| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0138/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Болорчулуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарантуяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун,
хохирогч Б.Ууганням,
шүүгдэгч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /үнэмлэхийн дугаар 0032/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Мөнхбаатарт холбогдох 201726030167 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Пума 107 дугаар байрны 1-10 тоотод оршин суух,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалсан, Боржигон овогт Баярсайханы Мөнхбаатар /РД:ШЗ86061611/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Соёлын төвийн автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан “Мяралзаа” ХХК-ийн жолооч хохирогч Б.Ууганнямыг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болох камерын бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж Нэргүйгийн хамт “Нэткапитал” ББСБ-ийн өмчлөлд байдаг Приус-20 маркийн бор шаргал өнгийн 20-73 УНА улсын дугаартай машинтай Хан-УУл дүүрэг 75 дугаар сургуулийн баруун талын гэрлэн дохионы наана 3 дугаар эгнээнд явж байтал автобус урдуур ороод ирэхээр нь би зогссон. Хадам ээж Нэргүй “би буугаад хэлээдэхье” гэхээр нь би хэрэггүй гэж хэлсэн. Автобус бид хоёр гэрлэн дохион дээр зэрэгцээд зогссон ба би цонхоо онгойлгоод “чи ингэж шахаж явж болохгүй” гэж хэлсэн. Би мөн машинаас буугаад зорчигч ордог урд хаалган дээр дөхөж очиход жолооч кабинаасаа гараад ирээд “камер руу орьё” гэж хэлээд миний гадуур хувцасны энгэрээс заамдсан. Автобусанд миний толгой руу нилээн хэдэн удаа гараараа цохисон. Бид хоёр автобуснаас хамт буусан. Автобусны баруун талд жолоочийн нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаж байгаад салаад би ээжтэй хамт машиндаа суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,
Хохирогч Б.Ууганням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохиролд Б.Мөнхбаатараас 400.000 төгрөг авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
Хохирогч Б.Ууганням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ТЭЦ-3-аас Шар хад чиглэлд явж байсан би 10 цаг 05 минутын орчимд өөрийн чиглэл баруунаас зүүн тийш Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын автобусны орчимд түгжрээд зогсож байсан чинь миний зүүн талд нэг бор өнгийн 20-73 УНА улсын дугаартай “Приус” маркийн машины ирж шахаж зогссон. Тэгээд би автобусны цонхоо онгойлготол 60 орчим насны эмэгтэй урд суудлаас бууж ирээд “чи яаж яваад байна шахчихлаа, замын хашлага мөргөх шахлаа, цагдаа дуудна” гэж хэлэхээр нь би “толиндоо хартал ямар нэгэн харагдаагүй “Приус-20” гэнэт ороод ирсэн юм болов уу, яасан юм бол мэдсэнгүй” гэж хэлээд автобусныхаа урд хаалгыг нээтэл “Приус” маркийн машины жолооч эрэгтэй машинаасаа бууж ирээд автобусны урд хаалгаар орж ирэхээр нь би сандал дээрээсээ боссон. Тэгсэн Приус маркийн жолооч баруун гараараа миний хэвлий тус газар руу нэг удаа хүчтэй цохихоор нь би дахиж цохиулахгүйн тулд Приус машины жолоочтой зууралдахад тэр залуу миний хоолойноос бооход амьсгаа давчидаж тэр эрэгтэйг өөрөөсөө түлхэж нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгсэн тэр эрэгтэйн ээж бололтой эмэгтэй надад “чи яаж яваад байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед миний автобусанд сууж явсан зорчигч нар нөгөө залуу бид хоёрыг салгасны дараа би газар унасан малгайгаа автал Мөнхбаатар миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж миний дээд үүдэн шүдийг хөдөлгөж миний амнаас цус гарсан. Тухайн үед миний уруул, буйл их өвдөж байсан. Би амаа дараад доошоо тонгойтол Мөнхбаатар гараараа миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа цохисон. Мөнхбаатарыг цохиход би амьсгалж чадахгүй зам дээр хэвтэхэд Мөнхбаатар миний зүүн гуяны хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Мөнхбаатарын ээж “боль” гэж хэлээд хүүхдээ надаас холдуулсан. Мөнхбаатар ээжийгээ машиндаа суу явъя гэж хэлэхэд нь би газраас босч ирээд “чи байж бай, би цагдаа дуудна” гэж хэлэхэд Мөнхбаатар “нохой шиг олон юм хуцаад яваарай, үлгэр яриад яваад байвал ална шүү” гэж хэлээд машинтайгаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
...тэр залууг орж ирэхээр нь би боссон ба миний гэдэс рүү гараараа нэг удаа цохисон. Амьсгалахад сонин болоод түүнийг заамдаж авсан ба тэр залуу миний цамцны захаар хоолой боосон. Би баруун гараараа түүний зүүн шанаа руу нэг удаа цохиход тэр залуу зөрүүлээд баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Ээж нь цаанаас ирээд хоёулаа нийлж намайг татаад газар унагаасан. Зорчигч нар бууж ирээд биднийг салгасан. Нөгөө залуу бас гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Амнаас цус гарч өвдсөн ба нөгөө залуу дахин миний баруун бөөр рүү нэг удаа өшиглөсөн, баруун хавирга руу нэг удаа цохисон. Амьсгалж болохгүй газар дээшээ хараад хэвтэж байхад нөгөө залуу над руу нулимж “нохой шиг хуцаад яваарай” гэж хэлээд ээжтэйгээ хамт машиндаа суугаад явсан. Явсных нь дараа шүдээ үзэхэд үүдэн баруун дээд шүд хөдлөөд унахад бэлэн болсон байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд “шүд ёзоороороо хугарсан байна, санжигнаж байгаа шүдээ авахуул” гэсэн. Шүдний рентген зураг авахуулсан 5.000 төгрөг, эм тарианд 20.000 төгрөгөөр авахуулсан ба баримт байхгүй. Эдгээр зүйлээ нэхэмжлэхгүй, ганцхан шүд хийлгэх мөнгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Гэрч Ч.Нэргүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед би хүргэн Мөнхбаатарын хамт Цайз зах орох гээд машинтай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын автобусны буудлын үед автомашины зам дээр 3 эгнээнд явж байсан чинь том оврын автобус баруун талаас орж ирсэн. Тухайн үед хүргэн Мөнхбаатар машины жолоог барин явж байсан. Том оврын автобус манай машиныг шахаж орж ирэхэд би биеэ хавчин “ээжээ” гэж чанга орилсон ба Мөнхбаатар машинаа зогсоосон. Мөнхбаатар том оврын автобусны араас машинтайгаа явсан ба бид хоёрыг шахсан том оврын автобус 75 дугаар сургуулийн гэрлэн дохион дээр зогсохоор нь Мөнхбаатар машинтайгаа хажууд нь ирж зогссон ба би машинаас буугаад том оврын автобусны жолоочид “чи яаж байгаа юм, та нар ингэж байгаад аваар осол хийдэг” гэж хэлэхэд том оврын автобусны жолооч би “толиндоо хараагүй” гэж хэлэхээр нь “юу гэсэн үг юм, чи ийм олон хүн ачиж явчихаад аваар осол хийвэл яах юм, та нар дандаа ингэж машин шахаж явдаг, чиний толиндоо хараагүй гэж хэлдэг нь жолооч хүний хэлэх үг мөн юм уу” гэсэн чинь “толиндоо хараагүй л юм чинь” гэж хэлэхээр нь би буцаад машин руу эргээд явах гэтэл том оврын машины жолоочид “миний араас нэг үг хэлэх шиг болсон ба би тухайн үед сонсоогүй. Мөнхбаатар машинаасаа бууж ирээд автобусны жолооч эрэгтэйд “чи юу яриад байгаа юм” гэж хэлэхэд автобусны жолооч автобуснаасаа буусан. Том оврын автобусны жолооч эрэгтэй өөрөө автобуснаас буусны дараа Мөнхбаатар автобусны жолооч дээр очиход “чамайг автобусныхаа хяналтын камерт бичнэ” гээд Мөнхбаатарын хувцаснаас заамдан чирсэн. Ямар учраас жолооч эрэгтэй Мөнхбаатарыг автобусныхаа хяналтын камерт бичих гээд байсныг мэдэхгүй. Жолооч эрэгтэй Мөнхбаатарыг автобусныхаа урд хаалгаар оруулах гээд Мөнхбаатар нь орохгүй гэж ноцолдсон ба Мөнхбаатарын хөл автобусны урд хаалганы эхний шатан дээр тавигдаж байгаа бололтой байсан. Тухайн үед автобусны жолооч Мөнхбаатарыг нэг гараараа хувцаснаас нь заамдан нөгөө гараараа цохиход Мөнхбаатар зөрүүлээд гараараа цохиж байгаа харагдсан. Яг аль гараараа цохиж байгааг нь хараагүй. Мөнхбаатар жолооч эрэгтэй нарыг ноцолдож байхад зорчигч нар салгаж, Мөнхбаатар бид хоёр машиндаа суугаад явсан. Гэртээ ирсний дараа Мөнхбаатарын хамар хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Гэрч Ч.Отгонтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна, 10 цагийн үед Хан-Уул дүүрэг 19-ийн автобусны буудлаас Шар хад-ТЭЦ-3 чиглэлийн автобус ирэхээр нь суусан. Автобус хөдлөөд удаагүй явж байтал гэрлэн дохионы наана бор өнгийн приус-20 маркийн автомашин шахаж зогссон. Жолооч урд хаалгаа онгойлгосон ба нилээн ахимаг насны хүн орж ирээд автобусны жолоочийг “шахлаа, чи золтой шүргэсэнгүй” гэж бухимдаж хэлэхэд жолооч “шахаагүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Цаанаас 25 насны орчим туранхай залуу орж ирээд жолооч руу “шахлаа чи муу” гээд нүүр рүү нь гараараа цохиж, цамцаар хоолойг нь боож чирч буулгасан. Гадаа гарчихаад нөгөө залуу жолоочийг газар унагаан нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Зорчиж явсан үл таних залуу бид хоёр автобуснаас буугаад тэр хоёрыг салгасан. Сууж яваа зорчигч нар “ямар зэрлэг юм бэ, хүн аллаа шүү” гэж хэлсэн. Нөгөө залуу жолоочийг дахин газар унагаан 2-3 удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөчихөөд машиндаа суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2282 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Ууганнямын биед дээд баруун 1-р шүдний ёзоорын хэсгийн хугарал, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэхдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /хх-ийн 15-р хуудас/,...
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №753 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Ууганнямын биед дээд баруун 1-р шүдний ёзоорын хэсгийн хугарал, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэхдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /хх-ийн 128-129-р хуудас/,...
Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 72-73-р хуудас/,ан-. Би дургүйцсэн чинь
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 54-56-р хуудас/,
Шүүгдэгч Б.Мөнхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискэнд буулгасан камерын бичлэг зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Соёлын төвийн автобусны буудлын орчимд “Мяралзаа” ХХК-ийн жолооч хохирогч Б.Ууганнямыг “зам дээр шахлаа” гэх шалтгаанаар маргаж, улмаар хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж танхайрсан болох нь:
Хохирогч Б.Ууганнямын ...Приус маркийн жолооч баруун гараараа миний хэвлий тус газар руу нэг удаа хүчтэй цохихоор нь би дахиж цохиулахгүйн тулд Приус машины жолоочтой зууралдахад тэр залуу миний хоолойноос бооход амьсгаа давчидаж тэр эрэгтэйг өөрөөсөө түлхэж нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Мөнхбаатарын ээж бололтой эмэгтэй /Нэргүй/ надад “чи яаж яваад байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед миний автобусанд сууж явсан зорчигч нар нөгөө залуу /Мөнхбаатар/ бид хоёрыг салгасны дараа би газар унасан малгайгаа автал Мөнхбаатар миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж миний дээд үүдэн шүдийг хөдөлгөж миний амнаас цус гарсан. Тухайн үед миний уруул, буйл их өвдөж байсан. Би амаа дараад доошоо тонгойтол Мөнхбаатар гараараа миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа цохисон. Мөнхбаатарыг цохиход би амьсгалж чадахгүй зам дээр хэвтэхэд Мөнхбаатар миний зүүн гуяны хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед Мөнхбаатарын ээж /Нэргүй/ “боль” гэж хэлээд хүүхдээ надаас холдуулсан. Мөнхбаатар ээжийгээ “машиндаа суу явъя” гэж хэлэхэд нь би газраас босч ирээд “чи байж бай, би цагдаа дуудна” гэж хэлэхэд Мөнхбаатар “нохой шиг олон юм хуцаад яваарай, үлгэр яриад яваад байвал ална шүү” гэж хэлээд машинтайгаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Ч.Нэргүйгийн ...Мөнхбаатар том оврын автобусны араас машинтайгаа явсан ба бид хоёрыг шахсан том оврын автобус 75 дугаар сургуулийн гэрлэн дохион дээр зогсохоор Мөнхбаатар машинтайгаа хажууд нь ирж зогссон. Мөнхбаатарын машинаа зогсоохоор нь би машинаас буугаад том оврын автобусны жолоочид “чи яаж байгаа юм, та нар ингэж байгаад аваар осол хийдэг” гэж хэлэхэд том оврын автобусны жолооч би “толиндоо хараагүй” гэж хэлэхээр нь “юу гэсэн үг юм, чи ийм олон хүн ачиж явчихаад аваар осол хийвэл яах юм, та нар дандаа ингэж машин шахаж явдаг, чиний толиндоо хараагүй гэж хэлдэг нь жолооч хүний хэлэх үг мөн юм уу” гэсэн чинь “толиндоо хараагүй л юм чинь” гэж хэлэхээр нь Мөнхбаатар машинаасаа бууж ирээд автобусны жолооч эрэгтэйд “чи юу яриад байгаа юм” гэж хэлэхэд автобусны жолооч /Ууганням/ автобуснаасаа буусан. Том оврын автобусны жолооч эрэгтэй /Ууганням/ автобуснаас буугаад Мөнхбаатарыг очиход “чамайг автобусныхаа хяналтын камерт бичнэ” гээд хувцаснаас заамдан чирсэн. Ямар учраас жолооч эрэгтэй /Ууганням/ Мөнхбаатарыг автобусныхаа хяналтын камерт бичих гээд байсныг мэдэхгүй. Тухайн үед автобусны жолооч Мөнхбаатарыг нэг гараараа хувцаснаас нь заамдан нөгөө гараараа цохиход Мөнхбаатар зөрүүлээд гараараа цохиж байгаа харагдсан. Яг аль гараараа цохиж байгааг нь хараагүй. Мөнхбаатар жолооч эрэгтэй /Ууганням/ нарыг ноцолдож байхад зорчигч нар салгаж, Мөнхбаатар бид хоёр машиндаа суугаад явсан. Гэртээ ирсний дараа Мөнхбаатарын хамар хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Гэрч Ч.Отгонтөгсийн ... Жолооч /Ууганням/ урд хаалгаа онгойлгосон ба нилээн ахимаг насны хүн орж ирээд автобусны жолоочийг “шахлаа, чи золтой шүргэсэнгүй” гэж бухимдаж хэлэхэд жолооч “шахаагүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Цаанаас 25 насны орчим туранхай залуу /Мөнхбаатар/ орж ирээд жолооч руу “шахлаа чи муу” гээд нүүр рүү нь гараараа цохиж, цамцаар хоолойг нь боож чирч буулгасан. Гадаа гарчихаад нөгөө залуу /Мөнхбаатар/ жолоочийг /Ууганням/ газар унагаан нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Зорчиж явсан үл таних залуу бид хоёр автобуснаас буугаад тэр хоёрыг салгасан. Сууж яваа зорчигч нар “ямар зэрлэг юм бэ, хүн аллаа шүү” гэж хэлсэн. Нөгөө залуу жолоочийг дахин газар унагаан 2-3 удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөчихөөд машиндаа суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2282 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Ууганнямын биед дээд баруун 1-р шүдний ёзоорын хэсгийн хугарал, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэхдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /хх-ийн 15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №753 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Ууганнямын биед дээд баруун 1-р шүдний ёзоорын хэсгийн хугарал, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, доод уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэхдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /хх-ийн 128-129-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт болох камерын бичлэг зэрэг нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд: Шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ танидаггүй, таарамжгүй харилцаа бүхий хувийн сэдэлт байхгүй, харин шүүгдэгч Б.Мөнхбаатар нь “зам дээр хажуу талаас шахлаа” гэх шалтгаанаар замын зорчих хэсэг дээр автомашинаа зогсоож, хохирогч Б.Ууганнямыг “Мяралзаа” ХХК-ийн автобусыг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхад нь зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан нийгэмд тогтсон хэм хэмжээг илтэд бүдүүлгээр зөрчсөн үйлдлийн шинж байдал, арга хэлбэрээр догшин авирлаж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Мөнхбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн мөн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Ууганням нь мөрдөн байцаалтанд Б.Мөнхбаатараас имплант шүд хийлгэхэд шаардлагатай 2.175.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөнхбаатараас 400.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхбаатарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Мөнхбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэг, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Баярсайханы Мөнхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Б.Мөнхбаатарыг 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Мөнхбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь хохирогч Б.Ууганнямд 400.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаатарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР