| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0996/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1363 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1363
2025 5 22 2025/ШЦТ/1363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч П.Отгонбаатар,
хохирогч С.Д, түүний өмгөөлөгч О.ОБ,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн О-ийн Б-т холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч О.Б нь “***********” ББСБ-д зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тавьсан байсан өөрийн өмчлөлийн ***************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг хохирогч С.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан худалдахаар харилцан тохиролцож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууцны төлбөрт авахаар тохиролцсон түүний өмчлөлийн **************** 38.5 м.кв бүхий орон сууцыг ***************тод худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн өөрийн эзэмшлийн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн ярьж байгаа зүйлийг сонслоо. Худлаа ярьж болохгүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нүүдлийн машин дуудаад орсон. 02 дугаар сарын 01-ний өдөр миний байрыг зарахаар болчихсон, хүнд нэрийг нь шилжүүлээд өг гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө цуглуулаад үлдэгдэл мөнгөө болохоороо нэгмөсөн өөрийн нэр дээр шилжүүлье гэсэн. Тэгэхэд Б “байрыг чинь авах хүн гарч ирж байгаа дээр зарвал зүгээр шүү дээ” гээд надаар амаар бичиг хийгээд авсан. 3 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө цуглуулж өгнө гэсэн боловч чадаагүй. 3 дугаар сарын 13-ны өдөр мөнгөө цуглуулаад очтол “эгчээ банк бус дээр байгаа” гэж хэлсэн. Миний мөнгийг, байрыг авчихаад банк бус яриад эхэлсэн. Яг үнэндээ тэр зээлийн гэрээ худлаа гэрээ хийсэн. Тэр гэрээгээр бэлэн мөнгө авах гэсэн гээд хууль шүүхийн байгууллагад худлаа яриад явсан. Надад байраа өгөөд би гомдолгүй болсон гэж бодож байна. Тэр хооронд олон зүйл болсон. Байрнаас маань хөөхөөр болсон. Өвлийн хүйтэнд байрны хаалган дээр гар гэдэг шийдвэрийг наагаад явдаг байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 10 сард таныг байранд нь оруулахаар болсон. Аль 8 сард эхнэрийнхээ нэр дээр байраа шилжүүлсэн байсан. Би төрийн байгууллагад итгэсэн байхад энэ өвлийн хүйтэнд хаашаа явах юм гээд аргаа бараад цагдаад гомдол гаргасан” гэв.
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дгийн амьдарч байгаа байрыг ажлын хөлсөнд авсан. Ажлаа явуулахын тулд банк бусад тавьсан. Зар тавьтал Д зуучлалаар дамжин орж ирсэн. Дгийн 1 өрөө байрыг үзээд зөрүүгээ тохироод ярилцъя гэсэн. Би 1,500,000 төгрөгөөр өгсөн. Д эгч 1,900,000 төгрөгөөр авсан. Би хэлэхдээ “байрыг Банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Таны байрыг мөн барилгад оруулна” гэж хэлсэн. “Үлдэгдэл мөнгөө болгоод хэлээрэй. Би барилгын ажил хийж байгаа тул зээл аваад байрыг нь чөлөөлж болно” гэж аман яриа болсон. Д эгч “доошоогоо ярьчих” гэхээр нь 1,300,000 төгрөгөөр бодож өгсөн. Гэрээ хийх гээд нотариат орсон. Нотариатын шаарддаг зүйл бол ордерийн эх хувийг шаарддаг. Ингээд эх хувь байхгүй болохоор хоорондоо тохиролцож иргэн хоорондын тохиролцоо гэдэг зүйлийг байгуулсан. Банк бус санхүүгийн байгууллагад эх хувь нь байсан. Тэр үед надад мөнгө шаардлагатай байсан тул Д эгчийн байрыг зарах хүнээ олсон байсан. Ингээд бид хэд харилцан тохиролцоод иргэд хоорондын тохиролцоо хийсэн. Боломжтой байсан бол худалдах худалдан авах гэрээ байгуулах байсан. Боломжгүй гэдгийг мэдэж байгаа болохоор иргэд хоорондын гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Би 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд “би энэ байрны өмчлөлийг тан руу шилжүүлье. Тэр хугацаандаа үлдэгдэл мөнгөө зохицуулаарай. Оюунбилиг гэдэг хүн рүү би байрыг чинь шилжүүлж өгөөд авсан мөнгөөрөө би ажлаа хийх шаардлагатай” гэдэг саналыг хэлээд харилцан зөвшөөрөөд 3 дугаар сарын 01-ний өдөр уулзсан. Д “эгч нь бол мөнгөө бэлдэх боломжтой юм шиг байна аа” гэхээр нь би “миний ажил бол ингээд жаахан удаашрах гээд байна” гэж хэлсэн. Тэгтэл “За тэгвэл хоёулаа иргэд хоорондын тохиролцоо гэдэг юмаар гэрээгээ шинэчлээд гэрээ хийе” гэсэн. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэд хоорондын гэрээг шинэчлэн зээлийн гэрээ байгуулсан. Би хохирогчоос 75,000,000 төгрөг зээлсэн болоод хүүд нь амьдарч байгаа байранд суух ёстой гэх байдлаар гэрээ байгуулсан. Үүнээс хойш ажлын маргаанаар ажил удааширч байсан. 2020 онд Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Тухайн үед очиход надад “эвлэрлийн гэрээ байгуулчих. Тэгвэл хэргийг чинь хаая” гэсэн. Энэ талаар Д эгч над руу бас “эвлэрлийн гэрээ байгуулъя” гээд мессеж бичсэн. Энэ цагаас эхлээд аргагүйн эрхэнд эвлэрлийн гэрээ 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Мөн адил бэлэн мөнгө өгчихөөрөө тохиролцоод эвлэрлийн гэрээ хийсэн. Тэр өдрөөс хойш бид хоёр энэ байдлаараа маргаантай байгаа. Хохирогч 113,000,000 төгрөгийн төлбөр авагч болсон. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийж миний бүх зүйлд хориг тавьсан. Би эгчтэй уулзаад “байр авах юм уу, мөнгө авах юм уу” гэж асуусан. “***********” дээр төлж байгаа би энэ байрыг би угаасаа “***********” ББСБ-аас холдуулаагүй. Мөнгөө төлөх боломжгүй учраас би хүүг нь төлөөд байж байна. Одоо ер нь надад аягүй хэцүү болоод байна” гэж хэлэхэд “Би мөнгөө авна гэж байр сууриа илэрхийлж байсан”. Тэгвэл би таны амьдарч байгаа байрыг худалдан борлуулаад мөнгийг нь гаргуулаад өгье гэсэн. Тэгтэл “Би байраа авна” гэж байсан. “Тэгвэл та ядаж энэ шүүхийн шийдвэрээ түдгэлзүүлээч дээ, би “***********” ББСБ-ын төлбөрийг төлөх надад хугацаа хэрэгтэй байна” гэдэг санал тавьсан. Үүний дараагаар шүүхийн шийдвэр дээр өдөр болгон очоод төлбөрөө авна гэж байсан. Тэгээд би гэрийнхээ хүнтэй уулзаж ярилцаад тохироод Д эгчтэй уулзсан. Очиж уулзах гэхээр хаалгаа тайлж өгөөгүй. Оройн цагаар хаалгаа тайлахгүй байсан. “Хүнд үзүүлбэл танд мөнгийг чинь өгөөд бид хоёр асуудлаас нэг мөсөн гарна” гэхэд “Би байраа авдгаараа авна. Чи явдаг газраараа яв” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2021 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан чөлөөлж өгөөч ээ гэдэг байдлаар гомдол гаргасан. Гомдол нь бол гурван шатаар хэлэлцээд Д бид хоёрын хооронд бэлэн мөнгөний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хүмүүс юм байна. Энэ хүн нь одоо өмчлөгч нь биш юм байна” гээд Дээд шүүхийн тогтоол гарсан. Би гүйцэтгэх хуудас бичүүлж очоод ажиллагаа хийлгээгүй. Бид хоёрын хооронд ийм асуудал байгаа. Хоорондоо муудалцсан болохоор нэг сар түдгэлзүүлье гэж бодсон. Тэрнээс хойш нэг 3-4 удаа түдгэлзүүлээд энэ эрүүгийн хэрэгт холбогдсон журмаараа би яллагдагчаар татагдсан байгаа учраас энэ хэрэг маргааныг нэг тийш нь болтол энэ хэрэг шийдвэр гүйцэтгэлийн албадан чөлөөлөх ажиллагааг би түдгэлзүүлж өгөөч ээ гээд хүсэлт өгчихсөн. Тэр хүсэлт маань хэвээрээ байгаа. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хүн миний байранд 2019 оноос хойш амьдарсан. Амьдарч байхдаа дарамталж, хөөж туусан зүйл байхгүй. Маргаан бол явж л байсан. “***********” ББСБ-д 123,000,000 төгрөгийн төлбөртэй байсан. 2 өрөө байр, 3 өрөө байр гээд хоёр байр байсан. Тухайн төлбөрийг яагаад төлөх гээд байсан бэ гэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны шүүхээс “***********” ББСБ-аас үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаагаа төлөхгүй байна гээд байрыг чинь худалдан борлуулъя гэж үнэлгээ явуулж эхэлсэн. Би “***********” ББСБ-тай эвлэрсэн. Эвлэрлийн гэрээний хугацаандаа төлж чадаагүй учраас дуудлага худалдаа явагдах болсон. Эхний ээлжид 70 хувиар дараагийн удаа 50 хувиар дуудлага худалдаа явуулахаар болсон. Тэгэхээр нь би хүнээс мөнгө зээлээд “***********” ББСБ-ын өр төлбөрөө төлсөн. Үүгээрээ би хоёр байраа хямдхан өгөөд явуулахгүй болсон. Нөгөө талаараа Д гэдэг хүнд үүргээ гүйцэтгэхийн тулд өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Тэгэхээр би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт өгсөн. “Би энэ төлбөрөө төлсөн. Дд төлбөр төлөх үү, байраа үлдээх үү. Би энэ хүнд хатуурхаж чадахгүй байна. Эхний ээлжид хөрөнгийн эрхийг сэргээгээд өгөөч” гэсэн. Хэрэв би тохиролцоонд хүрэхгүй бол тухайн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад Д гэдэг хүний төлбөрийг нь төлчихье” гэж хүсэлт өгсний дагуу шүүхийн шийдвэр шийдсэн. Тухайн үед өөртөө шилжүүлэх боломж байгаагүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр дээр одоо 30,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гэх мэт төлбөр байсан. Тэгэхгүй бол тэр төлбөр дээрээс ахиад л нөгөө Дгийн нөгөө төлбөр төлөх гэж байгаа асуудал нь орж ирэх гээд байсан. Би авсан юм чинь гэр бүлийнхээ хүн рүү шилжүүлчихье гээд би авангуутаа гэр бүлийнхээ хүн рүү шилжүүлээд жинхэнэ утгаар одоо Д эгчтэй байр бол байр мөнгө бол мөнгө гэдэг байдлаараа тохиролцъё гэж бодсон. Би “***********” ББСБ-ын төлбөрийг төлөхийн тулд хувь хүнээс өндөр хүүтэй зээл авсан. Тэр мөнгөө төлөхийн тулд эхнэрийнхээ нэр дээр барьцаалбар хийж Ц гэдэг хүнд би Д гэх хүний байрыг тавьсан. Цын төлбөрөө төлөөд дууссан. Одоо Д эгчтэй тохиролцох гээд шүүхийн хэмжээнд ирсэн. Д надад 12,000,000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ мөнгө чинь боломжтой юу гэхэд боломжтой гэсэн. Эрхээ сэргээлгэх гэхэд “Гэмт хэргийн шинжтэй байна гээд удаа дараа гомдол гаргаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нарыг Авлигатай тэмцэх газар дээр дуудсан. Би Авлигатай тэмцэх алба дээр хоёр удаа очиж тайлбар өгсөн” гэсэн. Байрыг авбал үндсэн үнэ дээрээ авна гэж 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. 12,000,000 төгрөг нь өгөх ёстой мөнгө. 18,000,000 төгрөгт өөрөө өгнө гэж тохирсон. “Би шийдвэр гүйцэтгэл дээр байраа авна гэхээр та байраа үзүүлсэнгүй. Би танд байр өгөхгүй бол 113,000,000 төгрөгийн төлөө 30,000,000 төгрөг өгөхгүй юм байна. Байраа авбал та 30,000,000 төгрөг надад өгөх юм байна гэх анхны тохироо хийгдээд шүүхийн тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Шүүхийн шийдвэр дээр асуудал гарсан. Би байраа өгнө. Надад 30,000,000 төгрөг өгнө гэсэн зүйл болсон. Энэ маргааны эцэст бид хоёрын харилцаа муу байгаа. Миний хувьд өгнө гэсэн байраа бусдад худалдаж байхгүй болгоогүй. “***********” ББСБ байрыг дуудлага худалдаанд оруулах гэж байхад би хамгаалаад хүнээс мөнгө зээлээд авч үлдсэн. Би өмнөх 7 хоногт байраа шилжүүлсэн. Байр өгөх үүргээ хүлээж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу 113,000,000 төгрөг төлөх байсан учраас дахиад зээл тавьж хүүний эрсдэл орохгүй гээд эхнэрийн өмчлөлөөс Дд шилжүүлсэн. Би тухайн үед 12,000,000 төгрөг аваад төлбөрт хийгдсэн. Анхны санаа Д гэдэг хүнийг залилах санаа бодол байгаагүй. Таны 3 өрөөний баруун талд барилга барьж байгаа. Надад мөнгө хэрэгтэй учраас тантай ийм гэрээ байгуулж байгаа гэдгээ хэлж байсан. “Миний байр банк бус дээр байгаа. Би яг одоо май гээд өгч чадахгүй” гэхэд “тохиролцож болно. Боломжтой хугацаагаа хэл” гэсэн. 1-2 сарын хугацаанд суурийн ажил гарчих юм чинь би дараагийн сард захиалгаа авчихна. Тэгээд “***********” ББСБ-ын төлбөрийг Дгээс авах 12,000,000 төгрөгөө нэмээд авах боломжтой гээд ярилцаж авсан. Ордер байгаагүй тул үнэнээ хэлсэн. Лавлагаагаа бариад яваад байх хэцүү. Банк бус дээрээ очсон. “Би зээл авсан хүн байна. Би энэ хүнд байраа зараад энэ хүний нэг өрөө байрыг авч байгаа. Би бэлэн мөнгө авна. Түүгээрээ төлбөрөө төлнө” гэж хэлээд ягаан гэрчилгээгээ харуулаад иргэд хоорондын тохиролцоо байгуулсан. Хамтран амьдарч байсан хүн нь хамт явж байсан. Анхнаасаа учир байдлаа тайлбарласан тул ийм зүйл болно гэж бодоогүй. Миний хувьд тодорхой тайлбарлаж чадсан байх. Би гэм буруугаа хүлээхгүй. Надад банк бус дээр байсныг хэлсэнгүй гээд цагдаад өгсөн. Хохирогчийг буруутгахгүй. Үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж бодож байна. Би гэмшээд байрыг шилжүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж байраа шилжүүлсэн. Би бэлэн мөнгөөр шийдэж болох байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ***************дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч С.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 163-164, 167-168-р хуудас, 2-р хх-ийн 234-235 хуудас/, гэрч А.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 178-179-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 178-179 хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Д, Ц.О нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 222-230 хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр С.Д, О.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 24-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн СБ1-23-1350 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 48-63-р хуудас/, “***********” ББСБ-ийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23/А-138 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 65-106-р хуудас/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 222-230-р хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/12335 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 233-234-р хуудас/, гэрч Ю.Оын мэдүүлэг /2-р хх-ийн 176-177-р хуудас/, гэрч Б.ОБийн мэдүүлэг /2-р хх-ийн 186-р хуудас/, гэрч Б.Чын мэдүүлэг /3-р хх-ийн 8-р хуудас/, гэрч Б.Хгийн мэдүүлэг /3 хх-ийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч иргэн хоорондын тохиролцооны гэрээ /1-р хх-ийн 16-17-р хуудас/, Худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 18-19-р хуудас/, “***********” ББСБ-ын “Зээлийн барьцаанаас бүртгэлээс хасуулах тухай” албан бичиг /1р хх-ийн 84-р хуудас/, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын Төрийн байгууллагуудын лавлагаа /1-р хх-ийн 133-р хуудас/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 152-154-р хуудас/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 222-230-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримтыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 1-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /1-р хх-ийн 11-р хуудас/, Иргэн хоорондын тохиролцооны гэрээ /1-р хх-ийн 16-17-р хуудас/, Худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 18-20-р хуудас/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0****дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-ийн 22-23-р хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Дгээс 75,000,000 төгрөг хүлээж авсан талаарх баримт /1-р хх-ийн 24-р хуудас/, Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 33-р хуудас/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1-р хх-ийн 45-46-р хуудас/, гэрч А.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 174-175-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 60-61-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэгдэл /2-р хх-ийн 62-р хуудас/, гэрч Б.Дгийн мэдүүлэг /2-р хх-ийн 104-105-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 109-169-р хуудас/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /2-р хх-ийн 133-137-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 196-р хуудас/, хохирогч С.Дгийн мэдүүлэг /2-р хх-ийн 233-234-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /2-р хх-ийн 230-р хуудас/, гэрч Б.Чын мэдүүлэг /3-р хх-ийн 8-р хуудас/, гэрч Б.Хгийн мэдүүлэг /3-р хх-ийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил Худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 18-20-р хуудас/, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /1-р хх-ийн 101-р хуудас/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирармжийн хуулбар /2-р хх-ийн 115-116-р хуудас/, гэрч Б.ОБийн мэдүүлэг /2-р хх-ийн 186-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт, түүний хавсралт /2-р хх-ийн 196, 199, 205, 211-р хуудас/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагийн хүсэлт /2-р хх-ийн 225-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч С.Д нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч О.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Бт холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч О.Б нь “***********” ББСБ-д зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тавьсан байсан өөрийн өмчлөлийн ***************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг хохирогч С.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан худалдахаар харилцан тохиролцож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууцны төлбөрт авахаар тохиролцсон түүний өмчлөлийн **************** 38.5 м.кв бүхий орон сууцыг ***************тод худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн өөрийн эзэмшлийн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Д, О.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 24-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн СБ1-23-1350 дугаартай: “...Шинжилгээний объектын 2019 он 02 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 72,665,185 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 48-63-р хуудас/,
- “***********” ББСБ-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/А-138 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 65-106-р хуудас/,
- Хохирогч С.Дгийн: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хороолол 35-505 тоот 38.5 м.кв бүхий өөрийн эзэмшлийн орон сууцыг томруулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сард интернэт зараас орон сууц зарна мөн солилцоно гэсэн зарын дагуу өөрийгөө Б гэх хүнтэй холбогдсон тэгээд Б нь эхнэрийн хамт манай орон сууцыг ирж үзэн боломжтой юм байна гээд явсан тэгээд миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзсэн мен надад Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо 412 6 тоот 80.27 м.кв бүхий орон сууцыг надад шилжүүлж өгөхөөр тохирсон ингээд би өөрийн байрыг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн, харин Бямбадэлгэр м.кв-ийг 1,300,000 төгрөгөөр тооцож 104,910,000 төгрөгөөр тохиролцож миний зүгээс зөрүү болох 29,910,000 төгрөг өгөхөөр болсон тэгээд би эхлээд 18,550,000 төгрөгийг Бийн данс руу шилжүүлсэн ингээд үлдэгдэл үлдсэн ингээд би үлдэгдэл мөнгөө өгөхөөр уулзаж орон сууцуудыг шилжүүлж авахаар болоход Б нь надаас миний байр болон орон сууцыг шилжүүлж авсны дараа буюу 1 сарын дараа дээрх байрыг банк бус санхүүгийн байгууллагад байгаа талаар хэлсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм гэсэн 3 сарын дараа чөлөөлөөд өгнө гэсэн нэг ёсонд надаас байр болон мөнгө авч дээрх байранд оруулсны дараа ийм зүйл ярьсан анхнаасаа намайг залилах зорилготой байсан гэж үзэж байна мөн өдийг хүртэл намайг хуурч удахгүй шийдвэрээр хураагдах дээрээ тулж миний бие эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохироосон болно. Надад зөвхөн хуулбар үзүүлсэн гэтэл тэр нь Бийн нэр дээр байгаа боловч захиран зарцуулах эрхгүй болсон байсныг сүүлд мэдсэн. Энэ нэг ёсондоо бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж надад итгэл төрүүлж хуурч мэхэлсэн байна. Тухайн орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгааг мэдээгүй миний байрыг бусдад шилжүүлж мөн бэлэн мөнгө аваад, сүүлд надаас үлдэгдэл мөнгийг авах үедээ барьцаанд байгаа талаар хэлсэн тэгэхэд нь би чи юу яриад байгаа юм бэ? гээд асуудал үүссэн тэгээд банк бусын өрийг дарсны дараа танд шилжүүлж өгнө гэсэн боловч одоог хүртэл шийдээгүй байна. Ер нь бол надад тухайн орон сууцыг худалдан борлуулахдаа захиран зарцуулах эрхгүй байсан гэж бодож байна... О.Бээс би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 412 дугаар байрны 6 тоот 80.27 м.кв байр бүхий 3 өрөө байрыг нэхэхэд улмаар надад уг байр нь “***********” ББСБ-д байгаа удахгүй байраа суллаад танд гаргаад егне та хэрвээ надад итгэхгүй бол хоёулаа зээлийн гэрээ хийж баталгаажуулъя гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед зөвшөөрөөд түүнтэй хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэцээгүн сургуулийн дэргэд байрлах Нотариатын газарт очиж хоорондоо тухайн байрны асуудал буюу өөрийнхөө байрыг надад өгөх болон түүнтэй холбоотой мөнгө шилжүүлэгтэй холбоотой асуудлыг баталгаажуулах зорилгоор “зээлийн гэрээ” байгуулсан. Миний бие 2019 оны 03 дугаар сар хавьцаа байх гэж санаж байна би иргэн О.Бт байрны зөрүү 11,000,000 төгрөгийг өгөөд улмаар орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх талаар хэлэхэд иргэн О.Б нь надад тухайн үед уг орон сууц байр нь *********** ББСБ-ийн барьцаанд байгаа талаар хэлсэн... Чи миний юмыг заруулаад л байдаг чи надаа ямар баталгаа хийж өгөх юм бэ гэхэд би гараар бичээд өгье гээд баталгаа хийсэн байдаг. Баталгаа хийсэн баримтаа энэ хүн худалдах худалдан авах гэрээ гэж яриад байна. Би Бтэй ердөө худалдан авах гэрээ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163-164, 167-168, 2-р хх-ийн 234-235-р хуудас/,
- Гэрч А.Мийн: “...хамгийн анх С.Д гэх хүн нь манай Буян-Ухаа дахь орон сууцыг зарна гэсэн зарын дагуу яриад өөрийн Сүхбаатар дүүрэг дэх байраар бартер хийж зөрүү тохиръё гэж холбогдсон тэгээд тэр байрыг анх нөхрийн хамт очиж үзээд м.кв нь 1,970,000 төгрөг гэсэн тэр байр нь нийтийн байр шиг байр байсан ба би тухайн үед тэр байрыг авахгүй гээд явсан ингээд би жирэмсэн байсан ба 3 хоногийн дараа төрсөн тэрнээс хойш уулзаагүй гэтэл 1 жил 6 сарын дараа Хан-Уул дүүрэг дэх орон сууцыг С.Дд зарсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 175-р хуудас/,
- Гэрч Ц.Оийн: “...манай хүүхэд үнэгүй.мн сайтаас орон сууцны зар хараад надтай хамт тэр байрыг очиж үзсэн ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хамт очиж үзээд тэгээд худалдан авсан тус байрыг 70,000,000 төгрөгөөр худалдан авсан, харин гэрээ байгуулахдаа С.Д гэх эзэмшигчтэй нь хамт нотариат орж гэрээ хийж худалдан авсан. ...тухайн орон сууцыг худалдан авах гэрээ байгуулахад л анх уулзсан тэгээд энэ байр өөрийн чинь нэр дээр биш юм байна, эхлээд өөрийнхөө нэр дээр шилжүүл тэгээд авъя гэсэн чинь надад яаралтай мөнгөний хэрэг байна, шууд эзэмшигчээс нь шилжүүлээд авчих гээд С.Д гэж хүнээс авсан харин гэрээн дээр төлбөрийг Бийн Хаан банкны данс руу шилжүүлнэ гэж тусгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 178-179-р хуудас/
- Гэрч Б.Бын: “...О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буян-Ухаа 412 дугаар байр 6 тоотод байрлах 80.7 м.кв талбай бүхий Ү-2206059130 улсын бүртгэлийн дугаартай 00670431 гэрчилгээний дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалан 55,000,000 төгрөгийн зээлийг авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 182-р хуудас/,
- 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Д, Ц.О нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 142-144-р хуудас/,
- Ц.Оийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 145-147-р хуудас/
- О.Бийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 222-230-р хуудас/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/12335 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 233-234-р хуудас/,
- Гэрч Ю.Оын: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн С.Д нь тухайн Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны 412 дугаар байрны 6 тоот 80.27 м.кв орон сууцыг өөрийн нэр дээр буюу өөрийн өмчлөлд шилжүүлж авмаар байна гэдэг байсан. Шүүхийн шийдвэрээр иргэн С.Дд 113,000,000 төгрөгийг О.Бээс авахаар шийдвэр гарсан боловч иргэн С.Д нь тухайн үед байрны мөнгө аваг гэхээсээ илүү орон сууцыг өөрийн болгох сонирхолтой байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 176-177-р хуудас/,
- Гэрч Б.ОБийн: “...О.Б нь дээрх орон сууцыг өөрийн сайн дураар худалдан борлуулж “***********” ББСБ болон хохирогч С.Д нарын төлбөрийг барагдуулах хүсэлт гарган дээрх орон сууцыг ББСБ-с чөлөөлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирогч С.Дгийн хохирлыг барагдуулаагүй...” гэсэн /2-р хх-ийн 186-р хуудас/,
- Иргэн Д.Бгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан “...2019 онд Сүхбаатар дүүргийн 5 хорооны 1 өрөө байрыг оролцуулаад 3 өрөө байраар солих тухай зарын дагуу С.Дтэй ярьсан. Тэр үед О.Бийн 3 өрөө байрны ордер болон гэрчилгээ байхгүй байсан учраас *********** ББСБ дээр барьцаанд байгаа гэж Дд хэлээд тухайн бид 2 банк бус дээр ахиж зээлийн гэрээ болон ордерын эх хувийг үзээд явцгаасан. Дараа нь барьцаанд байгааг мэдэж байсны учраас иргэд хоорондын тохиролцоо болгон гэрээ хийсэн болно. Эдгээрийг гэрчилж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /2-р хх-ийн 197-р хуудас/
- Гэрч Д.Бгийн: “...Би иргэн С.Дг одоогоос олон жилийн өмнө нь гар утсаар юм асууж танилцаж байсан. Түүнтэй жирийн нэг найзын харилцаа хамааралтай болно. Би иргэн О.Б гэх хүнийг танина. Хэзээ танилцаж байсан талаар санахгүй байна. ...2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Б над руу гар утсаараа залгаад уулзъя гэж хэлсэн. Тэгээд О.Б нь надад намайг цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж хэлсэн. Харин юуны талаар мэдүүлэг өгөх талаар надад хэлээгүй, би иргэн О.Бт ямар нэгэн бичиг гараар бичиж өгсөн талаар, мөн хоорондоо юу ярьсан талаар юу ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 236-р хуудас/
- Гэрч С.Нгийн: “...Манай нөхөр болох Д.Б нь ...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тархины зүүн талдаа цус харвалч өгч Улсын 3 дугаар эмнэлэгт эмчлүүлсэн. Түүнээс болж одоо Д.Бгийн ой санамж муудаж, ярьж хэлэх чадвар нь муудсан. Одоо эмнэлгийн хяналтад, эхнэрийн асрамжинд байгаа. ...Энэ баримтанд дурдагдсан зүйлийг би өөрөө бичсэн. Нөхөр Д.Б надад огт хэлж өгөөгүй. Тухайн өдөр Б надад ноороглож өгсөн бөгөөд “Б энийг бичиж чадахгүй тул та бичээд өгчих” гэж надад хэлсэн. Тэгээд би түүнээс “Болох юм уу” гэж асуухад О.Б нь надад “Болно” гэж хэлсэн. Тэгээд би бичсэн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 239-р хуудас/
- Гэрч Б.Чын: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манайхаас иргэн С.Дгээс нь мэдэгдэл өгөх бүрд иргэн С.Д нь зөрүүлж манай байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт гаргадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хохирогч С.Д нь орон сууцны байрны зөрүү мөнгө гэх 30,000,000 төгрөгийг иргэн О.Бт өгч улмаар дараа нь **********80.27 м.кв орон сууцыг О.Б нь С.Дд өгөхөөр тохиролцож байсан боловч сүүлдээ аль аль нь тохиролцоондоо хүрээгүй. Одоо О.Б нь 30,000,000 төгрөгийг С.Дгээс аваагүй С.Д нь О.Бээс тухайн орон сууцны байраа аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 8-р хуудас/,
- Гэрч Б.Хгийн: “...гүйцэтгэх ажиллагааны хуудсанд заагдсанаар 114 сая төгрөгийг нэхэмжилдэг ба орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас маргаан бүхий байрыг шилжүүлж хоёр ажиллагааг зэрэг шийдвэрлэх боломжтой гэж илэрхийлж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 10-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоогдохгүй байна гэж мэтгэлцсэн. Үүнд:
Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Ц.Оргилоос: “Гэмт хэргийн шинж нь “бодит байдлыг нуух” гэж байгаа. Бодит байдал нь тухайн орон сууцыг О.Б захиран зарцуулах эрхгүй байсан тухай асуудал. Үүнийг хохирогчид хэлээгүй асуудал байгаа. Энэ асуудлыг би хэлж өөрт нь тайлбарлаж байсан гэдгээ нотлохын тулд утсан дээр үзлэг хийх хүсэлт өгсөн. Чат бичсэн зурагт нилээд ач холбогдолтой нотлох баримт байдаг. Лавлагаа шаардаж, зээлийн гэрээ байгуулахтай холбоотой зүйл ярьсан. Энэ зүйлийг тодруулахаар хүсэлтийг шийдвэрлэсэн бол өнөөдөр энэ хэрэг өөрөөр харагдах байсан. Хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Анхнаасаа орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар баталгааждаг зэргийг хохирогч мэдэхийн дээдээр мэддэг. Иргэд хоорондын тохиролцооны гэрээгээр талууд Худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан байгаа. Хохирогчийн зүгээс нотариатаар батлуулах шаардлага тавьж болох байсан. Байгуулсан гэрээнээс харахад “тухайн үед энэ орон сууцыг нотариатаар батлуулаад албан ёсоор Худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй байсан гэдгийг С.Д мэдэж байсан байгаа” гэх агуулга байгуулсан гэрээнээс тодорхой харагдаж байна. Зээлийн гэрээний асуудал дээр талууд барьцаанд байгааг мэдээд гэрээ байгуулсан байна. Тэгээд барьцаанаас чөлөөлж чадаагүй байна. Гэрээнээс татгалзаж, гэрээгээ цуцалж байгаа гэх зүйл байна. Миний харснаар гэрээгээ цуцалсан байна гэж үзэж байна. Зээлээ төлөхгүй бол энэ орон сууцаар чинь төлүүлнэ гээд гэрээ байгуулсан байна. Үүнийг Иргэний хэргийн анхан шатны шүүх эвлэрлийг баталгаажуулсан байдаг. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хараахан хаагдаагүй байна. Эвлэрлийн гэрээг хохирогч “хэргээ хаачихъя, зээлийн гэрээ байгуулъя” гэсэн байдаг. Д нэг бол орон сууцаа авна, нэг бол мөнгөө авна гэдэг. Үүнээс болоод байраа өгөх үү, мөнгөө өгөх үү гээд эргэлзээд яваад байдаг. Энэ байдлаас харахад Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсныг ойлгоод тохиролцсон. Дараа нь өмнөх гэрээгээ цуцлаад зээлийн гэрээ байгуулсан. Хэргийн агуулгад иргэний харилцаа гэж харах боломжтой тул түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна” гэж,
Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас: “Миний үйлчлүүлэгч Дгийн орон сууцыг шилжүүлж аваад Мт шилжүүлсэн нь залилах гэмт хэрэг гэж оруулдаг. Энэ гэмт хэрэг нь хуурамч бичиг баримт ашиглан Мт шилжүүлсэн нь гэмт хэрэг төгс үйлдсэн байна гэж дүгнэлт оруулдаг. Тус маргаан нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн. 2019 оны 02 дугаар сард зээлийн гэрээ, 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ, 5 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлээ батлаад шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ байдлаас харахад хохирогчийн хувийн байдал нь анх удаа Орон сууц худалдан авах гэрээ байгуулаагүй юм байна. 4 удаа байр шилжүүлсэн байдаг. 2019 онд өөрөөсөө 20 насаар дүү хүнтэй Худалдах, худалдан авах гэрээ хийсэн байж анх удаа уулзсан хүндээ итгэсэн. Лавлагаа хараад итгэсэн гэж байгаа бодит байдалтай нийцэж байна уу. Хохирогч мэдүүлгийнхээ үнэн зөвийг нотолж чадаж байна уу. О гэдэг хүнтэй 75,000,000 төгрөгөөр өөрийнхөө нэг өрөө байрыг худалдан худалдан авах эрхтэй хоёр гэрчилгээгээ солилцоод Худалдах, худалдан авах гэрээ хийсэн хэрнээ яагаад Бтэй гурван өрөө байрыг Худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй юм бэ. Гэрчилгээ байхгүйг мэдэж байсан. Бодит байдлаа хохирогч өөрөө гуйвуулаад байна. Энэ хэрэг нь Улсын Дээд шүүх хүртэл явсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа. Энэ захирамж шийдвэр нь 2020 оны 9 дүгээр сард гарсан байдаг. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эвлэрэл баталсан шүүгчийн захирамж гарсан. Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг худалдан авах зорилгоор хохирогчийг залилсан гэж байна. Шүүгдэгч хохирогч нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ хийсэн зүйл нэг ч байхгүй. Улсын яллагч яллах дүгнэлтдээ худалдан авах зорилгоор, худалдан борлуулах зорилгоор гэдэг үг нэмээд байгаа болохоос биш байр солих тохиролцоо яваад байгаа. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх, Нийслэлийн давж заалдах шүүх, Улсын Дээд шүүхээс гарсан бүх тогтоолууд дээр зээлийн гэрээний асуудлууд яригддаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 114,000,000 төгрөг авах гээд байдаг. Үүнээс харахад хэн хохироод байгаа юм бэ. 104,000,000 төгрөгт байраа зараад байгаа. Тэгснээ эргүүлээд 114,000,000 төгрөгийн өрөнд орсон ч байх шиг. Энэ хугацаанд энэ хүнийг залилаад өдийг хүрсэн боловч энэ байранд С.Д амьдарсаар байгаа. Энэ байдлаар С.Дг хуурч мэхлээд өгөхгүй байгаа байх гээд нөгөө нэг санаа зорилго чинь үгүйсгэгдээд байна. Үүнийг эрхэм шүүгч харж үзнэ үү. Хохирогчийн өмгөөлөгч нь хэлж байна. Иргэний хэргээр шийдвэрлэж байвал Эрүүгийн хэрэг нь яригдахгүй. Гэтэл өнөөдөр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр С.Д гомдолтой байна гэж гомдол гаргасан хэрнээ Улсын Дээд шүүхэд 2023 оны 02 дугаар сард, мөн 2023 оны 01 дүгээр сард Давж заалдах шатны шүүхэд маргаад байдаг. Гэрээгээр халхавчилж залилсан гэж байна. Гэрээний үйлдлээр халхавчлан залилсан гэмт хэргийн гол шинж нь “гэрээний нөхцөл анхнаасаа биелэгдэх боломжгүй эсвэл эдгээрийг биелүүлэх зориудаар хөөсрүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээс захиран зарцуулж бусдад өгөх өгөхгүй” гэх субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон байх явдал юм. Анхнаасаа С.Дг залилах талаар санаа сэдэл байгаагүй ба гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй гэж үзэж байна” гэж,
Хохирогч С.Дгийн өмгөөлөгч О.ОБээс: “Шүүх хуралдаанд улсын яллагчтай нэг байр суурьтай байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь эрх зүйн байдлаа дордуулж байна гэж үзэж байна. Энэ бодит байдлаа яаж нуун дарагдуулж байна гэвэл “***********” ББСБ-д хохирогчтой солилцох байсан байраа барьцаанд тавьсан байсан. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогч шүүгдэгч нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн. Байр солилцох гэрээгээ дараа нь хийсэн. Эхнэрийнхээ нэр дээр байраа шилжүүлсэн нь том нотлох баримт юм. Гэрээ хийсэн байж бусдын байранд хууль бусаар амьдарч байгаа юм шиг байдал үүссэн байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана” гэж заасан байдаг. Өнөөдөр гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа учраас иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэж хийх үндэслэл бол байхгүй байна. Энийг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байхад иргэний харилцаа гэдэг тал руу ойлгож байна. Мөрдөн шалгах ажиллагаа маш сайн хийгдсэн. Дээд шүүхээс гэмт хэргийн шинжтэй байна гээд ирсэн. Буцааж өгөхгүй байгаа нь харагдаад байгаа ба энэ асуудал шийдэгдээгүй. 18,000,000 төгрөг төлөх шаардлагагүй. Өөрийнхөө байрыг авсан байж хүнд төлбөр төлөх учир байхгүй. Эрх зүйн ухамсартай холбоотой тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж,
Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бийн үйлдэлд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийжээ. Үүнд:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дүгнэн О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “***********” ББСБ-д 18/99 дугаартай зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд тавьсан ****************80.27 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээний хуулбарыг хохирогч С.Дд үзүүлж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдахаар тохиролцож улмаар түүний эзэмшлийн 72,665,185 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 11 дүгээр хороолол 35 дугаар байрны 505 тоот 38.5 м.кв бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж өгч, 18,550,000 төгрөгийг шилжүүлэн өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан боловч тухайн эд хөрөнгийг хохирогч С.Дд шилжүүлэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг Далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа гэмт хэргийн шинжийг хангагддаг.
Өөрөөр хэлбэл, О.Б нь ****************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг С.Дд шилжүүлэн өгөх боломжгүй, “***********” ББСБ-д 18/99 дугаартай зээлийн гэрээний барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж тухайн орон сууцыг С.Дд шилжүүлэн өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 91,215,185 төгрөгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч өөрийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулж өөрт эдийн засгийн ашигтай байдлыг бий болгосон бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлүүлсэн боловч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох А.Мийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “***********” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн ****************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч С.Дд худалдахаар харилцан тохиролцож улмаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөрт авахаар тохиролцсон түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 11 дүгээр хороолол 35 дугаар байрны 505 тоот 38.5 м.кв бүхий орон сууцыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “АВ” 603 тоотод худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн өөрийн эзэмшлийн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж мэтгэлцсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаарх талуудын мэтгэлцсэн байдлыг харгалзаж дараах байдлаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокуророос шүүгдэгч О.Бийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зөв байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь хохирогч С.Дд ****************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг худалдахдаа тухай орон сууц нь “***********” ББСБ-ийн зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тавьсан байсан талаар хэлсэн бөгөөд С.Д нь мэдэж байсан гэх баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн О.Б болон С.Д нарын фэйсбүүк чатаар харилцаж байсан гэх зурвасуудыг шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгч хэрэгт хавсаргасан байх ба уг харилцсан зурвасуудаар хохирогч С.Д нь өөрийн худалдаж авахаар тохиролцсон ****************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг банк бус байгууллагын зээлийн барьцаанд байгаа талаар мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан тухайн үед уг зарах гэж байгаа орон сууцны гэрчилгээ нь эх хувиараа О.Бт байхгүй байсан учраас С.Дтэй “Иргэн хоорондын тохиролцооны гэрээ” болон 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ”-г тус тус байгуулсан ба уг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан төдийгүй хохирогч С.Д нь өмнө олон үл хөдлөх хөрөнгө өмчилж байсан учраас тухайн үед маргаан бүхий орон сууцны гэрчилгээ нь эх хувиараа байхгүй гэдгийг мэдэж байсан учраас О.Бтэй үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулалгүй, иргэн хоорондын тохиролцооны болон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна гэсэн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч О.Б, хохирогч С.Д нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-тэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ****дугаартай “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж нь хүчин төгөлдөр болсон байх ба уг захирамжтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо хүртэл явагдаж байгаа болох нь тогтоогдсон.
Дээрх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ****дугаартай захирамж нь хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй бөгөөд зөвхөн талуудын эвлэрлийг баталж буй шийдвэр юм.
Түүнчлэн шүүгдэгч О.Б нь маргаан бүхий ****************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг “***********” ББСБ-ын зээлийн бүрэн төлж барагдуулсан тул эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, улмаар дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн боловч өөрийн гэр бүлийн гишүүн болох эхнэр А.Мийн өмчлөлд шилжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр***********дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, улмаар иргэн Ц.Цтай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч бичиг баримт ашиглах, эд зүйл хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх мөн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан идэвхтэй үйлдэл байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх дүгнэлтийг гаргасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч С.Д нь өөрийн өмчлөлийн **************** 38.5 м.кв бүхий орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Ц.От өмчлөлийг шилжүүлсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг гэрээ байгуулсан өдрөөр тогтоох нь зүйтэй байна.
Иймд хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд, “шүүгдэгч О.Б нь “***********” ББСБ-д зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тавьсан байсан өөрийн өмчлөлийн ***************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг хохирогч С.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан худалдахаар харилцан тохиролцож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууцны төлбөрт авахаар тохиролцсон түүний өмчлөлийн **************** 38.5 м.кв бүхий орон сууцыг ***************тод худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн өөрийн эзэмшлийн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” үйлдэл нь тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн ба уг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ”-ний хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02-241/10215 дугаартай албан бичиг, мөн хохирогч С.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар ***************80.27 м.кв талбай бүхий орон сууцыг хохирогч С.Дгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах“ саналыг тус тус гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч О.ОБ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил нараас эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн**** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн О-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Бийг 15,000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн**** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч О.Бийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ