Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/224

 

 

 

 

 

     2025          05          02                                        2025/ШЦТ/224

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0149/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Б.Доржханд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2418001660084 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Байрлал трейд” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, улсын бүртгэлд Дархан-Уул аймаг Дархан сум *******,*******, тоотод хаягийн бүртгэлтэй, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын банкин дахь ***** дугаарын данснаас нийт 23,068,140 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 9/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан-Уул аймгийн сумын Засаг даргын тамгын газраас тус сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын байгууллагын дансанд сар бүр тогтмол 23,500,000 төгрөг олгодог. П нь ажиллаж байх хугацаандаа сар бүр орж ирсэн тухайн санхүүжилтээс санхүүгийн анхны шатны баримт үйлдэлгүйгээр хувийн хэрэгцээнд зарцуулалт хийж төсөвт хохирол учруулсан. *******гээс тухайн төсөвт учирсан хохирлыг гаргуулан авч төсөвт буцаан төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 31-32/,

*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сумын “Эмт наран” ОНӨААТҮГ-ын даргаар ажилладаг юм. сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар “ хот Тохижилт” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдож хоёр ажил зэрэг хийж байсан. Тухайн үед манай “ хот тохижилт” ОНӨААТҮГ нь дөнгөж шинээр үүсгэн байгуулагдсан тул би ажлаа хүлээж аваад бичиг баримт, тамга тэмдэг, улсын бүртгэлд бүртгүүлэх, байгууллагын орон сууц, тоног төхөөрөмж, хүний нөөц бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сараас эхлэн манай байгууллагын ажил жигдэрсэн тул 9 дүгээр сарын 25-ны өдөр миний оронд гэж хүн томилогдож, би уг хүнд ажлаа хүлээлгэж өгсөн... сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн нь манай байгууллагын санхүүг хариуцаж, өөрийнхөө ажлын хамт давхар хийж байсан учраас сумын ЗДТГ-ын дарга нь надад манай сумын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн дээр нягтлан бодогчийн материал ирсэн байсан, та тэр хүнийг судалж үзээд боломжтой байвал авахгүй юу даа гэж хэлэхээр би ...материалаа ирүүлсэн ганцхан хүн байсан тул уг хүнийг нь харахад ******* байсан... би 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн байгууллагын тушаалыг гаргаж *******г “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор томилсон юм. ... Тэгээд 2023 оны 12 дугаар сарын ажилчдын цалин мөнгийг олгох үед би нягтлан бодогч *******д “тайлан мэдээгээ өг, санхүүгийн тайлангаа танилцуул, одоо байгууллагын дансанд хэдэн төгрөг байна гэдэг мэдээллийг өг” гэхэд одоохон, өнөөдөр, маргааш гэж хойшлуулсаар явж байгаад 2024 оны 1 дүгээр сар болсон. Тэгээд би өөрөө банкин дээр очиж хүсэлт гаргаад байгууллагынхаа дансны хуулгыг авч үзэхэд үлдэгдэл мөнгө бага харагдсан, мөн данснаас их хэмжээний мөнгө гарсан харагдахаар нь би сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга уулзаж “манай байгууллагын санхүүгээс мөнгө дутсан байж магадгүй юм шиг байна, миний тооцоогоор байх ёстой мөнгө байхгүй байна, та нэг шалгаад өгөөч ээ” гэж хэлж хүсэлт тавьсны дагуу сумын Засаг даргын захирамжаар манай байгууллага дээр санхүүгийн шалгалт хийх бүрэлдэхүүн томилогдож, шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр байгууллагын нягтлан бодогч ******* нь анхан шатны бичиг баримтгүйгээр 24,833,340 төгрөгийг 112 удаагийн гүйлгээгээр дур мэдэн зарцуулсан гэсэн дүн гарсан. Энэ шалгалтын дүнг сумын Засаг даргын албан тоотоор Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хүргүүлсэн. Засаг даргын явуулсан албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн удирдамжтай шалгалтын комисс ирж манай байгууллагад санхүүгийн шалгалт хийгээд нягтлан бодогч ******* нь анхан шатны бичиг баримтгүйгээр нийт 23,608,140 төгрөгийн 108 удаагийн гүйлгээг хийсэн, үүнээс байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэх 1,738,000 төгрөгийг хасаж нийт 21,870,140 төгрөгийг анхан шатны баримтгүй, хувьдаа захиран зарцуулсан гэж дүгнэлт гаргасан. Мөн нягтлан бодогчид ур чадварын нэмэгдэл үндэслэлгүй олгосон, шатахууны төлбөрийг аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн боловч талоныг нь дутуу өгсөн зэрэг зөрчил илэрч ур чадварын нэмэгдэл олгосон гэж 263,250 төгрөг, шатахуун худалдан авсан баримт дутуу өгсөн 200,000 төгрөг, няраваас шатахууны талон авчхаад замын хуудас өгөөгүй 200,000 төгрөгийн дутагдал гарсан юм... Манай байгууллага нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тул төрийн сангаар дамжилгүйгээр шууд байгууллагын удирдлагын шийдвэрээр гүйлгээ хийгддэг. Гүйлгээ хийх эрх нь нягтлан бодогч интернэт банкаар дамжуулан гүйлгээ хийдэг юм. Уг нь ямар нэгэн гүйлгээ хийхийн өмнө нягтлан бодогч нь даргад ийм гүйлгээ хийх талаар танилцуулж хийх, интернэт банкаар гүйлгээ хийснийг байгууллагын дарга нь мөн интернэт банкаар нэвтэрч нягтлан бодогчийн хийсэн гүйлгээг зөвшөөрсөн тохиолдолд мөнгө шилждэг учиртай юм. Гэтэл намайг ажлаа хүлээлгэж өгсний дараа манай байгууллагын нягтлан бодогч нь банкин дээр очиж гарын үсэг солихдоо интернэт банкаар гүйлгээ хийхэд даргын зөвшөөрөл шаардахгүйгээр нягтлан бодогчийн эрхээр гүйлгээ хийдэг үйлдлийг нь сонгочихсон байсан. Би 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байгууллагын санхүүгээс мөнгө гаргахад тогтмол хяналт тавьдаг байсан ба 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсний маргаашаас эхлээд данснаас мөнгө гарч эхэлсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сумын Засаг даргын захирамжаар “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдож, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр сумын Засаг даргад ажлаас гарах өргөдлөө өгчхөөд өөрөө 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт ирж ажилдаа бараг очихоо больж, зөвхөн 7 хоногийн лхагва гаригт л очдог байсан. Тэгж байгаад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тушаал гарч би ажлаас чөлөөлөгдсөн. Намайг уг байгууллагын даргаар ажиллаж байх үед байгууллагын дансаар хийгдэх бүх мөнгөн гүйлгээний захиран зарцуулах эрхийг би мэддэг, миний гарын үсэг, зөвшөөрөлтэйгөөр нягтлан бодогч гүйлгээ хийдэг байсан. Манай байгууллага нь банкны данс ашигладаг. Байгууллагын нягтлан бодогч нь банкны интернэт банкаар байгууллагын дансаар гүйлгээ хийдэг. Хэрэв цаасаар нэхэмжлэхтэй ирсэн тохиолдолд би шаардлагатай материал дээр нь гарын зурж нягтлан бодогчид өгөөд нягтлан бодогч интернэт банкаар шилжүүлдэг байсан. Ер нь бол манай нягтлан бодогч интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг мэддэг, би уг нэр, нууц үгийг нь мэддэггүй байсан учраас тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Б. л гүйлгээг хийдэг байсан. Нягтлан бодогч Б. нь намайг ажиллаж байх үед тийм зүйл худалдаж авах гэсэн юм, ийм машины засвар хийх гэж байна интернэт банкаар гүйлгээ хийчих үү гэж асуудаг байсан. Надад байгууллагын данс руу нэвтрэх интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр нь байхгүй байсан болохоор би ямар нэгэн хяналт тавьж байгаагүй... Миний санаж байгаагаар ширээ сандал явсан, оффисын шүүгээ, суурин компьютер 2 ширхэг авсан, кантер машин засуулсан, ажлын байранд камер суулгуулсан. Миний энэ санаж байгаа зүйлүүд бол бүгд санхүүгийн баримттай байгаа. Байгууллагын данснаас хананы наадаг обой, аж ахуйн бараа, почки, паар, арматурын үнэ, чихэр, тавиур, аяга, хоол, хөшиг, ус, сүү, уртасгагч, кофе, алчуур, саван, ариун цэврийн цаас, хаалганы пүрш тавгийн чихэр, үзэг, цоож гэх мэт гүйлгээний талаар огт мэдэхгүй. Намайг ажилд ороход л байгууллагын контор, албан өрөөнд засвар хийгдчихсэн байсан. Миний мэдэхээр энэ байгууллагад паар, почки, хананы обой гэх мэт зүйлс аваагүй. Тэр бусад жижиг сажиг гүйлгээг нягтлан бодогч дур мэдээд өөрөө хийсэн байх, би бол мэдэхгүй, надаас 00-н цаас, саван, чихэр, авчих уу гэж нэг ч удаа асууж байгаагүй. Намайг байх үед бичгийн цаас, бичиг хэрэг багасаад ирэхээр Дарханаас нэхэмжлэхээр бөөндөж авдаг байсан. Би ажиллаж байхдаа нягтлан бодогчийг санхүүгийн тайлангаа тавь, надад санхүүтэй холбоотой юмаа тайлбарлаад өгөө, би ерөөсөө энэ талаар мэдэхгүй гэж хэлэхээр “би өмнөх нягтлан бодогчийн хийсэн юмыг засаж байна, энийг дуусчхаад танд тайлбарлаж өгнө” гэж хэлээд хойшлуулаад байдаг байсан... намайг ажлаа хүлээлгэж өгсний дараа миний ажлыг авсан н.Ариунболд дарга нь над руу утсаар яриад “Манай байгууллагын дансны үлдэгдэл нэг л биш байна, энийг сумаар шалгуулъя” гэж ярьж байсан, дараа нь дахиж яриад “Сумаас шалгалт хийгээд 20 гаруй сая төгрөг дутсан байна, чи энэ талаар мэдэж байгаа юм байна уу?, чамтай холбоотой 510,000 төгрөгийн шатахууны баримт байхгүй байна” гэж ярьж байсан. Тэгээд би тэй ярихад “шатахуун дээр чинь акт гарчихлаа, миний буруугаас болсон юм чинь би төлье" гэж ярьж байсан. “ хот тохижилт" ОНӨААТҮГазар нь цахилгаанчин байхгүй байсан болохоор би нэг цахилгаанчин ажилд авах талаар нягтлан бодогч тэй ярьж байсан. Тэгсэн чинь “надад таньдаг сайн цахилгаанчин байгаа, та ажилд авчих” гээд Дашдаваа билүү Дашка гэж дууддаг Дархан Дулааны цахилгаан станцад ажилладаг нэг залууг байгууллагадаа гэрээт ажилтнаар авсан юм. Тэгтэл тэр хүний цалинг сар сардаа ерөөсөө өгөхгүй байж байгаад намайг ажлаас гарсны дараа гэнэт 3 сарын цалинг нь бөөнд нь шилжүүлчихсэн байсан. ... Би Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТГ-ын
даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагад дарга буюу надад албаны машин
техник байхгүй өөрийн эзэмшлийн тоёота акуа маркийн автомашиныг албан
хэрэгцээндээ унаж эдэлж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд тухайн
байгууллага нь шинээр үйл ажиллагаагаа явуулаад удаагүй, чиг үүрэг нь бүрэн
жигдрээгүй байсан ба сумын Салхит 3 дугаар баг Цайдам зэрэг сумын төвөөс
зайдуу газар нутаг руу хог ачилтын портер машинаа дагж явдаг байсан. Мөн Дархан-
Уул аймаг руу байгууллагын бичиг баримтыг бүрдүүлэх гэж мөн удаа дараа явсан
зэрэгт өөрийн машиндаа байгууллагаас шатахуун авч яваад ажлаасаа гарах үедээ
зам хуудсаа өгч амжаагүй... Тухайн мөнгөн дүн дэх шатахууныг би хувийн
хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл байхгүй албан хэрэгцээндээ зарцуулсан... Харин
*******гийн зам хуудасгүй зарцуулсан гэх 200,000 төгрөг мөн орлогод
бүртгээгүй 200,000 төгрөг нийт 400,000 төгрөгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ
******* нь мөн ажлаар Дархан-Уул аймаг руу байгууллагын бичиг баримтын
бүрдэл хангах, мөн бусад шаардлагатай ажлаар бас явж байсан тэр үедээ
байгууллагаас шатахуун авч явсан байж магадгүй. ... Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тухайн байгууллагын албан үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүй тус оны 11 дүгээр сарын сүүлээр ажлаас гарах өргөдлөө өгөөд ажил дээрээ биеэр очихгүй байсан. Тэр үед нягтлан ******* нь над руу  утсаар залгаад санхүүчдийн баяр болж байна санхүүчдээ баярлуулах уу гэж асуухаар нь би ямар байдлаар баярлуулах гэж байгаа юм би ажлаа өгөх гэж байгаа юм чинь
сайн мэдэхгүй байна өөрөө мэдээд шийд гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр бол
, нарт байгууллагын данснаас мөнгө гаргаад өг гэж огт
хэлээгүй. Гэхдээ сүүлд нь буюу тухайн сардаа ******* нь над руу дахиж утсаар
залгаад би, нарт бэлэг өгөх гэхээр өгөх юм олдохгүй
байхаар нь тус бүрд нь 150,000 төгрөгийг өгчихлөө гэж хэлж байсан. Тухайн мөнгийг
хаанаас яаж ямар санхүүгийн эх үүсвэрээр гаргаж өгсөн талаар би асуугаагүй мөн
надад хэлээгүй. Тухайн хүмүүст өгөхдөө надаас өгч байгаа шүү гэж хэлээд өгсөн гэдэг
зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31, 2-р хавтаст хэргийн 231-233, 235/,

Гэрчгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний
банканд эзэмшдэг ***** тоот данс руу сумын “ хот тохижилт” ОНӨААТГ-ын банканд эзэмшдэг ***** тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “ЕВ-Орц засварын мөнгө шилжүүлэв” гэх гүйлгээний
утгатайгаар шилжүүлсэн 540,000 төгрөг нь ямар учиртай вэ гэхээр сумын орон
сууцны 8 дугаар байрны 2 дугаар орцны иргэд өөрсдийн хөрөнгө санхүүгээр тухайн
8 дугаар байрныхаа орцны хана тааз, шал зэргийг засвар үйлчилгээг хийлгэхээр болж
нэг айлаас 180,000 төгрөгийг цуглуулж хот тохижилт ОНӨААТГ-ын
банканд эзэмшдэг ***** тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед 8 дугаар
байрны Тамираа нь 2023 оны 9 дүгээр 24-ний өдөр банкны ***** тоот
данснаас 180,000 төгрөгийг “8-11 тоот Тамираа” гэх гүйлгээний утгатайгаар мөн
байрны Оюунчимэг нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр банкны *****
тоот данснаас 180,000 төгрөгийг “орон сууц 8-7 тоот ” гэх гүйлгээний
утгатайгаар, мөн орцны 8 тоотын нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр банкны ***** тоот данснаас 180,000 төгрөгийг “8-r bair 8 toot ” гэх гүйлгээний утгатайгаар, мөн орцны 10 тоотын нь 2023 оны 10 дугаар 03-ны өдөр банкны ***** тоот данснаас 180,000 төгрөгийг ‘ oron suuts 8-2 r orts 10 toot ” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Мөн тус байрны гэх хүн нь бэлнээр 180,000 төгрөгийг надад өгсөн. Улмаар тухайн байрны таван оршин суугчаас байгууллагын дансанд 4 удаагийн гүйлгээгээр орсон нийт 720,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн орцны засварыг манай байгууллагын ажилчид хувиараа ажлын бус цагаар хийхээр тохирсон гэвч тухайн оршин суугчид байгууллагын дансанд мөнгө хийнэ гээд мөнгийг байгууллагын дансанд шилжүүлсэн. Улмаар тус оршин суугчдаас байгууллагын дансанд орж ирсэн 720,000 төгрөгөөс 540,000 төгрөгийг нь миний бие өөрийн банкны ***** тоот данс руу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Орц засварын мөнгө шилжүүлэв” гэх гүйлгээний утгатайгаар авч орц засварын материал авч тухайн орцыг байгууллагын ажилчдаар засуулсан. Үлдсэн нэг айлын 180,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн 180,000 төгрөгтэй хамт байгууллагын хүмүүст тухайн орцыг зассаны хөлс гэж өгсөн. Ингэхдээ тус байгууллагын дансанд орсон оршин суугчдын мөнгөнөөс үлдсэн 180,000 төгрөгийг байгууллагын данснаас 2023 оны 10 дугаар 31-ний өдөр 378,000 төгрөгийг “Орц засвар” гэх гүйлгээний утгатайгаар гаргуулж авсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний данс руу байгууллагын данснаас “бараа материалын зардал” гэх гүйлгээний утгатайгаар орсон 500,000 төгрөг нь байгууллагын ажилчид бүгд нийлээд Хараа голын эрэг рүү салхинд гарсан тэр үед нягтлан бодогч ******* нь миний банкны ***** тоот данс руу тухайн 500,000 төгрөгийг шилжүүлээд салхинд гарахдаа идэж уух хүнсний материал авчих гэж хэлсэн. Улмаар миний бие тус мөнгөөр хүнсний материал аваад мөнгө дутсан учир өөрт байсан оршин суугчид буюу ын надад бэлнээр өгсөн 180,000 төгрөгийг нэмж салхинд гарахад идэж уух зүйлсийг авсан. Түүний дараа тус 180,000 төгрөгийг байгууллагын дансанд үлдсэн нэг айлын 180,000 төгрөгтэй хамт миний данс руу хийсэн учиртай юм... Нягтлан бодогч ******* нь байгууллагын ажилчид дунд шинээр байгуулагдсан байгууллага юм чинь бүгд салхинд гараад бөөнөөрөө цай унд ууя гэж хэлээд миний данс руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүулсэн 500,000 төгрөгийг хийсэн. Тус мөнгийг над руу шилжүүлэхдээ би таны дансанд мөнгө хийе та хэрэгцээтэй зүйлсээ аваад ир гэж хэлээд тус мөнгийг шилжүүлсэн. Харин эргүүлэн төлөх талаар юу ч хэлээгүй тухайн мөнгийг байгууллагын данснаас гарч байгаа талаар байгууллагын бусад ажилчид мэдээгүй.
...Дархан-Уул аймгийн Санхүү хяналт дотоод аудитын албанаас хяналт шалгалт орсны дараа тухайн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн миний данс руу орсон 500,000 төгрөгийг асуухаар нь үнэн зөвөөр хэлэх гэхэд ******* нь надад хандан та хоол хүнсэнд орсон гэдэг байдлаар хэлсэн дээр гэж хэлсэн тэгээд түүний дараа Авлигатай тэмцэх газар дээр мэдүүлэг авахаар нь *******гийн хэлснээр мэдүүлсэн. Тухай гүйлгээг ******* нь над руу шилжүүлэхдээ Санхүүчдийн баяр тэмдэглэх гэсэн юм тань руу мөнгө шилжүүлчихлээ та данснаасаа надад аваад өгчих гэж хэлэхээр нь би тухайн мөнгийг 500,000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр аваад *******д бэлнээр нь 500,000 төгрөгийг нь бүгдийг нь түүний ажлын өрөөнд нь оруулж өгсөн. Түүний дараа ******* нь намайг ажлын өрөөндөө нярав ийн хамт сууж байхад дугтуйтай мөнгө мөн дагалдуулаад хоёр ширхэг шоколад зэргийг тус тусад нь өгсөн дугтуйн дотор нь 150,000 төгрөг байсан. Тухайн мөнгийг өгөхдөө санхүүчдийн баяр гээд дарга Батбаяраас өгч байна гэж хэлээд өгсөн... *******гийн бид хоёрт өгсөн мөнгийг байгууллагаас албан ёсоор баяр тэмдэглэх мөнгө санхүү байдаг байх тэрнээс нь гараад өгч байгаа юм байх гэж бодсон тэрнээс өөрөөр бол тухайн мөнгийг шууд байгууллагын данснаас гаргаад өгч байна гэж огт бодоогүй. ... Хогны машиныг дагж явдаг учир нь суманд хот тохижилт анх удаа үйл ажиллагаа явуулаад удаагүй байсан учир хогны төлбөр тооцоон дээр зөрчил үүсэх мөн жолооч нарт ачуулчхаад үнэ хөлсөө өгөхгүй байх, хоёр ачигч жолооч яахаар хогны машинд багтахгүй тохиолдолд өөр машинаар дагж явах тохиолдол байдаг. сумын хот тохижилт ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан нь ажиллаж байх хугацаандаа албаны машинтай байгаагүй одоо ч албаны суудлын машин байхгүй. нь ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө хувийг машиныг албан хэрэгцээндээ унаж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105-107, 2-р хавтаст хэргийн 242, 250/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь миний хууль ёсны нөхөр болох төрсөн дүү юм аа. Миний хувьд *******гээс авах авлага бол байгаа... одоогийн байдлаа би 3,000,000 төгрөгийн авлагатай байгаа. Би банкны ***** тоот дансыг эзэмшдэг. Тухайн дансыг надаас өөр хэн нэгэн хүн ашигладаггүй. Миний банкны ***** тоот данс руу ***** тоот данснаас орсон орлогын гүйлгээнүүдийг би дансны хуулганаас шүүж үзлээ. Дээрх асуултад дурдагдсан нийт 5 удаагийн орлогын гүйлгээгүйгээр 8,583,000 төгрөгийг миний хадам дүү болох ******* нь миний данс руу шилжүүлж өөрийн данс руу хийлгэж авсан. Учир нь ******* нь 2023 онд Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ надад хандан таны данс руу мөнгө шилжүүлчихье тэгээд би танд данс өгнө та миний өгсөн данс руу шилжүүлээрэй гэдэг байсан. Тухайн орлогын гүйлгээг тус бүрээр нь ангилан яривал

-2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “кантер засварын мөнгө” гэх гүйлгээний утгатай 3,045,000 төгрөгийг миний ***** тоот данс руу шилжүүлснийг би хүлээн авч тухайн өдөр *******гийн надад өгсөн ***** тоот данс руу 2,800,000 төгрөгийг нь шилжүүлсэн мөн *******гийн банкны ***** тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 45,000 төгрөгөөр нь намайг хотод явж байх үед витамин захиж байсан би түүнийг нь авчирч өгсөн.

-2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “00 засварт” гэх гүйлгээний утгатай 1,500,000 төгрөгөөс 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн банкны ***** тоот данснаас ***** тоот данс руу шилжүүлсэн тухайн дансыг ******* нь надад өгсөн. Үлдсэн мөнгөнөөс 100,000 төгрөгийг нь *******гийн банкны ***** тоот данс руу шилжүүлж үлдсэн 400,000 төгрөгийг би тухайн үед би *******гээс авлагатай байсан мөнгөндөө суутгаж авсан.

-2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Bill” гэх гүйлгээний утгатай 2,120,000 төгрөгийг өөрийн нөхөр болох банкны ***** тоот данс руу шилжүүлээд тухайн данснаас *******гийн банкны ***** тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тухайн мөнгөн дүнгээр нь шилжүүлсэн.

-2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Bill” гэх гүйлгээний утгатай 418,000 төгрөгийг *******гийн банкны ***** тоот данс руу тухайн өдөр нь буцаагаад тус мөнгөн дүнгээр нь шилжүүлсэн.

-2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Bill” гэх гүйлгээний утгатай 1,500,000 төгрөгийг ******* нь надад зээлээ төлсөн. Тухайн мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан. Би өөрийн данс руу шилжин орсон дээрх орлогын гүйлгээнүүдийг Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ- ын буюу төсвийн хөрөнгө гэдгийг мэдээгүй. ******* нь миний данс руу шилжүүлье тэгээд өөриин данс руугаа авъя гэхээр нь би дансаа өгсөн, мөн тухайн үед ...*******гээс авлагатай байсан учир өр зээлдээ мөн тухайн мөнгөнөөс авсан. Миний данс руу орсон 8,583,000 төгрөгөөс би *******д 6,683,000 төгрөгийг буцаан өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн. Харин үлдсэн 1,900,000 төгрөгийг *******гээс авах авлагадаа тооцож авсан” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 151-152/,

 

*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ нь 2023 оны 07 дугаар сард анх шинээр тухайн суманд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа тухайн оноос хойш явуулж байгаа. Тус байгууллага нь сумын нутаг дэвсгэрийн хүрээнд хог цэвэрлэх, гудамж талбайн гэрэлтүүлэг зэрэг ажпыг хийж гүйцэтгэдэг. Мөн тухайн байгууллага нь Дархан-Уул аймгийн сумын Орон нутгийн төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байгууллагын санхүүжилтийг тус сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаар батлагдсан төсвийг сар төсвийн хуваарийн дагуу олгодог. Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын төсвийг сар бүр олгохдоо сар бүр ижил мөнгөн дүнгээр буюу сард 23,500,000 төгрөгийн санхүүжилтийг тухайн байгууллагын банкны ***** тоот дансаар олгодог. Гэхдээ эхний санхүүжилтийг ***** тоот дансаар нэг удаа олгосон. “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын санхүүжилт авдаг гэх дээрх *****, ***** тоот данснууд нь тухайн байгууллагын нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны данснууд юм. Тухайн байгууллагын анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд ***** тоот дансаар нэг удаа буюу эхний сарын санхүүжилтийг олгоод тухайн дансны үлдэгдлийг ***** тоот данс руу шилжүүлж уг ***** тоот дансыг хааж ***** тоот дансаар одоог хүртэл санхүүжилтээ авч тухайн дансаар санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн дансанд сар бүр орж буй санхүүжилтийг тухайн байгууллагын үйл ажиллагаанд буюу 70-80 хувийг ажилчдын цалин хөлсөнд зарцуулах, үлдсэн мөнгөн дүнг байгууллагын үйл ажиллагаа буюу тээвэр, шатахуун, хог хаягдлыг зайлуулах зардал, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл авах, бичиг хэргийн хэрэгсэл авах зэрэг бусад дотоодын зардалд зарцуулж тухайн зарлагыг санхүүгийн анхан шатны баримтаар бүрдүүлж улирал, хагас, бүтэн жилийн тайланд тусгах ёстой. Мөн жилийн эцэст аудитын байгууллагатай гэрээ хийж санхүүгийн баримтаа шалгуулж дүгнэлт гаргуулсан байх ёстой.Тухайн байгууллагын санхүүжилт авдаг дээрх данснуудаар тус байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хувийн хэрэгцээний гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй. Дээрх санхүүжилтийг зарцуулахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зориулалтын дагуу зарцуулах ёстой. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* нь тухайн байгууллагын нягтлан бодогчоор 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр томилогдон ажилласан. ******* нь тухайн байгууллагад нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа байгууллагын данс буюу ***** тоот дансыг интернэт банк болгож банктай гэрээ хийж, тухайн данснаас зарлага гаргахдаа зөвхөн өөрийн гарын үсгээр мөн зөвхөн өөрийн мэддэг нэвтрэх нэр, нууц үгээр зарлага буюу гүйлгээ хийхээр тохируулж нийт 22 сая төгрөгийн хохирлыг тухайн байгууллагад учруулсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  93-94/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... сумын “ хот тохижилт” ОНӨААТГ нь 2023 оны 10 дугаар сард өөрсдийн албан байрандаа засвар үйлчилгээ хийсэн үйлдэл байхгүй. Тухайн байгууллага нь анх шинээр үйл ажиллагаагаа явуулахдаа буюу Мөнхгэрэл нягтлан бодогчийн үед албан байрандаа засвар үйлчилгээ хийсэн тэрнээс П нягтлан бодогчийн үед засвар үйлчилгээ хийгээгүй.  ... сумын “ хот тохижилт” ОНӨААТГ нь 2023 оны 10 сард байгууллагын албан хаагчид бүгдээрээ Хараа голын эрэг дээр очиж хоол хийж идээд ирсэн нэг удаагийн үйлдэл байгаа... Гэхдээ Дархан-Уул аймгийн Санхүү хяналт дотоод аудитын шалгалт ороход дээрх салхинд гарсан мөнгө нь байгууллагаас гарсан гэдгийг мэдсэн. Мөн 2023 оны 12 сард намайг өглөө ажил дээрээ орж ирэхэд нягтлан бодогч ******* нь бид хоёрт санхүүчдийн баярын бэлэг гээд бид хоёрт тус тусад нь 150,000 төгрөгийг хоёр хоёр жижиг шоколадны хамт өгсөн. Тухайн мөнгийг өгөхдөө ******* нь бид хоёрт өгөхдөө байгууллагын дарга нь санхүүчдийн баярын бэлэг өгүүлсэн гэж хэлээд бид хоёрт өгсөн бусад хүмүүст өгөөгүй. Тухайн мөнгийг ямар учиртай мөнгө байсан талаар дээрх хяналт орсны дараа сонсоход мөн байгууллагаас гаргасан мөнгийг бид хоёрт өгсөн гэдгийг мэдсэн. Өөрөөр бол тухайн мөнгийг байгууллагын ажилчдаараа болон, П бид нар ярьж байгаад байгууллагын данснаас дур мэдэн гаргаж авсан үйлдэл байхгүй. Тус 150,000 төгрөгийг болон өмнө нь хоолонд төлбөр мөнгийг буцаан нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96-97, 2-р хавтаст хэргийн 240/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан-Уул аймгийн сумын Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01/31 дугаартай албан бичгээр “ хот тохижилт” ОНӨААТҮГ-т хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илэрч байгаа тул хяналт шалгалтыг хийж өгнө үү” гэх утга бүхий албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Дээрх албан бичгийн дагуу албаны дарга Л.Дагийсүрэн нь санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч бид хоёрыг ажлын 3 хоногт шалгах удирдамж боловсруулж ажиллах чиглэл өгч цохолт хийсэн. ...Тухайн хяналт шалгалтаар “ хот тохижилт” ОНӨААТҮГ-т нийт 13 төрлийн зөрчил илэрч мөнгөн дүнгээр тооцвол 39,326,217 төгрөгийн зөрчил илрүүлсэн. Тухайн 13 төрлийн зөрчлийг ийн хамт хяналт шалгалтаар илрүүлсэн. Ингэхдээ тухайн 13 төрлийн зөрчлөөс миний бие дараах зөрчлүүдийг илрүүлсэн. Үүнд:

-Шатахууны зардал төлүүлэх 1,242,925 төгрөг, 23-01-24/01 актын дугаартай,

-Шатахууныг данс бүртгэлд тусгаж зардал гаргах 735,100 төгрөг,

-Хогны төлбөр төсөвт төвлөрүүлэх 2,549,150 төгрөг,

-Хогны төлөгдөөгүй төлбөрийг бүртгэлд тусгах 1,787,50 төгрөг,

-Байгууллагын дансанд төвлөрөөгүй спорт заалны орлого 1,757,600 төгрөг,

-Спорт заалны орлогоос зарцуулсан цалин 1,100,000 төгрөг,

-Спорт заалны орлогоос худалдан авсан бараа материал 637,600 төгрөг,

-Хогны төлбөрийг авлагын бүртгэлээс хасах 60,000 төгрөгийн зөрчлүүдийг
миний бие хяналт шалгалтаар илрүүлсэн. Миний хяналт шалгалтаар илрүүлсэн
дээрх 8 төрлийн зөрчлийг задлан тайлбарлавал 23-01-24/01 актын дугаартай
шатахууны зардал төлүүлэх 1,242,925 төгрөгийг тайлбарлавал тус байгууллагын
даргаар ажиллаж байсан Батбаяр, мөн байгууллагын нягтлан бодогч *******
нар нь 940,000 төгрөгийн шатахууныг замын хуудас, анхан шатны баримтгүйгээр
зарцуулсан байх тул тухайн хоёр хүнээр нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон.
1,242,925 төгрөгөөс үлдэх 302,925 төгрөгийг нэр бүхий 6 хүн нь шатахууны
батлагдсан нормоос хэтрүүлэн зарцуулсан тул тухайн хүмүүсээр төлүүлэхээр 23-01-
24/01 дугаартай акт тавьсан. Шатахууныг данс бүртгэлд тусгажзардал гаргах 735,100
төгрөг, хогны төлбөр төсөвт төвлөрүүлэх 2,549,150 төгрөг, хогны төлөгдөөгүй
төлбөрийг бүртгэлд тусгах 1,787,50 төгрөг, байгууллагын дансанд төвлөрөөгүй спорт
заалны орлого 1,757,600 төгрөг. спорт заалны орлогоос худалдан авсан бараа
материал 637,600 төгрөг, спорт заалны орлогоос зарцуулсан цалин 1,100,000 төгрөг
зэрэг зөрчлүүд нь санхүүгийн данс бүртгэлд тусгагдаагүй, бараа материалыг орлогод
бүртгээгүй, айл өрх аж ахуй нэгж байгууллагуудын төлөөгүй хогны төлбөрийг
бүртгэлд тусгаагүй, байгууллагын дансанд орсон хогны төлбөрийг орон нутгийн
төсвийн орлогын дансанд бүрэн төвлөрүүлээгүй, жолоочийн замын хуудсаар
баталгаажсан шатахууныг данс бүртгэлд тусгаагүй гэсэн зөрчлүүд байх тул улсын
ахлах байцаагчийн 23-01-24/01 дугаартай албан шаардлагаар бүртгэлд тусгах,
зөрчлийг арилгах, арга хэмжээ авхуулахаар тухайн байгууллагын дарга, нягтлан
бодогч нарт үүрэг өгсөн. Ингэснээр тухайн байгууллагын 2023 оны санхүүгийн тайлан
үнэн зөв бодитой гарах нөхцөлийг бүрдүүлнэ.Дээрх 23-01-24/01 дугаартай акт дахь 1,242,925 төгрөгийн 940,000 төгрөгийг шатахууныг тухайн байгууллагын даргаар ажиллаж байсан Батбаяр, мөн байгууллагын нягтлан бодогч ******* нар нь өөрсдөө гарын үсэг зурж нярваасаа авсан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон учраас тухайн хоёр хүнээр төлүүлэхээр акт тавьсан. Тухайн актыг нягтлан бодогч ******* нь өөрөө хүлээн зөвшөөрч акт дээр гарын үсгээ зурсан. Харин Батбаяр нь акт дээр гарын үсэг зураагүй боловч тухайн мөнгийг манай санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны төсвийн орлогын дансанд тушаасан байдаг, баримтаар харагдана. Тухайн 23-01-24/01 дугаартай акт тавьсан 1,242,925 төгрөг нь хяналт шалгалтаар илэрсэн анхан шатны баримтгүй зарцуулсан 21,870,140 төгрөгөөс тусдаа зөрчил мөн тухайн 21,870,140 төгрөгт багтаагүй тусдаа дүн юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 99-100/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн хяналт шалгалтаар “ хот тохижилт” ОНӨААТҮГ-т нийт 13 төрлийн зөрчил илэрсэн. Тухайн зөрчлүүдээс миний бие 5 зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан. Үүнд:

23-0124/02 актын дугаартай “Нөхцөлийн нэмэгдэл төлүүлэх тухай” 290,132
төгрөгийн зөрчил,

23-01-24/03 актын дугаартай “Ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” 263,250
төгрөгийн зөрчил,

23-01-24/01 Улсын ахлах байцаагчийн албан шаардлагын дугаартай “Үндсэн
хөрөнгө болон бараа материал орлогод авхуулах тухай” 1,816,300 төгрөгийн зөрчил,
"Анхан шатны баримтгүй зарцуулсан" 21,870,140 төгрөгийн гүйлгээний зөрчил,

5,216,070 төгрөгийн “Үр дүнгиин урамшуулал олгосон” зөрчилд өгсөн зөвлөмж зэргийг хяналт шалгалтаар илрүүлсэн. Бусад зөрчлийг Б.Лхамхүү нь илрүүлж тогтоосон. Дээрх 5 төрлийн зөрчлийг задлан тайлбарлавал 23-01-24/02 актын дугаартай “Нөхцөлийн нэмэгдэл төлүүлэх тухай” 290,132 төгрөгийн зөрчил нь Засгийн газрын 1995 оны “Тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох хөдөлмөрийн нөхцөлийн тухай” тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт” зэрэгт дурдагдаагүй албан тушаал, мэргэжилд буюу тухайн байгууллагын дарга болох *******од 290,132 төгрөгийн “Нөхцөлийн нэмэгдлийг олгосон” үүн дээр улсын ахлах байцаагчийн 23-01-24/02 дугаартай актаар орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон. 23-01-24/03 актын дугаартай “Ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” 263,250 төгрөгийн зөрчил нь Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам” тухайн журмын 5 дугаар зүйлд “... ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг улирал бүр хэлэлцэн шийдвэрлэж байна” гэж заасныг зөрчиж олгосон. Тухайн зөрчилд Улсын ахлах байцаагчийн акт тавигдсан боловч ******* нь төлөөгүй байгаа. 23-01-24/01 Улсын ахлах байцаагчийн албан шаардлагын дугаартай “Үндсэн хөрөнгө болон бараа материал орлогод авхуулах тухай” 1,816,300 төгрөгийн зөрчил нь тухайн байгууллага нь 2023 онд харилцах данснаасаа үндсэн хөрөнгө болон бараа материал худалдан авсан ба түүнийгээ байгууллагын орлогод бүртгэж аваагүй, бүртгэлд тусгаагүй зөрчил гаргасан. Тухайн бараа материалыг шалгаж үзэхэд тухайн байгууллага дээрээ байсан. Үүн дээр нь орлогод бүртгэж авах тухай улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж хэрэгжилтийг хангуулж ажилласан. Мөн дугаартай “Анхан шатны баримтгүй зарцуулсан 21,870,140 төгрөгийн гүйлгээний зөрчил нь тухайн байгууллагын банк дахь *****, ***** тоот хоёр данснаас 2023 оны 07 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын хугацаанд нийт 23,608,140 төгрөгийг анхан шатны баримт болох нэхэмжлэх, зарлагын баримт е-баримтгүйгээр гүйлгээ хийсэн зөрчилтэй үүнээс 1,738,000 төгрөгийн баримтын бүрдлийг хангах, үлдсэн 21,870,140 төгрөг нь зориулалт нь тодорхойгүй гаргасан зардлыг нягтлан бодогч *******гээр төлүүлж, 2023 оны санхүүгийн тайланд тэнцэлд тусгах, “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын дансанд төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн албан шаардлага өгсөн боловч биелүүлээгүй байгаа. 5,216,070 төгрөгийн “Үр дүнгийн урамшуулал олгосон зөрчил нь тухайн байгууллагын албан хаагчдад олгох үр дүнгийн урамшууллын хувь хэмжээ, шалгуур үзүүлэлтийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж олгож байх тулаар тухайн байгууллагын дарга, нягтлан бодогчид зөвлөгөө, зөвлөмж өгсөн. Энэ нь тухайн 5,216,070 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгоод байгаа нь Иргэдийн хурал батлаагүй гэхдээ цалин хөлсийг Иргэдийн хурлын тогтоолоор тогтоосон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Орон нутагт нягтлан бодогчийн хэрэгцээ шаардлага өндөр мөн нягтлан бодогчоор ажиллах хүний нөөц хомс байдаг. “ хот тохижилт” ОНӨААТҮГ нь 2023 онд шинээр үүсгэн байгуулагдаж нягтлан бодогчгүй байсан учир тухайн байгууллагын нягтлан бодогчийн ажлыг өөрийн үндсэн ажил болох сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэхээр тушаал гарч тухайн ажлыг хийхээр болсон. Миний бие “ хот тохижилт” ОНӨААТҮГ-т нягтлан бодогчоор 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс тус оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажиллах хугацаанд тухайн байгууллагад сумын Засаг даргын тамгын газраас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсвийн дагуу сард 23,500,000 төгрөг буюу 07, 08 дугаар сарын санхүүжилт болох нийт хоёр сарын 47,000,000 сая төгрөгийн төсөв санхүүжилт орсон. Тухайн саруудад ажиллах хугацаандаа дээрх хоёр сарын санхүүжилт болох 47,000,000 төгрөгөөс тухайн байгууллагын ажилчдын цалин, мөн тухайн байгууллага нь сумын Иргэдийн чөлөөт цагийн нэгдсэн төв гэх албан байранд шинээр тохижиж үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор ажлын байрны дотор засалтай холбоотой хулдаас, обой, уртасгагч, компьютер, шал угаагч, бусад засварт хэрэгцээтэй барилгын материалыг тухайн саруудын санхүүжилтээс санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн зарлагын гүйлгээг хийсэн. Мөн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, болон албан хэрэгцээний бичиг хэргийн хэрэгслийн зарцуулалт зэргийг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хийсэн. Улмаар миний бие 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар тухайн ажлаас чөлөөлөгдөж үндсэн ажлаа хийхээр болж тухайн газрын ажлыг *******д хүлээлгэн өгсөн. *******д данс тооцоо хүлээлгэн өгөхөд “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын банкны харилцах дансанд 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 10,312,775.28 төгрөгийн үлдэгдэлтэйгээр хүлээлгэн өгсөн. Мөн *******д ажил хүлээлгэж өгөх үедээ дээрх санхүүжилтээр орсон орлогын зарцуулалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг тулгаж хүлээлгэн өгсөн. Тухайн үед тайлан тооцоо гаргаагүй шалтгаан нь санхүүгийн тайлан гаргах хугацаа болоогүй байсан учир анхан шатны баримтуудыг тулган ажил хүлээлгэж өгсөн. Мөн намайг ажлаас гарсны дараа гурав дахь удаагийн санхүүжилт нь орсон байх ёстой. *******д би 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажил хүлээлгэж өгөх үедээ ажил хүлээлцсэн тэмдэглэл, акт зэргийг үйлдээгүй учир нь санхүүгийн тайлан гарах хугацаа болоогүй байсан учир анхны шатны баримтуудыг тулгаж ажлаа хүлээлгэж өгсөн. “ хот тохижилт” ОНӨААТҮГ нь тус сумын Засаг даргын тамгын газраас орж ирж буй санхүүжилтийг хүлээн авахдаа банканд ***** тоот дансыг анх ашиглаж байгаад тус данс нь гүйлгээ гарах бүрд шимтгэл аваад байсан учир тухайн дансыг хаалгаж ***** тоот дансыг шинээр нээж санхүүгийн орлого зарлагын гүйлгээг хийж байсан. Тус ***** тоот данс дээр би ажиллаж байх үедээ интернэт банк нээлгэж гүйлгээ хийж байсан. Харин ажил хүлээлцэх үедээ *******д тус дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хүлээлгэн өгч байсан. Түүнээс хойш би тухайн дансыг ашиглаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 130-131/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр баг, 8 дугаар байрны 2 дугаар орцны 7 тоотод нөхөр Ган-Эрдэнэ мөн хүүхдийн хамт оршин суудаг... Миний амьдардаг Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр баг, 8 дугаар байрны 2 дугаар орцны нийт 5 айл нийлээд өөрсдийн сайн дурын үндсэн дээр орцоо засуулахаар тус сумын хот тохижилт ОНӨААТҮГ-т хүсэлт гаргаад тухайн байгууллагын ажилчид ажлын бус цагаараа орны засвар үйлчилгээ хийсэн. Засвар үйлчилгээний төлбөр мөнгийг тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн айл бүр 180,000 төгрөг цуглуулж шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 2/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний амьдардаг Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр баг, 8 дугаар байрны 2 дугаар орцны нийт 5 айл нийлээд өөрсдийн сайн дурын үндсэн дээр орцоо засуулахаар тус сумын хот тохижилт ОНӨААТҮГ-т хүсэлг гаргаад тухайн байгууллагын ажилчид ажлын бус цагаараа орны засвар үйлчилгээ хийсэн. Засвар үйлчилгээний төлбөр мөнгийг тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн айл бүр 180,000 төгрөг цуглуулж шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 4/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай байгууллагын ажилчид бүгд нийлээд Алтан намар өдөрлөгийг тэмдэглэж Хараа гол дээр салхинд гарч хоол идсэн үйлдэл байгаа. Тус салхинд гарах үйл ажиллагааны зардлыг ямар санхүүгийн эх үүсвэрээс гарсан болох талаар сайн мэдэхгүй, гэхдээ ажилчдаас бол огт мөнгө гараагүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 6, 8/

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай байгууллагын ажилчид бүгд нийлээд Алтан намар өдөрлөгийг тэмдэглэж Хараа гол дээр салхинд гарч хоол идсэн үйлдэл байгаа. Тус салхинд гарах үйл ажиллагааны зардлыг ямар санхүүгийн эх үүсвэрээс гарсан болох талаар сайн мэдэхгүй, гэхдээ ажилчдаас бол огт мөнгө гараагүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 11-12/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай байгууллагын ажилчид бүгд нийлээд Алтан намар өдөрлөгийг тэмдэглэж Хараа гол дээр салхинд гарч хоол идсэн үйлдэл байгаа. Тус салхинд гарах үйл ажиллагааны зардлыг ямар санхүүгийн эх үүсвэрээс гарсан болох талаар сайн мэдэхгүй, гэхдээ ажилчдаас бол огт мөнгө гараагүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 14-15/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай байгууллагын ажилчид бүгд нийлээд Алтан намар өдөрлөгийг тэмдэглэж Хараа гол дээр салхинд гарч хоол идсэн үйлдэл байгаа. Тус салхинд гарах үйл ажиллагааны зардлыг ямар санхүүгийн эх үүсвэрээс гарсан болох талаар сайн мэдэхгүй, гэхдээ ажилчдаас бол огт мөнгө гараагүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 17-18/,

эзэмшлийн банкны ***** дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 153-157/,

П. эзэмшлийн банкны ***** дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 158/,

Ггийн эзэмшлийн банкны ***** дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 109-125/,

“ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн банкны ***** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 159-162/,

“ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн банкны *****, ***** дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 65-79, 135-138, 163-170/,

*******гийн эзэмшлийн банкны ***** дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 183-192/,

“ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт болон ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 55-56, 63-65/,

Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17/Б дугаартай “ *******г туршилтаар томилж ажиллуулах тухай” тушаал /2-р хавтаст хэргийн 52/,

Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “ГТг жинхлэн томилох тухай” тушаал /2-р хавтаст хэргийн 53/,

 

Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын даргын 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 дугаартай “ *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал /2-р хавтаст хэргийн 54/,

Дархан-Уул аймаг дахь Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 23-01-24-01/01 дугаартай “ сумын тохижилт ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай” хяналт шалгалтын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 12-23/,

“ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан /2-р хавтаст хэргийн 119-175/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дугаартай: “... 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 23-01-24/01 дугаартай “Улсын байцаагчийн албан шаардлага”-д Дархан-Уул аймгийн “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын банк дахь ***** тоот харилцах дансаар хийгдсэн 23,608,100 төгрөгийн зарлагын гүйлгээг анхан шатны баримтгүйгээр зарцуулсан гэж тусгасан нь шинжилгээгээр 23,788,140 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтад цахим төлбөрийн и-баримтгүй, зориулалтыг тусгасан батлагдсан төсөв, гүйцэтгэлийн тайлангүй, бараа материалын тайланд орлогоор авсан болон зарцуулсныг нотлох анхан шатны баримтгүй байна” гэх дүгнэлт, хавсралт /2-р хавтаст хэргийн 182-188/,

Дархан-Уул аймгийн сумын орон сууцны 8 дугаар байрны 2 дугаар орцны оршин суугчдаас “ хот тохижилт” ОНӨААТҮГ-т гаргасан орцондоо өөрсдийн зардлаар засвар үйлчилгээ хийлгүүлэх тухай хүсэлт /2-р хавтаст хэргийн 243-244/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн дээрх үйлдлүүдийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор Дархан-Уул аймгийн сумын хот тохижилт ОНӨААТҮГ-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17/Б дугаартай тушаалаар томилогдсон байх тул Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж заасны дагуу ******* нь нийтийн албан тушаалтан байна.

Иймд шүүгчдэгч *******г “ хот тохижилт” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Дархан-Уул аймгийн сумын хот тохижилт ОНӨААТҮГ-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө буюу бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруу, үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь анхан шатны баримтгүйгээр 23,068,140 төгрөгийг өөрийн болон бусдын дансыг ашиглаж шилжүүлсэн байх тул уг хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Уг төлбөрөөс Дархан-Уул аймгийн хот тохижилт ОНӨААНТҮГ-ын ажилчид Хараа гол руу гарч хоол, унд идэхдээ байгууллагын данснаас гарсан 500,000 төгрөг, мөн байгууллагын нярав , хог хаягдал хариуцсан зохион байгуулагч нарт санхүүчдийн баяр бэлэг болгон өгсөн 300,000 төгрөг мөн тухайн мөнгийг дагалдуулж өгсөн 2 ширхэг шоколадны үнэ 34,000 төгрөг нийт 834,000 төгрөгийг , нар төлж Авилгатай тэнцэх газрын Төрийн сангийн 180090100900033401 дугаартай дансанд байршуулсан байх тул уг 834,000 төгрөгийг /2-р хавтаст хэргийн 247-248/ шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасаж, үлдэх 22,234,140 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр баг, Иргэдийн амралт чөлөөт цагийн нэгдсэн төвд байрлах Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГазар /-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг түүний оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө буюу бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гээс 22,234,140 төгрөг, Авлигатай тэмцэх газрын ***** дугаартай дансанд байршуулсан 834,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр баг, Иргэдийн амралт чөлөөт цагийн нэгдсэн төвд байрлах Дархан-Уул аймгийн сумын “ хот тохижилт” ОНӨААТҮГазар -т олгосугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД