| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
2025 05 07 2025/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Б.Цэгмэд /томилолтоор/,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2530001560120 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, 2 дүү, эгчийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, "Тэмүүлэл" хороолол 04-03 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандал" хотхоны 104 дүгээр байрны коридорт байх үедээ иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн улмаар биед нь хамар ясанд хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр, үүдэн зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, хамрын хянга яс муруйлт, хамарт цус хуралт, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед би найз гадуур уулзаж 1 шил архи хувааж уусан. Таван шарын байранд байх найз очиж бид 3 дахин 1 шил архи хувааж уугаад шөнийн 12 цагийн үед гэртээ очиж амрахаар гарсан. Гарч байх үед найз танилуудтай таарч би тэдэнтэй буруу, зөрүү ойлголцон тухайн процесс үүссэн. Би зодсоноо хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэв.
Хохирогч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найзтайгаа Мандал хотхонд байх дүүгийндээ байсан. Бид коридорт тааралдаж муудалцсан. Тамхи татаад зогсож байхад Б. ирж цохисон. Маргааш нь надтай ирж уулзаад, биеийн байдал асууж, Улаанбаатар хот руу хамт явж эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэж эхэлсэн. Б.аас эмчилгээний зардалд мөнгө авсан. Шүдний имплант 6 сарын дараа хийх ёстой гээд 6 сар ажилдаа явж чадахгүй учир 18,000,000 төгрөг нэхэмжилж Б.аас авсан. Одоо гомдол санал байхгүй. Залуу хүмүүс архи дарс ууж алдаа гаргасныг харгалзан үзэж Б.д хөнгөн ял оногдуулахыг хүсэж байна. Би төрийн албан хаагч байхдаа ийм асуудлын улмаас тэнсэн авч ажлаасаа гарч байсан. Хүнд их хохирол учирдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас Б.д тэнсэн харгалзах ял оногдуулахгүй байхыг хүсэж байна” гэв.
2530001560120 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч *******гийн "...Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 23 цагийн үед өөрийн найз хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Мандал хотхонд байх урьд өмнө надтай хамт цэргийн ангид ажилладаг байсан хуурай дүү гэрт очиж 1 шил архи хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байтал тамхи татахаар гадагш гарч байсан. Тэгтэл коридорт шуугилдаад байхаар нь би араас нь гарч харахад нь гэх залуутай коридорт ам зөрж маргалдаад зогсож байхаар нь хориглож болиулчхаад, буцаад орох гэж байтал цаанаас нь , гэх хоёр залуу гарч ирээд бид хоёрт томроод байсан. Тэгээд гэх залуу г хувцаснаас нь бариад тавихгүй байсан. Тэгэхээр нь би учирлаж хэлээд болиулчхаад хорондоо юм яриад учраа олоод зогсож байтал гэх залуу нь хажуу талаас ямар 4 шалтгаангүйгээр миний нүүр рүү гараараа нэг удаа цохитол миний дээд талын үүдэн нэг шүд унасан. Тэгээд би амаа дараад доошоо тонгойтол нь дахиад миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд миний хамраас цус гараад Дахиад хоёр шүд унасан. Тэгээд би газраас бостол гэх залуу нь намайг нүүр нүдгүй цохиод, өшиглөөд байсан. Би гэх хүний биед нь халдаж зодсон асуудал гаргаагүй, ухайн асуудлаас болж миний сэтгэл санаад ямар нэг хохирол учраагүй би өөрийн биед учирсан хохирлоо төлүүлчихвэл тухайн хүмүүсээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөрийн биед учирсан хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Тухайн хүмүүс надад хохирол барагдуулахаар болсон тул надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас),
Гэрч Г. Манай найзууд болох ******* бид хоёр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, "Мандал" хотхоны 104 дүгээр байранд байх манай он жав ын гэр рүү очсон. ******* бид хоёр ын гэр рүүгээ очихоосоо өмнө нэг шил архи хувааж уусан байсан. Тэгээд той хамт нэг шил архи хувааж уучхаад ******* бид хоёр гэр рүүгээ явах гээд гартал коридорт *******, хоёртой тааралдсан Тэгэхэд Б. Өлзийбаясгалан нь Б. бид хоёр руу том дуугараад Б. ы нүүр РҮҮ нь гараараа цохисон. Тэгээд ******* зөрүүлээд *******гийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод оошоо тонгойхоор нь нүүр рүү нь өшиглөчихсөн Тэгэхээр нь би салгасан. Тэгтэл удалгүй цагдаагийн алба хаагч орж ирээд бид нарыг аваад явсан. Намайг хажууд нь байхад манай найз ******* нүүр рүү цохиж Өшиглөж байсан. Тухайн үед *******аас *******гийн биед халдаж зодоогүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15-р хуудас),
Гэрч Г.ын "... Манай найзууд болох *******, Г. хоёр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, "Мандал" хотхоны 104 дүгээр байрны 06 тоотод манайд ирсэн. *******, Г. хоёр нь манай гэрт ирэхдээ нэг шил архитай ирсэн Тухайн архийг надтай хувааж уучхаад шөнө 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд манай байрны коридорт манай цэргийн ангид урьд өмнө ажилладаг байсан *******, н., н. Баярбаатар, нартай коридорт тааралдаад хоорондоо ам зөрж маргалдаж байсан. Тэгээд намайг араас нь гэрээсээ гараад очиход *******, ******* хоёр хоорондоо харилцан цохилцож байгаа харагдсан. Тухайн үед ******* нь түрүүлээд *******ы нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхэд нь ******* зөрүүлээд нүүр рүү нь тараараа цохитол *******гийн амнаас нь шүд унаж байгаа харагдсан. Тэгээд би гэрээсээ гарч очоод бид хоёр салгасан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20-р хуудас),
Гэрч О.гийн "...Тухайн үед ******* бид хоёр К. гэрт очоод нэг шил архи хувааж ууцгааж байгаад би гадагш тамхи татахаар гараад коридорт ажлын газрын гэх залуутай тааралдаад бид хоёр хоорондоо ам зөрж маргалдаж байхад ******* араас гарч ирээд миний хажууд тамхи татаад зогсож байхад Н. цаанаас нь ******* гэх танихгүй залуу гарч ирээд шууд *******гийн нуур рүү цохих шиг болсон. Тэгээд ******* амаа дараад доошоо тонгойж байсан. Тэгээд удалгүй манай ажлын газрын , н.Баярбаатар нар гарч ирээд салгасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаартай".. 1. *******гийн биед хамар ясанд хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр, үүдэн зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, хамрын хянга яс муруйлт, хамарт цус хуралт, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги 10 хувь алдагдуулна..." гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 29-33-р хуудас),
Яллагдагч *******ы "...Тухайн үед би уулзаад "Мандал хотхон"-ы ойролцоо машин дотроо 1 архи хувааж уусан. Тэгээд тухайн байранд байдаг манай он жав гэртээ ирчихлээ гэхээр нь бид хоёр гэр рүү нь очсон. Тэгээд , бид гурав дахиад нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ явах гээд Цэнд-Очрынхоос гартал коридорт Өлзийбаясгалан гэх хүнтэй тааралдсан Тэгээд Өлзийбаясгалантай ам зарж маргалдаад байхаар нь би болиулах гэтэл Өлзийбаясгалан нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Өлзийбаясгалангийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон Тэгээд доошоо тонгойхоор нь нүүр рүү нь өшиглөсөн. Тухайн үед Өлзийбаясгалангийн нүүр рүү нь гараараа цохисноос болоод миний гар эвгүй болсон. Тэгээд , хоёр намайг салгаад байж байтал цагдаа ирсэн. Тухайн үед миний биед ямар нэг хохирол, гэмтэл учраагүй болохоор би эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51-р хуудас)
Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/
Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 х/
Шүүгдэгч *******ы оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 49 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандал" хотхоны 104 дүгээр байрны коридорт байх үедээ иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн улмаар биед нь хамар ясанд хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр, үүдэн зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, хамрын хянга яс муруйлт, хамарт цус хуралт, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч Б. Өлзийбаясгалангийн "...би учирлаж хэлээд болиулчхаад хорондоо юм яриад учраа олоод зогсож байтал гэх залуу нь хажуу талаас ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү гараараа нэг удаа цохитол миний дээд талын үүдэн нэг шүд унасан. Тэгээд би амаа дараад доошоо тонгойтол нь дахиад миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд миний хамраас цус гараад Дахиад хоёр шүд унасан. Тэгээд би газраас бостол гэх залуу нь намайг нүүр нүдгүй цохиод, өшиглөөд байсан. Би гэх хүний биед нь халдаж зодсон асуудал гаргаагүй, тухайн асуудлаас болж миний сэтгэл санаад ямар нэг хохирол учраагүй би өөрийн биед учирсан хохирлоо төлүүлчихвэл тухайн хүмүүсээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөрийн биед учирсан хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Тухайн хүмүүс надад хохирол барагдуулахаар болсон тул надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,
Гэрч Г. “...той хамт нэг шил архи хувааж уучхаад ******* бид хоёр гэр рүүгээ явах гээд гартал коридорт Б. Өлзийбаясгалан, хоёртой тааралдсан Тэгэхэд Б. Өлзийбаясгалан нь Б. бид хоёр руу том дуугараад *******ы нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд Б зөрүүлээд Б. Өлзийбаясгалангийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод доошоо тонгойхоор нь нүүр рүү нь өшиглөчихсөн Тэгэхээр нь би салгасан. Тэгтэл удалгүй цагдаагийн алба хаагч орж ирээд бид нарыг аваад явсан. Намайг хажууд нь байхад манай найз ******* нүүр рүү цохиж өшиглөж байсан. Тухайн үед *******аас *******гийн биед халдаж зодоогүй..." гэх мэдүүлэг,
Гэрч Г.ын "... Манай найзууд болох *******, Г. хоёр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, "Мандал" хотхоны 104 дүгээр байрны 06 тоотод манайд ирсэн. *******, Г. хоёр нь манай гэрт ирэхдээ нэг шил архитай ирсэн Тухайн архийг надтай хувааж уучхаад шөнө 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд манай байрны коридорт манай цэргийн ангид урьд өмнө ажилладаг байсан *******, Н., Н.Баярбаатар, нартай коридорт тааралдаад хоорондоо ам зөрж маргалдаж байсан. Тэгээд намайг араас нь гэрээсээ гараад очиход *******, ******* хоёр хоорондоо харилцан цохилцож байгаа харагдсан. Тухайн үед ******* нь түрүүлээд *******ы нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхэд нь ******* зөрүүлээд нүүр рүү нь тараараа цохитол *******гийн амнаас нь шүд унаж байгаа харагдсан. Тэгээд би гэрээсээ гарч очоод бид хоёр салгасан..." гэх мэдүүлэг,
Гэрч О.гийн "...Тухайн үед ******* бид хоёр Н. гэрт очоод нэг шил архи хувааж ууцгааж байгаад би гадагш тамхи татахаар гараад коридорт ажлын газрын гэх залуутай тааралдаад бид хоёр хоорондоо ам зөрж маргалдаж байхад ******* араас гарч ирээд миний хажууд тамхи татаад зогсож байхад Н. цаанаас нь ******* гэх танихгүй залуу гарч ирээд шууд *******гийн нуур рүү цохих шиг болсон. Тэгээд ******* амаа дараад доошоо тонгойж байсан. Тэгээд удалгүй манай ажлын газрын , Н.Баярбаатар нар гарч ирээд салгасан гэх мэдүүлэг,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаартай "...1. *******гийн биед хамар ясанд хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр, үүдэн зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, хамрын хянга яс муруйлт, хамарт цус хуралт, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги 10 хувь алдагдуулна..." гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандал" хотхоны 104 дүгээр байрны коридорт байх үедээ иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн улмаар биед нь хамар ясанд хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр, үүдэн зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, хамрын хянга яс муруйлт, хамарт цус хуралт, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байгаа учир шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч *******: “Миний буруу. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, өөрийн болчимгүй үйлдэл болон залуу насныхаа ааг омог, түргэн зангаасаа болж өнөөдөр энд зогсож байгаагаа ойлгож байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр, үүдэн зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, хамрын хянга яс муруйлт, хамарт цус хуралт, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх улсын яллагчийн дүгнэлтийг танилцуулъя. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдол саналгүй гэсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй...” гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба ******* нь уг хохирлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 75,396 төгрөгийн зардал гаргуулсан болох нь 2025 оны 03 сарын 31-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 75,396 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулсугай.
6. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР