| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0251/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 28.3.1., 10.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
......... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,
Прокурор: ......... аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б-,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Б /цахимаар/,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О- /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,С.М,
Шүүгдэгч: М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар ......... аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М-ын М-т холбогдох эрүүгийн 22350019300.. дугаартай хэргийг, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............ ........нд....... аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Хилийн цэргийн ........ дугаар ангид авто засварчин ажилтай, ам бүл-.................. хамт амьдардаг, ......... аймгийн ......... сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт М-ын М- (РД:...........................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М- нь Хилийн цэргийн ........ дугаар ангийн ....... дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга зодож, айлган сүрдүүлсэний улмаас байлдагч Б.С- нь Хилийн цэргийн ........ дугаар ангийн ....... дугаар салбарын малын суурингийн үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хайж яваад ......... аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг “........” гэх газарт амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн,
Мөн Хилийн цэргийн ........ дугаар ангийн ....... дугаар салбарын малын сууринд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-, Б.Б-, П.Ч-, Л.Б- нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцан зодож, хүч хэрэглэсэн,
Мөн эрүүгийн 23350019300.. дугаартай хэрэгт яллагдагачаар татагдсан байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед хохирогч Л.Б-, Б.Б-, П.Ч-, гэрч Б.Ж- нарыг мэдүүлгээ өөрчлөөд өг гэж ятгасан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч Л.Б-, Б.Б-, П.Ч-, гэрч Б.Ж- нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Эрүүгийн 22350019300.. дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 11-20 дугаар хуудас),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 84-87, 90-103 дугаар хуудас),
- М.М-ын фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),
- Амь хохирогчийн цэргийн албанд татсан, хилийн цэргийн ....... дугаар салбарт хуваарилсан тушаал (1-р хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас),
- Хилийн цэргийн ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн М.М-ыг шилжүүлэн томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 139-146 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 17-19, 4-р хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),
- Хохирогч Б.Б-гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 29-30, 4-р хавтаст хэргийн 113-114, 5-р хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
- Хохирогч П.Ч-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 37-38, 4-р хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас),
- Хохирогч Л.Б-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 45-46, 4-р хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 56 дугаар хуудас),
- Гэрч Б.Ж-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас),
- Гэрч Ч.Ч-гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),
- Гэрч Ч.А-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),
- Гэрч Д.З-гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),
- Гэрч Б.Э-гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),
- Гэрч У.П-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),
- Гэрч Г.Э-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),
- Гэрч Ц.Г-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),
- Гэрч Ж.Д-гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),
- Гэрч Б.Ц-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас),
-Гэрч Б.Ж-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас),
- 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт (3-р хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас)-үүдийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.М:
- Малын суурийг шалгасан бүртгэл (хавтаст хэргийн 1-р хавтасны 27-29 дүгээр хуудас),
- Эрэл хайгуул хийсэн тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 1-р хавтасны 200-203, 205 дугаар хуудас),
- амь хохирогч Б.С-гийн хувийн хэргийн материал (хавтаст хэргийн 1-р хавтасны 213-225 дугаар хуудас),
- 2022 оны тусламж дэмжлэгийн тооцоо (хавтаст хэргийн 1-р хавтасны 248-250, 2-р хавтасны 1-14 дүгээр хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 18-19 дугаар хуудас),
- Хохирогч Б.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 29-30, 32, 34, 207-209 дугаар хуудас),
- Хохирогч П.Ч-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 40, 42, 198-199 дугаар хуудас),
- Хохирогч Л.Б-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 45-46, 201-203 дугаар хуудас),
- Гэрч Ч.Ч-гийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 58-89 дүгээр хуудас),
- Гэрч Б.Б-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),
- Гэрч У.П-ын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),
- Гэрч Г.Э-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),
- Гэрч Ц.Г-ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),
- Гэрч С.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 87-88 дугаар хуудас),
- Гэрч Б.Ц-ы мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 102 дугаар хуудас),
- Гэрч Б.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 104-105, 107-108 дугаар хуудас),
- Гэрч Н.Л-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 113-114, 116-117, 119 дугаар хуудас),
- Гэрч Д.З-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 124-125, 4-р хавтаст хэргийн 123-124 дугаар хуудас),
- Гэрч Б.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 127-128 дугаар хуудас),
- Гэрч Б.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 150-151 дугаар хуудас),
- Гэрч Б.Ж-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 179-181, 187, 189-190, 192, 4-р хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),
- Гэрч Л.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 219-220 дугаар хуудас),
- Гэрч Н.Ө-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 222-223 дугаар хуудас),
- Гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 3-р хавтасны 3-4 дүгээр хуудас),
- Гэрч Б.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 3-р хавтасны 13-14 дүгээр хуудас),
- М.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 3-р хавтасны 122-130, 134-146 дугаар хуудас),
- Шинжээч эмч Н.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 126-127 дугаар хуудас),
- Гэрч Б.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 160-161 дугаар хуудас)-үүдийг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, шүүгдэгч М.М- нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
1.1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай төрсөн хүү Б.С- 2022 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаад ......... аймгийн Хилийн ........ дугаар ангид хуваарилагдсан. Хүүгийн цэргийн тангарагийн баярын үйл ажиллагаа ......... аймгийн төвд зохион байгуулагдахад нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би уг баярын үйл ажиллагаанд оролцоод хүүтэйгээ уулзахад “Их гоё байна. Улирчихдаг ч юм билүү гэж бодогдож байна” гэж хэлж байсан. Би хүүдээ за ямартай ч эхлээд цэргийн албаа хаагаарай гэж хэлсэн. Манай хүү цэргийн албанд очсоноос хойш 2022 оны 6, 7 дугаар сард яриагүй, 2022 оны 8 дугаар сарын эхээр 1 удаа манай охин Ш-тай ярисан ба намайг асуугаад хилийн застав дээр малын суурин дээр байгаа, сайн байгаа, аав сайн уу? гэж асуусан байсан. 2022 оны 9 дүгээр сарын 11-ний үед цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна хүү Б.С- гар утсаар яриад “Би сайн байгаа халагдаж очиход минь 3 шинэ тохом оёж тавиарай” гэж хэлсэн. Түүний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн эгч Ш-тайгаа гар утсаар яриад “Надад илгээмж ирсэн байна. Та нар явуулсан юм уу? хэн явуулсан болохыг мэдэх гээд” гэж хэлэхээр нь охин Ш- “Бид нар явуулсан” гэхэд “за за би тэрийг тодруулах гэсэн юм” гээд гар утасны дуудлага тасалсан юм байна лээ. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 1 цагийн үед гар утас дугараад авахад манай хүү Б.С- байсан бөгөөд аавтай ярина гээд надтай яриад “Би сайн байна, сайн явж байна, таны бие сайн уу?” гэхэд “сайн байна” гэхэд “Адуу малаа цомнож байна уу?” гэхэд “Адуу малаа цомнож байна” гэж хэлэхэд “за за, бид удахгүй застав руу орох байх, 1-р застав орох байх гэж хэлээд эгчтэй ярья гээд манай охин М-тэй яриад “таны бие сайн уу?, би сайн байна” гэж мэнд мэдэж ярьчихаад тасалчихсан. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хилийн ........ дугаар ангиас ярьж байна гээд яав гэхэд “асуудал болчихлоо” гэсэн. “Ямар асуудал болчихов” гэхэд “Танай хүү алба хааж байгаад амиа хоролчихлоо” гэж хэлсэн. Би тухайн үедээ цочирдсон тэгтэл “та нар .......... лүү орж байх уу? бид нар тосож авах уу?” гэж ярисан. Бид нар .......... хотын төв рүү ороод хилийн цэргийн ангийн фургон автомашинтай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ойролцоогоор 12 цагийн үед гараад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагт ......... аймгийн ........... суманд ирсэн. Сүүлд ярихдаа сэтгэл санааны байдал хэвийн байдалтай байсан. Ямар нэг байдлаар сэтгэл санаа гутарсан зүйл ажиглагдаагүй. Надтай гар утсаар ярихдаа сайн байгаа гэж хэлж байсан. Манай охин Ш-тай ярихад охин “Малын сууринд хир байна, застав руу орох уу? бид нар ярьж застав руу оруулах уу?” гэхэд “Би даргад хэлээд байгаа, намайг застав руу оруулахгүй байгаа, би застав руу ормоор байгаа” гэхэд “ярьж өгөх үү? гэхэд “Би өөрөө шийдчихнэ” гэж хэлсэн байна лээ. Урьд өмнө ямар нэг байдлаар амиа хорлох үйлдэл гаргаж байгаагүй, амиа хорлох талаар үг хэлж байгаагүй. Талийгаач хүү гар утсаар ярихдаа цэргийн ангиас дарамт шахалт үзүүлж байна, намайг зодсон, цохисон гэх зүйл яридаггүй байсан. Гар утсаар ярихдаа их ......... шуурхай ярьдаг байсан. Зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, ажилсаг, тусархуу хүний үгнээс гардаггүй, малд дуртай, морь мал маллахдаа сайн, адуунд их хайртай, адуу сайн унадаг, эмнэг сургадаг, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, ял шийтгэлгүй, би болон манай охин Ш-, түүний хүүхдийн хамтаар амьдарч байсан. Багаасаа ээжгүй өссөн, эгч нартайгаа хамт өссөн, уяхан зөөлөн сэтгэлтэй хүүхэд байсан юм. Хариулж байсан үхэрнээс бяруу чонод хазуулсан талаар би сонсоогүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Манай хүү талийгаач С- нь одоо хэрэгт шалгагдаж байгаа М- гэдэг хүний гар дээр очсон гэдгийг мэдээгүй байсан. Энэ талаар өмнө би ......... аймгийн мөрдөгчид хэлээгүй. Энэ зүйлийг нэмж яримаар байна. Энэ хэргийн улмаас миний бие 19 настай хүүгээ алдсан. Хүүгийнхээ амиар хохирсон хүн юм. Хэрэг гарснаас хойш одоогийн байдлаар 7,631,312 төгрөгийн гэм хорын хохирол гараад байна. Цаашдаа дахиад ......... аймгийн ........ сумаас .......... сум руу, .......... сумаас ........... хот руу явах ирж, очих зардал гарна. Тэрийгээ баримтжуулаад очно. Яг одоогоор баримт байхгүй байна. ......... аймаг руу очихдоо баримтаа аваад очно. Би хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин ......... аймгийн ........... суманд байрлах хилийн цэргийн ........ дугаар ангиас гэм хорын хохирол, төлбөрийг нэхэмжилнэ. Мөн гэм буруутай этгээд болох М-аас хохирол төлбөрийг бас гаргуулна. Хилийн цэргийн ........ дугаар ангиас буцалтгүй тусламжаар 62,000,000 төгрөгийг Б- миний дансанд шилжүүлж өгсөн байгаа. Буруутай этгээд М-ыг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Хүүгийнхээ амь насыг ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй. Гэхдээ би өөрөө ганц хүүтэй хүн байсан. Ээж нь 1 дүгээр ангид байхад нь нас барсан, түүнээс хойш миний гар, хөл болж явж байсан миний цорын ганц хүү байсан. Эцэст нь Монгол улсынхаа хилийг хамгаалахаар тангараг өргөж яваад хүний гарт харамсалтайгаар амь насаа алдсанд бүх насаараа гомдож явна. Мөн миний хүүг өөрийгөө боож өөрийнхөө амийг хорлосон байна гэж харагдуулахын тулд дүүжилсэн байдлаар харуулах оролдлого гаргасанд би маш их гомдож байна. Мөн хамт цэргийн алба хааж байсан цэргүүдээс сонсоход малын ахлах ахлагч М- нь миний хүүтэй хатуу ширүүн харьцдаг, зоддог, бие, эрх чөлөөнд нь халддаг, байнгын айлгаж дарамталдаг байсныг сонссон. Мөн манай хүүг хилийн манаанд нэг удаа гарах юмсан гэсэн хүсэлт гаргахад М- нь “Тийм юм байхгүй шүү, чамайг хилийн манаанд гаргахгүй, дахиад ийм юм хэлбэл дахиж хэлэхгүй болтол шанаадна“ гэж хэлж байсныг нь хамт байсан цэргүүд нь харамсаад надад хэлсэн. Тийм болохоор миний хүү их дарамтад зовж, шаналж явж байгаад амь насаа алдсан байна гэж би үзэж байна. Амь хохирогч Б.С-гийн гэр бүлийн зүгээс түүнийг нас барсаны дараа 3 дахь удаагаа ......... аймгийн ........ сумын 1 дүгээр багаас ......... аймгийн ........... суманд ирж байна. Одоогийн байдлаар анх талийгаачийг нас барсаны дараа бид амь хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарах үеэр тухайн дүгнэлттэй танилцах гэж ......... аймгийн .......... сумаас О гэгч хүний ....... улсын дугаартай фургон машинтай жолоочийг 500.000 төгрөгөөр хөлсөлж ирсэн. Уг машины хоёр талын бензины зардалд нийт 1.928.981 төгрөг тус тус зардал гарсан. Түүний дараа одоо хэргийн материалтай танилцах гэж машиндаа бензин тос хийж ирсэн бөгөөд одоо Э- гэдэг жолоочийг хөлсөлж ирсэн. Замдаа машин маань ...... гэх газарт эвдэрсэн. Өнөө өглөө үүрээр замын машинаар ирсэн. Одоо ирсэн зардлыг тооцож гаргаагүй байгаа. Анх ..... аймагт хүүгээ нас барсаны дараа ирэхэд биднээс ямар нэгэн зардал гараагүй, хилийн цэргийн ангийн машинаар ..... аймгаас ирж, буцааж ........ дугаар ангиас биднийг болон талийгаачийн цогцосыг хүргэж өгсөн юм. Талийгаачийн оршуулгын зардал, буяны ажлын хоол, хүнс, бусад зүйлд нийт 6.201.940 /зургаан сая хоёр зуун нэг мянга есөн зуун дөчин/ төгрөгийн зардал гарсан юм. Дээрх зардлууд бүгд баримттай зардлууд бөгөөд нийт 8.630.921 /найман сая зургаан зуун гучин мянга есөн зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн зардал гарсан юм. Амь хохирогчийн 49 хоногийн ном уншуулах, буян үйлдэх, цагаалга хийсэн зардал гарсан бөгөөд одоо баримт байхгүй. ..... аймагт ирсэн зардлуудыг бусад зардлыг шүүхийн шатанд гаргаж өгөх болно. Манай гэр бүлийн зүгээс амь хохирогчийг нас барсан явдалд маш их гомдолтой байгаа бөгөөд энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохиролд би 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан 8.630.921 /найман сая зургаан зуун гучин мянга есөн зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн хохирол болон сэтгэл санааны хохиролын 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хохиролыг яллагдагч М.М-аас нэхэмжилж байна. Хил хамгаалах ерөнхий газар болон хилийн цэргийн ........ дугаар ангиас нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 23-24, 26, 4-р хавтаст хэргийн 107-108 дахь тал),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний ганц хүү эх орноо хамгаалах гэж цэргийн албанд яваад М-ын гарт амь насаа алдсанд гомдолтой байна. Энэ явдлаас хойш би тайван байж чадахаа байж, биеийн байдал маш муудсан. Оршуулгын зан үйл болон ирж очих зардал маш их гарч байна. Одоогийн байдлаар 8.630.092 /найман сая зургаан зуун гучин мянга ерэн хоёр/ төгрөгийн зардал гарсан, энэ талаар баримт нь хэрэгт байгаа, үүнийг гэм буруутай этгээдээс гаргуулж авна, сэтгэл санааны хохиролд би 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг буруутай М.М-аас нэхэмжилж байна. Өнөөдөр ирсэн зардлын баримтаа өгч чадаагүй, цаашид хэдэн удаа ирэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
2. Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ......... аймгийн ...... сумын 2022 оны 1 дүгээр ээлж буюу 5 дугаар сарын 01-ний өдөр цэрэгт татагдаж ......... аймгийн Хилийн ........ дугаар ангид хуваарилагдаж ирээд 45 хоногийн крантинд хамрагдаад 2022 оны 6 дугаар сарын 15-ны үеэр хилийн цэргийн .......-р салбарт очоод 11 хоног сургалтад суусан 2022 оны 6 дугаар сарын 25-нд шилүүстэй байнгын хилийн манаанд харуулд гараад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс байлдагч Б-тэй солигдож малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр болсон. Намайг очиход Ч-, Б-, талийгаач Б.С- нар байсан. Бид дөрөв малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм. Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс байлдагч Ж-тай ээлж солилцож малын суурингийн хэсгээс буусан. Би малын суурийн хэсэгт 2 сар гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэх үед малын суурийн цэргүүдийн гэр, малын суурийн ахлагч М-ын гэр гэсэн хоёр гэр байдаг байсан. 2022 оны 7 дугаар сард бид “Нарийн салаа” гэх газарт нүүж очсоны дараахан малын суурийн ахлагч М- бид нарыг унтаж байхад орж ирээд Б-ыг “Чи цэргүүдийг цагт нь сэрээсэнгүй” гээд уурлаад гараараа нэг удаа нүүрний хэсэгт цохисон, түүний дараагаар намайг нойрмог байхад нэг удаа цохисон, мөн 7 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна бороо орох гэж байсан өдөр ахлагч М- ямаа, хонио услаад ир гэж үүрэг өгөөд Ч-, бид хоёр хонь ямаагаа туугаад услахаар явж байхад бороо орсон бөгөөд усалчихаад буцаад ирэхэд 2 ямаа, 3 хонь байсан байх, одоо тодорхой санахгүй байна малыг осгох гээд байхаар нь цэргийн гэрт оруулж хэсэг байлгасан. Тэгээд бог мал гэрээс холдоод бэлчээрлээд явчихаар нь би араас нь явсан, гэрт Ч- үлдсэн. Би хонь ямаагаа туугаад буцаад цэргийн гэрийн гадна ирэхэд гэрт дулаацуулахаар оруулсан малыг гаргачихсан байсан. Нэг ямаа осгоод үхэж байсан. М- ахлагч түүний дараагаар Ч-, бид хоёрыг “Малаа сайн хариулж чадсангүй, мал үхүүллээ” гээд уурлаад миний баруун талын шанааны хэсэгт гараа атгаад 1 удаа цохисон, өвдөөгүй, Ч-ыг мөн шанаа руу нь гараа атгаад цохисон. Тухайн үед би ахлагч М-тай холбоотой ямар нэг зүйл бодоогүй, ар гэртээ хэлээгүй. Цэргийн алба хаах хугацаанд ганц нэг удаа цохиулах зүйл байх ёстой зүйл гэж боддог. Ч-ыг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Би гэрийн дотор талын хэсэгт байсан, харин Ч- гэрээс гарч ороод явж байсан. Надад цохиуллаа гэж хэлсэн, шанаа руу нь гараа атгаад цохих шиг болсон. Түүний дараaгaap малын суурингийн хэсэгт дэслэгч Б ирсэн ба “Та нар яагаад мал үхүүлээд хайхрамжгүй хандаад байна. үхсэн малыг 3 нугалж төлүүлнэ. Та нараар төлүүлнэ. Цалингаараа төлөх үү? Ар гэрээсээ мөнгө авч төлөх үү?. Та нар өөрсдөө мэд” гэж хэлсэн. Бид нар ямар нэг хариулт хэлээгүй ойлголоо гэж хэлээд дуугүй үүргийг нь сонсоод зогссон. Тэр үед Б- байгаагүй, бусад нь байсан, Б- бог малаа гэр рүү авч ирэхээр явчихсан байсан. Өглөө нь намайг байхгүй байхад малын суурингийн цэргүүдэд “Энэ удаад мөнгө авахгүй, дахиж алдаа гаргаж болохгүй шүү” гэж хэлчихээд явсан гэж байна лээ. Б- малын суурийн ахлагч М- нар адуунд явж ирээд малын суурийн цэргийн гэрт Ч-, талийгаач С- бид гурав унтаж байхад орж ирээд “Та нар ингээд хэвтэж байдаг юм уу?” гээд Ч-, талийгаач С- бид гурвын нүүр лүү нэг нэг удаа цохисон. Миний хувьд цохилт нь зөөлөн мэдрэгдсэн. Тэгээд ахлагч М- үлдэгдэл адуундаа явах гээд морины уяан дээр байсан, бид мөн малаа бэлчээх гээд морины уяан дээр байхад М- уурлаад загнахаар Ч- нь “Малын сууриас буумаар байна” гэхэд М- ахлагч “Буулгахгүй” гээд уурлаад гэрийнхээ хажууд байсан DDISH-ний антены цагаан өнгийн хуванцар утсаар Ч-ыг 3-4 удаа цохисон. Намайг нэг удаа бөгсөн хэсэгт цохисон, өвдөөгүй, талийгаач Б.С-г мөн цохисон. Хэрхэн яаж цохисон талаар анзаарч хараагүй. Б-ыг цохиогүй, хамт үлдэгдэл адуугаа авч ирэхээр явж байсан юм. Мөн түүний дараа хурга засаж байхад малын суурийн цэргийн гэрт би, Ч-, амь хохирогч Б.С- бид нар байхад ахлагч М- ямар шалтгааны улмаас уурласан болохыг мэдэхгүй байна бид нарыг цохисон. Намайг тэр үед нүүрний хэсэгт шанаа руу гараараа нэг удаа зөөлөн цохисон. Тухайн үед өвдөөгүй миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Б- адуундаа явчихсан байсан. Ч-, амь хохирогч Б.С- нарыг мөн цохисон хэрхэн яаж цохисон болохыг би анзаарч хараагүй. Би ер нь ганц нэг удаа цохиулсан гээд тоодоггүй юм. Би ямар шалтгааны улмаас уурлаж бид нарыг цохисон талаар мэдэхгүй. Би малын суурингийн хэсэгт 2 сар гаруй хугацаанд үүрэг гүйцэтгээд буусан бөгөөд миний мэдэхээр намайг байх хугацаанд бид нарын биед ахлагч М- дээрх байдлаар халдаж цохисон. Өөр алба хаагч бид нарын биед халдаж, зодож байгаагүй. 2022 оны 8 дугаар сарын эхээр ахлагч М- ээлжийн амралтаа аваад явчихсан түүний оронд а/а Ж, а/д М нар ажилласан. Тэд нар малын суурийн цэргүүдийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Ахлагч М- нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны орчимд ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орсон ба түүнээс хойш би 10 хоног орчим хоног үүрэг гүйцэтгээд застав руу буусан. Намайг харуул дээр байхад застав руу дуудаад би застав руу ороод талийгаач Б.С-г нас барсан талаар мэдсэн юм. Өөрийгөө ........ нас барсан талаар тэр үед мэдсэн” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Малын суурийн ахлагч М.М- нь бид нартай нийт 2 удаа ирж уулзсан. Эхэлж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид нарыг хилийн цэргийн ........ дугаар анги дээр байхад бэлтгэл заставын булангийн өрөөнд бидэнтэй нэг нэгээр нь дуудаж уулзсан. Тухайн үед ахлагч М.М- нь намайг дуудаж уулзахдаа надад “Би тэр цэргийг тэгтлээ их дарамталж зодож байсан биш дээ, би ял авч магадгүй юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих, би шоронд явах гэж байна, та нарыг зодож цохиогүй гээд хэлээд мэдүүлэг өгчих” гэж хэлээд гуйсан. Мөн тэр өдөр надаас “Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа янз бүрээр зодож цохиж, дарамт шахалт үзүүлсэн үү, чи мэдүүлгээ юу гэж өгсөн юм бэ?” гэж асуусан. Тэгэхэд нь би болсон явдалын талаар өгсөн мэдүүлгээ ахлагч М.М-т хэлж өгсөн. Тэгээд ахлагч М.М- яваад өгсөн. Хоёр дахь удаагаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна ахлагч М.М- нь дахин бидэн дээр ирж уулзаад надад хандаж “Чамд тэр мөрдөгч янз бүрийн дарамт үзүүлж байсан уу?” гэж асуусан. Тэр үед нь би М- ахлагчид “Л- ахмад намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах үед би хохирогчоор тогтоосон тогтоол дээр гарын үсэг зурахгүй байж болох уу? гэж асуухад Л- ахмад надад болохгүй, чамайг хохирогчоор тогтоож байгаа хохирогчоор тогтоосон тогтоол, уншиж танилцаад гарын үсэг зур” гэж хэлсэн талаар хэлсэн. Тэгээд тэр талаар надаар цаасан дээр бичиг бичүүлж аваад явсан юм. Ахлагч М- нь “Ял авах гээд байна, чи намайг зодож цохиогүй талаараа надад бичээд өгөөч” гээд намайг гуйгаад надаар бичиг бичүүлж авсан юм. Б.О- гэгч нь надтай уулзаагүй, бусад цэргүүдтэй уулзсан эсэхийг нь мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг (24-р хавтаст хэргийн 113-114, 5-р хавтаст хэргийн 17 дахь тал),
3. Хохирогч П.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ......... аймгийн ..... сумаас 2022 оны 1 дүгээр ээлж буюу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр цэрэгт татагдаж ......... аймгийн Хилийн ........ дугаар ангид хуваарилагдаж ирээд 45 хоногийн крантид хамрагдаад 2022 оны 6 дугаар сарын 13-ны үеэр байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна хилийн цэргийн .......-р салбар буюу 2 дугаар заставт очоод 14 хоног сургаалтанд суусан. 2022 оны 6 дугаар сарын сүүлээр малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр байлдагч Б-, Б-, талийгаач Б.С- нарын хамтаар очсон. Ингээд бид дөрөв малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм. Малын суурийн хэсэгт цэргийн гэр болон малын суурийн дарга, ахлагч М-ын гэр гэсэн хоёр гэр байдаг байсан. 2022 оны 7 дугаар сарын эхээр “Нарийн салаа” гэх нэртэй газар руу малын суурийн хэсэг нүүсэн. Тэнд очоод удалгүй бид нарыг унтаж байхад малын суурийн ахлагч М- цэргийн гэрт орж ирээд “Өглөө цэргүүдийг тогтоосон хугацаанд 6 цагт босгоогүй байна” гээд Б-ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд талийгаач, мөн Б-, бид гурвыг тус бүр нэг нэг удаа цохисон. Урьд нь би гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ үйлдлийг нь мартчихсан байсан. Дараа нь 2022 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна бороо орох гэж байсан өдөр ахлагч М- ямаа, хонио услаад ир гэж үүрэг өгөөд Б-гийн хамтаар бид хоёр хонь ямаагаа туугаад услахаар явж байхад бороо орсон. Бороо орсон боловч бид хоёр хонь, ямаагаа туугаад усалчихаад буцаад туугаад ирсэн ба борооны усны улмаас ямаа, хонь осгоод гэрт ирээд бид нар 2 ямаа, 3 хонь гэрт оруулсан. Нэг ямаа нэлээн муудсан байсан. Малын суурийн ахлагч М-ын эхнэр нь хэсэг хугацааны дараа орж ирээд “Одоо гайгүй байх, гаргачих” гээд бороо зогссоны дараагаар гаргасан. Малын суурийн ахлагч М- ирээд осгоод үхэж буй ямааг харчихаад “Ингэж мал хариулдаг юм уу?, бороо орохоор буцаад малаа туугаад ирэхээ мэддэггүй юм уу?” гээд намайг нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, дахиад эрүүний хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед Б- хонь, ямааны дэргэд байж байгаад ирэхэд нь нүүрний хэсэгт нь нэг удаа цохисон. Би М- ахлагч намайг цохисон талаар Б-д хэлсэн юм. Түүний дараагаар малын суурингийн хэсэгт заставаас дэслэгч Б- ирсэн ба малын суурийн хэсэгт ажиллаж байгаа цэргүүд болох С-, Б- бид гурав байхад “Та нар яагаад мал үхүүлээд, хайхрамжгүй хандаад байна. Үхсэн малыг 3 нугалж төлүүлнэ. Та нараар төлүүлнэ. Цалингаараа төлөх үү? Ар гэрээсээ мөнгө авч төлөх үү? Та нар өөрсдөө мэд” гэж хэлсэн. Би цалингаараа төлнө гэж хариулсан. Б- юм хэлээгүй тэр үед Б- байгаагүй, бог малаа гэр рүү авч ирэхээр явчихсан байсан. Өглөө нь дэслэгч Б- “Энэ удаадаа аргалъя. Малаа сайн харцгаагаарай” гэж хэлсэн. Дараа нь 2022 оны 7 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна Б-, малын суурийн ахлагч М- нар адуу хайгаад ирсэн ба С-, Б- бид гурвыг унтаж байхад “Адуу хайгаад ирж байхад ингээд унтаж байдаг юм уу?” гээд нүүрний хэсэгт нэг удаа цохисон, тэгээд хонио гаргаж бэлчээхээр болоод талийгаач Б.С- хонь, ямаагаа бэлчээхэд хотонд хурга үхчихсэн үлдсэн. Гэтэл ахлагч М- “Ингэж мал хардаг юм уу” гээд талийгаач Б.С-гийн нүүр лүү нь гараараа цохиод түүний дараа нь намайг нүүр рүү гараараа цохисон. Тэгээд үлдэгдэл адуундаа явахаар малын суурийн ахлагч М-, байлдагч Б- нар морины уяан дээр байхад бид малдаа явах гээд очиход М- ахлагч С-г загнаад гараараа цохисон дараа нь антены цагаан өнгийн хуванцар утсаар миний нуруу, бөгс хэсэг руу 3-4 удаа ороолгосон. Б-гийн бөгсний хэсэгт мөн нэг удаа ороолгож шавхуурдаж цохисон. Тэгэхээр нь ахлагч М-т хандаж “Би малын сууринаас застав руу буумаар байна” гэхэд М- ахлагч “Чамайг бууна гэж хэлэхээр буулгачихна гэж бодоо юу” гээд намайг нөгөө антены цагаан хуванцар утсаар шавхуурдаж өшиглөж цохисон. Б-ыг цохиогүй, хамтдаа үлдэгдэл адуундаа явсан, тэр өдөр талийгаач С-, Б- нар хонь, ямаагаа туугаад явсан. Мөн түүний дараа хурга засаж байхад малын суурийн цэргийн гэрт би, Б-, амь хохирогч Б.С- бид нар байхад ахлагч М- гурил, аарц хольсон зүйлийг асгалаа гээд талийгаач Б.С- бид хоёрыг нүүрэн тус газар цохиж өшиглөсөн. “Энийг та нар асгачихдаг юм уу” гээд уг гурил, аарцтай зүйлийг асгалаа гээд уурлаад цохиж өшиглөсөн, хэчнээн удаа цохиж өшиглөсөн болохыг одоо санахгүй байна. Сүүлдээ С- бид хоёрыг номхон зогсоож байгаад хамар луу нэг, нэг удаа гараараа цохисон ба бид хоёрын хамраас цус гарсан. Б- гэрт байсан. Бид нарын гэрийн гадна байсан Б-г цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Бид нарын биед ахлагч М-аас өөр алба хаагч халдаж, цохиогүй. Би 2022 оны 7 дугаар сарын сүүлээр Г-тай солигдож застав руу буусан. Тэгээд би харуулд гарсан, малын суурингийн хэсэгт очиж ажиллаагүй. Би тоогоор хэлж мэдэхгүй байна дээрх байдлаар цохисон. Намайг 5 удаа цохиж байсан. Надад ахлагч М- сайн ханддаггүй байсан юм. Би дарга гэж хүндэтгэж харьцдаг байсан. Ахлагч М-ын биед халдаж цохисон, цохихоор заналхийлсэн, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Харин М- ахлагч бид нарыг цохидог, зоддог байсан. Бид нараас өөр хүн мэдэхгүй талийгаачийн ар гэрийн хүн болох эгч Э- нь мэдэж байгаа. Бид нараас асуухад энэ талаар үнэн зөвөөр хэлсэн. Би 2022 оны 7 дугаар сарын сүүлээр малын суурийн хэсгээс застав руу ээлж солигдож буусан” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Хохирогч П.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Хэргийн мөрдөн байцаалтын шатанд байхад байлдагч Б-, Ж-, Ц-, Б-, Д- бид нарыг мэдүүлэг өгөхөөр заставаас аймгийн төвд хилийн цэргийн ........ дугаар ангийн цэргийн эмнэлэгт байрлаж байхад буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр бид нар талийгаач Б.С-гийн ар гэрийхэнтэй уулзахдаа “Ахлагч М- биднийг урьд өмнө нь зодож, цохидог байсан” талаараа хэлсэний дараа, бид нарыг цагдаагаас дуудаж мэдүүлэг авахын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 09, 10-ны үеэр байх өдрийг нь нарийн санахгүй байна Хилийн цэргийн ........ дугаар ангийн ахмад С- бид нарын байрлаж байсан эмнэлгийн өрөөний ариун цэврийн өрөөнд намайг дуудаад над руу өндөр дуугаар хандаж “Нэг цаас гаргаж ирээд санал, гомдол байвал энэ дээр бүгдийг нь бич, тэгээд чамайг яахыг чинь харъяа, энэ ......... аймагт миний өөдөөс юм ярих цагдаа, хуульч байхгүй, би олон улсын эрх зүйч хүн” гэж хэлээд намайг загнаж, дарамталсан. Тэр үед би айгаад чимээгүй байсан. Тэгээд С- ахмад надаас “М- чамайг зоддог байсан уу” гэхээр нь би С- ахмадад “М- ахлагч бид нарыг зоддог байсан” гэхэд С- ахмад надад “Чи цагдаад мэдүүлэг өгөхдөө олон таван юм яриад байх хэрэггүй, өөрийгөө асуудалд оруулав” гэж хэлчихээд ариун цэврийн өрөөнөөс гараад явсан. Тухайн үед С- ахмад намайг зодож цохиогүй, айлгаж дарамталчихаад гараад явсан. Түүний дараа тэр өдөр Хилийн цэргийн ........ дугаар ангийн дэд хурандаа Л.О- өрөөндөө дуудаж уулзаад “Чи цэргийн албаа эр хүн шиг хааж чадахгүй байна, цэрэгт ганц нэг шанаа өгөх байдаг л асуудал. Та нарын бүгдийн чинь зургыг авч .........ийн фейсбүүк групп дээр тавина” гэж хэлсэн. Мөн надад хандаж “Цэрэгт ганц нэг шанаа өгөх нь байдаг л зүйл, охин шиг битгий гоншигноод бай” гэж хэлээд над руу уурлаж ширээгээ гараараа хүчтэй нэг удаа цохисон. Тэгээд над руу уурлаж өндөр дуугаар надад хандаж “Одоо угаасаа тэр С- нас барсан, бид нар ахлагч М-ыг ажилтай нь авч үлдмээр байна, чи эхнэр хүүхдийг нь бод, цагдаа нарт олон зүйл яриад хэрэггүй" гэж хэлээд над руу уурлаж намайг айлган сүрдүүлж, албан тушаалаа ашиглаж заналхийлсэн. Тэрний дараа би цэргийн эмнэлэгийн байранд байхад дэд хурандаа А- намайг өрөөндөө дуудуулсан. Тэгээд би өрөөнд нь очиход дэд хурандаа А- над руу уурлаж “Чи яагаад олон таван юм яриад байгаа пязда бэ?. Иймээ тиймээ зүйл ярьж байгаад өөрөө асуудалд унана шүү пязда минь” гэж хэлж мөн адил намайг дарамталж, айлган сүрдүүлсэн. Тухайн үед би талийгаач цэрэг болох С-гийн ар гэрт нь “Ахлагч М- бид нарыг зодож, цохиж байсан” гэдгийг хэлсэний дараа хилийн цэргийн дээрх албан тушаалтнууд намайг дуудаж, айлган сүрдүүлж, цагдаад энэ талаараа олон таван юм яриад хэрэггүй гэх мэтээр дарамталсан юм. Би тухайн үед цэргийн алба хааж байсан учраас хилийн цэргийн байгууллагын алба хаагч нар намайг дарамталсан талаар цагдаад хэлээгүй, мөн дахиж хэргийн талаар ямар нэгэн зүйл яриад хэрэггүй юм байна гэж бодсон. Намайг хилийн цэргийн ........ дугаар ангийн дэд хурандаа Л.О-, дэд хурандаа А-, ахмад С- нар албан тушаалаа ашиглаж мэдүүлэг өгөхөөс өмнө нь дээрх мэтчилэн дарамталж байсан. Ахлагч М- тухайн хэрэг болсноос хойш Ж-, Б-, Б- бид нартай 2 удаа уулзсан. Тухайн үед эхлээд 2023 оны 1 дүгээр сарын 05, 06-ны үеэр байх Хилийн цэргийн ........ дугаар ангийн амрах өрөөнд орж ирээд бид нарыг аж ахуйн өрөөнд оруулж ирээд уулзсан. Тухайн үед М- нь надад хандаж “Чи цагдаад юу гэж ярьсан бэ?, тэрийгээ хэлчих. Би 9 жилийн ял авахаар болж байх шиг байна, чи мэдүүлгээ зөөлрүүлээд өгчих. Тэр үед би та нарыг зодож байхдаа галзуурчихсан явж байжээ, уучлаарай” гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр ахлагч М- дахин ирж уулзаад “Мэдүүлгээ цаасан дээр бичээд өгчих, цагдаад юу гэж ярьсныгаа бичээд өгчих. Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа дарамталж авсан уу, үгүй юү?. Тийм юм байвал бичээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мэдүүлгээ товч бичиж өгсөн юм. Тухайн үед намайг зодож цохиогүй. Ахмад Р.Л- нь надаас мэдүүлэг авахдаа надад хүч хэрэглэсэн, хүчээр мэдүүлэг авсан, мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан, намайг айлган сүрдүүлсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Миний хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад гомдол байна. Намайг иргэний үүргээ биелүүлж хугацаат цэргийн албыг ......... аймгийн Хилийн цэргийн ........ дугаар ангид цэрэгт татагдаж хааж байх хугацаанд, малын суурийн ахлагч М- нь удаа дараа зүй бусаар харилцаж намайг зодож цохиж байсан. Мөн хилийн цэргийн дэд хурандаа О-, А-, ахмад С- нар албан тушаалаа ашиглаж намайг дарамталж, хэргийн талаар цагдаад олон зүйл хэлж болохгүй гэж надтай зүй бусаар харилцаж дарамталж байсан явдалд маш их гомдолтой байна. Би М.М-аас болж сэтгэл санаагаар их унаж, дарамттай байсан учраас сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 116-117 дахь тал),
4. Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ......... аймгийн ..... сумаас 2022 оны 1 дүгээр ээлж буюу 2022 оны 5 дугаар сарын эхээр цэрэгт татагдаж ......... аймгийн Хилийн ........ дугаар ангид хуваарилагдаж ирээд 45 хоногийн каринтид хамрагдаад 2022 оны 06 дугаар сарын дундуур байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна хилийн цэргийн .......-р салбар буюу 2 дугаар заставт очоод заставын төв дээр 14 хоног сургалтад хамрагдсан. Түүний дараагаар 2022 оны 06 дугаар сарын сүүлээр малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэх алба хаагч байгаа эсэх талаар асууж байлдагч нарын өөрсдийн хүсэлтээр үүрэг гүйцэтгэх байлдагч нарыг сонгосон. Малын суурийн хэсэгт Ч-, Б-, талийгаач Б.С- нарын хамтаар очсон. Бид малын суурийн хэсэгт хуваарилагдаж очоод удалгүй “Нарийн салаа” гэх газар луу цэргийн гэр болон малын суурийн ахлагч М-ын гэрээр малаа аваад нүүгээд тэндээ очиж байрласан. Тухайн газарт очоод удалгүй 1, 2 хоносны дараа өглөө 07 цаг болох гэж байхад ахлагч М- цэргийн гэрт орж ирсэн ба тэнд Ч-, Б-, Б.С- нар унтаж байсан. Гэтэл ахлагч М- орж ирээд намайг “Цэргүүдээ яагаад цагт нь сэрээхгүй байгаа юм бэ?” гээд миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Түүний дараагаар Б-, Ч-, С- нарыг мөн нүүрний хэсэгт гараараа нэг нэг удаа цохьчихоод гараад явчихсан. Түүний дараагаар 7 дугаар сард нэг азарга адуугаа олохгүй байсан тул ахлагч М- бид хоёр мориор 1 хоногоор адуугаа хайж яваад хээрээр хоноод өглөө нь 06 цаг өнгөрөөд 7 цаг болж байхад очиход малын суурингийн цэргүүд унтаж байсан. Ахлагч М- надад морио өгчихөөд цэргийн гэр рүү орсон, би морио уячихаад араас нь цэргийн гэр лүү ороход ахлагч гэрээс гараад ууртай өөрийн гэр лүгээ явсан. Би яваад ороход Ч-, Б-, С- нар ахлагч М- нүүрний хэсэгт нэг нэг цохилоо гэж хэлсэн. Би гэрээс гараад хонийг бэлчээрт нь гаргахад хонины хотонд 1 тооны хурга үхчихсэн байсан. М- дарга үхсэн хурганы зургийг авч застав руу явуулчхаад гэр лүгээ орсон. Тэрний дараагаар Б-, Ч-, талийгаач С- нар мал руугаа явах гээд морины уяаны газарт ирсэн ба М- дарга гэрээс гарч ирээд үхсэн хурганы хажууд байсан ddish-ний цагаан өнгийн хуванцар залгуураар Б-, Ч- нарыг ороолгосон Ч- ахлагч М-т хандаад “Би малын сууринаас буумаар байна” гэж хэлж байсан ба “ингээд чи яа” гээд нэг үг хэлээд дахиад ороолгосон. Өшиглөсөн, гараараа цохисон эсэхийг би хараагүй. Би С-г гараараа цохисон, эсхүл цагаан өнгийн хуванцар зурагтын утсаар ороолгосон эсэхийг хараагүй. Тэгээд бид нар бүгдээрээ мориндоо мордоод нэгийг нь үхсэн хургыг хол аваачиж хая гээд, нэгийг нь малдаа яв гэж явуулсан. Ахлагч бид хоёр үлдэгдэл малаа зуслан тал руу хайгаад явсан. Хайгаад олдохгүй болохоор нь застав руу мэдэгдээд, тэгээд заставаас бүлэг гарч хайсан. Хурга засах үеэр би адуундаа явчихсан байсан ба хурга засах ажилд талийгаач, Б-, Ч- нар байсан ба тэд нарыг ахлагч цохисон гэж тухайн үедээ намайг ирсний дараaгaap ярьцгааж байсан. Би байгаагүй учраас хэн хэнийг хэрхэн цохисон, зодсон талаар мэдэхгүй байна. Намайг тухайн үед зодоогүй, түүний дараагаар 2022 оны 7 дугаар сарын сүүлээр Ч- застав руу буугаад түүний оронд Г- ирсэн ба 2022 оны 8 дугаар сарын эхээр ээлжийн амралт аваад 2022 оны 9 дүгээр сарын эхээр буцаж ажилдаа орсон. Би анхнаасаа малын суурийн хэсэгт ажиллаад 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мориноос унаад 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр малын суурийн хэсгээс застав руу буусан. Талийгаач 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш үхэр хайхаар яваад олдохгүй байна гээд талийгаачийг хайсан. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой талийгаач Б.С-г өөрийгөө ........илж нас барсан байдалтай олдлоо гэж анги руу мэдээ өгч байхыг сонсоод мэдсэн. М- ахлагчаас өөр алба хаагч миний биед халдаж зодож байсан удаа байхгүй. М-ын цохилтын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. М-ын эхнэр нь мэдэж байгаа байх, М- ddish-ийн цагаан өнгийн хуванцар цахилгааны утсаар Ч-, Б- нарыг ороолгож цохиж байхад эхнэр нь гэрийнхээ гадна байсан санагдаж байна” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Хэрэг болсоны дараа заставаас малын сууринд байсан цэргүүдийг Хилийн цэргийн ........ дугаар ангид дуудаж авч ирсэн. Тэгээд би мэдүүлгээ өгчихөөд буцаад 6 дугаар застав руу явсан. Ангийн төвд Ж-, Ч-, Б- нар үлдсэн. Ахлагч М- нь эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны үеэр бид нарыг ........ дугаар ангийн цэргийн амрах байранд байхад орж ирээд бидэнтэй нэг нэгээр нь уулзсан. Тухайн үед М- ахлагч надтай уулзаад “Би яллагдагчаар татагдсан, 9 жилийн ял авах юм шиг байна” гэж хэлсэн, дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаж надад хандаж “Чи мэдүүлгээ буцаамаар байна. Чи зодуулаагүй гээд хэлчих. Чи өмнөх мэдүүлэг өгөхдөө юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна гэж хэлчих. Өмгөөлөгч суугаад, би сууж байгаад мэдүүлэг авна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авна. Тэгэхээр чи зодуулаагүй, цохиулаагүй гээд мэдүүлэг өгчих. Тэгвэл миний ял багасаж магадгүй” гэж хэлж намайг ятгасан. Тухайг үед ахлагч М- намайг ятгаж надаар цаасан дээр “Цохиулаагуй, бага ангийн боловсролтой болохоор юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна” гэсэн утгатай зүйл бичүүлж аваад явсан. Уг бичүүлж авсан зүйлийг ахлагч М- намайг ятгаад байсан учраас би цаасан дээр худал бичиж өгсөн. Миний урьд хохирогчоор өгсөн мэдүүлэг бол үнэн зөв мэдүүлэг, харин цаасан дээр бичсэн зүйлийг ахлагч М- надад нөлөөлж, худлаа зүйл бичүүлж авсан юм. Тухайн бичгийг ахлагч М- надтай уулзаж намайг ятгаж байгаад надаар худал бичиг бичүүлж аваад явсан юм. Харин Б.О- гэгчийг би танихгүй байна. Тэр хүн надтай огт уулзаагүй юм. Ахмад Р.Л- нь надаас мэдүүлэг авахдаа надад хүч хэрэглэсэн, хүчээр мэдүүлэг авсан, мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан, намайг айлган сүрдүүлсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Намайг зодож, цохиж дарамталж мэдүүлэг авсан зүйл байхгүй юм. Миний хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Надад нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 110-111 дэх тал),
5. Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө талийгаач Б.С- хонинд яваад би гэрт үлдсэн. Би даргын эхнэрийн хамтаар үхэр саагаад зогсож байхад А- гэх хүн эхнэрийн хамтаар ирээд “Улаан цоохор бярууг чоно барьчихсан байна. Танай үхэр биш биз” гээд даргын эхнэрт зургийг үзүүлэхэд харчихаад “Биш байна” гээд тухайн хүнд хэлээд явуулсан. Үдээс хойш 14 цаг өнгөрч байхад малын суурингийн дарга М.М- ирээд “Үхрээ эртхэн очиж авч ирье. Маргааш нүүж магадгүй. Чи очоод хонины хажууд үлдээд С.С-г наашаа явуулчих. С-г үхэрт нь явуулчихъя” гэж хэлсэн. Би морьтой хонин дээр очиход С- хонины хажууд тамхи татаад сууж байсан ба “Дарга чамайг дуудаж байна. Үхэртээ яв гэнэ” гэхэд “Дарга хэнтэй ирсэн юм бэ?” гэхээр нь “дэслэгч З-тэй хамт ирсэн байна” гэхэд “за за” гээд мориор гэр лүү явсан. Би хонио хариулаад үлдсэн. Би хонио хариулаад гэрийн ойролцоо явж байхад малын суурингийн дарга М.М- гараараа даллаад дуудаад байхаар нь яваад очиход “Та хоёр өчигдөр орой үхрээ дутуу байсан гэж хэлэхгүй яасан юм бэ?. Нэг бярууг чинь чоно идсэн байна. Өчигдөр, дутуу гээд хэлчихсэн бол чоно идэхээс өмнө олоод авчих байсан юм. Эртхэн хэлэхгүй яасан юм бэ?, эртхэн мотоциклоор яваад олчих байсан” гэж хэлсэн. Тэгээд морь унаад ганцаараа ........ чиглэлд явсан юм. Намайг хонио хараад байж бай гэж хэлсэн. М.М- дарга яваад орой 18 цагийн үед ирсэн юм. “Чоно хазсан бярууг олоод адуучин хоёр цэргийн нэгэнд нь автомашин ирэх хүртэл манаж бай гээд үүрэг өгчихсөн байгаа чи хоолой идчихээд очоод бярууг манаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр үед бага зэрэг бороо орсон бөгөөд намайг явуулаагүй. “Үхэр ирээгүй, Б.С- бас байхгүй байна. Станцаар холбоонд орохгүй байна” гээд жаахан харанхуй болсон болохоор талийгаачийг дэслэгч З-, ахлагч М.М- нар мотоциклиор явж хайсан. 21 цаг 30 минутын үед буцаж ирээд “С-г дуудаад явж байгаад ирлээ олдсонгүй, үхэр нь бас байхгүй байна” гэж хэлсэн. Тэд нар ирж дулаацчихаад застав руу холбогдоод мэдэгдчихээд дахиад хайхаар явсан. Намайг болон адуучин Ц, Г- бид гурвыг адуугаа манаад байж бай гэж хэлсэн.М.М- дарга, З- дэслэгчийн хамт мөн Заставаас Б.С-г хайх ажилд оролцсон хоёр алхлагч нийт дөрвүүлээ ирсэн бөгөөд Заставаас ирсэн 2 ахлагч 30 минут орчим болчихоод явчихсан. Харин малын суурингийн дарга М.М- болон дэслэгч З нар өглөө үүр хаяарахад дахин хайхаар явсан юм. Түүний дараа станцаар 08 цагийн үед манай заставын үхэрнүүд А- гэх айлын хаваржаан дээр байна, Б.С- өөрөө байхгүй байна гэж мэдээлсэн. Би тухайн өдөр хонио хариулж байсан. Бид нар хонио бэлчээрлүүлэх, үхэр тууж авч ирэхээр явахдаа дандаа ганцаараа явдаг юм. Би талийгаачийг нас барсан талаар мэдээгүй байсан юм. Цагдаагийн алба хаагч ирсний дараагаар би тадийгаач Б.С-г нас барсан талаар мэдсэн. Б.С- надад бөө, хий юм үздэг гэх мэтээр ямар нэг зүйл хэлээгүй. Намайг байх хугацаанд талийгаачийн сэтгэл санааны байдал хэвийн тогтвортой байсан юм. Ар гэрээс нь илгээмж ирлээ гээд аав, эгчтэйгээ гар утсаар яриад байсан юм. Өөрөө хэлэхдээ “Албаны мал чонод бариулах, үхэх, алга болж дутах юм бол бид нар өөрсдөө төлбөрийг нь хариуцна” гэж хэлж байсан. Мөн малын суурингийн хэсэгт ажиллахаас залхсан юм шиг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр намайг хонь руу явуулаад буцаад талийгаачийг дуудуулсан ба талийгаач очоод ахлагч М.М-тай хэрхэн яаж уулзсан талаар би мэдэхгүй байна. Талийгаач Б.С-г заставт ирсний дараагаар шууд малын сууринд ажиллаж эхэлсэн тул сайн танидаг байсан. Сүүлд очоод 15 хоног хамт ажиллах хугацаандаа танилцсан юм. Талийгаач харилцахад ухаан санаа эрүүл, сэтгэцийн хувьд эрүүл хүн байсан. Талийгаач малын суурингаас буумаар байна. Харуулд гарч үзэх юмсан гэж хэлж байсан. Талийгаач 2-р заставт ирснээс хойш амиа хорлох үйлдэл гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 179-181, 187, 189-190, 192% 194 дэх тал),
- Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр талийгаач Б.С-гийн малын суурийн үхрээ авч ирэхээр явсан чиглэл нь малын сууриас баруун хойд зүгт Сар уулын чиглэлд явсан, ахлагч М- явсан чононд хазуулсан үхэр байсан гэх чиглэл нь мөн Сар уулын чиглэлд буюу тэр хоёрын явсан чиглэл нэг зүгт юм. Ахлагч М- болон талийгаач Б.С- нар тэр өдөр малын бэлчээрт юм уу, чононд хазуулсан үхрийн хажууд хээр бэлчээрт таарсан байж магадгүй тухайн газар нь малын сууриас 2 орчим километр зайтай байдаг юм. Тэр өдөр ахлагч М- нь байлдагч С-г үхэрт явуулахдаа, мөн үхэрт явсаны дараа араас нь өөрөө явахдаа түүнийг зодож, цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэр өдөр ямар ч байсан чононд үхэр хазуулсан гээд ууртай байсан бөгөөд С-г үхэрт явуулах үед би түүнтэй зөрөөд хонины бэлчээрт очсон байсан болохоор ахлагч М- нь С-г зодож, цохисон эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр болох 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ахлагч М- нь малын суурийн үхрээс чононд үхэр хазуулсан гэдгийг мэдсэн учраас малын суурийн үхэрнүүд бүрэн байгаа эсэхийг үзэх гээд талийгаач Б.С-г үхэрт явуулсан. Тухайн үед малын сууринд талийгаач Б.С- бид хоёроос өөр цэрэг байгаагүй, намайг хонины бэлчээр лүү явуулсан. Ер нь бол малын суурийн үхрийг байлдагч Б.С- хариуцаж малладаг учраас ахлагч М- түүнийг дуудаж үхэрт явуулсан байх. Талийгаач Б.С- нь үхэрт явахаасаа өмнө өөрийнх нь хариуцаж байсан үхэрнээс 1 тооны үхэр чоно барьсныг мэдсэн байх. Чононд үхэр хазуулсан гэдгийг малын суурийн ахлагч М- мэдчихээд Б.С-г үхэрт явуулсан, мөн ахлагч М- тэр өдөр С-г үхэрт явуулахдаа энэ талаараа хэлсэн байх. Тэр өглөө А-ийг малын сууринд ирэх үед малын суурин дээр малын суурийн ахлагчийн эхнэр, хүүхэд, мөн би байсан. Харин байлдагч С- айлын хониноос хонио ялгаж ирнэ гээд явсан байсан. Би малын сууринд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны үеэр очсон бөгөөд намайг очсоноос хойш ахлагч М- нь байлдагч нарт гар хүрч зодож цохиж байгаагүй. Харин тэр өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21:00 цагийн орчимд байлдагч Б.С-г үхэрт яваад ирэхгүй болохоор ахлагч М- бид хоёр тэдний гэрт байхад ахлагч М- нь надад хандаж “С-г гайгүй эр гэж бодож байсан чинь хөгийн арчаагүй амьтан байна шүү дээ. Ирэхээр нь цохиж алнаа. Чамд ч ямар буруу байх бэ?” гэж хэлсэн. Хилийн цэргийн ........ дугаар ангийн дэд хурандаа Л.О- анх бид нарыг застав дээр байх үед буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны үеэр талийгаач Б.С-г нас барсаны дараа цагдаа нар ирж мэдүүлэг авахын өмнө нь заставын цэргийн байранд намайг ганцааранг нь дуудаж уулзаад “Тэр цэрэг одоо өнгөрсөн. Бид нар малын суурийн даргыг ажилтай нь авч үлдмээр байна. Цагдаа нарт олон зүйл яриад байх хэрэггүй” гэж хэлж байсан. Мөн цэргүүдийг сүүлд ........ дугаар ангийн төвд цэргийн эмнэлэгт байрлаж байхад дэд хурандаа Л.О- цэргүүдтэй уулзсан гэсэн тэр үед нь би байгаагүй. Талийгаачийн ар гэрийг ......... аймагт ирсэний дараа байлдагч нартай ар гэрийн хүмүүс нь уулзсаны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 09, 10-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна тэр үеэр Хилийн цэргийн ........ дугаар ангийн дэд хурандаа Л.О-, ахмад С-, дэд хурандаа А- нар байлдагч П.Ч-тай ганцаарчилж дуудаж уулзаад байсан. Тухайн үед цэргүүд ахлагч М-т зодуулдаг байсан талаараа талийгаачийн ар гэрийхэнд хэлсэний дараа байлдагч П.Ч-тай дээрх хүмүүс уулзаад байсан. Тэр үед П.Ч-тай зүй бусаар харилцсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ахлагч М- нь 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хилийн цэргийн ........ дугаар ангид байхад бид нартай ирж уулзсан. Тухайн үед М- надад “Би хэргээс болоод 2 зүйл ангиар яллагдаж байгаа. Би мэдүүлэгтэй чинь танилцсан. 8,9 жилийн ял авах юм шиг байна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих” гэж хэлж ятгасан. Дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаад “Малын суурин дээр ямархуу байдалтай байсан талаар бичээд өгчих” гэж хэлээд надаар бичиг бичүүлж авсан. Тухайн үед М- ахлагч намайг ятгаад гуйгаад байсан учраас би тухайн бичигт “Талийгаач Б.С-г өөр зүйлээс болж амиа хорлосон байх. Мөн ахлагч М-ыг бидэнтэй эелдэг харилцдаг байсан” гэж бичиж өгсөн. Тухайн өдөр ахлагч М- намайг дарамталж, айлган сүрдүүлж бичүүлээгүй, намайг тэр өдөр ятгаад байхаар нь би түүнийг өрөвдөөд тийм бичиг бичиж өгсөн. Ахмад Л- надаас мэдүүлэг авахдаа надад хүч хэрэглэсэн, хүчээр мэдүүлэг авсан, мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан, намайг айлган сүрдүүлсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 119-121 дэх тал),
6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ......... аймгийн ..... сумаас 2022 оны 1 дүгээр ээлж буюу 5 дугаар сарын 03-ны үеэр цэрэгт татагдаж, ......... аймгийн Хилийн ........ дугаар ангид хуваарилагдаж ирээд 45 хоногийн крантинд хамрагдаад тангараг өргөж дуусаад маргааш нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хилийн цэргийн ........ дугаар ангийн .......-р салбар буюу 2 дугаар заставт очоод заставын төв дээр 14 хоног сургалтанд хамрагдсан. Түүний дараагаар 2022 оны 6 дугаар сарын сүүлээр өдрийн сайн санахгүй, 2 дугаар заставаас цэргүүдийг харуул, манаанд хуваарилсан бөгөөд тухайн үед малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэх алба хаагч байгаа эсэх талаар цэргүүдээс асуусан бөгөөд цэргүүдийн зүгээс өөрсдийн хүсэлтээр малын сууринд үүрэг гүйцэтгэх болсон. Малын суурийн хэсэгт би хамгийн анх ахлах байлдагч Ч-, Б- талийгаач Б.С- нарын хамтаар очсон. Би малын суурин дээр очоод заставын адууг малладаг байсан. Ч-, Б-, С- нар бусад малыг маллаж байсан. Тухайн малын сууринд биднийг очиход малын суурийн ахлагч М- тусдаа өөрийнхөө гэртээ, малын суурийн цэргүүд тусдаа гэрт байдаг байсан. Би малын сууринд очиж үүрэг гүйцэтгээд 10 хоноод адуунуудаа малын суурин дээр авч ирээд уналгын адуугаа сольж, шинээр уналгын морь барьж авсан бөгөөд тухайн морин дээрээ мордох гэж байгаад өөрийнхөө зүүн өвдөгт өшиглүүлж өвдөгтөө гэмтэл авсан. Тухайн үед би моринд өшиглүүлсэн бөгөөд заставаас бүлэг ирээд намайг малын суурингаас буулгаж заставын төвд авч ирсэн. Харин миний орон байлдагч Б-г малын сууринд гаргасан юм. Би дахин малын сууринд очиж үүрэг гүйцэтгээгүй юм. Би малын сууринд 10 хоног үүрэг гүйцэтгэсэн юм. Намайг малын сууринд очиж 10 хоног үүрэг гүйцэтгэх хугацаанд ахлагч Мэйдбаяр нь надад болон надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагчдад хүч хэрэглэж, зодож цохисон зүйл байхгүй. Намайг малын суурингаас бууснаас хойш бусад цэргүүдийг зодож цохиж байсан эсэх талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 75-76 дахь тал),
7. Гэрч Д.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хилийн цэргийн ........ дугаар ангийн .......-р салбарт заставын хангалт инженерийн орлогч албан тушаалтай ба 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед тус салбарын адууны зүсийн бүртгэл хийж, актжуулах, өвлийн идэшний адууны шүд үзэх ажлаар малын суурь дээр очсон. Би малын суурь дээр очихдоо малын суурийн ахлагч М.М-тай цуг очсон ба ахлагч М.М- урьд шөнө нь заставын байрлалд ирж хоносон байсан. Бид хоёр малын суурь дээр очоод М- ахлагчийн гэрт ороход эхнэр нь боорцог хийж байсан ба цай уугаад сууж байтал М- ахлагчийн эхнэр нь “А- гэдэг хүн чононд хазуулсан бяруу байна гэж байна” гэж хэлсэн. Цайгаа ууж дуусаад бид хоёр цэргийн гэрлүү ороход байлдагч Ж- гэртээ ганцаараа байсан цуг байсан байлдагч Б.С- нь хонь хариулаад явсан байсан. Ахлагч М.М- байлдагч Ж-д хандаж “Манай үхэр бүрэн байгаа юу? чононд үхэр хазуулсан байна” гэж хэлэхэд байлдагч Ж- “Манай үхэр бүрэн байгаа” гэж хэлж байсан. Ахлагч М.М- Ж-д хандан “Чи яваад байлдагч С-г нааш явуулаад өөрөө хонио хараад байж бай. С-г үхэрт явуулна” гэж хэлээд Ж-ыг явуулж нэг их удалгүй байлдагч Б.С- ирсэн ба ахлагч М.М- түүнээс “Манай үхэр бүрэн байгаа юу? Нэг үхэр чононд хазуулсан байна” гэж асуухад Б.С- “Манай үхэр бүрэн байгаа” гэж хэлээд үхэр авч ирэхээр явсан. Би цэргийн гэрт ороод байж байтал ахлагч М.М- орж ирээд “Та интернэт цацах төхөөрөмжөө өгөөч. Нөгөө чононд хазуулсан үхрийн зураг Хариг зар мэдээ гэсэн фэйсбүүк хаяг дээр байна” гэж хэлээд тухайн хаягнаас чононд хазуулсан үхрийн зургийг хараад “Манай үхрийн им мөн байна. Та манай хүүхдийг харж байгаач. Би тэр үхэр дээр очоод ирье” гэж хэлээд морьтой явсан. Би тэдний хүүхдийг хараад байж байтал М.М- миний утас руу залгаад “Би чононд хазуулсан үхрийг оллоо. Манай үхэр мөн байна. Та миний мотоцикл унаад хүрээд ирээч” гэхээр нь хүүхдийг оруулж өгөөд мотоцикл асаах гэсэн чинь асахгүй байсан тул хонь хариулж явсан байлдагч Ж-ийг дуудаж мотоциклыг нь түрж асаагаад М-ын байгаа газарт нь очиход шар цоохор зүсмийн бярууны баруун гуяны дээд хэсгийн шөрмөсийг нь тас хазаад босох боломжгүй болгосон байсан тул застав болон ангийн холбогдох хүмүүст мэдэгдэж чиглэл авсан ба энэ талаар мэдээ бичиж явуулахаар застав явах замдаа ахлагч М.М-ыг сундалдаж доош яваад доор үхэр тууж явсан байлдагч Г-ын дэргэд аваачиж буулгаад өөрөө застав орж мэдээ бичиж явуулсан. Би мэдээгээ явуулаад буцаад чононд хазуулсан үхрийн дэргэд очиход тэнд ямар нэгэн хүн байгаагүй ба ахлагч М.М-ын утас руу залгахад “Үхэр авч ирэхээр явсан байлдагч Б.С- ирээгүй байна. Та манайд хүрээд ирээч” гэхээр нь би ахлагч М.М-ын гэрт нь очсон. М-ын гэрт очоод тэднийхээс байлдагч Б.С-г хайгаад үхэр авахаар явсан газрын чиглэлд явж байтал заставаас чононд хазуулсан үхэр ачихаар машин ирсэн байна гэхээр нь үхэр байсан газар очиж машинд ачилцаад үхэр хайхаар явсан цэрэг ирээгүй байгаа талаар хошууч У.П-ад танилцуулах үед доор малын суурийн хойно 2-3 км орчимд гэрэл гарсан ба тэр гэрэл байлдагч Б.С- явж байж болзошгүй байсан тул тухайн гэрэл гарч байгаа газрыг шалгаад эргээд танилцуулахаар тохироод бид хоёр гэрэл гарч байгаа газарт очиход байлдагч Г- үхэр хайж яваад буцаад малын суурьлуу явж байсан. Бид хоёр малын суурь орж Б.С- ирсэн эсэхийг шалгаад буцаж Б.С-г хайж явах замдаа застав руу утсаар ярьж дэслэгч А нөгөө гэрэл асааж явсан хүн байлдагч Б.С- биш байна. Бид хоёр дээшээ ........ чиглэлд явж эрлийг үргэлжлүүлж байгаа талаар мэдэгдэхэд ахлах ахлагч Г-, ахлах ахлагч А нарыг мотоцикл уналгатай хөдлөлөө гэж мэдэгдсэн. Бид хоёр байж болох газар оронд очиж эрсэн боловч олдохгүй байсан тул заставд мэдэгдэж дахин нэмэлт эрлийн баг гаргаж эрж хайсан. Ахлагч М.М- бид хоёр мотоцикл уналгатай хайж байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06 цагийн орчим А- гэх хүний хаваржааны доод талаас үхрээ олж аваад доош малын суурь руу хэсэг тууж байгаад орхиод үргэлжлүүлэн байлдагч Б.С-г хайж байтал 12 цаг 30 минутын үед цэрэг олдлоо гэж станцаар хэлэхээр нь олдсон газар нь очиход байлдагч Б.С- ........ байдалтай нас барсан байна гэхээр нь тухайн үед шооконд орж хэсэг байж байгаад малын суурь руу явсан. Би ........илсон байсныг нь хараагүй. Ахлагч М.М- байлдагч Б.С-г үхэрт явуулж байхдаа загнаж, дарамталсан зүйл байхгүй. “Манай үхэр өглөө хаашаа бэлчээрт явсан бэ? Үхэр бүрэн байгаа юу” гэж асуухад “Манай үхэр бүрэн байгаа. Өглөө дээшээ бэлчсэн гэж уул руу гараараа зааж байсан. Ахлагч М- “Чи морио унаад үхрээ хураагаад ир гэж хэлээд тэр хоёр цуг гэрээс гарч явсан. Хэсэг хугацааны дараа ахлагч М- надаас интернэт төхөөрөмж авч фэйсбүүкт орж албаны үхэр чононд хазуулсан байгааг мэдсэн. Ахлагч М.М- бид хоёр цуг явж байх үед С- станцаар холбоонд ороогүй. Харин байлдагч С-г хайхаар малын суурины гэрээс гарах гэж байхдаа ахлагч М.М- байлдагч С-тай сүүлд холбоонд орох үед ........ гэх газар явж байна гэж ярьсан талаар надад хэлсэн. Яг хэдэн цагт холбоонд орсон талаар тухайн үед надад хэлээгүй. Бид байлдагч С-г хайж байхдаа станцаар хэд хэдэн удаа дуудсан боловч хариу өгөөгүй. Бид хоёр дотоод сувгуудаа сольж дуудаж үзсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 124-125 дахь тал),
- Гэрч Д.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаа дээр 2 удаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед амь хохирогч Б.С- үхэрт явахад би гэрт байсан, ямартай ч үхэрт явуулж байсан, малын суурийн хэсгийн үхэр чононд хазуулсныг тухайн үед мэдээгүй байсан. М.М- үхэр чононд хазуулсан талаар С-г явсных нь дараа .........ын фэйсбүүк хуудаснаас мэдээлэл аваад тэрний дараа мэдсэн. Явахын өмнө мэдээгүй байсан. М.М- тухайн өдөр амь хохирогч Б.С-г загнаж зандарсан цохисон үг үйлдэл гаргаагүй. М.М- өөрийн үхэр гэдгийг мэдээгүй. Нэг үхэр чононд хазуулсан байна, манай үхэр бүрэн үү гэж С-гаас асуусан. Манай үхэр гэдгийг М.М- ахлагч мэдээгүй, Б.С- ч мэдээгүй. Б.С- хэнийх нь мэдэгдэхгүй нэг үхэр чононд хазуулсан байна гэдгийг мэдсэний дараа өөрийнхөө үхрийг тууж ирэх гэж явсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хилийн цэргийн ........ дугаар ангийн ....... дугаар салбарт эрүүл мэндийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч ажилтай, дэд ахлагч цолтой бөгөөд би уг албан тушаалд 2022 онд орсон бөгөөд одоо нэг дэх жилдээ ажиллаж байна. Урьд өмнө нь .... аймгийн .... дугаар салбарт эрүүл мэндийн зааварлагчаар 1 жилийн хугацаатай ажиллаж байсан. Би Хилийн цэргийн ........ дугаар ангийн ....... дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г танина. Байлдагч Б.С- нь 2022 оны хаврын цэрэг татлагаар татагдаж, миний ажиллаж буй хилийн ........ дугаар ангийн ....... дугаар салбарт 2022 оны 6 дугаар сарын дундуур хуваарилагдан ирсэн юм. Заставт шинээр ирсэн хугацаат цэргийн алба хаагч нарт тусалж дэмжих, сэтгэл санааг нь судлах, санал хүсэлтийг нь тогтмол авах зорилгоор тус заставын бүх ажилчдад шинээр татагдсан цэргүүдийг хуваарилж өгдөг. Тухайн хуваарилагдсан алба хаагч нар хариуцсан цэргүүдтэй тогтмол уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авч дээд шатны дарга нартаа тогтмол танилцуулдаг. Цэргүүдтэй уулзаж сэтгэл санааг нь судалдсан талаараа халамжпан хүмүүжүүлэгчийн дэвтэрт тэмдэглэл хөтөлдөг юм. Би хавар татагдсан цэргүүдээс байлдагч С-, Б нарын халамжпан хүмүүжүүлэгчээр хуваарилагдсан бөгөөд С- нь застав дээр ирээд дадлагажихаар застав, харуул дээр болон сургалтанд шинээр ирсэн цэргүүдийг 21 хоногийн хугацаатай хамруулдаг бөгөөд уг сургалт дууссаны дараа цэргүүдийг заставаас харуул, манаа, малын сууринд үүрэг гүйцэтгүүлдэг юм. Байлдагч С-гийн хувьд тухайн сургалт дууссаны дараа өөрийнхөө хүсэлтээр малын суурийн цэргээр үүрэг гүйцэтгэхээр малын суурь руу явсан юм. Би байлдагч С-г малын суурин руу явахаас өмнө нь түүнтэй 1 удаа уулзаж санал хүсэлтийг асуухад “Анх ангийн төвөөс заставт ирээд жаахан дасахгүй байсан. Одоо ирсэнийхээ дараа 1, 2 хоногоос хоол цайгаа идээд тайван, гоё байна” гэж хэлж байсан юм. Айлууд зуслан руу явах үед би малын суурингийн гэрийг очиж зөөлцөж, тусалсан тэр үед байлдагч С- нь гэр ачилчаад, зүгээр байсан. Би түүнтэй уулзаж малын сууринд үүрэг гүйцэтгэх хэр байгаа талаар асуухад Б.С- нь “Малын суурь дээр ажил багатай, малдаа яваад ирчихдэг гоё байна” гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш би түүнтэй уулзахгүй байж байгаад нөхөр бид хоёр ээлжийн амралтаа аваад заставаас ........... сум руу явж аймгийн төвд амралтаа эдэлхээр болсон. Ингээд нөхөр бид хоёр охиноо аваад 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө ........... руу явсан. Бид нар ........... явах замаараа малын суурин дээр очсон. Тэнд очиход малын суурийн ахлагч М-ын аав, ээж болон дүү нар нь байсан. Биднийг тэнд очиход малын суурийн ахлагч болон цэргүүд нь бүгд үхэр сааж байсан. Тэгээд би байлдагч С-тай уулзахад тэр “Та хаашаа явж байгаа юм бэ?” гэхээр нь би түүнд “Ээлжийн амралтаа аваад явж байна” гэхэд “Та хэзээ ирэх юм бэ?” гэж асуусан. Тэгээд би С-д хандаж “Саяхан цолоо авсан учраас хэд хоног амрах аа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед С- нь ямар нэгэн санал хүсэлт хэлж байгаагүй юм. Тухайн өдөр С- нь сэтгэл санааны хувьд хэвийн байсан. Надад тэр өдөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Бусдад зодуулсан гэх ул мөр байгаагүй, биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Талийгаач Б.С- нь жаахан дуугүй, үг дуу цөөтэй, ажилласаг, хийх ёстой зүйлээ асуудалгүй хийчихдэг цэрэг байсан юм. Би түүнтэй уулзах үедээ Б.С-тай уулзсан талаараа халамжлан хүмүүжүүлэгчийн дэвтэрт бичилт хийсэн. Анх байлдагч Б.С- нь застав дээр ирээд 14 орчим хоног болсон байх, нэг өдөр надтай уулзаад байж байгаад “Миний араас жаахан юм дагаад байх шиг байна. Би нүдээрээ хардаг юм” гэхээр нь би түүнд хандаж “Битий хүн айлгаад бай, манайд ийм сүнс энэ тэр байхгүй” гэж нэг удаа хэлж байсан юм” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 3-4 дэх тал),
- Гэрч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би амь хохирогч Б.С-гийн асран хамгаалагч нь байсан. Өөрт нь хэрэгтэй зүйл, сэтгэл санааг нь судлах зорилгоор давхар хамт харилцаад явдаг байсан. Б.С-гийн хувьд өөрөө санал хүсэлт гаргаж малын сууринд сайн дураараа гарсан. Бид малын суурьт сард 1, 2 удаа очиж эрүүл мэндийн зааварлагч очихоор бол хамт очиж уулзаад үзлэг хийдэг байсан. Б.С- үг дуу цөөтэй, заавал асууж байж асуултад хариулдаг байсан. Би тулгаж асууж байж мэдээллээ авдаг. Намайг ээлжийн амралтаа аваад явахад сэтгэл санааны хувьд тогтвортой байсан. Би Б.С-г өнгөрөхийн урьд өдөр ээлжийн амралтаа авсан. Тэр өдрөө уулзсан. Намайг хариуцаж ажилласнаас хойш хэцүү байгаа талаар хэлээгүй. Би мал сайн мэддэг болохоор мал дээр гармаар байна гэж өөрийн хүсэлтээр малын сууринд гарсан. Станцаар хэн нэгнийг загнасан зандарсан, дээрэлхсэн ч гэдэг юм уу үг үйлдэл гаргавал бусад хүмүүст сонсогдох боломжтой. Талийгаачийн хувьд сэтгэл санаа хямарсан, цэрэгт явмааргүй байна, харимаар байна, амиа хорлох талаар ярьж байгаагүй. Бусад цэргүүдтэй хэвийн харилцаатай байсан. Малын суурь дээр очихдоо шууд аймгийн төв рүүгээ орж ирсэн болохоор тэмдэглэл хөтлөх боломжгүй. Урьд уулзалт хийхдээ тэмдэглэл хөтөлсөн. Би эрүүл мэндийн зааварлагчийн өрөөнд өдөр бүр суудаг. Ажил хийж байхад Б.С- мал суурь гарахын өмнө орж ирж уулзахдаа “ Миний араас юм дагаад байх шиг харагдаад байна” гэж хэлэхээр нь би өөрөө эмэгтэй хүн учраас бас жаахан эвгүйрхээд “Тийм юм байхгүй. Би байнга ганцаараа явдаг юм” гэж хэлээд гаргасан. Дахин тийм зүйл ярьж байгаагүй” гэх мэдүүлэг,
9. Гэрч Ч.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаач Б.С- нь үхэр, хонинд нэг цэргийн хамтаар ээлжилж яваад мал маллаад байж байдаг. Заставын малыг манай малын суурингийн хэсэг хариуцаж байдаг юм. Малын суурин дээр үхрээ сааж байхад А- гэх хүн надад өөрийн гар утас дээрээ зураг харуулаад ийм үхрийг чоно зуусан байна гэж хэлсэн. Тэгээд би танихгүй, мэдэхгүй байна гэхэд танай үхэр ямар имтэй билээ гэж хэлээд имийг нь харчихаад явчихсан. А- нь эхнэр хүүхдийн хамтаар автомашинтай явж байсан. А-ийн үхэр нь манайд байсан ба үхрээ захих гэж манайд ирсэн юм шиг байна. Тэд хэлэхдээ манайх нүүх гэж байна маргааш ирээд үхрээ авч явна гэж хэлсэн. Тэр үед С- хониндоо явчихсан байсан. Цэрэг Ж- намайг үхэр сааж байхад миний хүүхдийг тэвэрчихсэн байсан. М.М- нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны орой застав дээр тооцоо хийх зорилгоор очиж хоноод 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр буюу өчигдөр 15-16 цагийн үед гэртээ ирсэн. Нөхрийг гэрт ирсний дараагаар мартчихсан байж байгаад “А- ах надад зураг үзүүлээд нэг үхрийг чоно хазчихсан байна гэж хэллээ. Зургийг нь ......... сумын иргэдийн Харигийн фейсбүүк хуудсанд оруулчихсан байгаа” гэсэн ороод хар гэхэд нөхөр М.М- фейсбүүк рүү нэвтэрч хараад “Манай бяруу мөн байна” гэж хэлсэн. Хонь гэрийн ойролцоо байсан ба С- ирчхээд манай гэрт орж ирээд цай уучихаад “Аниа би үхэртээ явлаа” гэж хэлээд явсан. Сүүлийн үед талийгаачийн сэтгэл санааны байдал зүгээр байдаг байсан. Яагаад тийм үйлдэл гаргасан талаар надад мэдэх зүйлгүй. Талийгаач амиа хорлох талаар урьд өмнө нь ямар нэгэн зүйл хэлж байгаагүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 58-59-р дахь тал),
10. Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ......... аймгийн ......... сумын 4 дүгээр багт мал маллаж амьдардаг. Хилийн цэргийн .......-р салбарын малын суурийн гэртээ саахалт байдаг. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр Ц-ийн хамт 08 цаг 30 минутын үед урд талд байсан айлуудын малыг шүүж /өөрийн мал нийлсэн эсэхийг шалгах/ яваад малын суурины гэрт очсон. Намайг очиход М.М-ын эхнэр Ч- нь гадна үхэр сааж байсан ба би түүнд “Манай сумын “Хариг зар мэдээ” фейсбүүк мэдээллийн группт чононд хазуулсан шар цоохор бярууны зураг байна. Энэ танай бяруу мөн үү” гэж асуухад Ч- түүнийг миний утаснаас зургийг хараад манай үхэр биш байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 121-122 дахь тал),
11. Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үдээс хойш манай аав Б- гар утсаар яриад “Манай хүү Б.С-гийн бие нь муу байна гэнэ. Ямар ч найдваргүй болсон гэнэ, цахилгаан ирлээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар ......... аймгийн төв рүү хөдлөөд аймгийн төвөөс Хилийн цэргийн ангиас пургон загварын автомашин гаргаж өгөөд манай ах, дүү нар ......... аймаг руу 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хөдөлсөн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн үед ........... суманд ирсэн. Талийгаачийн нас барсан байгааг би харсан. Талийгаач 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж ......... аймгийн Хилийн ........ дугаар ангид хуваарьлагдсан. 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тангарагийн баярын үйл ажиллагаа болсон бөгөөд манай төрсөн аав Б- ирж оролцсон юм. Түүнээс хойш дахиж эргэж очоогүй байсан. Гар утсаар сард нэг удаа ярьдаг ба 2022 оны 6, 7 дугаар сард яриагүй. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манай том эгч Ш-тай холбогдож мэнд мэдэж ярьсан, өөрийгөө сайн байгаа талаар хэлсэн байсан. Түүний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний орчимд байх манай аав Б- руу талийгаач дүү Б.С- гар утсаар яриад “Би сайн байна” гэж хэлсэн, тэд хэд сайн байна уу? Намайг очиход 3 шинэ тохом бэлдээрэй” гэж хэлсэн байсан. Б.С- 1 азарга орчим адуутай. Тухайн үед манай төрсөн аав Ш- эгчийн гэрт оччихсон байсан бөгөөд Ш- эгчтэй дүү ярихад Ш- эгч “Застав руу ормоор байгаа юм уу? гэхэд “Ормоор байна. Би даргадаа санал хүсэлтээ хэлж байгаа” гэсэн. Тэгэхээр нь Ш- эгч “Эндээс хэлж өгөх үү?” гэхэд “хэрэггүй би өөрөө эндээ зохицуулчихна” гэж ярьсан. Талийгаачид найз охин, эхнэр байхгүй. Бид хоёр хоорондоо их дотно байдаг. Надад найз охинтой гэх зүйл яридаггүй байсан. Талийгаач урьд өмнө амиа хорлох талаар ямар нэгэн үг хэлж, үйлдэг гаргаж байгаагүй. Манай ах дүү төрөл садангийн ойр дотны хүмүүст ингэж амиа хорлосон тохиолдол байдаггүй. Харин цэрэг татлагын үеэр манай сумын орлогч дарга байсан Б гэх хүн хоолойгоо ......нас барсан ба түүнийг манай талийгаач дүү “Ямар нь тэгж үр хүүхэд, ар гэр, аав, ээжээ бодохгүйгээр хоолоогоо боож үхдэг байна” гэж хэлж байсан. Манай дүү С- 2003 онд төрсөн. 1 дүгээр ангид байхад нь манай ээж нас барсан, түүнээс хойш аав, эгч нарынхаа хамтаар өсөж торнисон. Талийгаач суманд сурч хүмүүжсэн, ......... аймгийн ........ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийг сурч төгсөөд өөрөө мал маллах сонирхолтой байсан учраас хичээлээс гаргаад авчихсан. Түүнээс хойш хөдөө мал маллаж амьдарч байсан. Мал нүдлэхдээ сайн, морь сайн унадаг, эмнэг хангал морь сургадаг, моринд хайртай байсан. Аавтай, эгчтэй, эгчийн 2 хүүхэдтэй хамт хөдөө амьдарч байсан. Энэ жил цэргийн албанд явна гээд өөрийн дур сонирхлоор цэргийн албанд явсан. Улирч цэргийн хүн болно гэсэн зорилготой явсан юм. Эрүүл мэндийн хувьд зүүн гар шууны хэсгээр хугарч эдгэсэн өөр ямар гэмтсэн, бэртсэн зүйл байхгүй, биеийн хөгжил хэвийн эрүүл чийрэг биетэй, урьд өмнө эмнэлэгт олгой авахуулах шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байсан, өөр шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаагүй, мөн коронавирус тусаад хэвтэн эмчлүүлж байсан. Сэтгэцийн хувьд эрүүл хүүхэд байсан. Зан байдлын хувьд төлөв даруухан, яриасаг, ажилсаг, тусархуу, бусадтай зөв боловсон харилцдаг, эелдэг зөөлөн ааштай, ямар нэг муу зуршилгүй, сайхан сэтгэлтэй, уяхан зөөлөн хүүхэд байсан. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, хөдөө өссөн, сумын төв рүү хааяа ордог Талийгаач архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй байсан. Цэргийн албанд очоод тамхинд орсон байж магадгүй. Манай дүү амиа хорлохооргүй хүүхэд байсан. Талийгаач өөрөө цэргийн хүн болно. Улираад цэргийн алба хаагч болно гэж явсан хүн яагаад амиа хорлочихдог юм. Цогцсыг харахад хоёр нүд нь ширгэчихсэн их турчихсан байсан. Тийм туранхай хүүхэд байгаагүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 127-128 дахь тал),
- Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Бид талийгаач дүү Б.С-гийн үхлийн шалтгаан тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцахаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ......... аймгийн ........... суманд ирсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад Хилийн цэргийн ........ дугаар ангийн удирдлагад хүсэлт гаргаж тухайн үед талийгаачтай малын суурингийн хэсэгт хамт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч болох Б-, Ж-, Ч-, Ц-, Д- нартай уулзсан. Уулзаж ярилцахдаа эхлээд Б-, Ц- нартай уулзсан. Ц- би 10 хоноод буулгаж байна гэхээр нь малын сууринд алба хаах хүн байхгүй болохоор нь би талийгаачтай уулзах гээд малын суурингийн хэсэг рүү өөрийн саналаараа очсон. Би адуугаа туугаад малын сууринд очиход талиигаач Б.С- нь үхэрт явна гээд явчихсан байсан. Бид малын хашаанаас адуу хашиж морь барьж аваад буцаад малын суурингийн хэсэгт ирэхэд талийгаач ирээгүй байсан. Ахлагч М- нь адуугаа авч ирчихээд талийгаачийг холбоонд орохгүй байна гээд араас нь явсан ба замдаа бяруу чононд хазуулсан байгааг хараад адуу тууж байсан цэргийг тухайн бярууг харуулж үлдээгээд малын суурингийн хэсэгт ирээд заставаас ирсэн алба хаагчийн хамтаар талийгаачийн араас явсан. “Бяруу чононд хазуулчихаж пиздаа чинь малаа хурааж чадахгүй” гээд бяруу мануулахаар цэрэг авахдаа хэлсэн. Тэгээд талийгаачийн араас яваад харанхуй болчихсон байхад буцаж ирээд “шөнө болчихсон хаана гэж хайхав. Өглөө хайхаас “гээд өглөө хайхаар яваад олсон юм байна лээ. Би хайхад оролцоогүй, мал хариуцаж байсан гэж хэлсэн”. Уулзах үед Б- нь малын суурийн ахлагч М- нь уурлахдаа ууралдаг байсан гараа далайгаад цохих гээд цохиж чаддаггүй байсан гэж хэлсэн. Б- уулзахад ахлах дэслэгч Б-ид хандаж цэргүүд бид нэг нэгээрээ хилийн застав руу явж хилийн манаад гармаар байна гэхэд цэргүүдэд Б- нь “Та нарыг застав руу явна. Хилийн манаанд гарна гэж хэлэхгүй болтол чинь шанаа өгнө шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш цэргүүд застав руу явна, хилийн манаанд гарна, малын суурингаас бууна гэж хэлдэггүй байсан. Энэ талаар талийгаач Б.С- мөн хэлдэггүй байсан. Харин хилийн манаанд гарах гоё уу? манаанд гарах хир вэ? гэж асууж байсан. Манаанд гарч үзмээр байна гэж хэлж байсан талаар бид нарт хэлсэн. Дараа нь Д-, Ч- нартай уулзахад Д нь би застав дээр байсан, өглөө нь талийгаачийг эрж хайх ажиллагаанд явсан. Заставын 2 хүн оллоо гэхээр нь би тэр зүгт харахад талийгаач модноос дүүжлэгдсэн байдалтай байхыг харсан. Тэр үедээ сэтгэлээр унаж балмагдаж айсан, ойртож очиж чадаагүй гэж хэлсэн. Ч- нь би 2022 оны 7 дугаар сарын эхээр талийгаачтай малын суурингийн хэсэгт алба хаахаар гарсан. Нэг өглөө босоод ирэхэд бороон дундуур хонь услаад ир гэж малын ахлагч М- тушаасан. Би тушаалын дагуу хонио услаад буцаад ирж байхад нэг ямаа осгосон, дулаацуулах гээд ахлагч М-ын гэрт оруулаад тавьчихсан байхад хэсэг хугацааны дараа эхнэр нь одоо гарга гарга гээд гэрээс гаргуулсан, түүний дараагаар тухайн ямаа нь үхчихсэн байсан. М- нь та нар малаа хариулж чадахгүй ямаа аллаа гээд намайг нүүр лүү алгадсан. Эхнэр би гарга хэлсэн гэхэд чи дуугүй бай гээд эхнэрээ загнасан гэсэн. Тэрнээс хойш жаахан алдаа гаргахаар малын сууринд байсан цэргийн алба хаагч нарыг зоддог байсан, нэг нь алдаа гаргахаар бүгдийг нь цохиж нүүр лүү алгадаж, өшиглөж унагааж, сураар шавхуурддаг байсан гэж хэлсэн. Талийгаачийг мөн цэргүүдиин хамтаар цохиж байсан гэсэн. М- нь та нар 1 жилийн цэргийн алба хаах хугацаанд миний гараас мултарна гэж байхгүй шүү гэж хэлсэн. Ямаа үхсэний дараа үхсэн малыг 3 нугалж төлүүлнэ. төлж чадахгүй бол айлын малаас хулгай хийгээд ч болов төлүүлнэ гэж хэлсэн гэсэн. Ж-тай сүүлд уулзан. Ж- малын суурийн хэсэгт очоод талийгаачтай хамт 14 хоногийн хугацаанд алба хаасан. Тэр үед М-ын эцэг, эх нь тэдний гэрт ирчихсэн байсан бөгөөд М-ын ээж нь М-аар цэргийн албан хаагч нарыг зодуулах дургүй, чи битгий цэрэг зодоод бай, чамайг зоддог гээд байна лээ гэхэд М- ээждээ хандаад үгэнд орохгүй бол зодно шүү дээ гэж хэлсэн талаар сонссон гэж хэлсэн. Мөн Ж- М-ыг огцом огцом ууралдаг гэж хэлсэн. Ч- хэлэхдээ бид нарт уурлахдаа малын сууринд байсан цэргүүдийг нийтэд нь цохиж, зоддог байсан, нүүр лүү цохихдоо алгаддаг байсан. Сураар биеийн нуруу, бөөр, хөл гар гэх мэт хэсэгт шавхуурдаж цохидог байсан гэж хэлсэн. Хэзээ тэгж цохиж, зодож байсан талаар хэлээгүй. Д- хэлэхдээ малын суурингийн хэсгээс бууж ирсэн цэргийн алба хаагч нар хэлэхдээ яргаллаас арай гэж бууж ирлээ гэж хэлээд ирдэг талаар хэлсэн” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 130-131, 4-р хавтаст хэргийн 138 дахь тал),
12. Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаад ......... аймгийн Хилийн ........ ангид хуваарилагдаж аймгийн төвд анги дээр 45 хоног цэргийн анхан шатны сургалтанд хамрагдаад тангарагийн баяр хийгээд Хилийн ....... дугаар салбар буюу 2 дугаар застав руу хуваарилагдсан. Застав дээр 14 хоногийн хичээл сургалтанд хамрагдаад хилийн манаанд үүрэг гүйцэтгэсэн. Би 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр малын суурингийн хэсэгт талийгаачтай уулзахаар уг газарт үүрэг гүйцэтгэхээр очсон ба тэр өдөр талийгаач байхгүй алга болчихсон байсан. Тэр үед талийгаачийг “үхэртээ явсан байна” гэж хэлж байсан ба “холбоонд орохгүй байна” гээд малын суурийн ахлагч араас нь яваад чононд бяруу хазуулсан байгааг хараад Г- бид хоёр ирсний дараагаар бярууны сэг байгаа газарт очоод харж бай гээд Г-ыг явуулсан. Би адуугаа туугаад малын суурийн гэр лүү явж байхад араас малын суурийн ахлагч ирээд бид нар морь барьж аваад малын суурийн гэрт очсон. Малын суурийн гэрт байлдагч Ж- байсан ба С-г үхэртээ явсан гэж хэлсэн. Тэгээд цаг орой болчихсон цас бударч бороо орж байсан. 5-10 минут орчим болоод араас Г- ирээд малын суурийн ахлагч “Б.С- холбоонд орохгүй байна төөрчихсөн юм болов уу? Гэрэл тусгаж хайхаас” гээд араас нь мотоцикльтой яваад буцаж ирэхдээ дэслэгч З-гийн хамтаар 00 цагийн үед ирээд хувцасаа дулаалж өмсөөд хайхаар явсан. “Заставаас машинтай бүлэг гарчихсан хайж байгаа. Төөрчихсөн юм шиг байна” гэж хэлсэн. Шөнө олдоогүй бөгөөд З-, малын суурийн ахлагч М- нар ирээд “Олдсонгүй. Одоо өөр газар луу явж хайя” гээд явсан. Бид малын суурийн хэсэгт малаа хариуцаж үлдсэн. Үдийн үед З- дэслэгч талийгаачийг олдсон төөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад цагдаагийн автомашин ирээд Ж-тай уулзаад цагдаагийн алба хаагч нар малын суурин дээр байсан цэргүүдийг застав руу авч яваад, застав дээр очоод талийгаачийг нас барсан талаар мэдсэн. Би талийгаач Б.С-г танина. Б.С- бид хоёр нэг сумын сайн танидаг. Б.С- нь даруухан, үг дуу цөөтэй, янз бүрийн муу зан аашгүй, даруухан их мундаг цэрэг байсан. Крантинд байхдаа хоёр удаа онц буудагч тэмдэгээр шагнуулж байсан. Би амь хохирогч Б.С-гийн гэр бүлийн гишүүн Б.Э-тай уулзсан. Уулзахдаа Б-гийн хамтаар орж уулзсан. Би хэргийн талаар мэдэхгүй учраас юм яриагүй. Малын суурийн хэсэгт Б- байсан учраас түүнээс янз бүрийн юм асуугаад байсан. Миний сонссоноор Б- малын суурингийн хэсэгт байхдаа талийгаач Б.С-тай их дотно байсан. Б- нэг мал үхсэн байхад ингэж мал хариулдаг юм уу гээд Ч-ын хамтаар байхад нүүр лүү нь нэг нэг удаа цохьсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 176-177, 4-р хавтаст хэргийн 160-161 дэх тал),
13. Гэрч У.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө заставаас гараад ....... харуул ороод, эргээд ........ харуулын хэсэгт очиж камер тавьж байсан. Түүнийг очиж тавилцаад орой нь ......... доошоо явж байхад “Сар Уулын ар талын хэсэгт үхэр чоно хазчихсан байна” гэж М- станцаар хэлсэн ба тухайн газарт очиход М-, дэслэгч З- нар байсан. Би Ү-ын хамт жолоочтой 22 цагийн үед очсон. Үхрийн зургийг аваад Хилийн цэргийн ........ дугаар анги руу мэдэгдээд автомашинд ачаад застав руу явах гэхэд дэслэгч З- үхэрт явсан цэрэг ирэхгүй байна, станцтай боловч холбоонд ордоггүй гэж хэлсэн.Тэгээд З-, “Ахлагч М станцаар холбоо барихаар дуудлага хэлээд хаана байна гэрлээр дохь” гэхэд Сар Уулын урд талаас гэрлээр дохисон ба тухайн гэрлийг хараад байлдагч Б.С-г юм байна гэж бодоод застав руу бяруугаа ачаад явчихсан. Застав дээр ирсний дараагаар станцаар дэслэгч З- “байлдагч Б.С- биш байсан байна. Агт морь хариулдаг цэрэг Г- байсан байна” гэж хэлсэн. Би заставаас ахлах ахлагч Ц.Г-, ахлах ахлагч Э.А нарыг мотоцикльтойгоор ........ын чиглэл эрэлд гаргасан. Тэд нар хайж явж байгаад “Харанхуйд юу ч харагдахгүй байна, гэрэл тусгаад нэрээр нь дуудаад явлаа олдохгүй байна” гээд 03-04 цагийн үед ирсэн. Би “Тэгвэл өглөө гэгээ орохоор эрлийн ажлаа эхлүүлье” гэж хэлээд амраагаад өглөө 06 цаг 30 минут болж байхад бүрэлдэхүүнийг цуглуулаад автомашинтай, 2 мотоцикльтой офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж дэслэгч А, ахлах ахлах А нарыг нэг мотоцикльтой Сар уул, А-ийн өвөлжөө чиглэлд хайгаад ир гээд явуулсан, ахлах ахлагч Г-ийг дэд ахлагч Э-ийн хамтаар 1 мотоцикльтой ........, Харгайт, Хэрцийн ам чиглэлд байрлах өвөлжөө хаваржаануудыг үз, ороод унтчихсан байж магадгүй гэж хэлсэн. Би өөрөө автомашинтай, жолоочтой, хошууч Ү, хугацаат цэргийн 7 алба хаагчийн хамтаар эрлийг ........ын чиглэлд төвлөрүүлсэн. Эрлийг ........ чиглэлд чиглүүлсэн бөгөөд өчигдөр нь 18 цаг 30 минутын үед станцаар М.М- талийгаач цэрэгтэй холбогдож хаана явж байгаа талаар нь асуухад ........ чиглэлд өгсөж явна гэж хэлсэн байсан. Би цэргүүдээ хоёр, хоёроор нь хуваарилаад эрэлд гаргасан ба өөрөө автомашинаар Мухарын ам гээд А- гэх хүний өвөлжөөний тийшээ явсан. Э-, Г- нар өвөлжөө шалгаад байхгүй байна, бензин дуусаж байна гэхээр нь застав руу очоод морин уналгаа унаад хүрээд ир гэж хэлсэн. Тэд заставаас 4 морьтой ирсэн. Би жолоочтойгоо хамт А-ын унаж явсан мотоциклийг аваад жолоочийн хамтаар Харгайтын эхэн рүү гараад эргээд давааны Хэрцийн амаар бууж ирж байхад заставаас дэслэгч Анхбаяр гар утсаар яриад “Даргаа сэтгэлээ бариарай. Байлдагч Б.С- нь модноос өөрийгөө ........илсон байдалтай нас барсан байна гэнэ” гэхээр нь гэнэт цохирдоод тэгээд яаралтай очихгүй бол болохгүй юм байна гэж бодоод тухайн ........ гэх газарт очиход А, Г-, О гурав байсан ба анх Э- талийгаачийг харсан, морийг модонд уясан байгааг Г- очиж үзсэн байсан. Тэгээд хайж байсан цэргүүдийг айчихаж магадгүй гээд цаашаа буц буц гэж хэлсэн байсан. Би очоод холоос харахад модны том салаа мөчирний хэсгээс цагаан өнгийн уяагаар уяж түүнээс дүүжлэгдсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 78-79 дэх тал),
14. Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өглөө 06 цагийн үед гэртээ байхад дуудсан бөгөөд хувцасаа өмсөөд хүрээд ирэхэд малын суурийнгийн цэрэг алга болсон цэрэг хайна гээд хошууч У.П-ын өгсөн үүргийн дагуу ахлах ахлагч Г-ийн хамтаар мотоцикль уналгатай хайж эхэлсэн. ........ гэх газрын чиглэлд морьтой хайж байхад морь янзгаадах дуу чимээ гарсан бөгөөд морины чимээ гарсан чигт очиход малын суурийн цэргийн унаж явсан ХХ45 тамгатай, хээр зүсмийн морь цулбуураар модонд уясан байдалтай байсан. Ахлах ахлагч Г.Г- нь “Морь нь энд байгаа юм чинь чи энэ хавиар яваад үз. Би эрэлд явсан цэргүүдийг дуудна” гээд цааш эргэсэн. Надад дээл харагдсан бөгөөд С- С- гээд дуудахад хариу дуугарахгүй, ахлах ахлагч Г.Г- “Яасан гэнэ” гэхээр би “Энд байна” гэж хэлсэн. Би морь байгаа газрын ойр орчмоос харахад зогсож байгаа юм шиг харагдсан ба унтаад босож байгаа юм байна гэж бодоод нэрээр нь дуудсан боловч хариу өгөөгүй юм. Тэгээд сайн лавлаад харахад модноос цагаан өнгийн уяагаар ........илсон хоолойны хэсгээр дүүжлэгдсэн байдалтай байсан. Түүний дараа ахлах ахлагч Г- ирж хараад бусад эрэлд явсан алба хаагч нарт мэдэгдсэн. Цэргүүдийг бүгдийг нь буцаагаад офицер, ахлагч нарыг дуудаад, би гэнэт цочиролд ороод тухайн газар удаан байхгүйгээр цэргүүдээ хэрэг учралын газраас холдуулаад аваад явчихсан” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 81-82 дахь тал),
15. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 2 дугаар заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч У.П-а дуудаад малын суурийн цэрэг малдаа яваад ирээгүй байна. Түүнийг хайж олох зорилгоор үүрэг гүйцэтгэж ирмээр байна гэж хэлсэн. Түүний дагуу дэд ахлагч Г.Э-ийн хамтаар Харигийн гол, Сар уул, ........ийн эх, Харгайт, Хэрц, Хар үзүүр гэсэн газруудаар явж айлын өвөлжөө хаваржаанд үзлэг шалгалт хийж мотоциклийн бензин дууссан тул хошууч П-ад мэдэгдээд заставын байран ирээд түүний өгсөн чиглэлийн дагуу хоёр уналгатай, нэг нэг морь хөтлөөд ........ын чиглэлд эрлийг үргэлжлүүлсэн. Тухайн үед цаг 11 цаг болж байсан. Тус аймгийн ......... сумын нутаг ........ын гатлага гэх нэртэй газар эрлийн бүлэг дээр очих гэж явсан ба голын хөвөө рүү ороод ирэхэд морь янцгаах чимээ гарсан. Морь янзгаах чимээнээр яваад очиход цэрэг эмээлтэй, хээр зүсмийн .... тамгатай морь модноос цулбуураар уясан жолоо нь унжсан байдалтай байсан ба малын суурийн морь мөн гэдгийг таниад би цаашаа мэдээлэл дамжуулахаар болоод дэд ахлагч Э-ийг “Чи цэргээ олоод сэрээж бай. Би эрлийн бүлгийн хүмүүст хэл дуулгачихая” гээд гол гараад биечлэн очоод дуудчихаад буцаад гол руу орох гээд дөхөж байхад голоос дэд ахлагч Э-ийн нүүр нь цонхийсон байдалтай гарч ирсэн ба яав юу болов гэхэд боомилсон байдалтай модноос дүүжлэгдсэн байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би холоос тухайн цэргийн байгаа байдлыг нягталж шалгаж харахад модны мөчирнөөс дүүжлэгдсэн байдалтай хөл нь газраас хөндийрсөн, салхинд хоёр тийшээ хөдөлсөн байдалтай байсан. Би буцаж гараад офицер ахлагч нарыг дуудаад цэргүүдийг цаашаа байж бай гэж хэлээд би цэргүүдийн сэтгэл санааны байдлыг сайжруулах гээд тэд нартай хамт уулзаад зогсож байсан. Би морин уналгатай уулын өндөрлөг хэсэг рүү гарч холбоонд ороод хошууч П-ад мэдэгдэх гээд байж байхад дэслэгч З-, дэслэгч А нар ирсэн ба тэд нар ирээд би газар орон сайн мэддэг тул Архалых мотоцикльтой араас нь явах гэж байхад заставаас хошууч П-а холбоонд орсон буцаарай гаж хэлсэн. Буцаад явж байгаад бид нар таараад болсон асуудлын талаар хэлсэн” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 84-85 дахь тал),
16. Гэрч Ж.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би малын суурингийн хэсэгт ажиллаж байгаагүй, хилийн манаанд ажиллаж байсан. Би амь хохирогч Б.С-г алга болсны дараагаар цэргүүд заставын офицер ахлагч нарын хамтаар ......... сумын нутгаар хайж байхад манай заставын хоёр алба хаагч зүүнээс баруун тийшээ явж байсан, би талийгаачийн зүүн талын хэсгээр хойшоо явж байхад цэргүүд буц гэж үүрэг өгөхөөр нь өөрийн эргэн тойрон орчимд харахад талийгаач миний баруун талын хэсэгт модноос дүүжлэгдсэн байдалтай байхыг харсан. Түүний дараагаар цэргүүдийг тухайн газраас холдуулсан. Би хараад их цочирдсон” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 170-171 дэх тал),
17. Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/2520 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалаар Хилийн цэргийн ........ дугаар ангийн байлдагч асан Б.С- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан тул ар гэрт нь 5 жилийн цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор болж, түүний аав Б-од 62.981.160 /жаран хоёр сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун жар/ төгрөгийн тэтгэмж олгосон. Амь хохирогч Б.С-гийн оршуулгын бусад зардалд Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн ........ дугаар ангиас нийт 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн зардал гарсан байдаг юм. Ингээд одоогийн байдлаар Хил хамгаалах байгууллагаас амь хохирогч Б.С-гийн ар гэрт олгосон тэтгэмж, болон түүний оршуулганд гаргасан зардал гээд нийт 70.681.130 төгрөгийн зардал гаргасан. Байлдагч Б.С-гийн гэр бүлийн зүгээс Хил хамгаалах байгууллагаас тусгайлан мөнгө, төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс хууль, дурмийн дагуу олгох ёстой мөнгийг цаг хугацаа алдахгүй талийгаачийн ар гэрт гаргаж өгсөн. Мөн Хилийн цэргийн ........ дүгаар ангиас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийг хүлээн авч ангийн зочид буудалд байрлуулах, хоол, цайгаар үйлчлэх, амь хохирогчийн цогцосыг ......... аймгаас ........ аймаг руу зөөвөрлөх гэх мэт зардлуудыг бүрэн гаргасан. Одоо хил хамгаалах байгууллагаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдэд дахин ямар нэгэн мөнгөн тэтгэмж олгох боломжгүй юм” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 56 дахь тал),
- Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Миний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрч Б.Ж-, хохирогч Б.Б-, Б- нарын бичиж өгсөн гэх гар бичвэр нь би ......... аймагт Хилийн цэргийн ........ дугаар ангид томилолтоор ажиллах хугацаанд ........ дугаар ангийн ажилтан алба хаагч нар амьдралын шаардлагаар надтай уулзаж олон санал хүсэлт тавьсан. Энэ уулзалтуудын явцад Хилийн цэргийн ........ дугаар ангийн малын суурингийн ахлагч М- нь надад уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар хэлсэн юм. Тэгээд тухайн гар бичвэрийг надад өгч, би тухайн бичвэрүүдийг шүүх хуралдаан дээр хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзээд шүүх хурал дээр гаргаж өгсөн юм. Тухайн үед би ямар ч хугацаат цэргийн алба хаагчтай уулзаагүй. Тухайн бичвэрийг надад М- өгсөн юм. Тухайн үед надад уг бичгийг өгөхдөө зарим хугацаат цэргийн алба хаагч нар хүсэлт өгсөн юм гэж өгч байсан. Тухайн бичвэрийн эх хувийг хүсэлтийн хамт ......... аймгийн прокурорын газар луу албан бичгээр явуулсан” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 158 дахь тал),
- Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Байлдагч Б.С-г албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан гэж үзээд Хил хамгаалах ерөнхий газраас 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 62.981.160 /жаран хоёр сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун жар/ төгрөгийн түүний ар гэрт олгосон, түүний алба хааж байсан Хилийн цэргийн ........ дугаар ангиас оршуулганы зардал, ар гэрийн гишүүд ирж очих, цогцос хүргэх зардалд 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөг зарцуулсан. Одоо нөхөн төлөх зардал байхгүй гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг,
18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 11-20 дахь тал),
19. Эд зүйл /малын суурийн дэвтэр, малын тооллогын бүртгэл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 23-24 дахь тал),
20. Үхсэн үхрийн сэг зэмд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 63-65 дахь тал),
21. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 84-87, 90-103 дахь тал),
22. Шүүгдэгч М.М-ын фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 104-105 дахь тал),
23. Амь хохирогч Б.С-г цэргийн албанд татсан, Хилийн цэргийн ....... дугаар салбарт хуваарилсан тушаал (1-р хавтаст хэргийн 126-129 дахь тал),
24. Хилийн цэргийн ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн М.М-ыг шилжүүлэн томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 139-146 дахь тал),
25. Хилийн цэргийн ....... дугаар салбарын хил хамгаалах томилгооны хуулбар (1-р хавтаст хэргийн 148-196 дахь тал),
26. ......... аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №70 дугаартай “Амь хохирогч Б.С-гийн биед гэмтэл тогтоогдоогүй. Харин хүзүүнд дүүжлэлтийн ором тод үүссэн байна. Дүүжлэлтийн ором нь шинэ ором байх ба уг ором нь хүндийн жингээр дүүжлэгдэхэд хүзүүнд уяа гогцооны татагдалт, дарагдлын улмаас нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хүзүүнд байрласан дүүжлэлтийн ором нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Амь хохирогч Б.С-гийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Түүний цус, ходоодны агууламжид спиртийн агууламж илрээгүй. Амь хохирогч нь нас барах үедээ эрүүл байсан байна. Амь хохирогч Б.С- нь дүүжлэлтийн улмаас хүзүүний эрхтнүүд дарагдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Цогцосын гадна үзлэг эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч Б.С-гийн дээд уруулд 2 ширхэг зузаан тав тогтсон байгаа нь уруул цуурч хагарсны дараа үүсэх ба гэмтлийн улмаас үүсээгүй байна Зүүн шууны яс дунд хэсгээр хуучин хугарч бороолсноос хэлбэр нь өөрчлөгдсөн байна" гэх дүгнэлт (3-р хавтаст хэргийн 21-25 дахь тал) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
1.2. Шүүгдэгч М.М- нь амь хохирогч Б.С-г амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Хилийн цэргийн ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/111 дугаартай “М.М-ыг шилжүүлэн томилох тухай” тушаал /1-р хавтаст хэргийн 139 дэх тал/- аар шүүгдэгч ахлагч М.М-ыг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хилийн цэргийн ....... дугаар салбарын малын суурийн ахлагчаар томилжээ.
2. Хилийн цэргийн ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Н/07 дугаартай “Цэргийн тангараг өргүүлэх тухай” тушаал /1-р хавтаст хэргийн 127 дахь тал/-аар амь хохирогч Б.С-г 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цэргийн тангараг өргүүлж, Хилийн цэргийн ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Н/08 дугаартай “Хилийн заставыг хугацаат цэргийн алба хаагчдаар нөхөн хангах тухай” тушаал /1-р хавтаст хэргийн 129 дэх тал/-аар хилийн 2 дугаар заставд хуваарилагдаж, 2 дугаар застав дээр бусад хугацаат цэргийн алба хаагч нарын хамт 14 хоногийн сургалтанд хамрагдаж дуусаад малын суурьт үүрэг гүйцэтгэхээр байлдагч Б.Б-, П.Ч-, Л.Б- нарын хамт томилогдож очсон,
2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байлдагч Б.Б- нь байлдагч Б.Б-тэй солигдож, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байлдагч Б.Б- нь Б.Ж-тай тус тус солигдож малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ.
3. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг”, 3.1.8-д "хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг, 3.1.15-д "цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг ойлгоно.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдах, элсэх, цэргийн мэргэжил эзэмших, цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүрэг гүйцэтгэх, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн бүртгэлд байх, цэргийн дайчилгааны цугларалт, сургуульд оролцох нь цэргийн үүрэгт хамаарна” гэж тус тус заажээ.
Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл албанаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ алба нь “хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр тус тус заасан байна.
Иймд ахлагч М.М-, байлдагч Б.С- нарыг “цэргийн алба хаагч” гэж үзнэ.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана” гэж зааснаас дүгнэхэд цэргийн алба хаагчид хоорондоо харилцахдаа захирах, захирагдах зарчмыг мөрдөж, албан тушаал, цолны эрэмбээрээ захирагч болон захирагдагч байх бөгөөд ахмад цолтой ахлагч нь сонсогч, түрүүч, байлдагчийн ахлах цолтон буюу тэдгээрийг захирах эрхтэй алба хаагч байхаар заасан тул шүүгдэгч С.М- нь албан тушаал, цолны эрэмбээрээ хугацаат цэргийн алба хаахаар Хилийн цэргийн ........ дугаар ангид хуваарилагдан ирж, тангараг өргөж, өөрийнхөн удирдлага доор албан үүрэг гүйцэтгэхээр томилогдож ирсэн байлдагч Б.С-гийн хувьд “дарга, захирагч”, харин Б.С- нь “захирагдагч” болох нь тогтоогдож байна.
Энэ нь байлдагч Б.С-г ахлагч С.М-ын албан тушаалын улмаас эрхшээлд байсан гэж үзэх үндэслэл болно.
4. Шүүгдэгч М.М- нь байлдагч Б.С-г өөрийнхөн хариуцаж байгаа Хилийн цэргийн ........ дугаар ангийн хилийн 2 дугаар заставын малын суурьт өөрийнхөн шууд удирдлага доор албан үүрэг гүйцэтгэж байхад 2022 оны 7 дугаар сард адуунд явж ирээд малын суурийн гэрт байлдагч С-г “Адуу хайж яваад ирэхэд 6 цагт босохгүй унтлаа” гэж шалтаглан нүүр хэсэгт нь нэг удаа цохисон, хурга үхүүлсэн гэх шалтгаанаар Б.С-гийн нүүр хэсэгт гараараа цохисон, морины уяан дээр загнаж гараараа цохисон, антены цагаан өнгийн хуванцар утсаар нуруу, бөгс хэсэг руу шавхуурдаж /ороолгож/ цохисон, хурга засаж байхад гараараа нүүр хэсэгт гараараа цохиж, өшиглөсөн, номхон зогсоож байгаад хамар хэсэгт нь нэг удаа гараараа цохисны улмаас цус гаргасан болох нь хохирогч Б.Б-, П.Ч-, Л.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн байлдагч Б.С-г 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үхэр чононд хазуулсан гэж айлган сүрдүүлж үхэрт явуулсан, байлдагч Б.С- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим өөрөө боомилж амиа хорлосон үйл баримтууд тогтоогдож байна.
5. Шүүгдэгч М.М-ын байлдагч Б.С-г албан тушаалын хувьд өөрийн эрхшээлд байгаа байдлыг нь ашиглан байнга буюу загнаж, зодсон, үүний дотор мал үхүүлсэн гэх шалтгаанаар зодсон үйлдэл нь сэтгэл зүйн шаналал үүсгэж, улмаар хариуцаж байсан үхэр нь чононд хазуулсан нөхцөл байдлыг хараад ахлагч М.М-т дахин зодуулахаас айсандаа боомилж өөрийнхөө амийг егүүтгэсэн байна.
Шүүгдэгч С.М- нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний хооронд ээлжийн амралтаа аваад, ажилд орохдоо малын хашаа засах ажил дээр ажиллаж байгаа 2022 оны 9 дүгээр сарын дундуур малын суурийн ахлагчийн ажилд орсон тул энэ хугацаанд цэргүүдийг зодох асуудал гараагүй байна.
6. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн диспозици шинжийг “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж тодорхойлсноос үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн нь амь хохирогчийг өөрийн эрхшээлд оруулсан, улмаар түүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдсэн, айлгасан, эсхүл нэр төрийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч гарцаагүй амиа хорлох шийдвэр гаргасан, улмаар өөрийнхөө амийг хорлоход чиглэсэн тодорхой үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой.
Энэхүү гэмт хэргийн объектив талын шинжийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд “байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн” гэж тоочин заасан тул хуульд нэрлэн заагаагүй бусад арга, хууль бус байнгын шинжтэй үйлдлийн улмаас хохирогч амиа хорлосон тохиолдол нь энэхүү гэмт хэргийн объектив талын шинжийг агуулаагүй гэж үзнэ.
Гэмт этгээдийн зүгээс үзүүлсэн байнгын буюу нэг бус удаагийн хүчирхийлэх, зодох айлган сүрдүүлэлт, доромжлол зэрэг хууль бус үйл ажиллагаа нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд бодитой хохирол учруулах шинж чанарыг агуулсан буюу хохирогч тухайн үйлдлийг ийнхүү ойлгож ухамсарласан байх нь энэхүү гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.
Хууль ёсны шаардлага тавьсан, үүрэг, даалгавар өгсөн, шийтгэл оногдуулах зэрэг хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа нь “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй болно.
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн хувьд хохирогч бусдын эрхшээлд орсны улмаас өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийнхөө амийг егүүтгэдэгээрээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж тодорхойлсны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэг нь ихэвчлэн гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэхээс гадна санаатай хэлбэрээр үйлдэгдэж болно.
Энэ тохиолдолд шүүгдэгч М.М- нь өөрийн эрхшээлд байгаа байлдагчийг байнга зодох, айлган сүрдүүлэх замаар хохирогчийг гарцаагүй амиа хорлоно гэдгийг урьдчилан тооцож, тэрхүү үр дагаврыг хүсэж, өөрийн идэвхтэй үйлдлээр түүнд зориуд хүргээгүй боловч санаатай үйлдлийнхэн улмаас хор уршигт хүргэсэн тул гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.3. Шүүгдэгч М.М-ыг дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч М.М- нь байлдагч Б.С-, Б.Б-, П.Ч-, Л.Б- нарыг өөрийнхөн хариуцаж байгаа Хилийн цэргийн ........ дугаар ангийн хилийн 2 дугаар заставын малын суурьт өөрийнхөн шууд удирдлага доор албан үүрэг гүйцэтгэж байхад 2022 оны 7 дугаар сард “6 цагт босохгүй унтлаа” гэж шалтаглан зодсон, ямаа үхүүлсэн гэх шалтгаанаар байлдагч Б.Б-, П.Ч- нарын шанаа хэсэгт гараараа нэг нэг удаа цохисон, байлдагч П.Ч-, Б.Б-, БС- нарыг “адуунд яваад ирэхэд унтлаа” гэж зодсон, мөн өдрөө “хурга үхүүлсэн” гэх шалтгаанаар Б.С-, Б.Б-, П.Ч- нүүр хэсэгт гараараа цохисон, морины уяан дээр загнаж гараараа цохисон, антены цагаан өнгийн хуванцар утсаар нуруу, бөгс хэсэг руу шавхуурдаж /ороолгож/ цохисон, “П.Ч-ыг би малын сууринаас буумаар байна” гэж хэлсэн шалтгаанаар Б.С-, Б.Б-, П.Ч- нарыг өшиглөж зодсон, хурга засах /хөнгөлөх/ үед уг зан үйлд хэрэглэдэг гурил, арцны холимогийг асгасан гэж шалтаглан байлдагч Б.С-, П.Ч- нарыг номхон зогсоож байгаад хамар луу нэг, нэг удаа гараараа цохиж, хамраас нь цус гарсан болох нь хохирогч Б.Б-, П.Ч-, Л.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
2. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана” гэж, “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална”, 7.2-т “Цэргийн албан хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд алба хаагчид хоорондоо харилцахдаа Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Захирах, захирагдах” зарчмыг мөрдөнө”, 7.3-т “Цэргийн алба хаагч нь нэг нь нөгөөдөө цолны эрэмбээр ахлах болон бага цолтон байна”, 7.4-д “Ахлах цолтон нь бага цолтноос хууль тогтоомж, цэргийн дүрмийг дагаж мөрдөх, цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихыг шаардана” гэж тус тус заажээ.
Дээрх хууль, дүрмийн заалтуудаас үзэхэд цэргийн алба хаагчид хоорондоо харилцахдаа захирах, захирагдах зарчмыг мөрдөж, албан тушаал, цолны эрэмбээрээ захирагч болон захирагдагч байх бөгөөд ахмад цолтой ахлагч нь сонсогч, түрүүч, байлдагчийн ахлах цолтон буюу тэдгээрийг захирах эрхтэй алба хаагч байхаар заасан тул шүүгдэгч С.М- нь албан тушаал, цолны эрэмбээрээ хугацаат цэргийн алба хаахаар Хилийн цэргийн ........ дугаар ангид хуваарилагдан ирж, тангараг өргөж, өөрийнхөн удирдлага доор албан үүрэг гүйцэтгэхээр томилогдож ирсэн байлдагч Б.С- Б.Б-, П.Ч-, Л.Б- нарын хувьд “дарга, захирагч”, харин Б.С- Б.Б-, П.Ч-, Л.Б- нар нь “захирагдагч” болох нь тогтоогдож байна.
3. Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан байх бөгөөд цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг хийснээр төгсдөг байна. Өөрөөр хэлбэл дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсний улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.
Дарга захирагч нь захирагдагчийн бие махбодид халдах үйлдэл нь цохих, алгадах, түлхэх, зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд гэмт хэргийн субьект нь дарга захирагч байхаар хуульд заасан байна. Тодруулбал: Шүүгдэгч М.М- нь Б.С-, Б.Б-, П.Ч-, Л.Б- нарыг зодсон үйлдэл нь цэргийн дүрмийг илт зөрчсөн, дүрмийн бус үйлдэл болно.
Иймд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дахь хэсгийн 1-д заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.4. Шүүгдэгч М.М-ыг гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч М.М- нь эрүүгийн 23350019300.. дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа хохирогч Л.Б-, Б.Б-, П.Ч-, гэрч Б.Ж- нарыг мэдүүлгээ өөрчлөөд өг гэж 2023 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед ятгасан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч Л.Б-, Б.Б-, П.Ч-, гэрч Б.Ж- нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлж авсан болох нь:
Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Малын суурийн ахлагч М.М- нь бид нартай нийт 2 удаа ирж уулзсан. Эхэлж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид нарыг Хилийн цэргийн ........ дугаар анги дээр байхад бэлтгэл заставын булангийн өрөөнд бидэнтэй нэг нэгээр нь дуудаж уулзсан. Тухайн үед ахлагч М.М- нь намайг дуудаж уулзахдаа надад “Би тэр цэргийг тэгтлээ их дарамталж зодож байсан биш дээ, би ял авч магадгүй юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих, би шоронд явах гэж байна, та нарыг зодож цохиогүй гээд хэлээд мэдүүлэг өгчих” гэж хэлээд гуйсан. Мөн тэр өдөр надаас “Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа янз бүрээр зодож цохиж, дарамт шахалт үзүүлсэн үү, чи мэдүүлгээ юу гэж өгсөн юм бэ?” гэж асуусан. Тэгэхэд нь би болсон явлын талаар өгсөн мэдүүлгээ ахлагч М.М-т хэлж өгсөн. Тэгээд ахлагч М.М- яваад өгсөн. Хоёр дахь удаагаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна ахлагч М.М- нь дахин бидэн дээр ирж уулзаад надад хандаж “Чамд тэр мөрдөгч янз бүрийн дарамт үзүүлж байсан уу?” гэж асуусан. Тэр үед нь би М- ахлагчид “Л- ахмад намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах үед би хохирогчоор тогтоосон тогтоол дээр гарын үсэг зурахгүй байж болох уу? гэж асуухад Л- ахмад надад болохгүй, чамайг хохирогчоор тогтоож байгаа хохирогчоор тогтоосон тогтоол, уншиж танилцаад гарын үсэг зур” гэж хэлсэн талаар хэлсэн. Тэгээд тэр талаар надаар цаасан дээр бичиг бичүүлж аваад явсан юм. Ахлагч М- нь “Ял авах гээд байна, чи намайг зодож цохиогүй талаараа надад бичээд өгөөч” гээд намайг гуйгаад надаар бичиг бичүүлж авсан юм” гэх мэдүүлэг (24-р хавтаст хэргийн 113-114, 5-р хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хохирогч П.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Ахлагч М- тухайн хэрэг болсноос хойш Ж-, Б-, Б- бид нартай 2 удаа уулзсан. Тухайн үед эхлээд 2023 оны 1 дүгээр сарын 05, 06-ны үеэр байх Хилийн цэргийн ........ дугаар ангийн амрах өрөөнд орж ирээд бид нарыг аж ахуйн өрөөнд оруулж ирээд уулзсан. Тухайн үед М- нь надад хандаж “Чи цагдаад юу гэж ярьсан бэ?, тэрийгээ хэлчих. Би 9 жилийн ял авахаар болж байх шиг байна, чи мэдүүлгээ зөөлрүүлээд өгчих. Тэр үед би та нарыг зодож байхдаа галзуурчихсан явж байжээ, уучлаарай” гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр ахлагч М- дахин ирж уулзаад “Мэдүүлгээ цаасан дээр бичээд өгчих, цагдаад юу гэж ярьсныгаа бичээд өгчих. Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа дарамталж авсан уу, үгүй юү?. Тийм юм байвал бичээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мэдүүлгээ товч бичиж өгсөн юм. Тухайн үед намайг зодож цохиогүй.” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 116-117 дахь тал),
- Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Ахлагч М- нь эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны үеэр бид нарыг ........ дугаар ангийн цэргийн амрах байранд байхад орж ирээд бидэнтэй нэг нэгээр нь уулзсан. Тухайн үед М- ахлагч надтай уулзаад “Би яллагдагчаар татагдсан, 9 жилийн ял авах юм шиг байна” гэж хэлсэн, дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаж надад хандаж “Чи мэдүүлгээ буцаамаар байна. Чи зодуулаагүй гээд хэлчих. Чи өмнөх мэдүүлэг өгөхдөө юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна гэж хэлчих. Өмгөөлөгч суугаад, би сууж байгаад мэдүүлэг авна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авна. Тэгэхээр чи зодуулаагүй, цохиулаагүй гээд мэдүүлэг өгчих. Тэгвэл миний ял багасаж магадгүй” гэж хэлж намайг ятгасан. Тухайг үед ахлагч М- намайг ятгаж надаар цаасан дээр “Цохиулаагуй, бага ангийн боловсролтой болохоор юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна” гэсэн утгатай зүйл бичүүлж аваад явсан. Уг бичүүлж авсан зүйлийг ахлагч М- намайг ятгаад байсан учраас би цаасан дээр худал бичиж өгсөн. Миний урьд хохирогчоор өгсөн мэдүүлэг бол үнэн зөв мэдүүлэг, харин цаасан дээр бичсэн зүйлийг ахлагч М- надад нөлөөлж, худлаа зүйл бичүүлж авсан юм. Тухайн бичгийг ахлагч М- надтай уулзаж намайг ятгаж байгаад надаар худал бичиг бичүүлж аваад явсан юм” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 110-111 дэх тал),
- Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Ахлагч М- нь 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хилийн цэргийн ........ дугаар ангид байхад бид нартай ирж уулзсан. Тухайн үед М- надад “Би хэргээс болоод 2 зүйл ангиар яллагдаж байгаа. Би мэдүүлэгтэй чинь танилцсан. 8,9 жилийн ял авах юм шиг байна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих” гэж хэлж ятгасан. Дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаад “Малын суурин дээр ямархуу байдалтай байсан талаар бичээд өгчих” гэж хэлээд надаар бичиг бичүүлж авсан. Тухайн үед М- ахлагч намайг ятгаад гуйгаад байсан учраас би тухайн бичигт “Талийгаач Б.С-г өөр зүйлээс болж амиа хорлосон байх. Мөн ахлагч М-ыг бидэнтэй эелдэг харилцдаг байсан” гэж бичиж өгсөн. Тухайн өдөр ахлагч М- намайг дарамталж, айлган сүрдүүлж бичүүлээгүй, намайг тэр өдөр ятгаад байхаар нь би түүнийг өрөвдөөд тийм бичиг бичиж өгсөн. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 119-121 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол” гэж гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжүүдийг нэрлэн хуульчилсан байна.
Шүүгдэгч М.М- нь эрүүгийн 23350019300.. дугаартай хэрэгт яллагдагачаар татагдсан байхдаа өөрийгөө уг гэмт хэрэгт холбогдолгүй болгох байдлаар өөртөө ашигтай байдал бий болгох зорилгоор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр хохирогч Л.Б-, Б.Б-, П.Ч-, гэрч Б.Ж- нарыг ятгасан, уг үйлдлээ баталгаажуулан бичиг хийлгэж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэх шинжийг хангаж байна.
Иймд М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан “Хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.М- нь дээрх 3 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “оршуулга болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 8.630.092 /найман сая зургаан зуун гучин мянга ерэн хоёр/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг буруутай М.М-аас нэхэмжилсэн байна” гэх,
Хохирогч П.Ч- мөрдөн байцаалтын шатанд: “сэтгэл санааны хохиролд 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг тус тус өгсөн байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын оршуулга болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 8.630.092 /найман сая зургаан зуун гучин мянга ерэн хоёр/ төгрөгөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар оршуулганы зан үйл болон ......... аймгийн ........ сумаас ......... аймгийн ........... сум руу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ирж, буцахад гарсан замын зардалд 7,100,845 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байгаа тул иргэний хариуцагч Хил хмагаалах ерөнхий газраас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-од олгож, нотлох баримтаар тогтоогдоогүй 1,530,075 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2.2. Гэм буруу, ял шийтгэл, хохирол хор уршгийн асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг шүүх хэрэглэдэг.
Сэтгэл санааны хохирол нь хохирол хүлээгч этгээдийн өөрт учирсан сэтгэл санааны зовуурь, шаналлаар илэрхийлэх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу үүнийг хэрхэн үнэлэх нь хуульд тусгайлан заагдсан байх ёстой.
Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед хүний сэтгэл санаанд учирсан гэм хорыг үнэлэх арга хэлбэрийг хуулиар тодорхойлж, зохицуулаагүй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын сэтгэл санааны хохирол гэж 100.000.000 төгрөг, хохирогч Д.Ч-ын 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар :
1. Шүүгдэгч М.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон, эрүүгийн хариуцлага хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул дээрх зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь тал хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч М.М- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3-р хавтаст хэргийн 130 дахь тал)-аар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М- нь .....-нд төрсөн, 32 настай, авто засварчин мэргэжилтэй, Хилийн цэргийн ........ дугаар ангид авто засварчин ажилтай, .......... хамт амьдардаг гэх хувийн байдал тогтоогдож байна.
4. Шүүгдэгч М.М-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “Эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг албан тушаалын хувьд эрхшээлтэй байгаа байлдагч нарын эсрэг үйлдсэн байна.
5. Шүүгдэгч М.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хууль тогтоогч хорих ял оногдуулахгүйгээр заасан тул хууль тогтоогчийн үзэл баримтлалд нийцүүлэн энэ гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялд нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.М-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад ......... аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хорих ялаа эдлэж дууссан өдрөөс эдлүүлэхээр, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
7. Шүүгдэгч М.М-т урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
8. Шүүгдэгч М.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 4 (дөрөв) жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 (нэг) жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 (нэг) жил зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 (дөрөв) жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг оногдуулсан 1 (нэг) жил хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх хорих ялыг 5 (тав) жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 (нэг) жил зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.М-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад ......... аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаа эдлэж дууссан өдрөөс эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шүүгдэгч М.М-т урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Иргэний хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 7,100,845 (долоон сая нэг зуун мянга найман зуун дөчин тав) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-од олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын 101,530,075 (нэг зуун нэг сая таван зуун гучин мянга далан тав) төгрөгийн, хохирогч Ч-ын 8,000,000 (найман сая) төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шүүгдэгч М.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дүрс бичлэг бүхий 2 (хоёр) ширхэг CD дискийг хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ......... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ