Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 2025           5                05                                               2025/ШЦТ/181

                                                                                                                         

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван,

Хохирогч Э.Э,

Хохирогч Ч.А, иргэний нэхэмжлэгч Н.Э, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б.Б-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн ӨндөрширэЭ сумын Уянга 2 дугаар багийн нутаг "Талын улаан" гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хатуу хучилттай авто зам дээр Тоёота приүс 30 маркийн 00-00 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцЭгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж Н.Э-ын жолоодож явсан Киа К5 маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган хохирогч Ч.А эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Э.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.А-н өгсөн: “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хот руу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчим 00-00 ЛЛЛ улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүү Э, Б, Ц нарын хамт хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг манай хүү Э жолоодсон явж байсан. Би хажууд нь суусан явж байсан. Хойд суудал дээр Б, Ц нар суусан явж байсан. Тэгээд орой 19 цагийн үед Төв аймгийн Өндөрширээ Э сумын нутаг дэвсгэрт явж байхад эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирэхээр нь хүү Эыг бүгдээрээ замаасаа гаръя гэж хэлээд мөргөлдсөн. Би тэгээд ухаан алдсан байсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Миний сууж явсан тээврийн хэрэгслийг манай хүү Э эсрэг урсгалаас машин орж ирэхийг хараад замын хажуу руу шахаад бараг зогсож байхад мөргөлдсөн. Би яг ямар хэмжээний хурдтай явсныг сайн мэдэхгүй байна. Тус зам тээврийн осол нь эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл манай эгнээ рүү орсны улмаас зам тээврийн осол гарсан. Манай хүү Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн сЭгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон юмаа сайн санахгүй байгаа, хүзүү толгой хоёр тийш гүйцэт Э эргэж чадахгүй ухаан санаа орж байгаа манараад байгаа юм тогтоож цээжилж чадахгүй байгаа. Удаан хэвтэж, суухаар их өвдөж байгаа миний биед их олон тооны гэмтэл зам тээврийн ослын улмаас үүссэн одоо сайн хөдөлж чадахгүй таягтай байнгын хүний асрамжид байгаа. Би сЭгэл санаагаар их хэмжээгээр хохирсон байнгын хүний асрамжид байх надад хэцүү байна хүүхдийнхээ ажил төрлийг алдагдуулаад. Би хохирлын баримтаа гаргаж өгнө. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23/,

Хохирогч Э.Э-н өгсөн: “Тухайн өдөр өөрийн хүү, бэр охинтой, нөхрийн хамтаар Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймаг орох гээд явж байхад Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байх үед би хэсэг унтсан. Удалгүй тас хийх дуу гараад машин өнхрөөд байх шиг байсан. Тэгээд би машинаас буух гэсэн болохгүй хүүхэд гаргаж өгсөн. Нөгөө талын мөргөлдсөн хүмүүс цагдаа эмнэлэг дуудсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай хүүхэд Б.Бжолоодож явсан. Осол Төв аймгийн нутаг 174-р шонгийн ойролцоо болсон. Миний гар хугарсан удахгүй хагалгаанд орно. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Осол юунаас болж гарсныг би сайн мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгслийн хойд талд сууж явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

 “...Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй би сэтгэл санаагаар хохирсон зүйл надад байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26/,

Иргэний нэхэмжлэгч Н.Б-ын өгсөн: “Тухайн өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас өөрийн төрсөн ах Н.Э, ээж Ч.А, ахын хүүхэд Э.Ц нарын хамт 00-00 ЛЛЛ улсын дугаартай саарал өнгийн КІА.К5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот орох зорилгоор Төв аймгийн Өндөрширээ Э сумын Уянга 3 дугаар багийн нутаг 174 шонгийн орчим явж байхад манай автомашины урдаас буюу урсгал сөрөөд хурц гэрэлтэй машин ороод ирэх үед манай машиныг жолоодож явсан Н.Э ах хурдаа хасаад замын хөвөө хэсэгт шахсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй гэнЭ ухаан ороод харахад тээврийн хэрэгслийн гадаа ээжийг тэврээд сууж байсан. 00-00 ЛЛЛ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгслийг манай ах Н.Э нь жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан. Би жолоочийн ар талын суудалд сууж явсан. Манай тээврийн хэрэгсэл хэдэн цаг километрийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ хурдтай явж байгаагүй. Би хамгаалах бүс зүүсэн байсан. Осол Төв аймгийн Өндөр ширээ Э сумын Уянга 3 дугаар багийн Нутаг гэх 174 дүгээр шонгийн ойролцоо болсон. Осол болсон гэх газарт цаг агаар хэвийн бороо, шороо болон цасаар шуурсан ямар нэгэн юм байхгүй. Үзэгдэх орчин харанхуй байсан. Манай тээврийн хэрэгслийн мөргөсөн жолооч гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийсний улмаас осол болох шалтгаан болсон. Манай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний хүзүү, толгой хөдлөхгүй, өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,

“00-00 ЛЛЛ улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай ах Э нь тус тээврийн хэрэгслийг миний нэр дээр бүртгүүлэн өөрөө худалдаж авч байсан. Манай ах Э тус тээврийн хэрэгслийг эзэмшиж ашигладаг. Иймд хэрэгт тээврийн хэрэгслийн иргэний нэхэмжлэгчээр манай ах Эыг оролцуулан өгнө үү. Манай ээж болох Ч.А нь болсон юмаа сайн санахгүй байна. Барьсан тавьснаа сайн санахгүй жаахан манараад байгаа. Мөн эрүүл мэндийн хувьд байнгын асаргаа хяналтад байна. Миний өөрийн зүгээс гаргах санал хүсэлт байхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,

"00-00 ЛЛЛ улсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай ах Э нь тус тээврийн хэрэгслийг өөрөө худалдаж авч эзэмшиж байгаа тул хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эыг өөрийг нь оролцуулж өгнө үү. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215/,

Гэрч Б.Б-н өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орох зорилгоор өөрийн хүүхэд Б.Балжинням, эхнэр Э.Э, бэр О нарын хамт 00-00 БББ улсын дугаартай Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газар дээр зогсож нийтийн нойл ороод удалгүй хөдлөөд явж байхад гадаа харанхуй болчихсон байхаар нь би эхнэр Э.Э-ийн хөл буюу гуяын дэрлээд унтаад явж байхад нэг мэдсэн чинь манай эхнэр, хүүхдүүд зүгээр үү ааваа сэрээрэй гээд дуудаж байсан. Би сэрээд юу болсон талаар нь асуусан чинь машинтай мөргөлдсөн гэж хэлэхээр нь ойлгосон. Тухайн үед миний хамраас цус гарсан байсан. Нөгөө талын машинтай хүмүүс манай жолоо барьж явж байсан хүүхдийг хэл амаар доромжлоод уурлаад байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд намайг болон манай эхнэр Э, бэр О, нөгөө талын машинаас нэг эмэгтэй түүний хүүхэд болох эрэгтэйг Төв аймгийн Лүн сумын эмнэлэг авч явж эмчилгээ хийсэн. Тэгээд тухайн эмнэлгээс шууд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг явсан. Уг тээврийн хэрэгслийг миний төрсөн хүүхэд болох Б.Бнь жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Би жолоочийн ар талын суудал сууж явж байсан. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. Манай хүүхдийн урд талд том ачааны машин хурд багатай явж байхад нь араас нь нэлээн удаан явж байгаад гүйцЭ түрүүлэх гэж оролдсон чинь өөдөөс нь бүдэг гэрэлтэй машин гараад ирсэн гэж сүүлд манай хүүхэд хэлж байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/,

“Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би хүүхэд Б-н эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э-ын өгсөн: “Тухайн өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас өөрийн төрсөн ээж Ч.А, өөрийн төрсөн хүүхэд Э.Ц, төрсөн дүү Н.Б нарын хамт 00-00 ЛЛЛ улсын дугаартай саарал өнгийн КІА.К5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот орох зорилгоор Төв аймгийн ӨндөрширэЭ сумын Уянга 3 дугаар багийн нутаг 174 шонгийн орчимд замын хөдөлгөөн оролцоод явж байхад эсрэг чиглэлийн замд том ачааны 2 тээврийн хэрэгсэл, араас 1 жижиг суудлын тээврийн хэрэгсэл явж байхад уг тээврийн хэрэгслийн араас урсгал сөрөөд суудлын жижиг автомашин буюу Prius маркийн машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг замын хөвөө хэсэгт чиглүүлж миний автомашины урд талын 2-р дугуй бүрэн хөвөө хэсэгт гарсан байсан. Уг урсгал сөрөөд ороод ирсэн тээврийн хэрэгслийг хажуугаар гараад явах байх гэж бодсон чинь өндөр хурдтай явсаар байгаад манай машины хамар хэсэг буюу халз урдаас мөргөсөн. Тэгээд хамгийн ойр сумын Эрүүл мэндийн байгууллагад хандаад дараа нь Цагдаагийн байгууллагад хандсан. Уг тээврийн хэрэгслийг би жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан. Осол ямар нэгэн механик эвдрэл болон замын эвдрэл нүхнээс болж гараагүй. Манай тээврийн хэрэгслийн мөргөсөн жолооч гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийсний улмаас миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би эхлээд хурдаа хасаж, замын хөвөө хэсэгт гарч хурдаа хасаж зогссон чинь өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн. Манай машинд сууж явж байсан ээж Ч.А, дүү Н.Б, Э.Ц нарын болон миний бие гэмтсэн байгаа. Би 60-65 километрийн хурдтай явж байсан. Учир нь урдаас ирж яваа том ачааны тэрэг гэрлээ шилжүүлсэн боловч гэрэл нь ойж хурц харагдаж байхаар нь хурдаа хасаад явж байсан. Тээврийн хэрэгсэл дотор явж байсан би болон зорчигчид бүгдээрээ хамгаалах бүс зүүсэн байсан. Миний ууц нуруу, бөөрний хажуугаар хөндүүртэй, хүзүү толгой хөшиж өвдөж мөн өвдөгний ойролцоо 3-4 газар шалбарсан байна. Би Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-41/,

Шүүгдэгч Б.Б-н өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 00-00 БББ улсын дугаартай Приүс 30 маркийн авто машинтай ээж Э, аав Б, эхнэр О нарын хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу гарсан. Би жолоо барьж байсан. 20 цагийн үед би Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байтал миний урд том ачааны машин удаан яваад байхаар нь би гүйцэж түрүүлэх зорилгоор эсрэг урсгал руу хартал өөдөөс ирж байгаа машины гэрэл зайтай хол харагдсан. Тэгэхээр нь би зүүн талын дохиогоо өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Том ачааны машины ачааны хэсэгт явж байтал өөдөөс гэнЭ Кіа К5 маркийн автомашин тулаад ирэхээр нь би зайлах зорилгоор зүүн гарын талын хөвөө рүү рулээ дарсан. Тэгсэн би Кіа К5 маркийн автомашинтай буруу талаараа буюу баруун урд талаараа мөргөлдөж би замаас гарч 2-3 удаа өнхрөөд 4 дугуй дээрээ тогтсон. Тэгээд миний хаалга онгойхгүй байхаар нь өшиглөж онгойлгоод, зүүн урд талын хаалган дээр очоод эхнэрээ гаргаад, дараа нь хойд талын суудал дээрээс аав, ээж хоёрыг гаргасан. Нөгөө Кia K5 маркийн авто машин зам дээр урд тал нь чихэгдсэн байталтай зогсож байсан. КІΑ Κ-5-с нэг эмээ бас 3 залуу бууж ирсэн бөгөөд миний гүйцэж түрүүлсэн том ачааны машины жолооч ах хүрч ирээд эмнэлэг, цагдаа дуудчихсан шүү гээд машиндаа суугаад явсан. Удалгүй 22 цагийн үед эмнэлэг, цагдаагийнхан ирсэн. Ийм зүйлс болсон. Би 80 км цагийн хурдтай гүйцэж түрүүлж байсан. Шулуун асфальтан зам байсан ба цаг агаар хэвийн цас, бороогүй байсан ба зам халтиргаа гулгаагүй байсан. Мөн харанхуй болчихсон байсан. Урд суудалд О бид 2 хамгаалах бүс зүүсэн байсан, харин хойд суудал дээр аав, ээж 2 зүүгээгүй байсан. Аав ээжийн өвдгийг дэрлээд унтаж байсан. Би 2019 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Би В ангилалтай. Би гүйцэж түрүүлэхээс өмнө харахад нэлээн хол байсан 300-400 метр орчим байсан байх харчхаад шууд би гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бөгөөд том ачааны машины ачаа хэсэгт явж байтал гэнЭ өөдөөс гараад ирсэн. Хамт явсан хүмүүсээс ээж Э мөр нь гэмтсэн. Бусад нь гайгүй байсан. Нөгөө машиныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №660 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ч.А-ийн биед цээжний хөндийд сул шингэн, баруун, зүүн уушиг няцралт, баруун 6,7,8,9,10-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавирга хугарал, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун шаант ясны хугарал, бүсэлхийн 11, L2 зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэжээ /1-р хх-ийн 57-58/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны №435 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Хохирогч Ч.А-ийн сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2.Хэрэгт ач холбогдолтой нэмэлт нөхцөл байдал илрээгүй.” гэжээ /1-р хх-ийн 132-133/,

хохирогч Ч.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1-р хх-ийн 135/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №663 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Э.Э-ийн биед зүүн атгаал ясны хугарал, зүүн хөх, зүүн бугалгад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэжээ /1-р хх-ийн 60-61/,

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №07/269 дугаартай: “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, КІА.К5 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн байдлаар 12 972 700 /арван хоёр сая есөн зуун далан хоёр мянга долоон зуу/ төгрөг, хохирлын хэмжээг 10 109 000 /арван сая нэг зуун есөн мянга/ төгрөгөөр тогтоосон хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 81-92/,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №23/10/686 дугаартай “Хас” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 96-101/,

“Гарьд Гүрү” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №07/271 дугаартай: “БЭРС ФИНАНС" ББСБ ХХК-ны өмчлөлийн Toyota Prius 30 маркийн 00-00 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн байдлаар 18 293 300 /арван найман сая хоёр зуун ерэн гурван мянга гурван зуу/ төгрөг, хохирлын хэмжээ 12 698 000 /арван хоёр сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгөөр тооцсон" хохирлын үнэлгээний тайлан гэжээ /1-р хх-ийн 104-116/,

Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...5.1 Т.Приус-30 маркийн 00-00 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. Т.Приус-30 маркийн 00-00 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.4. б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", КИА. К5 маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. КИА К5 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг зөрчсөн гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Т.Приус-30 маркийн 00-00 БББулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3 дугаар заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв.” гэжээ /1-р хх-ийн 127-128/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №24/127 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Хэргийн материалтай танилцахад Toyota Prius маркийн 00-00 БББулсын дугаартай автомашины жолооч Б.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.", мөн дүрмийн 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцЭгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Кіа К5 маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай автомашины жолооч Н.Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Уг зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 3.Toyota Prius маркийн 00-00 БББ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. 4.Тухайн осол болох үед Кіа К5 маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Давуу эрх"-ээр замын хөдөлгөөнд оролцож байсан тул жолооч Н.Э зам тавьж өгөх, зогсоох арга хэмжээ авах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.” гэжээ /1-р хх-ийн 225-226/,

ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/130 дугаартай дүгнэлт: “1. 00-00 БББ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцЭгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 00-00 ЛЛЛулсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 2.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 3.Зам тээврийн осолд зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах бусад техник хэрэгсэл нөлөөлөөгүй байна. 00-00 ЛЛЛ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл болон 00-00 ЛЛЛулсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 00-00 БББ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. ...7. Механик инженер, тээврийн сургуулийн шинжээчид нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргадаг. 8.Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө нь замд хамаардаг тул Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг замаас гарсан гэж үзэхгүй. 9.Киа К5 тээврийн хэрэгслийн жолооч нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зогсоох арга хэмжээ авч автомашины чиглэлийг өөрчлөн баруун гар талын хөвөө хэсэг рүү гарсан байна. 10.Киа К5 тээврийн хэрэгслийн жолооч нь боломжтой зогсоох арга хэмжээг авсан гэж үзэж байна.” гэжээ /2-р хх-ийн 89-91/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-16/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 хх 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн шүүх хураладаанд гаргасан: миний үйлчлүүлэгчийг гэм буруутгах гэж байгаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт эргэлзээтэй, 3 шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд өөр өөр агуулгатай. Нэг дүгнэлтэд гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн гэсэн бол нөгөө дүгнэлт нь эсрэг урсгал руу орсон гэж дүгнэлт гарсан. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалт нь нийтлэг үндэслэлтэй заалт. Бүх замын хөдөлгөөнд оролцогч нарт хамааралтай байгаа учраас эдгээр шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигч 2 хүн болчихоод байгаа. Машины зардал нь 8 000 000 гаран төгрөг байсан үүгээр үнэлгээг тогтоох ёстой дараа нь тээврийн хэрэгслээ засаад гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх асуудал байгаа гэж үзэж байна. Яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол нь хоорондоо зөрүүтэй. Улсын яллагч  шинжээчийн 3 дүгнэлтийг яллах дүгнэлтдээ дурдсан нь маргаан үүсгээд байна. н.Энхтөгс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар яллаж ирээгүй бол өмгөөлөгчийн зүгээс маргахгүй байлаа гэсэн агуулга гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн ӨндөрширэЭ сумын Уянга 2 дугаар багийн нутаг "Талын улаан" гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хатуу хучилттай авто зам дээр Тоёота приүс 30 маркийн 00-00 БББулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа гүйцЭ түрүүлэх үйлдэл хийхдээ баримжаа алдаж эсрэг урсгалаас ирж явсан Н.Э-ынжолоодож явсан Киа К5 маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн Эгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.", 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн Эгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн Эгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж хуульчилсан.

 

 Шүүгдэгч Б.Б-н холбогдсон гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулиас тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-г тухайн хэрэгт гэм буруугүй байна гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэртэй.

 

 Гэмт хэргийн улмаас Ч.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирч, Н.Э-ын жолоодож явсан  КІА.К5 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн байдлаар 13 200 000 төгрөг, хохирлын хэмжээг 10 109 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Хохирогч Ч.А "гомдолтой байна, 1 жил 7 сар эмчилгээ хийлгээд явж байна, хүүхдүүд эмчилгээний зардлыг хариуцаад явж байна. Ходоод шархтай, толгой тархи байнга л зовиуртай байна, эмчилгээний зардал болон сЭгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ." гэх,

хохирогч Э.Э "гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэх,

иргэний нэхэмжлэгч Э "Тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүн нь би. Хотын дугаар авах гээд дүү Б-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулсан. Би одоо тээврийн хэрэгслээ янзлуулж чадаагүй байна. Хохирлын үнэлгээгээр бус зах зээлийн үнээр хохирлын тооцуулах саналтай." гэх,

 иргэний нэхэмжлэгч Б "Тээврийн хэрэгслийн хохирлыг 13 200 000 төгрөгөөр гаргуулна, миний нэр дээр байдаг тул надад хохирлыг гаргуулж болно." гэх тайлбар хүсэлтүүд тус тус гаргасан.  

 

Хохирогч Ч.А нь шүүхэд 9 268 900 төгрөгийн баримт ирүүлсэн байх бөгөөд үүнээс эмчилгээний болон унааны зардал болох 4 657 362 төгрөгийн баримтыг нотлох баримтыг шаардлага хангасан эдгээр баримтууд нь гэмт хэргийн улмаас  үүссэн хохирол гэж үзэх үндэслэлтэй тул хангаж, үлдэх 4 611 538 төгрөгийн баримтууд нь /даралтын эм, Д витамин, калци, хүнсний бүтээгдэхүүн, бараа үйлчилгээ/ хүний өдөр тутамын хэрэгцээнд зарцуулагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас үүссэн хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож,

 Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 2 645 000 төгрөг нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон тул 4 657 362 төгрөгөөс хасаж 2 021 362 төгрөг олгохоор шийдвэрлэв.   

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ны №435 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Аийн сЭгэцэд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрсэн, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарахаар тогтоосон байх тул /1-р хх-ийн 132-133/ гэмт хэрэг гарах үеийн буюу 2023 оны 10 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг хохирогч Ч.А-ийн гэмт хэргийн улмаас үүссэн зовиур шаналалыг харгалзан 22,99 дахин нэмэгдүүлж 12 644 500 төгрөгөөр тооцон олгох, түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих  нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний нэхэмжлэгч Н.Э, Н.Б нар нь тээврийн хэрэгслээ өдийг хүртэл засаж аваагүй, хаана байгааг нь мэдэхгүй, тэгээд ч тээврийн хэрэгслээс авах юм байхгүй тул үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн тухайн үеийн зах зээлийн үнэ 13 200 000 төгрөг гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигч Н.Бт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн; Н.Э, Н.Б нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу Н.Эыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, түүний мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасныг шүүх хуралдаанд шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч Б.Б нь гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас гарсан хохирол төлбөртэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогч Ч.Ат олговол зохих 14 655 862 төгрөгөөс 12 400 000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Ч.Аийг шүүхэд гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон тул үлдэх 2 256 862 төгрөгийг хохирогч Ч.Ат, иргэний нэхэмжлэгч Н.Б-ын тээврийн хэрэгсэлд учирсан 13 200 000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулахаар шийдвэрлэв.          

 

Хэрэгт зам тээврийн осолтой холбогдуулан шинжээчийн 3 дүгнэлт гаргасан байх бөгөөд эдгээр дүгнэлтүүд агуулгын хувьд зөрүүгүй эхний Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  КИА К5 маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна."-т заасаныг зөрчсөн гэснийг;

 “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №24/127 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын техникийн шинжээч нарын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/130 дугаартай дүгнэлтээр тус тус 00-00 ЛЛЛулсын дугаартай Киа К5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Эыг МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдоогүй гэж мөн Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  хэрэгт авагдсан нотлох баримтуудаас осол болох гол шалтгааныг Т.Приус-30 маркийн 00-00 БББулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3 дугаар заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр жолооч Н.Эыг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр МУ-ын ЗХДүрэм зөрчсөн гэсэн нь үгүйсгэгдсэн гэж үзэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

           Улсын яллагч "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдаж шүүгдэгч Б.Б-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийж хохирол төлөх нөхцөл боломжоор хангаж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээр тогтоох.",

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Манай зүгээс улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хувийн байдлын хувьд хүүхэдтэй болсон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, сарын 1 600 000 төгрөгийн цалинтай хамгаалалтын ажил хийж байгаа гэсэн. Гэм буруугийн хурал дээр хохирол мөнгийг төлсөн. Эцэг нь өвчтэй ч гэсэн бага хэмжээгээр хохирлоо төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Улсын яллагчийн гаргасан саналын дагуу шийдэж өгнө үү.”,

Шүүгдэгч “Уучлаарай би хохирлыг барагдуулна.” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ......................................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа /хх-ийн 151-153/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 154/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх хуралдааны оролцогч нарын саналыг харгалзан шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: "Хохирогчид учирсан хохирол 15 045 000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо ажил эрхэлж байгаад нөхөн төлнө” гэх мэдүүлэг зэргийг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 00000000000000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Б.Б-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээр тогтоож,  хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

   6.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 15 456 862 /арван таван сая дөрвөн зуун тавин зургаан мянга найман зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, Арханхангай аймгийн Өндөр-Улаан сумын 3-р баг Шинэ булагийн 3-6 тоотод оршин суух хохирогч Х.Ч.А /РД:АЗ60092401/-т 2 256 862 /хоёр сая хоёр зуун тавин зургаан мянга найман зуун жаран хоёр/ төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандалын 6-123 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч А.Н.Б /РД:000000000000/-т 13 200 000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

   7.Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ч.А-т 15 045 000 /арван таван сая дөчин таван мянга/ төгрөг  нөхөн төлсөнийг дурдаж, хохирогч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

   8.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцЭгэх газарт даалгасугай.           

 

   9.Эрүүгийн 0000000000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ