Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02353

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ..... дүгээр хороо, ... хэсэг, ........... гудамж, 64 байр, ..... тоотод оршин суух, С овогтой Д-ын Т /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ........... дүүрэг, .... дүгээр хороо, ...... тоотод байрлах, А ХХК /РД:.........../,

  Хариуцагч: ....... дүүрэг, .... дүгээр хороо, ...... гудамж, .... тоотод оршин суух, Х.А /РД:................/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, .... дүгээр хороо, .............., .... дугаар байр ... тоот, .... м.кв талбайтай .... өрөө орон сууц, улсын бүртгэлийн .......................... дугаартай, .......... аймаг, ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших ...... м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын ....... дугаартай, .......... аймаг, ......... сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий .......га газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .......,  дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.А ногдох хувийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч А ХХК, Х.А нарт холбогдуулан Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн .......................... дугаартай, .......... аймаг, ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших .... м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын ..... дугаартай, .......... аймаг, ......... сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий .....га газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.Алтанцацралд ногдох хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие А ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд зарлагдсан төслийн сонгон шалгаруултад шалгаран батлагдсан А ХХК-ийн хүлэмжийн агропаркийн төслийн 1.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн барьцаанд өөрийн дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахаар тохирсон. Үүнд өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотод байрлалтай ... дүүргийн 4 дүгээр хороо, .............. 17 байр, 12 тоот 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, .......... аймгийн ......... сум 1 дүгээр багийн нутагт орших үйлдвэрийн зориулалттай ..... м.кв талбай бүхий барилга, .......... аймгийн ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших нэгж талбарын........... дугаар бүхий .... га газрын эзэмших эрх. Гэрээний 2.1.2-т А ХХК нь тус төслийн зээлийн санхүүжилтээр ..... дүүрэг .... байрлах хүлэмжийн барилгуудыг барьж ашиглалтад оруулж гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор хүлэмжүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн барьцааны баталгаанд тавьж, улмаар миний барьцаанд тавьсан хөрөнгүүдийг чөлөөлүүлэх үүргийг хүлээсэн. Иймд .......... аймгийн ......... суманд байрлах обьектыг барьцаалах эрхийг хариуцагчид итгэмжлэлээр олгож, харин Улаанбаатар хотын ... дүүрэгт орших обьектыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээгээр шилжүүлэн өгч хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж барьцаалуулсан. Богино хугацаанд буюу 6 сарын дотор зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн амлалтад итгэж өөрийн нийт 1,079,730,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг А ХХК буюу түүний захирал Х.Аад олгосон. Ийнхүү А ХХК нь ..... нийт 1.4 тэрбум төгрөгийн зээлийг авч ............. хүлэмжийн барилгыг барьж байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ зөрчин миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан бөгөөд тухай бүрт удахгүй чөлөөлж өгнө хэмээн амлаж байсан боловч үр дүн гаралгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Иймд шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаан хугацааны туршид зөрчиж, намайг хохироосоор байна. Иймд хамтран ажиллах гэрээний 2.1.2-д заасны дагуу ........... ..... барьцаанд тавиулсан хөдлөх эд хөрөнгийг бусдын барьцаанаас чөлөөлүүлж, эрхийн зөрчилгүй болгохыг А ХХК-д даалгаж өгнө үү. ... дүүргийн 4 дүгээр хороо, .............. 17 байр, 12 тоот хаягт байрлалтай 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шилжүүлэхдээ хамтран ажиллах гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд А ХХК-ийн захирал Х.Аад өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг бэлэглэж буй мэтээр хэлбэр төдий бэлэглэлийн гэрээг байгуулсан. Х.Аад тус обьектын зарим хэсгийн бэлэглэх хүсэл зориг талуудын аль алинд нь анхнаасаа байгаагүй, бид гагцхүү хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхдээ дүр үзүүлсэн бэлэглэлийн гэрээ байгуулсан. Иймд тус бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тус гэрээний дагуу шилжүүлж өгсөн Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо .............. 17 байр, 12 тоот хаягт байрлалтай 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.Аад ногдох хувийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд Манайх хамтран ажиллах гэрээний 2.1.2 дахь заалтын дагуу тус бүр нь 1000 м.кв талбай бүхий 4 өвлийн хүлэмжүүдийг 2018 оны 11 сард барьж ашиглалтад оруулсан. Хүлэмжийн барилгуудыг гэрээний хугацаанд ..... улсын бүртгэлд бүртгүүлэхээр материал бүрдүүлсэн боловч ... болон .............. Засаг даргын захирамжаар газар олгосон шийдвэрүүд нь давхацсан, шүүх дээр газрын маргаантай гэх үндэслэлээр өнөөг хүртэл хөрөнгөө бүртгүүлж чадахгүй байгааг нэхэмжлэгч тал мэдсээр байж үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан нь хүлээн авах боломжгүй болно. Учир нь төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоогүй, мэдээллээ харилцан солилцдоггүй, дур дураараа шийдвэр гаргадгаас шалтгаалан хоорондын гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөөс үл хамааран биелүүлж чадахгүй байгааг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүсэж байна. Уг хүлэмжүүдийг миний өөрийн үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулдаг ............. ТББ-ын миний нэрээр 2030 он хүртэл газрын гэрээ хийгдсэн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Шувуун фабрикийн нутаг дэвсгэр дахь 2030 он хүртэл эзэмших хугацаатай газар дээр барьж байгуулсан билээ. С ХХК нь .....аас Түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга/ олборлох тусгай зөвшөөрөлтэй 120 га газартай ...... дүүргийн Засаг даргын захирамжаар 80 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгосон газартай давхцуулж олгосон гэж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 10 сараас нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээр орж Улсын дээд шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжууд 2021 онд хүчингүй болсон. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.2.2-т Б тал зээлийн санхүүжилтээс зээлээр авсан 250,000,000 төгрөгийг .... сантай хийгдсэн гэрээний хүү болон хугацааны нөхцлийн дагуу А тал-д эргүүлэн төлөх үүрэгтэй бөгөөд зээл төлөгдөж дуустал ... дүүргийн 4 дүгээр хороо, ..............гийн 17 дугаар байрны 12 тоот рестораны зориулалтаар тохижуулсан орон сууцыг хамтран эзэмших эрхийг А талд олгоно гэж тохирсон. Уг гэрээг хийх үндэслэл нь нэхэмжлэгч тал урьд нь арилжааны банкнаас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэрээр өндөр хариуцлага хүлээх болсон тул .....-ийн жилийн 3 хувийн хүүтэй зээлнээс 250,000,000 төгрөгийг авч зээлээ даран энэ мөнгөнд ногдох хүү болон зээлийн төлбөрийг .... сантай хийсэн зээл төлөх графикийн дагуу төлж барагдуулна гэж тохирсон болно. Бид гэрээний дагуу дансанд мөнгө гарсан өдрөө нэхэмжлэгч талд 250,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч тал маань өнөөг хүртэл зээлээ нэг ч төгрөг төлөхгүй биднийг зээлийн алданги хүүгийн торгуульд оруулсаар явж байгаа. Иймд 250,000,000 төгрөгийн зээл, хүү, алдангиа төлөөгүй нөхцөлд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байгаа болно гэх тайлбар гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгчээс: 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах гэрээ /хх-ийн 8-10/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000189735 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 12/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13/, 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ /хх-ийн 16/,

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн .......дугаартай гэрчилгээ /хх-ийн 27/, Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000304692 дугаартай гэрчилгээ /хх-ийн 28/, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ...... ТББ-ийн тэргүүн болон Х.А нарын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 29,30/,

Шүүх зохигчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10/5256 тоот /хх-ийн 49-69/ баримт нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч А ХХК, Х.А нарт холбогдуулан Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн .......................... дугаартай, .......... аймаг, ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших 5321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын ..... дугаартай, .......... аймаг, ......... сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5321.0га газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.А-д ногдох хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хамтран ажиллах гэрээний дагуу барьцаа хөрөнгийг 6 сарын дотор чөлөөлж өгөхөөр тохиролцсон боловч чөлөөлж өгөөгүй. Хариуцагч Х.Аад ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг бэлэглэх зорилгоор гэрээ байгуулаагүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Хамтран ажиллах гэрээний дагуу ЖДҮХ сангаас авсан зээлээр хүлэмж барьсан боловч хүлэмжийн газрын маргаан үүсэж үл хөдөх эд хөрөнгийн бүртгэл хийгдэхгүй байгаатай холбоотой барьцаа хөрөнгийг чөлөөлж, оронд нь барьцаалах боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч тал зээлж авсан 250,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх хүртэл ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хамтран өмчлөхөөр тохирч гэрээ байгуулсан ч зээл төлөх үүргээ биелүүлээгүй байгаа гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч А ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр  2018 онд зарлагдсан төслийн сонгон шалгаруулалтад шалгасан А ХХК-ийн хүлэмжийн агропаркийн төслийн 1.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд шаардагдах үл хөдлөх эд хөрөнгийн баталгаа буюу барьцаа хөрөнгийг гарган барьцаалах эрх олгож, зээл авч төслөө хэрэгжүүлэх, авсан зээлээс нэхэмжлэгч талд компанийн жижиг дунд үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд зориулж 250,000,000 төгрөгийг хийсэн гэрээний дагуух хүү, хугацаагаар тооцож зээлээр олгохоор харилцан тохиролцсон байна.

 

6.Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн .......................... дугаартай, .......... аймаг, ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших 5321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын ..... дугаартай, .......... аймаг, ......... сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5321.0га газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь ....., А ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 88/2018/3-128 тоот зээлийн гэрээ, 88/2018/Б-128 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

7.Мөн зохигчдын хооронд хийсэн тохиролцооны дагуу Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ байгуулсан хамтран өмчлөгчөөр Х.Аыг нэмжээ.

 

8.Талууд гэрээний 2.1.1-т Төслийн зээлийн санхүүжилтээр хүлэмжийн барилгуудыг барьж ашиглалтад оруулснаас хойш 6 сарын дотор хүлэмжүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн .....талгаанд тавин нэхэмжлэгчийн барьцаалсан хөрөнгийг чөлөөлөхөөр тохирсон байна.

 

9.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний агуулгаас үзвэл талууд хамтарч ..... зээл авч, авсан зээлээ цааш өөр өөрийн зорилгод ашиглахаар тохирсон байна. Үүнээс дүгнэвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

10.Талууд гэрээний хариуцлагын талаар гэрээний 3.2-т хариуцагч гэрээний 2.1.1-т заасан барьцаа хөрөнгө чөлөөлөх үүргээ биелүүлээгүй бол Улаанбаатарт байгаа үл хөлөх эд хөрөнгийг үл маргах журмаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, барьцаа хөрөнгийн үнэлгээг хийх, 3.4-т нэхэмжлэгч гэрээний 2.2.2-т заасан 250,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бол ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хариуцагчид шилжүүлэхээр тохирсон байна.

 

11.Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хамтран ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар хариуцагч А ХХК нь ЖДҮХ сангаас авсан зээлээр барьсан хүлэмжид газрын маргааны улмаас үл хөлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаатай холбоотой барьцаа хөрөнгийг сольж чөлөөлөх боломжгүй байгаа талаар маргаангүй байна.

 

12.Хариуцагч нь гэрээнд зааснаар 6 сарын дотор хүлэмж барьж барьцаа хөрөнгө чөлөөлөх үүргээ биелүүлээгүй хэдий ч гэрээгээр тохиролцсон хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу 3 дахь зүйлд заасан хариуцлага, хохирлыг нэхэмжлэгч шаардах боломжтой.

 

13.Харин Д.Т, Ж.М нарын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээ нь Хамтран ажиллах гэрээний дагуу дүр үзүүлэн хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

14.Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн цагаас хүчингүй байх учир хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

15.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Х.Ааас Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.А-д ногдох хувийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгох нь хуульд нийцнэ.

 

16.Иймд нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлээс Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн .......................... дугаартай, .......... аймаг, ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших 5321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын  дугаартай, .......... аймаг, ......... сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5321.0га газрыг  зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Х.А, А ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.Алтанцацралд ногдох хувийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

17.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,839,550 төгрөгөөс 1,692,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,146,650 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 282,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн .......................... дугаартай, .......... аймаг, ......... сум, 1 дүгээр багийн нутагт орших 5321.0 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, нэгж талбарын ........... дугаартай, .......... аймаг, ......... сум 1 дүгээр багийн нутагт орших бүхий 5321.0га газрыг ............ зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Х.А, А ХХК-д даалгах нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс зарим хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улсын эрхийн бүртгэлийн ................ дугаартай, ... дүүрэг, 4 дүгээр хороо, .............., 17 дугаар байр 12 тоот, 67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны Х.А-д ногдох хувийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,839,550 төгрөгөөс 1,692,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,146,650 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Х.Ааас 282,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР