2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1230

 

 

 

 

 

 

 

 

   2025        5          12                                        2025/ШЦТ/1230

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч А.Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхмид нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн “2506 00906 0377” дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Х /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн  тоотод байрлах гэртээ байхдаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Заал авна Заал өгнө” группт “заал өгнө. Утас:...” гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан тусзарын дагуу холбогдсон хохирогч ...ыг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 35,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргиин 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Заал авна Заал өгнө" гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 70,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч А ...ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдльг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч Б....төгсийг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Заал авна, заал өгнө” гэх группииг ашиглан заал өгнө гэжхохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Заал авна Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж хохирогч ...ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу нийт 18 удаагийн үйлдлээр бусдад 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Х: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн хууль ёсны төлөөлөгч А.Н: “...Хүүхэдтэйгээ  тухайн дансыг хамт эзэмшдэг боловч мэдээлэл аваагүй. Манай хүүхэд сурлагадаа сайн, хүмүүжүүлийн доголдол байхгүй тийм хүүхэд байсан. Тухайн үед надад цагдаагийн байгууллагаас яриад энэ үйлдэл хийсэн байсныг мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан.” гэв.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ...тоотод байрлах гэртээ байхдаа цахим хаягийг ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нэр бүхий 18 хохирогчийг фейсбүүк цахим орчинд “Заал авна, Заал өгнө” гэх группийг ашиглан заал өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хуурч, урдчилгаа болгон мөнгө шилжүүлэн авч бусдад нийт 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Хохирогч ...ын: “...Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний 12 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд гэртээ байхдаа фейсбүүк зараар заал өгнө гэхээр нь ... дугаар холбогдоод заал асуухад урьдчилгаа гэж надаас 50,000 төгрөг нэхээд байхаар нь надад 30,000 төгрөг байна гэхэд болно гээд Хаан банкны ... тоот дугаарын дакс руу хийлгэсэн тэгээд би 20 цагийн үед нөгөө зааланд дээрээ очиход заалны хёруул нь манайд ийм дугаартай данетай хүн байхгүй манайх өөр дансанд мөнгөө авдаг гэсэн та нар залилуулсан байна гэж хэлсэн харуул ах манай заалны нэрийг бариад хүмүүс залилаад байгаа гэж хэлсэн тэгээд цагдаад хандаж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/,

- Гэрч Б.С: “...Миний бие тус заалны үйл ажиллагааг хариуцдаг. Өөрийн албан ёсны Хүрд ХХК-ийн хүрд спорт заал гэсэн фейсбүүк пэйж хуудас дээрээ заал захиалгын зарыг байршуулдаг. Манайх ... гэсэн дугаараар заал захиалгаа авдаг. Өөр ямар нэгэн нэгэн харилцаа холбооны оператор компаниудын дугаарыг ашигладаггүй. ...Байгууллагын данс болох Хаан банкны  тоот данс, хувийн данс болох Хаан банкны  тоот дансаар урьдчилгаа мөнгөө авдаг. ...Манайх уг тоот дансаар урьдчилгаа мөнгөө авдаггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

- Гэрч Т.Бийн: “...Өөрийн эзэмшлийн  гэх дугаараар зар оруулдаг. ...Урьдчилгаа мөнгөө авахдаа Хаан банкны өөрийн эзэмшдэг тоот дансаар авдаг.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/,

- Б.Х, А.Н нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6-24 дэх тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25-29 дэх тал/,

- Б.Х, А.Н нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 56-67 дахь тал/,

- Нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

- Өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний бие 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр фейсбүүк дээрээс заал өгнө гэх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож байгаад заал захиалах зорилгоор тухайн үедээ урьдчилгаа 50,000 төгрөг шилжүүлж залилуулж баисан. Тэгээд би ингэж болдог юм байна гэж бодоод өөрийн Huslen Huslen гэх фейсбүүк хаягаасаа "Заал авна Заал өгнө", "Zaal avah ogoh group" фейсбүүк пэйж групп дээр "Заалны сул цаг байна өгнө. Утас: ..." гэж өөрийн дугаарыг бичээд зар оруулаад утсаар холбогдсон хүмүүсд "Ерөнхий боловсролын 5-р дугаар сургуулийн спорт заал", зарим хүмүүсд нь "Дөлгөөн нуурын замын эсрэг талд байрлах Хурд спорт заал"-нд сул цаг байгаа гэж хэлээд заал захиалахаар болохоор нь урьдчилгаа 50,000 төгрөг гэж хэлээд заримаас нь 50,000-5000 төгрөг хүртэлх мөнгөн дүнг урьдчилгаа мөнгө гэж шилжүүлж авдаг. Шилжүүллээ гэж хэлэхээр за гэж хэлээд утасныхаа сүлжээг хаагаад заримдаа нөгөө дугаарыг нь блок хийдэг. Би уг үйлдлээ 2024 оны 11 дүгээр сарын эхээр эхлээд хамгийн сүүлд 2024 оны 12 сарын сүүл хүртэл хийсэн. Би урьдчилгаа мөнгөө авахдаа өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот дансаараа авдаг. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би уг тоот дансаа 2024 оны 9 дүгээр сард өөрийн нэр дээр нээлгэж байсан хамтран эзэмшигчээр манай ээж А.Н байгаа. Ээж А.Н ашигладаггүй, давхар ашигладаг хүн байхгүй. Тухайн мөнгөний талаар бол ээж А.Н мэдэхгүй. Тухайн дансны орлого, зарлагын гүйлгээний талаарх мэдэгдэл ирдэггүй. Ээж энэ асуудлын талаар юу ч мэдэхгүй. Ээж уг тоот дансны хамтран эзэмшигч болохоос өөр зүйл мэдэхгүй, ээж уг тоот дансыг ашигладаггүй. Баянзүрх дүүргийн ...тоотод байрлах гэртээ байхдаа үйлдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

- Гэрч А.Нын: “...Би хүү Б.Хд 2021 онд Хаан банкны ... тоот дансыг дээр нь нээж өгч байсан. Тухайн дансыг нь би хамтран эзэмшигчээр явдаг. Тэрнээс бол би давхар ашигладаггүй. Надад мэдэгдэл ирдэггүй. Би орж шалгадаггүй, уг тоот дансыг нээж өгөх гэсэн боловч насанд хүрээгүй болохоор би хамтран эзэмшигчээр анх нээлгэж байсан. Тэрнээс бол би уг тоот дансыг нь ашигладаггүй, мөн дансны гүйлгээг нэг ч шалгаж байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/,

- Хохирогч ...ын: “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр оруулсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн ... гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар 23 цагаас 01 цаг хүртзп заап авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 35,000 төгрөгийг явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь " 11:00- 01:00" гэж цуг яваа хүнийхээ дугаарыг бичсэн. Тэгээд 23 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд заапанд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар луу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

- Хохирогч ...ын Хаан банкны дансны гүйлгээний хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/,

- Хохирогч ...гийн: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Баянбүрдийн тэр хавьд байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн зааланд цаг захиалахаар болоод 22 цагаас 00 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “Zaal” гэж бичсэн. Тэгээд 22 цагт Баянбүрдийн тэр хавьд байрлах Ерөнхий боловсролын 5-р сургуулийн зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

- Хохирогч ...гийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргиин 142 дахь тал/,

- Хохирогч ...ийн: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээр явж байхдаа “Заал авна Заал өгнө” гэх групп дээр оруулсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүрд зааланд цаг захиалахаар 22 цагаас 00 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаасаа шилжүүлээд гүйлгээний утга дээр нь  гэж утасныхаа дугаарыг бичсэн. Тэгээд би 22 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн баисан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

- Хохирогч ...ийн Хаан банкны  дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал/,

            - Хохирогч ...ын: “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын тэнд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 23 цагаас 01 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “zaal” гэж бичсэн. Тэгээд 23 цагт Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

- Хохирогч ...ын Хаан банкны  дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/,

- Хохирогч ...ын: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын тэнд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 20 цагаас 22 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хас банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “20-22 tsag” гэж бичсэн. Тэгээд 20 цагт Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

- Хохирогч ...ын Хаан банкны  дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/,

- Хохирогч ...гийн: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр оруулсан зарын дор сэтэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн  гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиапахаар 20 цагаас 22 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “” гэж утасныхаа дугаарыг бичсэн. Тэгээд би 17 цаг өнгөрөөд явж байхдаа ... дугаар руу залгаж холбогдож асуусан чинь 21 цагаас сулрах юм байна гээд та нэмээд 20,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тухайн ... тоот данс руу нөхөр Г.ын хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь  гэж нөгөө дугаараа бичиж шилжүүлсэн. Тэгээд 21 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар луу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал/,      

- Хохирогч ..., түүний нөхөр Г.Насанжаргал нарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 237-238-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч А....гийн: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би Заал авна Заал өгнө гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд баирлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 18 цагаас 20 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг мессежээр ... тоот данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны  тоот данс шилжүүлээд гүйлгээний утга дээр “4-6 tsag” гэж бичсэн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- Хохирогч А ...ий мөнгө шилжүүлсэн гэх Хаан банкны  дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/,

- Хохирогч ...гийн: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр оруулсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн  гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар 22 цагаас 00 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг явуулсан хаан банкны ... тоот данс руу нь эгч В.Болор- Эрдэнийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “22:00” гэж утасныхаа дугаарыг бичсэн. Тэгээд 22 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хййсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Хохирогч ...гийн мөнгө шилжүүлсэн гэх Хаан банкны  дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч ...ийн: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Баянбүрдийн тойргийн тэр хавьд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн зааланд цаг захиалахаар болоод 18 цагаас 20 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу ээж С.Э эзэмшлийн худалдаа хөгжпийн банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “” гэж бичсэн. Тэгээд 18 цагт холбогдоод Баянбүрдийн тойргийн тэр хавьд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

- Насанд хүрээгүй хохирогч ...ийн мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт /2 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/,

- Хохирогч ...ийн: “...2024 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод сургалтад суухаар ирсэн бөгөөд Улаанбаатар хотод байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр найзуудаараа заал авахаар болоод би Заал авна Заал өгнө гэх гпүпп дээр зар оруулсан байсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөриин  гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар 20 цагаас 22 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 30,000 төгрөгийг явуулсан Хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлиин хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “8tsag " гэж дугаараа бичсэн. Тэгээд 20 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

- ...ийн Хаан банкны  дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/,

- Хохирогч Б....төгсийн: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би Заал авна, Заал өгнө гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 21 цагаас 23 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 30,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн төрийн банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “9-11 zaalny urichlga”  гэж бичсэн. Тэгээд 21 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- Хохирогч Б....төгсийн Төрийн банкны  дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хзргийн 108 дахь тал/,

- Хохирогч ...ын: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байхдаа “Заал авна Заал өгнө” гэх групп дээр оруулсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн  гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүрд зааланд цаг захиалахаар 20 цагаас 22 цаг хүртэл заал авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө болох 30,000 төгрөгийг явуулсан хаан банкны ... тоот дансныг явуулахаар нь би өөрт бэлэн мөнгө байхаар нь төрсөн ээж болох О.А өгөөд Хаан банкных нь  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “Zaal uridchilgaa” гэж бичсэн. Тэгээд би 20 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

- Хохирогч ...ын мөнгө шилжүүлсэн гэх Хаан банкны  дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч ...ын: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 18 цагаас 20 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 30,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь цуг явж байсан найзын ээж С.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “8-6 Zaal” гэж бичсэн. Тэгээд 18 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. ...Утсаар холбогдоход 18 орчим насны эрэгтэй хүүхэд байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

- Хохирогч ...ын мөнгө шилжүүлсэн гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал/,

- Хохирогч ...гийн: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 20 цагаас 22 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн Төрийн банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “” гэж бичсэн. Тэгээд 20 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Утсаар холбогдоход 18 орчим насны эрэгтэй хүүхэд байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

- Хохирогч ...ы мөнгө шилжүүлсэн Төрийн банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал/,

- Хохирогч ...ын: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа найзуудаараа заал авах болоод би Заал авна, өгнө гэх групп дээр зар оруулсан байсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн  гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 17 цагаас 19 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 30,000 төгрөгийг явуулсан Хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн Голомт банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “5-7” гэж дугаараа бичсэн. Тэгээд 17 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар луу удаа дараа запгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...... гэх дугаараар холбогдсон уулзсан асуудал байхгүй. Утсаар холбогдоход 18 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. ...Тухайн шилжүүлсэн мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

- Хохирогч ...ын мөнгө шилжүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал/,

- Хохирогч Н.Аптантөгсийн: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээр явж байхдаа “Заал авна Заал өгнө” гэх групп дээр оруулсан зарын дор сэтгэгдэл хэсэгт сул цаг асуугаад өөрийн  гэх дугаарыг үлдээсэн чинь удалгүй ... гэх дугаараас холбогдоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүрд зааланд цаг захиалахаар 20 цагаас 22 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 50,000 төгрөгийг явуулсан хаан банкны ... тоот данс руу нь найз Б.Нэргүйн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “8-10” гэж утасныхаа дугаарыг бичсэн. Тэгээд би 22 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиапга авдаггүй ээ гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

- Хохирогч ...ийн мөнгө шилжүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал/,

- Хохирогч ...ын: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргиин 30-р хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа найзуудаараа заал авахаар болоод би “Заал авна Заал өгнө” гэх групп дээр зар оруулсан байсан зарын дагуу сул цаг асууж ... гэх дугаараас холбогдоод Дөлгөөн нуурын хажууд байрлах Хүрд зааланд цаг захиалахаар болоод 18 цагаас 20 цаг хүртэл заал авахаар тохиролцож заалны урьдчилгаа мөнгө болох 30,000 төгрөгийг мессежээр явуулсан хаан банкны ... тоот данс руу нь өөрийн эзэмшлийн хаан банкны  тоот данснаас шилжүүлээд гүйлгээний утга дээр нь “6:00-08:00” гэж бичсэн. Тэгээд 18 цагт Дөлгөөн нуурын тэр хавьд байрлах Хүрд зааланд очсон чинь хүмүүс тоглож байхаар нь тухайн ... гэх дугаар руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгээд заал өгч байсан хүнтэй уулзсан чинь манайх ... гэх дугаараар заалны захиалга авдаггүй ээ гэжхэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /2- р хавтаст хэргийн 238-239-р хуудас/,

- Хохирогч ...ын Хаан банкны  дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Хг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл, ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

            Хэргийн тухайд шүүгдэгч Б.Х нь дээрх 18 хохирогч нарыг фейсбүүк цахим орчинд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хуурч, бусдад нийт 785,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  уг ялаас чөлөөлөх.” саналыг,

            Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг зүгээс “...Улсын яллагчтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч 16 настай, 18 насанд хүрээгүй өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаа хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаж байна. Авга ах, эгч нь надтай уулзаж, хууль зүйн туслалцаа авч тэд нарын зүгээс цаашдаа хүмүүжүүлд нь анхааръя гэж амласан. Сургууль шилжээд удаагүй байхад нь ийм хэрэгт холбогдсон байна. Шинэ оршин нөлөөлсөн болов уу гэж харж байна. Ангийн багшаас нь өнөөдрийн 3 цагийн чөлөөг авсан. Ангийн багшаас тодруулахад сурлагийн чанар нь дээшилж байгаа. Цаашдаа хатуу анхаарал тавина гэдгийг хэлж байсан. Энэ хүүхдэд цаашид гэр бүлийн халамж бүрэн хангагдах юм байна. Улсын яллагчийн саналыг харгалзаад ялаас чөлөөлж өгөөч гэсэн байр суурийг илэрхийлж байна. Авга эгч нь Н Хятад хэлтэй. Б.Хгийн хувьд энэ нөхцөл байдалдаа маш сайн дүгнэл хийж байгаа болов уу гэж найдаж байна.” гэх саналыг тус тус гаргав.

Өсвөр насны шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

            Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүхийн шатанд өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 18 хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Х /РД:/-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Өсвөр насны шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01 /нэг/ ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ