Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2022/00342

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар *******03/ШШ2022/003*******2

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн байранд байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ************** тоотод оршин суух, Монгол овгийн ******* *******, ******* овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,667,920 төгрөг, нотариатын зардалд *******,500 төгрөг нийт 3,672,*******20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 6 дугаар сарын *******5-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.

Хариуцагч: П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,667,920 төгрөг, нотариатын зардалд *******,500 төгрөг нийт 3,672,*******20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн П.******* болон хамтран зээлдэгч нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 20*******9 оны 2 дугаар сарын 25-ны өдөр *******69020*******20056 тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр *******,000,000 төгрөг, 3,0 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулсан. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.******* дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, Иргэний хуулийн *******56 дугаар зүйлийн *******56.******* дэх хэсэгт заасан барьцааны гэрээний эрх зүйн харилцаа тус тус үүссэн. Зээлдэгчийн зүгээс зээл авсан өдрөөс хойш хамгийн сүүлд 202******* оны 6 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээлийн төлөлтөд 0 төгрөг, 202******* оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүүд *******00,000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 3,550,000 төгрөгийг төлсөн. Иймд 202******* оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний 3.3.******* дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн төлбөрт 2,060,0************** төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******,339,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 267,98******* төгрөг, нотариатын зардалд *******,500 төгрөг нийт 3,672,*******20 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зөвхөн мөнгөн төлбөрийн үүргийг хангуулна. Манай байгууллага Б.ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хариуцагчийн ярьсан тайлбартай холбогдуулан коронагийн үед Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-тай холбоотой түр журмууд гарсан. Тухайн журмууд дээр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн зохицуулалт огт байхгүй байгаа, гэвч манай байгууллагын зүгээс 2020 оны ******* дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийг дуусталх хугацаан дахь нэмэгдүүлсэн хүүгээс хариуцагчийг чөлөөлж 69,69******* төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг манай байгууллагын зүгээс тооцоогүй. Өөрөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломж бол байхгүй гэв.

Хариуцагч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би *******,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Би гэрээ байгуулснаас хойш цаг тухайд нь зээлээ төлөөд явж байсан боловч ковидын улмаас орлого буурч зээлээ төлж чадахаа больсон. Одоо миний үндсэн зээлээс 2,060,000 төгрөг дутуу байна гэхээр би үндсэн зээлээсээ *******,9*******0,000 төгрөгийг төлсөн байна гэсэн үг, яагаад ийм их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би ямар ч зээлийн алданги тухайн зээлийнхээ 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж хүнээс сонсож байсан юм. Тэгэхээр энэ байгууллагын нэхэмжлээд байгаа мөнгө бол миний үндсэн зээлийн 50 хувиас хэтэрчихсэн байна. Би 8 хүн тэжээдэг хүн. Ээж маань сахартай, хөл гар нь явж чадахаа больчихсон, 7 хоногт 2 удаа аппаратанд ордог, аав маань зүрх муутай, явж чадахгүй манайд байгаа. Дээрээс нь охин дүү маань хөл муутай, нөхөр нь нас барчихсан чинь хадмууд нь бранкаа авчихсан, 2 хүүхэдтэйгээ манайд амьдарч байгаа. Манай хорооны ажилчид намайг маш сайн мэддэг. Тэр гурвын мөнгөөр 25 кг гурил авдаг, амьдрал маань ийм л байна. Манайх тойроод маш олон найман нэрийн дэлгүүртэй, голд нь ганцхан зургаан нэрийн дэлгүүр байгаа. Уг нь манай дэлгүүр
Багануур дүүрэгтээ хамгийн эрт онгойдог дэлгүүр байгаа юм. Өглөө эрт 6 цагт дэлгүүрээ нээгээд горьдлого тавиад суухад уурхайд ажилладаг хүмүүс орж ирээд үсрээд л хэдэн ширхэг тамхи, ундаа, бэлэн гоймон авдаг. Тэгээд цонхоороо ажиглаад сууж байхад найман нэрийн дэлгүүрийн гадна талд машинтай хүмүүс маш их орж гардаг, тэндээсээ нэг мөр хүнсээ цуглуулчихдаг юм байна лээ. Намайг хүн харахад нэг л их дэлгүүр ажиллуулдаг хүн харагдаж байгаа боловч санхүүгийн хувьд би маш хүнд нөхцөлд байгаа. Уг нь дэлгүүрээ найман нэр болгох гэж хөөцөлдсөн боловч танайх зам дагуу тул ямар нэгэн осол, гэмтэл болоход ойрхон гээд шийдэж өгөөгүй. Би нэг өдөрт дэлгүүртээ *******0 ширхэг талх авлаа гэхэд ар гэрт байгаа найман хүн чинь 2 ширхэг талхыг нь идчихдэг. Миний амьдрал ийм л байна. Би энэ байгууллагад сар бүр төлөлт хийгээд явж байсан, тэр үедээ би тодорхой хэмжээний хүү төлсөн л байгаа шүү дээ. Би энэ байгууллагын дарга руу нь утсаар ярьж үзсэн боловч боломжгүй гэж хэлсэн. Би одоо энэ төлбөрийг төлөхийн тулд хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлээд төлөх болчихоод байна, банкнаас зээл авъя гэхээр хар данстай болчихсон болохоор зээл гардаггүй. Ээж маань өмнө нь 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байж байгаад сүүлд 500,000 төгрөг болж нэмэгдсэн. Гэвч би бүтэн жилээр нь тэтгэврийн зээл авахуулж, бараа авч дэлгүүрээ ажиллуулж байгаа болохоор ээжид маань одоо дахиж зээл гарахгүй. Ийм учраас үндсэн хүү болон алданги төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22/*******07 дугаартай итгэмжлэл, нотариатын төлбөр төлсөн баримт, 20*******9 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн *******69020*******20056 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 20*******9 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн *******69020*******20056 тоот барьцааны гэрээ, хариуцагчид хүргүүлсэн шаардах болон мэдэгдэх хуудаснууд, зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нотлох баримтуудаар ирүүлсэн. /хх-ийн 2-*******5 дугаар хуудас /

Хариуцагчаас хариу тайлбарыг ирүүлсэн, шүүхээс талуудын хүсэлтээр бүрдүүлсэн баримт үгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,667,920 төгрөг, нотариатын зардалд *******,500 төгрөг нийт 3,672,*******20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хамтран хариуцагч Б.ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч П.*******өөс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан болно.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.*******-д заасныг үндэслэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,672,*******20 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч П.******* ковидын улмаас дэлгүүрийн орлого буурсан, төлбөрийн чадваргүй үндэслэлээр үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний тухайд:

 

Талуудын хооронд 20*******9 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ******* сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 20*******9 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээнүүд тус тус байгуулагдсан байна.

Дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.******* дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, Иргэний хуулийн *******56 дугаар зүйлийн *******56.******* дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.

 

Хариуцагч нь зээлийн үүргийн гүйцэтгэлд гэрийн эд хогшлоо барьцаалсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болно.

 

Зээлдэгч гэрээний үүргийг зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 02-ны өдөр хүү, зээлийн үндсэн төлбөрийн хамт төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.

/хх-ийн 7 дугаар тал/

Зээлийн хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.*******-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох *******,000,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч  гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

Гэрээний дагуу  *******,000,000 төгрөгийг нэхэмжлэгч 20*******9 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч *******ийн зээлийн данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд *******,939,986 төгрөг төлсөн талаар маргаагүй байна .

/хх-ийн *******3-р хуудас/

Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.******* дэх хэсэгт зээлдэгч авсан зээлийн хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө , талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.******* дэх хэсэгт зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 2******* дүгээр зүйлийн 2*******.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Иймд дээрх хуулийн заалтууд болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар гэрээнд тусгасан байх тул ******* ББСБ ХХК нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн зүгээс нийт нэхэмжилсэн үнийн дүнг ойлгохгүй байна, алдангийг төлөхгүй гэсэн тайлбарыг өгсөн хэдий ч нэхэмжлэгч тал зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн задаргаа дэлгэрэнгүй тусгагдсан зээл, хүүний тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч уг тооцоололтой танилцсан, нэхэмжлэгчийн зүгээс алданги нэхэмжлээгүй болно.

Иймд хариуцагч П.*******өөс зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээлд 2,060,0************** төгрөг, хүү *******,339,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,98******* төгрөг, нотариатын зардалд *******,500 төгрөг нийт 2,82*******,635 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангах зорилгоор нотариатаар батлуулсаны төлбөрт *******,500 төгрөгийг шаардсан.

Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.*******-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хохирлоо шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан баримтаас харахад нотлох баримтуудыг нотариатаар батлуулахад *******.500 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогджээ.

/хх-ийн ******* дүгээр хуудас/

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******өөс улсын тэмдэгтийн хураамжинд 73,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.******* **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн *******5******* дүгээр зүйлийн *******5*******.*******, *******53 дугаар зүйлийн *******53.*******, 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.******* 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус зааснаар Монгол овгийн ******* *******өөс зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээлд 2,060,0************** төгрөг, хүү *******,339,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,98******* төгрөг, нотариатын зардал *******,500 төгрөг нийт 3,672,*******20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* овогт ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч П.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 73,709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ************** хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ТУЯА