2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1511

 

 

 

 

 

 

    2025       06        03                                     2025/ШЦТ/1511

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Б.Өнөбат,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Э.Гансугар, Б.Ангараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд авагдсанаар/ 

 

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ******* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******зочид буудалд хохирогч П.М-г согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж буюу буйдан дээр хэвтүүлэн дээр нь биеэрээ дарж өмдийг нь тайлан бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөд мөрдөгч, прокурорын зүгээс албадсан зүйл байхгүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм үйлдэл гаргасан. Одоо би сантехникийн ажил хийж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, (1хх-ийн 13 хуудас),

- Хохирогч П.Мгийн "... 2025 оны 01 сарын 03 өдөр манай байгууллага шинэ жил хийсэн Тэгээд шинэ жил дуусаад ******** зочид буудлын бага танхимын үргэлжлүүлсэн Тэгээд 2025 оны 03-04 шилжих шөнө 04 цаг 50 минутын орчимд рестораны зөөгч М хоёр давхрын булангийн өрөө дагуулж ороод тухайн өрөөний хаалга цоожлоод буйдан дээр намайг дарсан би эсэргүүцэх үзүүлэх үед улам дайрсан тэгээд бид хоёр газар унасан түүнийг цохисон орилсон уйлсан Тэгээд над руу дайраад байсан Тэгээд миний өмд шувтлах үед би түүнд хандаж миний биеийн юм ирсэн би ариун цэврийн өрөө ороод буцаж ирнэ гэж хэлээд би доошоо буугаад цагдаа дуудаж өгөхийг хүсэн боловч нөгөө хүмүүс цагдаа дуудсан боловч худлаа ярьсан Тэгээд би өөр хүний гар утас гуйгаад төрсөн ах pyy холбоо бариад манай төрсөн ах ирсэн Тэгээд би цадаагийн байгуулагд хандаж байна.... .... над руу дайрсан завдсан бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, (1хх-ийн 23-24 xyудас),

- Гэрч Г.Ц "...Манай байгууллага тухайн үед шинэ жилээ тэмдэглэж байсан. Тэр үед бид баг болоод тэмцээн зохион юм. Тэгэхэд П.М, А.М 2 байсан болохоор их л дотно байсан. Тэгж байж байгаад П.М, А.М хоёр 20-30 минут алга болчихсон. Тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна Гэнэт л П.М уйлаад ороод ирсэн... Уйлж орж ирэхдээ л А.М намайг оролдсон, хүчиндэхийг завдсан гэж хэлж байсан. Амыг нь тойроод цус болчихсон, цамц нь бас цус болчихсон байсан. А.М хамар ам хавьцаа нь бас цус болчихсон байсан. Би яагаад ингэсэн Талаар нь асуухад Заяа эгч миний хэлийг хазсан гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг, (1хх-ийн 37 xyудас),

- Гэрч Д.О-ын “... Манай байгууллага тухайн үед шинэ жилээ тэмдэглэж байсан. Бид доод зааланд бүжиглэж байхад П.М, А.М 2 хэсэг байхгүй байсан. Тэгээд би хөгжим тавьдаг текний хэсэгт очоод хөгжим тавиад байж байтал гэнэт П.М эгч уйлаад гараад ирсэн. Юу болсон талаар асуухад А.М намайг хүчиндэхийг завдсан би доороос нь босож чадахгүй байсан худлаа хэлж гарч ирлээ гэж байсан..." гэх мэдүүлэг, (1хх-ийн 44-45 хуудас),

 - Гэрч П.М-ын "... Намайг ажил дээр нь очиход хамгаалагч залуу нь тосож авсан. Би дотогшоо ороход П.М намайг хүчиндсэн гээд уйлж байсан. Би ямар хүн юм гэхэд цаанаас нэг залуу цүнх үүрчихсэн гарч ирж байсан. 175см орчим өндөртэй, туранхай, казах залуу байсан. Манай дүүгийн биед гэмтэл бэртэл гайгүй байсан. Харин цайвар өнгийн цамцтай байсан цамц нь урд хэсгээрээ цус болчихсон байсан. Тухайн үед хамраас цус гараад гэж байх шиг байсан. Бэлгийн харьцаанд орсон талаар нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, (1хх-ийн 51-52 хуудас),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1хх-ийн 14-21 хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1745 дугаартай "...1.5. А.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна 2. А.Мийн бэлэг эрхтэнд гэмтэл өөрчлөлт, гадны биет үгүй байна. 3. Бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт ДОХ, Тэмбүү. Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй байна. 4. Үр тогтоох чадвартай эсэх шинжилгээ хийгдэхгүй байна. 6. Химийн шинжилгээгээр А.Мийн цусанд 0.9 промилли, шээсэнд 1.1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 0.9 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 7. А.М нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр тогтоох боломжгүй. 8. А.Мийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эмтэл тогтоогдлоо. 9. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 11. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 12. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..." гэх дүгнэлт, (1хх-ийн 68-69 хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1996 дугаартай "... 1. А.М-н биед зүүн доод зовхинд зурвас цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 5. А.М-н уруул, амны хөндийн салстад гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт, (1хх-ийн 73-74 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ******* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******зочид буудалд хохирогч П.М-г согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж буюу буйдан дээр хэвтүүлэн дээр нь биеэрээ дарж өмдийг нь тайлан бэлгийн харьцаанд орохыг завдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч А.М гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гансугар гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ангараг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас хэлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ******* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******зочид буудлын өрөөнд оруулж хаалгаа цоожлон хохирогч П.М согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан буйдан дээр хэвтүүлэн дээр нь биеэрээ дарж өмдийг нь тайлан бэлгийн харьцаанд орохыг завдсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2025 оны 01 сарын 03 өдөр манай байгууллага шинэ жил хийсэн Тэгээд шинэ жил дуусаад Улаанбаатар зочид буудлын бага танхимын үргэлжлүүлсэн Тэгээд 2025 оны 03-04 шилжих шөнө 04 цаг 50 минутын орчимд рестораны зөөгч М хоёр давхрын булангийн өрөө дагуулж ороод тухайн өрөөний хаалга цоожлоод буйдан дээр намайг дарсан би эсэргүүцэх үзүүлэх үед улам дайрсан тэгээд бид хоёр газар унасан түүнийг цохисон орилсон уйлсан Тэгээд над руу дайраад байсан Тэгээд миний өмд шувтлах үед би түүнд хандаж миний биеийн юм ирсэн би ариун цэврийн өрөө ороод буцаж ирнэ гэж хэлээд би доошоо буугаад цагдаа дуудаж өгөхийг хүсэн боловч нөгөө хүмүүс цагдаа дуудсан боловч худлаа ярьсан Тэгээд би өөр хүний гар утас гуйгаад төрсөн ах pyy холбоо бариад манай төрсөн ах ирсэн Тэгээд би цагдаагийн байгуулагад хандаж байна.... .... над руу дайрсан завдсан бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Манай байгууллага тухайн үед шинэ жилээ тэмдэглэж байсан. Тэр үед бид баг болоод тэмцээн зохион юм. Тэгэхэд П.М, А.М 2 байсан болохоор их л дотно байсан. Тэгж байж байгаад П.М, А.М хоёр 20-30 минут алга болчихсон. Тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна Гэнэт л П.М уйлаад ороод ирсэн... Уйлж орж ирэхдээ л А.М намайг оролдсон, хүчиндэхийг завдсан гэж хэлж байсан. Амыг нь тойроод цус болчихсон, цамц нь бас цус болчихсон байсан. А.М-ийн хамар ам хавьцаа нь бас цус болчихсон байсан. Би яагаад ингэсэн талаар нь асуухад Заяа эгч миний хэлийг хазсан гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Манай байгууллага тухайн үед шинэ жилээ тэмдэглэж байсан. Бид доод зааланд бүжиглэж байхад П.М, А.М 2 хэсэг байхгүй байсан. Тэгээд би хөгжим тавьдаг текний хэсэгт очоод хөгжим тавиад байж байтал гэнэт П.М эгч уйлаад гараад ирсэн. Юу болсон талаар асуухад А.М намайг хүчиндэхийг завдсан би доороос нь босож чадахгүй байсан худлаа хэлж гарч ирлээ гэж байсан..." гэх мэдүүлэг, гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Намайг ажил дээр нь очиход хамгаалагч залуу нь тосож авсан. Би дотогшоо ороход П.М намайг хүчиндсэн гээд уйлж байсан. Би ямар хүн юм гэхэд цаанаас нэг залуу цүнх үүрчихсэн гарч ирж байсан. 175см орчим өндөртэй, туранхай, казах залуу байсан. Манай дүүгийн биед гэмтэл бэртэл гайгүй байсан. Харин цайвар өнгийн цамцтай байсан цамц нь урд хэсгээрээ цус болчихсон байсан. Тухайн үед хамраас цус гараад гэж байх шиг байсан. Бэлгийн харьцаанд орсон талаар нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1745 дугаартай "...1. А.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна 2. А.Мийн бэлэг эрхтэнд гэмтэл өөрчлөлт, гадны биет үгүй байна. 3. Бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт ДОХ, Тэмбүү. Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй байна. 4. Үр тогтоох чадвартай эсэх шинжилгээ хийгдэхгүй байна. 6. Химийн шинжилгээгээр А.Мийн цусанд 0.9 промилли, шээсэнд 1.1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 0.9 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 7. А.М нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр тогтоох боломжгүй. 8. А.Мийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эмтэл тогтоогдлоо. 9. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 11. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 12. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..." гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1996 дугаартай "... 1. А.М-н биед зүүн доод зовхинд зурвас цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 5. А.М-н уруул, амны хөндийн салстад гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол “Хүчиндэх” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч А.М нь хохирогч П.Мг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн харилцаанд орох зорилгоор өрөөнд оруулан цоожлоод буйдан дээр биеэрээ дарж дээр нь гарч өмдийг нь хүчээр шувталсан нь бэлгийн харьцааны шинжтэй хүч  хэрэглэсэн үйлдэл бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн,  А.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан  “хохирогчийг согтуурсан, мансуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Харин тэр үед нь хохирогч П.М “...миний биений юм ирсэн би ариун цэврийн өрөө ороод буцаж ирнэ...” гэж хэлж гарснаар буюу хохирогчийн хүсэл зоригоос шалтгаалж А.Мийн гэмт үйлдэл таслан зогсоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч А.Мийн дээрх үйлдэл нь бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч А.Мийг “Хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээрээ маргахгүй байгаа байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг байхгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гансугар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлсөн гэж дүгнэлт хэлээгүй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд албадлагын арга хэмжээ авах боломжтой” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ангараг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Э.Гансугар өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол хор уршгийн хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж  хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч А.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч П.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм хорын хохирол баримтаар нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шийдвэрлэх хохирол үгүй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч А.М-ийг “Хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Мт  шүүхээс тэнссэн хугацаанд “...зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоххязгаарлалтыг тогтоож албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, тэнссэн хугацаанд түүнд  хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ