| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00358/И |
| Дугаар | 103/ШШ2022/00374 |
| Огноо | 2022-08-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2022/00374
| 2022 оны 08 сарын 31 өдөр | Дугаар *******3/ШШ2022/003*******4 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороонд байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүргийн ******* дугаар хороо, ******* Г, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, одоо ШШГЕГ-ын харьяа 42******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжигч, ******* овгийн ******* ******* холбогдох цахим бугуйвчны ашиглалтын болон дагалдах хэрэгслийн зардалд 26*******.4*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч: Б.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т., Б.
Хариуцагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 602 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 21 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь заасныг баримтлан Т.*******ын эдлээгүй үлдсэн 3 жил 02 сар 16 хоногийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
...Т.******* нь зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилтэнд хяналт тавих явцад төрийн өмч болох цахим гавыг эвдэж, устгасан болох нь ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ялтанд техникийн зааварчилгаа өгсөн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Т.*******ын тайлбар зэргээр тогтоогдсон. Цахим бугуйвчийн ашиглалтын зардал Бодь электроникс ХХК-ийн цахим бугуйвчийн үнийн задаргаагаар дагалдах хэрэгсэл болох повер банк, соронзон цэнэглэгч 1*******0,000 төгрөг, мөн бугуйвчний ашиглалтын зардал болох 11*******,4*******0 төгрөг болж байна. Иймд Т.*******аас төрийн өмчид учруулсан хохирол болох 26*******,4*******0 төгрөгийг гаргуулан төрийн сангийн *******0*******26 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Б. нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр тухайн ялтанд цахим бугуйвчийг зүүлгэж, хяналтандаа аван шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Бугуйвчийг 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тайлж авсан. Ашиглаж байх хугацаандаа дагалдах хэрэгслүүдийг нь буюу повер банк, соронзон цэнэглэгчийг нь алга болгосон байсан. Тухайн цахим бугуйвчны ашиглалтын зардал нь 1 өдрийн 1,30******* төгрөгөөр тооцогддог юм. Энэ нь 30 хоногтой саруудад 39,1*******0 төгрөг, 31 хоногтой саруудад 40,*******00 төгрөг болдог. Нийт 11*******,4*******0 төгрөгийг огт төлөөгүй. Мөн дагалдах хэрэгслүүдийн үнийг төлж барагдуулаагүй байгаа. Ашиглалтын зардлын тухай тайлбар хэлье. Тухайн ялтанд бид Юнител ХХК-ийн датаг ашиглаж хяналт тогтоодог. Хяналт тогтоох үед буюу бүтэн 24 цаг интернетээр хангасан үйл ажиллагааны зардал нь өдрийн 1,30******* төгрөг байгаа юм. Бодь электроникстой байгуулсан цахим бугуйвч нийлүүлэх гэрээ нь маш нууцын зэрэглэлтэй учраас бид танилцах эрхгүй байдаг. Мөн тухайн цахим бугуйвчны дагалдах хэрэгсэл буюу повер банк нь 120,000 төгрөгийн үнэтэй, соронзон цэнэглэгч нь 30,000 төгрөгийн үнэтэй. Энэ дагалдах хэрэгслүүдийг дахин ашиглах боломжгүй байдаг. Ялтны зүгээс манай гэрт байгаа повер банкыг очоод аваагүй гэж хэлээд байх шиг байна. Тэр хэрэгслүүдийг буцааж авсан ч дараагийн хүнд хэрэглүүлэх боломжгүй байдаг тул тухайн ялтнаар тэдгээрийн үнийг төлүүлдэг юм. Иймд нийт 26*******,4*******0 төгрөгийг ялтнаас гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Т.******* миний бие 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдан гарахдаа бугуйн цагийг зүүж гарсан. 2021 оны 9 дүгээр сарын 03-нд хяналтын хязгаараас гарсан зөрчил гарган 2021 оны 9 дүгээр сарын 04-нд баригдан үлдэгдэл ял болох 3 жил 2 сар 16 хоногийн ялыг биеэр эдлэхээр болсон. Тэр өдөр шийдвэр гүйцэтгэгч нар нь миний биеэс бугуйн цагаа тайлж авсан. Тухайн үед повер банк нь гэрт байгаа очоод аваарай гэсэн. Цэнэглэгч нь эвдэрсэн. Шийдвэр гүйцэтгэгч гэрээс очиж повер банкаа аваагүй байсан. Харин одоо хоригдол ******* надаас повер банк, цэнэглэгчний үнэ, ашиглалтын зардал 26*******,4*******0 төгрөгийг нэхэмжилсэн байна, үүнийг би ар гэрийн гачигдалын улмаас төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж, 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдэл, 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг гэмтээсэн устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтанд эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд техникийн зааварчилгаа өгсөн тухай тэмдэглэл, ялтны дэлгэрэнгүй бүртгэл, эрэн сурвалжлалт зарласан баримт, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл үнийн задаргаа, ШШГЕГ-ын 2021.08.13-ны өдрийн 4/14*******11 дугаартай албан тоот, итгэмжлэл зэргийг, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих санал, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, ШШГЕГ-ын даргын 2021.11.08-ны өдрийн А/168 тоот тушаал, Бодь электроникс ХХК-ийн 2021.09.*******-ны өдрийн 21/329******* дугаартай албан тоот, Засгийн газрын 2021.04.14-ний өдрийн 94 дүгээр тогтоол, тогтоолын хавсралт зэргийг нотлох баримтаар, хариуцагчаас хариу тайлбарыг нотлох баримтаар тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Т.******* холбогдуулан гэм хорын хохиролд цахим бугуйвчны дагалдах хэрэгсэл буюу повер банкны үнэ 120,000 төгрөг, соронзон цэнэглэгчийн үнэ 30,000 төгрөг, ашиглалтын зардал өдрийн 1,30******* төгрөгөөр тооцож 90 хоногийн зардал 11*******,4*******0 төгрөг нийт 26*******,4*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр гавыг зүүгээд 0******* дугаар сарын 1*******-нд унтраасан, 9 дүгээр сарын 04-ний өдөр баригдахад надаас тайлж авсан. Электрон гавны цэнэг нь маш хурдан дуусдаг, повер банк нь гэрт байгаа очоод аваарай гэсэн боловч аваагүй, ар гэрийн гачигдал, төлбөрийн чадваргүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамж, Цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх тухай мэдэгдэл, Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг гэмтээсэн, устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх тухай 2021 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд эрх, үүрэг танилцуулсан тухай 2021 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай 2021 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд техникийн зааварчилгаа өгсөн тухай 2021 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, эрэн сурвалжлалт зарлах тухай мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Бодь электроникс ХХК-ийн цахим бугуйвч болон түүний иж бүрдэл үнийн задаргаа зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтан Т.******* оногдуулсан 4 жил 21 хоногийн хорих ялыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 2 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавьж, ялтанд хяналтын тоног төхөөрөмж буюу цахим бугуйвчийг гарт нь зүүж, дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өгч, эрх үүрэг, хариуцлагыг тайлбарлаж, тэмдэглэл үйлдэж гарсан үсэг зуруулсан байна.
Гэвч ялтан Т.******* нь 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр зүүсэн гавыг 2021 оны ******* дугаар сарын 1*******-нд өөрөө дур мэдэн унтрааж, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цахим бугуйвчийг зүүлгүй хяналтаас гаргасан гэх үндэслэлээр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн.
Ялтан Т.*******ын гарт зүүдэг цахим бугуйвчийг ашигласан хугацааны өдрийн зардал 1,30******* төгрөг бөгөөд, түүний иж бүрдэл болох повер банк нь 120,000 төгрөг, соронзон цэнэглэгч нь 30,000 үнэтэй болох нь Бодь электроникс ХХК-ийн үнийн задаргаагаар тодорхойлогдсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1 Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина., 16*******.3 Шийдвэр гүйцэтгэгч ялтанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, ял эдлэх нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна, 168 дугаар зүйлийн 168.1.6 Тогтоосон журмын дагуу зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, 168.1.8 Ял эдэлж дуусмагц хяналтын тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэгчид бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, 169 дүгээр зүйлийн 169.1 Ялтан гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй, 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1 Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ., гэж мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор батлагдсан Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журмын 2.6 Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189.******* дахь хэсэгт заасны дагуу техникийн хяналт тавихад ашигласан тоног төхөөрөмжийг санаатайгаар устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг сарниулж, дахин ашиглах боломжгүй болгосон бол хуульд заасан хариуцлага ногдуулж, холбогдон гаргах зардлыг тооцон ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан болон бусад гэм буруутай этгээдээр төлүүлнэ, 3.3-д Энэ журмын 2.6-д заасан зардал, хохирлыг ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, эсхүл гэм буруутай этгээдээр даруй нөхөн төлүүлнэ, 3.*******-д Шийдвэр гүйцэтгэгч зардал, хохирол нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн этгээдэд хүргүүлж, тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулж, тэмдэглэлээр баталгаажуулна, 3.*******-д Ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд зардал, хохирлыг нөхөн төлөх шийдвэрийг энэ журмын 3.2, 3.3, 3.6-д заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялын болон албадлагын арга хэмжээ дууссанаас хойш 30 хоногийн дотор зардал, хохирлын төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлнэ гэж тус тус зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирол шаардах эрхтэй байна.
Засгийн газрын 2021.04.14-ний өдрийн 94 дүгээр тогтоол, түүний хавсралтаар шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журмыг баталж цахим гавны нэг өдрийн ашиглалтын зардлыг 1,30******* төгрөг байхаар тогтоожээ.
Нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын зардлыг 90 хоногоор тооцож 11*******,4*******0 төгрөг нэхэмжилсэн хэдий ч зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар хариуцагч нь электрон гавыг 2021.0*******.09-нөөс 2021.09.04-ний өдөр хүртэл *******6 хоногийн хугацаанд зүүсэн болох нь тогтоогдож байх тул ашиглалтын зардлыг *******6x1,30*******=*******3,080 төгрөгөөр тооцож нийт хохиролд 223,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.
Иймд, дээрх нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хариуцагч Т.******* нарын хооронд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотойгоор хүлээлгэн өгсөн цахим бугуйвчны цэнэглэгчийг эвдэлсэн, повер банкыг гэртээ орхисон гэсэн тайлбарыг өгсөн ч түүнийг дахин ашиглах боломжгүй байна.
Иймд хариуцагч нь соронзон цэнэглэгчний үнэ 30,000 төгрөг, повер банкны үнэ 120,000 төгрөг, ашиглалтын зардал *******3,080 төгрөг нийт 223,080 төгрөгийн хохирлыг төрийн байгууллагад учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 223,080 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хяналт тавихаас гадна ялтан уг ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг устгасан тохиолдолд хохирлыг нэн даруй төлөхийг шаардах, улмаар төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нэхэмжлэгчид хууль, журмын дагуу олгожээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 8,6*******3 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Т.*******аас 223,080 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж *******,342 төгрөгийг гаргуулж улсын орлого олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* овгийн ******* *******аас цахим гавны соронзон цэнэглэгчний үнэ 30,000 төгрөг, повер банкны үнэ 120,000 төгрөг, ашиглалтын зардал *******3,080 төгрөг нийт 223,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,3*******0 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 8,6*******3 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,342 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ