| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгай Отгончулуун |
| Хэргийн индекс | 131/2020/00466/И |
| Дугаар | 131/ШШ2020/00603 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2020/00603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүугч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багт байрлах, ******* ******* ХХК-д холбогдох, /******* регистрийн дугаартай/
ажилласан хугацааны цалин 972.000 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжпэгч*******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжпэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Алтанбүүвэй би 2019 оны 11 сарын 19-ний өдөр ******* цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Тухайн үед түр ажиллуулна гэсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад танилцуулаагүй, дотоод журмаа бол танилцуулсан. Миний ажилласан ахлах бүлгийн багш Оюука гэж дууддаг багш байж байгаад солигдоод багшийн хамт бүлэгт багшаар ажилласан. Мөн 2019 оны 12 сарын 01- ний өдрөөс үйлчлэгчийн ажпыг туслах багш нартай ээлжлэн давхар хийж эхэлсэн. 2019 оны 11 сарын цалин 89.432 төгрөг бодогдсон. 2019 оны 12 сарын цалин 274.800 төгрөг, 2020 оны 01 сарын цалин 248.000 төгрөг, 2020 оны 02 сард 40.0 төгрөгийн цалин авсан. Миний бие нь 2020 оны 03 сарын 19-нийг хүртэл ажилласан. 2020 оны 01, 02, 03 саруудад улсаас онцгой байдал зарласантай холбоотой цэцэрлэг хүүхэд хүлээн авахаа больсон ба багш нарын хувьд ажил үүргээ гүйцэтгэн, цэцэрлэг дээр хариуцлагатай жижүүрийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэн ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байсан учир 2020 оны 01,02, 03 саруудын цалингаа бүтэн авах, ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл цалингаасаа суутгуулж байсан гэтэл төлөгдөөгүй байгаа тул ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлнэ. Миний бодсоноор 2020 оны 01 дүгээр сарын цалин 172.0 төгрөг, 02 сарын цалин 380.000 төгрөг, 03 сарын цалин 420.000 төгрөг. Нийт 972.000 төгрөгийн цалин гаргуулна.
Миний хувьд хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй боловч ажил олгогчтой тохиролцон ажилласан юм чинь гэрээ байгуулагдсанд тооцно гэж ойлгож байгаа ба энэ асуудал үүссэнээр хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон, чөлөөлсөн тушаал авах гэхэд түр тушаалтай хүнтэй гэрээ байгуулдаггүй, цалин чинь дансаар орсон, цалинтай дадлага хийлгэж цалинг хангалттай өгсөн гэсэн хариуг өгөөд байна. Иймээс миний зөрчигдсөн эрхийг хамгаалан тухайн байгууллагад ажиллаж байсан хугацаанд дутуу авсан цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.
Ажиллаж байх хугацаандаа ажлаас халагдсан гэх тушаалаа аваагүй байхад хариуцагч талаас 2020 оны 01 дүгээр сард ажлаасаа халагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна, намайг ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд миний гарын үсгийг дурайж зурсан байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* ******* ХХК-ны ******* хувийн цэцэрлэг нь 2012 оноос хойш СӨБ- ын ажиллагааг тасралтгүй 8 дахь жилдээ явуулж байна. 2019-2020 оны хичээлийн жилд 130 хүүхэд 15 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд 22 хүүхдийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй цэцэрлэгтээ хамруулсан. Энэ хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагаа орон нутгийн мэргэжпийн байгууллагуудтай хамтран хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн. Тус цэцэрлэгт түр тушаалтай ажиллаж байсан эгч дүүс*******, нар санаатай, зохион байгуулалттайгаар гомдол гаргаад байна.
1.Ц.Аптанбүүвэй /ийн дүү нь\ 2019.11.19-ний өдөр анх дуудаж ярилцлага хийсэн. 11 сарын 21, 22-нд цэцэрлэг дээр дуудаж цэцэрлэгийн дотоод журам, үйл ажиллагааг танилцуулсан. Ямар нэгэн мэргэжилгүй бөгөөд туслах багшийн үнэмлэхтэй гэсэн боловч боловч хотоос ирнэ гээд тухайн үед үзүүлээгүй. Өмнө нь ажил хийж байгаагүй. Чиний тухай асуучмаар хүн байна уу гэхэд танайд ажиллаж байсан Б. эгч байгаа гэсэн. Эгч Б.ээс нь асуухад Түр ч байсан та ажиллуулаад өгчих. Хүүхдийг нь нөхөр нь харна. Зүгээр байж байхаар 2 сар ч гэсэн аштай юу. Ажил олдохгүй байгаа юм" гэсэн хариулт өгсөн. Ингээд 2019.11.24-нд Ц.Аптанбүүвэйг ажилд авахад хугацаатай тушаал гаргаж авсан. 2019.11.24-ний өдрөөс 2020.01.24-ний өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, 23.2.3, 49.1-д заасныг үндэслэн туршилтын болон сургалтын хугацаагаар 2 сарын хугацаатай туслах багшаар түр ажилд авсан. 2019.11.25-ны өдрийн орой дуудаж байгууллагын дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэм, туслах багшийн ажпын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэгтэй танилцуулж, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ажилтан өөрөө манай бүх үйл ажиллагааг зөвшөөрсөн. Түр ажилд орж байгаа гэдгээ ч сайн ойлгосон.
2.Цалингийн хэмжээг хөдөлмөрийн гэрээнд 2019 оны 11, 12 сард 320.000 төгрөг, 2020 оны 1 сард 420.000 төгрөг байхаар тооцож 320.000 - 420.000 төгрөг гэж тусгаж ажилтантай тохиролцсон.
3.Энэ хугацаанд олгосон цалин хөлс: 11 сард 6 хоног ажилласан 89.432 төгрөг олгосон, 12 сард 22 хоног ажилласан 274.880 төгрөг, 2020 оны 01 сард 15 хоног ажилласан 248.089 төгрөг, мөн 40.000 төгрөг, нийт 652.401 төгрөг ажилтны хувийн дансанд олгосон байна.
4.Энэ хүнийг ажил олгогчийн зүгээс дадлагын хугацаанд зааж сургаж мэргэшүүлэх гэсэн боловч эцэг эхээс удаа дараа гомдлууд ирж, холбогдох зөвөлгөөг дор бүрд нь өгч ажилласан боловч дараах зөрчлүүд хувь хүн дээр илэрсэн.
Зарим нэг зүйл дээр худлаа хэлэх, хов ярих зүйлүүд ажиглагдсан,
Шаардлага тавихад илт дургүйцдэг, шаардлагыг биелүүлддэггүй байсан,
Ажпыг сэтгэлээсээ хийж өөрийгөө хөгжүүлэхэд ажилтны зүгээс их санаачлага
муутай хандлага илэрч байсан,
Сард хийх ажлын төлөвлөгөө огт хийгээгүй,
14 хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөө хийдэггүй,
Туслах багшийн ажлын хавтас гэж бүрдүүлж ажиллах ёстой боловч тийм ажпын хавтас байхгүй. Үүнд: Ажпын төлөвлөгөө, хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал хэвшлийг тооцсон байдал, өдөр тутмын болон энгийн цэвэрлэгээний график, цэвэрлэгээ хийсэн тэмдэглэл, хувь хүний өөрийгөө хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө зэргийг хийхийг удаа дараа шаардсан боловч огт хийгээгүй.
5.2020.01.24-ний өдөр түр гэрээний хугацаа дуусч хамт олны хурал дээр нэр цохожтушаал гаргасан гэж хэлсэн.
Нэхэмжпээд байгаа 972.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, ... харин 11 сарын 6 хоног, 12 сарын 22 хоног, 1 сарын 15 хоногийн ажилласан хугацаанд ногдох НДШимтгэлийг төлөхийг зөвшөөрч байна.
******* ******* ХХК нь хувийн хөрөнгө оруулалттай, төрд гэрээгээр үүрэг гүйцэтгэдэг компани. Төрөөс хувьсах зардлыг хүүхдийн тоогоор өгдөг. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг улс орон даяар амраасан тул манай байгууллагын үйл ажиллагаа адил зогссон юм. Намайг 2020 оны 03 дугаар сарын дундуур Улаанбаатар хот явах гэж байхад******* нь эгчтэйгээ ирж уулзаад ажлаас гарахад тэтгэмж өгөх ёстой талаар асуухад нь түр орон тоон дээр ажиллаж байгаа хүнд тэтгэмж олгогдохгүй талаар тайлбарласан. Улс орон даяар амарсан ч гэсэн улсын цэцэрлэгийн багш нарын цалинг өгч байгаа гэсэн цалингаа авах талаар хэлэхэд нь улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэгүүдийн санхүүжилт их ялгаатай, хувьсах зардлаар санхүүждэг талаар тайлбарлаж өгсөн. Мөн нэхэмжлэлд хариуцагч талаас худал бичиг баримт бүрдүүлэн өгсөн талаар дурдсан байсан, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний ажилчдын хурал дээр түр орон дээр ажиллаж байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа талаар хэлж байсан нь хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна. гэж заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд хүүхдүүдийн эцэг, эхээс маш их гомдол ирдэг, үүнийг нэхэмжлэгч өөрөө мэддэг байсан. Цэцэрлэгийн багш нэг ангийн 20-30 хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ болон дотоод журманд заасны дагуу хариуцлага тооцох талаар уншиж танилцуулж, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Манай байгууллага улсын статистикийн шалгалтанд
2018 онд, 2019 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Аудитын шалгалтанд, 2019 оны 10, 11 дүгээр сард улсын Аудитын газрын шалгалтанд тус тус орж шалгуулж байсан. Нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч, аймгийн Боловсрол, соёл урлагын газруудад мөн дахин шалгуулсан. Мөн нэхэмжлэгч нь ажилчдад цалингаа нэмүүлье, хэл ам гаргая гэж сөрөг зүйл ярьдаг, энэ талаар манай ажилчид бичгээр тайлбар гаргаж өгсөн, иргэний шүүх иргэнийхээ талд шийддэг, та шүүх хуралд унах юм байна гэсэн утгатай мэссэжүүдийг явуулдаг байсан. Нэхэмжпэгч нь цэцэрлэгийн крантны ус нь гоожиж байна гэх шалтгаанаар крантыг хааж цэцэрлэгийн хүүхдүүдийн нүүр, гарыг угааж өгөхгүй, эцэг эх нь гомдол гаргахаар нь цэцэрлэгийн ус тасарсан гэж худлаа ярьсан байсан. 2019 оны 01 сарын 24-ний өдөр баасан гарагт нэхэмжлэгчийн цэвэрлэгээ хийсэн нойлын зургийг авч өөрт нь үзүүлсэн, учир нь цэвэрлэгээ муу байсан юм. Гэтэл нэхэмжпэгч тал 2019 оны 01 сарын 24-ний өдрийг амралтын өдөр байсан гэж худал хэлсэн байна. Манай байгууллага нь хуулийн хүрээнд 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 972.000 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжпэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* эс зөвшөөрч Ц.Аптанбүүвэйд 2019 оны 11 сард 6 хоног ажилласан тул 89.432 төгрөг, 12 сард 22 хоног ажилласан тул 274.880 төгрөг, 2020 оны 01 сард 15 хоног ажилласан тул 248.089 төгрөг, мөн 4 хоног жижүүрт гарсны хөлс 40.000 төгрөг, нийт 652.401 төгрөг олгосон. Ажилласан хугацаанд нь олгох ёстой цалинг бүрэн олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.
Шүүх нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч******* нь ******* ******* ХХКомпанийн захирлын 2019 оны 11 сарын 24-ны өдрийн 20 тоот тушаалаар ******* цэцэрлэгийн туслах багшийн ажилд түр томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2020 оны 01 сарын 24-ны өдрийн Б/03 тоот тушаалаар гэрээний хугацаа дууссан үндэслэлээр цэцэрлэгийн туслах багшийн ажпаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч ******* ******* компанийн захирал ******* нь 2020 оны 01 сарын 24-ны өдрийн Б/03 тоот тушаалаар нэхэмжлэгч*******г мөн өдрөөс ажпаас нь чөлөөлсөн боловч түүнийг 2020 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал цэцэрлэгтээ ажиллуулж байсан болох нь нэхэмжпэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын тайлбар, нэхэмжпэгчид 2020 оны 02 сарын цалин шилжүүлсэн ХААН банк дахь дансны хуулга, ******* цэцэрлэгийн багш нарын хариуцлагатай жижүүр хийх хуваарийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Тухайлбал нэхэмжпэгч*******д 2020 оны 02 сарын цалинд 40.000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5022849781 тоот дансанд шилжүүлсэн баримт, мөн нэхэмжлэгчийг 2020 оны 02 сард цэцэрлэгийн хариуцлагатай жижуурээр ажиллуулахаар томилсон хуваарийн хуулбар, нэхэмжпэгч нь 2020 оны 02 сард цэцэрлэгийн хариуцлагатай жижүүрийн ажил үүргийг гүйцэтгэж байсан жижүүрийн тэмдэглэлийн хуулбар зэргээр******* нь 2020 оны 02 сарын 28- ны өдрийг дуустал ******* цэцэрлэгт ажилласан болох нь нотлогдож байна.
Нэхэмжпэгч*******гийн сарын үндсэн цалинг 2019 оны 11, 12 сард 320.0 төгрөг, 2020 оны 01 сард 420.000 төгрөгөөр талууд тохиролцон хөдөлмөрийн гэрээнд тусгаж, хариуцагч байгууллага нь нэхэмжпэгчид 2019 оны 11 сарын цалинд 89.432 төгрөг, 2019 оны 12 сарын цалинд 274.880 төгрөг, 2020 оны 01 сарын цалинд 248.089 төгрөг тооцож олгосон нь үндэслэлтэй байх бөгөөд харин 2020 оны 02 сард нэхэмжпэгчийг ажиллуулсан боловч 40.000 төгрөгийн цалин тооцож олгосон нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч ******* ******* ХХКомпаниас 2020 оны 02 сард дутуу олгогдсон цалин 294.530 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 677.470 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжпэгч******* нь 2020 оны 03 дугаар сард ажилласан, энэ сарын цалинг мөн олгох ёстой гэж тайлбарлаж байх боловч нэхэмжпэгч нь 2020 оны 03 сард ******* цэцэрлэгт ажилласан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч*******гийн 2019 оны 11 сарын 24-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХКомпанид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн
115.2.2,116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2, 128.1.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас ажилласан хугацааны цалингийн зөрүү 294.530 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч*******д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 677.470 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжпэгч*******гийн 2019 оны 11 сарын 24-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХКомпанид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.878 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 9.485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН