Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 


 

 2025           04             02                                             2025/ШЦТ/95           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Д.Дашням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2530000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 6 дугаар хэсэг 51-3 дугаар байрны 16 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан буюу төрийн тусгай алба хаагч болох Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдах, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг хориглоно гэх заалт,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэх заалт,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан "Албан тушаалын тодорхойлолт"-ын 2 дугаар зорилтын хүрээнд 4, 8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн Хаан банканд бүртгэлтэй ******* дугаарын данснаас өөрт олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу интернэт банкны гүйлгээний эрхийг ашиглан 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн танилын харилцаатай хүмүүс болох

Иргэн ийн Голомт банканд бүртгэлтэй ******* дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 446,400 төгрөг, нийт 3,446,400 төгрөгийг,

Иргэн *******гийн Хаан банканд бүртгэлтэй дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,836,775 төгрөг, нийт 5,936,775 төгрөгийг,

Иргэн н Хаан банканд бүртгэлтэй дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 446,500 төгрөг, нийт 1,221,500 төгрөгийг буюу нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 10,604,675 төгрөгийг дээрх данснуудаар дамжуулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данс руу шилжүүлэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 

 Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан буюу төрийн тусгай алба хаагч болох Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдах, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг хориглоно гэх заалт,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэх заалт,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан "Албан тушаалын тодорхойлолт"-ын 2 дугаар зорилтын хүрээнд 4, 8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн Хаан банканд бүртгэлтэй ******* дугаарын данснаас өөрт олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу интернэт банкны гүйлгээний эрхийг ашиглан 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн танилын харилцаатай хүмүүс болох

Иргэн ийн Голомт банканд бүртгэлтэй ******* дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 446,400 төгрөг, нийт 3,446,400 төгрөгийг,

Иргэн *******гийн Хаан банканд бүртгэлтэй дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,836,775 төгрөг, нийт 5,936,775 төгрөгийг,

Иргэн н Хаан банканд бүртгэлтэй дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 446,500 төгрөг, нийт 1,221,500 төгрөгийг буюу нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 10,604,675 төгрөгийг дээрх данснуудаар дамжуулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данс руу шилжүүлэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

 Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тухай илтгэх хуудас, интернэт банкаар хийгдсэн гүйлгээний жагсаалт (хх-ийн 12-16 х),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай *******г Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалын хуулбар (хх-ийн 84-р хуудас),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай *******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар (хх-ийн 85 х),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 86-88 х ),

Гэрч *******гийн “...Манай найз 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр над руу утсаар холбогдоод “дансаар чинь гүйлгээ хийх хэрэгтэй байна” гэж хэлээд миний Хаан банкны дугаарын дансыг бичиж аваад 3,100,000 төгрөг шилжүүлнэ, буцаагаад миний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Би тухайн үед дээрх мөнгөний гарал үүслийг асуугаагүй. Харин хүнээс мөнгө авах гэж байгаа юмаа гэж хэлсэн. Гүйлгээний утгыг нь над руу бичиж шилжүүлсэн байдлаар нь адилхан бичээд явуулаарай гэж надад хэлсэн. Миний данс болохгүй болчихлоо гээд миний данс руу мөнгө шилжүүлсэн, би ч тухайн үедээ юм бодохгүй орж ирсэн мөнгийг нь өөрийнх нь данс руу шилжүүлсэн байдаг. Дараачийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,836,775 төгрөгийн гүйлгээг мөн адил тайлбарлахад дахиад дансаа өгөөч гүйлгээ хийх гэж байсан юмаа гэж хэлэхээр нь дахиад дансаа утсаар ярьж хэлж өгсөн. Тэгээд би мөн адил *******гийн Худалдаа хөгжлийн банкны данс руу нь дээр 2,836,775 төгрөгийг шилжүүлсэн. Би дээрх мөнгөнөөс хувьдаа авч хэрэглэсэн асуудал байхгү...” гэх,

Гэрч н “…2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* ах надад “дансаа өгчих, мөнгө орж ирэх юм буцаагаад миний данс руу шилжүүлчхээрэй” гэж хэлсэн. Тухайн үед ямар учиртай, гарал үүсэл нь хаанаас болох талаар асуугаагүй. Тэгээд миний дансанд 775,000 төгрөг шилжин орж ирээд ******* ахын хэлсэн өөрийнх нь данс руу тухайн мөнгөн дүнгээр нь шилжүүлсэн буюу дундаас нь мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Дараачийн удаад буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 446,500 төгрөгийг мөн адил ******* ах миний данс руу шилжүүлээд би буцаагаад өөрийнх нь данс руу шилжүүлж байсан юмаа... гэх,

Гэрч “...Миний бие Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банкны ******* дугаарын дансыг шүүгээд байж байтал 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,836,775 төгрөг нэр бүхий иргэний данс руу интернэт банкаар гарчихсан байсан. Шийдвэр гүйцэтгэгч нарт өдөр болгон төлбөр төлөгчөөс шилжүүлсэн мөнгөний дансны хуулгыг хэвлэж өгдөг бөгөөд хэрэв тухайн шийдвэр гүйцэтгэгчийн хариуцсан төлбөр төлөгч нь төлбөрөө шилжүүлсэн байвал төлбөр авагчид тухайн мөнгийг нь шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг өгдөг гэсэн үг юм. ******* нь шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Булгамаагийн төлбөр барагдуулагчаас шилжүүлсэн 2,836,775 төгрөгийг дур мэдэн өөрөө интернэт банкаар шилжүүлсэн байсан. Нэн шаардлагатай зайлшгүй тохиолдолд интернэт банкаар гүйлгээ хийдэг байсан. Тэгэхдээ даргад заавал танилцуулж байж гаргах ёстой байдаг. Хэрвээ танилцуулаад гүйлгээ гаргасан бол нөхөж төлбөрийн хүсэлтийг өгөөд баримтдаа хавсаргаад явах ёстой байдаг. Дээрх 10,604,675 төгрөгийг ******* нь хувьдаа авсан. Энэ асуудлаас болж манай байгууллагад албаны шалгалт хийх болсон...” гэх,

Гэрч “…2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний хариуцсан төлбөр төлөгч төлбөрийн мөнгө болох 2,836,775 төгрөгийг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банкны ******* дугаарын данснаас төлбөр авагчийн данс руу ороогүй өөр данс руу орсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд ажлын дараагийн эхний өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ахлах нягтлан бодогч *******гийн өрөөнд орж төлбөр төлөгч шилжүүлсэн 2,836,775 төгрөг нь төлбөр авагчийн харилцах дансанд ороогүй өөр хүний данс руу шилжин орсон байна гэдгийг хэлсэн чинь “хянаад шалгаж үзье” гэж хэлсэн…” гэх

Гэрч ийн “...******* ах 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг Сүхбаатар аймагт байхад над руу утсаар холбогдоод ах нь чиний данс руу мөнгө хийгээд буцаагаад өөр данс руу авах хэрэгтэй байна гэж хэлээд надаас миний Голомт банкны ******* дугаарын дансыг аваад тус өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлээд буцаагаад өөрийнх нь хэлсэн данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн....” гэх

Гэрч “…Миний бие 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,600,000 төгрөгийг өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 550,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийтдээ 4,100,000 төгрөгийг өгч буцааж нийтдээ 3,620,000 төгрөгийг аваад одоо үлдэгдэл 630,000 төгрөгийн авлагатай байгаа. Тухайн мөнгөнөөс 3,600,000 төгрөгийг бэлнээр өгөөд 550,000 төгрөгийг дансаар өөрийнх нь хэлсэн данс руу буюу Төрийн банкны дугаарын данс руу шилжүүлсэн…” гэх

Яллагдагч *******гийн “…2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн данс болох ******* тоот данснаас 6 удаагийн үйлдлээр 10,604,675 төгрөгийг өөрийн танил болох *******, , нарын дансыг ашиглаж өөрийн худалдаа хөгжлийн банкны тоот дансаараа 7,158,675 төгрөгийг голомт банкны дугаарын дансаараа 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг, хаан банкны тоот данс руу 446,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус шилжүүлэн авсан буюу 10,604,675 төгрөгийг өөрийн хаан банк, Худалдаа хөгжлийн банк, голомт банкны данснуудаар дамжуулан шилжүүлэн авсан байдаг…” гэх, Дансны дэлгэрэнгүй хуулга,  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээс “…Нэг. Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн данснаас ийн Голомт банкны ******* данс руу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 446.400 төгрөг шилжин орсон буюу нийт 3.446.400 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тухайн мөнгө *******гийн Голомт банкны дугаарын данс руу шилжин орсон байх бөгөөд Төмөр Шинэхүү гэх нэртэй хаан банкны данс pyy Buynii mungu гэсэн гүйлгээний утгатай 2.000.000 төгрөгийг шилжүүлэх болон хувийн хэрэгцээнд зарцуулсан байна. Хоёр. Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн данснаас *******гийн хаан банкны дугаарын данс руу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.100.000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2.836.775 төгрөгийг нийт 5.936.775 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд зарцуулалтыг шалгахад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******гийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данс руу 3.100.000 төгрөгийг буцаалт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2.835.775 төгрөгийг гийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данс руу шилжүүлсэн байна. Зарцуулалтыг үзэхэд гэх Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав ажилтай иргэний Хас банкны дугаарын данс руу 3.600.000 төгрөгийг шилжүүлж бусад мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Гурав. Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн данснаас н хаан банкны дугаарын данс руу 1.221.500 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тухайн мөнгөний зарцуулалтыг шалгахад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******гийн хаан банкны дугаарын данс руу тус мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд яллагдагч ******* нь тухайн мөнгийг хувьдаа зарцуулсан байна…” гэх тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч *******гийн дээрх үйлдлүүдийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

 

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай тушаалаар тус өдрөөс эхлэн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчоор томилогдсон байх ба түүний эрхэлж буй албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад  заасан нийтийн албан тушаалтан байна.

 

Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдох тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

 Прокуророос санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн  нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэхээр тохирсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд *******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

 

Бусад асуудлын талаар:

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Гэндэнгийн г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, түүнд авсан албадлагын арга хэмжээ хэрэгжих үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,  зааснаар шүүгдэгч *******гоос 10,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгосугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 604,675 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР