Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

  2025          04               28                                          2025/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,

Улсын яллагч Б.Цэгмэд /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 253000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Цагаан Хайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг "*******" гэх газар оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны 12 цаг 50 минутад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багт байх гэрээсээ тус сумын 3 дугаар баг "Тамир" дэлгүүрийн хойд талын шороон зам хүртэлх зайд ******* СҮҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байна,  дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй” гэв.

 

2530000000078 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хуудас),

 

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 3-р хуудас),

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-р хуудас),

 

Гэрч ******* “...Миний бие олон нийтийн цагдаа ******* хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдөр 12 цаг 50 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг “Тамир” дэлгүүрийн ард талын шороон замд Тоёота приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын 1 дүгээр багийн иргэн алгаа овогтой Баярсайхан нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, овогтой Баярсайханыг согтуурал хэмждэг багаж үлээлгэх гэхэд татгалзсан тул цуснаас дээж авсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8-р хуудас),

 

Гэрч ******* “...Миний бие зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч , олон нийтийн цагдаа нарын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдрийн 12 цаг 50 минутын үед тус сумын 3 дугаар баг “Тамир” дэлгүүрийн хойд талын шороон зам дээр Тоёота приус-20 маркийн *******ы СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлан, *******ы цуснаас дээж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12-р хуудас),

 

Гэрч “…Миний бие зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч , олон нийтийн цагдаа 3.Хатанмөнх нарын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдрийн 12 цаг 50 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг Тамир дэлгүүрийн хойд талын шороон зам дээр приус-20 маркийн ******* сүү улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1-р багийн иргэн /*******/ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлаж, жолооч А. Баярсайханы цуснаас дээж авсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16-р хуудас),

 

*******ы биеэс биологийн дээж авч, цусан дахь этилийн спиртийн агууламжийг тогтоолгох шинжилгээ хийх зорилгоор Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч “20220810” гэсэн кодтой нэг удаагийн битүүмжлэлтэй саванд 5 мл хэмжээтэй шингэн цусыг авхуулав гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-р хуудас),

 

Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Дор0325/028 дугаартай “…1. ******* ******* гэж хаягласан цусанд 2,4 промиль спиртийн агууламж илэрсэн. 2. Согтолтын дунд зэрэгт хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-25-р хуудас),

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/569 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 49-52-р хуудас),

 

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 54-р хуудас),

 

Яллагдагч *******ы “…2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай охин Оргилмаагийн найз залуугийнх нь аав ээж нь манай гэрт эхнэр бид хоёртой танилцахаар ирсэн. Тэгээд гэртээ эхнэр Бямбасүрэнгийн хамт худуудтайгаа хамт айраг уусан. Тухайн үед бид нар 5 литрийн савтай айраг ууцгаасан. Тэгээд ч тухайн өдрүүдэд сар шинийн баяр болж байсан болохоор бага зэрэг архи, өмнөх өдөр нь хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн өдөр гэрээсээ худуудыгаа гаргаж өгөхөөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон Түмэнцогт сумын 3-р багийн нутагт байх "Тамир" дэлгүүр рүү явж АТМ орж данснаасаа мөнгө авч өгчхөөд тэгээд нөгөө хэдийгээ гаргаж өгчхөөд гэр рүүгээ "Тамир" дэлгүүрийн гаднаас хөдөлтөл сумын цагдаатай таарсан. Тэгээд цагдаагийн хэсгийн өрөөнд очиж драйгер багаж үлээлгэхэд миний хоолой эрвэгэнээд байсан болохоор эмнэлэг дээр очих цус авхуулсан. Тэгээд миний цусыг шинжилгээнд явуулаад миний цуснаас 2,4 хувийн согтолт илэрсэн. Өөр зүйл болсон зүйл байхгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41-р хуудас) зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны 12 цаг 50 минутад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багт байх гэрээсээ тус сумын 3 дугаар баг Тамир” дэлгүүрийн хойд талын шороон зам хүртэлх зайд ******* СҮҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,4 хувийн согтолттойгоор жолоод сон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:

 

Гэрч ******* “...Өдөр 12 цаг 50 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг “Тамир” дэлгүүрийн ард талын шороон замд Тоёота приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын 1 дүгээр багийн иргэн овогтой Баярсайхан нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, овогтой Баярсайханыг согтуурал хэмждэг багаж үлээлгэх гэхэд татгалзсан тул цуснаас дээж авсан юм...” гэх мэдүүлэг,

 

Гэрч ******* “...Миний бие зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч , олон нийтийн цагдаа нарын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдрийн 12 цаг 50 минутын үед тус сумын 3 дугаар баг “Тамир” дэлгүүрийн хойд талын шороон зам дээр Тоёота приус-20 маркийн *******ы СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлан, *******ы цуснаас дээж авсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч “…Миний бие зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч , олон нийтийн цагдаа 3.Хатанмөнх нарын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдрийн 12 цаг 50 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг Тамир дэлгүүрийн хойд талын шороон зам дээр приус-20 маркийн ******* сүү улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1-р багийн иргэн /*******/ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлаж, жолооч А. Баярсайханы цуснаас дээж авсан…” гэх мэдүүлэг,

 

*******ы биеэс биологийн дээж авч, цусан дахь этилийн спиртийн агууламжийг тогтоолгох шинжилгээ хийх зорилгоор Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч “20220810” гэсэн кодтой нэг удаагийн битүүмжлэлтэй саванд 5 мл хэмжээтэй шингэн цусыг авхуулав гэх мөрдөгчийн тэмдэглэл,

 

Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Дор0325/028 дугаартай “…1. ******* ******* гэж хаягласан цусанд 2,4 промиль спиртийн агууламж илэрсэн. 2. Согтолтын дунд зэрэгт хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Яллагдагч *******ы “…Тэгээд тухайн өдөр гэрээсээ худуудыгаа гаргаж өгөхөөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон Түмэнцогт сумын 3-р багийн нутагт байх "Тамир" дэлгүүр рүү явж АТМ орж данснаасаа мөнгө авч өгчхөөд тэгээд нөгөө хэдийгээ гаргаж өгчхөөд гэр рүүгээ "Тамир" дэлгүүрийн гаднаас хөдөлтөл сумын цагдаатай таарсан. Тэгээд цагдаагийн хэсгийн өрөөнд очиж драйгер багаж үлээлгэхэд миний хоолой эрвэгэнээд байсан болохоор эмнэлэг дээр очих цус авхуулсан. Тэгээд миний цусыг шинжилгээнд явуулаад миний цуснаас 2,4 хувийн согтолт илэрсэн…” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 50 минутад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багт гэрээсээ тус сумын 3 дугаар баг "Тамир" дэлгүүрийн хойд талын шороон зам хүртэлх зайд ******* СҮҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,4 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг  тус тус гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  цусан дахь спиртийн агууламж 2,4 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг  2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,  тэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 569 дугаартай шийтгэврээр нотлогдоно.

 

Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заанаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Шүүгдэгч *******ыг 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч *******ы хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин тээврийн хэрэгсэлтэй ойртохгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэдгээ мэдүүлж байна. *******ы хувьд анх удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нөхцөл байдал харагдаж байна. Прокурорын зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заанаар торгуулийн хамгийн бага хэмжээ 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хөдөө орон нутагт мал маллаж амьдардаг, ажил төрөл эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийтгэлийн хувьд шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс маргаангүй. Учир нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар жолоо барина гэдэг нь өөрөө хор хөнөөлтэй учир энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Торгуулийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн түүний мал маллаж амьдардаг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

   2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

     2.4. Бусад асуудлаар

                               

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, таслан сэргийлэх арга аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР