| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
2025 04 28 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 253000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас Ерөнхийлөгчийн энхийн төлөө, Африкын эр зориг, Онц хилчин зэрэг төрийн одонгоор шагнагдаж байсан, ******* овогт ******* (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Отрядын байрны урд талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Чоно гол хүртэлх зайд ******* СҮА улсын дугаартай "Toyota Prius-20" маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2530000000078 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Гэрч *******: “...Би Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын цагдаагийн тасгийн Бичигт боомтын цагдаагаар ажилдаг юм. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг Отрядын байрны урд талд явж байхад улаан өнгийн ******* СҮА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* гэх жолоодож явсан. Тэгээд би жолооч дээр очоод өөрсдийгөө танилцуулж, тээврийн хэрэгсэлд хэдэн хүн явж байгааг харахад жолоочтой ганцаараа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа юу гэхэд өөдөөс эрхээ хасуулсан гэж хариулах үед нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухад тиймээ би 2 найзтайгаа архи уусан талаар хэлсэн. Иймд жолоочийн овог нэр регистрийн дугаар, хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад намайг Баасансүрэн овогтой /*******/ гэдэг, би тус тээврийн отрядын гаднаас хөдлөөд энд ирсэн талаар жолоодсон талаар хэлсэн учраас жолоочийн согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасагт дээр авчирсан. ...Тухайн үед ******* нь драгерь багаж үлээлгэх гэхэд драгерь үлээхгүй, цуснаас дээж өгнө гэхээр сумын Эрүүл мэндийн төвд очиж *******гийн биеэс цусны дээж авсан. ...Тухайн үед миний гар утас унтарсан бичлэг хийсэн зүйл байхгүй. ...Тухайн үед *******г драгерь багаж үлээлгэх гэхэд би наад драгерь багаж үлээхгүй, би өөрөө цус өгье гэхээр нь би эмнэлэг рүү очиж цусыг нь авуулсан. ...Анх зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн үнэмлэхээ шалгуул гэхэд ******* нь эрхээ хасуулсан гэж хэлэх үед *******гийн амьсгалын архи үнэртэж байсан. Тэгээд би өөрөөс нь архи уусан юм уу гэж асуухад сая хоёр найзтайгаа хоёр шил архи уусан талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас),
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Б ” гэсэн хаягтай цус шинжилгээнд тэнцэнэ. 2. “*******” гэх хаягтай цуснаас шүүх химийн шинжилгээгээр 0.8 промилли илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/468 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 43-47-р хуудас),
Яллагдагч *******гийн: “...Би 2014 оны 10 дугаар сард жолооч болж “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй болж байсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна. Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчил гаргаад 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхээр орж 1 жил эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулж байсан. Одоо надад тээврийн хэрэгсэл жолоодох хүчинтэй эрхийн үнэмлэх байхгүй. ...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Приус-20 маркийн ******* СҮА улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод найз ыг гэрээс нь аваад сумын төвөөр ажил хөөцөлдөөд явж байхад найз утсаар залгаад Улаанбаатар хотоос суманд ирээд хэд хонолоо одоо буцлаа хаана байна гэхээр нь гэрт уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 дэлгүүрээс авсан 2 шил архины 1-ийг нь бид 2 хувааж уугаад, 1-ийг нь замдаа хэрэглээрэй гээд өгөөд явуулсан. Тэгээд найз гэрээс өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн ******* СҮА улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэр рүүгээ явж байхад цагдаа зогсоож шалгаад жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон байна гээд тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...Намайг согтолтын зэрэг шалгадаг драгерь багаж үлээлгэх гэхэд нь би татгалзаж биологийн дээж буюу цуснаасаа дээж өгсөн. ...Согтолтын зэрэг шалгадаг драгерь багаж бохир юм шиг санагдаад үлээхээс татгалзсан. ...Би өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад эрхээ хасуулсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Отрядын байрны урд талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Чоно гол хүртэлх зайд ******* СҮА улсын дугаартай "Toyota Prius-20" маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:
Гэрч *******: “...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг Отрядын байрны урд талд явж байхад улаан өнгийн ******* сүа улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* гэх жолоодож явсан. Тэгээд би жолооч дээр очоод өөрсдийгөө танилцуулж, тээврийн хэрэгсэлд хэдэн хүн явж байгааг харахад жолоочтой ганцаараа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа юу гэхэд өөдөөс эрхээ хасуулсан гэж хариулах үед нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухад тиймээ би 2 найзтайгаа архи уусан талаар хэлсэн. Иймд жолоочийн овог нэр регистрийн дугаар, хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад намайг Баасансүрэн овогтой /*******/ гэдэг, би тус тээврийн отрядын гаднаас хөдлөөд энд ирсэн талаар жолоодсон талаар хэлсэн учраас жолоочийн согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасагт дээр авчирсан. ...Тухайн үед ******* нь драгерь багаж үлээлгэх гэхэд драгерь үлээхгүй, цуснаас дээж өгнө гэхээр сумын Эрүүл мэндийн төвд очиж *******гийн биеэс цусны дээж авсан. ...Тухайн үед миний гар утас унтарсан бичлэг хийсэн зүйл байхгүй. ...Тухайн үед *******г драгерь багаж үлээлгэх гэхэд би наад драгерь багаж үлээхгүй, би өөрөө цус өгье гэхээр нь би эмнэлэг рүү очиж цусыг нь авуулсан. ...Анх зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн үнэмлэхээ шалгуул гэхэд ******* нь эрхээ хасуулсан гэж хэлэх үед *******гийн амьсгалын архи үнэртэж байсан. Тэгээд би өөрөөс нь архи уусан юм уу гэж асуухад сая хоёр найзтайгаа хоёр шил архи уусан талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг,
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Б ” гэсэн хаягтай цус шинжилгээнд тэнцэнэ. 2. “*******” гэх хаягтай цуснаас шүүх химийн шинжилгээгээр 0.8 промилли илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/468 дугаартай шийтгэвэр,
Яллагдагч *******гийн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчил гаргаад 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхээр орж 1 жил эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулж байсан. Одоо надад тээврийн хэрэгсэл жолоодох хүчинтэй эрхийн үнэмлэх байхгүй. ...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Приус-20 маркийн ******* СҮА улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод найз ыг гэрээс нь аваад сумын төвөөр ажил хөөцөлдөөд явж байхад найз утсаар залгаад Улаанбаатар хотоос суманд ирээд хэд хонолоо одоо буцлаа хаана байна гэхээр нь гэрт уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 дэлгүүрээс авсан 2 шил архины 1-ийг нь бид 2 хувааж уугаад, 1-ийг нь замдаа хэрэглээрэй гээд өгөөд явуулсан. Тэгээд найз гэрээс өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн ******* СҮА улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэрлүүгээ явж байхад цагдаа зогсоож шалгаад жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон байна гээд тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...Намайг согтолтын зэрэг шалгадаг драгерь багаж үлээлгэх гэхэд нь би татгалзаж биологийн дээж буюу цуснаасаа дээж өгсөн. ...Согтолтын зэрэг шалгадаг драгерь багаж бохир юм шиг санагдаад үлээхээс татгалзсан. ...Би өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад эрхээ хасуулсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Отрядын байрны урд талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Чоно гол хүртэлх зайд ******* СҮА улсын дугаартай "Toyota Prius-20" маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл болон, “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”, гэрч ******* мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 468 дугаартай шийтгэвэр болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бөгөөд үүнийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 468 дугаартай шийтгэврээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгч *******гийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч *******гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ талаар маргаан байхгүй. Прокурорын шатанд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Ял тохироогүй учир шүүхэд ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх саналтай оролцсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон боловч хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал хэргийн материалаас харагдаж байна. Ял шийтгэлийн хувьд прокурорын зүгээс 3 төрлийн ялийн хамгийн хөнгөн ялын саналыг гаргаж байна. Гэвч 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөг нь шүүгдэгчийн хувьд хүнд тусахаар ялын санал байна. Одоогоор ажилгүй байгаа хүний хувьд 4,000,000 төгрөг олох хэцүү, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдох нөхцөл байдал байгаа гэж харж байна. Тэгэхээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд би дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй, надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж бий юу?, би сар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгүүлж байна. Энэ ял шийтгэл миний хувьд боломжтой байна гэсэн. Прокурорын саналтай санал зөрөлдөж мөнгөн торгууль надад хүнд тусаж байна гэсэн тайлбар өгсөн. Шүүгдэгчийн хувьд хилийн цэрэгт ажиллаж байсан учир энэ үйлдэлдээ сайн дүгнэлт хийсэн, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт холбогдох юм байна, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэх талаар надад хэлсэн. Улсын яллагчийн гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах саналыг дэмжиж байна, харин торгуулийн ялын саналыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн түүний тэтгэвэрт гарсан нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР