| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 188/2022/0700/Э/Т |
| Дугаар | 2025/ШЦТ/1371 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 20.7.2., 20.7.3.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаяр,
иргэдийн төлөөлөгч П.Бямбазаяа,
шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан
шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, С.Чинзориг,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй, зарим хэсэг нь хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдэмбэрэлийн *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******, Боржигон овогт *******ийн *******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт гийн *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын *******, нарт холбогдох эрүүгийн 201701000088Т дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Боржигон овогт Дашдэмбэрэлийн *******: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....
2. Боржигон овогтой *******ын *******: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, Аялал жуулчлалын бизнесийн удирдлага мэргэжилтэй, ... Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Х... тоотод оршин суух хаягтай, /РД:.../, урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэх,
3. Боржигон овогт *******ийн *******: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, /РД:.../,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” 258 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
4. Боржигон овогт *******ын *******: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......мэргэжилтэй, хувиараа уран бүтээл хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, /РД:.../, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 543 дугаартай магадлалаар 01 жилийн хорих ял болгон өөрчилсөн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” 292 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон,
5. Боржигон овогт гийн *******: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал, жуулчлал, зочид буудлын менежмент мэргэжилтэй, Бамбай-Фарм эм ханган нийлүүлэгчийн гадаад харилцааны ажилтан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн...тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, /РД:..../, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжаар (Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн....192.1 заасан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан) хорих ялыг дүйцүүлэн хасаж эдлээгүй үлдсэн ялыг 3 жил 4 сар 23 хоногоор тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хорих ангийн даргын тушаалаар хорих ялын эдлэх хугацаа дуусаж суллагдсан,
6. Боржигон овгийн ын *******: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ...тоотод оршин суух хаягтай, /РД:.../, урьд:
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн,
Холбогдсон хэргийн талаар
/Прокурорын яллах дүгнэлтэд/
1. Шүүгдэгч Д.******* нь
- 2018 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Г.аас худалдан авч, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,6068, 0,4343 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа гялгар ууттай, нийт 1,0411 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер 200 загварын УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- Шүүгдэгч Т.*******д “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 500,000 төгрөгөөр худалдахаар үнэ тохирч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух өөрийн гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0,7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500,000 төгрөгөөр худалдсан,
- Шүүгдэгч Г.*******гаас “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар тохирч, улмаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ..дугаартай данснаас Б.ийн эзэмшлийн “Хаан” банкны ...дугаартай данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, төлбөрт нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд УНЗ улсын дугаартай Тоёота Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэлд Г.*******, Б.э нараас худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
- Дээрх хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. улсын дугаартай Тоёота Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Э.******* нь:
- Шүүгдэгч Л. нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт яллагдагч Т.*******тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Ш., Т. нар нь ““мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олоод өгөөч” гэж асуухад Л.аас “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, цааш нь дамжуулан Ш., Т. нарт 200,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Ш., Т. нарт 150,000 төгрөг байсныг авч, Т.******* нь 50,000 төгрөг нэмж, улмаар Э.******* нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд очиж Л.аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 200,000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг худалдаж авсан “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.. орчимд Ш., Т. нарт хууль бусаар худалдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэгт
3. Шүүгдэгч Т.******* нь:
- Шүүгдэгч Л. нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт яллагдагч Э.*******тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Ш., Т. нар нь ““мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олоод өгөөч” гэж асуухад Л.аас “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, цааш нь дамжуулан Ш., Т. нарт 200,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Ш., Т. нарт 150,000 төгрөг байсныг авч, Т.******* нь 50,000 төгрөг нэмж, Э.******* нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд очиж Л.аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 200,000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг худалдаж авсан “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Brawn house” рестораны орчимд Ш., Т. нарт хууль бусаар худалдсан гэмт хэрэгт “мөс” гэх нэршилтэй бодисыг бусдаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэг дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,
- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ..дугаараас Б.*******тай ..дугаартай гар утас руу холбогдож, түүнийг “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж өгөх, олдвол худалдан авахаар асуухад тухайн “мөс” гэх бодисыг олж өгөхөөр тохиролцож,
- Шүүгдэгч Б.*******т “мөс” гэх бодисыг олж өгөхөөр Д.*******той холбогдож 500,000 төгрөгөөр худалдан авахаар үнэ тохирч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Т.*******, Б.******* нар нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-ийн хажууд уулзаж, Б.*******аас 500,000 төгрөгийг авч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ...тоотод оршин суух Д.*******ын гэрт ганцаар орж Б.*******аас авсан 500,000 төгрөгөөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0,7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан,
- Уг худалдан авсан “мөс” гэх нэршилтэй бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд Б.*******т хууль бусаар худалдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч Б.******* нь:
- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ...дугаарын гар утсаар Т.*******ий эзэмшлийн ..дугаартай гар утас руу холбогдож, “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж өгөх, олдвол худалдан авахаар тохиролцож, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ..дугаартай данснаас 500,000 төгрөгийн бэлэн зарлага гарган авч Т.*******д өгсний төлбөрт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0,7557 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.*******ээс хууль бусаар олж авсан,
- Дээрх хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан 0,7557 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт 1,4474 грамм цэвэр жинтэй бодисуудыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан гэгээ ордон” нэртэй байрны 01 тоот оффисын байрандаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,
- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” зочид буудлын орчимд Б.д Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагиканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50,000 төгрөгөөр худалдсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан ” гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч Б.******* нь
- Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаан чулуут баг, “.. тоотод 2020 оны 06 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1,5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг яллагдагч Г.*******, Б.э нарт 5,000,000 төгрөгөөр худалдсан,
- 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ... Круйзер загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,43034 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан ” гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч .******* нь: “мөс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авах, бусдад худалдан борлуулах гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө ... Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1,5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг яллагдагч Б.*******гээс 5,000,000 төгрөгөөр худалдан авсан буюу худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
-Мөн бусадтай бүлэглэн хууль бусаар олж авсан “мөс” гэх нэршилтэй, 1,5956 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн ...тоотоос Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... тоот хүртэл худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн,
-бусадтай бүлэглэн Д.*******т “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалахаар тохирч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.*******ын эзэмшлийн ..дугаартай данснаас Б.ийн эзэмшлийн “Хаан” банкны ...дугаартай данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, төлбөрт нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд УНЗ улсын дугаартай Toyota Lexus 570 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар худалдсан,
-Мөн бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-аас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0,6906 грамм, 0,7348 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа савлагаатай нийт 1,4254 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан ” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм бурууд маргахгүй, харин хэргийн зүйлчлэлээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгох өмгөөлөгчийнхөө байр суурьтай ижил байр суурьтай байна. ...2018 оны 3 дугаар сарын 27-нд н. гэх хүнээс мөсийг үнэ төлбөргүйгээр авсан. 2020 онд Т.*******д мөс гэх зүйлийг зараагүй. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Г.******* гэх хүнээс мөс авсан гэв.
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих өглөө Т.*******тэй хамт би ажлаар гараад явж байсан. Т.******* “хамт яваад манай охины хүүхдийн хувцсыг аваадахъя” гэхээр нь “тэгье” гэж хамт явсан. Хамт явж байх хугацаанд Т.*******ий утас дуугарч Ш., Т. гэх хоёр хүн залгасан. Эхлээд хоорондоо юу ярьж байгааг нь би ойлгоогүй. Тэгээд утсаа таслаад хоёр хүн юм асууж байна гэхэд нь би тусч зангаасаа болоод ч юм уу хүнд үгүй гэж хэлж чаддаггүй мангар зангаасаа болоод нэг хүнээс асуугаад үзье гээд н. гэх хүн рүү залгасан. Тэгээд н. гэх хүн болно гээд Улаанбаатар их дэлгүүрт хүрээд ир гэсэн. Улмаар Brawn house дээр уулзаад Т.*******, Ш., Т. гэх 3 хүн 200.000 төгрөг надад өгөөд би Brawn house-аас алхаад Улаанбаатар их дэлгүүрийн байрны голд очиж н.д 200,000 төгрөг өгч мөс гэх зүйлийг хэрэглэх гэж аваад буцаж очоод Ш., Т. хоёрын машинд бид дөрөв сууж хэрэглээд Т.*******тэй хамт баяртай гээд машинаас буугаад 5 алхаад Цагдаагийнхан бариад явчихсан. Иймээс би н., Т.******* нартай нийлж мөсийг худалдан борлуулаагүй. Мөн ямар ч ашиг хонжоо олоогүй тул би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм бурууд маргахгүй, хэргийн зүйлчлэлд маргана. ...Тухайн нөхцөл байдалд мөс гэх нэршилтэй бодисыг ямар нэгэн хүнтэй нийлж зарж борлуулсан зүйл байхгүй. ...Эхний үйлдэл нь Т., Ш., миний бие Т.******* гэх 3 хүн нийт 50.000, 120.000, 30.000 төгрөгийг нийлж Э.******* гэх хүнд өгсөн. Намайг яллах дүгнэлт дээр тухайн бодисыг тээвэрлэсэн, зарсан гэж яллаж байгаа. Надад ямар нэгэн байдлаар тээвэрлэсэн зүйл байхгүй. Т., Ш. нартай гурвуулаа хамт байж бай гэсэн газар нь хүлээж байгаад салсан. Би өөрөөсөө мөнгө гаргасан. Тухайн хүнд худалдан борлуулсан зүйл надад байхгүй. Энэ талаар би маргаж байна. Б.******* гэх хүн над руу 2019 оны 12 дугаар сард утасдаж танайд очих гэж байна, хоёулаа хамтдаа үүнийг авч хэрэглэе гэхэд нь би Д.******* гэх залуугаас асууж 500.000 төгрөгийг нь өгөөд, хэнээс авсан нь мэдэгдэхгүй хүнээс аваад надад өгсөн гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрнө. Харин д мөс өгсөн гэх үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм үйлдэл хийгээгүй.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Би н...гэх хүнээс зүгээр авсан. Одоо энэ шүүх танхимд байхгүй байна. Тухайн хүнээс үнэгүй аваад Г.*******тай хамт хэрэглэе гэж бодоод Г.*******д санал тавьж дуудсан. Г.******* нөхөртэйгөө ирсэн учраас би тухайн бодисын талыг нь зүгээр өгсөн. Худалдан борлуулаагүй, надад тухайн бодисыг худалдан борлуулах шаардлага байхгүй. ...Гэрээсээ гараад граж дотроо машиндаа суугаад баригдахад намайг машинаас чирээд гаргасан. Харин миний гар утас машинд үлдсэн ба тухайн утасны ард мөс гэх нэршилтэй бодис байсан. Би машинаа асааж хөдөлгөөгүй, гражид байсан тул тээвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн бодис машинд байгаагүй, харин миний гар утасны ард байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.этэй намайг бүлэглэж үйлдсэн гэж байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар авсан, зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхнаасаа үгсэн тохиролцож Б.этэй хамт яваад тухайн бодисыг авъя, заръя гэж санаачилсан зүйл байхгүй. Улсын яллагчийн хэлж байгаагаар би санаачилж, зохион байгуулж, толгойлогч гэх маягаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж оруулж ирсэн. Би тийм зүйл хийгээгүй. Тухайн бодисыг би *******гээс авсан. Авсан зүйлээ би Д.*******т зарсан. Тухайн нөхцөл байдалд Б.э хамт явж байсан боловч анхнаасаа бид хоёр яг үгсэн тохиролцож тухайн зүйлийг хийе гэж хийгээгүй. Би өөрөө хийсэн. Тийм учраас би өөрийнхөө хийсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Эрүүгийн 201701000088Т дугаартай хавтаст хэргээс:
Нэгдүгээрт: Шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийн талаарх нотлох баримтууд
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ..н тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-р хавтас 88-95 дахь тал/,
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.*******ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-р хавтас 175-180 дахь тал/,
Дээрх хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон прокурорын 28, 30 дугаартай тогтоолууд /хэргийн 4-р хавтас 75-77 дахь тал/,
2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдөр Д.*******ын эзэмшлийн ..Ай фоне 6 маркийн гар утсанд үзлэг тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 188 дахь тал/,
Д.*******ын биед болон түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан эд зүйлүүдийг Д.*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 208, 216 дахь тал/,
Д.*******ын эзэмшлийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Прокурорын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаартай тогтоол, тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 233-236 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 494 дугаартай тайлан /хэргийн 4-р хавтас 238-241 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 242-243 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3659, 3667, 3670 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд
/хэргийн 5-р хавтас 20-21, 26-28, 81-82, 22-р хавтас 53 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 6-р хавтас 67 дахь тал/,
Д.******* нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хэргийн 6-р хавтас 79-80 дахь тал/,
Д.*******ын эзэмшлийн банкны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 178-179, 185-186, 7-р хавтас 9-30 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХ-ийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В20/13 дугаартай тайлан /хэргийн 20-р хавтас 133-134 дэх тал/,
... нарт холбогдох эрүүгийн 1802001590078 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн 28 дугаартай прокурорын тогтоол /хэргийн 4-р хавтас 69-70 дахь тал/,
Дээрх хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон прокурорын 28, 30 дугаартай тогтоолууд /хэргийн 4-р хавтас 75-77 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 242-243 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжилгээний 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3659 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 5-р хавтас 20-21 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3670 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 5-р хавтас 26-28 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3667 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 5-р хавтас 81-82 дахь тал/ гэх,
Хоёрдугаарт: Шүүгдэгч Э.*******, Т.******* нарт холбогдох хэргийн талаарх нотлох баримтууд
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллагдагч Э.*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн 1902006890233 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын 92 дугаартай тогтоол /хэргийн 11-р хавтас 71-72 дахь тал/,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 75-76 дахь тал/,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Э.*******ийн жолоодож явсан ..тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 77-81 дэх тал/,
Хураан авсан эд зүйлсэд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 11-р хавтас 127-130, 16-р хавтас 137-140 дэх тал/,
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ш.ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 92-95 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******, Т.******* нарын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 96-106, 14-р хавтас 198-200, 16-р хавтас 109-116 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай тогтоол /хэргийн 11-р хавтас 108-109 дэх тал/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 11-р хавтас 114 дэх тал/,
Шүүгдэгч Э.*******ийн ..дугаартай “Iphone 7 plus” маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны ярианы биллийн хуулга /хэргийн 11-р хавтас 117-119, 12 дахь хавтаст хэргийн 64-67, 16-р хавтас 127-129 дэх тал/,
Т.*******ий биед үзлэг хийж хураагдсан эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11-р хавтас 120, 15-р хавтас 130 дахь тал/,
Т.*******ий эзэмшлийн “Samsung note-3” маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-р хавтас 121-126, 15-р хавтас 4-8, 16-р хавтас 131-136 дахь тал/,
Гэрч Г., Ш., Т. нарын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 131-134, 15-р хавтас 143-144, 16-р хавтас 141-142, 20-р хавтас 115-116, 144 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4859, 4861, 4875 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 11-р хавтас 144-145, 158-159, 162-163, 16-р хавтас 154-155, 168-169, 172-173 дахь тал/,
Гуравдугаарт, шүүгдэгч Б.*******, Г.*******, Д.******* нарт холбогдох хэргийн талаарх нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 1902008630210 дугаартай хэргийг 2020-07-03-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоол /хэргийн 20-р хавтас 215-216 дахь тал/,
Д.*******ын эзэмшлийн :: Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл болон оршин суух ..тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-р хавтас 227-235 дахь тал/,
Г.*******гийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн ..тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-р хавтас 245-249 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******, Г.*******, Б.******* нарын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-р хавтас 236-241, 21-р хавтас 6-9, 25-26 дахь тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 138, 140, 141 дугаартай тогтоол /хэргийн 20-р хавтас 243-244, 21-р хавтас 11-12, 28-29 дэх тал/,
... дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 21-р хавтас 13-14 дэх тал/,
Б.*******гийн оршин суух Орхон аймгийн .. тоотод хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 15-24 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 20-р хавтас 137-138, 21-р хавтас 155-158 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******, Б.******* нарын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-р хавтас 34-41, 42-44, 48-52 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******, Г.*******, Б.******* нараас хураан авсан эд зүйлсийг тэдгээрийн гэр бүлийнхэнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 21-р хавтас 53, 55-56 дахь тал/,
“Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, тэмдэглэл /хэргийн 21-р хавтас 63-66 дахь тал/,
Эд мөрийн баримтад үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 21-р хавтас 67-72 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Хаан” банкны “504545хххх, 504545хххх дугаартай данснуудыг Д.******* эзэмшдэг, 505713хххх, 570068хххх дугаартай данснуудыг Б.э эзэмшдэг, 503961хххх дугаарын дансыг Б.******* эзэмшдэг” тухай 20/6983 дугаартай албан бичиг /хэргийн 22-р хавтас 180 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.*******ын эзэмшлийн “Хаан” банкны 504545хххх дугаартай данснаас Б.ийн эзэмшлийн “Хаан” банкны 505713хххх дугаартай данс руу 1,500,000 төгрөгийг “Анхаа зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /хэргийн 22-р хавтас 192 дахь тал/,
Гэрч У...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 21-р хавтас 73-74 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 92, 3410, 3411, 3465, 3466, 3467, 3468, 3469, 3470 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 21-р хавтас 90-93, 96-98, 101-106, 109-111, 114-120, 122-124, 126-128, 130-132, 30-р хавтас 140-142, дахь тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хэргийн 30-р хавтас 144-1456 дахь тал/,
Шинжээч Б...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 30-р хавтас 151-152 дахь тал/,
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Криминалистик, хими, биологи, ДНХ, бактерлоги, физик, эдийн засгийн шинжилгээний бүртгэл /хэргийн 30-р хавтас 153-155 дахь тал/,
2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хэргийн 30-р хавтас 156 дахь тал/,
Дөрөвдүгээрт: Шүүгдэгч Б.*******, Т.*******, Д.******* нарт холбогдох хэргийн талаарх нотлох баримтууд
Шүүгдэгч Б.******* нарт холбогдох эрүүгийн 2002000000032 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 39 дугаартай тогтоол /хэргийн 14-р хавтас 178 дахь тал/,
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан гэгээ ордон” гэсэн хаягтай 01 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-р хавтас 187-190 дэх тал/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-р хавтас 191-192 дахь тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэй тооцсон прокурорын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай тогтоол /хэргийн 14-р хавтас 229-230 дахь тал/,
Б.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-р хавтас 238-247 дахь тал/,
Б.*******ын эзэмшлийн банкны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 178-179 дэх тал/,
Б.*******ын биед үзлэгээр хураан авсан эд зүйлсийг түүний эцэг Б.*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 15-р хавтас 9 дэх тал/,
Т.*******ий мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хэргийн 14-р хавтас 250, 15-р хавтас 1-3 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 15-р хавтас 10 дахь тал/,
Гэрч Ж..., Х..., нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 19-20, 28-29, 31-32 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 137, 138, 139, 416 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 15-р хавтас 34-35, 38-43, 57-58, 72-74 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 171 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20-05 дугаартай дүгнэлт /хэргийн 15-р хавтас 75-76 дахь тал/,
Мөрдөгчийн нууц ажиллагааны Ц-114 дугаартай магадалгаа,
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 502996хххх дугаарын “Хаан” банкны данснаас 500,000, 550,000 төгрөгөөр тус тус бэлэн мөнгө авсан болохыг нотолсон дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 15-р хавтас 187 дахь тал/,
Юнител ХХК-ийн 8824хххх, 9191хххх дугаарын утасны орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 15-р хавтас 221-250, 16-р хавтас 1-66 дахь тал/,
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд.
1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би гэх эмэгтэйтэй одоогоос сарын өмнө нь найзаасаа хэрэглэдэг гэж сонсож байсан. миний дугаарыг хаанаас мэдсэнийг мэдэхгүй. 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр надтай утсаар холбогдож “би цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, чамд таньдаг сайн өмгөөлөгч байна уу байвал хэлж яриад өгөөч” гэж хэлэхэд нь би “таньж мэдэх хүнээсээ асууж өгье” гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой намайг гадуур ажилтай явж байх үед гэх эмэгтэй над руу утсаар залгаад “уулзъя” гэж хэлэхээр нь “үгүй ээ би завгүй байна. Маргааш болъё” гэхэд “үгүй ээ заавал одоо уулзах шаардлагатай байна 19-ийн үйлчилгээний төвийн гадаа хүрээд ирээч” гэхээр нь би өөрийн Тоёота Ланд 200 маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж очиход миний машины арын суудал руу болон түүний найз гэх нэг эмэгтэйн хамт орж ирээд суусан. Ингээд машин дотор суусныхаа дараа “май чи энийг аваад хэрэглэж бай” гээд зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн мөс гэх мансууруулах бодисыг надад өгөхөөр нь би урьд нь нэг удаа хэрэглэж үзэж байсан болохоор өөрөө хэрэглэхээр авсан. Надад өгсөн мөснөөсөө надтай хамт машин дотор миний машинд байсан шилэн гаансанд бага зэргийг хийж доороос нь асаагуураар халааж байгаад утааг нь хуванцар соруулаар сорж 3-уулаа хэрэглэсэн. Ингээд машинаас болон түүний найз буугаад явсан. Тэр хоёрыг буусны дараа би машинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед араас ямар нэгэн машин дагаж байгаа шиг мэдэгдсэн. Би машин дагаж байна гэж бодоод зугтаах үйлдэл хийлгүй Хурдын байрны дундуур орж хэсэг зогсож байхад хүн ирэхгүй болохоор нь гайгүй юм байна гэж бодоод буцаад харихаар замын хөдөлгөөнд орох үед цагдаагийн ажилтнууд барьж авсан. ... өөрөө хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэдгээ хэлж таньж мэддэг өмгөөлөгч олоод өгөөч гэж гуйж байсан болохоор надад өгсөн мөс гэх мансууруулах бодисыг надад баярласан сэтгэлээ илэрхийлж өмгөөлөгч олж өгөхөд нь туслахаар өгч байна гэж бодоод авсан. Тэрнээс ямар нэгэн мөнгө төгрөг авч оронд нь өгсөн зүйл байхгүй. Харин одоо бодож байхад болон түүний найз гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй намайг албаар хэрэгт холбогдуулах гэж өгсөн байж магадгүй гэж хардаж байна. ...Надад болон түүний найз гэх эмэгтэй хоёрын өгсөн мөсийг хэн нэгэн хүнд зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Би тэр зүйлийг дэмий зүйл гэж бодоод хаях гэж байсан ч цагдаагийн байгууллагад баригдсан.... УНА улсын дугаартай машиныг би одоогоос 1 жилийн өмнө 140 гаран сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний нэр дээр гэрчилгээ нь байдаг бөгөөд миний эзэмшлийн машин байгаа юм. ...Би мөс гэх ......бодис худалдан авч байгаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 183-184 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...машинаас илэрсэн гялгар уутны хамт 0,6 грамм жинтэй “мөс” гэх бодисыг 2018 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө ын найз гэх эмэгтэй сүүлд нэрийг нь мэдэхэд гэж байсан хүн миний машинд сууж юм ярьж байх үедээ ыг машинаас буугаад явсны дараа надад зүгээр өгсөн мөс байгаа юм. Түүний өгсөн мөсийг би өөрөө хоёр тусдаа уутанд хийгээд оймсныхоо түрүүнд хийсэн байсан боловч тухайн эмэгтэйг машинаас буусны дараа машинтайгаа хөдлөөд явж байх үед миний араас машин дагаад байх шиг болохоор нь санаанд оролгүй явж байсан. Би оймсонд байсан хоёр тусдаа ууттай мөс гэх бодисыг машиныхаа CD хийх хэсэгт нуулаа гэж бодсон нэгийг нь хийгээд нэгийг нь үлдээчихсэн байсан. Тэрнээс машиндаа хадгалсан зүйл байхгүй, цагдаад баригдах үедээ сандраад л хийчихсэн юм. Харин машины арын шалавч дээрээс илэрч хураагдсан хуванцар гуурс, соруул, шилэн гаанс зэргийг машин дотроо тай мөс гэх бодисыг хэрэглэх үедээ ашигласан. ... надтай уулзах үедээ тай хамт машинд орж ирээд суусан ба машинд байх үедээ намайг гайгүй таньдаг өмгөөлөгч олж өгч туслаач би хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж хэлж байсан. Би тухайн асуудалд нь туслах талаараа хэлсэн. Дараа нь машинаас буугаад явсан. Харин гэх эмэгтэй нь “май үүнийг хэрэглээрэй, зүгээр өгч байгаа юм” гээд надад гялгар ууттай мөс гэх бодис өгсөн ба түүнийг мөнгөөр худалдан авсан зүйл байхгүй, дансаар мөнгө шилжүүлсэн зүйл байгүй. Би бодохдоо намайг өөрт нь тусалж байгаа болохоор зүгээр л өгч байна гэж ойлгосон. ...Би гэх эмэгтэйгээс салаад машинтайгаа хөдлөөд удаагүй ойролцоогоор 2-3 минутын дараа цагдаагийн байгууллагад баригдсан. гэх эмэгтэйг надад албаар мөс гэх мансууруулах бодис өгч цагдаагийн байгууллагад бариулсан гэж хардаж байна. Тэрнээс би болон гэх эмэгтэйтэй уулзаж мөс гэх бодис авъя гэж асууж сурсан зүйл огт байхгүй. л өөрөө уулзъя гээд байсан болохоор л уулзсан. Үүнийгээ ч гэх эмэгтэй өөрөө хэлэх байх гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 185-186 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. гэх эмэгтэйгээс мөнгөөр худалдаж аваагүй өмгөөлөгч олж өгөөч гэж хэлээд уулзахдаа надад өгсөн мөсийг биедээ хадгалж байгаад цагдаагийн байгууллагад баригдах үедээ талыг нь авч машиныхаа нарнаас хамгаалах хаалтын завсарт хийсэн байсан. Түүнээс машиндаа хадгалсан зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хурдан шийдүүлмээр байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 10-р хавтас 98-99 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагийн орчимд гэртээ байхад мэнгэ ******* над руу фейсбүүкээр залгаад “мөс байна, авах уу” гэж асуусан. ******* над руу байн, байн залгаад “мөс авах уу” гээд байхаар нь би авчихсан юм. Тэгээд *******тай холбогдож байгаад Тэнгис кино театрын хойд талд байрлах байрнууд дунд уулзсан. Тэр үед ******* надад “мөс” гэх бодис өгсөн. Би ямар хэмжээтэй бодис өгснийг нь мэдэхгүй байна. Би уг “мөс” гэх бодисыг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Би э гэх хүний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд *******гаас авсан “мөс” гэх бодисоо хэрэглэж байгаад цагдаад баригдсан. ...Миний хувьд Г.*******тай өр, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 21-р хавтас 172 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай дугаартай "яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөр санал хүсэлт алга байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 160-161 дэх тал/,
2. Шүүгдэгч Т.*******ий мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг гарсан өдөр танилцсан, тогтоолд дурдсан байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *******, нартай бүлэглэж хүнд мөс гэх бодисыг худалдсан зүйл байхгүй. Тухайн өдөр би *******тэй уулзсан. Бид уулзах болсон шалтгаан нь ******* машинтай явж байсан тул би хүүхдийнхээ формын мөнгийг хамт яваад тушаачхаад ирье гээд гэртээ дуудахад ******* ирсэн. Ингээд машинд нь суугаад мөнгө тушаах газраа очтол формын размер нь байхгүй, манай охинд таарах хувцас байхгүй байсан тул мөнгө төлөхөө больсон. Тухайн үед над руу өөрийнхөө 9080хххх дугаараас залгаад “200 мянган төгрөгт мөс гэх нэршилтэй мансууруулах бодис олдох уу, чамд асуучих хүн амьтан байна уу” гэхээр нь “надад байхгүй, надаас битгий сонин юм асуугаад бай” гэж хэлтэл хажуу талд машин бариад явж байсан ******* “хэн яриад байгаа юм” гэхээр нь “ ярьж байна” гэж хэлтэл “юу гээд байгаа юм” гэхээр нь “200-д мөс байна уу гэж байна” гэж хэлтэл ******* “надад мөстэй хүн байгаа, олдоно наадхаа хүүхдийн 100-д хүрээд ир гээд дуудчих” гэж хэлсэн. Би руу яриад “Хүүхдийн 100-д хүрээд ир” гэж хэлтэл удалгүй ирсэн ба уулзахад нь гэх урьд өмнө нь зүс харж байсан залуутай хамт явж байсан. Тэр хоёр дундаа 150 мянган төгрөгтэй байна гэж хэлсэн. Тэр үед ******* “би 300-д юм авна гэж цаад хүндээ хэлсэн ядаж 200 мянган төгрөгтэй очмоор байна” гэж хэлээд ******* надад хандаж “чи 50000 төгрөг өгчих, би буцаагаад өгье” гэж хэлэхээр нь өөрт байсан 100000 төгрөгөөс 50000 төгрөгийг *******т өгсөн. ******* мөнгө аваад ганцаараа машинтайгаа хөдлөөд явсан. Бид гурвыг “баруун эргээд хүлээж байгаарай, би буцаад ирье” гэж хэлсэн ба ойролцоогоор 20 гаран минут болсны дараа машины баруун талын хойд хаалгаар сууж д “май” гээд юм өгөх шиг болсон. Тэр хоёр “явлаа” гэхээр нь би *******тэй машинаас буугаад *******ийн машин руу алхаж байх үед цагдаа нар ирээд барьж авсан. Тухайн үед ******* зугтсан ч удалгүй баригдсан. Намайг цагдаагийн байгууллагад баригдах үед миний биеэс ямар нэгэн зүйл гараагүй. Би хэн нэгэн хүнтэй бүлэглэж хүнд мөс худалдсан зүйл байхгүй. ...Би мөс гэх бодисыг цагдаагийн байгууллагад баригдахаасаа 2 хоногийн өмнө нь Ганзо гэж дууддаг найзтайгаа гадуур явж байх үедээ таарч бага хэмжээтэй мөс байна гэхээр нь гэнэт хэрэглэмээр санагдаад сорчихсон. Ганзо гэх залуу өөрийгөө Швед улсад сурдаг гэж байсан ч буцсан үгүйг нь мэдэхгүй. Бүтэн нэрийг нь хэлж мэдэхгүй, гэрийн хаяг утасны дугаарыг нь мэдэхгүй. ...******* надтай уулзаад машинд хамт явж байх үедээ нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад байсан. Түүнийг ямар хүнтэй ярьж байгаа талаар асуухад хувцасны наймаа хийдэг байсан гэх эгч байгаа гэж хэлсэн. ******* нь д мөс гэх бодисыг авч өгөх үедээ ганцаараа явсан болохоор яг ямар хүнээс авсныг хараагүй. ...Би Ганзо гэх зүс таних гадаад улсад сурдаг залуутай таараад ойр зуурын юм ярьж байгаад “жаахан мөс байна ганц сорох уу” гэхээр нь сорсон тул миний шээснээс гарсан гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 200-206, 16-р хавтас 215-216 дахь тал/,
Шүүгдэгч Т.*******ий мөрдөн байцаалтад 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар өгсөн: “Би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаартай дугаартай "яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоолтой танилцлаа. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа Нийслэлийн прокурорын газарт үндэслэл бүхий гомдол гаргасан байгаа. Уг хүсэлтийнхээ хариуг одоогоор аваагүй байна. Тодорхой мэдүүлэг өгөх боломжгүй байна. Миний бие уг мөс гэх мансууруулах бодисыг худалдан авах үйл явцад оролцсон. Би бусдад мэдээлэл өгч худалдан авах үйл явцад оролцсондоо харамсаж гэмшиж байна. Гэм буруугаа ухамсарлаж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 190-191 дэх тал/,
Шүүгдэгч Т.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 22:00-23:00 цагийн үед гэрийнхээ ард талын .. хойно би Б.*******тай уулзсан. Б.******* нь ын 30-08 улсын дугаартай хар өнгийн Ниссан фуга маркийн машинтай ирсэн. машинд үлдээд Б.******* бид хоёр машинаас буугаад ярилцахад Б.******* “би т мөнгө төгрөгтэй гэдгээ мэдэгдмээргүй байна” гэж хэлсэн. Тэгээд Б.******* мөнгө нийлүүлээд “мөс” гэх бодис авъя гэж санал болгохоор нь би зөвшөөрөөд Д.*******той яриад авахаар болсон. Б.******* “асуух хүн байвал асуугаач ..хотхонд байдаг танай найз байдаг биз дээ” гэхээр нь би Д.*******оос асуусан юм. Би тухайн үед Д.*******той утсаар эсхүл фейсбүүк мессенжерийн аль алинаар нь холбогдсоноо санахгүй байна. Би Д.*******т “жаахан мөнгө байна, юм олоод өгөөч” гэж гуйсан. Тэгтэл Д.******* “гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Б.*******, бид гурав “... хөдлөөд “..-ийн хажуу талын замаар яваад төв замаараа зүүн тийш эргээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиар хойшоо гараад Америк элчин сайдын яамны зүүн урд талд Сэлбэ голынхоо зүүн талд байдаг “Голден Вилла” хотхоны гадна очиж зогссон. Би ганцаараа “Голден Вилла" хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцоор ороод тоотыг нь санахгүй байна 1 дүгээр давхарт байрлах *******ын гэрт ороод бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Уг 500,000 төгрөгийг Б.******* надад бэлнээр өгсөн байсан. Тэгээд уг 500,000 төгрөгийн хариуд Д.******* зиплок түгжээ бүхий гялгар ууттай багахан хэмжээний “мөс” гэх бодис өгсөн. Яг хэмжээг нь мэдэхгүй байна, Д.******* “мөнгөнд чинь тааруулсан шүү” гэж хэлж байсан. Тэгээд би буцаж гараад машинд суугаад уг мөсийг *******т өгсөн. Тэндээсээ гараад урагшаа эргээд ..Тэгэхээр би “үгүй, тийм зүйл байхгүй” гэдгийг нь бичсэн юм...гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 105-107, 17-р хавтас 235 дахь тал/,
Шүүгдэгч Т.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр , ******* нартай бүлэглэж мөс гэх бодисыг болон түүнтэй хамт явж байсан хочтой нарт худалдсан зүйл байхгүй. Тэр өдрөөс ойролцоогоор 2 хоногийн өмнө нь санагдаж байна, .. “200.000-д авахаар ярьсан байгаа ш дээ” гэж хэлэхэд “үүнээс өөр мөнгө байхгүй” гэхээр нь хүүхдэдээ дүрэмт хувцас авахаар хадгалж байсан 100.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг нь гаргаж ын өгсөн 150.000 төгрөг дээр нэмж 200.000 төгрөг болгоод *******т өгсөн. Ингээд ******* “хүлээж бай” гэж хэлээд ганцаараа яваад авч ирсэн. ******* авч ирсэн мөсөө д өгсөн. Би *******тэй хамт ын машинаас бууж, *******ийн машинаас цүнх, 2 хүүдийнхээ бичиг баримтыг аваад буцаж , нартай хамт мөс хэрэглэх гэж байсан ч ******* машинаас буугаад удалгүй цагдаад баригдсан. Тиймээс худалдсан гэх үйлдэлд өөрийгөө холбоогүй гэж үзэж байгаа. ... Би Д.*******ын гэрт ороод 00-ийн өрөөний өөдөөс харсан хаалгатай жижиг өрөөнд мөнгөө бэлнээр өгөхөд орон дээрээ гялгар ууттай тавьсан байсан мөсөө надад өгсөн. Би түүнийг авч гараад Б.*******т өгчхөөд машинд нь сууж явж байгаад Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зам дээр буугаад үлдсэн. Б.******* “..гэрт нь хүргэж өгчхөөд эргээд уулзаж хамт хэрэглэе” гэж хэлсэн ч буцаж ирээгүй. Тэгж явж байгаад цагдаад баригдсан байсан. ...******* тухайн байрандаа хэзээнээс эхлэн амьдарч байгаа талаар мэдэхгүй. Тухайн байранд 2019 оны 9 сарын сүүл 10 сарын эхээр ганц хоёр удаа очиж уулзаж байсан. Тийм болохоор гэрийг нь мэддэг болсон.. ..Тэнд ******* ..хоорондоо нэг л будилааны юм яриад байсан. Би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Тэгээд ******* утсаараа яриад хүмүүс дуудаад байсан. Тэгээд бид нарыг тухайн газраа зогсож байтал хар өнгийн Жи Класс /улсын дугаарыг нь санахгүй байна/ маркийн машин *******тэй уулзахаар ирээд бид нарын унаж явсан машины ард зогссон. Тэгээд ******* нөгөө Жи Класс унасан хүмүүстэй уулзах гээд буутал “эндээс хурдан явъя” гээд бид хоёр *******ийг тэнд үлдээгээд Энхтайваны гүүр хүрэхгүйгээр Петровисын замаар ороод Нарны зам руугаа зүүн эргээд гэр рүүгээ явж байсан. Тэр үед “араас хоёр машин дагаад эргэчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Хараагүйчүүдийн замаар ороод өөрийн ажлын байр болох Цагаа Гэгээн Ордны хашаа руу баруун эргээд шууд орсон. Араас хүн дагаад байна гэхээр нь би айсандаа хурдтай гишгээд ажил руугаа орсон. Би хашаан дотор ороод машины гэрлийг унтраагаад зогссон. Тэгсэн чинь халааснаасаа “мөс” гэх бодисыг гаргаж ирэхээр нь “би болио, та чинь ямар аймар юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа орох гэтэл “цуг ажил руу оръё” гэхээр нь би юм бодоогүй хамт орсон. Би т наад юмаа машин дотор үлдээгээрэй гэж хэлсэн. Тэгээд манай ажлын өрөөнд ороод сууж байтал нэг зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” гаргаж ирээд эхлээд өөрөө хэрэглэсэн. Дараа нь намайг үлээчих гэхээр нь би ядарсан байсан болохоор ганц хоёр удаа сорж хэрэглэсэн. Би маргааш нь энэ тухай цагдаад мэдэгдэнэ гэж бодож байсан. Өмнө нь би ийм төрлийн хэрэгт холбогдож байсан болохоор би дахиж асуудалд орохоос айж байсан. Би “мөс” хэрэглэсний дараа тайвширсан. явахдаа 2 ширхэг хуйлсан мөнгөн дэвсгэрт, соруул, 1 ширхэг шилэн цорго үлдээсэн. гэнэт явахаар болоод доошоо буусан. гарахдаа номын чинь завсар *******ий өгсөн бэлэг байгаа шүү гэж хэлсэн. Би ыг гаргаж өгчхөөд байж байтал хаалган дээр 2-3 залуу байсан ба би тэдний цагдаагийнхан гэж мэдээгүй ээ. Тэгээд дээшээ гараад нойл орчхоод байж байтал гэнэт гэрэл унтарсан. Нойлоос гартал гар чийдэнтэй хүмүүс орж ирээд намайг баривчилсан. Тэгээд манай өрөөнд нэгжлэг хийхэд номын завсраас “мөс” гэх бодис гарч ирсэн. Тэр мөс гэх бодисыг миний ширээн дээр байсан номын завсар хийсэн байсан. Харин миний түрүүвчинд байсан “шавар” гэх бодисыг 2019 оны 12-р сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Реасe Bridge” зочид буудлын гадна *******ын ******* гээд манай найз бэлэг гэж өгсөн. Би тэрийг нь авснаасаа хойш 1 удаа л хэрэглэсэн байсан. Уг "мөс" гэх бодисыг би олж аваагүй. үлдээчхээд явсан. Би "мөс" гэх бодисыг худалдаж авсан асуудал байхгүй. Надад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаж борлуулсан асуудал байхгүй. Надад ******* "шавар" гэх бодис өгснийг харсан өөр хүн байхгүй. Тэр өдөр ******* манай хамтлагийн ойн баярт ирж баяр хүргэх зорилготой ирсэн. ******* надад 800.000 орчим төгрөгийн өртэй байсан. Харин ******* нартай өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 95-96 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: Уг "шавар" гэх бодисыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* манай хамтлагийн төрсөн өдрөөр надад авчирч өгсөн. ******* надад "шавар" гэх бодисыг өгөхийг өөр харсан хөндлөнгийн хүн байхгүй. Тухайн үед ******* бид хоёр машин дотор хоёулхнаа л байсан. ...Надад Б.д "шавар" гэх нэршилтэй мансууруулах бодис өгсөн эсхүл худалдсан асуудал байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 98-99, 17-р хавтас 230-231 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн харин намайг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэх үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял өөрчлөн сонсгосон тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. .... гэсэн мэдүүлэг /хэргийн 20-р хавтас 95-96 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: Би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор гарч Н.*******ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 413 дугаартай дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх мэдүүлэг өгч байхдаа гэдэг хүний өгсөн мэдүүлгийг эсэргүүцэж хүлээн зөвшөөрөхгүй байсан. ... Би ыг хар тамхи хэрэглээд яваад байхаар нь ээжид нь хэлээд бариад өгсөн. Тэр дээр надад муу юм санаад ийм л, худал мэдүүлэг өгсөн юм болов уу гэж бодож байна. Би тай утсаар ярихад би таныг надад зарсан гэж хэлээгүй гэж хэлсэн. Тухайн үед Бат- Оргилуун байцаагч намайг дуудаад байцаахад тулгамдсандаа юу ярьснаа мэдэхгүй байна гээд байсан. тухайн үед надад Ниссан Фуга маркийн машинаа надад хямдхан зарна гэж хэлээд тохирсон. Миний гар утсаар *******тэй бичсэн мессежийг бичсэн. Тэр мессежийг намайг бичсэн гэж яллаад байгаа юм. ын өгсөн мэдүүлэг үндэслэлгүй байна. худал мэдүүлсэн байна. Яагаад миний танихгүй ийм олон хүнтэй намайг холбож нэгтгээд байгааг ойлгохгүй байна. Надтай холбоотой байгаа , нарыг надтай холбож шалгахгүй байгаад гомдолтой байна. , ******* бид нарын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 121-122 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр: Би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н... 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай дугаартай "Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолын зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна Баяржавхлан над руу утсаар болон фейсбүүкээр залгаад би “хар тамхины хэрэгт ороод сууж байгаад гараад ирлээ, чи зөвлөгөө өгөөч” гэсэн. Тэгээд “намайг баригдахад зарим юмнуудыг минь олоогүй ээ, тэрийг чи үнэгүй авах уу” гэж хэлсэн. Би үнэгүй болохоор нь авсан. Баяржавхлан Эрдэнэт рүү таксинд дайгаад над руу явуулсан. Тэгээд дайврын газраас над руу залгаад дайвраа аваарай гэсэн. Тэгээд би аваад задалж үзэхэд нүдэн баримжаагаар 3 гаруй грамм мөс гэх бодис байсан. Зүгээр өгсөн болохоор нь хэмжиж үзээгүй. Би “*******тай хамт хэрэглэе” гэж бодоод дуудсан. ******* бид хоёр хуучин явалддаг байсан. ..Тэгээд би гэртээ ганцаараа мөс гэх бодисыг хэрэглэсэн. Маргааш нь утасныхаа ард гялгар уутанд жаахан мөс хийгээд граш руу бууж машинаасаа гал авах гэж байгаад цагдаад баригдсан. Баригдах үед машин дотор миний гар утас байж таарсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 88-89 дэх тал/,
Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтад 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр: .. мэдүүлэг /хэргийн 21-р хавтас 186-187 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтад 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр: ...Би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаартай дугаартай "яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоолтой танилцлаа. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэсэн мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 144-145 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эгчээс нэг л удаа 200.000 төгрөг бэлнээр өгч хайлуулж наасан гялгар уутанд хийсэн бага хэмжээтэй мөс гэх бодисыг авсан. Тухайн бодисыг авах болсон шалтгаан нь ******* бид хоёр уулзаад миний машинд хамт сууж байх үед *******ий гар утас нь дуугарч нэг хүнтэй ярьсан, түүнийхээ дараа ******* 150.000 төгрөгтэй байна гэнээ жаахан юм олдох уу гэж байна гэж хэлэхээр нь би ын эгчийн 9076хххх дугаар руу өөрийнхөө дугаарын утаснаас холбогдож 200.000 төгрөгд мөс гэх бодис авч болох уу гэж асуутал эгч “Болно, Улаанбаатар их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын байшингийн голд хүрээд ир” гэж хэлсэн. Энэ талаар *******д хэлэхэд ******* ыг Улаанбаатар их дэлгүүрийн хажууд хүрээд ир гэж дуудсан. Ингээд ******* бид хоёр Зайсангаас хөдөлж Улаанбаатар их дэлгүүрийн хажууд ирээд ******* машинаас бууж тай уулзахаар явсан ба буцаж ирэх үедээ өөрөөсөө 50.000 төгрөг нэмлээ гээд надад бэлнээр 200.000 төгрөг өгсөн.и удалгүй цагдаад баригдсан, ингээд болсон асуудлын талаар үнэн зөвөөр хэлж мөс худалдан авсан ыг хэлсэн. ...Би мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан зүйл байхгүй, энэ удаа өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Би Улаанбаатар их дэлгүүрийн хажууд уулзаж 200.000 төгрөгөөр мөс гэх бодисыг авч д өгсөн. ...Би *******ий өгсөн 200.000 төгрөгийг д өгөөд л мөсийг нь авч д өгсөн түүнээс өөртөө ашиг авсан зүйл байхгүй. ...Би аас 200000 төгрөгд мөс байна уу гэж асуусан байсан. .гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 193-195, 16-р хавтас 204-205 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтад 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ зарим зүйлийг зөрүүтэй байдлаар өгсөн байгаа. Анх буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас зугтаж орцны үүдний хэсэгт баригдсан тэр үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг зөрүүтэй хэлсэн. ...Над руу ******* өөрийнхөө 9191хххх дугаарын утсаар залгаж холбогдоод хамтлагийн 10-н жилийн ой болж байгаа, завтай бол эхнэр, хүүхдээ дагуулаад Реасе Bridge зочид буудалд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэр үед нь би тэгье гэж хэлсэн боловч ******* нь тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба чиний таньдаг нэг ч хүн байхгүй байна гэхээр нь очилгүй больсон. Уулзаагүй *******т шавар гэх бодис өгсөн зүйл байхгүй. Ямар учраас надаас авсан гэж мэдүүлсэн талаар мэдэхгүй байна. .....гэсэн мэдүүлэг /хэргийн 20-р хавтас 97-98 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн: . мэдүүлэг /хэргийн 23-р хавтас 172-173 дахь тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд:
Шүүгдэгч Д.*******: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтээр .. шинж тэмдэг үгүй байна гэх /хэргийн 5-р хавтас 119-121 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... шинж, баримт үгүй байна гэх /хэргийн 21-р хавтас 146-147 дахь тал/,
Шүүгдэгч Т.*******: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т... шинж тэмдэг илрээгүй байна гэх /хэргийн 15-р хавтас 81-82 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 689 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна гэх /хэргийн 21-р хавтас 143-144 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1431 дугаартай шинжээчийн дүгнэлтээр .. мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх /хэргийн 15-р хавтас 67-69 дэх тал/,
Шүүгдэгч Г.*******: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 677 дугаартай шинжээчийн дүгнэлтээр..мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх /хэргийн 21-р хавтас 149-150 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 695 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ..мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна гэх /хэргийн 20-р хавтас 141-142 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: зэрэг болно.
Эрүүгийн 201701000088 дугаартай хэргийн шүүхийн шийдвэрүүд:
Нийслэлийн Прокурорын газраас ... нарт /21 хүнд/ холбогдох эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 24А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Улсын дээд шүүхээс харьяалал тогтоолгон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлжээ. /хэргийн 25-р хавтас 1-92, 162-163 дахь тал/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шүүхийн тогтоолоор ... эрүүгийн 201701000088 дугаартай хэргээс шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Б.э, Э.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 201701000088Т дугаартай хэргийг тусгаарласан байна. /эрүүгийн хэргийн 29-р хавтас 233-241 дэх тал/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1035 дугаартай шийтгэх тогтоолоор .. нарт /14 хүнд/ холбогдох эрүүгийн 201701000088 дугаартай хэргийг /хэргийн 32-р хавтас 100-136 дэх тал/ шийдвэрлэсэн ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн /хэргийн 32-р хавтас 137-186 дахь тал/, Улсын Дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1035 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Б.э, Э.******* нарт холбогдох эрүүгийн 201701000088Т хэргийг шийдвэрлэсэн. /хэргийн 31-р хавтас 1-57 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 433А дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн 201701000088Т хэргийг шийдвэрлэсэн. /хэргийн 31-р хавтас 79-88 дахь тал/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/1116 дугаартай магадлалд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 433, 433А дугаартай шийтгэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан байна. /хэргийн 31-р хавтас 167-208 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Б.э, Г.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2017 0100 0088Т дугаартай хэргийг хүлээн авсан байх бөгөөд хэргийн оролцогчдын зүгээс хүсэлт гаргаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан байна.
Энэ хугацаанд шүүгдэгч Б.э нь дахин гэмт хэрэг үйлдсэн байх ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 2202001290348 дугаартай хэрэгт Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.э нь эрүүгийн 2202001290348 дугаартай хэрэгт шүүхээс ял шийтгүүлсэн, уг хэрэгтээ цагдан хоригдож байгаа бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоол энэ өдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул энэ шүүх хуралдаанаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Г.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2017 0100 0088Т дугаартай хэргээс шүүгдэгч Б.эд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******, Т.*******, Э.*******, Б.*******, Б.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 201701000088Т дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 24А дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******, Т.*******, Э.*******, Б.*******, Б.*******, Г.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн таларх шүүхийн дүгнэлт.
Нэг: Шүүгдэгч Д.******* нь Г.аас 2018 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1,0411 грамм цэвэр жинтэй метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, өөрийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ хадгалсан үйл баримтын талаар:
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Тоёота Ланд круйзер 200 маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Тээврийн хэрэгслийн эзэмшигчээс “та тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалагдаж байгаа эд зүйл, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна уу?” гэж асуухад “хойд суудал дээр хагархай шилэн гаанс байгаа гэсний дагуу үзлэг хийхэд зүүн хойд суудлын дор шалавч дээр шилэн гаансны соруул байх ба дотор хэсэг нь цагаан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Мөн уг гаансны хажууд хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар гуурс, цагаан өнгийн соруул мэт зүйл байсныг хураан авлаа. ...Голын хайрцгийн дунд хэсэгт төмөр хайрцаг байх ба онгойлгон үзэхэд дотор нь зиплок түгжээ бүхий ууттай хар өнгийн шатсан төмөрлөг мэт зүйл байсныг хураан авлаа. Уг зүйлийг албаны Т1000 жин дээр жинлэхэд 62.1 грамм болж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тээврийн хэрэгслийн жолооч талын нарны халхавчинд суурилуулсан диск тогтоогчийн баруун захын хавтаст тунгалаг өнгийн жижиг гялгар уутанд боосон цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №1 гэж дугаарлан хураан авч уутны хамт албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 0,6 грамм болж байв. Уг зүйлийг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх “Trunarc” багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрч байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-р хавтас 88-95 дахь тал/,
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.*******ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...өмсөж яваа хувцсанд үзлэгийг явуулахад өмсөж явсан баруун хөлийн оймсны түрүүнээс зиплок түгжээ бүхий ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл гарч ирсэн бөгөөд Д.******* нь энийг би түрүүн гаргаж өгөх гэж байгаад мартсан байна гэж тайлбарлав. Уг зүйлийг албаны гар жин дээр жинлэж үзэхэд 0,6 грамм болж байх бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх “Trunarc” багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрч байсан тул шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа...” , “...Д.******* нь ...АМР төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-р хавтас 175-180 дахь тал/,
Дээрх хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон прокурорын 28, 30 дугаартай тогтоолууд /хэргийн 4-р хавтас 75-77 дахь тал/,
2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдөр Д.*******ын эзэмшлийн .. Ай фоне 6 маркийн гар утсанд үзлэг тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 188 дахь тал/,
Д.*******ын биед болон түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан эд зүйлүүдийг Д.*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 208, 216 дахь тал/,
Д.*******ын эзэмшлийн “Тоёота Ланд-200” маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Прокурорын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаартай тогтоол, тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 233-236 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 494 дугаартай тайланд: “Тоёота Ланд-200” маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 5.115.200 төгрөг, шууд бус зардалд 200.000 төгрөг, нийт 5.315.200 төгрөгийн хохирол учирсан гэх /хэргийн 4-р хавтас 238-241 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 242-243 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжилгээний 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3659 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “...УНА тээврийн хэрэгсэл 0,6 мөс мет №1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,6068 грамм, “Д.******* биеэс 0,6 мет” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,4343 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “...УНА тээврийн хэрэгсэл 0,6 мөс мет №1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Д.******* биеэс 0,6 мет” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэх /хэргийн 5-р хавтас 20-21 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3670 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар гуурс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл нь шинжилгээнд Тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шатаж харласан төмөрлөг мэт зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар гуурс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх /хэргийн 5-р хавтас 26-28 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3667 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Шинжилгээнд ирүүлсэн “Дашдэмбэрэлийн ******* 2018.03.27 0330” гэж хаягласан...шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Дашдэмбэрэлийн ******* 2018.03.27 0330” гэж хаягласан шээс тус бүрд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно гэх /хэргийн 5-р хавтас 81-82 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Тоёота Ланд круйзер 200 маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Дашдэмбэрэл овогтой ******* гэх /хэргийн 6-р хавтас 67 дахь тал/,
Д.******* нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хэргийн 6-р хавтас 79-80 дахь тал/,
Д.*******ын эзэмшлийн банкны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 178-179, 185-186, 7-р хавтас 9-30 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХ-ийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В20/13 дугаартай тайланд: Тоёота Ланд круйзер 200 маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 130,000,000 төгрөг гэх /хэргийн 20-р хавтас 133-134 дэх тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Тоёота Ланд Круйзер-200 маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Дашдэмбэрэл овогтой ******* гэх /хэргийн 22-р хавтас 20 дахь тал/, Lexus LX570 маркийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Дашдэмбэрэл овогтой ******* гэх /хэргийн 22-р хавтас 53 дахь тал/,
...нарт холбогдох эрүүгийн 1802001590078 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн 28 дугаартай прокурорын тогтоол /хэргийн 4-р хавтас 69-70 дахь тал/,
Хоёр: Шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.******* нарын сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, бусдад худалдсан, хадгалсан гэх үйл баримтын талаар.
Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо,..тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Т.*******д 500,000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Т.******* нь уг худалдан авсан “мөс” гэх нэршилтэй бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд шүүгдэгч Б.*******т хууль бусаар худалдсан,
Шүүгдэгч Б.******* нь Т.*******ээс хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан 0,7557 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт 1,4474 грамм цэвэр жинтэй бодисуудыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах.. албан өрөөндөө хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч Т.*******ий эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Үзлэгээр: Д.*******ын “Дашдэмбэрэл ******* Эрка” гэсэн мессенжер хаяг руу “..“мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахаар тохиролцож буй...” агуулга бүхий мессеж бичсэн болохыг баталсан баримтууд /хэргийн 15-р хавтас 4-8 дахь тал/,
Гэрч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн орчим ******* над руу утсаар залгаад өнөөдөр машинаа хэрэглүүлээч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “..” гэх газарт барилгын ажил дээр байж байхад ******* ганцаараа ирээд миний 30-08 УНЧ улсын дугаартай хар өнгийн “Ниссан Фуга” маркийн машиныг авч явсан. Тэгээд тэр орой 22:00 цагаас хойш би ******* руу машинаа авах гээд удаа дараа залгасан. Тухайн үед ******* “тоглолттой завгүй байна” гээд миний машиныг өгөхгүй байсан. Тэгээд *******тай утсаар ярьсаар байгаад шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед машинаа авахаар болоод ******* Хан-Уул дүүргийн хажуу талын зам дээрээс ирж намайг авсан. Тэгээд ******* “*******тэй очиж уулзана” гээд ******* бид хоёр нөгөө Фуга маркийн машинтай нарны зам дагуу “Шинэ тэрэг Плаза”-ийн тэнд *******тэй уулзсан. *******, ******* хоёр уулзаад хоорондоо мөнгө, төгрөг яриад байсан. Надаас нуугаад машинаас гарч яриад байсан. Тэгээд *******ийг тэндээс авч машинд суулгаад 11 дүгээр хорооллын “Хаан” банкны ATM ороод *******, ******* хоёр машинаас буусан. Тэгээд ATM ороод мөнгө авсан эсэхийг нь мэдэхгүй ээ. ... ******* түрүүвчнээсээ зиплок түгжээтэй гялгар ууттай багахан хэмжээний “мөс” гэх мансууруулах бодис гаргаж ирсэн. Тэгээд ******* бид хоёр уг “мөс” гэх бодисоос хамт хэрэглэчхээд би гэр рүүгээ явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 28-29 дэх тал/,
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 502996хххх дугаарын “Хаан’’ банкны данснаас 500,000, 550,000 төгрөгөөр тус тус бэлэн мөнгө авсан болохыг нотолсон дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 15-р хавтас 187 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 21 цаг 05 минутаас 03 цаг 05 минут хүртэлх хугацаанд Т.*******ий хэрэглэж байсан 9910-0899 дугаартай гар утастай нийт 23 удаа холбогдож ярьсан.
Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цаг 05 минутаас 03 цаг 13 минут хүртэлх хугацаанд “..“мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахаар тохиролцож буй...” агуулга бүхий нийт 12 удаа харилцан хоорондоо мессеж бичсэн байна. Т..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Хаан” банкны данснаас 500,000 төгрөгийн бэлэн төгрөгийн зарлага гарсан талаарх баримтууд /хэргийн 14-р хавтас 238-247 дахь тал/,
Б.*******ын эзэмшлийн банкны дансны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 178-179 дэх тал/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан гэгээ ордон” гэсэн хаягтай 01 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд: ...буйдангийн зүүн гар талд модон ширээ, ширээн дээр хар өнгийн диффузер байх ба уг диффузер дээр “Дээд гурван засал” гэсэн ногоон өнгийн ном байв. Уг номын завсруудыг шалгахад эхний хуудсанд зиплок түгжээ бүхий гялгар ууттай талстлаг цагаан өнгийн нунтаг бодис байв. Уг бодисыг жинлэж үзэхэд 0,6 грамм болж байв. Мөн уг өрөөний ширээн дээр байсан хар өнгийн түрийвчийг шалгаж үзэхэд гялгараар бүрсэн шавар мэт зүйлийг хураан авав. Үзлэгээр эд мөрийн баримтаар “мөс” мэт цагаан өнгийн зиплок түгжээ бүхий гялгар ууттай бодисыг “1” гэж дугаарлан, гялгараар бүрсэн “шавар” мэт зүйлийг “2” гэж, 2 ширхэг цорго, бонго /мөс мэт зүйлээр бохирлогдсон/ зүйлийг “3” гэж, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэртийг “4” гэж, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг “5” гэж дугаарлан тус тус хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тогтоол /хэргийн 14-р хавтас 187-190 дэх тал/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Өмдний халааснаас талстлаг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон цорго, бонго мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгөв...”, “...Б.******* нь ...MET, AMP, ТНС, КЕТ, LSD, MDMA төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тогтоол /хэргийн 14-р хавтас 191-192 дахь тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэй тооцсон прокурорын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай тогтоол тогтоол /хэргийн 14-р хавтас 229-230 дахь тал/,
2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Т.*******ий мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд: ...Т.******* нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг плаза”-ийн хажууд анх Б.*******тай уулзсан, “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авсан гэх Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Вилл” хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцонд амьдрах Д.*******ын гэрийг заасан. Б.*******т “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өгч, салж явсан гэх ..дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа .. сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоолыг тус тус зааж өгсөн...гэсэн тэмдэглэл /хэргийн 14-р хавтас 250, 15-р хавтас 1-3 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 15-р хавтас 10 дахь тал/,
Гэрч Ж...мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний сонссоноор бол ..хамтлагийн дуучин ..“би шоронд ормооргүй байна, энэ асуудлаас яаж мултрах вэ” гээд байсан. Харин хажуу талын эмэгтэй нь цаашаа хүмүүс рүү утсаар яриад байх шиг байсан, нэг ёсондоо танил тал руугаа л яриад байх шиг байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 19-20 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ца...тоотоос хураан авсан эд зүйлд” хийсэн шинжилгээгээр “...Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан хуйлсан AG7138293 серийн Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 5 гэж дугаарласан хуйлсан AQ6405588 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1 гэж дугаарласан гялгар ууттай талстлаг цагаан өнгийн нунтаг бодис нь 0,7557 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 1,4474 грамм, 3 гэж дугаарласан 2 ширхэг тарианы шилний ёроол хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай талстлаг цагаан өнгийн нунтаг бодис, 3 гэж дугаарласан 2 ширхэг тарианы шилний ёроол хэсэг, 4 гэж дугаарласан хуйлсан AG7138293 серийн Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 5 гэж дугаарласан хуйлсан AQ6405588 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд, метамфетамин илэрсэн. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан шавар мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабимол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-р хавтас 38-43 дахь тал/,
Юнител ХХК-ийн 8824хххх, 9191хххх дугаарын утасны орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 15-р хавтас 221-250, 16-р хавтас 1-66 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай 60 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно гэх /хэргийн 15-р хавтас 34-35 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 416 дугаартай: “ын шээсэнд” хийсэн шинжилгээгээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ 2020.01.02” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-р хавтас 72-74 дэх тал/,
Шүүгдэгч Б.******* нарт холбогдох эрүүгийн 2002000000032 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 39 дугаартай тогтоол /хэргийн 14-р хавтас 178 дахь тал/,
Гурав: Шүүгдэгч Д.*******, Г.******* нарт холбогдох сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдсан, олж авсан, хадгалсан үйл баримтын талаар.
Шүүгдэгч Г.******* нь бусадтай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг 1.500.000 төгрөгөөр Д.*******т худалдсан,
Шүүгдэгч Д.******* нь хууль бусаар олж авсан 0,1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн “Iphone X” болон “Samsung” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-р хавтас 34-41, 42-44 дэх тал/,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Хаан” банкны “504545хххх, 504545хххх дугаартай данснуудыг Д.******* эзэмшдэг, 505713хххх, 570068хххх дугаартай данснуудыг Б.э эзэмшдэг, 503961хххх дугаарын дансыг Б.******* эзэмшдэг” тухай 20/6983 дугаартай албан бичиг /хэргийн 22-р хавтас 180 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.*******ын эзэмшлийн “Хаан” банкны 504545хххх дугаартай данснаас Б.ийн эзэмшлийн “Хаан” банкны 505713хххх дугаартай данс руу 1,500,000 төгрөгийг “Анхаа зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /хэргийн 22-р хавтас 192 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.*******ын эзэмшлийн Тоёота Лексус-570 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэг хийж буй газар нь Сүхбаатар дүүргийн.. улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж байрлуулсан байх ба үзлэг эхлэхээс өмнө оролцогч Д.*******оос “таны унаж яваа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн хууль бус эд зүйл байгаа юу” гэж асуухад “машины голын хайрцагт “мөс" гэх бодис байгаа” гэж хариулж, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0,5 грамм “мөс” гэх бодис гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хурааж авав....машины жолоочийн урд суудал дээр “Tanita" гэсэн бичигтэй 1 ширхэг гар жин, гялгар ууттай хүрэн өнгийн 5 ширхэг үрэл мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-р хавтас 227-232 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******ын оршин суух Баянзүрх дүүргийн 1...эгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20-р хавтас 233-235 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.*******ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Айфоне-10 загварын гар утсыг түр хураан авав...”, “...Д.******* нь ...MET, AMP, MOR, MDMA төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-р хавтас 236-241 дэх тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын 138 дугаартай тогтоол /хэргийн 20-р хавтас 243-244 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн “Iphone X” болон “Samsung” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-р хавтас 34-41, 42-44 дэх тал/,
2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол: Тоёота Лексус-570 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, Д.*******ын төрсөн эгч Д...хүлээлгэн өгсөн...гэсэн тогтоол, тэмдэглэл /хэргийн 21-р хавтас 63-66 дахь тал/,
Эд мөрийн баримтад үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 21-р хавтас 67-72 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Тоёота Лексус-570 маркийн... улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлст шинжилгээ хийсэн: “..... болно...гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 90-93 дахь тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хэргийн 30-р хавтас 143-144 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай бүрэлдэхүүнтэй дахин хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн " УНЗ автомашинд үзлэг хийж хураан авсан” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно гэх /хэргийн 30-р хавтас 140-142 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3411 дугаартай “Д.*******ын шээсэнд” хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “Дашдэмбэрэл *******ын ..” гэж хаягласан шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлоход тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Дашдэмбэрэл *******ын ..” гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 96-98 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол: Тоёота Лексус-570 загварын ... улсын дугаартай: тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, Д.*******ын төрсөн эгч Д.Уранчимэгт хүлээлгэн өгсөн...гэсэн тэмдэглэл /хэргийн 21-р хавтас 63-66 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХ-ийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20/45 дугаартай тайланд: Lexus LX570 маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 220,000,000 төгрөг гэх /хэргийн 21-р хавтас 155-158 дахь тал/,
Дөрөв: Шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдахад дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон үйл баримтын талаар.
Шүүгдэгч Т.*******, Э.******* нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Л.ыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад худалдахад дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болох нь:
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулах “Монгол хуушуур” цайны газар байх ба ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан хаалгатай. Хаалганы дэргэд гадна хананы доод буланд өнгөгүй гялгар уутанд боосон байдалтай байх ба гадна талаас нь харахад дотор талд нь “мөс” мэт цагаан өнгийн нунтаг талстлаг зүйл байгаа нь харагдаж байна. ...Уг гялгар ууттай зүйлийг №2 гэж хаяглан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. №1 гэж хаягласан “мөс” мэт нунтаг зүйл нь уутны хамт 1,1122 грамм, №2 гэж хаягласан “мөс” мэт нунтаг зүйл нь уутны хамт 0,1226 грамм байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 75-76 дахь тал/,
Г.ийн мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг: “..2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Монгол хуушуур нэртэй цайны газар руу орж хоол идэхээр болж дөрвүүлээ хамт хоол захиалаад идээд сууж байтал Ганхуяг 00 орно гээд гараад явсан. Тухайн үед ын утас руу ******* залгаад ын байгаа газар ирчихсэн бололтой “би гарч *******тэй уулзчихаад ирье” гээд гараад явсан. Харин би охинтойгоо хоолоо идээд сууж байх үед нэг энгийн хувцастай залуу орж ирээд “Чи тай хамт явж байгаа юм уу” гэхээр нь “тийм” гэж хэлтэл “гараад ир” гэхээр нь охиноо дагуулаад гартал гадаа баригдчихсан гавлуулчихсан байсан. Намайг бас гавлаад зогсоосон. Ингээд ын баригдсан газар үзлэг хийж газраас 2 ширхэг тусдаа ууттай мөс гэх бодисыг хураан авсан. ыг “*******тэй уулзчихаад ирье” гэж хэлэх үед нь түүнд мөс гэх бодис байгаа юм байна даа гэж бодсон, түүнээс бол өөртэй мөс гэх бодис байгаа гэж хэлээгүй. ын баригдсан “Монгол хуушуур” нэртэй цайны газрын гадаа өөр хүн байгаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 131-132, 16-р хавтас 141-142 дахь тал/,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Э.*******ийн жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Үзлэгээр: ..жолооны хүрдний баруун талын татаж онгойлгодог жижиг хайрцгийг шалгахад дотор хэсэг цантсан, шилний дээд хэсэг байхгүй байсныг Самсунг маркийн гар утас ашиглан гэрэл, зургаар бэхжүүлэн авав, .. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 77-81 дэх тал/,
Хураан авсан эд зүйлсэд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 11-р хавтас 127-130, 16-р хавтас 137-140 дэх тал/,
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ш.ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...Үзлэгээр хэрэг ач холбогдолтой зүйл илрээгүй...”, “...Ш. нь ...МЕТ, АМР төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 92-95 дахь тал/,
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.*******ийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Э.******* нь ...МЕТ, АМР, ТНС төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 96-100, 16-р хавтас 109-110 дахь тал/,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Т.*******ий биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Т.******* нь ...КЕТ, ТНС, MDMA, МЕТ, АМР төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 101-106, 16-р хавтас 111-116 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай тогтоол /хэргийн 11-р хавтас 108-109 дэх тал/,
Э.*******ийн 8846хххх дугаартай “Iphone 7 plus” маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны ярианы биллийн хуулга /хэргийн 11-р хавтас 117-119, 12 дахь хавтаст хэргийн 64-67, 16-р хавтас 127-129 дэх тал/,
Т.*******ий биед үзлэг хийж хураагдсан эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11-р хавтас 120, 15-р хавтас 130 дахь тал/,
Т.*******ий эзэмшлийн “Samsung note-3” маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-р хавтас 121-126, 15-р хавтас 4-8, 16-р хавтас 131-136 дахь тал/,
Гэрч Ш.ын мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед ..гэж дууддаг 7-8 жилийн өмнө танилцсан найз ... миний...дугаарын утас руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь гадуур машиныхаа лизингийг төлчхөөд явж байгаа талаар хэлэхэд уулзъя хүүхдийн 100-ийн Наран дэлгүүрийн урд хүрээд ирээч гэж хэлсний дагуу би такси бариад тухайн газар нь очиж ийн марк дугаарыг нь санахгүй байна Марк Х маркийн машинд суугаад юм ярьж байх үед “надад 120,000 төгрөг байна, чамд нэмэх мөнгө байна уу” гэхээр нь би өөрт 40,000 төгрөг байсан ч “30,000 төгрөг байна” гэж хэлтэл “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зарж байгаа хүн байгаа эсэхийг мэдэх хүн байна уу гэж хэлэхээр нь би өөрийнхөө утаснаас өмнө нь хар тамхины хэрэгт холбогдоод суллагдсан .. гэж хэлтэл ******* “Улаанбаатар дэлгүүрийн хажууд хүрээд ир уулзъя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр машинтайгаа Улаанбаатар их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд очиж машинтайгаа зам дагуу зогсож хүлээж байх үед саарал өнгийн кровн машинтай залуутай хамт ******* ирээд машины жолоочийн хажуугийн суудлаас бууж ийн машины урд жолоочийн хажуугийн суудал дээр суусан тухайн үед би арын суудал дээр суусан байсан ба машинд орж ирээд “мөнгө өгчих” гэж хэлээд 150,000 төгрөгөө өгтөл тоолж үзээд “150,000 төгрөг байна шүү дээ 200,000 төгрөг яасан бэ” гэхээр нь байгаа нь энэ байна гэж хэлтэл за за би өөрөөсөө 50,000 төгрөг нэмээд өгөхөөс дөө гэж хэлээд мөнгө аваад бууж кровн машинтай урьд нь зүс харж байсан ...Мөс нь бага байсан учраас 2-3 удаа сорсон ба би харин 2 удаа сорсон. Татаж хэрэглэж дуусгаад ашигласан тарианы шилээ хаяж, мөнгийг нь эвхээд авч байсан. Тухайн үед // найз нь явж ээжтэй уулзчихаад хүүхдүүдийнхээ хичээлийн хувцсыг авна гэхээр нь зам руу машинтайгаа хөдлөөд тэндээсээ би бууж гэртээ харьсан. Гэртээ байх үед намайг цагдаагийн байгууллагаас шөнийн 02 цагийн үед барьж авсан. Гэрт нэгжлэг хийх үед ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй би ч баригдсаныхаа дараа болсон явдлыг бүгдийг нь хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 133-134, 15-р хавтас 143-144 дэх тал/,
Гэрч Ш.ын мөрдөн байцаалтад 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр намайг гадуур явж байх үед хочтой над руу залгаад уулзах уу гэж асуусан. Ингээд бид хоёр Метро молл дэлгүүрийн гадаа ийн “марк Х” машинд уулзсан. Тэр үед найзад нь 120.000 төгрөг байна, чамд мөнгө байна уу гэхээр нь 30.000 төгрөг байгаа талаар хэлэхэд хоёулаа мөнгөө нийлүүлж байгаад мөс гэх бодисыг авч хэрэглэе гэхээр нь зөвшөөрч хэнээс авах талаар бодож байгаад мөс гэх бодисыг хэрэглэдэг ******* руу залгаж 150.000 төгрөгд юм олдох уу гэж асуухад буцаагаад яръя гэж хэлсэн. Удалгүй Б...Удалгүй буцаж орж ирээд “******* мөс авахаар явчихлаа, хэдүүлээ машинд байж байя” гэж хэлээд 20 орчим минутын дараа ******* буцаж ирээд машинд суугаад надад жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг өгсөн. Түүнийг нь аваад байж байх үед *******, ******* хоёр машинаас буугаад явсан. бид хоёр машинтайгаа хөдлөөд ойролцоо гражийн хажууд очоод авсан мөсөө хэрэглэж дуусгаад хэрэглүүрийг нь хаясан. Ямар хэмжээтэй мөс ирсэн талаар нь мэдэхгүй, анх уулзахдаа хэдэн грамм мөс авна гэж ярьж тохироогүй. ... ...******* *******тэй машинаас буух үедээ буцаж ирэхээр болоод машинаас буусан ч ирэхгүй байсан тул бид хоёр авсан мөсөө хэрэглээд дуусгачихсан. ******* өгсөн 50.000 төгрөгтөө авсан мөснөөс хамт хэрэглэх байсан гэж бодож байна. Гэхдээ бид хоёроос салаад л удаагүй цагдаад баригдсан байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 20-р хавтас 144 дэх тал/,
Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш.тай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “..“Хүүхдийн-100 оръё” гээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын хэсэгт очиж зогсоход машинд ******* орж ирээд “мөнгөө өгчих” гэхэд бид хоёр байсан 150,000 төгрөгөө өгөөд ******* буугаад явсан. Харин удалгүй буцаж ирээд “******* хүнтэй уулзаж “мөс” авахаар явсан. Гурвуулаа хүлээж байя” гээд машинд хүлээж байх үед ******* ирээд машинд суугаад “200,000 төгрөгт юм авсан 50,000 төгрөгийг нь ******* өгсөн” гэж хэлээд авч ирсэн “мөс” гэх бодисоо д өгсөн. Ингээд *******, ******* хоёр машинаас буугаад бид хоёр машинтай хөдлөөд байрны гражийн хажууд авсан “мөс”-өө хэрэглээд дуусгасан. Ингээд гэр, гэртээ харихаар явсан. ...******* нэмж 50,000 төгрөг өгсөн бол тухайн авах гэж байсан “мөс” нь 0.2 грамм жинтэй л ирэх байсан байх гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 20-р хавтас 115-116 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4861 дугаартай Т.*******ий шээсэнд”шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр: “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Т.*******” гэж хаягласан шээснээс метамфетамин /МАРМ/, тетрагидроканабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин /МАРМ/, тетрагидроканабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна гэсэн, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-р хавтас 144-145, 16-р хавтас 154-155 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4859 дугаартай Э.*******ийн шээсэнд шинжилгээ хийсэн дүгнэлтээр шинжээчийн : “Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.08.30” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.08.30” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-р хавтас 158-159, 16-р хавтас 168-169 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4875 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн хэрэгслээс хураав” гэж хаягласан гялгар ууттай дээд амсар хэсэг нь хагарсан, дотор нь доод хэсэгт харлаж бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн хэрэгслээс хураав” гэж хаягласан гялгар ууттай дээд амсар хэсэг нь хагарсан, дотор нь доод хэсэгт харлаж бохирлогдсон тарианы усны шил мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 11-р хавтас 162-163, 16-р хавтас 172-173 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаартай Э.*******ийн шээсэнд шинжилгээ хийсэн дүгнэлтээр: “Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай 80 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /MAMP/ илэрсэн. Метамфетамин /MAMP/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-р хавтас 57-58 дахь тал/,
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллагдагч Э.*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн 1902006890233 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын 92 дугаартай тогтоол /хэргийн 11-р хавтас 71-72 дахь тал/,
Тав: Шүүгдэгч Б.******* сэтгэцэд “шавар” гэх бодисыг бусдад худалдсан үйл баримтын талаар.
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Наранбулаг” зочид буудлын орчимд Б.д Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагиканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50,000 төгрөгөөр худалдсан болох нь:
Гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 8824хххх гэсэн дугаарыг барьж байсан. Би 8824хххх гэсэн дугаарыг 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын эхэн үе хүртэл 1 сарын хугацаанд барьсан. Би ...х дугааргүй болчхоод ******* ахаас түр авсан байсан. Би ******* ахаас нэг удаа “шавар” гэх бодис 50,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би 2019 оны 11 дүгээр сард ******* ахын СУИС дээр байдаг студид дуу бичүүлье гэж гуйсан. Тэгтэл ******* ах болно гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надтай холбоо бариад 100,000 төгрөг өгчих, хүнээс юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлсэн. .. Тухайн үед ******* ах нэг найзтайгаа хамт хоёулаа Лексус маркийн цагаан өнгийн бага оврын жийп машинтай ирсэн. Машиных нь дугаарыг санахгүй байна. Би харин ганцаараа очсон юм. Би машиных нь ард суугаад ******* ахад надад 100,000 төгрөг алга, 50,000 төгрөг л байна гээд байгаа 50,000 төгрөгөө өгсөн чинь оронд нь надад хумсны толионы тал шиг хэмжээтэй “шавар” гэх бодис өгсөн. Тэгээд би уг шавар гэх бодисоо аваад салсан.. Би ******* ахад уг 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 31-32 дахь тал/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан гэгээ ордон” гэсэн хаягтай 01 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд: ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тогтоол /хэргийн 14-р хавтас 187-190 дэх тал/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тогтоол /хэргийн 14-р хавтас 191-192 дахь тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэй тооцсон прокурорын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай тогтоол тогтоол /хэргийн 14-р хавтас 229-230 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 15-р хавтас 10 дахь тал/,
Гэрч Ж.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “.......гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хавтас 19-20 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: . шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-р хавтас 38-43 дахь тал/,
Шүүгдэгч Б.******* нарт холбогдох эрүүгийн 2002000000032 дугаартай хэргийг эрүүгийн 201701000088 дугаартай хэрэгт нэгтгэсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 39 дугаартай тогтоол /хэргийн 14-р хавтас 178 дахь тал/,
Зургаа: Шүүгдэгч Б.******* Г.******* нарт холбогдох сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан, олж авсан, тээвэрлэсэн талаарх үйл баримтын талаар.
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, ...тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1,5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Г.******* нарт 5,000,000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Г.******* нь бусадтай бүлэглэн хууль бусаар олж авсан “мөс” гэх нэршилтэй, 1,5956 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн,
- 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн .. өөрийн амьдарч байсан гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0,6906 грамм, 0,7348 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа савласан нийт 1,4254 грамм жинтэй, “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн “Iphone 8 plus” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-р хавтас 48-52 дахь тал/,
Эд мөрийн баримтад үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 21-р хавтас 67-72 дахь тал/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.*******гийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 186 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд: “. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-р хавтас 245-249 дэх тал/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.*******гийн биед үзлэг хийж, биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 6-9 дэх тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын 140 дугаартай тогтоол /хэргийн 21-р хавтас 11-12 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3465 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Содон хорооллын 101-186 тоотод нэгжлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан эд зүйлст” хийсэн шинжилгээгээр: шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 21-р хавтас 101-106 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3470 дугаартай “Г.*******гийн шээсэнд” хийсэн: шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 109-111 дэх тал/,
Хаан банкны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт 503961хххх дугаарын дансыг Б.******* эзэмшдэг” тухай 20/6983 дугаартай албан бичиг /хэргийн 22-р хавтас 180 дахь тал/,
Долоо: Шүүгдэгч Б.******* сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум.. оршин суух гэртээ 1,1817 грамм цэвэр жинтэй “мөс” гэх бодисыг, мөн Ланд Круйзер маркийн 4.. улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 0,43034 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.*******гийн оршин суух Орхон аймгийн .. тоотод хийсэн үзлэг хийсэн тэмдэглэлд:. тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 15-24 дэх тал/,
2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Тоёота Ланд Круйзер-200 маркийн 42-64 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “......гэсэн тэмдэглэл /хэргийн 21-р хавтас 13-14 дэх тал/,
2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.*******гийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “.... үзүүлэлтүүд /хэргийн 21-р хавтас 25-26 дахь тал/,
Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын 141 дугаартай тогтоол /хэргийн 21-р хавтас 28-29 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 20/14 дугаартай тайланд: Тоёота Ланд круйзер 200 маркийн 42-64 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 83,000,000 төгрөг гэх /хэргийн 20-р хавтас 137-138 дахь тал/,
Гэрч У...мөрдөн байцаалтад өгсөн: “...14 цаг өнгөрч байсан байх ******* намайг ажил руу хүргэж өгөх гээд хамтдаа гэрээс нь гараад шууд гарааш руу лифтээр буугаад машиндаа суух гэж байхад цагдаа нар барьж аваад *******гийн гэрт үзлэг, нэгжлэг хийхэд түүний гэрээс тугалган цаасанд боосон гялгар ууттай дотроо мөс шиг зүйлтэй 2 хэсэг зүйл илэрч хураагдсан, тэгээд ******* өөрөө сайн дураараа цэцгийн саванд хийсэн байсан цаасан ороосон өвсөө гаргаж өгсөн. Тэгээд *******гийн гэрт үзлэг хийж дуусгаад түүний машинд үзлэг хийхэд бас л гялгар ууттай мөс шиг зүйл илэрч хураагдсан. Би энэ бүх ажиллагааг явуулж байхад яг хажууд нь хараад зогсож байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 21-р хавтас 73-74 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3468 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Эрдэнэт хотоос хураан авсан эд зүйлст" хийсэн: ш.. шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 21-р хавтас 122-124 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3466 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.*******гийн өмсөж явсан баруун пүүзнээс гарсан эд зүйлст” хийсэн: “.... шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 21-р хавтас 126-128 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3469 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.*******гийн шээсэнд” хийсэн: ..шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 21-р хавтас 130-132 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд:
Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ын хувьд: 2018 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө аас сэтгэц нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан, 2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 500,000 төгрөгөөр Т.*******д мөс гэх нэршилтэй бодисыг худалдсан, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Г.*******, Б.э нараас “мөс” гэх бодисыг худалдан авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан болох нь тогтоогдсон. Иймд Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгч Э.*******ийн хувьд: Т.*******тэй бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэтгэцэд нөлөөт “мөс” гэх 0,2 грамм бодисыг Ш., Т. нарт 200,000 төгрөгөөр худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэм буруутайд,
Шүүгдэгч Т.*******ий хувьд: Э.*******тэй бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэтгэцэд нөлөөт “мөс” гэх 0,2 грамм бодисыг Ш., Т. нарт 200,000 төгрөгөөр худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон.
Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.*******т “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг 500,000 төгрөгөөр худалдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгч Б.*******ын хувьд: 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр н.д сэтгэцэд нөлөөт “шавар” гэх бодисыг 50,000 төгрөгөөр худалдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан” гэм буруутайд, Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Т.*******ээр дамжуулж Д.*******оос сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 500,000 төгрөгөөр худалдан авсан, хадгалсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэм буруутайд тус тус тооцуулах,
Шүүгдэгч Б.*******гийн тухайд: 2020 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Г.*******, Б.э нарт 5.000.000 төгрөгөөр “мөс” гэх бодисыг худалдсан, мөн өөрийн бие, гэртээ болон автомашиндаа сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан үйл баримт тогтоогдсон. Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгч Г.*******гийн хувьд: бусадтай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Б.*******гээс “мөс” гэх бодисыг худалдан авсан. Улмаар уг бодисыг .. сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, гэртээ тодорхой хэмжээний бодисыг хадгалсан. Д.*******т “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нар: Д.*******ын гэм буруугийн талаар маргаагүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй. Харин сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд маргаагүй. Д.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх тухай,
Шүүгдэгч Т.*******ий өмгөөлөгч С.Чинзориг, Б.Тэнгис нар: Т.*******ий 2 үйлдэл нь тухайн цаг хугацаанд гэмт хэрэгт тооцогдохгүй байсан тул зөрчлийн шинжтэй. Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн,
Шүүгдэгч Э.*******ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас: Э.*******ийн үйлдэл зөрчлийн шинжтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн,
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Алтанцэцэгээс: Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлдээ маргахгүй. Харин гэрч Б.ы мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Б.*******ыг шавар гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар давхар зүйлчилснийг нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас: Б.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн,
Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис нар: Г.******* нь гэм буруу болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрнө. Харин Б.этэй бүлэглэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийг журамласныг анхаарч үзнэ үү гэсэн дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцыг Монгол Улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, бусдад өгөх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.
Энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах “олж авах” гэдэг нь “тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.
..
.
..
Шүүгдэгч Г.******* нь гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч тэрээр бусадтай бүлэглээгүй гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Г.******* нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, бусдад худалдан борлуулахдаа бусдын дансаар дамжуулан гүйлгээг хийж байсан төдийгүй, хамт дээрх үйлдлээ хэрэгжүүлж байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.*******ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга тогтвортой үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.*******ийг бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.*******ийг бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс, болон “шавар” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.*******г бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч иргэн П.Бямбазаяа:
“шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,
шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргажээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйчлэлийг тогтоосон байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад шүүгдэгч нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад тодорхой өртөг бүхий мөнгөөр худалдан борлуулж хууль бус эргэлтэд оруулсан болох нь тогтоогдож байна. Иймд иргэдийн төлөөлөгч П.Бямбазаяагаас гаргасан шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Э.*******, Г.******* нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүгдэгч Б.******* нь “Сэргээгч бодис /Амфетамин/-ны хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хэргийн 15-р хавтас 67-69 дэх тал/,
..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарч, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Т.******* нь урьд:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” 258 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн сулласан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй.
Шүүгдэгч Б.******* нь урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 543 дугаартай магадлалаар 01 жилийн хорих ял болгон өөрчлөн шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” 292 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй.
Шүүгдэгч Б.******* нь урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 271 дугаартай шүүгчийн захирамжаар (Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн....192.1 заасан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан) хорих ялыг дүйцүүлэн хасаж эдлээгүй үлдсэн ялыг 3 жил 4 сар 23 хоногоор тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хорих ангийн даргын тушаалаар хорих ялын эдлэх хугацаа дуусаж суллагдсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй.
Шүүгдэгч Г.******* нь урьд:
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон уг хугацаа дууссан тул түүнд нэмж нэгтгэх ялгүй.
Шүүгдэгч Э.******* нь урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байх тул нэмж нэгтгэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:
Улсын яллагчаас: шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн ...болгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нар: Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь хохирол төлүүлэх зорилготой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул тээврийн хэрэгслийг улсын орлого болгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг,
шүүгдэгч Т.*******ий өмгөөлөгч С.Чинзориг, Б.Тэнгис нар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн,
шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис нар: Г.*******гийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, зөвшөөрсөн ба өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялыг 407-р хорих ангид биеэр эдэлж суллагдсан. Хувийн байдлын хувьд 06 сараас 17 насны 5 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг,
шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Алтанцэцэгээс: Б.******* нь тархины гэмтлийн улмаас эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг,
шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг,
шүүгдэгч Э.*******ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаас хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шийдвэрлэх учиртай.
Шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Г.*******, Э.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг. Тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаас хөнгөрүүлэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хувийн байдлын хувьд хамтран амьдрагч Б.э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа, тэрээр 06 сараас 12 насны 5-н хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан.
Шүүгдэгч Э.******* нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна. Шүүгдэгч Э.******* нь нэг төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан “...ялыг тусад нь эдлүүлж өгнө үү ...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэдэг бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдэрхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.*******т ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Т.*******д ял оногдуулахдаа тэрээр ээж, 10-12 насны 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Б.******* ял оногдуулахдаа тархины гэмтэлтэй эрүүл мэндийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа ээж, 10-12 насны 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.*******т улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.******* нь 06 сараас 12 насны 5-н хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн Э.*******ийн биечлэн эдлэх ялыг 03 жил 7 сар 25 хоногийн /гурван жил долоон сар хорин тав хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Г.*******, Э.******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Э.******* нарын эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Таслан сэргийлэх арга хэмжээний талаар.
1. Шүүгдэгч Д.*******: Энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж /хэргийн 5-р хавтас 224 дэх тал/, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 5-р хавтас 228 дахь тал/ авсан.
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж /хэргийн 21-р хавтас 196 дахь тал/, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хэргийн 20-р хавтас 49-50 тал/, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хэргийн 23-р хавтас 156-157 дахь тал/
2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 25-р хавтас 179-183 дахь тал/ авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хувийн баталгаа гаргах /хэргийн 27-р хавтас 170-177 дахь тал/
2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 30-р хавтас 128-132 дахь тал/ авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хэргийн 30-р хавтас 169-170 дахь тал/ авсан
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол гарсан 205 оны 05 дугаар сарын 20-ны энэ өдрийн байдлаар нийт 248 хоног цагдан хоригдсон хугацааг,
2. Шүүгдэгч Т.*******: Энэ хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /хэргийн 11-р хавтас 233 дахь тал/, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 11-р хавтас 237 дахь тал/,
2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 11-р хавтас 242 дахь тал/ авсан,
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 15-р хавтас 127 дахь тал/ авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 20-р хавтас 37-38 дахь тал/ авсан.
2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 25-р хавтас 179-183 дахь тал/ авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хувийн баталгаа гаргах /хэргийн 27-р хавтас 170-177 дахь тал/
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 209 хоног цагдан хоригдсон хугацааг,
3. Шүүгдэгч Б.*******: Энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 15-р хавтас 118-119 дэх тал/ авсан,
2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 17-р хавтас 219-220 дахь тал/ авсан,
2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 25-р хавтас 179-183 дахь тал/ авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хувийн баталгаа гаргах /хэргийн 27-р хавтас 170-177 дахь тал/
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 28-р хавтас 217 дахь тал/ авсан, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 29-р хавтас 159 дэх тал/ авсан,
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хэргийн 30-р хавтас 19-20 дахь тал/ 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 30-р хавтас 54-56 дахь тал/ авсан.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 326 хоног цагдан хоригдсон хугацааг,
4. Шүүгдэгч Б.*******: Энэ хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж /хэргийн 21-р хавтас 223 дахь тал/, мөн өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 21-р хавтас 228 дахь тал/ авч, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 23-р хавтас 144-145 дахь тал/ авсан,
2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 25-р хавтас 179-183 дахь тал/ авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хувийн баталгаа гаргах,
2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 28-р хавтас 82-87 дахь тал/ авч шийдвэрлэсэн ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 185 хоног цагдан хоригдсон хугацааг,
5. Шүүгдэгч Э.*******: Энэ хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж /хэргийн 11-р хавтас 222 дахь тал/, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 11-р хавтас 226 дахь тал/ авч, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 11-р хавтас 231 дэх тал/ авсан,
2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 28-р хавтас 82-87 дахь тал/ авч шийдвэрлэсэн ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 46 хоног цагдан хоригдсон хугацааг, тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
6. Шүүгдэгч Г.*******: Энэ хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж /хэргийн 21-р хавтас 198 дахь тал/, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 21-р хавтас 203 дахь тал/ авч, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /хэргийн 23-р хавтас 150-151 дэх тал/ авсан,
2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 25-р хавтас 179-183 дахь тал/ авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хувийн баталгаа гаргах, /хэргийн 27-р хавтас 170-177 дахь тал/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 433А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулсан ба 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд биеэр 11 сар, шагналын 01 сар, нийт 01 жилийн хорих ялыг эдэлж хугацаа дууссан /хэргийн 32-р хавтас 236 дахь тал/ гэх тодорхойлолт авагдсан байх тул Г.*******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 01 жилийн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн “Toyota Land Cruiser 200” маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Lexus 570” маркийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй:
..эд зүйлсийг зохих журмын дагуу устгахыг, мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банканд шилжүүлэхийг, “Мөрдөн шалгах нууц ажиллагаа” явуулсан ...дугаартай мөрдөгчийн нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 18 хуудас, компакт диск 1 ширхэг байгааг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 1 дүгээр зүйлд “... 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг Конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасныг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ”Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ”, мөн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй” хэмээн бататган хуульчилжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж, мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,..хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж,
Шүүгдэгч Т.******* нь ..нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.1. Боржигон овогт Дашдэмбэрэлийн *******ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга тогтвортой үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
1.2. Боржигон овогт *******ын *******ийг бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
1.3. Боржигон овогт *******ийн *******ийг бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
1.4. Боржигон овогт *******ын *******ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс, шавар” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
1.5. Боржигон овогт гийн *******г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
1.6. Боржигон овогт ын *******г бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
2.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн Э.*******ийн биечлэн эдлэх ялыг 03 жил 7 сар 25 хоногийн /гурван жил долоон сар хорин тав хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.*******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.*******т оногдуулсан 3 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.*******, Т.*******, Б.*******, Б.*******, Э.******* нарын эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй нэр бүхий эд зүйлсийг зохих журмын дагуу устгахыг, мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банканд шилжүүлэхийг, “Мөрдөн шалгах нууц ажиллагаа” явуулсан Ц-114 дугаартай мөрдөгчийн нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 18 хуудас, компакт диск 1 ширхэг байгааг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
9. Шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ий асрамжид байгаа насанд хүрээгүй хүүхэд болох ... нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******, Э.*******, Т.*******, Б.*******, Б.*******, нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧ Л.БААТАР