| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2025/0405/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/407 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Аззаяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч Д.Аззаяа,
шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 10 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн *прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн М.А д холбогдох эрүүгийн “2506000000857” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Г овгийн М.А , 1986 оны 11 дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “М” ХХК-д ** ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар **.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
дээрх цаг хугацаанд тус зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Д-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Prius-XW20” загварын тээврийн хэрэгслийн толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
иргэн Б.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Mersedes benz С 250” загварын тээврийн хэрэгслийн баруун зүүн талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
иргэн А.Ц-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Lexus RX450h” загварын тээврийн хэрэгслийн баруун талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
иргэн Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Land Cruiser 200 VX V8” загварын тээврийн хэрэгслийн баруун талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
иргэн С.М-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Lexus RX 450h” загварын тээврийн хэрэгслийн баруун талын толийг санаатайгаар хагалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 582.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн
иргэн А.А-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Lexus RX 450h” загварын тээврийн хэрэгслийн баруун талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 582.500 төгрөгийн хохирол учруулсан
иргэн Г.Б-ы эзэмшлийн *** улсын дугаартай “Lexus RX 450h” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан,
иргэн М.А-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota camry” загварын тээврийн хэрэгслийн баруун талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 385.000 төгрөгийн хохирол учруулсан,
иргэн Д.Г-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Ford Expedition” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг санаатайгаар хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 26-ны орой 22 цаг 30 минутын орчимд *** байрны гадна тээврийн хэрэгслээ тавиад маргааш өглөө нь 07 цаг 30 минутад байрны групп дээр тавьсан байхаар нь гараад хартал миний тээврийн хэрэгслийн жолооч талын толийг хугалсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/,
Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой ** гадаа тээврийн хэрэгслээ тавиад маргааш өглөө нь би ажилтай машин гардаггүй учир үлдээгээд явсан би ээлжийн ажил хийдэг юм. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутад ажлаасаа тараад ирсэн чинь байрны групп дээр баахан машины толь хагалсан гэсэн мэдээлэл тавьсан байхаар нь гараад хартал миний тээврийн хэрэгслийн жолооч талын толийг хугалаад санжгануулсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/,
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд ажилдаа явах гээд машин дээр ирээд суух гээд харсан чинь машины 2 толь хагарсан сууриар нь хугалсан байдалтай байсан. Урд шөнө 20-21 цагийн орчимд Н худалдааны төвийн төлбөртэй зогсоолд тавиад орсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Кости-Эстимэйт ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 47241 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.300.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал/,
Хохирогч А.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...*** дугаар байрны гадаа байрлах ил зогсоол дээр *** улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Lexus RX загварын улаан хүрэн өнгийн машины байрлуулсан байсан. Урд шөнө буюу 2025 оны 03 дугаар сарын 26-наас 2025 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө миний машины жолооч талын толь сууриар нь хугалсан байна хяналтын камерын бичлэг үзсэн чинь нэг согтуу нөхөр явж байсан тэгээд миний машины толийг өшиглөөд хугалчихсан байсан тэгээд тэнд бас олон машин эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Кости-Эстимэйт ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 47250 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 490.000 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дахь тал/,
Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би цагаан сараас хойш тээврийн хэрэгслээ унаагүй тухайн зогсоол дээр тавиад cap гаран болж байна. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө *** байрны гадна байхад 09 цаг 30 минутад байрны хүн над руу залгаад таны машины толийг хугалсан байна.Манай байрны баахан машины толийг эвдэлсэн байна гэхээр нь гараад хартал миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын толийг хугалаад санжгануулсан байсан.Тухайн байрны жолооч нартай нийлээд хяналтын камер шүүж үзэхэд 02 цаг 30 минутын орчимд үл таних эрэгтэй хүн машины толинуудыг хагалж эвдэж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1769 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 650.000 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь тал/,
Хохирогч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 22 минутад манай байрны оршин суугч миний утас руу залгаад машины чинь толийг хагалсан байна. Энэ талаар мэдсэн үү гэж асуусан. Тэгэхээр нь үгүй ээ ахаа гээд гараад очсон чинь машины жолооч талын толь хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1764 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 582.500 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 217-219 дахь тал/,
Хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө манай байрны групп дээр манай машины толийг хагалсан зураг байсан.Манай байрны баахан машины толь эвдэлсэн байна гэхээр нь гараад хартал миний тээврийн хэрэгслийн жолооч талыг толийг хугалаад санжгануулсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1876 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 582.500 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг 30 минутад ажилдаа явах гээд машин дээрээ ирээд харсан чинь машины 2 толь хагалсан сууриар нь хугалсан байдалтай хойд талын номер хэсгийг хуга өшиглөөд дээр нь тавьсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6/1017 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.090.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
Хохирогч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжин шөнө гадуур явж байгаад байрны гадна зогсоол олдохгүй болохоор нь Натур худалдааны төвийн төлбөртэй зогсоолд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулчхаад гэртээ орж амарсан өглөө гэртээ байхад 09 цаг 42 минутад гар утас руу залгаад машины чинь толийг хагалсан байна гэхээр ирээд шалгахад машины баруун талын толийг суурь хэсгээр нь хугалж дотор толийг нь хагласан байсан. Миний машин Тоёота камри загварын 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд монголд улсад орж ирсэн автомашин байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/947 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 385.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
Хохирогч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд *43 дугаар хороо Хүлэг караокены хажуу талд байрлах рестораны хашаанд /нэрийг нь мэдэхгүй/ *** улсын дугаартай машинаа тавьсан. Би тус машинаа хувь хүнээс 7 хоногийн өмнө худалдаж авсан. Машиныхаа эзэмшигчийн нэрийг шилжүүлж чадаагүй байгаа. Тэгээд өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд машинаа унах гээд гарч иртэл миний машины баруун болон зүүн талын толийг эвдэлж гэмтээсэн байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би рестораны хяналтын камерыг шүүж үзтэл үл таних эрэгтэй миний машины хоёр толийг эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 149-150 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Кости-Эстимэйт ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 47240 дугаартай “...автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар үнэлгээгээр тогтоогдсон дүн 650.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 155-157 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 168-171 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.О-д 310.000 төгрөг, Г.Д-ад 310.000 төгрөг, Б.Э-ад 3.300.000 төгрөг, А.Ц-д 490.000 төгрөг, Ц.М-ад 650.000 төгрөг, С.М-д 582.500 төгрөг, А.А-д 582.500 төгрөг, Г.Б-д 2.090.000 төгрөг, М.А-д 385.000 төгрөг, Д.Г-д 650.000 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн М.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН