Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2022/00441

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 64 дүгээр байрны 25 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* дэгээ ургийн овогт *******ын *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодь цамхаг, Бодь Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, банк ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: е, 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоотод байрлах 30 м/кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр банк ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дамбажав,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай гэж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч е, 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоотод байрлах 30 м/кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр банк ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгах тухай гэж ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.     Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******а овогтой ******* нь ******* ******* ******* ХХК-аас Баянхонгор сумын Номгон 1-р баг Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн залгаа урд буюу аймгийн хуучин авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдаж байгаа 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт 104 тоотод 30 м/кв талбайтай 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Тус барилга нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон. Тухайн байрны төлбөр болох 36000000 /гучин зургаан сая/ төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусган гэрээ байгуулсан болно.

Уг гэрээний 4.7 дахь заалт /тус барилгыг барьж дуусч ашиглалтад оруулахад бэлэн болсноос хой 30 хоногийн дотор гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд дээрх дурдсан байрыг холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн өгөх бөгөөд албан ёсоор захиалагч талын өмч болоход дэмжлэг үзүүлнэ/ гэж заасан байх боловч тус компани нь дээр дурдсан гэрээний заалтыг биелүүлээгүй өдийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй болно.

Ашиглалтад орсон хугацаанаас хойш удаа дараа олон удаа үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ гаргуулж авахаар хандсан боловч тухайн барилга банкны зээлийн барьцаанд байгаа гэсэн шалтгаан хэлж гэрчилгээ гаргаж өгөлгүй өдийг хүрч байгаа боловч манайх зээлийн барьцаанд байгаа болбол болохгүй байгаа юм байх гэж хойшлуулж хүлээсээр байсан. Гэтэл 2020 онд барилгын 1 давхарт байрлах манайхаас бусад обьектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байснаас харахад манай гэрчилгээг л гаргаж өгөхгүй байгаа нь илт харагдаж байна. Барилга ашиглалт орсноос хойш өдийг хүртэл хугацаа өнгөрч байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байгаад иргэн миний бие гомдолтой байна. Иймд иргэн миний хүсэлтийг хүлээн авч ******* ******* ******* ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Миний бие ******* ******* ******* ХХК-аас Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг, Мэргэн 2 хүнсний дэлгүүрийн замын урд буюу аймгийн хуучин Авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдсан 6 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхарт 104 тоотод 30 м/кв талбайтай 1 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн байрны төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 100 хувь төлж дуусгасан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй болно. Тус компани нь анх 2766,75 мкв талбайтай үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авснаас хойш 2 удаа хэмжээнд өөрчлөлт оруулж уг барилгын 1 давхарт байрлах супермаркет, бичиг хэргийн дэлгүүр, цэцгийн дэлгүүр зэрэг обьектуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сард гаргаж өгсөн байна. Мөн 3 давхарт байрлах шүдний эмнэлгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг энэ онд гаргаж өгсөн. Үүнээс харахад миний худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг л гаргаж өгөөгүй үлдээд байна. Иймд Иргэн миний худалдаж авсан 30 м/кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх болон тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

1.3.     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч 2018 оны 07 дугаар сард төлбөр мөнгийг гэрээгээ хийж нотариатаар баталгаажуулж, Худалдан авсан өдрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэзээ гарах талаар асуухад энэ оны сүүлд гэхэд гарна гэж хэлсэн. Манайх төлбөр тооцоогоо хийж дуусгаад байрны түлхүүрээ хүлээн авсан үүнээс хойш гэрчилгээний маргаантай явж байгаад 2021 оны 07 сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад объектуудын гэрчилгээ гарсан байсан. Манай гэрчилгээг гаргаж өгөхгүй явсаар өдийг хүрч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчаас эргүүлэн зарах тухай хүсэлтийг ын эхнэр ярьж байсан. Уг хүсэлтийг хүлээж авбал одоогийн зах зээлийн үнийн ханшаар худалдан борлуулах тухай саналыг хариуцагч талд хэлтэл, банкнаас зээл гаргуулан авах гэж байгаа тэр бүтвэл худалдан авах тухай хэлсэн. Тэгээд эхний ээлжид 10,000,000 төгрөгийг өгнө үлдсэн мөнгийг цувуулна өгнө гэх талаар манай нөхөртэй ярьдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.

2.1.     Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн миний бие иргэн Б.*******аас төвийн 1 дүгээр давхарт 30 м/кв үйлчилгээний өрөөг захиалан бариулах гэрээ байгуулан ашиглалтад орсон үеэс ******* нь өөрийн эрхийн хүрээнд ашигласаар өдийг хүрсэн. Анхандаа л гэрчилгээ нь ойрын жилүүддээ гарах боломжгүй, бүхлээр нь банкинд зээлийн барьцаанд тавигдсан байгаа гэдгээ *******т хэлсэн байдаг. Тус зээлийн хугацаа нь 2025 онд дуусна. Энэ хугацаанд *******ын гэрчилгээг нь салгаад өгөөч гэж 2 удаа хүсэлт тавьж байсан боловч зээлийн дүн буураагүй нөхцөлд гэрчилгээ салгах боломжгүй гэдэг хариулт банк өгсөн. Эцэст нь тус өрөөг манай тал буцааж худалдаж авах талаар хүсэлт тавьж иргэн Б.******* зөвшөөрч, миний бие мөнгийг нь өгөх шатандаа явж байна гэжээ.

2.2.     Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие иргэн Б.*******т өөрийн газар дээр өөрийн хөрөнгөөр барьсан обьектоосоо 30 м/кв талбай бүхий 1 өрөөг зарсан боловч төлбөр тооцоо нь миний дансанд бүрэн гүйцэт ороогүй. Энэ тухайгаа тэдний надруу шилжүүлсэн дансны хуулгын баримтаар нотлох хэрэгтэй байна. Бүгдийг шилжүүлсэн гэх боловч олон жилийн дараа баримттай баймаар байна гэжээ.

2.3.     Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны барьцаанд гэрчилгээ нь байгаа болохоор боломжгүй талаар банкнаас ярьсан. Мөн танайх шилжүүлсэн мөнгө нь маргаантай байгаа болохоор буюу 4,400,000 төгрөгийг 16,000,000 төгрөгийн алданги болгож тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө мөнгөө бүрэн гүйцэт төлөөгүй. Буруу ташаа юм ярьж нэр төрд халдаж байна. Үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн худалдан авах тухай хүсэлт тавьсан өөрсдөө хүлээн зөвшөөрөөгүй. 16 сая төгрөг авсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* Хийморь Өөдөө ХХК /РД:3124339/-н банкин дахь ЗГ610519332, ЗГ6105118036 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож иргэн ын өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Номгон Чандмань-1 гудамж 120 байр, 0 тоотод байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЗГ610519332, ЗГ6105118036 тоот Ипотекийн гэрээ байгуулан, барьцааны эрхийг бүртгүүлсэн байна. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн төлөлтөд хугацаа хэтрэлт үүсч ******* Хийморь Өөдөө ХХК нь Монгол банкны Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу чанаргүй зээлд ангилагдаж банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаатай холбоотой банкны зүгээс барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.

4.      Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, өвчтөн илгээх хуудас, Б.*******ын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, ын иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай т олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг, гуравдагч этгээд банк ХХК-иас хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10/814 дугаартай албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн банк ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГ-6105104937 дугаартай зээлийн болон ЗБ-6105104937 дугаартай ипотекийн гэрээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.      Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн банк ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГ-6105109332 дугаартай зээлийн болон ЗБ-6105109332 дугаартай ипотекийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ-6105109332 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗБ-6105109332 дугаартай ипотекийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн банк ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГ-6105118036 дугаартай Ажлын байр дэмжих зээлийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ЗБ-6105118036 дугаартай ипотекийн гэрээний хуулбарууд, ын 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 000018117 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар, ын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000691770 дугаартай Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Чандмань-1 гудамжны 120 дугаар байр, 0 тоот байрлах 2220.41 м/кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, банкны Баянхонгор салбараас ирүүлсэн Барьцаа хөрөнгөтэй холбоотой тайлбар гэх албан бичиг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/742 дугаар албан бичиг, тойм зураг, ын 2017 оны 5 дүгээр сарын 20-ны өдрийн 000455911 дугаартай Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Чандмань-1 гудамжны 120 дугаар байр, 0 тоот байрлах 2766.75 м/кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хүчингүй тооцсон гэрчилгээний хуулбар, ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000691755 дугаартай Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Чандмань-1 гудамжны 120 дугаар байр, 0 тоот байрлах 2492.28 м/кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хүчингүй тооцсон гэрчилгээний хуулбар, банкны Баянхонгор салбараас ирүүлсэн захирамжийн хариу гэх албан бичиг, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 10/528 дугаартай албан бичгээр ирүүлсэн данс эзэмшигчийн мэдээлэл зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ******* ******* ******* ХХК-аас Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг, Мэргэн 2 хүнсний дэлгүүрийн замын урд буюу аймгийн хуучин Авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдсан 6 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхарт 104 тоотод 30 м/кв талбайтай 1 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн байрны төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгасны дараа гэрээ байгуулсан. Одоо үлдэгдэл төлбөр 512,000 төгрөгийг хариуцагч компанид төлөхөд татгалзах зүйл байхгүй. Тус компани нь анх 2766.75 м/кв талбайтай үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авснаас хойш 2 удаа хэмжээнд өөрчлөлт оруулж уг барилгын 1 давхарт байрлах супермаркет, бичиг хэргийн дэлгүүр, цэцгийн дэлгүүр зэрэг обьектуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сард гаргаж өгсөн байна. Мөн 3 давхарт байрлах шүдний эмнэлгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2021 онд гаргаж өгсөн. Үүнээс харахад миний худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг л гаргаж өгөөгүй үлдээд байна. Иргэн миний худалдаж авсан 30 м/кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх болон тус хэсгээр банк-ны барьцаанаас чөлөөлүүлэх мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-нд даалгах гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч ******* ******* ******* ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ...банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа, зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй. ...гэрээгээр тохирсон үнэ бүрэн төлсөн эсэх эргэлзээтэй, ...тухайн худалдсан 30 м/кв талбай бүхий байрыг буцаан худалдан авах хүсэлтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэх нэртэй гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн залгаа урд буюу аймгийн авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдаж байгаа 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт 104 тоот хаягт 30 м/кв талбай бүхий 1 өрөө худалдаа үйлчилгээний зориулалттай байрыг худалдан авахаар тохирч, 1 м/кв талбайн үнийг 1,200,000 төгрөгөөр тооцон нийт 36,000,000 төгрөгийг төлөхөөр, хариуцагч ******* ******* ******* ХХК нь ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохирчээ. /хх-6-9/

Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болох ажиллагаа буюу хэрхэн яаж гүйцэтгэх зэрэг нь худалдах, худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй бөгөөд тухайн эд хөрөнгийг бий болоход худалдан авагч талын ямар нэг оролцоо байдаггүй.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд баригдаж дууссан байрыг авсан болох нь тогтоогдож байх ба зохигчдын нарын хооронд Худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэх нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тухайн 30 м/кв талбайтай байрыг хүлээлгэн өгч худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.******* нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.

  Дээрх гэрээний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын зүгээс 30 м/кв байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ барьж буй барилга бүхэлдээ ашиглалтад ороогүй байсан бөгөөд банкны барьцаанд байгаа, мөн хэрэг хянан ажиллагааны явцад гэрээнд заасан 10,088,000 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж байна гэх тайлбар гаргасан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн үеэр ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын эхнэр нь Б.*******тай 4,400,000 төгрөгийн сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд 2017 оны 10 дугаар сарын байдлаар 16,280,000 төгрөг болсон. Улмаар тухайн зээлийн гэрээний мөнгийг өгч чадахгүй, манай барилгаас 30 м/кв талбай бүхий байрыг 36,000,000 төгрөгөөр авахыг санал тавьснаар 10,088,000 төгрөгийг байрны төлбөрт тооцож, гэрээ байгуулах үе 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 15,912,000 төгрөгөөс 15,400,000 төлсөн. Одоо үлдэгдэл 512,000 төгрөгийг байрны гэрчилгээг гаргаж өгвөл төлнө гэх тайлбар гаргасан.

Хэдийгээр, хариуцагч талын зүгээс зээлийн гэрээний харилцаанаас үүссэн 10,088,000 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж байгаа боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцүүлэн талууд тухайн 10,088,000 төгрөгийг байрны үнэд оруулан тооцохоор хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурж, гэрээг байгуулсан байна.

Тухайлбал, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн гэх факт нь гэрээг байгуулсанд тооцох нөхцөл биш, харин эд хөрөнгийг шилжүүлэх болон хариу төлбөр төлөх талаар тохиролцсон байх нь гэрээний гол нөхцөл бөгөөд талууд дээрх гэрээний гол нөхцлийн талаар тохирч гэрээг байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргийн 36,000,000 төгрөгөөс 35,488,000 төгрөгийн мөнгөн төлбөрийг хариуцагчид төлсөн, худалдаа үйлчилгээний байр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орж, гэрээний зүйл 30 м/кв талбай бүхий байрыг хүлээн авч, ашиглах эрхээ хэрэгжүүлж байгаа боловч хариуцагч ******* ******* ******* ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөөгүй гэх үйл баримт тогтоогдож байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг.

Гэтэл хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Номгон худалдаа үйлчилгээний гудамжны 04 тоот хаягаар 2766.75 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй байхад нь тус компанийг үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшигч өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байх ба улмаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн 120 дугаар байрны 0 тоот хаягт 100 хувийн гүйцэтгэлтэй, 2492.28 м/кв талбайтайгаар, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2220.41 м/кв талбайтайгаар тус тус гэрчилгээг шинэчлэн гаргуулсан, үүнд нэхэмжлэгчийн маргаж буй 30 м/кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө багтаж байгаа, талуудын байгуулсан гэрээнд заасан хаягаар буюу 1 давхрын 104 тоот хаягаар 1 өрөө худалдаа үйлчилгээний байрыг тусад нь салган бүртгүүлээгүй, тухайн барилгыг бүхлээр нь нэг хаягт бүртгүүлжээ. /хх-89-93/

Ийнхүү хариуцагч ******* ******* ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсны дараа 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Номгон худалдаа үйлчилгээний гудамжны 04 тоот хаягаар 2766,75 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ6105109332 тоот нэмэлт зээлийн гэрээгээр үргэлжлүүлэн барьцаалж, мөн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗГ6105118036 тоот зээлийн гэрээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалсан болох нь хэрэгт авагдсан банк ХХК-аас гаргуулсан зээлийн болон ипотекийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

Харин хариуцагч ******* ******* ******* ХХК нь барилгыг ашиглалтад оруулж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ маргаан бүхий 30 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг салган нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд шилжүүлэхгүй, банк ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх... гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2.-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн хэлцлийг банк ХХК-тай байгуулжээ.

Нөгөөтэйгүүр барьцаалагч банк ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...-ыг бүрдүүлнэ, 23.4.-т ...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ. гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүй, зээлдүүлэгч нь барьцаалж байгаа эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бодитоор шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол байгааг шалгаагүй байна.

Ийнхүү хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн болон гуравдагч этгээд банк ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хамаарч нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах боломжгүй болсон буюу хариуцагч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-д заасан худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй эд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эрхийн доголдолтой хөрөнгийг Б.*******т шилжүүлжээ.

Энэ тохиолдолд барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг шилжүүлэн авсан Б.******* нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар тухайн эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг ******* ******* ******* ХХК-аас шаардах эрхтэй байна.

Тодруулбал Иргэний хуульд зааснаар шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч нь юуны өмнө дахин гүйцэтгэл буюу худалдагчид үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл доголдлыг арилгуулахаар дахин гүйцэтгэлийг шаардах нь талуудын эрх ашигт илүү нийцэх ба ямар ч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх нь худалдагчийн үндсэн үүрэг юм.

Учир нь гэрээний дагуу худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөхөөр үүргийн хуваарилалтыг зохицуулсан.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэрээ гэх худалдах худалдах авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгч Б.*******т хадгалагдаж байгаа, хариуцагч ******* ******* ******* ХХК нь доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн гэрээгээр заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч талд зохих ёсоор шилжүүлэх нь худалдагчийн үүрэг бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь үүргийн эрх зүйн үндсэн зарчим юм.

Гэтэл хариуцагчаас ...тухайн байрыг барьцаанд тавьчихсан учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах боломжгүй, зээлээ төлж чадахгүй байна..., гэрээ байгуулах үед 10,088,000 төгрөгийг байрны үнэ оруулан тооцохоор тохиролцсон хүсэл зоригоос буцаж байна... гэсэн тайлбар гаргаж, талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй.

Иймд ******* ******* ******* ХХК нь банк ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ6105109332 тоот, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ЗГ6105118036 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаалсан 2220.41 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м/кв талбайд ногдох хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэх өгөх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд банк ХХК-аас зээлийн төлөлтөд хугацаа хэтрэлт үүсч, чанаргүй зээлийн ангилалд орсон тул банкны дотоод журмаар барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй гэх боловч хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2019 оноос зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж эхэлсэн байх ба барьцаалагдсан 2766.75 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 546.34 м/кв талбайд хамаарах хэсгийг барьцаанаас чөлөөлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээгээр нотлогдож байх тул гуравдагч этгээдийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, ******* ******* ******* ХХК болон банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6105109332 тоот гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6105109332-А тоот гэрээгээр зээл, зээлийн хүүгийн хамт 492,644,909.59 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6105118036 тоот гэрээгээр зээл, зээлийн хүүгийн хамт 358,272,093.61 төгрөгийг, нийт 850,917,003.2 төгрөгийн төлбөрийг ******* ******* ******* ХХК төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байх ба 2220.41 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1 м/кв талбайг 1,250,000 төгрөгөөр тооцон барьцаалсан буюу 2,626,785,760 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалжээ.

Иймээс маргаан бүхий 30 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд ногдох хэсгээр ******* ******* ******* ХХК зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гуравдагч этгээд банк ХХК барьцаанаас чөлөөлөх бүрэн боломжтой, үлдэх 2190.41 м/кв үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны хөрөнгө хүрэлцэж байх тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхөөргүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт ...шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заана... гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмын тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

банк ХХК нь нэг м/кв талбайг 1,250,000 төгрөгөөр тооцоолон барьцаалсан тул ******* ******* ******* ХХК нь 30 м/кв*1250000=37,500,000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээний үүргийг тэргүүнд ээлжинд гүйцэтгүүлэх, ингэснээр банк ХХК барьцаалагдсан 2220.41 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс тус барилгын 1 давхрын 104 тоот маргаан бүхий 30 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд ******* ******* ******* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,150 төгрөгөөс 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас илүү төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 253 дугаар зүйлийн 253.1., 254 дүгээр зүйлийн 254.1. дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, ******* ******* ******* ХХК болон банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6105109332 тоот гэрээ, тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6105109332-А тоот, мөн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6105118036 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянхонгор сумын 1 дүгээр багийн 120 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 2220.41 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м/кв талбайд ногдох хэсгээр зээлийн гэрээний үүргийг биелүүлж, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5. дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК нь 37,500,000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээний үүргээ тэргүүн ээлжинд гүйцэтгэж, банк ХХК нь барьцаалагдсан 2220.41 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс тус барилгын 1 давхрын 104 тоот маргаан бүхий 30 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх, барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд ******* ******* ******* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,150 төгрөгөөс 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас илүү төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ