2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1416

 

 

 

 

 

  2025         05       27                                      2025/ШЦТ/1416

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Эсэн, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Сэлэнгэ /цахимаар/, хохирогч Ж.Сайнбаяр, түүний өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.М, Д.Б,  А.А нарт  холбогдох эрүүгийн “ххх” дугаартай 194/2025/0580/Э индекстэ хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, ххх оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө.М, 

2. Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,

- урьд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 881 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Д. Б,

3. Монгол улсын иргэн, хххх тоот оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.А,

        Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нар нь бүлэглэн хохирогч Ж.Сын ххх дүүргийн 2 дугаар хорооны орон ххх төв дотор “ххх” ХХК-ний зарж байсан 8 ширхэг зөөврийн компьютерийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №005 дугаартай борлуулалтын гэрээ хийж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Ж.С 26.825.000 төгрөгний хохирол учруулж залилах  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1.  Шүүгдэгч Ө.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.  Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2-3 жил хадгалж явсан зүйлээ энэ шүүх хуралдаанд хэлье гэж бодож байна. Би энэ хоёр ахтайгаа ажил, бизнесийн амьдрал хамтраад өнөөдрийг хүртэл явахдаа чин сэтгэлээсээ надад ямар нэгэн мөнгө төгрөгийн ашиг байгаагүй явсан. Зөндөө олон асуудлуудыг зохицуулж, зөндөө мөнгө төгрөг авч байсан асуудал байгаа. Ганц нэг асуудал биш. Энд зогсож байгаадаа үнэхээр харамсалтай байна. Өмнө нь би 2020 онд шүүхээс энэ төрлийн гэмт хэргээр ял авч байсан. Би шүүх хуралдаанд оролцож байсан. Би мэднэ. Энэ зээлийг авахдаа би анхнаасаа би бүгдийн хэлж байсан. М гэж хэлж байгаа хүүхэд миний үеэл. Төрсөн дүү шиг найз маань байгаа юм. Тэр хүүхэд маань ч хүртэл ажлаасаа халагдаад амьдралгүй болоод гудамжинд гарч байсан. М над руу компани дээрээ зээл авъя, тэр зээлийг маш хурдан төлнө. Асуудалгүй, ойрын чинь хүн байж болно, нэг сарын дотор төлнө. Хоёр сарын дотор төлнө гэж хэлсэн. Юунаас орж ирэх мөнгө байсан, яах байсныг компанийн зээл надад хамаагүй. А ахын үл хөдлөхийг барьцаалсан зээл хөөцөлдөөд явж байсан. Тэрнээс мөнгө ороод ирэхэд графикаар нь төлөхгүйгээр шууд нэг төлнө гэж байсан. Манай үеэл тийм компанид ажилладаг болохоор би асуусан. “Танайхаас ийм зээл гарах уу, М, А хоёр ахын компани дээр зээл гаргаая. Би нарийн мэдэхгүй болохоор чи утсаар холбогдоод ярчих аа” гэж хэлсэн. Эд нар 2-3 жилийн өмнөөс бие бие таньдаг хүмүүс байсан нь үнэн. М намайг урьдчилгаа мөнгө хэрэгтэй юм байна, чамд урьдчилгаа мөнгө байна уу гэсэн. Надад урьдчилгаа мөнгө байгаагүй учраас би ломбард ажиллуулдаг ах руугаа залгасан. А миний ойр дотнын хуурай ахын маань нэг юм. Ломбардын бизнес эрхэлдэг, бид хоёр удаан хугацаагаар харилцаа холбоотой явж байсан. Одоо ч гэсэн харилцаа холбоотой. Би учир байдлаа хэлээд ахыгаа дуудсан чинь тэр компанийн чинь захиралтай уулзъя гэсэн. дуудаад уулзуулсан. Үүдэнд нь би хамт байсан. М, А хоёр уулзаад, хоорондоо ярилцаад дансаа өгч, авалцаад урьдчилгаа мөнгөө хийсэн. Тэрнээс гарч ирээд нөүтбүүкээ барьцаалаад аваад явсан. Тэр нөүтбуукуудыг бүгдийн М тэр өдөр гэр руугаа аваад явсан. Маргааш нь намайг дуудаад Б гэдэг ах дээр очоод энэ нөүтбүүкийг өгчих өө гэсэн. Би нөүтбүүкуудыг аваад ххх дээр очоод Б гэдэг ахтай уулзаад өгсөн. Надад бэлэн мөнгө өгсөн. Намайг дансандаа хийгээд А шилжүүл гэсэн. Би дансандаа хийгээд А луу мөнгө шилжүүлсэн гэв.

1.3.  Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би 2018 оноос хойш маркетингийн үйл ажиллагаагаар компани удирдаад явж байсан. М өөр ажил хийгээд явдаг байж байгаад ххх гэдэг компанийг анх үүсгэн байгуулахад хамтаръя гэх санал тавиад тэр компанийг хамтраад байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байсан. Нано шопын захиралтай би уулзаж, гэрээ байгуулж байгаагүй. М бас уулзаж байгаагүй. Хоёр жил зааланд хамт тоглосон гэж байна. Би М зааланд хамт тоглож явж байгаагүй. М миний оюутан насны багаасаа найзалсан найз. Б би 5-6 дугаар ангиас нь мэддэг миний дүү. Энэ зээлийг авна гээд байхад нь би анхнаасаа хэлж байсан. Яаг наадах нь дээр чинь би сайн мэдэхгүй байна. Ажлаа хийгээд үйл ажиллагаагаа явуулж болон. Өнөөдрийг хүртэл би 200 хол давсан байгууллагын маркетингийн хийгээд борлуулалтын өсгөөд амжилттай маркетингийн салбарт ажиллаад явж байсан. Миний хувьд үнэндээ чухал хэрэгцээтэй зүйл байгаагүй. Энэ зээлийг аваад, миний дансанд Б орсон 3,200,000 төгрөг ямар учиртай мөнгө вэ гэвэл тэр мөнгө орж ирэхээс өмнө М надаас мөнгө зээлж авсан байсан. Би хүнээс зээлж өгсөн. Би тэр мөнгийг авах ёстой гэх утгаар авсан.  Чат бичсэн баримт дээр Б, М хоёр хоорондоо юу гэж ярьсныг би мэдэхгүй. Ямар ч байсан М, Б явуулаад Б гэдэг хүнд зараад нааш цааш нь болгож байхдаа над руу мөнгө орж ирэхээргүй байгаад байсан. Би тэр мөнгийг авч байж хүнээс авч өгсөн өрийг дарах ёстой байсан учраас М бид хоёр хамт байж байхдаа Б рүү мессэж бичсэн. Анхнаасаа энэ компьютерыг залилъя гэж аваагүй. Бид нар ажлаа хийе гэж явж байсан. Тухайн үед ч гэсэн гүйцэтгэл хийж байсан, тухайн үед гүйцэтгэж байсан ажлын баримтууд байгаа. Миний хувьд мэдүүлэгт нь санал нийлэхгүй байгаа зүйл би А гээд ломбардын эзэнтэй уулзаж байгаагүй. ххх шопыг хариуцсан хэнтэй ч уулзаж байгаагүй. Гэрээ байгуулсан гэж байгаа. Гэрээ байгуулахад нь би байгаагүй, би мэдээгүй. 4-5 сарын дараа би нэг сагсны тэмцээнд орж байсан. Сагсны тэмцээнд орж байхад М над руу залгаад “Ахаа би ажилгүй болох гээд байна. Хүүхэд төрөх гээд байна. Гэр бүлгүй болох гээд байна. Та гарын үсэг зурахгүй бол миний амьдрал сүйрэх гээд байна” гэсэн байдлаар намайг ятгаж, гуйсаар байгаад нэмж гарын үсэг зуруулсан. Би анхнаасаа би хамаагүй, гарын үсэг зурахгүй гэх байр суурьтай 3-4 сар явсан. Дараа нь ххх шопын хуульч надтай уулзсан гэж байгаа. Би тэр хуульчийг надтай ярихад нь “байхгүй, зарсан, өгч чадахгүй” гэж нэг ч үг хэлээгүй. Би юу гэж хэлсэн бэ гэхээр “Наадахыг чинь манай байгууллагаа дээр авсан учраас төлөх нь үнэн. Гэхдээ зээлээх авахад оролцсон М, М, Б гээд энэ гурван хүн байгаа. Би нийлээд дөрвүүлээ болно. Танай захиралтай чинь, таны өөртэй чинь бөөнөөрөө уулзъя. Уулзаад тойрч сууж байгаад асуудлаа ярилцаад хэн хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг тооцуулаад уулзаад ярилцъя” гэсэн чинь эдний компанийн тэр хуульч нь “Тэгье” гэж хэлсэн. Тэгье гэж хэлснээс хойш надтай нэг ч холбогдоогүй. Тэр үед М бид хоёр хамтран ажиллахаа больсон байсан. Дараа нь би тэр хуульчид өөрөө залгаад “Шүүх, цагдаагаар явахаас өмнө бөөнөөрөө уулзаад хэн хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэх юм бол төлье” гэсэн. Тэгсэн чинь хуульч бас надтай холбогдоогүй алга болсон. М би яриад “М, Б дагуулаад ир ээ. Танай хуульч дээд захиралтай уулзъя” гэсэн. М бас өөрөө надтай холбогдоогүй алга болсон. Байгууллага нь зээл авсан хүмүүсээ дуудаад уулзвал би очоод уулзахад бэлэн байсан. Төл гэсэн мөнгийг төлөхөд бэлэн байсан, өгөхгүй гэж би хэлээгүй. Зараад үрэгдүүлсэн, алга болсон гэж бас хэлээгүй. Тэр нь дээрээ  би 100% итгэлтэй байна. Цагдаагийн байгууллагад ч би худал мэдүүлэг өгсөн гэдгийг хэлсэн. Уулзъя, төлье гээд байхад хохирогч тал нь төлүүлэхгүй, уулзахгүй явж явж байгаад одоо цагдаа, прокурор дээр хэрэг ирэнгүүт хуульч нь хүртэл худлаа мэдүүлэг өгч байгаад нь надад энэ хэрэг дээр маш сэтгэл дундуур байна гэв.

1.4.  Хохирогч Ж.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2019 оноос хойш хувиараа бизнес хийгээд ойр зуурын гар утасны дагалдах ч юм уу, гар утас, компьютер гэх мэтчилэн зарж борлуулж эхэлсэн. 2021 онд бизнесээ томруулъя гэж бодоод ххх зайд байдаг хоёр найз гурвуулаа гурван лангуугаа нийлүүлээд нэг лангуу болгоод үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурвуулаа нийлээд ажиллаж байгаад 2022 оны дундуур томруулъя гэвэл компани байгуулах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрээд 2022 оны 06 дугаар сард компани байгуулаад нөгөө хоёр хамтрагч маань хувьцаа эзэмшигч, би гүйцэтгэх захирал болоод орсон. Энэ асуудал 2023 оны 01 дүгээр сард эхэлсэн. Манайд ажилладаг байсан М гэдэг залуу “Манай нэг танил ах байгаа юм. Компанитай, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм байна. Зээлээр компьютер авах боломжтой юу” гэсэн. Тэгээд би уулзаагүй юм чинь “уулзъя” гэж хэлсэн. 01 дүгээр сарын 18-нд М гэх залуу ирсэн. М гэх залуутай уулзаад ярилцахад “Маркетингийн компани ажиллуулж байгаа. Маркетингийн чиглэлээр ажиллана. Компаниа томруулах гэж байгаа. Ажилтан нартаа нөүтбүүк тараах гэж байна” гэж хэлсэн. Бид хувиараа зээл өгөхгүй гээд нөгөө хоёртой тохирсон байсан. Гэхдээ бид нарт өөрсдийнх гэсэн хөрөнгө байгаа. Тэр хөрөнгөөсөө би өгч болох юм гээд өгч болж байна гэсэн. Энэ залуутай уулзахад яриа, хөөрөө сайтай илтгэл төрүүлэхгүйц сайхан залуу байсан. Уулзаад илтгэл төрсөн. Энэ бас эд нартай адилхан залуу хүн байсан. Яаж бизнес эхлэхээсээ  ч мэдэхгүй. Надад туслах хүн ч байгаагүй. Маркетингийн компани байгуулаад бужигнуулах гэж байна гэхээр нь би залуу хүмүүсийг дэмжээд туслахыг бодсон. Би өгөхөөр тохиролцсон. Магадгүй ирээдүйд хамтарч ажиллаад манай маркетинг хийгээд явах боломжтой гэж бодсон. Би өөрийн хөрөнгөөс өгнө. Гэхдээ заавал урьдчилгаа өг гэж хэлсэн чинь М урьдчилгаагаа шуурхай шилжүүлсэн. Тэр нь бас итгэл төрүүлсэн. Тухайн үед би урьдчилгаагаа аваад, бараагаа хүлээлгээд өгөөд М нягтлан бодогчоо дагуулж явуулж, оффисыг нь шалгуулсан. Үнэхээр оффистой юм байна, оффис нь дажгүй байна гэж хэлсэн. Гурван сарын дотор сар болгоны 18-нд төлөөд явна гэж хэлсэн. Гэрээ байгуулахдаа бид над компани байгуулж байгаа юм чинь компаниар гэрээ байгуулна гэж хэлсэн. Надад өөрийнхөө компанийг төлөөлөх эрх байгаа учраас нөгөө хоёроос асуугаагүй би шууд гэрээ хийсэн. Тэгээд 2 дугаар сараас 18-наас эхлээд төлье гээд явсан ерөөсөө төлөөгүй. Би санаа зовоод эхлээд нөгөө дүгээ оффис руу нь явуулсан чинь нөгөө компани байгаагүй. Энэ хүмүүсийг би асуудал үүсгээд яах вэ мөнгөө өгөх байх гэж үнэхээр горьдсон. А надтай уулзаагүй гэж ярьж байна. Би ч уулзаагүй, гэхдээ утсаар ярьсан. Эд нар уулзаагүй гэж байна. Би анх уулзсан газар болох ххх  зайд өглөөний 10 цагаас орой 8 цаг хүртэл өдөр болгон байдаг. Намайг олохгүй байх ямар ч боломж байхгүй. Би та нарыг олж чадахгүй. Тийм юм болсон. Энэ хүмүүс ажлаа хийнэ гээд айгүй гоё юм яриад өнгөрсөн, нөгөө компани нь байхгүй болчихлоо. Яс юман дээр цаасны компани байсан юм биш үү гэж би бодсон. Өөрсдөө бараг хэлж байна. Бараг тэр доороо зарсан гэдгээ сая өөрсдөө хэлж байна, нотлоод байна. Миний хохирсон дүн шинжээчийн дүгнэлтээр 26,825,000 төгрөгийн хохиролтой байна. Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Сын:...би ххх зай худалдааны төвд өөрийн хувийн бизнес эрхэлдэг. Манай ажилтан М дамжуулан М гэх хүнтэй танилцаж байсан. Улмаар М, М гэх хүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай ажил дээр ирж уулзсан,  М “сайн байна уу миний дүү манай компани маркетингийн үйл ажиллагаа явуулдаг сайн үзүүлэлттэй компьютер авах гээд байна төлбөр мөнгө төлбөр нь асуудалгүй зээлээр олгооч гэх зэргээр ярьж эхэлсэн манайх 2023 оны 4 дүгээр сарын 18 дотор мөнгөө өгчихнөө гэж байсан тэгэхээр нь заавал урьдчилгаа авна гэтэл миний данс руу М данснаас урьдчилгаа мөнгө нийт 32.800.000 төгрөгөөс 9.000.000 төгрөг хийсэн. Тухайн өдрөө нийт 8 ширхэг зөөврийн компьютер 1 ширхэг ipad нийт 32.800.000 төгрөгийн үнэ ханш бүхий барааг минь аваад явсан. Барааг өгөхдөө тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газарт очиж үзэхэд үнэхээр үйл ажиллагаа нь тасралтгүй явуулдаг дажгүй оффис байна гэж харсан болохоор итгээд өгсөн. Тухайн компанитай гэрээ хийсэн. захирал нь А гэх нэртэй гэрээ байсан. Түүнээс хойш А гэх хүнтэй холбогдоход өө ёстой өгнөө санаа зоволтгүй гэх зэргээр надад  хэлдэг байсан. Мөн М гэх хүнтэй М гэх ажилтнаараа дамжуулан яриулдаг байсан. М надаас санаа зовоод ахаа гээд л санаа зовоод байгаа би холбоотой эсэхийг сайн мэдэхгүй байна. Манай газрын компьютерүүд сайн чанарын бараанууд байгаа. Сүүлд манай хуульч Э, Атай ярихад өө зарчихсан өгөх боломжгүй гэж  ярьсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Б.Мзын:...одоогоос 2 жилийн өмнөөс Ө.М, А гэх хүмүүстэй хамт зааланд сагс тоглодог байсан, түүнээс хойш сайн танилцаж эхэлсэн. 2023 оны 01 дүгээр сард М, А нар надад танайхаас компьютер зээлээр авахад ямар шаардлагууд байдаг вэ гэж асуухаар нь би урьдчилгаа 30 хувь, 3 сарын хугацаатай 3 хувааж төлнө гэх зэргээр хариулт өгч байсан. Тэгээд ажлынхандаа танилцуулан гүйцэтгэх захирал Стай уулзуулсан. Манай гүйцэтгэх захирал С, Мтай уулзаад гэрээ байгуулсан байхаа, би харин нягтлан Э.Бтай хамт 7 ширхэг эм-2 чиптэй мак бүүк про, 1 ширхэг ай фад про 5 гэх барааг бэлдээд өгсөн.  Би тухайн “ххх” ХХК-д борлуултыг хариуцдаг тул ер нь бол надаар дамжуулан тухайн борлуулалтыг хийсэн, урьдчилгаа 30 хувь болох 9.000.000 төгрөгийн тооцоо хийсэн байдаг, түүнээс хойш нэг төгрөг ч өгөөгүй байгаа нь үнэн. Сарын хугацаа нь дууссан байсан тул маш олон удаа холбогдоход  маргааш нөгөөдөр болноо, 7 хоногийн дараа гэх зэргээр хугацааг байнга хойшлуулж байсан. Үгүй, надтай ерөөсөө холбоо барихаа больсон. Би зааланд тухайн хүмүүстэй хамт тоглохоо больсон. Тухайн хүмүүс марктенгийн компанитай, М, А гэх 2 хүн одоогоор хамтран ажиллахаа больсон хоорондоо муудалцсан юм шиг  байна лээ. Тухайн үед манайхаас барааг авахдаа ажилчдаа урамшуулах гэж авсан юм, тэгээд наадмаар манай хуульч холбогдоход А хэлэхдээ бараа байхгүй зарж борлуулсан гэсэн хариулт өгсөн гэсэн. Би тухайн М, А нартай хамтран ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй, надад ажлаасаа хулгай хийх шаардлага байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,  

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч  Аийн:..би 2023 оны 8 сард ххх дүүргийн 14 дүгээр  хороонд жижигхэн гар утас компьютерын ломбард ажиллуулдаг байсан, ххх гэх нэртэй, тухайн үед миний түрээсэлдэг байсан байрны эзний хүүхдийнхэн ангийн хүүхэд гэдгээр таньдаг Б нь залгаад ахаа 9 сая төгрөг хэрэгтэй байна, 2 макбүүк танд барьцаанд тавьчихмаар байна гэхээр нь ажил дээр аваад ир гэтэл Б нь ажил дээр нь очих боломжгүй байна түрхэн зуур өгчихье би барьцаанд нь макбүүк үлдээчихнээ гэж хэлэхээр нь за за гэж зөвшөөрөөд би бөмбөгөрийн урд Б түүний 2 найз ах гэх хүмүүстэй уулзаад нарийн асуусан улаан RX жолоодож явсан залуу нь би маркетингийн төсөл Б бид 3 нийлээд эхлүүлж байгаа юмаа тэр ажилд макбүүк хэрэг болчихоод байна гэсэн юм ярьсан. Би найдвартай бол яахвээ гэж ойлгоод өөрийн ххх банкны ххх дугаарын данснаас 9 сая төгрөгийг яг хэнийхэн дансруу шилжүүлсэн эсэхээ санахгүй байна М гэх хүний дансруу шилжүүлсэн байхаа гэж бодож байна. Тэр машин барьж явсан залуу нь за энэ 2 макбүүк юмаа гээд бүүр макбүүкээ барьцан явж байсан би тухайн макбүүкийг тэр дор нь шалгаж үзээд мөнгөө шилжүүлээд барьцаанд нь тухайн 2 макбүүкийг аваад үлдсэн. Ингээд маргааш нь М нь манай гэрийн гадаа ирээд 2 макбүүкээ аваад надад буцаагаад 9 сая төгрөгөө шилжүүлж өгөөд явсан энэнээс өөр зүйл би мэдэхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, ар дугаар тал/,

  2.4. Хохирогч Ж.Сын ххх банк ХХК дахь эзэмшлийн ххх дугаартай дансны хуулга. / 2 дугаар хавтас, 26-27 дугаар тал/,

  2.5. “ххх” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЧД1-24-560 дггаартай “эд зүйлд үнэлгээ 26,825,000 төгрөгөөр...” үнэлэгдсэн үнэлгээний тайлан дүгнэлт. / 1 дүгээр хаьтас,38 дугаар тал/,

2.6. Хохирогч Ж.Сын Ө.М, А.А нартай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №005 дугаартай “Борлуулалтын гэрээ”-ний хуулбар. / 1 дүгээр хавтас, 97 дугаар тал/,

2.7. Ө.Мны “ххх  банк” ХХК дахь эзэмшлийн ххх  дугааартай данснуудын хуулга. 1 дүгээр хавтас, 107-118, 191 дүгээр талд/,

2.8. А.А ны “ххх банк” ХХК дахь эзэмшлийн ххх дугаартай данснуудын хуулга. / 1 дүгээр хавтас, 193-223 дугаар тал/,

           2.9. Д.Бийн “ххх хөгжлийн банк” ХХК дахь эзэмшлийн ххх дугаартай дансны хуулга. / 1 дүгээр хавтас,119-145,147-190 дугаар талд/,                

           2.10. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ./хх-ийн 28-29 дүгээр тал/, 

      Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

3.2. Шүүгдэгч Ө.Мны өмгөөлөгч Ц.Цэцэгмаа хавтас хэргээс: шүүгдэгч Ө.Мны өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруудаа маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс М мэдүүлгүүд /1-р хавтаст хэргийн 28, 30, 32 дугаар тал/, ххх ХХК-ийн үнэлгээний дүгнэлтүүд /1-р хавтаст 38-41 дүгээр тал/, Борлуулалтын гэрээ /1-р хавтаст хэргийн  97 дугаар тал/, 1-р хавтаст хэргийн  107 дугаар тал, 109 дүгээр талд авагдсан баримтуудыг шинжлэн судална гэв. 

       3.3. Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Г.Эсэн хавтас хэргээс: шинээр гаргаж өгөх 9 хуудас баримт байна. Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой хорооны засаг даргын тодорхойлолт гаргаж өгч байна. Гэм буруудаа маргаж, цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Мзын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв. 

           3.4. Шүүгдэгч А.Аны өмгөөлөгч А.Сэлэнгэ хавтас хэргээс: 1-р хавтаст хэргийн 19 дүгээр тал, 23 дугаар тал, 28 дугаар тал, 30 дугаар тал, 32 дугаар тал, 35 дугаар тал, 36 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 22 дугаар тал, 23 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судална гэв. 

   3.5. Хохирогч Ж.Сын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул хавтас хэргээс: улсын яллагчтай адил яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судална гэв. 

      3.6. Шүүгдэгч нар болон хохирогч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар: 

      Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно. 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

          Шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нар нь бүлэглэн хохирогч Ж.Сын ххх  дүүргийн 2 дугаар хорооны ххх зай худалдааны төв дотор “ххх” ХХК-ний зарж байсан 8 ширхэг зөөврийн компьютерийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №005 дугаартай борлуулалтын гэрээ хийж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Ж.Ст 26.825.000 төгрөгний хохирол учруулж залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Ж.Сын:...би ххх зай худалдааны төвд өөрийн хувийн бизнес эрхэлдэг. Манай ажилтан М дамжуулан М гэх хүнтэй танилцаж байсан. Улмаар М, М гэх хүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай ажил дээр ирж уулзсан,  М “сайн байна уу миний дүү манай компани маркетингийн үйл ажиллагаа явуулдаг сайн үзүүлэлттэй компьютер авах гээд байна төлбөр мөнгө төлбөр нь асуудалгүй зээлээр олгооч гэх зэргээр ярьж эхэлсэн манайх 2023 оны 4 дүгээр сарын 18 дотор мөнгөө өгчихнөө гэж байсан тэгэхээр нь заавал урьдчилгаа авна гэтэл миний данс руу М данснаас урьдчилгаа мөнгө нийт 32.800.000 төгрөгөөс 9.000.000 төгрөг хийсэн. Тухайн өдрөө нийт 8 ширхэг зөөврийн компьютер 1 ширхэг ipad нийт 32.800.000 төгрөгийн үнэ ханш бүхий барааг минь аваад явсан. Барааг өгөхдөө тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газарт очиж үзэхэд үнэхээр үйл ажиллагаа нь тасралтгүй явуулдаг дажгүй оффис байна гэж харсан болохоор итгээд өгсөн. Тухайн компанитай гэрээ хийсэн. захирал нь А гэх нэртэй гэрээ байсан. Түүнээс хойш А гэх хүнтэй холбогдоход өө ёстой өгнөө санаа зоволтгүй гэх зэргээр надад  хэлдэг байсан. Мөн М гэх хүнтэй М гэх ажилтнаараа дамжуулан яриулдаг байсан. М надаас санаа зовоод ахаа гээд л санаа зовоод байгаа би холбоотой эсэхийг сайн мэдэхгүй байна. Манай газрын компьютерүүд сайн чанарын бараанууд байгаа. Сүүлд манай хуульч Э, А ярихад өө зарчихсан өгөх боломжгүй гэж  ярьсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

           -  гэрч Б.Мын:...одоогоос 2 жилийн өмнөөс Ө.М, А гэх хүмүүстэй хамт зааланд сагс тоглодог байсан, түүнээс хойш сайн танилцаж эхэлсэн. 2023 оны 01 дүгээр сард М, А нар надад танайхаас компьютер зээлээр авахад ямар шаардлагууд байдаг вэ гэж асуухаар нь би урьдчилгаа 30 хувь, 3 сарын хугацаатай 3 хувааж төлнө гэх зэргээр хариулт өгч байсан. Тэгээд ажлынхандаа танилцуулан гүйцэтгэх захирал Стай уулзуулсан. Манай гүйцэтгэх захирал С, Мтай уулзаад гэрээ байгуулсан байхаа, би харин нягтлан Э.Б хамт 7 ширхэг эм-2 чиптэй мак бүүк про, 1 ширхэг ай фад про 5 гэх барааг бэлдээд өгсөн.  Би тухайн “ххх” ХХК-д борлуултыг хариуцдаг тул ер нь бол надаар дамжуулан тухайн борлуулалтыг хийсэн, урьдчилгаа 30 хувь болох 9.000.000 төгрөгийн тооцоо хийсэн байдаг, түүнээс хойш нэг төгрөг ч өгөөгүй байгаа нь үнэн. Сарын хугацаа нь дууссан байсан тул маш олон удаа холбогдоход  маргааш нөгөөдөр болноо, 7 хоногийн дараа гэх зэргээр хугацааг байнга хойшлуулж байсан. Үгүй, надтай ерөөсөө холбоо барихаа больсон. Би зааланд тухайн хүмүүстэй хамт тоглохоо больсон. Тухайн хүмүүс марктенгийн компанитай, М, А гэх 2 хүн одоогоор хамтран ажиллахаа больсон хоорондоо муудалцсан юм шиг  байна лээ. Тухайн үед манайхаас барааг авахдаа ажилчдаа урамшуулах гэж авсан юм, тэгээд наадмаар манай хуульч холбогдоход А хэлэхдээ бараа байхгүй зарж борлуулсан гэсэн хариулт өгсөн гэсэн. Би тухайн М, А нартай хамтран ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй, надад ажлаасаа хулгай хийх шаардлага байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,  

          -  гэрч  Д.Аийн:..би 2023 оны 8 сард ххх  дүүргийн 14 дүгээр  хороонд жижигхэн гар утас компьютерын ломбард ажиллуулдаг байсан, ххх гэх нэртэй, тухайн үед миний түрээсэлдэг байсан байрны эзний хүүхдийнхэн ангийн хүүхэд гэдгээр таньдаг Б нь залгаад ахаа 9 сая төгрөг хэрэгтэй байна, 2 макбүүк танд барьцаанд тавьчихмаар байна гэхээр нь ажил дээр аваад ир гэтэл Бнь ажил дээр нь очих боломжгүй байна түрхэн зуур өгчихье би барьцаанд нь макбүүк үлдээчихнээ гэж хэлэхээр нь за за гэж зөвшөөрөөд би бөмбөгөрийн урд Б түүний 2 найз ах гэх хүмүүстэй уулзаад нарийн асуусан улаан RX жолоодож явсан залуу нь би маркетингийн төсөл Б бид 3 нийлээд эхлүүлж байгаа юмаа тэр ажилд макбүүк хэрэг болчихоод байна гэсэн юм ярьсан. Би найдвартай бол яахвээ гэж ойлгоод өөрийн ххх банкны ххх дугаарын данснаас 9 сая төгрөгийг яг хэнийхэн дансруу шилжүүлсэн эсэхээ санахгүй байна М гэх хүний дансруу шилжүүлсэн байхаа гэж бодож байна. Тэр машин барьж явсан залуу нь за энэ 2 макбүүк юмаа гээд бүүр макбүүкээ барьцан явж байсан би тухайн макбүүкийг тэр дор нь шалгаж үзээд мөнгөө шилжүүлээд барьцаанд нь тухайн 2 макбүүкийг аваад үлдсэн. Ингээд маргааш нь М нь манай гэрийн гадаа ирээд 2 макбүүкээ аваад надад буцаагаад 9 сая төгрөгөө шилжүүлж өгөөд явсан энэнээс өөр зүйл би мэдэхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, ар дугаар тал/,

- Хохирогч Ж.Сын “ххх банк” ХХК дахь эзэмшлийн ххх  дугаартай дансны хуулга. / 2 дугаар хавтас, 26-27 дугаар тал/,

- “ххх” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЧД1-24-560 дггаартай “эд зүйлд үнэлгээ 26,825,000 төгрөгөөр...” үнэлэгдсэн үнэлгээний тайлан дүгнэлт. / 1 дүгээр хаьтас,38 дугаар тал/,

 - Хохирогч Ж.Сын Ө.М, А.А нартай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №005 дугаартай “Борлуулалтын гэрээ”-ний хуулбар. / 1 дүгээр хавтас, 97 дугаар тал/,

-  Ө.Мны “ххх банк” ХХК дахь эзэмшлийн ххх дугааартай данснуудын хуулга. 1 дүгээр хавтас, 107-118, 191 дүгээр талд/,

- А.Аны “ххх банк” ХХК дахь эзэмшлийн хххх дугаартай данснуудын хуулга. / 1 дүгээр хавтас, 193-223 дугаар тал/,

            - Д.Б “ххх хөгжлийн банк” ХХК дахь эзэмшлийн хххх дугаартай дансны хуулга. / 1 дүгээр хавтас,119-145,147-190 дугаар талд/,                

            - Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ./хх-ийн 28-29 дүгээр тал/, болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шүүх бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй. 

Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг  хуурч залилж авсан талаар шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар) тогтоолын 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.

        Шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нар нь бүлэглэн хохирогч Ж.С 8 ширхэг зөөврийн компьютерийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №005 дугаартай борлуулалтын байгуулан гэрээ хийж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Ж.Ст 26.825.000 төгрөгний хохирол учруулж залилж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар  нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дэлгэрэнгүй хуулгууд, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч Ө.Мны зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, харин шүүгдэгч А.А, Д.Б болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргаж  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцсон болно.

Шүүхээс шүүгдэгч А.А, Д.Б нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэл  тогтоогдохгүй байна гэж  шүүх дүгнэсэн.

Учир нь:  шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.М хамт хохирогч Ж.С очиж уулзан улмаар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №005 дугаартай борлуулалтын байгуулан гэрээ хийж, 8 ширхэг компютерээс 2 ширхэг компютерийг нь барьцаанд тавьж, 9 сая төгрөгийг Д.А зээлж урьдчилгаанд өгсөн, мөн үлдсэн компютерийг нь Ө.М гэрийнх нь гаднаас авч яван улмаар “ххх” төвд аваачиж бусдад худалдан борлуулж борлуулсан орлогоос 3 сая  төгрөгийг А.Алны ххх  дугаарын ххх банкны дансаар шилжүүлэн өгсөн, мөн өөрөө  6.000.000 төгрөгийг авч  хувьдаа зарцуулсан талаар шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.А, Ө.М нарын  мэдүүлэг болон Д.Б өөрийнх....мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.....би өөртөө 6 сая орчим төгрөгийг нь авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 33 тал/, дансны  хуулга зэргээр,

-шүүгдэгч А.Аны хувьд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №005 дугаартай борлуулалтын байгуулан гэрээнд гарын үсэг  зурж, Д.Б, Ө.М нар нь бусдаас 8 ширхэг компютер зээлээр авсан, дээрхи компютерийг бусдад худалдан борлуулж Д.Б данснаас 3 сая төгрөгийг авсан болох .....А.Аны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... тэр өдрийнхөө шөнө Б данснаас миний эзэмшлийн ххх дугаарын ххх банкны дансруу 3 сая төгрөг авсан  энэ нь “ за за та нар компаний нэр дээр зээл авсан биздээ дараа нь наадахыг чинь би төлж таарна шүү дээ нэгэнтээ наадуулаа зарж байгаа бол би ч  гэсэн мөнгө авмаар байна гэсэн болохоор Б миний дансруу мөнгө шилжүүлсэн  болно...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 35 дугаар тал/ зэргээр тус тус хангалттай  нотлогдож байна гэж  шүүх үзлээ.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нарыг “бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн  талаар:

Шүүгдэгч нарын  гэм буруутай  үйлдлийн  улмаас  хохирогч Ж.Ст 26.825.000 төгрөгний хохирол учирсан боловч шүүгдэгч Э.С 9.000.000 төгрөгийг хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шатанд төлж барагдуулсан,

-харин шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нараас  17.825.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 3 хувааж  5.941.000 гаргуулахаар гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нар нь төлбөр төлөх талаар 5 хоногийн завсарлага  авч хохирогч Ж.Ст Ө.М 5,941,000 төгрөгийг, шүүгдэгч А.А 1,000,000 төгрөгийг,  шүүгдэгч Д.Б 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнн, энэ талаар хохирогч мэдүүлж байх тул шүүгдэгч Ө.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч А.А 4,941,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Бээс 2,941,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.Ст олгох нь зүйтэй  байна гэж шүүх үзлээ. 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэгт оролцсон оролцоо  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Мд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Бд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.М, А.А, Д.Б нар  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тус тус дурдаж байна.

Шүүгдэгч нар нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй шүүгдэгч Ө.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдаж нь зүйтэй байна.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.М, Д.Б, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  тус тус тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ө.Мыг 3000 /гурав мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурав сая / төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Бийг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Аыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

        5. Шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ааас 4,941,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Бээс 2,941,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.Ст олгох олгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М, А.А, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАТЖАРГАЛ