Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/02197

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.У,  Л.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 11  дүгээр сарын 11-ний өдөр охин М.Н эх Б.У асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин М.Н 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.М-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтэгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан зохигчид гэр бүлийн дундын хөрөнгө зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй 3,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хариуцагч Л.М 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар  хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгасугай.

6. Зохигчид гэр бүлийн дундын өөр төрлийн эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М 115,930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан хариуцагч Л.М тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн 60,780 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

11.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ