| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1263 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1263
2025 05 14 2025/ШЦТ/1263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Ж.Энхбат /томилолтоор/,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б-ийн Од холбогдох эрүүгийн 2414 00000 0063 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******** аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,
Сэлэнгэ аймгийн шүүхийн 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх,
Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн 1 дүгээр ардын шүүхийн 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Дархан хотын 2 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180,000 төгрөгийн торгох ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн 284 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор хуулийн тэгшитгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 24 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугара зүйлийн 145.1, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосон,
******* овогт Б-ийн О /регистрийн дугаар: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Д.Дгийн эзэмшлийн ай фоне 12 про загварын гар утсыг халааснаас хулгайлан авч, 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** их сургуулийн автобусны буудал дээрээс иргэн Б.Сын ай фоне 15 про макс загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч, 3,460,500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хүй 7 худагт хохирогч А.Ций эзэмшлийн 725,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Уг автобусанд явж байхад түүний эзэмшлийн айфоне 12 маркийн гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Э.Уд 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ********* аймгийн ******** сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулах Баруун бүс худалдааны төв 2-т байрлах “А” хүнсний бөөний худалдааны төв дотроос 4 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Сад 324,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед Баянхонгор аймгийн ******** сумын *** дугаар багт байрлах “mini market” гэх дэлгүүрээс 3 ширхэг мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч М.Бд 117,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ***** аймгийн ******** сумын 1 дүгээр багт байрлах “ИХ” гэх дэлгүүрээс 20 ширхэг “алфен гоулд” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Буод 54,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 6,930,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ог хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2414 00000 0063 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Б-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-7-р хуудас/,
Хохирогч А.Сагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 10-р хуудас/,
Хохирогч А.Сагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 11-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 39-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 42-48-р хуудас/,
Хохирогч Д.Буын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 14-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 87-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 33-47-48-р хуудас/,
Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 17-р хуудас/,
Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 18-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 28-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “ИХ” хүнсний дэлгүүр /1хх-ийн 29-31-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 45-46-р хуудас/,
“Э” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 52-р хуудас/,
Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 9-р хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23-2369 дугаартай дүгнэлт /1хх-ийн 232-237-р хуудас/,
Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 246-249-р хуудас/,
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 86-р хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24-418 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 58-61-р хуудас/,
Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 70-74-р хуудас/,
Хохирогч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 211-212-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 217-219-р хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 220-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 223-р хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24-1097 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 228-231-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 234-245-р хуудас/,
Хохирогч А.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 60-61-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 55-57-р хуудас/,
Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 63-р хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24-491 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 228-231-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 8, 10-23-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2414 00000 0063 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ж.Энхбат: “... Шүүгдэгч Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ИО худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Д.Дгийн эзэмшлийн ай фоне 12 про загварын гар утсыг халааснаас хулгайлан авч, 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** их сургуулийн автобусны буудал дээрээс иргэн Б.Сын ай фоне 15 про макс загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч, 3,460,500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хүй 7 худагт хохирогч А.Ций эзэмшлийн 725,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Уг автобусанд явж байхад түүний эзэмшлийн айфоне 12 маркийн гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Э.Уд 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ***** аймгийн ******** сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Баруун бүс худалдааны төв 2-т байрлах “А” хүнсний бөөний худалдааны төв дотроос 4 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Сад 324,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ****** аймгийн ****** сумын ** дугаар багт байрлах “mini market” гэх дэлгүүрээс 3 ширхэг мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч М.Бд 117,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ****** аймгийн ********* сумын 1 дүгээр багт байрлах “ИХ” гэх дэлгүүрээс 20 ширхэг “алфен гоулд” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Буод 54,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 6,930,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.О: “...Нийт 7 үйлдлээс би 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Iphone 15 загварын гар утасны тухайд би тэр өдөр автобус дотор сууж байхад нэг охин утсаа алдаад намайг авсан гэж хэлдэг. Яагаад тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Айфон Iphone15 загварын гар утсыг би аваагүй. Тэр охинд миний утсаар өөр рүүгээ залгасан. Харин ч би тусалсан ...” гэв.
Шүүгдэгчийн Б.Огийн өмгөөлөгч: “... Шүүгдэгчийн хүлээн зөвшөөрч байгаа 5 үйлдлийн талаар хэлэх зүйл байхгүй. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгчийн хулгай хийж байгаа нь тодорхой харагдахгүй байна. Эргэлзээ төрж байгаа учраас шүүх анхааралдаа авч өгөөрэй. Хохирогч Угийн үйлдэл дээр камерын бичлэг байхгүй. Хохирогч өөрөө заадаг. Хохирогчийн бодол байж магадгүй. Энд дээр бас эргэлзээ төрж байна. Үүнийг шүүх харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ИОхудалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Д.Дгийн эзэмшлийн ай фоне 12 про загварын гар утсыг халааснаас хулгайлан авч, 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** их сургуулийн автобусны буудал дээрээс иргэн Б.Сын ай фоне 15 про макс загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч, 3,460,500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хүй 7 худагт хохирогч А.Ций эзэмшлийн 725,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Уг автобусанд явж байхад түүний эзэмшлийн айфоне 12 маркийн гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Э.Уд 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ****** аймгийн ********* сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулах Баруун бүс худалдааны төв 2-т байрлах “А” хүнсний бөөний худалдааны төв дотроос 4 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Сад 324,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ******* аймгийн ******** сумын * дугаар багт байрлах “mini market” гэх дэлгүүрээс 3 ширхэг мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч М.Бд 117,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Бтай бүлэглэн 2024 оны 02 сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед ****** аймгийн ********* сумын 1 дүгээр багт байрлах “ИХ” гэх дэлгүүрээс 20 ширхэг “алфен гоулд” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Буод 54,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 6,930,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Сагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед манай нөхөр болох Д.М дэлгүүрийн хяналтын камер шүүж байгаад үл таних эмэгтэйчүүд хүүхдийн тэжээлийн сүүнээс цүнхэндээ хийгээд гарч байгааг харсан. Би хяналтын камер ухраан үзэхэд алхах, гишгэх нь удаан, нэг доголж явдаг 60 гаруй настай гэж хэлмээр 3 эмэгтэй сүүнүүд цүнхэндээ хийгээд гарч байсан. Тухайн эмэгтэйчүүдийн нэг нь цоохор богино куртиктэй, хар өмдтэй, махлаг эмэгтэй байсан, нэг нь намхан туранхай, хөх өнгийн куртиктэй, нүдний шилтэй байсан. Нэг нь шаргал өнгийн оройгүй саравчтай малгайтай, хар куртиктэй, бор гуталтай байсан. Дэлгүүрээс гарч байгаа бичлэгийг үзэхэд хөх өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Алдагдсан сүүнүүд нь Nutrilon гэх нэртэй 800 граммын хэмжээтэй, ширхэгийг худалдаалах үнэ нь 88.100 төгрөг, манай худалдаж авах үнэ нь 81.100 төгрөг байдаг. Уг сүүнээс 4 ширхэг алдагдсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Буын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ойрын хугацаанд ажлын ачаалал ихтэй байгаатай холбогдуулан орж гарч байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг ажиж харж чадахгүй байгаа, манайхан Alpen gold гэх шоколад алдсанаа мэдээгүй, цагдаагаас танайх энэ шоколадыг алдсан эсэхийг асууж орж ирэхэд нь хяналтын камер шүүж үзэхэд хөгшин насны 2 эмэгтэй хүн орж ирээд нэг нь шоколадны тавиураас нэг хайрцагтай зүйл цүнхэндээ хийж байгаа нь харагдаж байсан. Тэр хоёр үл таних эмэгтэй хүний нэг нь шаргал өнгийн оройгүй саравчтай малгайтай, хар өнгөтэй, урт куртиктэй, тарган, нөгөө нь саарал ноосон малгайтай, хөх өнгийн богино куртиктэй намхан, туранхай эмэгтэйчүүд байсан. Шоколад цүнхэндээ хийсэн нь намхан туранхай эмэгтэй нь байсан. Өөр эд зүйл авч гараагүй байсан. Alpen Gold шоколадны нэг ширхэг нь 2700 төгрөгийн үнэтэй, хайрцагандаа 20 ширхэг байдаг. Тийм болохоор нэг хайрцаг 54000 төгрөгийн үнэтэй болно гэсэн үг...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би дэлгүүрээсээ эд зүйлс алдснаа мэдээгүй. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагаас манай дэлгүүрээс ийм зүйлс алдагдсан эсэхийг асууж ирэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 54 минутад үл таних хоёр хөгшин эмэгтэй орж ирээд манай дэлгүүрийн дунд талын лангуун дээр өрчихсөн байсан Merci гэх шоколаднаас аваад цүнхэндээ хийгээд аваад гарсан бичлэг байсан. Хэдэн ширхэгийг авч байгаа нь тодорхой харагдахгүй байсан. Тэр хоёр үл таних эмэгтэй хүний нэг нь шаргал өнгийн оройгүй саравчтай малгайтай, хар өнгөтэй, урт куртиктэй, тарган, нөгөө нь саарал ноосон малгайтай, хөх өнгийн богино куртиктэй намхан, туранхай эмэгтэйчүүд байсан. Алдагдсан Merci гэх шоколад нь 400 грамм жинтэй, дундын Merci гэж нэрлэдэг шоколад байгаа юм. Нэг ширхэг нь 39.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг,
“Э” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай “...Хүүхдийн тэжээлийн сүү 1 ширхэгийн үнэ 81,100 төгрөг, нийт 4 ширхэг 324,400 төгрөг, Мерси шоколад 1 ширхэгийн үнэ 39,000 төгрөг, нийт 3 ширхэг 117,000 төгрөг, Альфен гоулд шоколад 1 ширхэгийн үнэ 2,700 төгрөг, нийт 20 ширхэг 54,000 төгрөг, нийт хулгайд алдсан эд зүйлийн үнэ 495,400 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим гэрээсээ гарч алхаад ИОхудалдааны төвийн автобусны буудал орсон, гар утсаараа суух чиглэлийн автобус харчхаад гар утсаа халаасандаа хийсэн. 10 орчим минутын дараа суух чиглэлийн автобус ирсэн, суух гээд автобусны картаа дараад буцаад халаасандаа гараа хийтэл байхгүй байсан. Би автобуснаасаа буугаад ойр орчимд хайхад гар утас олдоогүй. Гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. айфоне 12 про загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23-2369 дугаартай “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,375,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны 17 цагийн орчимд хүүхдээ сургуулиас нь авчхаад Схудалдааны төвөөс Баянзүрх их дэлгүүрийн баруун талд замынхаа зүүн талын ИО-ын автобусны буудлаас 4:65 гэсэн автобусанд шахалдаж суугаад зүүн талын халаасанд байсан гар утсыг авах гэхэд цахилгаан нь доошилж гар утас алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад хандах болсон. Уг асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн ба буудал руу харсан хяналтын камер байдаг бол тодорхой харагдаж байх ёстой. Өөрийн хулгайд алдсан гар утасны байршлыг сүүлд шалгаж үзэхэд Баянгол эмнэлгийн ойролцоо зааж байсан. Би хулгайд алдсан I phone 15 pro загварын rap утсыг 2023 оны 10 дугаар сард 4,400,000 төгрөгөөр Америк улсаас захиалж авч байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, шинэ гар утас байсан. Уг гар утас нь цагаан өнгөтэй, тунгалаг өнгийн гэртэй, камер нүүрний наалттай утас байсан...” гэх мэдүүлэг,
“Дамно үнэлээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24-418 дугаартай “...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 3,460,500 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний 18 цагийн үед баруун 4 замын автобусны буудлаас офцеруудын ордон ордог чиглэлд М-1 дугаартай автобусанд суугаад чихэвч алдаа заахаар нь утсаа шалгатал халаасанд утас байхгүй байсан. Тэгээд би сэжиглэж байгаа эмэгтэй хүний утсыг гуйж залгатал холбогдох боломжгүй байсан. Сэжиглэж байгаа эмэгтэй намайг автобусанд суухаас эхлээд намайг удаан харж дагаж удаа дараа араас түлхээд байсан. Бас утсаа алдах үед халаас хөнгөн болохоор нь хартал намайг хараад байсан эгч байсан. Би тэр эмэгтэйг утас авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
“Дамно үнэлээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24-1097 дугаартай “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 875,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Хохирогч А.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 30 минутын үед СХД-ийн *** дугаар хороо Хүй 7 худагт монгол наадам майхнуудаар явж юм сонирхож байсан чинь араас үл таних 30-45 насны эмэгтэй хүн намайг дагаж, шахаад байсан гараад явсан. Тэгээд нөгөө майхнаас гараад явж байсан чинь үл таних хүн “цүнх чинь онгорхой байна” гэхээр нь шалгасан чинь цүнхэнд байсан Iphone 11 маркийн гap утас байхгүй байсан. Тэгээд намайг шахаад байсан 3 эмэгтэйг дагаад явж байсан чинь өөр хүмүүсийн араас явж, халаасныг нь тэмтэрч үзээд байхаар нь анзаарч дуудлага өгсөн. Тухайн 3 эмэгтэй, махлагдуу, бүдүүн эмэгтэй нь миний гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед У эгчтэй 5 шарын хойд талын буудал дээр таарсан. Би У эгчээс хаа хүрэх гэж байгаа юм гэж асуухад У эгч Хүй 7 орж морь үзье гэж хэлсэн. Тэгээд намайг явах уу гэхээр нь тэгье гээд автобусаар хамт явсан. Хүй 7 очиход их нас арай хөдлөөгүй байна гэхээр нь бөхийн асар орсон. Очоод худалдаа хийж байсан майхнуудаар ойр зуурын эд зүйл сонирхоод У эгчтэй хамт явж байсан чинь У эгч миний гар луу нудраад байхаар нь харсан чинь гартаа хар өнгийн ая фонь 12 маркийн утас барьчихсан байсан. Намайг аваад далд хий гэхээр нь өөрийнхөө өмсөж явсан саарал өнгийн нимгэн куртикнийхээ баруун талын халаас руугаа хийсэн. Тэгээд би У эгчийг майханд үлдээгээд түрүүлээд сим картыг зүлэг рүү шидсэн. Тэгээд автобусны буудал дээр байхад араас У эгч ирсэн. Гэтэл нэг эмэгтэй гэнэт гарч ирээд У эгчээс утас аваад ир гээд нэхээд байсан. Тэгээд У эгч над руу хараад утсыг нь гаргаад өгөөч гэхээр нь би өгсөн...” гэх мэдүүлэг,
“Дамно үнэлээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24-491 дугаартай “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 725,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Б.О нь хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Б.О нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгож, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, түүнчлэн түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө авсан нь хохирогч нарын эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.
Тодруулбал Б.О нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.О нь хохирогч Б.С, Э.У нарын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж аваагүй талаар маргаж байх боловч хохирогч Э.Угийн “сэжиглэж байгаа эмэгтэй автобусанд суухаас эхлээд намайг удаан харж, дагаж удаа дараа ардаас түлхээд байсан... би тэр эмэгтэйг миний утсыг авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, эрүүгийн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “... Э.Утой биечлэн уулзахад миний хажууд настай тарган сэжиг бүхий эмэгтэй намайг шахаад байсан, удалгүй миний гар утас алга болсон байсан гэхэд тухайн сэжиглэж буй этгээдийг шалгахад Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдийн бүртгэл судалгаанд байдаг Б.О... түүнийг шалгахад түүний сууж явсан сандалны зүүн хажуунаас гарч ирсэн хохирогчид харуулахад миний алдсан гар утас мөн байна гэснийг” бэхжүүлсэн илтгэх хуудас, таньж олуулах ажиллагаагаар “тухайн эмэгтэй нь махлаг 45-50 орчим насны эмэгтэй хүн байсан” гэж Б.Ог таньсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Мөн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ********* их сургуулийн автобусны буудал хохирогч Б.С гар утсаа хулгайд алдсан гэх цаг хугацаанд Б.О нь уг газарт байсан болох нь ** дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудаст авагдсан “мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерын дүрс бичлэгт бичигдсэн этгээдийн дүрс бичлэгийг мөрдөн байцаалтын 2406001660806 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Б.О гэгчийн дүрс бичлэгтэй харьцуулан дүн шинжилгээ хийж үзэхэд биеэ авч яваа байдал, өмсөж явж байгаа хувцас, алхаа, гишгээ, гадна харагдах байдлаараа нэг хүн байгаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдсон буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогч Б.С нийтийн тээврийн автобусанд суух гэж байх үед түүний ард талд цагаан өнгийн маск зүүсэн, махлаг биетэй эмэгтэй болох Б.О нь хохирогчийн ардаас шахах үйлдэж хийж дуусган автобусанд суухгүйгээр буцсан байх ба тэрхүү цаг хугацаанд гар утас алга болсон талаар хохирогч Б.С “...автобусанд шахалдаж суугаад зүүн талын халаасанд байсан гар утсыг авах гэхэд цахилгаан нь доошилж гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож, шүүгдэгч Б.Огийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай, 03 дугаартай тогтоолуудаар Л.Б, Д.Б нарт холбогдох буюу зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг тэмдэглэв.
Иймд шүүгдэгч Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь хохирогч А.Са, Э.У, Д.Бу, М.Б, А.Ц нарын эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгсөн байх ба харин хохирогч Д.Дгийн гар утасны үнэлгээ болох 1,375,000 төгрөгийг шүүхийн барьцааны MN590090100900005406 тоот дансанд байршуулж, хохирогч Б.Сын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Огаас 3,460,500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сд олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь хохирол төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүх шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулах..” тухай дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.О: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Нэг удаа боломж олговол өмгөөлөгчийнхөө, шүүгчийн итгэлийг алдахгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Ач, зээ нарыг минь харах боломж олгож өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч: “...Б.Од 4 жилийн хорих ял хүндэдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэтгэврийн насны хүн. Тэтгэврийн мөнгөөр бусдад учруулсан хохирлыг төлөхийг илэрхийлж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх боловч энэрэнгүй ёсны зарчим байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг өөр төрлийн ялын санкцтай. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2 үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, урьд ял шийтгэлтэй гэдэг үүднээс битгий хараасай. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргасан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Огийн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөртэй, түүний нас, ам бүлийн байдал, урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгон, ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ог тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах нь түүний хийсэн үйлдэл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрийн биеэр хариуцах, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 3 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл баривчлагдсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б-ийн Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог нэг /1/ жил хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Огийн цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас 3,460,500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сд олгуулсугай.
7. Шүүгдэгч Б.Огийн Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны MN590090100900005406 тоот дансанд байршуулсан 1,375,000 төгрөгийг хохирогч Д.Дд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц олгохыг Тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР