Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2021/03167/И |
Дугаар | 183/ШШ2022/01858 |
Огноо | 2022-06-09 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/01858
2022 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2022/01858 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.М, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.С.Э.Э -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т.С-дхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1.540.000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.
/Зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э нь Т.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Хариуцагч Т.С нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” ХХК-ийн ойролцоо өөрийн автомашинтай явж байхдаа Э.Э-н нүүр болон нүд рүү гараараа цохиж, машинаас татаж унагаан, өшиглөх зэргээр зодож биед нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун харааны хүүхэн харааны өргөслө, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэл тогтоолоор Т.С г гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж заасан. Уг гэмтлийн Э.Э-н нүдэнд өөрчлөлт орж, нүдний хараа муудсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Болор мэлмий” эмнэлэгт хараа заслын лазерын оношилгоо 75.000 төгрөгөөр хийлгэж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хараа заслын лазер мэс засал 1.465.000 төгрөгөөр хийлгэсэн. Иймд хариуцагч Т.С-с 1.540.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Болор мэлмий эмнэлгийн төлбөрийн баримт, Болор мэлмий нүдний эмнэлгийн Лазерын хараа заслын оношилгоо, үзлэгийн карт, Лазерын хараа заслын хагалгаанд орохыг зөвшөөрсөн тухай, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/419 дүгээр шийтгэх тогтоол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э гэм хорын хохиролд 1.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Т.С нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” ХХК-ийн ойролцоо өөрийн автомашинтай явж байхдаа Э.Э нь нүүр болон нүд рүү гараараа цохиж, машинаас татаж унагаан, өшиглөх зэргээр зодож биед нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун харааны хүүхэн харааны өргөслө, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэл тогтоолоор Т.С-г гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж заасан. Уг гэмтлийн Э.Э нь нүдэнд өөрчлөлт орж, нүдний хараа муудсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Болор мэлмий” эмнэлэгт хараа заслын лазерын оношилгоо 75.000 төгрөгөөр хийлгэж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хараа заслын лазер мэс засал 1.465.000 төгрөгөөр хийлгэсэн. Иймд хариуцагч Т.С-с 1.540.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл нь хурдан хугацаанд эдгэрдэг ба цаашид хараанд нөлөөлнө, хараа муудна гэсэн дүгнэлт гараагүй. Үүгээрээ нүд рүү цохисон үйлдэл нь нэхэмжлэгчийн хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлэх болсонтой шалтгаант холбоогүй байна. Лазерын хараа заслын оношилгоо, үзлэгийн картад өвчтөн Э.Э-н өвчний түүхийг 10 дугаар ангид хараа муудсан, 2011 онд Америкт 2 нүдний хараа тэглүүлэх мэс засал хийлгүүлж байсан байна. 2011 он хүртэл олон жил контакт линз зүүдэг байсан, удамшлын хараа муутай гэж тэмдэглэгдсэн байна. “Болор мэлмий” эмнэлгийн эмчийн онош дээр Э.Э нь гэмтлээс үүдэн хараа муудаж тэглүүлэх болсон гэсэн дүгнэлт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Болор мэлмий эмнэлгийн төлбөрийн баримт, Болор мэлмий нүдний эмнэлгийн Лазерын хараа заслын оношилгоо, үзлэгийн карт, Лазерын хараа заслын хагалгаанд орохыг зөвшөөрсөн тухай, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/419 дүгээр шийтгэх тогтоол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Т.С нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” ХХК-ийн ойролцоо өөрийн автомашинтай явж байхдаа нэхэмжлэгч Э.Э нүүр болон нүд рүү гараараа цохиж, машинаас татаж унагаан, өшиглөх зэргээр зодож биед нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун харааны хүүхэн харааны өргөслөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ.
5. Нэхэмжлэгч Э.Э нь уг эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Болор мэлмий эмнэлэгт хараа заслын лазерын оношилгоо хийлгэсэн 75.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хараа заслын лазер мэс засал хийлгэсэн 1.465.000 төгрөг, нийт 1.540.000 төгрөгийг хариуцагч Т.С нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй юм.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.С-с гэм хорын хохиролд 1.540.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.С-с улсын тэмдэгтийн хураамжид 39.590 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Т.С- с гэм хорын хохиролд 1.540.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.С улсын тэмдэгтийн хураамжид 39.590 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
Ц.ОЮУНБИЛЭГ