Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

 

    2025          05           27                                       2025/ШЦТ/87

      

       ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ад холбогдох эрүүгийн 2404001490071 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.*******жаргал

 Улсын яллагч                                                Б.Халиунгоо

 Шүүгдэгч                                                       С.******* нар оролцов.

онгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны Улаанбаатар хот, Налайх дүүрэгт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машиннист мэргэжилтэй, “ ” ХХК-нд түгээгч, борлуулагч ажилтай, ам бүл 5, ээж, 2 эгч, дүүгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, 7 дугаар байрны 71 тоотод бүртгэлтэй боловч 2015 оноос Улаанбаатар хотод амьдарч байгаа, одоогоор ******* дүүргийн 23 дугаар хороо, “******* *******” (******* *******) хотхоны  801 дүгээр байрны 2014 тоотод оршин суух хаягтай,

Урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1100 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

******* овогт ******* (РД:)

Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2024 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “” бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.гийн баруун хацар, шанаа, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

өн хохирогч Д.*******тогоогийн биед нэг шүдний булгаралт, эрүү, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 6 дугаар сарын сүүлээр найзуудтайгаа “” бааранд орж нэг виски, пиво авч уугаад гарахад манай найз өнххэрлэн, Аагий нар танихгүй залуучуудтай муудалцаж байсан. анай найз нилээн согтсон байсан болохоор нь машин налуулж зогсоочихоод буцаад нөгөө хэдийг салгах гээд очтол тэр залуучууд над руу дайрч эхэлсэн, машин налаад зогсож байсан г нэг залуу цохиод унагаахаар нь би тэр залууг хэд хэдэн удаа цохиод найз нарыгаа машинд суулгаад машинтайгаа зугтаагаад ын гэрийн гадаа очиж зогсоод гэр гэр лүүгээ харьцгаасан. Хүн цохиж гэмтээсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг, (хх-ийн 182-184 шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 30-ны шөнө найзууд болох , *******тогоо нарын хамт “” бааранд ороод 2-3 пиво уугаад шөнө 03 цаг өнгөрч байхад гарахад гадаа 2 найз маань танихгүй залуучуудтай маргалдаад зогсож байхаар нь дундуур ороод “боль” гэсэн. Замын эсрэг талд танил таарч мэнд мэдээд энд юу болсон талаар асуугаад байж байхад хажуу талаас дээгүүрээ шалдан, мөрөн дээрээ шивээстэй залуу баруун гараараа нэг удаа цохиход нь би арагшаа савж унасан, тэгээд газар хэвтэж байхад *******тогоо, 2 намайг газраас босгосон. Би нүдээ дараад боссон тэгэхэд *******тогоо “найзыг яаж байгаа юм бэ” гээд тэр залууд хандаж хэлэхэд тэр залуу шууд *******тогоогийн зүүн талын хацар уруул орчимд 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23),

Хохирогч Д.*******тогоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...найз баарнаас гарч ирсэн, тэгээд тэр залуу найзуудтайгаа явах гээд машиндаа сууж байсан, бид хэд машиных нь ойролцоо зогсож байтал нэг туранхай залуу гэнэт гийн хажуу талаас баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиход газар унасан. Би “яаж байгаа юм бэ” гээд эргээд хартал тэр залуу миний уруулыг баруун эрүүтэй хавсраад баруун гараараа 2-3 удаа цохисон, амаа дараад үзэхэд аман дотор шүднүүд хугарчихсан байсан, тэр залууг найзууд нь машиндаа суулгаад аваад явчихсан, удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28)

Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “наадмын үеэр ******* Багануурт ирэхээр нь 7-уулаа “” бааранд орсон, тэнд цаг гаран суугаад нэг шил архи уусан, ******* уугаагүй, нээх уугаад байдаггүй. Бид хэдтэй явж байсан 2 дүү болон найз охидууд нь хүмүүстэй муудалцаад байсан, бид хэд гаръя гээд баарнаас гартал улаан юүдэнтэй цамцтай залуу дүүгийн найз охиныг алгадаад учир нь олдохгүй зодоон болсон, тэгээд явах гэтэл тухайн бужигнасан залуучууд манай найз г зодож ухаан алдуулсан, ******* бид 2 г машинд суулгах гэтэл тэр залуучууд бид нар луу дайрсан, ******* руу 2 хүүхэд ээлжлэн ирж цохисон, ******* өөрийгөө хамгаалах гэж тухайн 2 хүүхэд рүү дайрч цохиж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 138)

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...шөнө 01 цагийн үед би баарнаас гартал хүмүүс маргалдаад байх шиг байсан, хашааны гадна ах газар уначихсан хажууд нь зүс танил , гэх залуучууд байсан, би зодоон болж байна гэж бодоод нөгөө залуучуудыг түлхээд ахыг босгосон, араас найз охин аралгуа, Риза нар ирсэн. Найз охин аралгуаг нэг залуу цээж хэсэг рүү нь түлхээд цохих шиг болсон, ах ирээд бид хэдийг салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 147-148)

Шинжээч эмчийн “хохирогч Д.*******тогоогийн биед учирсан гэмтлийн улмаас шүд бүхлээрээ унах, хүзүүвч углуургаараа хугарах, цөгцний ¼ хувь хүртэл хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ. Бэхлэлтгүйн улмаас гурав, дөрвөн чигт ганхсан сондгой шүд булгарах, хүзүүвчээ хүртэл цоорсон шүдний цөгц эмтрэх, хугарсныг хэдэн ч шүд байсан шүд унасан гэж үзэхгүй” гэжээ. (хх-ийн 49),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Д.*******тогоогийн биед нэг шүдний булгаралт, эрүү, баруун хацарт зөөлийн эдийн няцрал, баруун, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, бусад нэг шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна” гэсэн №09ш/э226 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-49),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.гийн биед баруун хацар, шанаа, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Дээрх хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэсэн №09ш/э225 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-58),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас хохирсон РД:УЗ02281979 сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамрагдсан болохыг танилцуулав” гэжээ (хх-ийн 63)

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Э.оос Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “” баарны гадна хүмүүс зодолдоод байна” гэх мэдээллийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 05 цаг 10 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 9)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/109 дугаартай албан тоотод иргэн Д.*******тогоо РД: нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш яаралтай тусламж 35.396₮, амбулаторын үзлэг 28.350₮, амбулаторын үзлэг 43.000₮, нийт 106.746₮-ийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 16)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/109 дугаартай албан тоотод иргэн Ц. РД: нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш яаралтай тусламж 35.396₮, УХТЭ-ийн амбулаторын үзлэг 95.000₮, мэс засал 2.947.760₮, нийт 3.078.156₮-ийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 18)

            Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд “Эрүүгийн 2404001490071 дугаартай хэрэгт Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.өнхжаргалыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосугай” гэжээ (хх-ийн 19)

            Хохирогч Ц., Д.*******тогоо нарын нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 64-65)

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “хохирогч Ц. 1.15 хувь, Д.*******тогоо нь 1.46 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 64-65)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “С.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 69, 71-81), 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-05/2377 дугаартай албан бичигт “С.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 18.5 дугаар зүйлийн 5, 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлэн, 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байна” гэжээ (хх-ийн 132)

Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан тоотод “онгол улсын иргэн ******* РД:, ПД:Е2958787 Чингис хаан агаарын замын боомтоор 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр улсын хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн байна” гэжээ (хх-ийн 142)

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ЦХШЗ/10 дугаартай хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ад “онгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутаас авсугай” гэжээ (хх-ийн 203)

            Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд “ ******* 02 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох хугацаа дууссан байх тул С.*******ад холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ (хх-ийн 206)

            Хохирогч Д.*******тогоогийн Цагдаагийн байгууллагад гаргасан “Д.*******тогоо миний бие мөрдөн байцаалтын 2404001490071 дугаартай хэрэгт хохирогчоор оролцсон, тус хэрэгт надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй” гэсэн хүсэлт (хх-ийн 209)

            Хохирогч Ц.гийн “Сандагдорж овогтой ******* нь овогтой миний сэтгэл санааны болон эмчилгээний 3.400.000 төгрөгийн зардлыг барагдуулсан тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт (хх-ийн 215,230)

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор “ ******* нь тус хорооны 7-71 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй бөгөөд ээж Д. хамт бүртгэлтэй болохыг тодорхойлов” гэжээ. (хх-н 105)

Иргэний үнэмлэхний “******* овогт *******, РД:, оршин суух хаяг-Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, 7 дугаар байрны 71 тоот” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 100-129, 145, 149-174) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.******* нь хохирогч Ц.гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Д.*******тогоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******тогоо, Ц. нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал болон эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй  байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.******* нь согтуугаар 2025 оны 6 дугаар сарын  30-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “” баарны гадна үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.гийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, түүний биед баруун хацар, шанаа, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

өн тухайн цаг хугацаанд хохирогч Д.*******тогоогийн шанаа хэсэгт гараараа цохиж, түүний биед нэг шүдний булгаралт, эрүү, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-өрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн би тэр 2 залууг хэд хэдэн удаа цохиод найз нарыгаа машинд суулгаад машинтайгаа зугтаасан, айлын хүүхдүүдийг гэмтээсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг,

          -хохирогч Ц.гийн “дээгүүрээ шалдан мөрөн дээрээ шивээстэй залуу баруун гараараа намайг нэг удаа цохиход нь би арагшаа савж унасан. өн тэр залуу шууд *******тогоогийн зүүн талын хацар уруул орчимд 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг,

-хохирогч Д.*******тогоогийн “тэр залуу миний уруулыг баруун эрүүтэй хавсраад баруун гараараа 2-3 удаа цохисон. Тухайн туранхай залуу гэнэт гийн хажуу талаас баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиход газар унасан” гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.ын “******* өөрийгөө хамгаалах гэж тухайн 2 хүүхэд рүү дайрч цохиж байсан” гэсэн мэдүүлэг,

           -гэрч Б.ийн “зүс танил , гэх залуучууд байсан, би зодоон болж байна гэж бодоод нөгөө залуучуудыг түлхээд ахыг босгосон” гэх мэдүүлэг болон хохирогч нарын биед хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №09ш/э225, №09ш/э226 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.******* нь “хохирогч Ц., Д.*******тогоо нарын нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж байгаа дээрх идэвхтэй үйлдэлүүд”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба онгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус тунхаглан заасан.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүдэгч С.******* нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг “” гэх баараар үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц., Д.*******тогоо нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж хохирогч нарын биед нь хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч Ц.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,

өн хохирогч Д.*******тогоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

            Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Д.*******тогоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хохирогч Ц.гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “иний бие нь С.*******аас эмчилгээний зардалд 3.400.000₮ авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. (хх-ийн 230)

Хавтас хэргийн 209 дүгээр талд хохирогч Д.*******тогоогийн ирүүлсэн хүсэлтэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

өн шүүгдэгч С.******* нь хохирогч Ц., Д.*******тогоо нарын эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан зардал болох (3.078.156+106.746=3.184.902) төгрөгийг Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд шилжүүлсэн (хх-ийн 237-238) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.*******тогоо нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ

өн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 950.000 төгрөгөөр тогтоох” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Шүүхээс С.*******ыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар бусдад учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч С.*******ын хувийн байдал (“ ” ХХК-нд түгээгч, борлуулагчаар ажилладаг), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгийн торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар оногдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 (нэг мянга дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 2.000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******ад мэдэгдсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******ад мэдэгдсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******ад урьд авсан “онгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

7. С.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛАА