Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 2025           03           31                                               2025/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2530000000052 дугаартай  хэргийг  2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1951 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цаг уурын техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, улсаас Байгаль орчны тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд өмнө нь

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Нэгдэл дундын 10 айлын байрны 0 тоотод байх өөрийн гэртээ үл ялих зүйлээр шалтаглан *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь автомашины амортизатораар цохиж биед нь халдаж зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ:  Энэ хэргээс өмнө би зам тээврийн ослоор хэрэг үйлдэж 1 жил эрхээ хасуулж, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлөөд зорчих эрх хязгаарлах ялаар 6 сарын хугацаагаар шийтгүүлж байсан. Сая архи дарс ууж хүний биед халдсандаа гэмшиж байна. Би сая эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд энэ архи дарснаас хожуу ч гэсэн ухаарч архинаас гараад одоо энд сууж байна. Би гэртээ ганцаараа байдаг. Хань маань 2019 онд бурхан болсон. Хоёр дүү маань байдаг. Хоёр дүү хоёулаа тэтгэвэрт байдаг. Нэг дүү маань аймагт, нэг дүү маань Улаанбаатарт байдаг энэ хоёр дүүгийнхээ дэмжлэгээр гэмт хэрэг үйлдэж хохирогчийн сэтгэл санааны хохиролд мөнгө төгрөг төлж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан гэв.

 

2430000000052 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

 Хохирогч *******гийн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баруун-Урт сумын 5 дугаар багт байх Нэгдэл дундын 10 айлын байранд байх танил ах гэрт , , ах нартай хамт хөзөр тоглож суух зууртаа 1 шил 0.75 граммын архи ууцгаасан. Би ахын гэрээр хааяа орж гардаг танилууд байгаа юм. Тухайн үед би архи уух зууртаа хоол, цай хийчхээд ширээнийх нь хамгийн урд захад нь буланд сууж байтал ах хажуу талдаа байсан машины амортизаторыг гартаа бариад миний хажууд сууж ах хоёрыг давуулаад миний толгойн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад газарт унасан. Тэгээд хэр зэрэг удсан талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд сэрээд цагдаад дуудлага өгсөн. ...Би гомдолтой байна. Өөрийн биед учирсан хохирлыг болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 х/,

 

 Гэрч Г.ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуурай ******* ахад мөнгө өгөхөөр Баруун-Урт сумын 5 дугаар баг, Нэгдэл дундын 10 айлын байранд байх гэр рүү нь очсон. Намайг очиход ******* танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт халамцуу архи ууцгааж байсан. Тухайн хоёр хүний эмэгтэй нь ******* гэх эмэгтэй нь байгаа юм. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байгаад гэнэт ******* гэх танихгүй эмэгтэй нь ******* ах миний толгой руу цохисон гэж хэлж байсан. Тэгэхэд тухайн эмэгтэйн толгойноос нь их цус гараад цагдаад дуудлага өгсөн бололтой гаднаас цагдаа орж ирж байсан. Тэгээд би тухайн айлаас явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х /,

Гэрч Б.ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед Баруун-Урт сумын 5 дугаар багт байх "Нэгдэл дундын 10 айлын байр руу танил ах Ш. гэр рүү очсон. Намайг очиход ах гэртээ миний танил *******тэй хамт байж байсан. Тэгээд бид гурав хоорондоо юм яриад сууж байтал ******* ахын хуурай дүү нь гэх танихгүй эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүн нь ирэхдээ ******* ахад нэг шил 0,75 граммын Экс нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид нар тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд *******, ******* ах, ирсэн танихгүй хүн гурав хоол идэх гээд хажуу талынхаа гал тогооны өрөө рүү орсон. Би тухайн үед нь хүнтэй утсаар яриад үлдсэн. Тэгтэл Янсансүрэн нь гэнэт чанга бархирахаар нь гүйгээд ортол *******гийн толгойноос нь цус гоожсон байдалтай орилоод зогсож байсан. ******* ах гартаа машины амортизатор барьсан байдалтай “миний буруу, наадах чинь миний уурыг хүргэхээр нь би цохичихсон юм” гэж хэлээд зогсож байсан. ...Би тухайн үед хажуу талын өрөөнд нь хүнтэй утсаар яриад зогсож байсан болохоор мэдээгүй. ...Тухайн үед ******* ахын гэрт ******* ах, Янсансүрэн, дахиад нэг танихгүй эрэгтэй хүн бид нар байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаартай “...1. *******гийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-29 х/,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-63 х/,

 

Яллагдагч *******ы: “...Би Баруун-Урт сумын 5 дугаар баг “Мандах” хорооллын 03-07 тоотод ганцаараа амьдардаг юм. Тухайн асуудал болох үед би айж сандарсандаа гэрийн хаягаа буруу зааж өгсөн байна. Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн үед гэртээ байж байхад манай хуурай дүү ******* согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд ******* бид хоёр манайхтай ойролцоо байдаг “Очир” дэлгүүрээс 0,33 граммын архи авч хувааж ууцгаасан. Тухайн үед би хүнд зарна гээд автомашины амортизатор хажуу талдаа тавиад тай ярилцаад сууж байснаа санаж байна. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байна. ...Би тухайн хүнтэй хувийн таарамжгүй болон өс хонзонтой асуудал байхгүй. ...******* нь миний биед халдаж зодсон асуудал гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 х/

 

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 х/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 х/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28 х/

 

Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 32 х /

 

Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 х/

 

Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 х/

 

Шүүгдэгч *******ы оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 70 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Нэгдэл дундын 10 айлын байрны 0 тоотод байх өөрийн гэртээ үл ялих зүйлээр шалтаглан *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь автомашины амортизатораар цохиж биед нь халдаж зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

Хохирогч *******гийн: “...Би ахын гэрээр хааяа орж гардаг танилууд байгаа юм. Тухайн үед би архи уух зууртаа хоол, цай хийчхээд ширээнийх нь хамгийн урд захад нь буланд сууж байтал ах хажуу талдаа байсан машины амортизаторыг гартаа бариад миний хажууд сууж ах хоёрыг давуулаад миний толгойн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад газарт унасан. Тэгээд хэр зэрэг удсан талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд сэрээд цагдаад дуудлага өгсөн. ...Би гомдолтой байна. Өөрийн биед учирсан хохирлыг болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.” гэх,

 Гэрч Г.ын: “.... Намайг очиход ******* танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт халамцуу архи ууцгааж байсан. Тухайн хоёр хүний эмэгтэй нь ******* гэх эмэгтэй нь байгаа юм. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байгаад гэнэт ******* гэх танихгүй эмэгтэй нь ******* ах миний толгой руу цохисон гэж хэлж байсан. Тэгэхэд тухайн эмэгтэйн толгойноос нь их цус гараад цагдаад дуудлага өгсөн бололтой гаднаас цагдаа орж ирж байсан. Тэгээд би тухайн айлаас явсан.” Гэх,

Гэрч Б.ын: “...Тэгээд бид гурав хоорондоо юм яриад сууж байтал ******* ахын хуурай дүү нь гэх танихгүй эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүн нь ирэхдээ ******* ахад нэг шил 0,75 граммын Экс нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид нар тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд *******, ******* ах, ирсэн танихгүй хүн гурав хоол идэх гээд хажуу талынхаа гал тогооны өрөө рүү орсон. Би тухайн үед нь хүнтэй утсаар яриад үлдсэн. Тэгтэл Янсансүрэн нь гэнэт чанга бархирахаар нь гүйгээд ортол *******гийн толгойноос нь цус гоожсон байдалтай орилоод зогсож байсан. ******* ах гартаа машины амортизатор барьсан байдалтай “миний буруу, наадах чинь миний уурыг хүргэхээр нь би цохичихсон юм” гэж хэлээд зогсож байсан...гэх,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаартай “...1. *******гийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт,

Яллагдагч *******ы: “...Тэгээд ******* бид хоёр манайхтай ойролцоо байдаг “Очир” дэлгүүрээс 0,33 граммын архи авч хувааж ууцгаасан. Тухайн үед би хүнд зарна гээд автомашины амортизатор хажуу талдаа тавиад тай ярилцаад сууж байснаа санаж байна. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байна...” гэх,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Нэгдэл дундын 10 айлын байрны 0 тоотод байх өөрийн гэртээ үл ялих зүйлээр шалтаглан *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь автомашины амортизатораар цохиж биед нь халдаж зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна ....гэх дүгнэлтийг гаргав.

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж толгой руу нь автомашины амортизатораар  цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь автомашины амортизатораар цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: ...шүүгдэгч ******* нь тус 6 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 сар 21 хоногийг нь биеэр  эдэлсэн байна. Өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн үлдэгдэл ял нь 3 сар 19 хоног байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолоор *******д оногдуулсан 6 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 сар 21 хоногийг нь биеэр  эдэлсэн байна. Эдлээгүй үлдсэн үлдэгдэл ял болох 3 сар 19 хоногийн ялыг тусад нь эдлүүлэх ...саналыг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын  03-ны өдрийн 2024/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэвэл *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилээр хасаж, 6 (зургаа) сар 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч С.Энхбатын 02/443 дугаартай албан тоотоор “Шүүгдэгч *******д 06 сар 10 хоногийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах  ялаас 03 сар 19 хоногийг эдлээгүй үлдсэн” гэж тодорхойлжээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ” гэж, 6.8 дугаар зүйлийн 1-т “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дах хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж тус тус хуульчилжээ.

 

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын  03-ны өдрийн 2024/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сар 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 19 хоногийг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

 

   2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

 

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдолтой, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн боловч эмчилгээний зардал болон сэтгэл санаанд учирсан хохиролтой холбоотой нотлох баримт ирүүлээгүй байна.  

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

 

 Дээрх жишиг аргачлалын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хамаарах уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.

 

******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй,  хэрэгт шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулаагүй байна.

 

 Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “автомашины амортизатор ”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17  тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

8.Хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “автомашины амортизатор”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай

 

11.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.БАЯРБААТАР