Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

         Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Л,

         Улсын яллагч хяналтын прокурор Ц.Ц,

         Шүүгдэгч Ц.Б,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .................................................................................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр М байрнаас зүүн зүг 2 км газарт “хонь, ямаагаа харсангүй” гэж маргалдан улмаар хутгаар бусдын хэвлий хэсэгт шарх гэмтэл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр М байрнаас зүүн зүг 2 км газарт “хонь, ямаагаа харсангүй” гэж маргалдан улмаар хутгаар Ч.М хэвлий хэсэгт хутгалж шарх гэмтэл хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           Хохирогч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...20** оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим хаваржаан дээрээ эхнэр О хамт ирсэн чинь хонь гараад явсан байсан. Гэрт малчин Б ганцаараа унтаж байхаар нь хонь хаана байгаа талаар асуухад урагшаа явсан гэж хариулахаар нь би эхнэрийн хамт приус 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хониндоо явахад манай хонь ямаа зангуунд орсон байсан. Гэртээ буцаж ирээд малчин Б одоо ямаа самнах гэж байхад зангуунд оруулчих юм гэхэд Б өмнө нь нэг удаа орчихсон юм чинь яах вэ дээ гэж хариулсан. Б орон дээр хэвтэж байгаад босож ирэн галаа түлэх гээд зуухны зүүн тал суунгаа намайг хутгаар шаачихна шүү гэхээр нь би битгий маяглаад бай гэсэн чинь Ц баруун гартаа хутга барьсан байхаар нь би хутгыг нь булааж авах гэсэн чинь Ц-тай зууралдан гэрийн үүдэнд газарт унасан. Ц-ы гараас нь хутгыг нь аваад боссон чинь миний гэдэс хэсэг халуун оргихоор нь куртикээ тайлаад харсан чинь цус гарч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

            Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...намайг хонь зангуунд оруулчихлаа гээд Мягмарренчин надад уурлан намайг зодох гэж над руу дайрахаар нь би барьж байсан улаан өнгийн иштэй хутгыг М бие рүү хутгалчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

            Гэрч Б.О "...нөхөр М, малчин Ц нар зууралдан гэрийн үүд хэсэгт газар унасан. Ц ахын зүүн гарт улаан өнгийн иштэй хутга байхаар нь би авсан. Нөхөр газраас босож ирэхдээ яая гэхээр нь харсан чинь нөхрийн цамц урд хэсгээрээ цус болсон байхыг харсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

            Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаартай “ЭМДС-аас 444.358 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан" гэх албан бичиг /хх-ийн 27-28-р тал/,

            Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 20** оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Ц Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГОНЧИГСУМЛАА