| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгай Отгончулуун |
| Хэргийн индекс | 131/2018/01019/И |
| Дугаар | 131/ШШ2019/00169 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2019/00169
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 8 гудамж 10 тоотод оршин суух, РД: ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, ЗДТГазар,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, *******гийн *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, *******гийн нарт холбогдох,
29.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Б.*******, Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гантулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн ******* сумын 70 жилийн ойн баяр наадмаар буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан хурдан Соёолон насны морины уралдаанд ******* сумын 1-р багийн уяач Ш.ын соёолон насны морийг нь унаж уралдах үедээ мориноос унаж нас барсан. Миний хүү урьд жил нь ******* сумын уяач Б.*******гийн морийг унаж байсан боловч сүүлдээ дургүйцэж хоол унд өгөхгүй өлсгөж байна, мөн Эрдэнэцогтын наадамд 4-р байранд ороод авсан бэлгийг нь *******гийн эхнэр аваад өөрийн 2 хүүхэдтэйгээ хуваагаад идчихсэн гэсэн. Ингээд 2016 оны ******* сумын наадамд миний хүүгээр морио унуулах гээд миний ээж Мөнхцэцэгээс *******гийн ээж гуйхад нь зөвшөөрөөгүй, та нар миний хүүд хоол унд өгөхгүй авсан бэлгийг нь аваад идчихсэн байсан гээд загнаад явуулсан байсан. Дараа нь ******* өөрийн биеэр ирж ээжээс гуйхад нь зөвшөөрөөгүй, миний хүү ч дургүй байсан гэсэн. Гэтэл яг наадмын өглөө Б.*******гийн хүргэн гэх залуу ирээд миний хүүг 2 дүүтэйгээ унтаж байхад нь сэрээгээд аваад явсан байдаг.
Тухайн үед би Улаанбаатар хотод байсан, над руу хэлж яриагүй, надаас зөвшөөрөл аваагүй. Ингээд Б.******* өөрийн гурван морио унаж уралдуулаад дараа нь Ш.ийн соёолон насны морийг унуулж, уралдаж байх явцдаа миний хүү мориноос унаж нас барсан. Тухайн үед би гомдлоо тус аймаг дахь Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Мэргэжпийн хяналтын газарт гаргасан.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн , Мэргэжпийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* суманд ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал, хурдан морины уралдаан зохион байгуулах чиглэлээр Мэргэжпийн хяналтын газрын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 103 тоот албан бичиг, Хүүхэд, гэр бүлийн хөгжпийн хэлтсийн даргын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 124 тоот зөвлөмжийг бүх сумдад хүргүүлсэн байдаг. Ажлын хэсгийн газар дээр хийсэн нөхцөл байдлын үнэлгээгээр ******* сумын Засаг даргын тамгын газар дээрх албан бичиг, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 29 тоот Сум, сургуулийн 70 жилийн ойн салбар комисс байгуулах тухай захирамжаар байгуулсан ажпын хэсэгт хүүхэд хамгааллын хамтарсан багаас нэг ч гишүүн оруулаагүй. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8.1-д Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно гэсэн заалт, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн зөвлөмжийн нэг удаагийн уралдаанд хүүхдээр 3-аас дээш насны морь унуулахгүй байх гэсэн заалтыг тус сумын удирдлагууд, хурдан морины комисс нь хэрэгжүүлээгүй.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8.1, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6.2-т Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана тус конвенцийн 24.3-т Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна гэсэн заалтыг зөрчсөн, мөн уяач ******* сумын харъяат Ш. нь хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулаагүй, морио бүртгүүлсэн хэдий ч хүүхдээ бүртгүүлээгүй, хамгаалалтын иж бүрэн хувцсыг өмсүүлээгүй, эцэг, эхтэй гурвалсан гэрээ байгуулаагүй, хүүхдийн аюулгүй байдалд хариуцлагагүй хандсан байна гэж ажлын хэсэг дүгнэсэн. Харин аймгийн Мэргэжпийн хяналтын газраас талийгаач хүүд малгай, цээживч, өвдгөвч, тохойвч өмсүүлсэн байсан боловч Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2011, Монгол улсын стандартын 3.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн морь унаач хүүхдийг ослын даатгалд даатгуулаагүй нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 8.2-т Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна, 10-р зүйлийн 10.6.4-т Хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх, Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.2-т Хурдан морины эзэн уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм-ийн 2.5.3-т Унаач хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, тусгай зориулалтын хамгаалалтын малгай цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эмээл зэргээр хангасан эсэхийг хянаж, уралдааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, 2.5.1-д Баяр наадам эхлэхээс 10 хоногийн өмнө морины бэлчээр, худаг ус, морь шүдлэх цэг, уралдах замыг /замын дагуух бартаа, гуу, жалга, гэх мэт/ үзэж засаж сайжруулах цэвэрлэх болон холбогдох бусад арга хэмжээг авах, морь барианы газар хэрэглэх эрчим хүч, холбооны эх үүсвэрийг зохицуулах, хорооны гишүүд шүүгчдийн ажиллах нөхцөлийг хангах зэрэг заалтуудыг ******* сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр захирамжаар баталсан Хурдан морины уралдаан зохион байгуулах комисс ,
Ахлагч Д.Гансүх /Засаг даргын орлогч/, Гишүүд: Ж.Ёндонпил /МЭҮТ-ын дарга/, С.Отгонжаргал /Эрүүл мэндийн төвийн дарга/, Д.Эрдэнэбулган / Санхүү тасгийн дарга/, Б.Бадамцэцэг/Татварын байцаагч/, Б.Үлэмжсонин /ЗДТГын ня-бо/, Д.Зоригт /Малын эмч/, Л.Сэргэлэн /Малын эмч/, Ц.Жаргалсайхан /Хаан банкны эрхлэгч/, Ж.Энхбаяр /ИТХ-ын жолооч/ нар нь хэрэгжүүлээгүй байна.
Баяр наадамд оролцож буй уяач Үндэсний баяр наадмын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 10.6.4-д Хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх, 10.6.5-д Хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх, Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.2-т хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх, 3.1.3-т хурдан морины эмээл, энэ дүрмийн 2.5.3-т заасан хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангасан байх, 2.5.3-т унаач хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эмээл зэргээр хангасан эсэхийг хянаж, уралдааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах шаардлагыг уяач биелүүлээгүй байсан.
Энэ бүхнээс шалтгаалан ******* сумын засаг даргыг Баянхонгор аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар захирамжаар ажлаас нь огцруулсан. Мөн тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Н.******* намайг хохирогчоор тогтоон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж сэжигтнээр уяач Ш., Б.*******, Хурдан морины уралдаан зохион байгуулах комиссын гишүүн Д.Эрдэнэбулган нарыг татсан. Энэ үед надад гэм хор, эд материал, сэтгэл санааны хохирол барагдуулж өгнө, шүүхээр яваад яахав гээд хариуцагч нар гуйж байсан, мөн тухайн үеийн засаг даргын ажлыг авсан хэрэг хаалгах үед Манай байгууллага 20.000.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 25-нд бэлнээр өгнө гэж хэлж байсан. Мөн ******* сумын удирдлагууд болон Морины комиссийн дарга Д.Гансүх нар 20.000.000 төгрөг өгнө гэж байсан.
Мөн тус сумын санхүү тасгийн дарга Д.Эрдэнэбулган, орон нутгаас талийгаач хүүхдийн ар гэрийхэнд 20.000.000 төгрөг өгнө, үүнийгээ тогтсон хугацаанд төлнө гэж гэрээ байгуулаад мэдүүлэг өгч байсан, гэтэл энэ мөнгөө ч өгөөгүй бөгөөд энэ мөнгөнөөсөө 9.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сард өгөөд үлдсэн 11.000.000 төгрөгөө өгөөгүй. Энэ мөнгөө өгөөч гэхээр хавар өгнө, намар өгнө гэж хэлсээр өдий хүрсэн.
Тухайн үед би сэтгэл санаагаар хямран өөрийн ухаан мэдрэлгүй байсан, нөхөр маань намайг хүүгээ алсан гэж байнга дарамтлан архи ууж, зодож нүдэх зэргээр дарамтлан үүнээс нь болж бид хоёр салж, одоо би 2 хүүтэйгээ хамт амьдарч байна. Хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаагаар хямран нойргүй болж байнга толгой өвдөж, сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Үүнээс шалтгаалан бүтэн нэг жил ажил хийгээгүй биеэ эмчлүүлэн эдийн засгийн болоод сэтгэл санааны хохирол амсаад байна. Иймд оршуулга, буяны зүйлд зарцуулсан 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ 18.000.000 төгрөгийг Б.*******гаас 9.000.000 төгрөг, Ш.оос 9.000.000 төгрөг гаргуулна. Гэрээнд заагдсан 11.000.000 төгрөгийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, түүний тамгын газраас нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч нараас нийт 29.000.000 төгрөг нэхэмжилж байна. Иймд дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Хангайн бүсийн хурд-2016 уралдаан, ******* сумын түүхт 70 жилийн ой 2016 оны 07 сарын 20-ны өдрөөс 2016 оны 07 сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг ойн морины комисс нь ******* сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 29 дүгээр захирамжаар байгуулагдсан. Тус ойн морины уралдааныг Монгол Улсын Баяр наадмын тухай хууль болон холбогдох дүрэм, журмуудын дагуу 2016 оны 07 сарын 19-ний өдрөөс 20-ны өдрүүдэд бүртгэж, 21-ний өдөр уралдуулсан. 2016 оны 07 сарын 21-ний өдөр хамгийн сүүлд Соёолон насны морь уралдсан. Соёолон насны морьдыг шүдлэх хашаанд оруулан шүдлэж байхад уяач Ш. морины комисс дээр ирж Танай ойг хол газраас зорьж ирсэн, өнөөдөр бүртгэх юм байх гэж бодсон, та нар чирэгдэл учрууллаа, наадам зохион байгуулж чадахгүй байна гэх мэтээр хэрүүл хийсэн. Морины комисс хөтөлбөрөө танилцуулж, морь бүртгэх өдрийг хэлж, харуулсан. Гэтэл би хол газраас амжиж ирсэнгүй, та нар ойлгож ганц морь бүртгэчихээр яадаг юм гээд уурлаж дайрсан. Морины комисс ярилцаад бүртгэхээр болж уяач Ш.ыг морь унах хүүхдийнхээ даатгалын баримт бичиг болон стандарт хувцас өмсүүлсэн эсэхээ шалгуул гэсэн шаардлага тавьсан. Уяач Ш. морь унах хүүхдийнхээ бичиг баримтыг авчирч бүртгүүлнэ гэж хэлээд явсан. Соёолон насны морьдыг шүдлэж дуусах үед Ш.Бат- Оргил нь надад морь унах хүүхэд олдсонгүй гэж хэлээд явсан. Уг уралдааны үеэр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, аймгаас 30 цагдаагийн албан хаагч, 2 автотээврийн хэрэгсэл, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Дэлгэрдалай, н.Өлзийнаран, аймгийн 339-р ангийн 60 цэрэг, 4 авто тээврийн хэрэгсэл зэрэг бүрэлдэхүүнтэй ажилласан. Уралдааны үеэр чиглүүлэгч машин 300 метр зайнд, түргэн тусламжийн автомашин уралдааны морьдын араас 200 метр зайд, телевизийн автомашин -200 метр зайд, морь дагах автомашиныг 500 метр зайд дагах шаардлага тавьж бүрэлдэхүүн ажилласан. Тус морины комиссын бүрэлдэхүүнд комиссын ахлагч, гишүүд нь төрийн албан хаагчид бөгөөд сумын Засаг даргын захирамжийн дагуу хуваарьт ажил үүргээ тухай бүр нь хэрэгжүүлэн ажиллаж, уяачид болон унаач хүүхдүүдэд Унаач хүүхдийг ослын даатгалд даатгуулсан бичиг баримт, Үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд шаардлага тавьж ажилласан. Уг шаардлагыг уяач Ш.д тавьсан. Уяач Ш. нь морь унаач хүүхдээ морины комисст бүртгүүлэлгүй дур мэдэж хулгайгаар морио уралдуулж морь унаач хүүхдийг эндэгдүүлсэн нь хариуцлага тооцох үндэслэл болж байна. Иймд ******* сумаас нэхэмжилж байгаа 11.000.000 сая төгрөгийг уяач Ш.оор төлүүлэх саналтай байна гэжээ. Хариуцагч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ын 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2016 онд Баянхонгор аймгийн ******* сумын ойн наадмын үеэр Н.*******ын хүү Өсөхбаяр нь манай морийг унаж яваад улмаар мориноосоо унаж эндсэн нь үнэн. Уг болсон явдалд би болон манай гэр бүлийн зүгээс маш их харамсан гашуудаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн ар гэрээс уучлалт гуйж, 2016 оны 08 сарын 18-ны өдөр бэлнээр 6.500.000 төгрөгийг Н.*******д, 2016 оны 11 сарын 03-ны өдөр 1.400.000 төгрөгийг Н.*******ын ээж С.Мөнхцэцэгийн ХААН банкны 5247139785 тоот дансанд хийсэн. Нийт 7.900.000 төгрөгийг хүүгийн ар гэрт өгсөн. Уг золгүй явдлыг хэн ч хүсээгүй байсан ба золгүй явдал манай гэр бүлд маш их хүндээр туссан. Хүүгийн оршуулганд манай гэр бүл хамаатан садангууд бүгд очиж оролцсон. Н.*******ын ар гэрт тухайн наадмаас хойш сэтгэл санаа болон эд мөнгөний туслалцааг боломж бололцооныхоо хэмжээгээр өгч тусалж байсан. Бид хүүгийн ар гэртэй аль болох ойлголцохыг хичээдэг байсан. Манай гэр бүлийн зүгээс баримтаар учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо нэхэмжлэгчид 2.000.000 төгрөг төлөх боломжтой, илүүг төлж чадахгүй гэв. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь Н.*******д 2016 оны 08 сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр, даатгалын 5.000.000 төгрөг, нийт 7.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017 оны 05 сард хүүхдийн морь уналгын хөлс гэж 2 адуу өгсөн. Адуугаа нийт 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. Одоо нэхэмжлэгчид мөнгө өгөх боломж байхгүй гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ын хүү болох талийгаач Өсөхбаяр нь 2016 оны 07 сарын 21-ний өдөр ******* сумын 70 жилийн ойн баяр наадамд *******гийн морийг унаж уралдсан байдаг. Өмнө нь *******гийн морийг унахад хоол унд өгөхгүй өлсгөж, ядрааж, дааганаас хүртэл унагаж тархи толгойг нь гэмтээж үүнээс болж хүү Өсөхбаяр нь *******гийн морийг дахиж унахгүй гэж эмээ болон ээждээ хэлсэн байдаг. Гэтэл ******* нь удаа дараа *******аас хүүхдээрээ морь унуулаач гэж өөрийн биеэр болон бусад хүмүүсээр гуйлгасан байдаг. Зөвшөөрөхгүй байхад нь 2016 оны 07 сарын 21-ний өдөр тухайн наадам болдог өдрийн өглөө нь ирж гуйж авч яваад өөрийн 3 морийг унуулаад, дараа нь ын соёолон насны морийг унаж, уралдах явцдаа хүүхэд мориноос унаж нас барсан байдаг. Тухайн үед энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад тухайн үед ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Пүрэвсүрэнг Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар тухайн үйл явдалтай холбогдуулан ажлаас нь чөлөөлсөн байдаг. Мөн ******* сумаас Н.*******тай гэрээ байгуулж, буяны үйл ажиллагаанд нь 20.000.000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулаад 2017 онд 9.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 11.000.000 төгрөгийг өгөлгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Тухайн хэрэгтэй танилцахад 12.960.596 төгрөгийн тооцоо гаргаж өгсөн байдаг. Энэ мөнгөнд амь даатгалын 5.000.000 төгрөг орсон, оршуулгын зардалд 7.900.000 төгрөг өгсөн байдаг. Үүнээс нь 7.900.000 төгрөг өгсөн, ******* нь 5.000.000 төгрөг, 1 ширхэг адуу өгсөн байдаг. Тухайн үед эдгээр хүмүүс нь эвлэрье, бид бүх зардлыг нь өгнө, одоо гомдол саналгүй гээд хэлээд өгөөч, бид хохирлыг төлж барагдуулна гэсэн байр суурь илэрхийлж, үүнийх нь дагуу Н.******* нь гомдол саналгүй гэж хэргийг хаалгасан байхад *******тай эргэж уулзаагүй байдаг. Нэхэмжлэгч талаас оршуулгын зардал 10.000.000 төгрөг гарсан гэдгийг баримтаар гаргаж өгсөн байгаа. Үүнд өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг Б.*******, Ш. нараас нэхэмжилж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч талаас Баянхонгор аймгийн ******* сумын ЗДТГазартай гэрээ байгуулаад гэрээнд заагдсанаар хүүгийн ар гэрт 20.000.000 төгрөг өгнө гэснээс 9.000.000 төгрөгийг нь өгсөн, үлдэгдэл 11.000.000 төгрөгийг ******* сумын ЗДТГазраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг хэргээс харахад эдгээр хүмүүс нь Үндэсний Их Баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох хууль журмыг зөрчсөн байдаг. Гурвалсан гэрээ байгуулж аав ээжээс нь зөвшөөрөл авах байтал зөвшөөрөл аваагүй. Мөн хурдан морины хүүхдийн стандарт хувцас хэрэглэлийг өмсгөөгүй, гэнэтийн ослын даатгалд даатгуулаагүй. ******* сумын хурлын тэмдэглэлд байдаг. Эдгээр хүмүүс нь 2 хоногийн өмнө морио бүртгүүлэх байтал наадам болдог тухайн өдрөө морио бүртгүүлээд хүүхдийг даатгуулаагүй байдаг. Ийм учраас эдгээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаа байна. Мөн бидний зүгээс эрүүгийн журмаар явъя гэж байсан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Уг хэргийг сэргээе гэхэд Н.******* нь надад миний хүүхэд одоо босоод ирэх биш дээ эдгээр хүмүүс тухайн үедээ мөнгөө өгнө гэж байсан хүмүүс, би эдгээр хүмүүсээс бодитойгоор гарсан зардлаа нэхэмжилсэн гэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, түүний тамгын газраас гэрээгээр өгөхөөр тохиролцсон тусламж, дэмжлэг 11.000.000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.*******гаас хохиролд 9.000.000 төгрөг, хариуцагч Ш.оос хохиролд 9.000.000 төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нь Уяач Ш. нь морь унаач хүүхдээ морины комисст бүртгүүлэлгүй дур мэдэж хулгайгаар морио уралдуулж морь унаач хүүхдийг эндэгдүүлсэн тул ******* сумаас нэхэмжилж байгаа 11.000.000 төгрөгийг уяач Ш.оор төлүүлэх саналтай байна гэж, Хариуцагч Б.******* нь Миний бие нь Н.*******д нийт 7.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017 оны 05 сард 2 адуу өгсөн. Адуугаа нийт 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. Одоо нэхэмжлэгчид мөнгө өгөх боломж байхгүй гэж, Хариуцагч Ш. нь Нийт 7.900.000 төгрөгийг хүүгийн ар гэрт өгсөн. Манай гэр бүлийн зүгээс баримтаар учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо нэхэмжлэгчид 2.000.000 төгрөг төлөх боломжтой, илүүг төлж чадахгүй гэж тус тус тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2016 оны 07 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.*******ын хүү нь Баянхонгор аймгийн ******* сумын 70 жилийн ойн баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд уяач Ш.ын соёолон морийг унаж, уралдах явцдаа мориноос унаж нас барсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 150 тоот прокурорын тогтоол, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 150 тоот прокурорын тогтоолд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201605000... дугаартай, Б.*******, Ш. нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, түүний тамгын газар, хариуцагч Б.*******, Ш. нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 186-р зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа гэж дүгнэв.
Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, түүний тамгын газраас нэхэмжлэгч Н.*******тай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу Н.*******д 2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2017 оны 07 сарын 01-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг олгохоор Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, түүний тамгын газар нь үүрэг хүлээсэн байна. Гэвч 2017 оны 09 сард нэхэмжлэгчид 9.000.000 төгрөг өгч, 11.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 186-р зүйлийн 186.1, 206-р зүйлийн 206.1-д зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, түүний тамгын газраас гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 11.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******, Ш. нараас оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнээс баримтаар нотлогдож буй оршуулгын ажлын зардал 6.699.000 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.301.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, ******* сумын засаг даргын тамгын газраас 11.000.000 төгрөг, хариуцагч Б.*******гаас 3.349.500 төгрөг, хариуцагч Ш.оос 3.349.500 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.301.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, ******* сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 190.950 төгрөг, хариуцагч Б.*******, Ш. нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 68.542 төгрөгийг тус тус гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН