Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 151

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,         

            хохирогч Ө.Ганбат,

            шүүгдэгч Ч.Батбаяр, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

            шүүгдэгч Т.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

            шүүгдэгч Ч.Одхүү, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Чулууны Батбаяр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Тайж овогт Тунгалгын Түмэнжаргал, Тайж овогт Чулууны Одхүү нарт холбогдох 201726030069 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сити пласс” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 8-07 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Биологийн 48 айлын 9-2 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 12 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтаан нийт 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 12 хоногийн ялын зарим хэсэг болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосон,

- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 20 хоногийн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 6 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Тайж овогт Чулууны Батбаяр /РД: ШЖ80100971/

 

2. Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Сити пласс” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 8-07 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.080.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Тайж овогт Тунгалгын Түмэнжаргал /РД: УМ92101310/,

            3. Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Сити пласс” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 17 дугаар гудамжны 630 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо тус дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 8-07 тоотод Хийдийн 1-6 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт Чулууны Одхүү /РД: ШЖ83020891/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.Батбаяр нь Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нартай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн Механик инженерийн сургуулийн цонхыг түлхэн орж, өрөөнүүдийн хаалгыг тус сургууль дотор байсан 3 ширхэг төмрөөр эвдэн, өрөөнүүдээс дөш тус бүр 2 ширхэг, скайнер, плазм зүсэгч, гагнуурын аппарат, зөөврийн компьютер, цүнх тус бүр 1 ширхэг зэргийг хулгайлж, хэргийг гардан үйлдэж, Т.Түмэнжаргалын унаж ирсэн 90-38 УНН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж тээвэрлэн, Ө.Ганбатад 430.000 төгрөгийн, Ч.Цэсэндоржид 370.000 төгрөгийн, Л.Чулуунбатад 200.000 төгрөгийн, бусдад нийт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь Ч.Батбаяр, Ч.Одхүү нартай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн Механик инженерийн сургуулийн цонхыг түлхэн орж, өрөөнүүдээс дөш тус бүр 2 ширхэг, скайнер, плазм зүсэгч, гагнуурын аппарат, зөөврийн компьютер, цүнх тус бүр 1 ширхэг зэргийг хулгайлахад унаж явсан 90-38 УНН улсын дугаартай, “Тоёото Карина” маркийн тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж тээвэрлэн, унаагаар хангаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх замаар хамжигчаар оролцон, Ө.Ганбатад 430.000 төгрөгийн, Ч.Цэсэндоржид 370.000 төгрөгийн, Л.Чулуунбатад 200.000 төгрөгийн, бусдад нийт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Одхүү нь Ч.Батбаяр, Т.Түмэнжаргал нартай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн Механик инженерийн сургуулийн цонхыг түлхэн орж, өрөөнүүдээс дөш тус бүр 2 ширхэг, скайнер, плазм зүсэгч, гагнуурын аппарат, зөөврийн компьютер, цүнх тус бүр 1 ширхэг зэргийг хулгайлахад Т.Түмэнжаргалын унаж явсан 90-38 УНН улсын дугаартай, “Тоёото Карина” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөлцөж, тээвэрлэн, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх замаар хамжигчаар оролцон, Ө.Ганбатад 430.000 төгрөгийн, Ч.Цэсэндоржид 370.000 төгрөгийн, Л.Чулуунбатад 200.000 төгрөгийн, бусдад нийт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед ХААИС-ийн МИС-ийн байрны хажуугаар явж байгаад грашд дөш байхыг харсан. Тэр үед хажуу өрөөнд нь 3 хүн архи уугаад сууж байсан. Манай гэрт ойрхон эмийн сан хаалттай байхаар нь 19-ийн эмийн сан руу явчихаад буцаад 19 цагийн үед буцахдаа Хөдөө аж ахуй их сургуулийн Механик инженерийн сургуулийн хажуугаар явахад бүх гэрэл нь унтарсан хүмүүс явчихсан байсан. Гэтэл нэг цонх онгорхой харагдсан. Би ойртож очоод цонхыг үзэхэд онгойж байхаар нь буцааж хаачихаад Түмэнжаргал руу утсаар яриад “хүнээс дөш  авахаар болчихлоо, оройхон машин олоод ирж чадах уу” гэхэд Түмэнжаргал “би машинтай явж байгаа, чадна” гэхээр нь “за тэгвэл оройхон залгая” гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн үед нөгөө онгорхой цонхоор ганцаараа ороход өрөөнд сандал ширээ, токерын машин зэрэг байхаар нь би сургалтын өрөө юм байна гэж бодсон. Тухайн өрөөний хаалга нь дотор талаасаа онгойж байсан. Би коридороор яваад граш руу ороход нэг дөш цонхны хажууд байсан. Граш дотор дөшний хажууд төмрийн хогнууд байхаар нь 3 ширхэг төмрийн хаягдал аваад 3 өрөөний хаалгыг онгойлгож үзсэн. Нэг өрөөнд нь ороход ажлын ширээ, компьютер байсан. Тэндээс нэг ширхэг зөөврийн компьютер, скайнер хоёрыг нийлүүлээд бор өнгийн цүнхэнд хийгээд үүрсэн. Дараагийн хаалгыг онгойлгож үзэхэд сандал, ширээ байхаар нь ямар нэгэн юм авалгүй гараад явсан. Грашийн эсрэг талын дэлгэдэг хаалгыг хаягдал төмрөөр хөшиж онгойлгоход дотор нь бас нэг дөш, хайрцагтай юмнууд байсан. Түмэнжаргал руу утсаар яриад “ХААИС-ийн хажуугийн зам руу хүрээд ир” гэхэд “би Одхүү ахыг аваад очих уу” гэхээр нь “тэг тэг энэ дөш угаасаа хүнд юм байна” гэж хэлсэн. Жижиг дөшийг нь цонхны тавцан дээр тавиад цааш нь түлхээд унагаасан. Дараа нь арай том дөшийг нь өргөгддөг дугуйтай тэргээр зөөж цонхны тавцан дээр тавиад орхисон. Дөшний хажууд байсан гагнуурын аппарат, плазм зүсэгчийг цонхоор гаргаад замын хажуу талд тавиад орсноосоо хойш дотор би 4 цаг орчим байсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн үед цонхны тавцан дээр байсан дөшийг гадагш унагаахад Түмэнжаргал, Одхүү нар хүргэн Энхбаярын 90-38 УНН улсын дугаартай “Карина” маркийн автомашиныг унаад ирсэн. Тэд надаас “яг хүнтэй нь ярьсан юм уу, ингэж болж байгаа юм уу” гэж асуухаар нь “ярьчихсан байгаа, хүнд нь хэлсэн” гэж хариулсан. Тэгээд жижиг дөшийг Түмэнжаргал Одхүү хоёр дамжлаад машины багажинд хийсэн. Харин би гагнуурын аппарат, плазм зүсэгч хоёрыг өргөөд багажинд хийсэн. Цонхон дээр үлдсэн арай том дөшийг Одхүү бид хоёр өргөөд машины арын суудал руу хийсэн. Ингээд тэндээсээ шууд Морингийн даваа руу хөдөлсөн. Учир нь Энхбаярын машиныг Түмэнжаргал аваачиж өгөх ёстой байсан, дээр нь би тэнд очиж дөшөө зарна гэж бодсон юм. Замдаа явж байхдаа Мөнхгэрэлийг утсаар дуудаад машинд суулгасан ба биднийг Яармагийн гүүрний тойрог дээр цагдаа зогсоож шалгасан. Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг төмрөөр 3 хаалгыг хөшиж онгойлгосон. Би хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ бээлий өмсөөгүй, өөртөө багаж хэрэгсэл авч яваагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 129-131-р хуудас/,

...сургууль руу ороод граш мэт машин тавьчихсан өрөө рүү ороход жижиг дөш нь цонхны хажууд байрлах тавцан маягийн зүйл дээр  байсан. Уг тавцан нь цонхны тавцангаас нэг алхамын зайтай байсан. Би 80 кг-ийн жижиг дөшийг өргөөд цонхны тавцан дээр тавьж, цааш нь тавцангаараа гулгуулж газар унагаасан. Дөш нь 2 талдаа шовх үзүүртэй болохоор нэг шовх хэсгийг нь цонхоор харуулж байрлуулаад нөгөө талаас нь бага зэрэг өргөөд цонхноос газарт унагаасан. Би барилгын олон ажил хийдэг болохоор тийм хэмжээний зүйлийг өргөж дийлнэ. Жижиг дөшний жин нь хүнд боловч овор багатай болохоор гарт барьцтай өргөж тавьж болж байсан. Дараагийн 2 дахь дөш нь коридорын нөгөө захын сургалтын өрөөнд тавцан мэт зассан зүйл дээр тавьчихсан байсан бөгөөд тэр тавцан нь газраас 40-50 см орчим өндөртэй байсан. Би сургалтын өрөөнд байсан 3 ширхэг дугуйтай, бариулнаас атгахаар тавцан нь 30 орчим см өндөр өргөгддөг тэргийг дөш байгаа тэрэгтэй зэрэгцүүлж тавиад дөшөө бага зэрэг хөндийрүүлээд тэрэгний тавцан дээр тавьж дөшийг зөөсөн. Цонхны тавцан руу тэргээ тулгаж тавиад тэрэгнийхээ тавцанг өндөрлөхөд паартай зэрэгцээ болж ирсэн. Би тэрэгнээсээ дөшөө өргөөд хоёр паарны завсар руу шахаж барьцаа ахиулаад дээд талын цонхны тавцан руу нь өргөж тавьсан. Ингэж өргөхдөө дөшөө биеэрээ тулаад гулгуулаад дээш нь өргөж тавьсан. Хоёр дахь том дөшийг цонхны тавцан дээр дөнгөж гаргаж байхад Түмэнжаргал, Одхүү нар хүрч ирсэн. Уг байранд Түмэнжаргал, Одхүү нар огт нэвтэрч ороогүй. Мөн би хулгайн эд зүйл гэдгийг огт хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 88-89-р хуудас/,

Шүүгдэгч Т.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Энхбаяр ахын гэрт очиж түүний эзэмшлийн 90-38 УНН улсын дугаартай машиныг “Морингийн даваа руу уначихаад өгье” гэж хэлээд авсан. Намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 тоотод гэртээ байхад шөнийн 11 цагийн үед над руу манай ээжийн дүү болох Батбаяр ах 96044410 гэж дугаараас миний 88128678 дугаар руу залгаад “хүнээс дөш авахаар ярьсан залгахаар хүрээд ир, машин олж чадах уу, би чам руу залгая” гэхэд нь “машин олж чадна, залгаарай” гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад Батбаяр ах “машинаа аваад хүрээд ир” гэхээр нь би хамт амьдардаг Одхүү ахыг сэрээгээд “нэг тийшээ хамт явъя, Батбаяр ах дөш олсон гэнэ, дуудаж байна” гээд бид хоёр хувцсаа өмсөөд гарсан. Энхбаяр ахын машинд Одхүү ах бид хоёр суугаад Батбаяр ахаас “хаана очих” талаар асуухад “Зайсангийн 117 дугаар цэцэрлэгийн урд хүрээд ир” гэсэн. Ч.Одхүү ах бид хоёрыг очиход Батбаяр ах ХААИС-ийн Механик инженерийн байрны нэг цонхноос дөш унагааж байсан ба нэг дөш нь цонхны доор байсан. Тухайн үед харанхуй байсан, Би нойрмог байсан болохоор Батбаяр ахыг юу барьчихсан байхыг нь хараагүй. Машинаас бууж очоод “Батбаяр ахаа хүн амьтантай нь уулзсан юм уу, ингээд шууд авчихаж болох юм уу” гэж асуухад “ярьсан ингэж авахаар ярьсан юм” гэхэд Одхүү ах машинаас бууж ирээд газар унасан байсан нэг дөшийг нь надтай хамт өргөлцөөд машины ард талд хийсэн. Тэгээд би машиндаа дулаацах гээд суусан. Машины цонхоор харахад Батбаяр, Одхүү ах хоёр 2 дахь дөшөө өргөөд машины ард хийж байсан. Би тухайн үед жолоо барьж байсан жаахан нойрмог байсан болохоор өөр ямар зүйл хийсэн болохыг нь мэдэхгүй байна. Машины хойд талын багаж нь хаагдахгүй байх шиг байсан. Удалгүй багажаа хаачихаад машинд Одхүү ах хойно суугаад, Батбаяр ах урд талд жолоочийн хажуугийн сандал дээр суугаад хөдөлсөн. Тухайн эд зүйлийг ачаад Морингийн даваа руу хүргэн ах Энхбаярт машинаа өгөх гээд явах замдаа Батбаяр ах Мөнхгэрэл ахыг утасдаж дуудсан. Мөнхгэрэл ахын гэр нь яг замын хажууд байдаг болохоор түүнийг аваад Морингийн даваа руу уулын замаар явж байхад Яармагийн гүүрний тойрог дээр цагдаа зогсоогоод шалгана гээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би тухайн үед Батбаяр ахыг хулгай хийж байгааг мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол болиулах байсан. Би Батбаяр ахын барьсан зүйлийг огт анзаараагүй. Сүүлд нь цагдаа нар шалгахад бор өнгийн цүнхтэй зөөврийн компьютер байхыг харсан. Одхүү ах Батбаяр ахыг хулгай хийж байгааг огт мэдээгүй. Учир нь Одхүү ахыг унтаж байхад нь би дагуулж хамт явсан. Одхүү ах бид хоёр сургуулийн байр руу огт ороогүй. Батбаяр ах ганцаараа цонхоор гарч ирж байхыг л харсан. Бид гурав хулгай хийх талаар урьдчилан тохиролцсон зүйл байхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 117-118-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Одхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Түмэнжаргал манай гэрт буюу Оргил эгчийнд 15 цагийн үед ирчихсэн байсан. Түмэнжаргал нь тухайн үед хүргэн Энхбаярын эзэмшлийн 90-38 УНН улсын дугаартай автомашиныг унаад ирсэн. Ер нь энэ машиныг Түмэнжаргал хааяа унаж байгаа нь харагддаг. Батбаяр ах хүнээс юм авна гэнээ гээд Түмэнжаргал манайд ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 01-02 цагийн үед намайг унтах гэж байхад Батбаяр ах Түмэнжаргал руу утсаар залгаад “ХААИС-ийн 117 дугаар цэцэрлэгийн хажууд хүрээд ир” гэсэн “хамт явъя” гээд намайг сэрээсэн. Тэгээд хүргэн Энхбаярын машиныг Түмэнжаргал бариад ХААИС-ийн Механик инженерийн сургууль дээр очтол сургуулийн байрны зүүн талд нэг цонхон дээр Батбаяр ах нэг дөшөө тавьчихсан, газар нэг дөш, плазм зүсэгч, гагнуурын аппарат зэрэг зүйлийг тавьчихсан байсан. Намайг машинаас буугаад очиход Батбаяр ах “наадахаа аваарай” гэхээр нь Түмэнжаргал “ингэж болж байгаа юм уу, хүнээс нь асуусан юм уу” гэж асуухад Батбаяр “би мэдэж байгаа” гэхээр нь Түмэнжаргал бид хоёр гадаа байсан нэг дөшийг нь дамжлаад машины багажинд хийчихээд Түмэнжаргал машиндаа буцаад суучихсан. Би Батбаяр ахын байсан цонхны доороос 2 дахь дөшийг дамжлаад машины арын суудал дээр тавиад буцаж очоод гагнуурын аппарат, плазм зүсэгчийг арын багажинд нэг дөштэй нь хамт хийсэн. Тухайн үед Батбаяр ах бор өнгийн цүнх үүрчихсэн байсан. Дотор нь юу байсан, хаанаас авсан цүнх болохыг мэдээгүй. Сургуулийн коридорийн гэрэл асаалттай байсан. Би тухайн үед том сургууль болохоор эд зүйлээ өдрөөр өгч болохгүй учир шөнө өгч байгаа юм байна гэж бодсон. Ингээд Түмэнжаргал машин бариад Батбаяр ах урд талын суудалд суугаад би ар талын сандал дээр суугаад Морингийн даваа руу хөдлөөд явж байхад Батбаяр ах Мөнхгэрэл рүү яриад “Мөнхөө гараад ирээ, уулын замаар явж байна” гэхэд Мөнхгэрэл гарч ирээд цаашаагаа уулын замаар Яармагийн гүүрний тойрог дээр явж байхад цагдаа зогсоогоод шалгасан. Тэгээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр аваачсан. Би Батбаярыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 123-125-р хуудас/,

Хохирогч Ө.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Механик инженерийн тэнхимийн сургуульд дээр “Interscience” ХХК-аас техник төхөөрөмж бууж байсан тул хөл хөдөлгөөн их байсан. Манай сургуулийн зүгээс эвдэрсэн хаалганы цоож болон бусад зүйлийг засаж сольсон. Мөн манай сургууль нь алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ө.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Өглөө ажил дээрээ ирэхэд тэнхимийн туслах Тунгалагмаа гадаа зогсож байхаар нь би гадна талын тэнхимийн түлхүүрээ өгөөд “гадаа хүйтэн байна, чи орж бай” гэсэн. Би Ганболд манаачаас түлхүүр аваад Тунгалагмаагийн араас ороход тэрээр “манай тэнхимд хулгай орчихсон юм шиг байна” гээд коридорт зогсож байсан. Ингээд өрөөнүүдийг шалгахад В-5, В-3, В-8 өрөөнүүдийн хаалга эвдэлсэн байдалтай байсан. В-5 дугаартай нь манай слесарийн өрөө байгаа юм. Уг өрөөний эд зүйлийг бүртгэхэд 80 кг-ийн 1 ширхэг дөш алга болсон байсан. В-3 өрөөг шалгахад Чулуунбат профессорын ширээн доторх эд зүйлийг гаргаад тавьсан байсан. Энэ өрөөнд багш нар суудаг юм. Тийм болохоор дараа нь багш нарыг цуглуулаад алга болсон эд зүйлийг шалгуулахад Чулуунбат багшийн өрөөнийх нь эзэмшлийн “Aсеr” брэндийн нөүтбүүк алга болсон гэдгийг Чулуунбат багш хэлсэн. Тухайн үед Цэсэндорж багш ирээд сургуулийн эзэмшлийн канон нэртэй скайнер алдагдсан байна гэж байсан. Миний өрөө В-8 өрөө бөгөөд өрөөн дэх эд зүйлээ шалгахад алга болсон эд зүйл байхгүй бүрэн бүтэн байсан. В-12 тоот өрөө буюу машин засварын өрөөнөөс манай сургуулийн эзэмшлийн 100 кг дөш 1 ширхэг, Цэсэндорж багшийн эзэмшлийн плазм зүсэгч 1 ширхэг, цахилгаан гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Нэг ширхэг дөшөө 350.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,

...Алдагдсан 2 дөш манай сургуулийн өмч ба нэг дөш нь 85 кг, нөгөө дөш нь 100 кг-ийн жинтэй. Манай сурууль энэ хоёр дөшийг албан ёсоор 350.000 төгрөгөөр үнэлж байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө Механик инженерийн тэнхим рүү ороход хэргийн газраас хураагдсан 3 ширхэг төмөр миний албаны өрөөний хаалганы өмнө байсан. В-3 буюу багш нарын өрөө, В-5 буюу мехатроник өрөө, В-8 буюу миний өрөөний хаалгыг эвдэж гэмтээсэн байсан. Лхагвасүрэн багшаас хамгийн сүүлд хэн үлдсэн талаар асуухад Цэрэндорж түлхүүр үлдээсэн гэхээр нь Цэрэндорж багшаас асуухад Даваадорж, Доржсүрэн хоёр үлдээд архи ууж байсан гэж хэлсэн. Хулгайд алдагдсан бор өнгийн цүнх Чулуунбат багшийн өөрийнх нь цүнх байгаа юм. Тэр цүнхэнд notebook байсан бөгөөд Чулуунбат багшийн ширээний хажуу талын жижиг тавиур дээр байсан. Хэрэг болсон газрын ойр орчим ямар нэгэн хяналтын камер байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас/,

...Хулгай ороод багш нарын өрөөний хаалга, миний ажлын өрөөний болон В-5 тоот өрөөний хаалганууд бага зэрэг хөшигдөж гэмтсэн. Гэхдээ айхтар эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Манай сургууль мужаантай тул тухайн үед нь эвдрэлийг янзалчихсан болохоор сургуулийн зүгээс болон миний зүгээс эвдэрсэн хаалгатай  холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Дөш хулгайд алдагдсаны дараа зах зээлийн үнэ нь ямар байдаг талаар интернетээр судлахад фэйсбүүк болон зарын материал дээр 1.000.000 төгрөгийн үнэлгээг хараад ийм байдаг юм байна гээд үнэлчихсэн. Хамгийн сүүлд ХААИС-ийн үндсэн хөрөнгө, сургалтын материалын үнэ, нэг кг чанаржуулсан гангын үнэ зэрэг судалгааг хийгээд 350.000 төгрөгөөр үнэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 211-р хуудас/,

            ...Батбаяр хулгайн үйлдэлдээ ашигласан гэх тэрэг нь манай сургуулийн эд хогшил биш юм. Тухайн тэргийг “гар по” гэж нэрлэдэг бөгөөд 500 кг хүртэл жинтэй биеийг тээвэрлэх зориулалттай, гар ажиллагаатай тэрэг юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Interscience” ХХК нь тус тэнхим сургалтын хүнд тоног төхөөрөмжийг суурилуулахдаа “гар по” буюу уг тэргийг ашиглаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тэнхимийн байранд уг тэрэг нь байсан ба тус тэрэг нь “Interscience” ХХК-ийн өмч хөрөнгө бөгөөд одоогоор манай ХААИС-ийн Механик инженерийн сургуулийн тэнхимд байхгүй, өөрсдөө аваад явчихсан. Тэр компани нь хаана үйл ажиллагаа явуулдаг талаар сайн мэдэхгүй байна. Одоо тэр тэрэг хаана байгааг мэдэхгүй. Уг тэргийг ашиглаж 100 кг-ийн дөшийг тээвэрлэж зөөх бүрэн боломжтой, коридор нь цементэн шалтай тул чирээд явахад ямар ч асуудалгүй. Манай тэнхимийн граш дотор том турба паар байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 84-р хуудас/,

 

Хохирогч Ч.Цэсэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 8 цагийн үед манай сургуулийн багш Ө.Ганбат утсаар яриад “манай сургуулийн Механик инженерийн тэнхимийн байранд хулгай орсон байна” гэхээр нь очсон чинь цагдаа ирчихсэн байсан ба “багш нар бүх эд зүйлээ бүртгээд үз” гэхээр нь бүртгэхэд миний эзэмшлийн ногоон өнгийн RUМ-60 нэртэй плазм зүсэгч 1 ширхэг, улаан өнгийн инвертер цахилгааны гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Плазм зүсэгчээ 700.000 төгрөгөөр, цахилгаан гагнуурын аппаратаа 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 66-р хуудас/,

...Тухайн орой хамгийн сүүлд Доржсүрэн, Даваадорж бид гурав 20.30 цагийн үед “Чингис” нэртэй 0,5 литрийн архи хувааж уугаад сууж байхад Лхагвасүрэн жижүүр багш надад түлхүүр хүлээлгэн өгчихөөд явсан. Тухайн үед гадаа хүйтэн байсан тул цонх онгорхой орхиод явах ёсгүй. Бид гурав хаалгаа түгжээд төв байрны жижүүрт түлхүүрээ үлдээсэн. Төв байрны жижүүр манай тэнхимийн байрыг хариуцдаггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан төмрүүд манай сургуулийн сургалтын хаягдал төмрүүд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 70-р хуудас/,

Хохирогч Л.Чулуунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад тэнхимийн эрхлэгч Ө.Ганбат утсаар ярихаар нь би очиход “хулгай орсон байна” гэж хэлсэн. Миний суудаг ширээний эд зүйлийг ухаж онгичсон байдалтай байсан ба ширээн дотор байсан миний зөөврийн “Асег Аspire 5570 series” брэндийн саарал өнгийн notebook, бор цүнхний хамт алдагдсан. Notebook-ээ 800.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 68-р хуудас/,

...Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. “Acer” брэндийн notebook, бор өнгийн цүнхний хамт хулгайд алдагдсан. Notebook миний ажлын өрөөний ширээний доор цүнхтэйгээ хамт байсан ба цүнх нь миний эзэмшлийнх юм. Би цүнхээ 50.000 төгрөгөөр, notebook-ээ 800.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хэргийн газраас хураагдсан 3 ширхэг төмөр нь манай тэнхимийн байранд байсан хаягдал төмөр байсан. Би тухайн өдөр тэнхимийн байранд байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/,

Гэрч Т.Тунгалагмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө сургалт зохион байгуулагдаж байгаа болохоор би 07 цаг 50 минутанд сургууль дээрээ ирээд манаач Ганболдоос тэнхимийн түлхүүр авах гэсэн чинь байхгүй байхаар нь 10 минут орчим хүлээгээд зогсож байтал тэнхимийн эрхлэгч Ө.Ганбат ирээд өөрийнхөө түлхүүрийг өгөөд “орж бай” гэсэн. Намайг ороход багш нарын өрөөний хаалга онгорхой байсан ба би тухайн үед нээх их юм бодолгүй ойртоод орсон чинь тэнхимийн эрхлэгчийн өрөө хагас онгорхой үүдэнд нь хоёр ширхэг төмөр хэвтэж байсан. Миний араас тэнхимийн эрхлэгч өөрөө орж ирээд бид хоёр шууд цагдаа дуудаад “өчигдөр жижүүр багш хэн байсан юм бэ” гэхээр нь би “Лхагвасүрэн байсан” гэж хэлэхэд Лхагвасүрэн рүү утасдаад түүнийг дуудаад удалгүй цагдаа ирсэн. Тэр хооронд ерөнхий байдлыг харахад Чулуунбат багшийн ширээг онгичсон, В-5 өрөөний хаалга нь эвдэрсэн байдалтай байсан. Сургуулийн 2 ширхэг дөш, скайнер алга болсон гэдгийг мэдсэн. Мөн Чулуунбат багшийн notebook, бор өнгийн цүнх, Цэсэндорж багшийн плазм зүсэгч, гагнуурын аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би 17 цагийн үед гэр рүүгээ явахад багш нар бүгд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас/,

Гэрч М.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хулгай орсон сургуулийн байр нь 50 метр орчим зайтай ба зөвхөн наад хэсэг нь харагддаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө надад тэнхимээс ямар нэгэн түлхүүр хүлээлгэж өгөөгүй учраас би анхаарал хандуулаагүй. Хулгай орсон инженерийн сургуулийн механик технологийн тэнхимд болон тус байрны ойр орчим ямар нэгэн хяналтын камер байдаггүй. Миний жижүүрлэдэг хэсэг ч мөн хяналтын камер байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас/,

Гэрч С.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...90-38 УНН улсын дугаартай машин миний эзэмшлийнх юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө Түмэнжаргал надаас машиныг “Зайсан орчихоод өгье” гэхээр нь өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-р хуудас/,

Гэрч Л.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэнхимийн хуваарийн дагуу жижүүр багшаар ажилласан юм. Тухайн үед би Ч.Цэсэндорж багш өөр тэнхимийн багш нарын хамт В-12 тоот өрөөнд үлдсэн. Би Ч.Цэсэндорж багшид түлхүүр өгөөд “та гарахаараа түгжээд грашийн харуулд түлхүүрээ өгөөрэй” гээд явсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед ХААИС-ын “А” байранд багш нарын сургалт зохион байгуулж байхад тэнхимийн туслах Т.Тунгалагмаа “тэнхимд хулгай гарсан байна. Өчигдрийн жижүүр багш яаралтай ирнэ үү” гэж дуудахаар нь шууд яваад очтол тэнхимийн эрхлэгч Ө.Ганбат, Т.Тунгалагмаа нар тэнхимийн коридорт хүлээгээд зогсож байсан ба намайг очиход багш нарын болон тэнхимийн эрхлэгчийн өрөөний хаалга эвдэрсэн, В-5 тоот өрөө буюу лабораторын хаалга нь онгорхой байсан. Өрөөний ерөнхий байдалтай танилцаад тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүргийн дагуу цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/,

Гэрч Д.Даваадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тус тэнхимд Доржсүрэн, Цэсэндорж багш нарын хамт Цэсэндорж багшийн хичээлийн өрөөнд жаахан юм ярьж суусан. Цэсэндорж, Доржсүрэн багш бид гурав “Чингис” нэртэй 0,5 литрийн архи нэг ширхэгийг хувааж ууж байгаад би ганцаараа түрүүлээд 18 цаг 30 минутын үед явсан шиг санагдаж байна. Цэсэндорж, Доржсүрэн хоёр хамгийн сүүлд үлдсэн. Тухайн өдөр нилээд хүйтэн байсан болохоор цонх онгорхой байгаагүй. Би өөр тэнхим учраас алга болсон зүйлсийн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/,

 Гэрч Д.Доржсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед ажил тараад Механик инженерийн тэнхим рүү очиход Цэсэндорж багш өрөөндөө байсан ба түүний өрөөнд Даваадорж, бид гурав 18 цагаас 20 цаг хүртэл ажил хэрэг ярингаа “Чингис” нэртэй 0,5 литрийн архи хувааж уугаад 19 цаг болох гэж байхад Даваадорж багш түрүүлээд явсан. Цэсэндорж багш бид хоёр үлдээд архиа хувааж ууж байгаад 20 цагийн үед тэнхимээ цоожлоод явсан. Тухайн өдөр жижүүр багш Лхагвасүрэн орж ирээд түлхүүр үлдээгээд явсан. Тэр өдөр нилээд хүйтэн байсан учраас цонх онгойлгох нөхцөл байгаагүй. Биднийг явахад тус тэнхимд хэн ч үлдээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед багш нар хулгай орсон талаар ярьж байхад нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-90-р хуудас/,

Гэрч Э.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхдаа 90-38 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаднаас нь харахад овор ихтэй зүйл ачсан байдалтай, тээш хэсэг нь доошоогоо суусан байхаар нь шалгахад гагнуурын аппарат 2 ширхэг, дөш 2 ширхэг, notebook 1 ширхэгийг тээвэрлэн явж байсан. Уг тээврийн хэрэгсэлд явж байсан иргэдийг шалгахад “бид нар барилга дээр ажилладаг юм. Багаж хэрэгслээ аваад явж байна” гэсэн тайлбарыг хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/082 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2017.01.13-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ийн МИСТэнхимд хулгай орсон гэх, хэргийн газрын үзлэгээр д/ч Э.Ариунсанаагийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2, 3 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй тул нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй харьцуулан адилтгал хийх боломжгүй юм. /хх-ийн 1-р хавтас 92-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 1-р хавтас 10-17-р хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 18-20-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 46 см урттай, 6.4 см өргөнтэй, 3 мм зузаантай төмөр 1 ширхэг, урт нь 8 см, өргөн нь 10 см хэмжээтэй, 5 мм зузаантай төмөр 1 ширхэг, урт нь 11 см, өргөн нь 5.5 см хэмжээтэй, 4 мм зузаантай төмөр 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 1-р хавтас 30-р хуудас/,

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүнийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 31-33, 34-36-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /200.000 төгрөгийн үнэ бүхий 100кг дөш, 200.000 төгрөгийн үнэ бүхий 80 кг дөш, 30.000 төгрөгийн үнэ бүхий канон брэндийн скайнер/ /хх-ийн 1-р хавтас 39-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /200.000 төгрөгийн үнэ бүхий RUM 60 плазм зүсэгч, 170.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн инвертер цахилгаан гагнуурын аппарат/ /хх-ийн 1-р хавтас 40-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /бор өнгийн цүнх, 200.000 төгрөгийн үнэ бүхий ACER ASPIRE 5570 маркийн notebook/ /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2.800.000 төгрөгийн үнэ бүхий 90-38 УНН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн автомашин/ /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 30-р хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 31-р хавтас/,

Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 34-36-р хуудас/,

“ЛЭНДС” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 45-49-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /мөнгөлөг өнгийн 90-38 УНН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн автомашин/ /хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хар өнгийн Сони брэндийн 32 инчийн LЕD platium зурагт/ /хх-ийн 1-р хавтас 56-57-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /LG брэндийн цагаан өнгийн 2 хаалгатай жижиг хөргөгч/ /хх-ийн 1-р хавтас 58-59-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Sharp брэндийн хар өнгийн 39 инчийн LCD зурагт/ /хх-ийн 1-р хавтас 60-61-р хуудас/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 20-22-р хуудас/, /Ч.Батбаяр/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 23-24-р хуудас/, /Ч.Батбаяр/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 27-29-р хуудас/, /Ч.Батбаяр/,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 155-156, 2-р хавтас 30-31-р хуудас/, /Ч.Батбаяр/,

Сонгинохайрхан дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 173-174-р хуудас/, /Т.Түмэнжаргал/,

            Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 175-199, 2-р хавтас 34-58-р хуудас/, /Т.Түмэнжаргал/

Утасны лавлагаа авсан баримт /хх-ийн 1-р хавтас 208-209-р хуудас/

Шүүгдэгч Ч.Батбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 159-р хуудас/,

Шүүгдэгч Т.Түмэнжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 200-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Одхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 143-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

  Шүүгдэгч Ч.Батбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн Механик инженерийн сургуулийн байранд хууль бусаар нэвтэрч, шүүгдэгч Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нартай бүлэглэн дөш 2 ширхэг, скайнер, плазм зүсэгч, гагнуурын аппарат, зөөврийн компьютер, цүнх зэргийг 90-38 УНН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэн машин механизм хэрэглэн, хохирогч Ө.Ганбатад 430.000 төгрөгийн, хохирогч Ч.Цэсэндоржид 370.000 төгрөгийн, хохирогч Л.Чулуунбатад 200.000 төгрөгийн, бусдад нийт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

Шүүгдэгч Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нар нь шүүгдэгч Ч.Батбаяртай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн Механик инженерийн сургуулийн байрнаас 2 ширхэг дөш, скайнер, плазм зүсэгч, гагнуурын аппарат, зөөврийн компьютер, цүнх зэргийг 90-38 УНН улсын дугаартай, “Тоёото Карина” маркийн тээврийн хэрэгслээр эд зүйлийг зөөж тээвэрлэн, машин механизм хэрэглэж хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцож, хохирогч Ө.Ганбатад 430.000 төгрөгийн, хохирогч Ч.Цэсэндоржид 370.000 төгрөгийн, хохирогч Л.Чулуунбатад 200.000 төгрөгийн, бусдад нийт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  болох нь:

Хохирогч Ө.Ганбатын “...Өрөөнүүдийг шалгахад В-5, В-3, В-8 өрөөнүүдийн хаалга эвдэлсэн байдалтай байсан. В-5 дугаартай нь манай слесарийн өрөө байгаа юм. Уг өрөөний эд зүйлийг бүртгэхэд 80 кг-ийн 1 ширхэг дөш алга болсон байсан. В-3 өрөөг шалгахад Чулуунбат профессорын ширээн доторх эд зүйлийг гаргаад тавьсан байсан. Багш нарыг цуглуулаад алга болсон эд зүйлийг шалгуулахад Чулуунбат багшийн өрөөнийх нь эзэмшлийн “Aсеr” брэндийн нөүтбүүк алга болсон гэдгийг Чулуунбат багш хэлсэн. Цэсэндорж багш ирээд сургуулийн эзэмшлийн канон нэртэй скайнер алдагдсан байна гэж байсан. Миний В-8 өрөөн дэх эд зүйлээ шалгахад алга болсон эд зүйл байхгүй бүрэн бүтэн байсан. В-12 тоот өрөө буюу машин засварын өрөөнөөс манай сургуулийн эзэмшлийн 100 кг дөш 1 ширхэг, Цэсэндорж багшийн эзэмшлийн плазм зүсэгч 1 ширхэг, цахилгаан гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Нэг ширхэг дөшөө 350.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,

...Алдагдсан 2 дөш манай сургуулийн өмч ба нэг дөш нь 85 кг, нөгөө дөш нь 100 кг-ийн жинтэй. Манай сурууль энэ хоёр дөшийг албан ёсоор 350.000 төгрөгөөр үнэлж байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө Механик инженерийн тэнхим рүү ороход хэргийн газраас хураагдсан 3 ширхэг төмөр миний албаны өрөөний хаалганы өмнө байсан. В-3 буюу багш нарын өрөө, В-5 буюу мехатроник өрөө, В-8 буюу миний өрөөний хаалгыг эвдэж гэмтээсэн байсан. Хулгайд алдагдсан бор өнгийн цүнх Чулуунбат багшийн цүнх юм. Тэр цүнхэнд notebook байсан бөгөөд Чулуунбат багшийн ширээний хажуу талын жижиг тавиур дээр байсан. Хэрэг болсон газрын ойр орчим ямар нэгэн хяналтын камер байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас/,

...Хулгай ороод багш нарын өрөөний хаалга, миний ажлын өрөөний болон В-5 тоот өрөөний хаалганууд бага зэрэг хөшигдөж гэмтсэн байсан. Манай сургууль мужаантай тул тухайн үед нь эвдрэлийг янзалчихсан болохоор сургуулийн зүгээс  болон миний зүгээс эвдэрсэн хаалгатай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Дөш хулгайд алдагдсаны дараа зах зээлийн үнэ нь ямар байдаг талаар интернетээр судлахад фэйсбүүк болон зарын материал дээр 1.000.000 төгрөгийн үнэлгээг хараад ийм байдаг юм байна гээд үнэлчихсэн. Хамгийн сүүлд ХААИС-ийн үндсэн хөрөнгө, сургалтын материалын үнэ, нэг кг чанаржуулсан гангын үнэ зэрэг судалгааг хийгээд 350.000 төгрөгөөр үнэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 211-р хуудас/,

            ...Батбаяр хулгайн үйлдэлдээ ашигласан гэх тэрэг нь манай сургуулийн эд хогшил биш юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Interscience” ХХК нь тус тэнхим сургалтын хүнд тоног төхөөрөмжийг суурилуулахдаа “гар по” тэргийг ашиглаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тэнхимийн байранд уг тэрэг нь “Interscience” ХХК-ийн өмч хөрөнгө бөгөөд одоогоор манай ХААИС-ийн Механик инженерийн сургуулийн тэнхимд байхгүй, өөрсдөө аваад явчихсан. Одоо тэр тэрэг хаана байгааг мэдэхгүй. Уг тэргийг ашиглаж 100 кг-ийн дөшийг тээвэрлэж зөөх бүрэн боломжтой, коридор нь цементэн шалтай тул чирээд явахад ямар ч асуудалгүй. Уг тэрэгний тавцан нь дээшээ өргөгддөг ба өдшийг тээвэрлэх бүрэн боломжтой. Манай тэнхимийн граш дотор том турба паар байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 84-р хуудас/,

Хохирогч Ч.Цэсэндоржийн ...Цагдаа нар “багш нар бүх эд зүйлээ бүртгээд үз” гэхээр нь бүртгэхэд миний эзэмшлийн ногоон өнгийн RUМ-60 нэртэй плазм зүсэгч 1 ширхэг, улаан өнгийн инвертер цахилгааны гагнуурын аппарат 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Плазм зүсэгчээ 700.000 төгрөгөөр, цахилгаан гагнуурын аппаратаа 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 66-р хуудас/,

...Тухайн үед гадаа хүйтэн байсан тул цонх онгорхой орхиод явах ёсгүй. Бид гурав хаалгаа түгжээд төв байрны жижүүрт түлхүүрээ үлдээсэн юм. Гэхдээ төв байрны жижүүр манай тэнхимийн байрыг хариуцдаггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан төмрүүд манай сургуулийн сургалтын хаягдал төмрүүд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 70-р хуудас/,

Хохирогч Л.Чулуунбатын ...миний зөөврийн “Асег Аspire” 5570 series брэндийн саарал өнгийн notebook, бор цүнхний хамт алдагдсан байсан. Notebook-ээ 800.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 68-р хуудас/,

...Би цүнхээ 50.000 төгрөгөөр, notebook-ээ 800.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/,

Гэрч Т.Тунгалагмаагийн ...Чулуунбат багшийн ширээг онгичсон байдалтай харагдсан ба В-5 өрөөний хаалга нь эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд сургуулийн 2 ширхэг дөш, скайнер алга болсон гэдгийг мэдсэн. Мөн Чулуунбат багшийн notebook, бор өнгийн цүнх, Цэсэндорж багшийн плазм зүсэгч, гагнуурын аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас/,

Гэрч С.Энхбаярын  ...90-38 УНН улсын дугаартай машин миний эзэмшлийнх юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө Түмэнжаргал надаас машиныг “Зайсан орчихоод өгье” гэхээр нь өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-р хуудас/,

Гэрч Л.Лхагвасүрэнгийн ...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед ХААИС-ийн “А” байранд багш нарын сургалт зохион байгуулж байхад тэнхимийн туслах Т.Тунгалагмаа “тэнхимд хулгай гарсан байна. Өчигдрийн жижүүр багш яаралтай ирнэ үү” гэж дуудахаар нь шууд яваад очтол тэнхимийн эрхлэгч Ө.Ганбат, Т.Тунгалагмаа нар тэнхимийн коридорт хүлээгээд зогсож байсан ба намайг очиход багш нарын болон тэнхимийн эрхлэгчийн өрөөний хаалга эвдэрсэн, В-5 тоот өрөө буюу лабораторын хаалга нь онгорхой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/,

Гэрч Д.Доржсүрэнгийн ...Тэр өдөр нилээд хүйтэн байсан учраас цонх онгойлгох нөхцөл байгаагүй. Биднийг явахад тус тэнхимд хэн ч үлдээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед багш нар хулгай орсон талаар ярьж байхад нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-90-р хуудас/,

Гэрч Э.Билгүүний ...90-38 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаднаас нь харахад овор ихтэй зүйл ачсан байдалтай, тээш хэсэг нь доошоогоо суусан байхаар нь шалгахад гагнуурын аппарат 2 ширхэг, дөш 2 ширхэг, notebook 1 ширхэгийг тээвэрлэн явж байсан. Уг тээврийн хэрэгсэлд явж байсан иргэдийг шалгахад “бид нар барилга дээр ажилладаг юм. Багаж хэрэгслээ аваад явж байна” гэсэн тайлбарыг хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

“Орон байранд нэвтэрч” үйлдсэн гэдгийг хаалга цонхоор нууц сэм аргаар орох, түүнчлэн түгжээ, цоожийг эвдэх зэргээр нэвтэрсэн байхыг,

“Машин механизм хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Ч.Батбаярыг орон байранд нэвтэрч, бүлэглэн, машин механизм хэрэглэж, шүүгдэгч Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй байна.

 

         Гэмт хэргийн улмаас бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нарт эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Батбаяр, Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Батбаяр, Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нар нь гэмт хэрэг үйлдэхдээ С.Энхбаярын эзэмшлийн “Тоёота Карина” маркийн 90-38 УНН улсын дугаартай /хх-ийн 1-р хавтас 44-р хуудас/ автомашинаар хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэсэн ба тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэмт хэргийн талаар мэдээгүй тул тээврийн хэрэгслийг биет байдлаар хураах боломжгүй байна.

 

        Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан  автомашины зах зээлийн ханшийг тогтоосон “ЛЭНДС” ХХК-ийн үнэлгээг үндэслэн 2.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас харилцан ялгаатай гаргуулах нь зүйтэй байна.          

        Иймд шүүгдэгч Ч.Батбаяраас 1.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Түмэнжаргалаас 1.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Одхүүгээс 800.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Батбаяр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан /хх-ийн 2-р хавтас 21-22-р хуудас/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 2-р хавтас 23-24-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 12 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх-ийн 2-р хавтас 25-26-р хуудас/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтаан нийт 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 12 хоногийн ялын зарим хэсэг болох 3 сарын хорих ялыг нэмж, нийт 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн /хх-ийн 2-р хавтас 27-29-р хуудас/,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 20 хоногийн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 6 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 2-р хавтас 30-31-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх-ийн 2-р хавтас 32-р хуудас/ ба 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь хэсэг болон  Монгол улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг /Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох/ өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд тооцогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Батбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэг ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар ялтай байдал дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.080.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /хх-ийн 1-р хавтас 173-174-р хуудас/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 1-р хавтас 34-58-р хуудас/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 59-61-р хуудас/ ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар түүнийг ялгүйд тооцох хугацаа нь Монгол улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” эрх зүйн зохицуулалтад хамаарч байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.Одхүү нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-ийн 1-р хавтас 143-р хуудас/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ

 

            Шүүгдэгч Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

          Шүүгдэгч Ч.Батбаяр нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь “Сити пласс” ХХК-д барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй тул шүүгдэгч Ч.Одхүүгийн өмчлөлийн  “Сони” брэндийн 32 инчийн LED platinum зурагт /хх-ийн 1-р хавтас 56-57-р хуудас/, шүүгдэгч Т.Түмэнжаргалын өмчлөлийн “LG” брэндийн цагаан өнгийн 2 хаалгатай жижиг хөргөгч /хх-ийн 58-59-р хуудас/, шүүгдэгч Ч.Батбаярын өмчлөлийн “Sharp” брэндийн хар өнгийн 39 инчийн LCD зурагт /хх-ийн 60-61-р хуудас/ зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Ч.Батбаяр, Ч.Одхүү нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тус бүр 3 хоног цагдан хоригдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Ч.Батбаярын цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 720.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцох үндэслэлтэй байна.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Тоёота Карина” маркийн 90-38 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг /хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/ эзэмшигч С.Энхбаярын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

           Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэг, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                      

                                                                                               ТОГТООХ НЬ:

 

1.  Тайж овогт Чулууны Батбаярыг бүлэглэн, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Тайж овогт Тунгалгын Түмэнжаргал, Тайж овогт Чулууны Одхүү нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Чулууны Батбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Тунгалгын Түмэнжаргал, Чулууны Одхүү нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын /хоёр жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нарт оногдуулсан 2 жил 1 сарын /хоёр жил нэг сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Ч.Батбаярын цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг торгох ялаас хасч, түүний эдлэх ялыг 11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Ч.Батбаяр, Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч Ч.Одхүү нь 3 хоног цагдан хоригдсон, Т.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нарт оногдуулсан 2 жил 1 сарын /хоёр жил нэг сар/ хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Тоёота Карина” маркийн 90-38 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Сони” брэндийн 32 инчийн LED platinum зурагт, LG брэндийн цагаан өнгийн 2 хаалгатай хөргөгч, Sharp брэндийн хар өнгийн 39 инчийн LCD зурагтийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

                                        

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Батбаяраас 1.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Түмэнжаргалаас 1.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Одхүүгээс 800.000 төгрөгөөр тус бүр гаргуулж, улсын орлого болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Батбаяр, Т.Түмэнжаргал, Ч.Одхүү нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР