| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
2025 04 02 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох 2530000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр зам ХНН-д замчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжнаас Эрүүл мэндийн төвийн урд талын гудамж хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* УАХ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2,77 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2022 онд Солонгос улс руу яваад 2024 онд ирсэн. Найзуудтайгаа уулзалдаагүй удсан байсан. Тэр өдөр найзуудтайгаа уулзалдаад, найзындаа очоод ууж байгаад харих гэж байгаад баригдсан гэв.
2530000000036 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Гэрч *******: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 23 цаг 30 минутаас 01 цагийн хооронд тус цагдаагийн хэсгийн алба хаагч нар “Уусан бол бүү жолоод”, “Мал мах” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хэсгийн төлөөлөгчийн хамт тус албаны Тоёота Приус-20 маркийн ******* СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнт оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Тус хугацаанд замын хяналт шалгалтыг хийх хугацаанд, ЕБС-ийн зүүн талын гудамж замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад нь Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахаа очиж өөрс өөрсдийгөө танилцуулж жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ шалгуулна уу гэхэд тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, та хаана юу хэрэглэсэн бэ гээд асуухад өнөөдөр найзуудтайгаа жоохон уучихлаа гэсэн тэгээд юу ууж хэрэглэсэн бэ гэхэд агар нэртэй 0.75 л 1 ширхэг шилтэй архи уусан талаар хэлсэн. Тэгээд би тус жолоочоос регистрийн дугаар, овог нэрийг нь асууж цагдаагийн албанд ашигладаг X-Cover нэртэй торгуулийн багажаар шалгаж үзэхэд тус тээврийн хэрэгслийн жолоочийг ******* гэдэг хүн байсан бөгөөд тухайн хүн нь 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр эрхээ хасуулсан байсан учраас тус иргэний согтолтын хэмжээг шалгахаар цагдаагийн хэсэгт авчирч согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахдаа давхар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулан авсан бөгөөд тухайн хүний согтолтын хэмжээ нь 2.77%-тай гарч байсан.
...Мөн ******* нь тухайн үед Тоёота Приус-20 маркийн ******* УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан....******* нь худалдааны гудамжнаас засмал замаар явж байгаад хойд зүгтээ эргээд ЕБС-ийн зүүн талаар хойшоо ЭМТ-ийн чиглэлтэй явж байхад зогсоож шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан. ******* нь тухайн үед ганцаараа явж байсан. ******* нь өөрийн найзууд болох нарын хамт 1 шилтэй агар нэртэй 0.75 литрийн архи уусан гэж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 х),
Гэрч ын: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Дорноговь аймгийн Улаан Уул суманд ажиллаж байгаад хүүхдээ хүргэж өгөхөөр ирлээ гээд манай хажуу талын айл болох ынд ирсэн байсан. Тэгээд удаан уулзаагүй юм байна гээд , , бид 4 “Агар” нэртэй 0.75 литрийн архи 3-н шилийг хувааж уугаад тэгээд л бид хэд тараад гэр гэр лүгээ харьсан түүнээс хойш ийг хаагуур юу хийж явсныг нь бол сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 х,
Гэрч ын: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би хөдөөнөөс морь тэжээх гээд оруулж ирээд дөнгөж гэртээ байж байтал Дорноговь аймгийн Улаан Уул суманд ажиллаж байгаад хүүхдээ хүргэж өгөхөөр ирлээ гээд манайд ирсэн. Тэгээд манай хашаанд ийн машинд Сүхбаатар бид 4 Агар нэртэй 0.75 литрийн архи 3-н шилийг хувааж уугаад тэгээд л бид хэд тараад би гэртээ ороод унтаад өгсөн яг юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 х),
Гэрч Э.ын: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би Сүхбаатар бид хэд ын гэрт нь агар нэртэй 0.75 литрийн архи 3-н шилийг хувааж уусан. Тэгээд тэндээсээ бид хэд тараад гэртээ үлдсэн Сүхбаатар гэр лүгээ орсон би ээр гэр лүгээ хүргүүлсэн тэгээд намайг хүргэж өгөөд буцаад явсан тэгээд би гэртээ ороод амарсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 х),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/685 дугаартай шийтгэвэр (хх-ийн 53-56 х),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 03 х ),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 04-06 х),
ALCOTEST-6510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-13 х),
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 08 х),
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-60 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжнаас Эрүүл мэндийн төвийн урд талын гудамж хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* УАХ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2,77 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь
Гэрч *******: “..Замын хяналт шалгалтыг хийх хугацаанд, ЕБС-ийн зүүн талын гудамж замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад нь Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахаа очиж өөрс өөрсдийгөө танилцуулж жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ шалгуулна уу гэхэд тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, та хаана юу хэрэглэсэн бэ гээд асуухад өнөөдөр найзуудтайгаа жоохон уучихлаа гэсэн тэгээд юу ууж хэрэглэсэн бэ гэхэд агар нэртэй 0.75 л 1 ширхэг шилтэй архи уусан талаар хэлсэн. Тэгээд би тус жолоочоос регистрийн дугаар, овог нэрийг нь асууж цагдаагийн албанд ашигладаг X-Cover нэртэй торгуулийн багажаар шалгаж үзэхэд тус тээврийн хэрэгслийн жолоочийг ******* гэдэг хүн байсан бөгөөд тухайн хүн нь 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр эрхээ хасуулсан байсан учраас тус иргэний согтолтын хэмжээг шалгахаар цагдаагийн хэсэгт авчирч согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахдаа давхар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулан авсан бөгөөд тухайн хүний согтолтын хэмжээ нь 2.77%-тай гарч байсан...гэх
Гэрч ын: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Дорноговь аймгийн Улаан Уул суманд ажиллаж байгаад хүүхдээ хүргэж өгөхөөр ирлээ гээд манай хажуу талын айл болох ынд ирсэн байсан. Тэгээд удаан уулзаагүй юм байна гээд , , бид 4 “Агар” нэртэй 0.75 литрийн архи 3-н шилийг хувааж уугаад тэгээд л бид хэд тараад гэр гэр лүгээ харьсан түүнээс хойш ийг хаагуур юу хийж явсныг нь бол сайн мэдэхгүй байна...” гэх,
Гэрч ын: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би хөдөөнөөс морь тэжээх гээд оруулж ирээд дөнгөж гэртээ байж байтал Дорноговь аймгийн Улаан Уул суманд ажиллаж байгаад хүүхдээ хүргэж өгөхөөр ирлээ гээд манайд ирсэн. Тэгээд манай хашаанд ийн машинд Сүхбаатар бид 4 Агар нэртэй 0.75 литрийн архи 3-н шилийг хувааж уугаад тэгээд л бид хэд тараад би гэртээ ороод унтаад өгсөн яг юу болсныг мэдэхгүй байна” гэх,
Гэрч Э.ын: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би Сүхбаатар бид хэд ын гэрт нь агар нэртэй 0.75 литрийн архи 3-н шилийг хувааж уусан. Тэгээд тэндээсээ бид хэд тараад гэртээ үлдсэн Сүхбаатар гэр лүгээ орсон би ээр гэр лүгээ хүргүүлсэн тэгээд намайг хүргэж өгөөд буцаад явсан тэгээд би гэртээ ороод амарсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/685 дугаартай шийтгэвэр,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
ALCOTEST-6510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл, лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжнаас Эрүүл мэндийн төвийн урд талын гудамж хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* УАХ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2,77 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.77 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/685 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжнаас Эрүүл мэндийн төвийн урд талын гудамж хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* УАХ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2,77 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл хэрэгт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ... Шүүхээс шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 27 секундийн дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг шийтгэх тогтоод хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР