Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч *,

Шүүгдэгч *ын өмгөөлөгч  *,

Шүүгдэгч *гийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *, *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *, * нарт холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, *эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл * хамт амьдардаг. * аймгийн * сумын *-р баг * гэх газар оршин суух хаягтай *  /РД: */.

Монгол Улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетончин мэргэжилтэй, *харьяа * үйлдвэрт бетончин ажилтай, ам бүл * хүүхдийн хамт амьдардаг.  *аймгийн * сумын*-р баг * тоотод оршин суух хаягтай * /РД: */.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *, * нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч * нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг 11 дүгээр байрны дэргэд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *г зодож биед нь зүүн нүдний алим, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доор зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч * нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг 11 дүгээр байрны дэргэд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *ыг зодож биед нь хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

1. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *гийн өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчим хөдөө гэртээ байхад манай найз * гэх 3 хүн манайд ирсэн. Тэр гурав ирэхдээ 1 шил 0,75 литрийн экс нэртэй архи авч ирсэн * надаас 1 хонь өгөөч гэж ирсэн байсан, Тухайн архийг * бид хоёр хувааж уусан нөгөө хоёр архи уугаагүй. Тэгээд 1 хонь барьж өгөөд Хосоо машиндаа ачаад явсан. Тэгээд миний машиныг асаагаад * бариад Сайхан сумын төв буюу Хөтөл рүү орж ирсэн. Би дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил экс архи аваад машин дотор сумын төвөөс гарч байгаад * бид хоёр л хувааж уусан. Тэгээд би нэлээд согтсон байсан ямар ч байсан нэг айлд *гийн хамт орсон. Тухайн айлд ороод архины мөнгө өгөөд архи авхуулсан байсан. Тэр архиа ууж байснаа муу санаж байна. Тэгээд тэрнээс хойш болсон асуудлаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний хамаг юм цус болчихсон хажууд цуг архи уусан нэг ах "чи эхлээд намайг цохиод би чамайг зодсон" гээд юм яриад байсан. Тэгээд бас ухаан санаа гүйцэт орохгүй явж байгаад 11 дүгээр байрны 20 тоотод гэртээ орсон чинь эхнэр хараад цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа ирээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

2. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч *ын өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр танил дүү *гийн гэрт очсон юм. Тэгээд удалгүй араас танил дүү * нэг танихгүй залуутай гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд бид хэд нийлж архи уугаад гарсан цагаа сайн санахгүй байна оройхон гарцгаасан. *гийн гэрээс Би *, * танихгүй залуу бид 4 гэрээс нь гарсан. Тэгтэл миний танихгүй залуу орцноос гарж байхад хоёулаа гараад уулзъя гээд татаж чангаагаад байхаар нь би дагаад явсан. Тэгээд орцноос гараад эргээд үл таних залуу зүүн гараараа шууд миний хамар луу цохисон. Тэгээд би манараад миний хамраас цус гарсан. Тэгээд дахиад намайг цохих гэж байхаар нь заамдаж аваад чи чинь одоо яадаг хүүхэд вэ гээд би тухайн "залуугийн нүүр хэсэг 2-3 удаа цохисон гэхдээ айхтар хүчтэй цохиогүй хүрэх төдий л байсан. Тэгээд * бид хоёрыг салгасан. Тэгэхэд танихгүй залуу газарт унаад өгөхөөр нь би нүүр лүү нь очоод нэг өшиглөсөн. Тэгээд л зодоон дууссан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

3. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрч Б.*гийн өгсөн: "...2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манайд * ах ирсэн. Би гэртээ найз *ын хамт байсан юм. Тэгээд * ахын хамт Овоот хороололд байдаг морь руу нь явж тэжээл өгөхөөр гэрээс гарах гээд хувцсаа өмсөж байхад гаднаас * ах нэг танихгүй хөдөөний байрын Монгол дээл өмссөн залуутай орж ирсэн. Тэр хоёр архи уучихсан нилээд халамцуу байсан. Тэр залууг нь * гэж дуудаад байсан. Тэгээд цай унд уугаад тухайн * гэх залуу миний Хаан банкны * гэсэн данс руу 30.000 төгрөг хийгээд архи авна гэхээр нь *ыг гаргаж дэлгүүрээс 0,75 литрийн Ногоон Экс нэртэй архи аваад тухайн архийг *, *. * гэх залуу тэр гурав хувааж уусан. * маргааш нь шалгалттай гэсэн тул шалгалтандаа бэлдээд ном уншаад тэд нартай нийлээгүй. Би болохоор жолоо барина гээд уугаагүй юм. Тэгээд тухайн архиа ууж байхдаа * гэх залуу нэлээд согтсон агсрах гээд янз бүрийн зүйл яриад байсан. Тэгээд тухайн архиа ууж дуусгаж чадалгүй гэрээс гарахаар болсон. * бас нилээд согтоод гэртээ харина гэхээр нь би хүргэж өгөхөөр болоход гэрээс *, *, * бид 4 гарсан. Гэрээс гарахад * түрүүлээд явж байгаад *ыг чи нааш ир гээд куртикнээс нь татаад мөрлөөд орцноос гарсан араас нь би яваад миний араас * дагаад явж байсан. Орцны гадаа гарахад * *ыг мөрлөөд валконы урд тал руу явсан. Би араас нь харж байсан чинь тухайн * гэдэг залуу зүүн гараараа * ахын нүүр рүү цохисон. Тэгээд би очоод салгах гэсэн чинь нэг нэгнийгээ цохиод салахгүй байхаар нь * гэх залуугийн юүдэнгээс нь татсан чинь уначихсан. Тэгээд би * ахыг цааш болгож байхад * нөгөө залуугийн хажууд байсан. Тэр үед * ахын хамраас цус гараад цусаа цасаар угаагаад босож ирсэн. Тэгээд нөгөө * гэх залууг газар уначихсан байхад очоод 1 удаа өшиглөөд авахаар нь би салгасан. Тэгээд нөгөө залуу босож, ирчихээд намайг ийм болтол нь зодлоо гээд байсан. Тухайн * гэх залуугийн хамраас нь цус гарчихсан мөн зүүн нүдний доор нь шалбараас цус гараад байсан. Тэгээд маргааш эрүүлдээ учраа олно гээд салсан. Би машин асаагаад ирэхэд тэр 2 ярилцаад байж байсан. Тэр * гэх залуу тэндээ үлдээд * ах бид хоёр *ийг гэрт хүргэж өгөхөөр хөдөлсөн. Тэгээд буцаад гэрт ирсэн. Тэгээд гэрт ирээд * ахыг архи уух юм уу гэхэд тэгье гэхээр нь гэрт байсан 0,5 литрийн 1 шил архи байснаа гаргаад бид гурав хувааж уусан Тэгээд * гараад дахин нэг 0,75 литрийн экс нэртэй архи авчраад бид гурав уусан. Тэгээд дуусчхаад байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас /

4. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний нэхэмжлэгч *ийн өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт 77,348 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

5. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай дүгнэлтэд:

- *гийн биед зүүн нүдний алим, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна,

- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

 

6. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэд:

- *ын хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна,

- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,

 

7. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 02-р хуудас /

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хавтаст хэргийн 06-р хуудас/,

8. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр яллагдагч нарын согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/

9.  2025 оны 03 дугаар сарын 27-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000490030 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 93-95, 96-98-р хуудас/,

10. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-89-р хуудас/

11. Яллагдагч *гийн Прокурорын газарт гаргасан “...Миний бие хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. *тай учир зүйгээ олж уучлалт гуйж эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэх хүсэлт /хавтаст хэргийн 117-р хуудас/,

12. Яллагдагч *ын Прокурорын газарт гаргасан “...Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон * би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд яллагдагч /хохирогч/-ын хувиар Баасансүрэнгээс уучлалт гуйж бид эвлэрсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Иймд хуульд заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрүүлж, ял тохиролцох хүсэлт гаргаж байгааг хүлээн авна уу...” гэх хүсэлт /хх-ийн 118-р хуудас/

13. 2025 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний санал /хавтаст хэргийн 131-133, 134-136-р хуудас/,

14. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч *, *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 101, 106-р хуудас/

15. Яллагдагч *гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 70-78-р хуудас/,

16. Яллагдагч *ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 80-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч * нь *ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, * нь *гийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч *, * нар нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр архи ууж согтуурсан буюу * 1.89 хувь, * нь 1.96 хувийн согтолттой үедээ * нь *ыг ямар нэг шалтгаангүйгээр хамар хэсэгт нь цохиж, * нь *г эхэлж өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл бие биедээ учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж ирсэн байна.

 

Шүүгдэгч *, * нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч *, * нар нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *, * нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Уг хэргийн хохирогч болох * болон * нар нь бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 38,674 төгрөгийг тус бүр /38,674x2=778348 төгрөг/ төлж барагдуулсан болох нь нотлогдож байна. /хх-ийн 110, 112 хуудас/

Иймд шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *, * нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 131-136-р хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *, * нарт прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *, * нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *, * нарт мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *, * нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН