| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2022/00489/и |
| Дугаар | 138/ШШ2022/00606 |
| Огноо | 2022-06-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2022/00606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо ******* ******* ******* тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* *******
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг тоотод оршин суух, ажил “ ” омпанийн захирал, утасны дугаартай, регистрийн дугаартай, *******
Нэхэмжлэлийн шаардлага “Гэрээний үүргээс үүссэн хохирол 1 564 295 төгрөг 90 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л. /цахимаар/,
Хариуцагч Б., түүний өмгөөлөгч В. нар /танхимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Б.т холбогдуулан гэрээний үүргээс үүссэн хохиролд 1 564 295 төгрөг 90 мөнгө гаргуулахаар шаардсан ба шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 396 726 төгрөг 47 мөнгө нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б. нь Хэрлэн сумын 62 ******* 2 давхарт 90.3 м2 талбайг өмчилж үйл ажиллагаа явуулдаг атал тус давхрын нийтийн эзэмшлийн талбайн халаалт, цахилгаан, ариун цэврийн өрөөний халуун, хүйтэн усны өөрт ноогдох төлбөрийг огт төлөхгүй өнөөг хүртэл тус 2 давхрын бусад хэсгийг өмчлөгч надаар төлүүлж ирсэн бөгөөд энэхүү ашиглалтын зардлаас Б.т ногдох хэсгийг 2018 оны 7 сараас 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тооцон нэхэмжилж байна. Иймд хариуцагчийн өмнөөс ашиглалтын зардлыг төлснөөс учирсан бодит хохирол 1 5 64 295 төгрөг 90 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр ******* нь “Ольхон” компанитай хамтарч үйлчилгээний зориулалттай барилга барьж түүний хоёр давхарыг өмчилдөг юм. нь нөхөр ын хамт эхлээд манай давхарт оффис түрээслэж байгаад уг 90 м2 талбайг худалдаж аваад нийтийн эзэмшлийн талбайн зардал төлөхөөр амаар тохиролцсон. Тус давхрын нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын зардал буюу шат, коридор, ариун цэвэрийн өрөөний гэрэл, цэвэр, бохир ус, сантехникийн засвар, үйлчилгээний нийт зардлыг бид хариуцан “ДБЭХС”, Ольхон арал , НАА-д төлж ирсэн. тэй 2018 оны 8 сарын 14-ний өдөр “Урсгал зардал төлөх тухай” гэрээ байгуулж ашиглалтын зардлаа яаж төлөх талаар тохиролцсон. , нар нь 2019 оны 5 сард өөрийн өмчлөлийн хоёр өрөөндөө тус бүрт нь цахилгаан тоолуур тавиулсан байсан бөгөөд нийтийн эзэмшлийн коридор, 00 өрөөний цахилгааны мөнгийг бид ердөө 50 квт-аар тооцож, харин усны мөнгийг тэнд түрээсээр ажилладаг байгууллагуудын тоо буюу 11-т хуваадаг байсан. нь сүүлдээ “өөрийн өмчлөлийн өрөөний цахилгааны мөнгийг л эд төлнө, ОО-ын өрөөнд ордоггүй тул мөнгө төлөхгүй, коридор өдөртөө гэрэлгүй байдаг учир төлөхгүй гэж хэлэх болсон. Гэтэл өдөржин дэлгүүртээ суудаг, дэлгүүрийнх нь үйлчлүүлэгчид ч ариун цэврийн өрөөнд ордог, тэнд тодорхой хэмжээний тог цахилгаан, ус хэрэглэгддэг гэдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй....Уг ариун цэврийн өрөө дундын эзэмшлийн эд хөрөнгө юм. Өөрөө болон худалдагч нь шат, коридороор дамжин явж дэлгүүрт ордог, тодорхой элэгдэл, хорогдол гардаг, тэр хэсгийн коридорын гэрлүүд байнга асаалттай байдаг, тиймээс тогны мөнгө гардаг гэдгийг бодож үздэггүй, 2020 оны ашиглалтын зардлыг огт мөнгө төлөөгүй. Түүнээс гадна коридор, ОО өрөөний гэрэл шатах, тосгуур, бочки бусад эвдрэл гарах бид шаардлагатай зүйлийг худалдан авч засдаг, сольдог, ажлын хөлс төлдөг.... ийн нөхөр оос ашиглалтын зардлаа төлөхийг шаардахад “Та тэй л учраа ол” гэж хариулсан. Гэрээний дагуу нь 2018-2020 онд 27 удаагийн нэхэмжлэхээр нийт 1671037 төгрөгийг урсгал зардалд төлөх ёстойгоос 11 удаагийн шилжүүлгээр 1274310 төгрөг шилжүүлсэн дутуу 396 726 төгрөг 47 мөнгө байна. Иймд урсгал зардал хэдийгээр бага боловч хураагдах, хүнд өгөх ёстойгоо өгөх ёстой. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1 564 295 төгрөг 90 мөнгөө багасгаж 396 726 төгрөг 47 мөнгө гаргуулах хүсэлтэй байна.
Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2 064 230 төгрөг шилжүүлсэн гэсэн байсан. Үүнийг дансны хуулгаар нь нягтлахад 4 удаагийн шилжүүлгээр 738 060 төгрөгийг ийн дансанд хийсэн байсан бөгөөд энэ нь өөрийнх нь худалдаж авсан 90.3 мкв бүхий 2 өрөөнийхөө цахилгааны төлбөрийг ээр дамжуулж станцад төлж байгаа асуудал. 2019 оны 4 сарын 11-ний өдөр тоот миний дансанд 150 000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ бол ашиглалтын зардалд төлж байгаа төлбөр биш нөхөр бид хоёроос авсан зээлийнхээ хүүнд төлсөн мөнгө байгаа. ийн хувьд 2018 онд ашиглалтын зардлаас 6 удаа нэхэмжлэхээр 622 535.25 төгрөг төлөхөөс 531 345.25 төгрөг төлж 91 190 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны нийт 9 удаа нэхэмжлэхээр 771 289.92 төгрөг төлөх ёстойгоос 742 965.45 төгрөг төлсөн ба 28 324.47 төгрөгийн үлдэгдэлтэй, 2020 онд 12 удаагийн нэхэмжлэхээр 277 212 төгрөг төлөх ёстойгоос огт төлөөгүй, 2021 онд Засгийн газраас чөлөөлсөн байгаа. Ингээд нийт үлдэгдэл 396 726.47 төгрөг болж байгаа юм гэж тайлбарласан.
Хариуцагч Б. хариу тайлбартаа: *******ээс надад холбогдуулан “Ашиглалтын зардал төлснөөс учирсөн хохирол 1 564 295 төгрөг 90 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* нь Хэрлэн сумын 62 ******* 2 давхрын 90,3м2 талбайг өмчилж үйл ажиллагаа явуулдаг атал тус давхрын нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын зардлаас надад холбогдох хэсэг гэж 2018 оны 7 сараас 2020 оны 12 сарын 31-нийг хүртэл тооцон нэхэмжилж байна. Би дээрх хугацаанд ашиглалтын зардлыг тухай бүрт төлж ирсэн. Энэ хугацаанд нийт 2 064 234 төгрөг данснаас шилжүүлсэн. Гэтэл бидний өмчилж буй хэсэг коридор, ашиглалтгүй талбайд, пааргүй, огт дулаанд холбогдоогүй зориулалтын бус хэсэг тул дээрх ашиглалтын зардлыг төлөх ч шаардлагагүй. ОО-оор үйлчилгээ авдаггүй. Дэлгүүрт манай дүү суудаг, гэр нь ойрхон учир ОО-д ордоггүй. Цахилгааны төлбөрийг би өөрөө эд төлдөг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 396 726 төгрөг 47 мөнгө нэхэмжилж байна. Бид анх ашиглалтын зардал төлөхөөр тохиролцож гэрээ байгуулж байсан. Ашиглалтын зардал төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ одоогийн нэхэмжилж байгааг төлсөн... гэж тайлбарласан.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 396 000 төгрөг үлдсэн гэж тайлбарладаг. Хариуцагчийн хувьд 2018 оны 11 сард 93 270 төгрөгийг бэлнээр төлсөн баримт байхгүй. Гэхдээ урсгал зардал төлөх тухай гэрээг үндэслэж дээрх мөнгийг шаардаж байгаа бол 2018, 2019 оны үүргийн гүйцэтгэлийн талаар шаардлага гаргаагүй байж байгаад өнөөдөр 2022 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг анхаарах хэрэгтэй. Мөн энэ урсгал зардал төлөх тухай гэрээг , гэсэн 2 иргэнтэй байгуулсан бөгөөд энэ гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө ч тайлбартаа үгүйсгэхгүй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэг үүрэг гүйцэтгэгчийг сонгож нэхэмжлэл гаргаж байгаа учраас гэрээний үүргийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх нь тогтоогдвол өөрт ногдох хэсэг буюу 50 хувийг төлөх үүрэг т үүснэ гэж бодож байна. Гэхдээ ийн хувьд 2 064 234 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбартаа хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******т тусдаа дулааны мөнгө төлдөг гэж тайлбарлаад байгаа боловч 2018 оны 8 сарын 14-ний өдөр урсгал зардал төлөх тухай нэг л гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ дулаан цахилгааныг тоолуурын заалтын дагуу бичигдсэн нийт төбөрийн 33 хувь, дулааныг болохоор нийт өмчилж байгаа талбайн хэмжээгээр тооцож гэж бичжээ. Тэгэхээр хариуцагчийн өмчилж байгаа талбайг өөрөө хариуцаад дахиад тусдаа коридорын зардал мэтээр нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс гүйцэтгэх үүргийнхээ дагуу бүх төлбөрөө хийсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулан 1 564 295 төгрөг 90 мөнгө нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 396 726.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 305 536 төгрөг 47 мөнгийг гаргуулан 91 190 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нь сүүлдээ “өөрийн өмчлөлийн өрөөний цахилгааны мөнгийг л эд төлнө, ОО-ын өрөөнд ордоггүй тул мөнгө төлөхгүй, коридор өдөртөө гэрэлгүй байдаг учир төлөхгүй гэж хэлэх болсон. Гэтэл өдөржин дэлгүүртээ суудаг, дэлгүүрийнх нь үйлчлүүлэгчид ч ариун цэврийн өрөөнд ордог, тэнд тодорхой хэмжээний тог цахилгаан, ус хэрэглэгддэг гэдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй....Уг ариун цэврийн өрөө дундын эзэмшлийн эд хөрөнгө юм. Өөрөө болон худалдагч нь шат, коридороор дамжин явж дэлгүүрт ордог, тодорхой элэгдэл, хорогдол гардаг, тэр хэсгийн коридорын гэрлүүд байнга асаалттай байдаг, тиймээс тогны мөнгө гардаг гэдгийг бодож үздэггүй, 2020 оны ашиглалтын зардлыг огт мөнгө төлөөгүй. Түүнээс гадна коридор, ОО-ын өрөөний гэрэл шатах, тосгуур, бочки бусад эвдрэл гарах бид шаардлагатай зүйлийг худалдан авч засдаг, сольдог, ажлын хөлс төлдөг.... ийн нөхөр оос ашиглалтын зардлаа төлөхийг шаардахад “Та тэй л учраа ол” гэж хариулдаг. Иймээс ээс 396 729 төгрөг 47 мөнгө гаргуулж өгнө үү гэж
Хариуцагч Б. татгалзаж буй үндэслэл: Би дээрх хугацаанд ашиглалтын зардлыг тухай бүрт төлж ирсэн. Энэ хугацаанд нийт 2 064 234 төгрөг данснаас шилжүүлсэн. Гэтэл бидний өмчилж буй хэсэг кордиор ашиглалтгүй талбайд, пааргүй, огт дулаанд холбогдоогүй зориулалтын бус хэсэг тул дээрх ашиглалтын зардлыг төлөх ч шаардлагагүй. ОО-оор үйлчилгээ авдаггүй. Дэлгүүрт манай дүү суудаг, гэр нь ойрхон учир ОО-д ордоггүй. Цахилгааны төлбөрийг би өөрөө эд төлдөг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 396 726 төгрөг 47 мөнгө нэхэмжилж байна. Үүнийг би төлсөн... Ашиглалтын зардлыг төлөхийг бол зөвшөөрч байгаа гэж тус тус тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, урсгал зардлыг төлөх тухай гэрээ, нэхэмжлэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрлэн сумын 9-р баг 62-р ******* хоёр давхарын оффиссын зориулалттай барилгад хариуцагч Б. нь 90 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг өөрийн өмчлөлд нөхрийн хамт авч улмаар дэлгүүрийн зориулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг ба нэхэмжлэгч Б.******* нь уг хоёр давхрын бусад хэсгийн өмчлөгч бөгөөд талууд нь уг ******* бусад талбай буюу коридор, шат, ариун цэврийн өрөөг хуваан ашиглан, ашиглах хугацаанд гарах зардлыг хувааж төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар батлагдаж байна. Хариуцагч Б. нь ашиглалтын зардал хувааж төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй ба өөрийн шилжүүлсэн 2 064 024 төгрөгөөр бүрэн төлсөн гэж маргаж байгаа.
Нэхэмжлэгч Б.******* нь талуудын тохиролцсон ашиглалтын зардлыг тооцож тухайн бүрт нь төлбөрийг төлөх, эсвэл нэхэмжлэх бичиг хүргүүлдэг байсан бөгөөд хариуцагч Б. нь төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан байна.
Нэхэмжлэгч тал нь шүүхийн ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан банкны шилжүүлэгтэй тооцоо нийлсний үндсэн дээр үлдэгдэл 396 729 төгрөг 47 мөнгө төлөгдөөгүй талаар тайлбарлахдаа уг төлбөр нь 2018 оны 6 удаагийн ашиглалтын зардал 622 535 төгрөг 25 мөнгө төлөхөөс 531 345 төгрөг төлж үлдэх 91 190 төгрөг төлөгдөөгүй, 2019 онд 9 удаагийн 771 289 төгрөг 92 мөнгө төлөхөөс 742 965 төгрөг 65 мөнгийг төлж үлдэх 28 324 төгрөг 47 мөнгө төлөгдөөгүй, 2020 онд 12 удаагийн нэхэмжлэхийн дагуу 277 212 төгрөгийг төлөөгүй нийт 396 729 төгрөг 47 мөнгө төлөгдөөгүй байгаа тооцоолсон байна.
Нэхэмжлэгчийн тооцоолсон 396 729 төгрөг 47 мөнгийг хариуцагч Б.ээс гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд талууд нь ашиглалтын зардал төлөх талаар 2018 оны 8 сарын 14-ний өдөр “Урсгал зардлыг төлөх тухай гэрээ”-г бичгээр байгуулан тухайн барилгад ашиглаж буй бусад талбайд гарах зардлыг ашиглалтын зардал гэж үзэж сар бүр хувааж төлөхөөр тохиролцсон байна.
Харин хариуцагч тал нь дээрх төлбөр болох 396 729 төгрөг 47 мөнгө төлөхөөс 2018 оны 91 190 төгрөг, 2019 оны 28 324 төгрөг 47 мөнгө хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жилийн хугацаа өнгөрсөн, 2020 оны 277 212 төгрөгийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар тогтоосон.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2018 онд төлөгдөх ёстой төлбөр 91 190 төгрөг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож үлдэх 305 536 төгрөг 47 мөнгийг хариуцагч Б.ээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч: ... нь ын хамт уг байрыг өмчилж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн ээс гаргуулахаар шаардсан тул , нарт хувь тэнцүү хувааж т ноогдох хэсгийг гаргуулах талаар санал гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг солих, нэмэх талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвхөн Б.ээс гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд ийн нөхөр нь “уг асуудлыг тэй ярилцах талаар хэлдэг” гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал хариуцагчаа тодорхойлсон нь хууль зөрчөөгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь 41 191 төгрөг 91 мөнгө төлсөн байх бөгөөд уг төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.ээс төлөх төлбөрийн хэмжээгээр буюу 305 536 төгрөг 47 мөнгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 9816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар хариуцагч Б.ээс 305 536 төгрөг 47 мөнгө гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 91 190 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 41 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.ээс 9816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА