| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/01991/И |
| Дугаар | 101/ШШ2022/02343 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/02343
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: -д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,117,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э- хариуцагч *******, *******, *******ийн *******д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,117,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. П.Э- миний бие *******, *******,үйлдвэрийн *******ны Бодлого төлөвлөлтийн газрын *******эс ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд *******, *******, *******ийн *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б42 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр намайг албан тушаалаас халсан. Дээрх тушаалтай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0******* дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0******* дугаар Магадлалаар дээрх ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******, *******,үйлдвэрийн *******ны Төрийн нарийн бичгийн дарга нь тухайн шүүхийн шийдвэрийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй. Гагцхүү Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1837 дугаар магадлалд заасны дагуу 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд ногдох 17,381,000 төгрөгийг *******, *******,*******ийн *******наас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн төлсөн.
Ийнхүү намайг эгүүлэн тогтоох тухай магадлал 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан боловч хоёр жил гаруй хугацааны дараа 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаар тушаалаар , ын газрын ийн албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон хэдий ч 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөөр хохирч байгаа бөгөөд мөн тус хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй болно.
Иймд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын дагуу нэг сарын дундаж цалин 1,531,824 төгрөгөөр тооцож, 2020 онд ногдох 16,850,064 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг өдөрт ногдох 17,267,834 төгрөгийг нийт 34,117,898 төгрөгтэй тэнцэх олговрыг *******, *******,үйлдвэрийн *******наас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, *******,*******ийн *******ны Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн ерөнхий оор ажиллаж байсан П.Э-ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцав.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч П.Э- 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 34,117,898 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
*******, *******, *******ийн *******ны 2022 оны төсөвт энэхүү төлбөрийг төлөх зардал тусгагдаагүй байна. Зардлын зориулалтыг өөрчлөх эрх байхгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд:нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн5), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(хх-ийн6,35), 2021.12.09-ний ******* тушаал(хх-ийн7, 34), Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-ийн8-14),Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн16-19),Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн20-22), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр(хх-ийн36-40) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд:улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 33) –г гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31,491,616 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2,626,282 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Э- нь *******, *******, *******ийн *******д холбогдох Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,117,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч П.Э-ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 288/ШШ/0******* дугаар шийдвэрээр *******, *******, *******ийн *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг тус *******ны Бодлого, төлөвлөлтийн газрын *******сийн ерөнхий ийн үүрэгт албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын05-ны өдрийн 221/МА2018/0******* магадлалаар анхан шатны шүүхийн шийдэврийг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.(хх-ийн 8-19)
Хариуцагч *******, ******* хөнгөн, үйлдвэрийн ******* шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй атал үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,381,622 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/0 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,356,679 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 13,024,943 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1837 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хх-ийн 20-22,36-40)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан бүх хугацааны олговрыг төлөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгчийг үүрэгт ажилд эгүүлэн томилсон өдрийг хүүртэл хугацааны цалинг хариуцагчаас шаардах эрхтэй, ажил олгогчийн буруугаас ажил үүргээ тэрээр гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №472 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
*******, ******* хөнгөн, *******ийн *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар П.Э-ыг тус *******ны , ын газрын ийн албан тушаалд эгүүлэн томилж, түүний цалинг төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ8-5 дугаар шатлалаар 1,392,567 төгрөгөөр тогтоож, төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдлийг албан тушаалын цалингаас тооцож олгохыг зөвшөөрчээ. (хх-ийн 34)
*******, ******* хөнгөн, *******ийн *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалд зааснаар нэхэмжлэгчийн цалинг түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон бодох нь үндэслэлтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сарын дундаж цалин 1,531,823 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /1,531,823 төгрөгийг/21.5 хоног/ нэг өдрийн дундаж цалин нь 71,248 төгрөг байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаан 442 хоногт /71,248*444=31,491,616/ тооцон 31,491,616 төгрөгийг хариуцагч *******, ******* *******ийн *******наас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,626,282 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажил олгогч хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байдаг тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан -наас 31,491,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э--д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,626,282 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 31,491,616 төгрөгийг олгохдоо хуульд заасан зохих шимтгэл суутган, П.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч амаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 315,408 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ