| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 131/2022/00383/И |
| Дугаар | 131/ШШ2022/00525 |
| Огноо | 2022-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2022/00525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай Төрийн банк ХХК,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 5,010,117.39 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пагмадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов. Хариуцагч С.*******, С. нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь С.*******, С. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 5,010,117.39 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн ******* овогтой *******, ******* овогтой нар нь 2018 оны 11 сарын 23-нд 1975/135 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,650,000.00 /Есөн сая зургаан зуун тавин мянган төгрөг/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан.
2022 оны 05 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 4,573,131.80 /дөрвөн сая таван зуун далан гурван мянга нэг зуун гучин нэгэн төгрөг наян мөнгө/ зээлийн хүүнд 5,034,845.36 /таван сая гучин дөрвөн мянга найман зуун дөчин таван төгрөг гучин зургаан мөнгө/ нийт 9,607,977.16 /есөн сая зургаан зуун долоон мянга есөн зуун далан долоон төгрөг арван зургаан мөнгө/ төлсөн байна.
Зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн, зээлээ төлөхөөс зайлсхийдэг зэргээс шалтгаалан зээл байнга хугацаа хэтэрч байна.
2022 оны 05 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,076,868.20 /таван сая далан зургаан мянга найман зуун жаран найман төгрөг хорин мөнгө/ зээлийн хүүний өр 125,382,28 /нэг зуун хорин таван мянга гурван зуун наян хоёр төгрөг хорин найман мөнгө/, торгуулийн хүүний өр 3,866.91 /гурван мянга найман зуун жаран зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ нийтдээ 5,206,117.39 /таван сая хоёр зуун зургаан мянга нэг зуун арван долоон төгрөг гучин есөн мөнгө/ төлөөгүй байна. /Улсын тэмдэгтийн хураамж- 98,247.87 төгрөг/ Иймд:
Төлөгдөөгүй байгаа 5,206,117.39 /таван сая хоёр зуун зургаан мянга нэг зуун арван долоон төгрөг гучин есөн мөнгө/, төгрөгийн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүний өр төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийг иргэн С.*******, С. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пагмадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг үүссэнээс хойш хариуцагч нар нь 200,000 төгрөгийн төлөлт хийгдсэн, ингээд торгууль болон зээлээс хасаад зээлийн гэрээний үлдэгдэл 5,010,117.39 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү багасгаж байна гэв.
2. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, итгэмжлэлүүд, Төрийн банк ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1975/135 дугаар Барьцаат зээлийн гэрээ, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийн хуулбар, С.*******, С. нарын иргэний үнэмлэхний хуулбар, Төрийн банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ... гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч С.*******, С. нараас иргэний үнэмлэхний лавлагаа гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн даруйд нэхэмжлэлийн хувь гардуулахаар хариуцагч С.*******, С. нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхийн дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ийнхүү тэдгээрийг албадан ирүүлж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67 дугаар зүйлийн 67.1.4, 72 дугаар зүйлийн 72.2.2, 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8, 86 дугаар зүйлийн 86.2, 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 119 дүгээр зүйлийн 119.4-119.6-т заасан эрх, үүргийг нь тайлбарласан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасныг дагуу хариуцагч нарт тайлбарласан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд хариу тайлбараа гаргаагүй байна.
Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан учраас шүүх хуралдааныг товлон зарлаж, товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас хариуцагч С.*******, С. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,206,117.39 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагч нараас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,010,117.39 төгрөгийг гаргуулах-аар шаардлагаа тодорхойлон талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан 1975/135 дугаартай барьцаат зээлийн гэрээг шүүхэд гарган өгчээ.
Уг гэрээгээр зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь 9,650,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар, жилийн 20.40 хувийн хүүтэй байхаар тохирч мөнгийг шилжүүлэх, зээлдэгч С.*******, С. нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр, хэрэв эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь зөрчил арилгах талаар урьдчилан сануулж, мэдэгдлээр хугацаа тогтоож өгсөн боловч тогтоосон хугацаанд үр дүн гараагүй буюу зөрчил бүрэн арилаагүй хэмээн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,010,117.39 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нараас татгалзаагүй буюу хариу тайлбар гаргахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, маргаангүй гэж үзлээ.
Иймд зээлийн гэрээ цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр 5,010,117.39 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагч С.*******, С. нараас улсын тэмдэгтийн хураамжид 98247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.*******, С. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,010,117.39 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, С. нараас улсын тэмдэгтийн хураамж 98247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ