| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0088/э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
2025 06 04 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2504000000098 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэр хээ чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 10-14 тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, ******* ******* ******* .
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийг хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзварт улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг 2,14 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Холбогдсон хэргээ хүлээн үөвшөөрч байна, миний буруу.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/,
- Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 6-р хуудас/,
-. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 30-31-р хуудас/,
- *******ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 18-р хуудас/,
- Багануур дүүргийн ШШГХэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг /шүүхэд ирүүлсэн/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос шинжлэн судлуулсан баримт:
- Гэрч Ц.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд 19-26-р хуудас зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промил (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промил (%) илэрснийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзварт улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг 2,14 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт нь:
- 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай: “...******* нь улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг 2,14 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/,
- Цагдаагийн албан хаагчийн2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “...Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч а/а Э.Батбилэг би Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзварт улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ******* нь 2,14 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явсныг зогсоон түр саатуулж ажиллав. ...” гэх илтгэх хуудас /хх-ийн 6-р хуудасны ар/,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. ...” гэсэн шийтгэх тогтоол /хх-ийн 30-31-р хуудас/,
- *******ийн жолоочийн “...Эрх хасагдсан төлөвтэй, Багануур дүүрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эрх хасагдсан...” гэсэн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 18-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагчаас: “...шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба учрах хор уршигт болгоомжгүй ханддагаар тодорхойлогдоно.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд *******ид холбогдох эрүүгийн хэрэгт хохирол, хор уршигийн талаар баримт ирүүлээгүй байх тул *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хорих ялаар сольж, оногдуулах хорих ял дээр 180 хоногийн хорих ялыг нэмж оногдуулах, дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд бага насны буюу 1-3 насны 2 хүүхэдтэй, эхнэртэйгээ дөрвүүлээ амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон, 4 мөч сааждаг, баруун нүд бүрэн хараагүй, зүүн нүд холын хараа муу байгаа. Өмнөх ял шийтгэлийг хугацаа дуусахаас өмнө төлж барагдуулах гээд барилга дээр ажилласан боловч одоог хүртэл цалингаа авч чадаагүй ийм байдал бас тогтоогдож байна. Уг хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүнлэг бус байж болохгүй гэдгийг дурдсан байгаа. Бусдад учруулсан хор уршиг байхгүй. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаж хамгийн хүнд ял буюу хорих ял оногдуулах нөхцөл байдал хувийн байдлаас нь харагдахгүй байгаа учраас миний үйлчлүүлэгчид хуульд заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв,
Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн тайлбарыг гаргав.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.
Шүүгдэгч *******ид Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Багануур дүүргийн ШШГХэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт “...******* нь 2,700,000 төгрөгийн торгуулийн ялаас 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөлт хийгээгүй болно” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 180 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН