| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
2025 04 17 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц,
Хохирогч: У.У /цахимаар/,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ын Б/РД:************/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:
Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг өнөөдөр барагдуулсан гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.У гаргасан тайлбартаа:
Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн картыг шинэ жилийн өмнөхөн тараасан. Миний хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Шинэ жилийн баярын ширээгээ засах зүйлсээ авах бэлгийн карттай болчихлоо гээд эхнэр, хүүхдэдээ хэлчихсэн байсан. Гэртээ очоод түрүүвчээ харсан чинь карт байхгүй байхаар нь тухайн үед эвгүй байдалд орсон. Гомдол гаргаад, дараа нь цагдаагаас ийм хүн авсан байна гээд мэдээ ирэхэд нь ганц бие ээж хүн байна гэхээр нь би хүүхдэдээ хоол хүнсний зүйл аваад хэрэглэсэн байлгүй дээ гэж бодоод тэр тухай цагдаатайгаа ярилцаж байсан. Тэгээд хэргийн материалтай танилцахад нэлээн хэмжээний архи, пиво худалдан авсан байсан болохоор миний бодол өөрчлөгдөөд хохирлоо барагдуулж авья гэж шийдсэн шүү гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Ц гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Улсын яллагчийн дүгнэлт, гэм буруутайд тооцуулах тухай, Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын хяналтын прокурор, Г.Ц би, Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Б холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 сарын 29-ний өдөр ********* аймгийн ************сумын **********3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” компанийн амралтын байр буюу оюут ********кемп *********р блок ***********тоот өрөөнд байх шургуулга дотор байсан хохирогч У.*******түрүүвч дотроос *********сүлжээ дэлгүүрийн ******* төгрөгийн ****** дугаартай бэлгийн картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага бус хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.У-ын мэдүүлгүүд, Номин бизнес клуб зүүн бүс *********аймгийн *********салбарын 2024 оны 10 сарын 01, 04, 05-ны өдрүүдийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.Б-гийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Б.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж байна. Б.Б-гийн хувьд Юниверс компанийн салбарын захирал У-тай 2023 оны 05 сарын 14-ний өдөр ******** дугаартай туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаалаар манлай угаалга байранд угаалгын ажилчин албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу оюут 2 кемп ****** блок ***** тоот өрөөнд нэвтэрч цэвэрлэгээ хийх эрхтэй байсан учраас түүнийг хүндрүүлэх нөхцөл байдлаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Батцолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч У.Ууганбаярт учруулсан хохирлоо бүрэн төлсөн бусдад төлөх төлбөргүй болно гэв.
-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Хохирогч У.У-ын Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
-****** ХХК-ийн салбарын захирлын 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ОТ/313 дугаартай “Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 22, 19-21, 23-28 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.У-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
-Шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 43, 44, 45, 46, 47-50, 51, 63, 80-81 дэх тал/
-Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Ба нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг, *********сум, ********3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “*******” ХК-ийн амралтын байр болох ******* 2” кемпийн 9 дүгээр блок ******тоот өрөөнд байх шургуулга дотор байсан хохирогч У.У-ын түрүүвч дотроос “********” сүлжээ дэлгүүрийн 1,000,000 төгрөгийн “*******” дугаартай бэлгийн картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулж, Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.У-ын өгсөн “... “-------” ХХК-наас “******” дэлгүүрийн 1,000,000 төгрөгийн урамшууллын эрхийн картыг надад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн... 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа буух байсан тул “*********” дэлгүүрийн эрхийн картаа өөрийн амралтын байр болох “********” кемпийн ******дүгээр блок ******* тоот өрөөний шургуулга дотор байх түрүүвчдээ хадгалж байсан... 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ очоод өөрийн “******” дэлгүүрийн 1,000,000 төгрөгийн “*********” дугаартай эрхийн картаа ашиглах гэтэл алга болсон байсан. Манай өрөөнд хамт ажилладаг 2 хүн бол авахгүй байх. Харин цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг хүмүүс авсан байх гэж бодож байна... Би гомдолтой байна. Эрхийн картаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.У-ын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: “... бэлгийн карт буюу 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шаардлага байхгүй... Миний бие болон сэтгэл санаа хэвийн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
-“Номин Бизнес клуб зүүн бүс ********* аймгийн ********* салбар”-ын 2024 оны 12 дугаар сарын 01, 04, 05-ны өдрүүдийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... 2025 оны 01 дүгээр сард ажлаасаа гарсан учир надад орлого байхгүй. Тиймээс би хохирлыг нөхөн төлж барагдуулж амжаагүй байна... хяналтын камерын бичлэгүүдийг үзлээ. Энэ 3 дүрс бичлэгт миний “*********” ХХК-наас 1,000,000 төгрөгийн бэлгийн ваучер картаар худалдан авалт хийж байгаа дүрс бичлэг байна... зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн дээрх үйлдэл буюу хохирогч У.У-ын зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр, нууцаар эд зүйл болох “********” дугаартай бэлгийн картыг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч У.Уу нь “********” дугаартай бэлгийн картаа алдаж, 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 32-34, 40, 12-15 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн У.У-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтас хэргийн 29, 30 дахь тал/
Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.У-т хохиролд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 82 дахь тал/
Хохирогч У.У нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь хохирогч У.У-т “********” дугаартай бэлгийн картын үнэ болох 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч У.Ууганбаяр нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.У-т хохиролд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, Хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *****************