| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2022/00434/И |
| Дугаар | 183/ШШ2022/01992 |
| Огноо | 2022-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2022/01992
| 2022 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2022/01992 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10.917.200 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.
(Шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь Л.Э т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.917.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Б.Н би 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Орон сууц хөлслүүлэх тухай” гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ зайсангийн тойруу 32В дүгээр байр, 06 тоотод байрлах орон сууцыг тавилгатай нь Л.Э т хөлслүүлсэн. Л.Э нь гэрээнд заасны дагуу орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Л.Э нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй амьдарч байгаа тул 2021 оны 9 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны 6 сарыг 1.700.000 төгрөгөөр тооцон 10.200.000 төгрөг, ашиглалтын зардал 717.200 төгрөг, нийт 10.917.200 төгрөгийг хариуцагч Л.Э ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00995 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01228 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02930 дугаар шийдвэр гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н гийн 10.917.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслүүлэх тухай” гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ зайсангийн тойруу 32В дүгээр байр, 06 тоотод байрлах орон сууцыг тавилгатай нь Л.Э т хөлслүүлсэн. Л.Э нь гэрээнд заасны дагуу орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Л.Э нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй амьдарч байгаа тул 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны 6 сарыг 1.700.000 төгрөгөөр тооцон 10.200.000 төгрөг, ашиглалтын зардал 717.200 төгрөг, нийт 10.917.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Л.Э ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно. Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00995 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01228 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02930 дугаар шийдвэр гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Н , Л.Э нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ээр хөлслүүлэгч Б.Н нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, Зайсангийн тойруу гудамж, 32В дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 89.98 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хөлслөгч Л.Э ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хөлслөгч Л.Э нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 1 сарын 1.700.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
Гэрээний дагуу хөлслүүлэгч Б.Н нь орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөлслөгчид шилжүүлэн өгсөн, харин хөлслөгч Л.Э нь гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсноос хойш 2022 оны 02 дугаар сарын байдлаар уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдсон болно.
5. Иймд нэхэмжлэгчийн “...2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны орон сууц хөлслүүлсний төлбөрт 6 сарыг 1.700.000 төгрөгөөр тооцон 10.200.000 төгрөг гаргуулах, ашиглалтын зардал 717.200 төгрөг, нийт 10.917.200 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Э ээс 10.917.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д олгох нь зүйтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 189.650 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Л.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 189.625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Э ийг 10.917.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 189.650 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Л.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 189.625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД