэй муудалцсан. Тэгээд Х. гэх залуу дахиад хамт байсан нэг залуу бид гурав хоорондоо харилцан цохилцсон асуудал болсон. Тэгээд цагдаа алба хаагч ирээд намайг цагдаагийн байгууллага руу аваад явсан.." гэж мэдүүлэг
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн СҮХ0725/179 дугаартай... 1. Х. биед дээд уруулд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг Түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Х.ыг зодож эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******гийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “.... Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ....” гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч Х. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Х. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийн нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Х. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийн нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР