| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/148 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/148
2025 05 12 2025/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******,******* нарт холбогдох 2530001330110 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, овогт .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг тоотод байх өөрийн гэртээ*******тай үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун талын 8 дугаар хавирганы хөндлөн зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг тоотод *******тэй үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг тоотод байх өөрийн гэртээ*******тай үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун талын 8 дугаар хавирганы хөндлөн зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг тоотод *******тэй үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хохирогч Хохирогч мэдүүлэг /хэргийн 08-09-р хуудас/, Гэрч мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38-39-р хуудас/, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай /хэргийн 30-31-р хуудас/, яллагдагч /хх-ийн 63-65-р хуудас/, яллагдагч /хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *******,******* нар нь хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас, ******* нь нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун талын 8 дугаар хавирганы хөндлөн зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,******* нь *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******,******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “надад гаргах гомдол санал байхгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч *******,******* нарын хүлээн зөвшөөрсөн 500 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* нард шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******, овогт нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 500 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч *******,******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 234.980 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР