Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 131/шш2019/00208

 

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******, ******* ******* *******ын газарт холбогдох,

Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сарын цалин 466.812 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн  нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.******* нь Баянхонгор аймгийн ******* ******* ******* *******ын газарт 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын байгаль хамгаалагчаар ажилд орж ажиллаж эхэлсэн. Тухайн ажилд өмнө нь ажиллаж байсан хүн нь Эрдэнэцогт сум руу шилжсэн байсан бөгөөд тухайн орон тоо нь сул орон тоо байсан. Би ажиллаж байх явцдаа жирэмсэн болж, 2017 оны 8 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралтаа авах хүсэлтээ газрын даргадаа өгсөн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амаржиж хүү ийг төрүүлсэн. Улмаар амаржсаны дараа хүүгээ асарч байгаад ой хүрэнгүүт нь ажилдаа орохоор гэрийнхэнтэйгээ ярилцсан. Ингээд манай ээж нь 2018 оны 12 сарын дундуур манай байгууллагын даргатай уулзаж, ажилдаа ормоор байна гэдгийг маань уламжилсан. Гэтэл ажиллуулах боломжгүй, ажлын орон тоо байхгүй гэж хэлсэн байсан. Би хүүхдийнхээ хажуугаар ажил дээрээ очиж ямар учраас ажиллуулах боломжгүй байгаа болон надад жирэмсний болон амаржсаны амралт олгосон тушаалын хуулбараа авъя гээд очтол Баянхонгор аймаг дахь ******* орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тушаалаар намайг ажлаас бүрмөсөн чөлөөлснийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдлээ. Ингэхдээ миний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байна. Би өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгөөгүй. Харин жирэмсний болон амаржсан хугацааныхаа амралтыг л авъя гэж хүсэлтээ өгсөн. Би тус шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Хэрэв үнэхээр намайг ажлаас чөлөөлсөн байсан юм бол тушаалынхаа нэг хувийг надад өгч болох л байсан. Гэтэл өгөөгүй , намайг мэдээ ч үгүй байхад миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан байна. Иймд миний бие нэхэмжлэлийн дараахь шаардлагыг гаргаж байна.

Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн ******* сумын ******* хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сарын цалин 466.812 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.*******ийг Баянхонгор аймгийн ******* суманд байгаль хамгаалагчийн орон тоонд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газрын даргын Б/19 тоот тушаалаар түр томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн гэрээний хугацааг төрийн албан хаагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж байгаль хамгаалагч томилогдох хүртэл гэж заасан. Уг орон тоонд Төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөд бүртгэлтэй иргэний жагсаалтаас санал болгосны дагуу Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчаар ийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс томилон ажиллуулж байгаа тул О.*******ийг дахин томилох боломжгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний үйлчлүүлэгч О.******* 1990 онд төрсөн. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн ажилд томилогдсон байдаг. Ажиллаж байх явцдаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Ажиллаж байхдаа бие давхар болж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. 2017 оны 12 дугаар сард ажилдаа эргэж орохоор байгууллагадаа хандсан байдаг. Энэ тухай нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, ээжийгээ очиж уулзуулахад танай хүүхэд түр тушаалтай байсан гээд ажилд нь  авахаас татгалзсан. Үйлдвэрчний эвлэлд хандахад шүүхэд хандан шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаас нь өөрийн хүсэлтээр бүрмөсөн чөлөөлсөн тушаал гарсан байсан. Энэ тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн. Тус тушаал нь хууль бус гэж үзэж байна. Тухайн тушаалыг  гардаж авснаас 9 хоногийн дараагаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулинд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан бөгөөд байнгын ажлын байранд түр гэрээ байгуулахыг хориглосон хөдөлмөрийн хуулийн зохицуулалт байгаа. Энэ хүн 2017 онд бие давхар болоод 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байдаг. Төрөхөөсөө 2 сарын өмнө амралтаа авч байгаа, жирэмсэн гэдгийг нь мэдээгүй гэдэг бол байх боломжгүй. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гээд байгаа боловч О.******* нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.

Иймд Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн ******* сумын ******* хамгаалагчийн ажилд О.*******ийг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01 сарын цалин 466.812 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.******* нь Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сарын цалин 466.812 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.*******ийг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээгүй, хөдөлмөрийн гэрээний хугацааг төрийн албан хаагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж, байгаль хамгаалагч томилогдох хүртэл хугацаагаар байгуулсан гэж маргасан байна.

Нэхэмжлэгч О.******* нь Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Б/19 тоот тушаалаар Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн ажилд томилогдож, тус газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалаар байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тушаалуудын хуулбар, нийгмийн даатгалын 1117074 тоот дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын дарга болон О.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу О.******* нь байнгын ажлын байранд, эрх бүхий байгууллагаас батлагдсан орон тоонд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан үндсэн ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д .. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, мөн хуулийн 23-р зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж тус тус заасан байх ба Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргаас 2017 оны 01 сарын 02-ны өдөр О.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан боловч тус газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлийг зааж О.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч О.******* нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авч 2017 оны 10 сарын 11-ний өдөр хүү ийг төрүүлсэн нь хэрэгт авагдсан № 6416000046 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд түүнийг жирэмсэн байх хугацаанд үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгож, О.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохироогүй, О.******* нь өөрөө хүсэлт гаргаагүй байхад тушаалд О.*******ий өөрийн хүсэлтийг харгалзан гэж буруу үндэслэл бичсэн зэргээр уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, уг хуульд нийцэхгүй байна.

Харин О.*******ий нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01 сарын цалин 466.812 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгож, О.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. О.*******ий нэхэмжлэлээс 2019 оны 01 сарын цалин 466.812 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн ******* *******, ******* *******ын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН