Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01841

 

               

                   

 

 

 

 

 

   2022 оны 06 сарын 08 өдөр

          Дугаар 183/ШШ2022/01841

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: З-ын нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: “Ж ” ХХК-д холбогдох

           

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.З  нь “Ж ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ж.З  нь 2018 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр “Ж ” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулах Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 1 м.кв талбайг 2.852.000 төгрөгөөр тооцож, хөнгөлөлт 8 хувь байхаар харилцан нийт төлөх төлбөр 218.719.880 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан. Гэтэл “Ж ” ХХК нь гэрээний дагуу орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх талаар “Ж  ХХК”-д удаа дараа мэдэгдсэн боловч удахгүй гаргаж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. гэсэн хариултыг өгдөг. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот 76.69 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Талууд 2018 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, “Ж ” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууцыг 218.719.880 төгрөгөөр Ж.З т худалдсан. Тэрээр орон сууцны үнэ 218.719.880 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг орон сууц нь Х банкинд зээлийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөх боломжгүй байсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181119 дүгээр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”, Төлбөрийн тооцоо, Хот байгуулалт, хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, “Ж ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21/588 дугаар Тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/480 дугаар Тодорхойлолт гэсэн баримтуудыг, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х банк ХХК-иас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууц нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх талаарх лавлагааг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс уг орон сууцны лавлагааг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.З ын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.З  нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Ж ” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулах Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 1 м.кв талбайг 2.852.000 төгрөгөөр тооцож, хөнгөлөлт 8 хувь байхаар харилцан нийт төлөх төлбөр 218.719.880 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан. Гэтэл “Ж ” ХХК нь гэрээний дагуу орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот 76.69 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...талууд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, “Ж ” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууцыг 218.719.880 төгрөгөөр Ж.З т худалдсан. Тэрээр орон сууцны үнэ 218.719.880 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг орон сууц нь Х банкинд зээлийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөх боломжгүй байсан” гэсэн тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181119 дүгээр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”, Төлбөрийн тооцоо, Хот байгуулалт, хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, “Ж ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21/588 дугаар Тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/480 дугаар Тодорхойлолт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х банк ХХК-иас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууц нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан талаарх лавлагааг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот орон сууцны зориулалттай 76.69 м.кв талбайтай орон сууц лавлагаа гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. “Ж ” ХХК, Ж.З  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181119 дүгээр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ээр Ж.З  нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 3 дугаар байр 11С, 3 өрөө, 76.69 м.кв талбайтай орон сууц буюу “Ж ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/480 дугаар тодорхойлолтод дурдсан /Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот, 76.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц/-ны үнэ 218.719.880 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор “Ж ” ХХК-д төлөх, харин “Ж ” ХХК нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч, төлбөр бүрэн төлөгдөж, ашиглалтад орсны дараагаар өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэж тохиролцсон, зохигчид “...уг гэрээ байгуулагдах үед орон сууц баригдсан байсан” талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

6. Уг гэрээний дагуу худалдан авагч Ж.З  нь 218.719.880 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан, орон сууцыг биет байдлаар шилжүүлэн авсан, харин “Ж ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот, 76.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогджээ.

 

7. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 3 дугаар байр 11С, 3 өрөө, 76.69 м.кв талбайтай орон сууц буюу “Ж ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/480 дугаар тодорхойлолтод дурдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот, 76.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.З ыг тогтоох нь зүйтэй байна.

 

8. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/07493 дугаар захирамжаар уг иргэний хэрэг хянагдаж байгаа талаар “Х банк” ХХК-д мэдэгдэж, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8/837 дугаар лавлагааг шүүхээс гаргуулсан бөгөөд “Х банк” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт ирүүлээгүй болохыг дурдав.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.З аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1.181.350  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ж ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.251.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 3 дугаар байр 11С, 3 өрөө, 76.69 м.кв талбайтай орон сууц буюу “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 753 байрны 345 тоот, 76.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц”-ны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.З ыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.З аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1.181.350  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ж ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.251.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД