Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01990

 

           

 

 

 

              

 

   2022 оны 06 сарын 20 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01990

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ч-д холбогдох,

         

Нэхэмжлэлийн шаардлага: 1.066.520.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Хариуцагч: Ц.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г , Р.А  нар Ц.Ч холбогдуулан 1.066.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: 1. Ц.Ч  нь 2011 оны 11 дүгээр сард Р.А гаас шинэ Лексус 570 маркийн автомашиныг 140.000 ам.доллароор бусдад худалдаж, мөнгийг нь өгнө гэж хэлээд автомашиныг авч яваад, 100.000 ам.долларыг өгч, үлдэгдэл 40.000 ам долларыг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. 2. Ц.Ч  нь 2012 оны 4 дүгээр сард Б.Г аас Мерседес Бенз Е350 маркийн автомашиныг нь 35.000 ам.доллароор бусдад худалдаж, мөнгийг нь өгнө гэж хэлээд автомашиныг авч яваад өнөөдрийг хүртэл 35.000.000 төгрөгийг өгөөгүй. 3. Ц.Ч  нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байгаа найз нь Р.А гийн Лексус маркийн 570 маркийн автомашиныг 135.000 ам.доллароор авна гэж хэлээд автомашиныг авч явсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд 135.000 ам.долларыг өгөөгүй. 4. Ц.Ч  нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уул уурхайн чиглэлээр гадаадаас хөрөнгө оруулалт авахад миний дансанд мөнгө харагдаж байх хэрэгтэй байна гэж хэлээд 140.000 ам.долларыг өөрийн данс руу шилжүүлэн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд буцаан өгөөгүй. Ингээд Ц.Ч  нийт 350.000 ам долларыг буцаан төлөх ёстой бөгөөд өгөхгүй байсан тул Б.Г , Р.А  нар 2013 онд Ц.Ч ын уг үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулсан боловч цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хаасан тул 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Г аас шилжүүлсэн Мерседес Бенз Е350 маркийн автомашины үнэ 35.000 ам.доллар буюу 106.652.000 төгрөгийг хариуцагч Ц.Ч аас гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгож өгнө үү. Мөн Р.А гаас шилжүүлсэн Лексус 570 маркийн автомашины үнэ 140.000 ам.долларын үлдэгдэл 40.000 ам доллар, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байгаа найз нь авна гэж хэлээд авсан Лексус 570 маркийн автомашиныг 135.000 ам.доллар, дансандаа шилжүүлэн авсан 140.000 ам.доллар, нийт 315.000 ам.доллар буюу 959.868.000 төгрөгийг хариуцагч Ц.Ч аас гаргуулан нэхэмжлэгч Р.А д олгож өгнө үү. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Учир нь нэхэмжлэгч нар тухайн асуудлаар эрүүгийн журмаар шийдвэрлүүлсэн бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Р.А  нь АНУ-аас оруулж ирсэн Лексус 570 маркийн автомашин нь борлогдохгүй удаад байна, зарж өгөхийг гуйсан. Уг автомашин нь үйлдвэрийн бус будагтай, өмнө нь ямар нэг гэмтэлд орж байсан нь илт мэдэгдэхүйцээр байсан тул Р.А гийн дүү Р.А тай хамт явж, Вьетнам кузов засвараар засварлуулсан. Ингээд уг машиныг 140.000 ам.доллароор өөрийн хувийн холбоо харилцаатай хүмүүсээр дамжуулан 140.000 ам.доллароор худалдахаар тохирсон. Тухайн үед уг автомашиныг авахаар тохиролцсон хүн 100.000 ам.долларын урьдчилгаа өгч, үлдэгдэл 40.000 ам.долларыг цувуулж өгөхөөр болсон. Ингээд 100.000 ам.долларыг Р.А д өгсөн. Харин автомашиныг худалдан авсан хүн уг автомашиныг будагтай машин зарсан байна, буцаана гэсэн, эсхүл үлдэгдэл 40.000 ам.долларыг 28.000 ам.доллар болгох санал гаргасныг Р.А д хэлэхэд тэр зөвшөөрөөгүй.  Иймд би “28.000 ам.долларыг аваад тодорхой хугацааны дараа 40.000 ам.доллар болгож өгье” гэж тохирсон. Үнэндээ 40.000 ам.доллар бус 28.000 ам.долларын үлдэгдэлтэй юм. 2. Р.А гийн нөхөр Б.Г аас 2012 оны хавар Мерседес бенз Е350 маркийн автомашинаа худалдаж чадахгүй байна гэхээр нь би 35.000 ам.доллароор  худалдаж өгнө гэж хэлээд авсан мөнгийг нь төлөөгүй. 3. 2012 оны 9 дүгээр сард Р.А гаас хар Лексус 570 маркийн автомашиныг авч, 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр найз Ш.Э худалдахаар шилжүүлсэн боловч, түүний бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх шалтгааны улмаас автомашины үнэ 135.000 ам.долларыг авч чадаагүй. Иймээс 135.000 ам.долларыг Ш.Э хариуцах ёстой. Ш.Э нь уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулах санал гаргасныг Р.А  зөвшөөрч, 140.000 ам.долларыг миний дансанд шилжүүлж, уг мөнгийг би Ш.Эрдэнэбилэгт өгсөн. Тэрхүү мөнгийг Ш.Э нь ОХУ-ын “Базовый Элемент” компанийн хөрөнгө оруулалтыг татахад зориулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх хайгуулын материалыг худалдан авахаар Ч.Э од өгч, залилуулсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/3582 дугаар албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчийн нэр бүхий хүнээс асууж авсан тайлбар, хохирогч иргэний нэхэмжлэгчээр Р.А г байцаасан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Яллах дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/03 дугаар Прокурорын тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар Прокурорын тогтоол, Голомт банкны Төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банкны Дотоод шилжүүлгийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02814 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн 19 хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголбанкнаас зарласан ханшийн хөдөлгөөн гэсэн баримтуудыг, хариуцагчаас фото зураг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г , Р.А  нарын 1.066.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 1. Ц.Ч  нь 2011 оны 11 дүгээр сард Р.А гаас шинэ Лексус 570 маркийн автомашиныг 140.000 ам.доллароор бусдад худалдаж, мөнгийг нь өгнө гэж хэлээд автомашиныг авч яваад, 100.000 ам.долларыг өгч, үлдэгдэл 40.000 ам долларыг төлөөгүй. 2. Ц.Ч  нь 2012 оны 4 дүгээр сард Б.Г аас Мерседес Бенз Е350 маркийн автомашиныг 35.000 ам.доллароор бусдад худалдаж, мөнгийг нь өгнө гэж хэлээд автомашиныг авч яваад 35.000.000 төгрөгийг төлөөгүй. 3. Ц.Ч  нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байгаа найз нь Р.А гийн Лексус маркийн 570 маркийн автомашиныг 135.000 ам.доллароор авна гэж хэлээд автомашиныг авч яваад 135.000 ам.долларыг өгөөгүй. 4. Ц.Ч  нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уул уурхайн чиглэлээр гадаадаас хөрөнгө оруулалт авахад миний дансанд мөнгө харагдаж байх хэрэгтэй байна гэж хэлээд 140.000 ам.долларыг өөрийн данс руу шилжүүлэн аваад буцаан өгөөгүй. Иймд Б.Г аас шилжүүлсэн Мерседес Бенз Е350 маркийн автомашины үнэ 35.000 ам.доллар буюу 106.652.000 төгрөгийг хариуцагч Ц.Ч аас гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгож өгнө үү. Мөн Р.А гаас шилжүүлсэн Лексус 570 маркийн автомашины үнэ 140.000 ам.долларын үлдэгдэл төлбөр 40.000 ам доллар, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байгаа найз нь авна гэж хэлээд авсан Лексус 570 маркийн автомашины үнэ 135.000 ам.долларыг, дансандаа шилжүүлэн авсан 140.000 ам.доллар, нийт 315.000 ам.доллар буюу 959.868.000 төгрөгийг хариуцагч Ц.Ч аас гаргуулан нэхэмжлэгч Р.А д олгож өгнө үү. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Учир нь нэхэмжлэгч нар тухайн асуудлаар эрүүгийн журмаар шийдвэрлүүлсэн бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 1. Р.А  нь АНУ-аас оруулж ирсэн Лексус 570 маркийн автомашин нь борлогдохгүй удаад байна, зарж өгөхийг гуйсан. Уг автомашин нь үйлдвэрийн бус будагтай, өмнө нь ямар нэг гэмтэлд орж байсан нь илт мэдэгдэхүйцээр байсан тул Р.А гийн дүү Р.А тай хамт явж, Вьетнам кузов засвараар засварлуулсан. Ингээд уг машиныг 140.000 ам.доллароор өөрийн хувийн холбоо харилцаатай хүмүүсээр дамжуулан 140.000 ам.доллароор худалдахаар тохирсон. Тухайн үед уг автомашиныг авахаар тохиролцсон хүн 100.000 ам.долларын урьдчилгаа өгч, үлдэгдэл 40.000 ам.долларыг цувуулж өгөхөөр болсон. Ингээд 100.000 ам.долларыг Р.А д өгсөн. Харин автомашиныг худалдан авсан хүн уг автомашиныг будагтай машин зарсан байна, буцаана гэсэн, эсхүл үлдэгдэл 40.000 ам.долларыг 28.000 ам.доллар болгох санал гаргасныг Р.А д хэлэхэд тэр зөвшөөрөөгүй.  Иймд би “28.000 ам.долларыг аваад тодорхой хугацааны дараа 40.000 ам.доллар болгож өгье” гэж тохирсон. Үнэндээ 40.000 ам.доллар бус 28.000 ам.долларын үлдэгдэлтэй юм. 2. Р.А гийн нөхөр Б.Г аас 2012 оны хавар Мерседес бенз Е350 маркийн автомашинаа худалдаж чадахгүй байна гэхээр нь би 35.000 ам.доллароор  худалдаж өгнө гэж хэлээд авсан мөнгийг нь төлөөгүй. 3. 2012 оны 9 дүгээр сард Р.А гаас хар Лексус 570 маркийн автомашиныг авч, 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр найз Ш.Э худалдахаар шилжүүлсэн боловч, түүний бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх шалтгааны улмаас автомашины үнэ 135.000 ам.долларыг авч чадаагүй. Иймээс 135.000 ам.долларыг Ш.Э хариуцах ёстой. 4. Ш.Э нь уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулах санал гаргасныг Р.А  зөвшөөрч, 140.000 ам.долларыг миний дансанд шилжүүлж, уг мөнгийг би Ш.Эрдэнэбилэгт өгсөн. Тэрхүү мөнгийг Ш.Э нь ОХУ-ын “Базовый Элемент” компанийн хөрөнгө оруулалтыг татахад зориулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх хайгуулын материалыг худалдан авахаар Ч.Э од өгч, залилуулсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/3582 дугаар албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчийн нэр бүхий хүнээс асууж авсан тайлбар, хохирогч иргэний нэхэмжлэгчээр Р.А г байцаасан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Яллах дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/03 дугаар Прокурорын тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар Прокурорын тогтоол, Голомт банкны Төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банкны Дотоод шилжүүлгийн баримт, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02814 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн 19 хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголбанкнаас зарласан ханшийн хөдөлгөөн, фото зураг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч Ц.Ч  нь “...нэхэмжлэгч Р.А гаас 2011 оны 11 дүгээр сард шилжүүлсэн Лексус 570 маркийн автомашины үнэ 140.000 ам.долларын үлдэгдэл төлбөр 40.000 ам долларыг, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байгаа найз нь авна гэж хэлээд шилжүүлэн авсан Лексус 570 маркийн автомашины үнэ 135.000 ам.долларыг, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 140.000 ам.долларыг шилжүүлэн авч, нийт 315.000 ам.долларыг буцаан төлөөгүй, мөн нэхэмжлэгч Б.Г аас 2012 оны 4 дүгээр сард шилжүүлэн авсан Мерседес Бенз Е350 маркийн автомашины үнэ 35.000.000 төгрөгийг буцаан төлөөгүй” болох нь тогтоогджээ.

 

6. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Ч аас “...Р.А гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 315.000 ам.доллар буюу Монголбанкнаас 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зарласан ханш 1 ам.доллар 3.047,20 төгрөг гэсэн баримтыг үндэслэн” 959.868.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.А д, “...Б.Г аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35.000 ам.доллар буюу Монголбанкнаас 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зарласан ханш 1 ам.доллар 3.047,20 төгрөг гэсэн баримтыг үндэслэн” 106.652.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

7. Нэхэмжлэгч Б.Г , Р.А  нар тухайн асуудлаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эрүүгийн журмаар гомдол гаргаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 5 дугар сарын 24-ний өдрийн 18 дугаар Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02814 дүгээр шийдвэрээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Ч ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26ИБ/705 дугаар албан бичгээр Ц.Ч ын оршин суух хаягийг олж тогтоосон, нэхэмжлэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 5.490.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч аас улсын тэмдэгтийн хураамжид 4.957.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А д, 533.260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ч аас 959.868.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.А д, 106.652.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 5.490.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч аас улсын тэмдэгтийн хураамжид 4.957.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.А д, 533.260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД